Нууц материалуудыг бол нэг их үзэж байгаагүй ээ. Хааяа хараад өнгөрдөг байсан. Ер нь бол бараг дургүй талдаа.
Харин хамгийн анх ухамсартайгаар үзэж эхэлсэн олон ангит кино гэвэл Элэн ба түүний нөхөд байх шив дээ. Дажгүй дуутай, олон залуучууд янз бүрийн харьцаатай гэх мэт тухай үедээ л шинэлэг юм байсан санагддын. Тэрнээс өмнө бол Оросын телевизээр Просто Мария, Богатые тоже плачут, Дикая Роза, Рабыня Изаура энэ тэр гээд олон л кино байлаа шт. Изаура их сайхан хүүхэн байсан санагддын. Эленээс хойш нэг их олон ангит кинонд донтолгүй байж байгаад Найзуудыг үзэж нэг хэсэг донтовшт. Гэхдээ бас тийм ч олон кинонд ороогүй юм шиг байна аа. Бреакинг Бад (хөгшин азарга жороо сурав гэмээр санагдаад байдгийн) дууссан гэхээр нь үзэж дуусгасан. Таалагдсан. Биг Банг Теориг үзээд байгаа. Заримдаа Найзуудын муухан шиг хуулбар ч юм шиг санагдах үе гарч байгаа.
Лостыг үзэх хүсэл яагаад ч юм төрөхгүй байгаа. Хамгийн сүүлийн анги нь хүмүүсийн урмыг ихээр хугалсан гэж сонсоод бүүр ч сүжиггүй болсон. Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг юм болох юм бол харамсахын нэмэр гэж. Призон Бриэкийн гол дүр ч юм уу нэг залуугийн царай нь **н** харагдаад үзэхээр дургүй хүрээд байдгийн. Уг нь ч нэг их сүртэй шалтаг биш л дээ. Үзээд эхэлчих юм бол хайран цаг болно гэж бодоод тэрнээс зайгаа авч байгаа санаа юм уу даа. За тэгээд бусад сериалуудыг үзэх мотив гарахгүй байгаа учраас тойроод яваад байгаа.
Үзэж байгаагаас одоо Хаан суудлын тоглоом, Шерлок, Биг Банг Теори гурав л байх шив дээ.
Аргалт уулын анчин Жура, Мөрдөн байцаагч Деррик, Коломбо, Сарны гэрэл мөрдөх товчоо (Брюс Уиллис, Сибил Шепард нар тоглодог), Государственная граница (гоё кино байдгиймаа
), Оддын охин Мая, Мая зөгий, Нисдэг Честмир энэ тэр гээд хүүхэд ахуйн олон сайхан кинонуудыг тоолж яахин барах билээ.
Нээрээ тэр Улсын хил гээд Орос кинон дээр аймаар хэсэг гардаг шт. Дундад Азийнх л байх нэг улсын нөхөд Оросын хилчинг барьчихаад тамлаад, толгойных нь орой дээрх үсийг хусч байгаад гурил зуурч тойрог болгож тавиад тэр хооронд нь буцалсан тос асгадаг. Тэрнийг нь холоос харж байсан өөр нэг Орос хилчин найзынхаа зовлонг хөнгөлөхийн тулд буудаж алдаг. Мануусыг бас л хямрааж байсан хэсэг дээ.
Оросын ч юм уу хаанахын юм бас нэг кино гардаг байсан. Нэлээн сүүлд л дээ. Бейбарс султан гээд. Өөрийгөө Монгол гээд л яваад байдаг.