Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Feb 03, 2014 10:45 pm

МАНЧЕСТЕР СИТИ – ЧЕЛСИ

Image

Манчестер Ситигийн статистик:

Клуб 1880 онд үндэслэгдсэн.

Үндсэн шагналууд:

Дээд лигт 3 удаа түрүүлсэн(АПЛ гэж нэрийдэх болсноос хойш буюу хамгийн сүүлд 2012 онд).
Английн цомд 5 удаа түрүүлсэн. Сүүлчийн удаа 2011 онд.
Цомтой багуудын цом 1 удаа. 1970 онд.
Лигийн цом 2 удаа. Сүүлчийн удаа 1976 онд.
Коммьюнити Шилд 4 удаа. Сүүлчийн удаа 2012 онд.

МанСити АПЛ-ийн хүрээнд талбайдаа 11 тоглосноос бүгдэд нь хожиж, 42 гоол оруулж, ердөө 8-хан гоол алджээ.
Тус клуб Этихадад 18 тоглолтонд 72 гоол хийсэн бөгөөд, дунджаар 1 тоглолтонд 4 гоол хийж байна гэсэн үг. Талбайдаа хожиж чадаагүй цорын ганц тоглолт бол 10-р сард Аваргуудын лигт “Бавари”-тай хийсэн тоглолт юм.
Энэ улиралд гэртээ хийсэн тоглолтуудын 14-т нь 3 ба түүнээс дээш удаа гоолджээ:

7 – Норвич.
6 – Тоттенхэм, Арсенал, Вест Хэм(Капитал Уан цом).
5 – Уйган(Капитал Уан цом), ЦСКА(Аваргуудын лиг), Блэкбурн(ФА цом).
4 – Ньюкасл, МанЮтд, Виктория(Аваргуудын лиг), Кардифф, Уотфорд(ФА цом).
3 – Эвертон, Свонси Сити.
2 – Халл Сити, Ливерпүүл.
1 – Бавари(Аваргуудын лиг), Кристал Пэлас.

Сити хамгийн сүүлд Сандерландад 1:0 –ээр хожигдсон нь 11-р сарын 10. Үүнээс хойш АПЛ-т 11 хожиж 1 тэнцээд(Саутгэмптон) байна.

МанСити АПЛ-т талбайдаа хийсэн сүүлийн 61 тоглолтонд хамгийн багадаа ядаж 1 гоол оруулж байна(3 жил гаруй хугацаа). Бирмингем л 2010 оны 11-р сард хаалгандаа гоол алдалгүй 0:0 –ээр тэнцжээ.

Дасгалжуулагч: Мануэл Пеллегрини

Албан тушаалд томилогдоод: 234 хоног.

Тоглолт: 37
Хожил: 29
Тэнцээ: 3
Хожигдол: 5

Сити АПЛ-т сүүлийн 10 жилд:

Улирал/Оноо/Байр

2003/04 41 16
2004/05 52 8
2005/06 43 15
2006/07 42 14
2007/08 55 9
2008/09 50 10
2009/10 67 5
2010/11 71 3
2011/12 89 1
2012/13 78 2

Сүүлийн 6 тоглолт:

1-р сарын 12 – Ньюкасл(айлын талбайд), хожил 0:2.
1-р сарын 15 – Блэкберн(ФА цом), хожил 5:0(өөрийн талбайд).
1-р сарын 18 – Кардифф Сити(өөрийн талбайд), хожил 4:2.
1-р сарын 21 – Вест Хэм(Капитал Уан цом, айлын талбайд), хожил 0:3.
1-р сарын 25 – Уотфорд(ФА цом, өөрийн талбайд), хожил 4:2.
1-р сарын 29 – Тоттенхэм(айлын талбайд), хожил 1:5.

АПЛ-т 68 гоол:

Агуэро 15, Туре 12 (3 пеналти), Негредо 9, Жеко 7, Насри 4, Навас 4, Силва 4, Фернандиньо 3, Компани 3, Иоветич 1, Коларов 1, Милнер 1, автогоол 4.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Feb 03, 2014 11:13 pm

АЗАР: "Этихадаас 3 оноотой л харимаар байна шүү".

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Feb 03, 2014 11:25 pm

http://www.youtube.com/watch?v=XogvCHu-oqo

Chelsea Unseen ft. rugby stars at Cobham and some words from Salah...
#Unseen #CFCMNG
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Feb 03, 2014 11:32 pm

Одоогоор бид 30 тоглогчоо бусдад зээлүүлээд байгаа нь Лигийнхээ бусад ихэнх багаас 2 дахин их байна.

http://weaintgotnohistory.sbnation.com/ ... nee-family

#CFCMNG

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Feb 03, 2014 11:46 pm

2 - Манчестер Сити сүүлийн 28 тоглолтондоо 2-хон хожигдсон бол тэдний сүүлийн хожигдоогүй цуврал 20.

#Stats #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 12:03 am

"Манчестер СИТИ - Челси" тоглолт эхлэхэд 4 цаг үлдлээ...

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 12:04 am

Хэрвээ Жон Оби Микел талбайд гарвал түүний хувьд АПЛ-т хийж буй 200 дахь тоглолт болох бол, Гари Кейхиллийн хувьд гарааны бүрэлдэхүүнд багтсан 50 дахь тохиолдол болно.

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 12:15 am

2-р сарын 8-ны АПЛ-ийн 25-р тойрогт учран таарсан "Челси - Ньюкасл" тоглолтыг Ховард Уэбб шүүнэ.

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 12:31 am

МАНЧЕСТЕР СИТИ – ЧЕЛСИ

Image

Челсигийн статистик:

11-р сарын шигшээгийн цугларалтын дараа “Челси” боломжит 36 онооноос 29-ийг авч чадсан. Хугацааны энэ завсарт МанСити 34 оноо авсан нь л дээрхийн өмнө гарах амжилт.

“Челси” энэ улиралд тоглолтын явцад хожигдож байгаад 14 оноо авсан нь АПЛ-т 1-рт бичигдэх үзүүлэлт. Мөн түрүүлж гоолдсон 13 тоглолтын 11-д нь хожжээ.

Өнгөрсөн улирлын 23 тоглолттой харьцуулахад 6 оноо илүү аваад байна. Манайхан АПЛ болон цомын тэмцээний сүүлийн 9 тоглолтын 7-д нь хаалгаа хуурай манаж, ердөө 2-хон бөмбөг хаалгандаа алджээ.

Харин айлын талбайгаас боломжит 33 онооны 18-ыг нь авчээ.

Сүүлийн 6 тоглолт:

1-р сарын 1 – Саутгэмптон(айлын талбайд), хожил 0:3.

1-р сарын 5 – Дерби Каунти(ФА цом, айлын талбайд), хожил 0:2.

1-р сарын 11 – Халл Сити(айлын талбайд), хожил 0:2.

1-р сарын 19 – Манчестер Юнайтед(өөрийн талбайд), хожил 3:1.

1-р сарын 26 – Сток Сити(ФА цом, өөрийн талбайд), хожил 1:0.

1-р сарын 29 – Вест Хэм(өөрийн талбайд), тэнцээ 0:0.

АПЛ-т оруулсан гоол(43):

Азар 9 (1 пеналти), Это 6, Оскар 6, Лэмпард 4 (1 пеналти), Торрес 4, Шюррле 3, Терри 2, Виллиан 2, Ба 1, Кэйхилл 1, Иванович 1, Микел 1, Рамирес 1, автогоол 2.

“Челси”-ийн дараагийн 3 тоглолт:

2-р сарын 8, Бямба гараг. – Ньюкасл, өөрийн талбайд.

2-р сарын 11, Мягмар гараг. – Вест Бромвич, айлын талбайд.

2-р сарын 15, Бямба гараг. – МанСити, Английн цом, айлын талбайд.

Хачир сонин:

- Хэрвээ Жон Оби Микел талбайд гарвал түүний хувьд АПЛ-т хийж буй 200 дахь тоглолт болох бол, Гари Кейхиллийн хувьд гарааны бүрэлдэхүүнд багтсан 50 дахь тохиолдол болно.

- Фрэнк Лэмпардын дараачийн пеналти “Челси”-ийн төлөө хийж буй 50 дахь пеналти, дараачийн гоол нь мэргэжлийн клубт тоглож эхэлснээс хойшхи 250 дахь гоол болно(одоогоор Челси-209, Вест Хэм-39, Свонси-1).

#CFCMNG
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 12:49 am

66 - Эден Азар АПЛ-ийн энэ улиралд 66 алдааг хүлээн зөвшөөрүүлсэн нь бүх тоглогч нараас хамгийн их.

#Stats #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 12:58 am

Яг 3 цаг үлдлээ...

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 1:20 am

3 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байдаг...Нойр хүрээд, толгой ажиллахаа байлаа шүү...Тоглолтоо үзчих юмсан :-)

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 1:25 am

"Челси"-ийн сүүлийн 7 тоглолтонд зөвхөн Манчестер Юнайтед болон Ливерпүүл багууд л тус тус гоолдсон(5 клийн-шит).

#Stats #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 2:10 am

<<МАНЧЕСТЕР СИТИ - ЧЕЛСИ>>

Image

Челсигийн хамгаалалт АПЛ дэх хамгийн шилдэг нь. Бид 23 тоглолтонд ердөө 20-хон гоол алдсан бөгөөд, 9 тоглолтонд гоол алдаагүй.

Энэ бол 13-хан хоногийн дотор Этихадад болох 2 тоглолтын эхнийх нь бөгөөд, 2 дахь тоглолт 2-р сарын 15-ны Бямба гарагт болно(ФА цом).

Харин Ситигийн хувьд ирж буй өдрүүд тун ч шаггүй өнгөрнө дөө. Бидэнтэй 2 дахиа тоглосны дараагийн долоо хоногийн Мягмар гарагт Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтондоо Барсаг хүлээж авна. Манай баг Сити – Барса –ийн тоглолтоос 7 хоногийн дараа Аваргуудын лигийн 1/8 шигшээд Галатасарайтай учирна. Өөрөөр хэлбэл манайхан Холбооны цомд тоглосныхоо дараа 7 хоног чөлөөтэй байх болно.

Энэ бол Пеллегрини Моуриньо нарын 7 дахь халз тулаан.
Реал Малагаг 5 тоглолтын 3-т нь хожиж байсан. 1 тоглолтонд тэнцсэн.

Брижд болсон тоглолтын төгсгөлд Фернандо Торресийн хийсэн гоол Мануэл Пеллегриниг хэт цухалдуулснаас, тэрбээр тоглолтын дараа Моуриньотой гар барихаас ч татгалзсан билээ.

Сити 4 цом зэрэг хүртэх чансаатай байгаа гэдгээ тогтмол зарлаж, үүнийг нь ч Моуриньо боломжтой байх болох юм гэж үзэж байгаа. Гэхдээ Пелегрини сүүлийн 10 жилийн турш ганц ч цом хүртээгүй(Реал Мадридад байхдаа ч).

Гэхдээ улирлын төгсгөл ойртох тутам 60 настай Чили эрийн араншин тодрон гарах нь гарцаагүй.

Пеллегринигийн ааш хэрхэн хурцаддагийг өнгөрсөн улирлын төгсгөлд хэн бүхэн харсан бизээ. Боруссиягийн сүүлийн 2 гоол Малагаг Аваргуудын лигийн хагас шигшээгээс мулталж хаяснаар Пеллегрини энэ бүхэнд далдын хар хүчийг буруутгасан юм.

“Хориглогдсон багт хагас шигшээ хүртэл явахад хүндхэн байлаа” хэмээн төлбөр төлөөгүй баг дараачийн улиралд тэмцээнд орохыг зөвшөөрдөггүй ч дайруулан хэлж байсан юм.

Гэсэн хэдий ч Хотын иргэд энэ улиралд тэнгэрийн ивээл, элдэв бүхнийг хүртэж байна. “Тоттенхэм”-ийн хаалган дахь пеналти, Дэнни Роузын улаан хуудас, Майкл Доусоны офсайд – дээрх хачирхалтай шийдвэрүүд болох гэж буй тоглолтонд давтагдваас “Челси”-д эвгүйхэн цохилт болж мэдэх юм. Вест Хэмийн хаалганд оруулсан Самуэл Этогийн гоолыг тооцоогүйг л санахад хангалттай.

МанСитигйн гол тоглогч Серхио Агуэро гэмтлийн улмаас тоглохгүй бол, харин Алваро Негредо Лигийн цомд Вест Хэмтэй хийсэн тоглолтонд мөрөө гэмтээсэн сурагтай.

Пеллегринигийн баг Челсигийн АПЛ-т 2009/2010 оны улиралд тогтоосон гоолын дээд амжилтыг(103) эвдэхээр чармайж байгаа нь гарцаагүй.

Бид 1 тоглолтонд дунджаар 2,71 гоол оруулж байгаа бол, Ситигийн энэ үзүүлэлт 2,96.

Манайхан 2003/2004 оны улирлаас хойш энэ удаа л хаалга руу хамгийн үр дүнгүй цохилт хийсэн хэмээх үзүүлэлттэй явна(Стоктой хийсэн ФА цомын тоглолтонд илт харагдсан). Энэ мэдээж Моуриньогийн хувьд толгойны өвчин болж байгаа. Гэхдээ Сандерландад хожигдсоноос хойш 7 тоглолтонд хаалгаа хуурай байлгана гэдэг дажгүй амжилт.

Энэ улирал дахь АПЛ-ийн хуурай тоглолтууд:

“Арсенал”- 10

“Вест Хэм”- 10

“Челси”- 9

“Эвертон”- 9

“Тоттенхэм”- 9

“МанСити”- 8

“Норвич”- 8

“Саутгэмптон”- 8

МанСити бүх тэмцээнд 20 тоглолт дараалан ялагдаагүй(18 хожил, 2 тэнцээ).

64 гоол оруулж, 21 гоол алджээ.

#CFCMNG
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 2:44 am

Клубын түүхч Рик Глэнвилл, статистикч Пол Даттон нарын үнэлэмжээс:

Лхагва гарагт Вест Хэмтэй 0:0 –ээр тэнцсэн нь, “Челси”-г заавал хожих ялд унагаж байна.
Арсенал хожоод МанСитигийн өмнө гарчихлаа. Арсенал энэ 7 хоногт Энфилдэд Ливерпүүлтэй учрах болно(Фламини тоглохгүй).

Челси ялсанаар аваргын цом горилогчидтой мөр зэрэгцэх болно. Даваа гараг “Челси”-ийн хувьд байнга аз авчраад байдаггүй. 105/1906 оны улирлаас эхлэн энэ бол Даваа гарагт хийж буй 295 дахь тоглолт бөгөөд бид 40%-д нь хожиж, 28%-д нь тэнцэж, 32%-д нь хожигджээ.

Дашрамд дурдахад “Челси”-ийн хувьд хамгийн аз дагуулсан гараг нь Пүрэв(55%-ийн хожил).

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Feb 04, 2014 2:58 am

Хамгийн сүүлд Этихэд цэнгэлдэхээс Клин-шиттэй буцсан дасгалжуулагч бол Алекс Маклиш(2010 оны 11-р сар).

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:03 pm

Мухаммед Сала: Би өөртөө болон хөл дээрээ босоход минь тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлэхийг хүсч байна. Надад итгэл өвөртлүүлсэн дасгалжуулагч нарын штабт талархахын ялдамд, надад итгэсээр байх болно гэж найдаж байна.

Жозе Моуриньо бидний хооронд маш элэгсэг харьцаа тогтсон. Тэгээд ч би дэлхийн хамгийн дасгалжуулагчтай ажиллаж байна шүү дээ.

Жозе намайг тоглолтын өмнө зоригжуулсан. Талбайд гарахын өмнө: - Чи гоолдох болно гэж хэлсэн. Түүний итгэлийг хөсөрдүүлээгүйдээ үнэхээр баяртай байна.

#MS15 #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:05 pm

"Челси" энэ улирлын лигт 31 тойргийн дараахаар W21D6L4:
W-W-D-L-W-D-W-W-W-L-D-W-W-W-L-W-D-W-W-W-W-W-D-W-W-D-W-W-W-L-W-?

- 14 клийн-шит.


#CFCMNG

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:06 pm

Та үүнийг мэдэх үү?

Цэнхэрүүд Карло Анчеллотигийн үед АПЛ-ийн дээд амжилтын эзэн болсон билээ. Тэд 2009/10 оны улиралд 105 бөмбөг оруулжээ.

#Stats #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:09 pm

Жон Терри Арсеналын эсрэг 52 дамжуулалт хийснээс ердөө цорын ганц нь л оновчгүй болжээ(98%).

#Stats #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:16 pm

ЖОЗЕ МОУРИНЬО: БИД ТАСАР ТАТАХААР ГАРЧ ИРСЭН, ЭХНИЙ 10 МИНУТАНД Л УЛ МӨРГҮЙ СҮЙРҮҮЛЧИХ ШИВ ДЭЭ, "ТЭДНИЙГ".

"Челси"-ийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо АПЛ-ийн 31-р тойрогт Арсеналыг 6:0 -ээр буулган авсан тоглолтынхоо талаар санал бодлоо хуваалцлаа.

Гайхамшигтай 10 минут өнгөрсөн. Энүүхэн зурваст л аль хэдийн хожоод, өрсөлдөгчдийнхөө хэнд ч боломж өгөхгүй гэдгээ толгойтой бүхэнд харууллаа.

Тоглогчид энэхүү тулаанд хэрхэн хандсаныг харахад л бахархал төрж байна. Бид тасар татахаар гарч ирсэн, эхний 10 минутанд л ул мөргүй сүйрүүлчих шив дээ, Арсеналыг.

Түүнээс хойш ч хийх ажил бараг байсангүй: Улаан хуудас, пеналти, 3:0, гэхдээ миний анализ бол эхний 10 минутанд зориулагдаж байгаа шүү дээ. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй дээд төвшний тоглолт үзүүллээ.

2-р үед бид эхнийхээсээ илүү байсан. Гэхдээ сүүлчийн 2 тоглолтонд энэхүү гарааны хэдхэн минутанд л тоглолтын хувь заяаг шийдэж байна шүү дээ.

Өрсөлдөгчийн 10 хүний эсрэг тоглох хялбар гэдэг нь гарцаагүй. 10, 11 хөлбөмбөгчний хооронд ялгаа байхгүй гэж худал онолдоод яах вээ. Дараа нь тэд Подолскиг суулгачихсан. Довтолгоо нь нэг хүнээр суларсан. Тэгээд ч энэ бол манай тоглолт байна гэдгийг тоглолтын эхэнд л бид мэдчихсэн дээ.

Это юу? Тэрбээр гэмтэл нь ноцтой биш гэж бодож байгаа. Яг ноцтой агшинд зогсож амжсан. Гэхдээ л өвдөгний арын холбоос тоглоом биш шүү дээ.

АПЛ уу? Мансити, Ливерпүүлийн өөрсдийнх нь гарт хувь заяа нь байна. Топ4 багаас зөвхөн манайх л Аваргуудын лигт тоглож байна. Бусад багийн хувьд ердөө л АПЛ байх шив дээ хэмээн Моуриньо хэлжээ.

#SPECIALONE #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:25 pm

«ПСЖ»?

Тэдэнтэй ч эвгүй дээ. Тэр тусмаа "Парк де Пренс"-д.

— Эден Азар


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:28 pm

"Манай фанатууд Тоттенхэм эсвэл Арсеналын фанатуудтай тааралдахаараа ЭЭЭЭЭЭЭЭЭЙЙЙЙЙЙЙЙ, бид та нарыг жинхэнэ няц дарсан даа гэж бардам хэлээсэй гэж бид хүсч байна".

Дашрамд дурдахад бид талбайдаа:

29-р тойрогт Тоттенхэмыг 4:0 -ээр
31-р тойрогт Арсеналыг 6:0 -ээр хожоод байна.

#News #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:30 pm

"Челси"-ийн хөгжөөн дэмжигчид 1000 дахь тоглолтынх нь дараа Арсен Венгерт хандан сэтгэлийн үгээ хэлжээ.

Бараг бүгдээрээ түүнийг Арсеналд үлдэхийг хүссэн байна.


https://www.youtube.com/watch?v=ilG-E6721ks

#News #CFCMNG
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Mar 23, 2014 11:32 pm

МОУРИНЬО: "МАНАЙ ХАЛЗ ТУЛААНД ФАВОРИТ НЬ - ПСЖ"

"Челси"-ийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо Аваргуудын лигийн 1/4 шигшээгийн сугалааны дүнгийн талаар санал бодлоо хуваалцжээ. Түүний баг ПСЖ-тэй учраа таарсан билээ. Эхний тоглолт 4-р сарын 2-нд Парист, харин хариу тоглолт 8-нд Лондонд болно.

"Тэд бидэнтэй тоглохдоо баяртай байх байлгүй дээ. Бүгд л Челси таарчихаасай гэж бодож байсан юм чинь. ПСЖ ч сэтгэл хангалуун байх ёстой. Бид ч шилдэг баг, шилдэг тоглогчдын эсрэг тоглохыг хүсч байгаа учраас энэ сугалаанд баяртай байна. Энэ бол манай залуу тоглогчдод тун хэрэгтэй. Хэцүүхэн байх нь ойлгомжтой боловч энэ 2 тоглолтоос таашаал авахыг хүсч байна.

2 тоглолттой халз тоглолтонд 2 дахь тоглолтоо айлын талбайд хийх багт давуу тал гарч ирдэг. Яагаад гэвэл нэмэлт цаг сунгахад дахиад 30 минут гарч ирнэ шүү дээ. Иймээс ПСЖ яах аргагүй фаворит" гэж онцгой нэгэн хэлжээ.

#CL #CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests