Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:35 pm

Фернандо Торрес энэ зун "Интер"-т очиж магадгүй.

"Челси"-ийн довтлогч Фернандо Торрес энэ зун Лондонгийн клубыг орхиж магадгүй хэмээн Marca мэдээллээ. "Интер" 30 настай хөлбөмбөгчнийг авахаар үнэнхүү чармайж байгаа бөгөөд хэлцэл ойрын үед эхлэх гэнэ.

#News #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:39 pm

Хаха, санаж байна уу? "Зураг-1"-ийг.

20-нд Торресийн 30 насны төрсөн өдөр тохиосон шүү дээ. Луйз дүрсгүйгийн багийн анддаа баяр хүргэж байгаа нь...

Харин "Зураг-2" хөөрхөөн эвлүүлэг.

#Funny #CFCMNG

Image

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:40 pm

7 - Андре Шюррлегийн энэ улиралд лигийн тоглолтонд 10 удаа гараанаас хийсэн гоолын тоо(13 удаа сэлгээнээс оролцохдоо "0" гоол). Гарааны сэтгэл зүйтэй тоглогч.

#Stats #AS14 #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Mar 24, 2014 12:16 am

Яг одоогоор "Челси" клуб өөрийн талбайдаа АПЛ-ийн хүснэгтийн "ТОП-10"-д бичигдэж буй бүх багаа хожсон лигийн "ЦОРЫН ГАНЦ БАГ".

Тухайлбал:

1. ЧЕЛСИ -
2. ЛИВЕРПҮҮЛийг 2:1 -ээр
3. МАНЧЕСТЕР СИТИйг 2:1-ээр
4. АРСЕНАЛыг 6:0 -ээр
5. ТОТТЕНХЭМийг 4:0 -ээр
6. ЭВЕРТОНыг 1:0 -ээр
7. МАНЧЕСТЕР ЮНАЙТЕДыг 3:1 -ээр
8. НЬЮКАСЛыг 3:0 -ээр
9. САУТГЭМПТОНыг 3:1 -ээр
10. АСТОН ВИЛЛАг 2:1 -ээр тус тус хожсон.

#Stats #Respect #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Mar 24, 2014 7:09 pm

ЖОЗЕ МОУРИНЬО МАТИЧИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ МАГТАН САЙШААЖ БАЙНА.

Image

Челсигийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо өнгөрсөн өвөл өөрийн багт хагас хамгаалагч Неманя Матичийг авснаас хойш багийнх нь тоглолт эрс өөрчлөгдснийг онцлон тэмдэглэжээ.

Серб эр "Стэмфорд Бриж"-д эргэн ирснээр Моуриньогийн баг өөрийн хаалгандаа илүү найдвартай болсон. Португал дасгалжуулагч Матичийн хамгаалалтын дадал зуршлыг онцлохын ялдамд хурц дамжуулалт өгөх чадварыг нь ч сайшаахаа мартсангүй.

"Түүнээс бөмбөг салгах шаггүй шүү. Дээр нь шулуун дамжуулалт өгөөд байдаг ч залуу биш. Бөмбөгөө үл алдан өөртөө тогтоохын зэрэгцээ өмнөө буй хувилбаруудаас сонголт хийж, хэрэгтэй газар нь дамжуулах чадвартай".

"Бөмбөг таслахдаа гаргууд, тэгсэн хэрнээ "16"-ийн дотор алдаа гаргана гэж гонж шүү дээ, дээр нь түүний тоглолтын тогтвортой байдал дээрх бүхнээс чухал чанар юм. Ердөө 25-тай тоглогч гэхэд аль хэдийн хашир бурхи болчихжээ" хэмээн Моуриньо хэлснийг Sky Sports дамжуулжээ.

#News #NM21 #CFCMNG
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jun 03, 2014 5:08 pm

User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jun 03, 2014 5:09 pm

#СУПЕРЛАМПС_3

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jun 03, 2014 5:11 pm

#СУПЕРЛАМПС_4

<<СУПЕР ФРЭНКИЙН НУЛИМСТАЙ ЗАХИДАЛ>>.

Image

“Би 13 жилийн өмнө энэ гайхамшигт клубт ирэхдээ ийм олон тоглолтыг сэтгэл зүрхнээсээ баяр бахдалтай хийж ер бусын амжилтуудын эзэн болно гэж төсөөлж ч байгаагүй ээ”.

“Энэ клуб амьдралын минь нэг хэсэг аль хэдийн болсон бөгөөд энэхүү боломжийг олгосон олон хүнд талархал ирэлхийлэхийг хүсч байна. 1-рт Кен Бейтс. Мань эр л эрсдэл хийж залуу тоглогч надтай гэрээ хийгээгүй бол миний амжилтын зам мөр эхлэх ч үгүй байсан биз”.

“2-рт Роман Абрамович. Энэ хүн л манай клубыг аварч, шинэ төвшинд гаргаж ирсэн. Челсиг хөлбөмбөгийн ертөнцийн оргилд гаргах Абрамовичийн хүсэл бидэнд, хүн нэг бүрт урам зориг, тэмүүллийг өгсөн юм”.

“Стэмфорд Бриж, Кобхэмд өнгөрүүлсэн бүх л хугацаанд ур чадвар хүч чадлаа хөгжүүлэхэд минь тусалсан бүх менежер, дасгалжуулагч нартаа баярлалаа. Би та бүхнээс бүгдээс нь суралцсан”.

“Мөн энэ олон жилийн турш бэлтгэл сургуулилт, гайхамшигт тоглолтуудыг нэгэн цул байж хамтдаа өнгөрүүлсэн багийн андууддаа баярлалаа. Зөвхөн хөлбөмбөг, хөлбөмбөгчний чанар төдийгүй, та нарынхаа нөхөрсөг андын харьцаанаас би ихийг сурч, дээрх чанаруудыг өөртөө шингээж авсан билээ”.

“Клубын хөшигний ард эцэж цуцахаа умартан ажилладаг арын албаны хүн бүхэнд гүн талархал илэрхийлье. Та бүхний чин сэтгэлийн чармайлт, хүчин зүтгэлгүйгээр клуб маань өдий зэрэгт хүрэх аргагүй”.

“ЧЕЛСИГИЙН ХҮНИЙ ХУВЬД хэлэхэд клуб маань байж болох хамгийн өндөр оргил өөд өгсөх нь эргэлзээгүй. Сүүлийн улирлуудын турш үзүүлсээр буй амжилтыг давтах, ахиулах анд нөхөд, залуу тоглогчид манайд бий”.

“Эцэст нь хэлэх хамгийн чухал зүйл бол Челсигийн гал халуун фанатууддаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Та бүхэн Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг ФАНАТУУД. Намайг клубт ирсэн мөчөөс эхлэн та бүхэн дэмжсэн. Зөвхөн талбайд төдийгүй, талбайн гадна – хувийн болон ар гэрийн хүнд хэцүү агшин хором бүхэнд та бүхэн надтай байсан. Үүнийг энэ болон хойд насандаа ч мартахгүй”.

“Хамтдаа туулж, үзэж өнгөрүүлсэн онцгой бүх агшнаа та бүхэнтэйгээ хуваалцах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Болтон, Амстердам, Мюнхэн ... жагсаалтыг хичнээн ч үргэлжлүүлж болно. Би болон бид нэг багийн хувьд та нарынхаа дэмжлэггүйгээр дээрх амжилтуудад хүрч чадахгүй”.

“МИНИЙ ШИНЭ ОРОН ГЭР, АЖИЛ АЛБА ХААНА Ч БАЙСАН БИ ҮРГЭЛЖ ТА НАРЫН НЭГ БАЙХ БОЛНО.

МИНИЙ СЭТГЭЛ ЗҮРХ, ГЭР ОРОНД ЧЕЛСИ ҮҮРД ХААНЧЛАХ БОЛНО.

БИД УДАХГҮЙ ДАХИН УУЛЗАЖ ЁС ТӨРТЭЙГӨӨР ҮДЭХ ЁСЛОЛ ХИЙНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.

ОДООХОНДОО ДУРСАМЖ, ДУРДАТГАЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ТА БҮХЭН МИНЬ ГАЙХАМШИГТ АМЖИЛТЫН ТҮҮХЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БИЧЭЭРЭЙ!!!”.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jun 03, 2014 5:12 pm

#СУПЕРЛАМПС_5

Жон Терри: «Лэмпс, монди минь би чамаар талбайд ч, талбайн гадна ч дутах болно. Чи бол хамтран тоглож байсан хамгийн шилдэг хагас хамгаалагч, Челсигийн ЖИНХЭНЭ ДОМОГ».

«Чи ЖИНХЭНЭ ЯЛАГЧ, миний болон бүх ЧЕЛСИЧҮҮДИЙН ОНГОДЫН БУЛАГ. АМЖИЛТ ХҮСЬЕ, АНД МИНЬ!!!».

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jun 03, 2014 5:13 pm

#СУПЕРЛАМПС_6

Михаэл Баллак: "Фрэнк Челситэй амжилт бүхний оргилд хүрсэн Челсигийн домог. Мань эр өөрийн хөлбөмбөгчний замналын сүүлчийн хэдэн улирлыг хамгийн өндөр төвшинд тоглож өнгөрүүлэх үү, эсвэл дур зоргоороо амьдралыг сонгох уу гэдгээ шийдвэрлэх тийм л насандаа тулж ирлээ.

Түүнд энд тэндээс, өч төчнөөн санал хүсэлт ирэх нь дамжиггүй бөгөөд, зөв шийдвэр гаргах амьдралын туршлага, ухааны цар түүнд бий. Хэдхэн жил явчихаад буцаад ирэх ч юм бил үү. Хэн мэдлээ. Шинэ дадал туршлагыг Английн гаднаас олж ирэх нь тийм муу зүйл биш.

Фрэнк клубтээ үргэлж хүндэт зочин, манай хүн байх болно. Энд л амжилт бүхний оргилд хүрсэн болохоор эд эс бүхэн нь хоргодож байгаа нь лавтай. Хэзээ ч ирсэн найр тавин угтах болно.

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jun 03, 2014 5:15 pm

#СУПЕРЛАМПС_8

"Би талбайд заримдаа гэмтэлтэй байсан ч гардаг. Бусадтай харьцуулахад хатан зоригтон энэ тэр гэж бардамнахгүй ч би л бол би. Би өөртөө ачаалал нэмж шаргуу хөдөлмөрлөдөг. Бэлтгэлийн танхимд дасгал хийх байтугай төмөр өргөхийг ч нэг их таашаадаггүй. Гэхдээ бэлтгэлийн талбайд боломжтой бүхнийг хийдэг - Цохилт, дамжуулалт, хууралт, хурд.

Байнга формтой байхад минь, амжилт үзүүлэхэд минь тусалдаг гол түлхүүр магадгүй энэ байх. Манай өвгөний(түүний аав том Фрэнк Лэмпард Вест Хэм болон Английн шигшээгийн тоглогч байсан) хүүхэд байхад минь суулгасан зуршил.

Дээрх нэмэлт ачааллаа аваагүй л бол тоглолтонд бэлэн гэсэн мэдрэмж төрдөггүй юм" хэмээн Фрэнк Лэмпард хэлж байсныг эргэн санахад бахдал төрөх юм.

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jun 03, 2014 5:36 pm

Frank Lampard - Goodbye! Super Frankie - Leader, Legend.. Forever blue [HQ]

https://www.youtube.com/watch?v=sW5QEomRzKU
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Previous

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests