НАЙРАА

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

НАЙРАА

Postby jal » Fri Feb 07, 2014 12:44 pm

За бөхийн тухай хүүрнэх бүрд л яригддаг Найрааны талаар....
Хэн хэнийгээ хэрхэн яаж найрсан тухай сэдэв бүр дээр биш тусдаа сэдэв дээр жиг жуг хийхүү...

Сүүлийн 3н жил ялангуяа их ойтой жилээс хойш найраа бүр дийлдэхээ байж,
2012 болон 2013 оныг харахад 4 давсан л бол начин болдог жишиг тогтсон байна.

Зах зээлийн ханш
Сумын наадмын түрүү үзүүр- 500.000-1.000.000 ₮
Аймгийн начин болох 5.000.000 - 15.000.0000 ₮
Улс наадмын 3-ын даваа 15.000.000-35.000.000₮
Начны даваа -100.000$.

Найрааны төрөл зүйл
1. Мөнгөөр зодох
2. Ах дүү хамаатан саднаараа дамжлуулах - нутаг ус
3. Оноолт гаргадаг нөхдүүдийг будлиулах
4. Найздаа өгөх

Мөнгөний эх үүсвэр
1. Улс төрчийн бохир мөнгө, Сонгуулийн шоу /Мөнгө амархан олсон болохоор үрэхдээ юман чинээ санахгүй/
2. Зээл
3. Бөхөд хайртай компаний захирал
4. Цолны найр
5. Буурлын буян


Сүүлийн 3 жилийн наадам.
2013 оны наадамд 4 аймгийн цолтой бөх 4 давсан бөгөөд 4 үүлээ начин цолны болзол хангажээ.

1. у.а Ганбат - а.а Баасанхүү
3. у.г Доржсамбуу - а.а Оюунболд
2. у.г Рагчаа- а.а Түвшинбаяр
3. у.г Бат-Эрдэнэ - а.а Цэрэнтогтох
4. у.х Өсөх-Ирээдүй - а.а Батсуурь
Image

2012 оны наадам 5 аймгийн цолтой бөх 4 давсан бөгөөд 5 уулаа начин цолны болзол хангажээ

1. у.ар Ганхуяг - а.а Амартүвшин
2. у.г. Доржсамбуу- а.а Пүрэвдагва
3. у.з Соронзонболд - а.з Сугаржаргал
4. у.з Өсөхбаяр - а.а Бүрэнтөгс
5. у.з Баасандорж - а.а Пүрэвсайхан
Image

2011 оны наадамд 33 аймаг цэргийн цолтой бөх 4 давсан бөгөөд 15 бөх нь улсын цолны болзол хангасан бол эднээс ердөө 2 бөх л тунаж начин болсон түүхтэй. Үлдсэн 13 нөхөр бол ойлгомжтой..

1. у.ав Балжинням -а.а С Батсуурь
2. у.г Доржсамбуу - а.а Сумъяа
3.
у.з Мягмарсүрэн- а.а Алтангэрэл
4. у.з Батзориг - а.а Цогбаяр
5. Соронзонболд а.а Багахүү
6. у.х Элбэг - а.а Эрдэнэбат
7. у.х Пүрэвжав - а.а Одбаяр
8. у.х Магалжав - а.а Амарзаяа
9. у.х Батболд - а.а Чулуунбат
10. у.х Даваабаатар - а.а Ш.Жаргалсайхан
11. у.х Бат-Орших -ц.а Санжаадамба
12. у.н Чинзориг - а.а Батмөнх
13. у.н Тогтохбаяр - а.а Батмөнх
14. а.а Алтанхуяг - а.а Гончигдамба
15. а.а Отгонбаатар - а.а Сангисүрэн
Last edited by jal on Fri Feb 07, 2014 12:57 pm, edited 2 times in total.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НАЙРАА

Postby Takanohana_Nowitzki » Fri Feb 07, 2014 12:49 pm

а.а Отгонбаатар - а.а Сангисүрэн
Энийг чинь бас асуудалтай гээд байгаа байхаа? тунаад хүртэл найрчихаар одоо яаана вэ? 2013, 2012 бол ташраараа шүү дээ. 2011-ээс чинь а.а Алтанхуяг - а.а Гончигдамба 2 л хүчээ үзсэн байх даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16921
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НАЙРАА

Postby Tdi » Fri Feb 07, 2014 12:51 pm

Сумын наадам хүртэл найраатай гэхээр хогийн байгаа биз.
User avatar
Tdi
 
Posts: 1367
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: НАЙРАА

Postby Takanohana_Nowitzki » Fri Feb 07, 2014 12:53 pm

2013 дээр Олимпийн аваргаа яагаад орхичив?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16921
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НАЙРАА

Postby jal » Fri Feb 07, 2014 12:54 pm

Takanohana_Nowitzki wrote:2013 дээр Олимпийн аваргаа яагаад орхичив?

Батсуурийг орхицон байна.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НАЙРАА

Postby Dondogoo » Fri Feb 07, 2014 12:55 pm

сум арай дэндүү юм зүгээр ккк та хэдээс нэг нь явж сумын ч болтугай заан болооч :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НАЙРАА

Postby Takanohana_Nowitzki » Fri Feb 07, 2014 12:56 pm

Dondogoo wrote:сум арай дэндүү юм зүгээр ккк та хэдээс нэг нь явж сумын ч болтугай заан болооч :ногоон:

Барилдуулдагсан бол чи явчихмаар л бна уу? :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16921
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НАЙРАА

Postby meesh » Fri Feb 07, 2014 12:57 pm

Энэ сэдэвтэй нэгтгэчихвэл.

http://sportnews.mn/forum/viewtopic.php ... &start=100
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7644
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: НАЙРАА

Postby Takanohana_Nowitzki » Fri Feb 07, 2014 12:57 pm

jal wrote:
Takanohana_Nowitzki wrote:2013 дээр Олимпийн аваргаа яагаад орхичив?

Батсуурийг орхицон байна.

Өө тийм бна, Өсөх-Ирээдүй гэдгийг нь харцан бшд. Ирээдүй-Суурь, Доржсамбуу-Оюунболд шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16921
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НАЙРАА

Postby Dondogoo » Fri Feb 07, 2014 1:18 pm

Takanohana_Nowitzki wrote:
Dondogoo wrote:сум арай дэндүү юм зүгээр ккк та хэдээс нэг нь явж сумын ч болтугай заан болооч :ногоон:

Барилдуулдагсан бол чи явчихмаар л бна уу? :ногоон:


яваач яваач дээлийн захыг чинь мушгина шүү би :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НАЙРАА

Postby Цоомоо » Fri Feb 07, 2014 6:59 pm

5-ын даваа бол 250-300 орчим байгаа.
3 дээр 10-25.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16063
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НАЙРАА

Postby jugder_08 » Mon Feb 10, 2014 5:17 pm

Dondogoo wrote:
Takanohana_Nowitzki wrote:
Dondogoo wrote:сум арай дэндүү юм зүгээр ккк та хэдээс нэг нь явж сумын ч болтугай заан болооч :ногоон:

Барилдуулдагсан бол чи явчихмаар л бна уу? :ногоон:


яваач яваач дээлийн захыг чинь мушгина шүү би :ногоон:


Энэ зун Дондогоогоо дагуулж явж дээлээ мушгиулахаас :ногоон:
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НАЙРАА

Postby Takanohana_Nowitzki » Mon Feb 10, 2014 5:38 pm

jugder_08 wrote:
Dondogoo wrote:
Takanohana_Nowitzki wrote:
Dondogoo wrote:сум арай дэндүү юм зүгээр ккк та хэдээс нэг нь явж сумын ч болтугай заан болооч :ногоон:

Барилдуулдагсан бол чи явчихмаар л бна уу? :ногоон:


яваач яваач дээлийн захыг чинь мушгина шүү би :ногоон:


Энэ зун Дондогоогоо дагуулж явж дээлээ мушгиулахаас :ногоон:

Хайран сая төгрөг. Дээл, цол нтрдээ биш, Дондогоодоо байгаам уу эсвэл :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16921
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НАЙРАА

Postby Аагий » Mon Feb 10, 2014 5:40 pm

Спортын цонхын гээд зарлуулаад л уу кк. Хандивын данс нээх үү :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15569
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: НАЙРАА

Postby jugder_08 » Mon Feb 10, 2014 5:47 pm

Дондогоо менежер мэдэж байгаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НАЙРАА

Postby Аагий » Mon Feb 10, 2014 5:49 pm

Жүүгий сумын заан биз дээ?
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15569
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: НАЙРАА

Postby jugder_08 » Mon Feb 10, 2014 6:01 pm

Дондогоогоор мушгиулаад авъя гэж бодлоо
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НАЙРАА

Postby magicman » Tue Feb 11, 2014 12:24 am

Урьд начны даваа гэж 5-г хэлдэг байсан бол одоо бол 4 болчихсон.Сүүлийн хэдэн жил найраа хийсэн Батерей, Соронзон, Өсөхөө заан мэтийн нөхдүүд сая цагаан сараар яаж барилдав, бэлтгэл хийхгүй нөгөө мөнгөө үрсээр байгаад зав гардаггүй биз.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: НАЙРАА

Postby Болдгэрэл » Tue Feb 11, 2014 5:37 pm

...
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 10:08 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НАЙРАА

Postby Dondogoo » Tue Feb 11, 2014 5:52 pm

Аагий wrote:Спортын цонхын гээд зарлуулаад л уу кк. Хандивын данс нээх үү :ногоон:


кк наад чинь их зөв санаа байнашдээ :ногоон: :ногоон: хандив гэж
тэгээд Така барилдиахгүй Жүүгий барилдахаар болов уу
Жүүгий минь одооноос бэлтгэлдээ гарна байгаа :mongol:

бусад нь ирж балиашиглана шүү хөөе ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НАЙРАА

Postby Villa_Bayaraa » Tue Feb 11, 2014 5:53 pm

Би нэг бизнес хийдэг өндөрдүү, хальт барилддаг /маниус дундаа л гайгүй нь/ найзыгаа явуулдаг юм... чи нэг зун мөнгө бэлдэж очоод сумын наадамд найраагаар сумын заан гусчих... тэгээд сайхан зодог шуудаг, дээл, малгай бэлдээд тавьчих... дараа нь хөгширсөн хойноо ярих юмтай... уг нь барилдсан бол юм дуулгах байсан юм даан ч бизнес хийгээд бөхөө хаячихсан юм гээд сууж байхад баавар даа гэж ккк... тэгээд царай муутай охин чинь ч борлогдоход нэмэртэй гэж ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6134
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: НАЙРАА

Postby Dondogoo » Tue Feb 11, 2014 5:56 pm

ккк ер нь л барилддаг барилдаж байсан эрчүүл гэхээр цаанаа л нэг арай өөрөөр харчих гээд байдын шүү нтр ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НАЙРАА

Postby jal » Tue Feb 11, 2014 5:57 pm

Сүүлийн жилүүдэд хийгдсэн дуулиант найраанууд.

1. Аймгийн арслан Н.Түвшинбаяр 2013
Image
Монгол түмний хүндэтгэлийг хүлээсэн энэ агуу бөхийг зодоглоно гэсэн сургаар л улсын цолны босго алхана гэдгийг хэн бүхэн мэдэж байсан юм. Гэхдээ яаж гэдэг нь сонирхолтой байлаа.
2-ын даваа Ихэнх хүмүүс энэ давааг Түвшинбаяр арсланг өөрөө давсан гэх хэдий ч би хувьдаа Женко гэдэг хүн давсан боловуу гэж бодож байна. Аймгийн арслан Энхбат бол Баянхонгор аймгийн харъяат бөгөөд тийм ч муу арслан биш, унаа холтой, бяртай арслангуудын тоонд орно. Түүнийг улсын харцага Батболдын дүү гэдгээр андахгүй. Түвшинбаяр арслан өрж эхлэвүү үгүй юу Энхбатыг хонгодоод хөөчихсөн. Тийм учир энэ даваа болвоос найрааны даваа ажгуу..
3-ын даваа. Түүнийг энэ даваанд улсын харцага Г.Ганхуяг амлан авч тахим буулгасан юм. Ганхуягт өөр амлах бөх олдохгүй байв л гэж..
4-ын даваа. Сайн найз Өсөхбаяртайгаа энэ даваанд таарсан нь ёстой л Булганчуудыг шимсрүүлсэн, Монголчуудыг гайхшруулсан оноолт байлаа, гэсэн хэдий ч цэл залуу заан тахим өгсөн юм.
5-ын даваа. Рагчаа гарьд түүнийг амласан билээ. Ард түмэн өнгөрсөн жилийн үзүүр бөхийг дээш үзнэ гэдэгт итгэж байсан боловч тэрээр бэртэлтэй байсан нь энэ алхамыг хийхэд хүргэжээ.
6-ын даваа. Өсөхбаяр аварга начны болзол хангасан Түвшинбаярыг амласан бөгөөд хүмүүс буур аваргын зээ хүү энэ жил бэлтгэл сайтай байгаа дээш үзэх нь хэмээн санаж байтал итгэмээргүй зүйл болж аварга барилдалгүй тахим өгч шуугиан тарьсан юм. Архангайчууд аваргыг ингэх гэж 3,4,5-ын даваанд нутгийн бөхөөрөө тахил өргөхдээ яахавдээ хэмээн ам амандаа шагширч суув.

Түүний энэ айхтар мөнгө цацсан төлөвлөгөөг улсын аварга Мөнхбат тасалдуулсан бөгөөд хэрэв нэг хойш үлдээсэн бол арслан Мөнхбаатар тахим өгөх байсан гэж олон хүн хүүрнэлджээ.

2. Аймгийн арслан Б.Заяамандах 2010
Image
Түүнийг Бямбадорж зааны хүү, бөхийн удамтай, багаасаа барилдсан гэдгийг бөх сонирхогчид мэдэх юм. Гэсэн хэдий ч барилдаан нь гавихгүй начин цол битгий хэл аймгийн цолтой бөхийн хэмжээнд барилдахгүй байгааг хэн бүхэн мэддэг байлаа.

2-ын даваа Завхан аймгийн харъяат аймгийн арслан Сүхбаттай оноолт таарсан. Энэ арслан тогтмол бэлтгэлтэй муугүй барилддаг хэдий ч сулхан арслангууд тоонд орно. Гэхдээ начин болох боломжгүй бөх гээд хэлэхэд хэлсдэхгүй. Чухамхүү тухайн үед Заяамандах хүчээрээ давсан эсэх нь туйлын эргэлзээтэй.
3-ын даваа. Энэ даваанд улсын заан Батзориг түүнийг авсан бөгөөд багшийн ачийг заан шавь нь ингэж хариулсан удаатай.
4-ын даваа. Мягмарсүрэн заан. Чухам оноолт яг ингэж тохирсон гэдэг нь эргэлзээтэй. Гэсэн хэдий ч аз нь шовойосон Заяамандах хүү 4 давсан юм.
5-ын даваа. Орчин цагийн найрааны гол төлөөлөгч бондгор Азаа арслангаар начин цолны босгыг Заяамандах хүү алхсан юм.

Цол дагаж бяр нэмэх боловуу хэмээн ард түмэн найдсан хэдий ч цол авсан цагаасаа хойш бөхийн өргөөнд ганц ч удаа шөвгөрөөгүй нь түүний мөн чанарыг гэрчилнэ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НАЙРАА

Postby Reebok » Wed Feb 12, 2014 12:11 pm

Цолоо хамгаалж чадахгүй бол буцааж хураадаг л болчихвол найраа арилах байх даа...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: НАЙРАА

Postby zigo » Wed Feb 12, 2014 12:16 pm

энэ дээр зураг нь гарсан нөхөд бүгд найраачид уу?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16924
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests