Бразил Фантази 2014 - АЛБАН ЁСНЫ ОНОО ГАРЧ ЯЛАГЧ ТОДОРЛОО

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Бразил Фантази 2014 - АЛБАН ЁСНЫ ОНОО ГАРЧ ЯЛАГЧ ТОДОРЛОО

Postby SProgr » Mon May 12, 2014 5:38 pm

Image
Тун удахгүй 6 сарын 12нд эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан "FIFA World Cup Brazil 2014 - Фантази" тааварт тэмцээнийг Спортцонх форумын гишүүдийн дунд зохион байгуулж байна.

Энэхүү тааварт Фантази тэмцээн нь үндсэн гурван шатнаас бүрдэж нийт оноогоор тэргүүн байруудыг шалгаруулна
1) Тойргийн тоглолтууд: Найман хэсгээс гарах 16 багийг таах
- Хэсгээс гарах багуудын нэрсийн тааврыг 5сарын 19-с эхлэн тэцмээний эхний тоглолт эхлэхээс өмнө авна
- Хэсгээс гарсан баг бүрийг зөв таавал 3 оноо
- Хэсгийн НЭГээр гарсан багийг зөв таавал 2 оноо (3 онооноос гадна)
- Хэсгийн ХОЁРоор гарсан багийг зөв таавал 1 оноо (3 онооноос гадна)
- Тойргийн турш нэг тоглогч сонгох (дурын багийн) бөгөөд тойргийн тоглолтонд оруулсан нийт гоалыг оноон дээрээ нэмж авна
- Авч болох нийт оноо = ((3+2)+(3+1))x8=72оноо + сонгосон тоглогчийн оруулсан нийт гоал
2) Шигшээ тоглолтууд: Шөвгийн 16-с аварга тодрох хүртлэх тоглолт бүрийг таах
- Шигшээ тоглолтын сонголтыг тойргийн тоглолтууд дуусаж байрлал гарснаас хойш хамгийн эхний шигшээ тоглолт эхлэх хүртэл зөвхөн бракет хэлбэрээр авна.
- Шөвгийн 16-с гарсан багийг зөв таавал 3 оноо (нийт 8 тоглолт)
- Шөвгийн 8-с гарсан багийг зөв таавал 5 оноо (нийт 4 тоглолт)
- Шөвгийн 4-с гарсан багийг зөв таавал 7 оноо (нийт 2 тоглолт)
- Хүрэл медал хүртэх багийг зөв таавал 3 оноо (нийт 1 тоглолт)
- Дэлхийн Аваргын Цомыг авах багийг зөв таавал 10 оноо (нийт 1 тоглолт)
- Тухайн шигшээ тоглолтонд орсон хоёрын багийн нийт гоалыг зөв таавал 2 оноо. Гэхдээ хоёр багийг бас зөв таасан байх ёстой.
- Шигшээ тоглолтуудын турш нэг тоглогч сонгох бөгөөд оруулсан нийт гоалыг оноон дээрээ нэмж авна
- Авч болох нийт оноо = (3+2)x8+(5+2)x4+(7+2)x2+(3+2)+(10+2)=103 + сонгосон тоглогчийн оруулсан нийт гоал
3) Аватар зургаа солих: Дэмжиж буй улсын төрийн далбааг заавал аватар болгож оруулах
- 32 багаас аль нэг багийг сонгож тухайн улсын төрийн далбааг аватар болгож оруулна.
- Хэрэв таны сонгосон баг:
=> Хэсгээс 1р гарсан бол: Ямар нэг өөрчлөлт байхгүй + хасагдсан багийн гишүүд аватараа солиж нэмэгдэнэ
=> Хэсгээс 2р гарсан бол: Ямар нэг өөрчлөлт байхгүй
=> Хэсгээс Гараагүй бол: Хэсгээс 1р гарсан багийн далбааг заавал аватар болгон зүүж дэмжинэ.
- Шигшээ тоглолтууд эхэлсэнээр оролцож буй бүх гишүүд 16 багийн аватар зүүсэн байх болно.
- Шигшээ тоглолтонд чиний одоо зүүж (дэмжиж) буй аватар болсон улс ялах бүрт хожигдсон улсыг аватар болгосон бүх гишүүд аватараа солих болно.
- Энэ мэтчлэн финалын тоглолт эхлэхэд оролцож буй нийт гишүүд зөвхөн хоёр улсын төрийн далбаа аватар болгож зүүсэн байх болно.
- Финалд хожигдсон багийн аватар зүүж байсан гишүүд аварга болсон улсын төрийн далбааг 9 сар хүртэл заавал зүүнэ. Харин нөгөө хэсэг нь аватараа солих эрхтэй. :beer :mongol: :england: :holland :italy :russia :swiss :sweden :spain :japan :germany :silver :gold
- Би тэмцээний явцад хэн хэн аль аль шатанд ямар ямар улсын далбаа зүүж байсан болон зүүж байгаа талаар тайлан байнга гаргаж явна
Аватар солих зааварImage

Албан ёсоор сонгож зүүх төрийн далбаанууд
За оролцох хүмүүс шууд одооноос эхлэн дэмжиж буй багийн нэрийг пост бичлэг хийж төрийн далбааны IMG url-г profile-ийнхаа аватарын (http://www.sportnews.mn/forum/ucp.php?i=profile&mode=avatar) Link off-site талбар дээр copy&paste хийгээд өргөн - 130px, өндөр - 86px болгоод хадгалаарай


Group A
Image Image Image Image

Group B
Image Image Image Image

Group C
Image Image Image Image

Group D
Image Image Image Image

Group E
Image Image Image Image

Group F
Image Image Image Image

Group G
Image Image Image Image

Group H
Image Image Image Image


Тойргууд
Code: Select all
┌──────────────────┬───────────────────┬─────────────────────┬─────────────────────┐
│ ::Group A        │ ::Group B         │ ::Group C           │ ::Group D           │
├──────────────────┼───────────────────┼─────────────────────┼─────────────────────┤
│ BRA - Brazil     │ ESP - Spain       │ COL - Colombia      │ URG - Uruguay       │
├──────────────────┼───────────────────┼─────────────────────┼─────────────────────┤
│ CRO - Croatia    │ NET - Netherlands │ GRE - Greece        │ CRC - Costa Rica    │
├──────────────────┼───────────────────┼─────────────────────┼─────────────────────┤
│ MEX - Mexico     │ CHI - Chile       │ CIV - Côte d'Ivoire │ ENG - England       │
├──────────────────┼───────────────────┼─────────────────────┼─────────────────────┤
│ CMR - Cameroon   │ AUS - Australia   │ JAP - Japan         │ ITA - Italy         │
└──────────────────┴───────────────────┴─────────────────────┴─────────────────────┘

┌──────────────────┬────────────────────────────┬─────────────────┬────────────────┐
│ ::Group E        │ ::Group F                  │ ::Group G       │ ::Group H      │
├──────────────────┼────────────────────────────┼─────────────────┼────────────────┤
│ SUI - Switzerlan │ ARG - Argentina            │ GER - Germany   │ BEL - Belgium  │
├──────────────────┼────────────────────────────┼─────────────────┼────────────────┤
│ ECU - Ecuador    │ BSH - Bosnia & Herzegovina │ POR - Portugal  │ ALG - Algeria  │
├──────────────────┼────────────────────────────┼─────────────────┼────────────────┤
│ FRA - France     │ IRN - Iran                 │ GHA - Ghana     │ RUS - Russia   │
├──────────────────┼────────────────────────────┼─────────────────┼────────────────┤
│ HON - Honduras   │ NGR - Nigeria              │ USA - USA       │ KOR - Korea    │
└──────────────────┴────────────────────────────┴─────────────────┴────────────────┘

Тэмцээн эхлэх: 2014-05-15 => Эхэлсэн
Шагнал: Одоогоор спонсор хайж байна! Миний хувьд шагналын гурван хэсэгтэй байвал зүгээр юм болов уу гэж бодож байна.
(Онооны дүрмийг уншаарай)
- тэмцээнд оролцож байгаа хүмүүс манайхаас жерси авбал 40-с 35000 төгрөг болгож хөнгөлөлт өгөе. viewtopic.php?f=28&t=4040&start=2625 (https://www.facebook.com/jerseyzone88)
- тойргийн тоглолтуудаас гарсан багуудыг зөв тааж хамгийн өндөр оноо авсан гишүүнд явцын шагнал: Realist гишүүн Өмсгөлөөр шагнана
- Шигшээ тоглолтуудыг зөв тааж хамгийн өндөр оноо авсан гишүүнд явцын шагнал
- Нийт оноогоор тэмцээнд түрүүлсэн гишүүнд (эхний 3 байр?) ХАМГИЙН ТОМ шагнал
Бооцоо: Давхар 5,000₮ эсвэл 10,000₮ бооцоотой тоглож болно. Оноо гаргах тал дээр бооцоо өгсөн өгөөгүй гэж ялгалгүйгээр оноо бодогдож үндсэн шагналыг (спонсорын) олгоно. Харин бооцоогоо цаг хугацаандаа өгсөн гишүүд хоорондоо өрсөлдөж бооцооны нийт мөнгөний XX%-ийг хувааж авах байдлаар ЗБ хийнэ.
Хэн оролцож болох: Бүх гишүүдэд нээлттэй.
Шагнал хүртэх болзол: 2014-03-01 ба түүнээс өмнө элссэн байх. Мөн дор хаяж 300 бичлэгтэй байх. Таавар хүчинтэй байх (ямар нэгэн засвар ороогүй).
Бооцоо хүртэх болзол: Бооцооны мөнгөө 6сарын 12ний эхний тоглолтоос өмнө өгсөн дурын гишүүн (элссэн огноо болон бичлэгийн тоо хамаарахгүй)
Бооцооны талаар нэмэлт:
- Бооцоогүй орж болно (онооны хүснэгт гардагаараа гарч, бооцооноос бусад шагналт байранд өрсөлдөх боломжтой)
- Бооцоо - 10000₮ (Бооцоо өгсөн гишүүдийн нийт бооцооны мөнгөн дүнгээс хамаарч эхний хэдэн байрыг ямар ямар мөнгөн шагналаар шагнахыг шийдэх болно)
- Бооцоо - 5000₮ (Мөнгөн шагнал авах байранд орвол тухайн мөнгөн шагналын ТАЛыг авах болно)
Бооцоогоо 6 сарын 12оос өмнө надад хураалгаарай. Эхний ээлжинд энэ бүтэн сайны өглөө 47дээр болох Цонхын ээлжит хөлбөмбөгийн тэмцээний цувралын үер авч болж байна. Тэмцээн эхэлснээс хойш өгсөн бооцоог хүлээн авахгүй буюу бооцоогүй оролцсноор тооцож оноо гаргаад явна.
Миний хувьд Зохион байгуулж байгаа хүний хувьд төвийг сахиж бооцоогүй тоглоно.


Бүртгүүлэх: Таавраа ирүүлж + дэмжиж буй багийн төрийн далбааг аватар болгосноор
Оноо тэнцэх
- Тойргын тоглолтуудын хувьд оноо тэнцвэл дараах байдлаар эрэмбэлэгдэнэ
Эрэмбэ1: Зөвхөн багийн сонголтын оноогоор (Тоглогчийн гоалыг хасч)
Эрэмбэ2: Хэсгээс хэдэн баг гарснаар нь (1,2-р гарах нь хамаагүй)
Эрэмбэ3: Таавар өгсөн дарааллаар
- Шигшээ тоглолтуудын хувьд оноо тэнцвэл дараах байдлаар эрэмбэлэгдэнэ
Эрэмбэ1: Зөвхөн багийн сонголтын оноогоор (Тоглогчийн гоалыг хасч)
Эрэмбэ2: Хэдэн тоглолтыг зөв тааснаар нь
Эрэмбэ3: Таавар өгсөн дарааллаар
- Нийт онооны хувьд оноо тэнцвэл дараах байдлаар эрэмбэлэгдэнэ
Эрэмбэ1: Хоёр тааврын зөвхөн багийн оноогоор (Тоглогчийн гоалыг хасч)
Эрэмбэ2: Бракетын зөв таасан нийт тоглолтын тоо + Хэсгээс гарсан багийн тоо
Эрэмбэ3: Хоёр тааврын (тойргийн болоод шигшээ) өгсөн дарааллын нийлбэрээр
Эрэибэ4: Шигшээ тоглолтын таавар өгсөн дарааллаар
Эрэмбэ5: Тойргийн шатны таавар өгсөн дарааллаар

Анхаарах зүйл1: Тойргуудаас 1,2-р гарах багуудыг дараах формараар пост хийж өгнө
A1: Brazil эсвэл BRA
A2: Mexico эсвэл MEX

B1:
B2:

...

H1: Belgium эсвэл BEL
H2: Korea эсвэл KOR
Тоглогч: Lionel Messi (ARG)

Анхаарах зүйл2: Шигшээ тоглолтын бракетыг (таавар) зөвхөн дараах формараар бөглөж пост хийж өгөх бөгөөд тухайн улсын 3 оронтой кодоор (group хэсэгт байгаа) бөглөнө.
Code: Select all
(A1). BRA ─┐
           ├─ BRA ─┐
(B2). NET ─┘   3   │
                   ├─ BRA ─┐
(C1). JAP ─┐       │   3   │
           ├─ ITA ─┘       │
(D2). ITA ─┘   1           │
                           ├─ BRA ─┐
(E1). FRA ─┐               │   1   │
           ├─ FRA ─┐       │       │
(F2). NGR ─┘   2   │       │       │
                   ├─ FRA ─┘       │
(G1). POR ─┐       │   0           │
           ├─ POR ─┘               │
(H2). KOR ─┘   6                   │
                                   ├──── BRA (Champion)
(B1). ESP ─┐                       │      0
           ├─ ESP ─┐               │
(A2). CMR ─┘   8   │               │
                   ├─ ESP ─┐       │
(D1). ENG ─┐       │   3   │       │
           ├─ ENG ─┘       │       │
(C2). COL ─┘   0           │       │
                           ├─ ARG ─┘
(F1). ARG ─┐               │   3
           ├─ ARG ─┐       │
(E2). ECU ─┘   3   │       │         Bronze - ESP
                   ├─ ARG ─┘               3
(H1). BEL ─┐       │   1
           ├─ GER ─┘
(G2). GER ─┘   4

Тоглогч: Lionel Messi (ARG)

Жишээ1:
BRA ─┐   
     ├─ BRA
NET ─┘   3

Тайлбар: Brazil хожсон бөгөөд тоглолтонд нийт 3 гоал орно (3-0,2-1)


Жишээ2:
BEL ─┐   
     ├─ GER
GER ─┘   4
Тайлбар: Germany хожсон бөгөөд тоглолтонд нийт 4 гоал орно (4-0,3-1, 2-2 буюу торгуулийн цохилтоор)


Жишээ3:
ENG ─┐   
     ├─ ENG
COL ─┘   0
Тайлбар: England хожсон бөгөөд тоглолтонд гоал ороогүй торгуулийн цохилтоор шийдэгдсэн.

Жишээ4:
BRA ─┐   
     ├─ BRA
ENG ─┘   
Гэж бөглөсөн бол автоматаар тоглолтонд гоал ороогүй торгуулийн цохилтоор шийдэгдсэн гэж үзнэ

Анхаарах зүйл3: Тааварт засвар өөрчлөлт оруулах:
-Тойргийн тоглолтоос гарах багуудыг нэрсийг болон шигшээ тоглолтын таавар бракетыг зөвхөн шинээр пост хийж засна. Өөрөөр хэлбэл өмнөх хуудсанд ямар засвар орсоныг би хайж олох гэж там болох тул. Шинээр засч оруулсан пост дээрээ аль болох засвар хийж оруулаа гэж тайлбар тавих.
- Засвар хийгдэх бүрт хамгийн сүүлийн дарааллын дугаарыг авах болно. Энэ оноо тэнцэх үед хэрэглэгдэнэ
Анхаарах зүйл4: Логикийн хувьд буруу орсон бракетыг хүчингүйд тооцно.

Нэмэлт: АХА:
А1: Иймэрхүү фантази тэмцээн явуулдаг сайтууд дээр яагаад ЗБ хийж болоогүй юм бэ?
X1: Форум дээр пост хийх хэлбэрээр явуулах нь форумын үйл/А-д эерэг. Бракетыг [ code ] дотор бичиж бөглөж байхад илүү кайф авах болно. :ногоон:

А2: Аватар заавал солих юм уу?
Х2: Тийм, тэмцээний дүрэм бөгөөд үнэхээр зугаатай байх болно гэдгийг амлаж байна. Учир ийм тэмцээнийг хэд хэдэн жил би НБА ПО-той зэрэгцүүлж явуулж байсан туршлагатай. Мэдээж интернетэд орж чадахгүй үе гарахыг үйсгэхгүй. Гол нь бусдыгаа болон тэмцээнээ хүндлээд, өөртэй үнэнч байдлаар (нэг төрлийн сорилт) оролцох нь чухал тул аль болох л аватар цаг алдалгүй солихыг (хожигдол амсах үед) хичээгээрэй.

A3: Оноон гаргах дээр удах уу? Олон хүн оролцвол алдаа гарах юм биш үү?
X3: Оноо гаргах тал дээр миний хийсэн автоматаар боддог эксэл ажиллах тул алдаа гарахгүй. Мөн цаг хугацааны хувьд интернетэд байх л юм бол тэр дор нь оноо болон бусад статистикуудыг гаргаад явна. Харин зун хөдөө гадаа явж магадгүй тул оноо гаргах болон хамт ЗБ хийх эксэл дээр овоо ажиллах чадвартай гишүүн хайж байна. Эксэл програмыг өндөр түвшинд сурах болно гэдгийг амалчихъя!

A4: Яг энэ шиг тэмцээнийг цаашид тогтмол зохиох уу?
Х4: Мэдээж боломжтой. Гол нь хүмүүсийн оролцооноос бүх зүйл хамаарна. Яг энэ дүрэм болон форматаа ашиглан жил бүрийн аваргуудын лигийн фантази ЗБ хийж болно.
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (Coming soo

Postby Realist » Mon May 12, 2014 6:59 pm

янз бүрийн сайтанд бүртгүүлж мүртгүүлэхгүй амар юм байна шүү
эндээ постлоод л явна биздээ тэгвэл оролдоод үзнээ
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (Coming soo

Postby kayo » Tue May 13, 2014 7:40 am

Оролцоноо, :eek:

Spain
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Bibby » Tue May 13, 2014 12:40 pm

ok

Netherlands
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby SProgr » Tue May 13, 2014 12:59 pm

За оролцох хүмүүс шууд дэмжиж буй багийнхаа нэрийг пост бичлэг үлдээж мөн аватараа солиорой!!!

Одоогоор:
1.SProgr - Brazil
2.Bibby - Netherlands
3.Yabraa - Italy
4.postiga - Argentina
5.kayo - Spain
6.Чуугий - Italy
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby fond » Tue May 13, 2014 1:15 pm

Оролцноо
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Yabraa » Tue May 13, 2014 1:50 pm

гоё юм байна оролцоноо
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby RoMeRo » Tue May 13, 2014 6:28 pm

Орноо...
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Чуугий » Tue May 13, 2014 9:33 pm

Оролцноо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby forzamilan » Wed May 14, 2014 1:29 pm

Cameroon
Colombia
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Villa_Bayaraa » Wed May 14, 2014 1:41 pm

Оролцоё... Аргентина...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Батгэрэл » Wed May 14, 2014 2:33 pm

Image
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Жигүүр » Wed May 14, 2014 2:41 pm

Орноо. Англи
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby erdene_b7 » Wed May 14, 2014 4:30 pm

Англи орно
Last edited by erdene_b7 on Fri May 16, 2014 9:49 am, edited 1 time in total.
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Norman_Whiteside » Wed May 14, 2014 4:36 pm

OROLTSONO PORTUGAL
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby SProgr » Wed May 14, 2014 4:45 pm

Takanohana_Nowitzki wrote:
postiga wrote:
Takanohana_Nowitzki wrote:Орноо, аватараа солих шаардлагагүй байхаа би.

chi bas sonin gar shuu ner ni Takanohana_Nowitzki avatar ni Batistuta :ногоон:

Харин тийн. :ногоон:

Тэмцээнйи дүрмийн дагуу заавал албан ёсны далбаа бүхий зургыг сонгох ёстой. Эс бөгөөс тааврыг хүлээн авахгүй.

Зарим нэгэн хүмүүс өөр газраас зургын линк оруулсан байна. Аль болох албан ёсоор оруулсан далбаануудын линк хуулж тавина уу!!!

оролцох хүмүүс энэ багийг сонгож байна гэж ядаж пост хийлдээ.
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby SProgr » Wed May 14, 2014 5:10 pm

Тэмцээний бооцооны хувьд
- Бооцоогүй орж болно (онооны хүснэгт гардагаараа гарч, бооцооноос бусад шагналт байранд өрсөлдөх боломжтой)
- Бооцоо - 10000₮ (Бооцоо өгсөн гишүүдийн нийт бооцооны мөнгөн дүнгээс хамаарч эхний хэдэн байрыг ямар ямар мөнгөн шагналаар шагнахыг шийдэх болно)
- Бооцоо - 5000₮ (Мөнгөн шагнал авах байранд орвол тухайн мөнгөн шагналын ТАЛыг авах болно)

Бооцоогоо 6 сарын 12оос өмнө надад хураалгаарай. Эхний ээлжинд энэ бүтэн сайны өглөө 47дээр болох Цонхын ээжилт хөлбөмбөгийн тэмцээний цувралын үер авч болж байна. Тэмцээн эхэлснээс хойш өгсөн бооцоог хүлээн авахгүй буюу бооцоогүй оролцсноор тооцож оноо гаргаад явна.

Миний хувьд Зохион байгуулж байгаа хүний хувьд төвийг сахиж бооцоогүй тоглоно.
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby BaLuunZ » Wed May 14, 2014 5:45 pm

England
User avatar
BaLuunZ
 
Posts: 723
Joined: Mon Nov 06, 2006 1:07 pm
Location: UB

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Khuluge » Wed May 14, 2014 7:25 pm

Бразил дэмжиж байна...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby maRS_mN » Wed May 14, 2014 11:21 pm

Орноо.. :spain
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Reebok » Thu May 15, 2014 11:00 am

:beer
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby RoMeRo » Thu May 15, 2014 11:39 am

Оролцно гэдгээ дээр мэдэгдсэн. Уг нь Бразил Аргентин 2-ыг олон жил харж яваа ухаантай.
Заавал нэг баг сонго гэвээс Аргентин Месси 2-ыгоо дэмжьедээ.
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby Realist » Thu May 15, 2014 11:58 am

- тойргийн тоглолтуудаас гарсан багуудыг зөв тааж хамгийн өндөр оноо авсан гишүүнд явцын шагнал


Энэ дээр нь би нэг жерси өгөе :beer
Тэгээд энэ тэмцээнд оролцож байгаа хүмүүс манайхаас жерси авбал 40-с 35000 төгрөг болгож хөнгөлөлт өгөе. http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=28&t=4040&start=2625
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: FIFA World Cup Brazil 2014 - Фантази тэмцээн (ШАГНАЛТАЙ)

Postby SProgr » Thu May 15, 2014 12:02 pm

Realist wrote:
- тойргийн тоглолтуудаас гарсан багуудыг зөв тааж хамгийн өндөр оноо авсан гишүүнд явцын шагнал


Энэ дээр нь би нэг жерси өгөе :beer
Тэгээд энэ тэмцээнд оролцож байгаа хүмүүс манайхаас жерси авбал 40-с 35000 төгрөг болгож хөнгөлөлт өгөе. http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=28&t=4040&start=2625

Хамгийн эхний СПОНСОР болсонд баярлалаа.

тойргийн тоглолтуудаас гарсан багуудыг зөв тааж хамгийн өндөр оноо авсан гишүүнд явцын шагнал болгож Realist гишүүн Өмсгөл хэлбэрээр шагнах боллоо.

Мөн Realist гишүүний дэлгүүрийн зүгээс оролцож буй бүх гишүүдэд 5000₮ бүхий тусгай урамшуулалт бэлэглэж байгаа юм байна.
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: FIFA World Cup Brazil 2014 - Тойргын Таавар авч эхэлсэн

Postby SProgr » Thu May 15, 2014 12:50 pm

За тойргын таавар авч эхэлсэн (6сарын 12 хүртэл)....

Салхийг нь хагалаад би таавраа оруулъя....

Аватар улс: Brazil
Player: Lionel Messi (ARG)
A1: BRA
A2: MEX

B1: ESP
B2: NET

C1: COL
C2: JAP

D1: ITA
D2: ENG

E1: FRA
E2: SUI

F1: ARG
F2: IRN

G1: GER
G2: USA

H1: BEL
H2: RUS

Жич: Таавраа өөрчлөх бол шинээр пост хийж өөрчлөж болно. Гэхдээ 6 сарын 12оос өмнө.
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Next

Return to Бразил 2014 - Хөлбөмбөгийн ДАШТ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron