ENGLAND NATIONAL TEAM

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby У.Тэмүүжин » Wed May 14, 2014 2:51 am

Hart
Glen Phil Cahill Baines
SG Jack
Ox Rooney Sterling
Sturridge
Ингэж гарна аа. Глений оронд Фил гарж магадгүйм
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6190
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby MJ » Wed May 14, 2014 9:10 am

Голландын фэн ч юм шиг...
Фагаанцын ч фэн юм шг
Тэгсэнээ Английн шигшээн гараа яаж гарахыг заагаад байх юм...
Юу ч ойлгосонгүй... нтр
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby spain man » Wed May 14, 2014 9:46 am

За танайх бол яаж ч гарсан яах вэ ккк
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Aagii_03 » Wed May 14, 2014 10:05 am

Haha ongiroo garuud shuu ene barziilchuud kk


Sent from my iPhone using Tapatalk
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Төрналдо » Wed May 14, 2014 10:17 am

Nova wrote:Yer ni bol Welbeck yagaad Anglian shigsheed duudagdaad bdgiig ni medehgui yum. dundaj bagiin ch garaand garah potential tai nuhur bish dee.

Похахах арай байгаан бишүү мэдэхгүй мэдэхгүй гэхэд :-o :-o :-o :-o :grin:
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby asa » Wed May 14, 2014 10:57 am

Эмгэн улаанууд дээр суурилсан довтолгоог удирдаж чадахгүй нь тод шдээ. Яахав хэсгийн эхний тоглолтон дээр нэг үзэх байх. Тэгээд фэйлдээд хамгаалална биз дээ.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby El Payaso » Wed May 14, 2014 11:55 am

spain man wrote:За танайх бол яаж ч гарсан яах вэ ккк

:beer :RD
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby chuluu » Wed May 14, 2014 3:18 pm

Түрүүлэхгүй гэх газаргүй ш дээ. :ногоон:
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby *R9* » Wed May 14, 2014 7:53 pm

El Payaso wrote:
spain man wrote:За танайх бол яаж ч гарсан яах вэ ккк

:beer :RD


Энэ жил Англи их онцгой байгаа. Хэн нь яаж гарсан ч түрүүлийштэй. :ногоон:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby irgen_toroo » Wed May 14, 2014 8:03 pm

Odoo tegeed ingene tegne iim hun awlaa tiim hun awlaa l gehiin bodoj sanah zuilgvi saihan toglood l hesgeesee garwal garaad garahgvi bol ter l biz de.Ugaasaa huleeltee hamgiin baga deeree tawisan baigaa bizde.henees yunaasaa aidiin iim saihan shijignesen zaluuchud baina saihan toglood garah heregtei oor iluu dutuu zuil baihgvi iim l baina. :england: :england:
User avatar
irgen_toroo
 
Posts: 250
Joined: Fri Jul 17, 2009 2:36 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby TG kop » Wed May 14, 2014 8:09 pm

irgen_toroo wrote:Odoo tegeed ingene tegne iim hun awlaa tiim hun awlaa l gehiin bodoj sanah zuilgvi saihan toglood l hesgeesee garwal garaad garahgvi bol ter l biz de.Ugaasaa huleeltee hamgiin baga deeree tawisan baigaa bizde.henees yunaasaa aidiin iim saihan shijignesen zaluuchud baina saihan toglood garah heregtei oor iluu dutuu zuil baihgvi iim l baina. :england: :england:

:eek:
TG kop
 
Posts: 477
Joined: Tue Feb 28, 2012 4:54 am

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Voyage » Wed May 14, 2014 10:58 pm

Муу англиа л дэмжих юм даа. Энэ жил нэг баярлах юмсан. Шижигнэсэн сайхан залуучууд л байна даа уг нь.
User avatar
Voyage
 
Posts: 444
Joined: Mon Oct 24, 2011 6:54 pm
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby chuluu » Thu May 15, 2014 10:47 am

Бүрэлдэхүүний хувьд сайхан байнөө. За Ходжон гуа-ийн ухаан л мэдэж дээ.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Real.madrid » Thu May 15, 2014 11:07 am

Хэрэгтэй мэдээ байна:

Бразил 2014: Английн фанатуудад зориулсан 10 баримт

Дэлхийн хөлбөмбөгийн их баяр, ДАШТ удахгүй Бразил улсад болох гэж байна. Энэ үед дэлхий дахины хөлбөмбөгийн фанатууд тус улсыг зорьж, хөлбөмбөгийн агуу баярт оролцохоор төлөвлөж буй биз ээ. Манай улсын фанатууд ч бас Бразилыг зорьж л байгаа. Тиймээс Бразилыг зорих гэж буй хөлбөмбөгийн үнэнч фанатуудад зориулж, Бразил улсын талаар мэдэх ёстой 10 баримтыг хүргэж байна. Энэ нь английн фанатуудад зориулагдсан зөвлөмж бөгөөд зөвхөн Английн шигшээ багийн тоглолт болох хот болон цэнгэлдэх хүрээлэнгүүдийн талаарх зөвлөмж юм. Гэхдээ Английн шигшээ багийн тоглолт болох Манаус, Рио болон Бело Хоризенте хотуудад өөр олон улсын шигшээ багууд хоорондоо хүч үзнэ. Тийм учраас ганц англичууд ч гэлтгүй хэн хүнд хэрэгтэй зөвлөмж болж чадах болов уу.

Английн шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарь
Зургаадугаар сарын 14, бямба гараг: England v Italy, Manaus
Зургаадугаар сарын 19, пүрэв гараг: England v Uruguay, Sao Paulo
Зургаадугаар сарын 24, мягмар гараг: England v Costa Rica, Belo Horizonte

Үнэ
Бразил улсын томоохон хотууд дэлхийн хотууд дотроо чамгүй үнэтэйд тооцогддог. Тэр дундаа Сан Пауло болон Рио де Жанеро хот нь улсдаа хамгийн үнэтэйд ордог аж. Сан Пауло л гэхэд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээрээ дэлхийд дээрээсээ 19 дүгээрт жагсдаг байна. Дэлхийн аваргын үеэр фанатууд нэг литрийн шар айраг авахад л дунджаар 21 паунд төлөх нь. Түүнчлэн бразил коктэйл /Caipirinhas/ л гэхэд 9 паундын өртөгтэй гэх судалгаа гарчээ. Мэдээж таны хаана явж байгаагаас хамаарч үнэ өөр өөр байна. Зарим нэг хямдхан газрууд ч бий. Орон нутгийн хамгийн хямд бааранд нэг литр шар айраг ердөө нэг паунд, мөн Бразил коктейл 1.50 паунд байдаг аж.

Тойрон аялал

ФИФА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Jerome Vaclke өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийхдээ дэлхийн аваргын үеэр фэнүүдэд тулгарах нэгэн хүнд асуудал нь хотуудын хоорондын асар хол зай байх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн тэрбээр фэнүүдэд хандаж, “Гэхдээ өөрсдийгөө Германд байгаа юм шиг битгий санаарай. Энэ улс орноор тойрон аялахад их амархан” гэж нэмж хэлсэн байна.

Ер нь бол ДАШТ-ний ихэнх тэмцээнүүд болох томоохон хотууд хоорондоо ихээхэн хол зайтай.

Манаус- Сан Пауло: 2360 милл /3781 км/
Сан Пауло-Бело Хоризонте: 360 милл /579 км/
Бело Хоризонте- Рио: 270 милл /434.5 км/

Жишээ нь Английн тоглолтыг үзэхийн тулд Манаусаас Сан Пауло руу 2360 милл хурдны замаар явна гэдэг нь Лондон хотоос Туркийн өмнөд хэсэг рүү явахтай тэнцэх хэмжээний хол зай. Энэ зайг автомашинаар туулахад хамгийн багадаа хоёр өдрийг зарцуулна. Мэдээж орон нутгийн нислэгээр явбал, үүнээс хурдан хүрэх боломжтой. Гэхдээ энэ нь бас л үнэтэй тусна. Харин галт тэрэгний аялал нь Бразилдаа тодорхой хязгаартай байдаг гэнэ.

Эрүүл мэндийн эрсдэл

Англи болон Италийн хэсгийн тоглолт болох цэнгэлдэх хүрээлэн нь хуучин цагт Амазоны ширэнгэн ой байсан газар бөгөөд Манаус хотын хамгийн алслагдсан цэнгэлдэх хүрээлэн юм. Энд “Малариа” гэх нэг төрлийн шавьж болох шар ялаанууд байх магадлалтай. Энэхүү хоёр амьтан фанатуудыг хазвал шууд л амь насанд хүрэх аюултай. Англичуудын хувьд Бразилыг зорих иргэддээ дээрх хоёр төрлийн шавьжийн халдлагаас урьдчилан сэргийлэх вакциныг хийж байгаа юм байна. Ливерпүүлийн их сургуулийн эмч Лиза Форд фанатуудад зориулан сануулга өгөхдөө “Хамгийн багдаа 4-6 долоо хоног хэрэглэх эм, эмийн зүйл авч явах хэрэгтэй” гэжээ.

Цаг агаар

Бразил улс дахь цаг агаар нь бүс бүсээрээ өөр байдаг. Тухайлбал, Манаус хот л гэхэд ерөнхийдөө дулаан болон чийглэг уур амьсгалтай. Агаарын температурын хувьд цельсийн 30 хүртэлх хэмийн дулаанд хүрдэг, бараг 80 хувийн чийгшилтэй. Цаг уурчид мөн Эль Нино хотын маш халуун, хуурай цаг агаарын талаар анхааруулсан байна. Дэлхийн аваргын үеэр Сан Пауло хотод ойролцоогоор 20 орчим градус дулаан байх төлөвтэй байгаа аж. Харин Бело Хоризенте хотод агаарын хэм 25 орчим хэмтэй байх нь. Зургаа, долоодугаар сар нь Бразилийн хувьд хамгийн хүйтэн сарууд болдог аж.

Гэмт хэрэг

Бразилийн Сан Пауло болон Рио де Жанеро хотууд гэмт хэргийн төвшнөөрөө улсдаа төдийгүй дэлхийд “тэргүүлэх эгнээнд” бичигддэг. Энэ оны нэгээс гуравдугаар сарын хугацаанд л гэхэд 1459 гэмт хэрэг Риод бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өсчээ. Гудамжин дахь дээрэмчид ч бас Рио дахь хэцүү асуудлуудын нэг. Энэ оны эхний гурван сард 23675 хүн гудамжны дээрмийн халдлагад өртсөн нь өмнөх жилтэй харьцуулахад 46.2 хувиар өссөн байна. Ямартай ч дэлхийн аваргын үеэр нийт 12 хотод 170 мянга гаруй цагдаагийн алба хаагчид фанатуудын амар, амгалан байдлыг хамгаалах аж.

Favelas – буюу Бразилын ядуус

Зөвхөн Рио де Жанерогийн орчимд л гэхэд Favela буюу ядуусын амьдардаг гурван ч бүс дүүрэг бий. Мөн Сан Пауло, Пернамбуко зэрэг хотуудад “favela” нарын төлөөлөгчдийг харж болно. Дэлхийн аваргын үеэр тэдний хөдөлгөөнийг жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудад хорьсон. Нөгөөтэйгүүр орчин цагт Favela нь Бразилын аялал, жуулчлалын томоохон салбар болон өөрчлөгдсөн бөгөөд жуулчид энэ хүмүүс хэрхэн хүнд, хэцүү нөхцөлд амьдардгийг олноор сонирхох болжээ. Гэсэн хэдий ч favela буюу Бразилын нэн ядуу иргэд эсэргүүцэл, тэмцэл хийх нь олон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгэн ядуу иргэнийг цагдаа нар зодож, амь насыг нь хөнөөсний дараа маш том эсэргүүцлийн жагсаал, цуглаан болсон байдаг.

Бослого, тэмцлүүд
Өнгөрсөн оны долоодугаар сард Рио дахь Маракана стадион дахь Confederations Cup тэмцээний үеэр тус улсын олон хотод хүчтэй бослого, жагсаал, цуглаан болсон. Тэд Засгийн газрыг огцрохыг шаардаж байснаас гадна Бразил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсныг ч эсэргүүцэж, улсынхаа Хөлбөмбөгийн холбооны байрыг дайрч байсан юм. Мөн Confederation Cup тэмцээний финалд Бразил болон Испанийн шигшээ багууд үлдэж тоглоход ч 1000 гаруй эсэргүүцэгчид эмх замбараагүй байдал үүсгэж байсан билээ. Тэр нь үед бараг сая гаруй иргэд Бразил даяар 100 гаруй хотод бослого, тэмцэл өрнүүлсэн. Энэ жилийн хувьд босогчдын хамрах хүрээ харьцангуй багассан. Гэсэн хэдий ч эрсдэлтэй, нөхцөл байдал үргэлжилсээр байгаа юм.

Фэнүүдийн бүс

Дэлхийн аваргын тэмцээнүүдийг зохион байгуулах хот бүр албан ёсны фанатуудын бүсийг байгуулсан. Энэ бүсэд фанатууд том дэлгэцээр тэмцээнээ хүлээн авч үзэхээс гадна ундаа, шар айраг ууж, хөнгөн хоол, зууш идэж зугаагаа гаргах боломжтой.

Тасалбар

Мэдээж дэлхийн аваргын тэмцээнүүдийн тасалбар урьдчилсан захиалгаар зарагдаж дууссан. Гэхдээ нэг боломж байгаа нь удахгүй нэмэлт тасалбарууд худалдаанд гарах аж. Үүнийг Fifa-ийн албан ёсны вэб сайтаас худалдан авч болно. Түүнчлэн тэмцээнүүдийн тасалбарыг фанатууд очсоноосоо хойш долоо хоногийн өмнө олон ч янзын газраас худалдан авах бүрэн боломжтой юм байна.

Гадаад паспорт

Гадаад паспортны хугацаа хамгийн багадаа зургаан сарын хүчинтэй хугацаатай байх ёстой. Энэ харьцангуй ойлгомжтой, зүйл заалт байж магадгүй л дээ. Гэхдээ зургаан таны паспорт хамгийн багадаа дараагийн зургаан сарын хугацаанд хүчинтэй байх ёстой. Мөн энэ хугацаанд буюу 90 хоногийн дотор хэрвээ хүсвэл тасалбараа буцааж болдог юм байна.

Эцэст нь та заавал Бразилыг зорих хэрэггүй

Мэдээж бразил руу явахад хэдэн мянган ам.доллар, паунд зарцуулах нь тодорхой. Энэ тохиолдолд хамгийн зөв шийдвэр нь гэртээ суугаад дэлхийн аваргын тэмцээнүүдийг хүлээн авч үзэх. Дэлхий даяар олон шилдэг хэвлэл, мэдээллийн байгууллагууд Бразил-2014-ийг шууд дамжуулах эрхтэй байгаа. Түүнчлэн албан ёсны эрхтэй баар, уушийн газрууд ч хаа сайгүй л байна. Энэ нь таны цаг зав, мөнгийг хэмнэх хамгийн энгийн, сайн арга гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby SProgr » Thu May 15, 2014 11:24 am

Залуусаа дэлхийн аваргын тэмцээний фантази уралдаан зохион байгуулагдаж байгаа тул өргөнөөр оролцоно уу!

Уул нь ГЛОБАЛ СЭДЭВ юм байгаа. Бас ШАГНАЛТАЙ.
http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=109&t=8664

СПОНСОР ХАЙЖ БАЙНА
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby chuluu » Thu May 15, 2014 11:26 am

Yawah aa bolii doo

We are the Chelsea
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby ХАЛИУН » Thu May 15, 2014 11:45 am

Дэлхийн нүд чих сарын турш зөвхөн Бразил улс руу чиглэх мөч ойртсоор. 4 жилд ганцхан удаа болдог нэр хүндээрээ Олимпын наадамтай дүйх Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд ирлээ. Дэлхийн хамгийн шилдэг гэсэн 32 багийн 736 залуус Алтан дагины төлөө, эх орныхоо нэр хүндийн төлөө зүлгэн талбайд цусгүй тулааныг хийхэд хэдийнэ бэлэн болжээ. Хэдийгээр манай улс энэ баярт зочлоогүй ч өөр өөрийн дэмждэг шигшээ багийн төлөө нойроо хугаслах сар айсуй. Бүтэн 4 жил хүлээсний эцэст одоо л нэг ...
Улаанбаатар хот шөнийн амьдралд шилжиж, өөрийн биш ч өөрийнн юм шиг дэмждэг тэр улсын хувцсаар гангарсан үнэнч фанатуудын уухайн дуу нүргэлэх мөч ойртсоор. Эдүгээгээс 100 гаруй жилийн өмнө үүссэн энэ спорт хожмоо дэлхий нийтийг ийнхүү “донтуулна” гэж тэр үед бодоо ч уу үгүй ч үү. Миний хувьд энэ спортыг зохиосон улсын улаан ногоон ягаан фэн. Үнэнч хөгжөөн дэмжигч. Хамгийн сүүлд африкын ногоон талбайд Герман машинуудад бөмбөгдүүлснээс хойш 4 жил өнгөрч. Гэхдээ нэг гоолыг Уругвай шүүгч идээгүй бол байдал ямар байх байсныг хэн ч таашгүй. Гэхдээ спортод “гэхдээ” гэдэг үг ямар ч үнэ цэнэгүй байдаг учраас тэр хар дурсамжийг мартацгаая. Ердөө сарын дараа ирэх баяр цэнгэлийн талаар Гурван Арслангуудын талаар бодоцгооё, төсөөлцгөөе.
Юуны түрүүнд Дасгалжуулагч ХоЖсон /манайхаар бол их бэлэгтэй нэртэй хүн шүү/ бид дэлхий аварга болно гэж зоригтой дуугарсан нь сайхан эхлэл байлаа. 10 оны ДАШТ-ийг эс тооцвол Английн шигшээ баг үргэлж түрүүлэх хэмжээний бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд очдог байсан. Гэвч түрүүлэх байтугай 8-аас цааш явсангүй. Энэ бүгдэд дасгалжуулагч нар нь ийм итгэлтэй дуугарч байсан нь үгүй. ХоЖсон харин дуугарлаа. Эрсдэл гаргахаас айдаг энэ хүн ингэж зоригтой дуугарсан нь сайн хэрэг. ХоЖсон хэрвээ дуугарсан шигээ зоригтой байж чадвал бүх зүйл гэрэлтэй харагдаж байна. Харин том ам шалдан гуя гэдэг шиг талбай дээр оноо хамгаалсан, уйтгартай нэгэн хэвийн тоглолт гаргавал ажлаа өгсөн нь дээр биздээ.
Бүрэлдэхүүний хувьд ихэнх нь залуучууд. Гэхдээ өмнөх тэмцээнд орсон чухал хэдэн хүн байна. Эхнийх мэдээж Багийн ахлагч. Жиррард дотоодын лигээ тун харамсалтай өнгөрүүллээ. Аваргын цомыг өөрөө үгүй хийсэн гэхэд буруудахгүй. Харамсалтай улирал. Гэхдээ уналтад ороод байсан Улаануудыг ахалж гайхалтай амжилт үзүүлсэн эрч хүч нь шинэхэн байна. Хэзээ ч бууж өгдөггүй, багийнхныгаа үргэлж манлайлан зоригжуулж байдаг энэ хүнээс багийн цөм бүрдэнэ. Тэгээд ч мань хүний тамирчны хувиар оролцох сүүлийн ДАШТ. Дэд ахлагч Супер Фрэнки. Хэрвээ 4 жилийн өмнө энэ хүний гайхалтай гоолыг тооцсон бол...Хэдийгээр түүний талбай дээр тоглох минут хомс ч гэлээ дундрашгүй их туршлага нь дүү нарт хэрэгтэй. Руни. 06 он. Роналдогийн камер руу ирмэсэн ирмэлт энэ хүний шигшээгийн карьерыг нэг шат унагасан. 10 он хий дэмий уурласан шатсан, үзэгчид рүү хараал урсгасан “**н**” жаал шиг дүр зураг. Одоо түүнд ганц л боломж байна. Хэрвээ Улаан Чөтгөрүүд дээр гаргадаг ухаалаг тоглолтоо Бразилд үзүүлж гэмээнэ 8 жилийн гомдлыг үгүй хийх бизээ…
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Эрдэ » Thu May 15, 2014 1:26 pm

Улаан Чөтгөрүүд дээр гаргадаг ухаалаг тоглолтоо Бразилд үзүүлж гэмээнэ 8 жилийн гомдлыг үгүй хийх бизээ…
:eek:
Би бол энэ хүнээс л юм хүлээж байгаа.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby goalman » Thu May 15, 2014 1:43 pm

Харин тиймээ Рүүнийгээс л их юм хүлээж сууна даа...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Boldono » Thu May 15, 2014 2:33 pm

Рүүнид найдах юм бол хол явахгүйдээ
Boldono
 
Posts: 2557
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Aagii_03 » Thu May 15, 2014 2:40 pm

АПЛ -ийн бусад топ багийнхан, Рүүнийд найдаад байдаг, 300 к цалин өгдөг өөрийнх нь багийнхан болохоор Рүү-д найдвал дуусаа гээд байдаг...
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Boldono » Thu May 15, 2014 8:43 pm

Английн шигшээ нэг хүнээс хамаарвал юу болох юм. Багийн гишүүн бүр л сайн тоглож байж амжилт гарганашд. Рүүни мэдээж гол хүчин зүйл мөн боловч бүгд Рүүниг хараад суулгүй тоглоосой л гэсэн санаа. Рүүни тэгээд хэт нухахгүй цохих газараа цохиод явчихвал болно доо. Рүүниг довтлогчийн ард тавьсанаас илүү төвдөө 3н хагастай тогловол арай дээр юм шиг. Дм дээр Жеррард, урд талын хоёрын нэг нь Баркли лав заавал байх хэрэгтэй нөгөө нэг нь хэн ч байсан яахавдээ. Төвд Жеррард, Хэндо хоёр гарвал алуулах биз
Boldono
 
Posts: 2557
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby asa » Fri May 16, 2014 8:51 am

үхэрийг манюд гаргадаг тоглолтоо гаргаасай гэсэн болохоос ганцаараа баг чир гэсэн хүн байхгүй байгаа биз дээ
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby ХАЛИУН » Fri May 16, 2014 10:06 am

asa wrote:үхэрийг манюд гаргадаг тоглолтоо гаргаасай гэсэн болохоос ганцаараа баг чир гэсэн хүн байхгүй байгаа биз дээ

:eek:
санаа нь ердөө л энэ байхгүй юу
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Monteyne » Fri May 16, 2014 12:28 pm

asa wrote:үхэрийг манюд гаргадаг тоглолтоо гаргаасай гэсэн болохоос ганцаараа баг чир гэсэн хүн байхгүй байгаа биз дээ


Ядаж энэ сэдэвт хүнийг нэрээр нь доромжилчихгүй бичиж болдоггүй юмуу
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests