Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby J@x » Tue Nov 12, 2013 10:30 am

1024-н нэг балай юм нь улсын цолтонтой барилдаагүй байж начин болоод байгаа. Уг нь яаж ч бодсон улсад 5 даваад начин авахда ядаж 1 улсын цолтонг унагаасан баймаар гэтэл 2011 онд Сангисүрэн 1 ч улсын цолтонтой тааралгүй аймгийн цолтонгуудтай таарсаар байгаад начин болсон. Тэгэхээр л 32 бөх шөвгөрнө гэдэг ихдээд байна
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Takanohana_Nowitzki » Tue Nov 12, 2013 1:02 pm

Наадмаар 512-оо хатуу тогтчихмоор байгаам. 1024-г л бүр болиод. тэгээд жилийн барилдааны амжилтаар цол хамаарахгүйгээр наадамд барилдах эрх өгдөг бол зүгээр юм. тэгвэл жилдээ 1-2 харагддаг туучийнууд ирж найраа хийж чадахгүй болно. заалны барилдааны ирц сайжирна. 1024-г л больчиход их олон юм шийдэгдэхээр байгаам.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby ЦАГААН » Tue Nov 12, 2013 1:43 pm

J@x wrote:1024-н нэг балай юм нь улсын цолтонтой барилдаагүй байж начин болоод байгаа. Уг нь яаж ч бодсон улсад 5 даваад начин авахда ядаж 1 улсын цолтонг унагаасан баймаар гэтэл 2011 онд Сангисүрэн 1 ч улсын цолтонтой тааралгүй аймгийн цолтонгуудтай таарсаар байгаад начин болсон. Тэгэхээр л 32 бөх шөвгөрнө гэдэг ихдээд байна


Арай худлаа байхаа ... 4 дээр яаж ч бодсон улсын цолтой хүнтэй нугалсан байж таараа ... Пүрэвдагва Багахүү Мөнгөнбаатар Одгэрэл Санжаадамба Амартүвшин энэ тэр гэж төгсгөлд таарсан юм чинь Санги нэг начинтай л таарсан байж таараа шүү дээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby ЦАГААН » Tue Nov 12, 2013 1:45 pm

Энд одоо НААДМААР БАРЬЦ СОНГОХОО больё гэдэг сэдвээр л ярилцвал сайн байгаа юмсан.
Дараагийн удаад бол 1024 тухай ярих болно, тэрэн дээр ярих хэлэх гэснээ САЙХАН хэлээрэй ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby J@x » Tue Nov 12, 2013 3:24 pm

ЦАГААН wrote:
J@x wrote:1024-н нэг балай юм нь улсын цолтонтой барилдаагүй байж начин болоод байгаа. Уг нь яаж ч бодсон улсад 5 даваад начин авахда ядаж 1 улсын цолтонг унагаасан баймаар гэтэл 2011 онд Сангисүрэн 1 ч улсын цолтонтой тааралгүй аймгийн цолтонгуудтай таарсаар байгаад начин болсон. Тэгэхээр л 32 бөх шөвгөрнө гэдэг ихдээд байна


Арай худлаа байхаа ... 4 дээр яаж ч бодсон улсын цолтой хүнтэй нугалсан байж таараа ... Пүрэвдагва Багахүү Мөнгөнбаатар Одгэрэл Санжаадамба Амартүвшин энэ тэр гэж төгсгөлд таарсан юм чинь Санги нэг начинтай л таарсан байж таараа шүү дээ.

Тийм байна Ж.Гансүх-г давсан юм байна. Би 4н даваанд аймгийн арслантай таарсан гэж бодоод байсан. Гэхдээ л тэгээд 5н даваанд томчууд нь аймгийн цолтонгууд амлаад байхад л 4 а.а таарна гэдэг1 шалгуур дутуу л байгаад байна гэсэн үг байх даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Takanohana_Nowitzki » Tue Nov 12, 2013 4:21 pm

ЦАГААН wrote:Энд одоо НААДМААР БАРЬЦ СОНГОХОО больё гэдэг сэдвээр л ярилцвал сайн байгаа юмсан.
Дараагийн удаад бол 1024 тухай ярих болно, тэрэн дээр ярих хэлэх гэснээ САЙХАН хэлээрэй ...

Тиймка 1 удаа л юм тавьж чадах байх гэсэн шд. тэхээр бөөнд нь бүх асуудлаа цэгцтэй сайхан хийе гэж ойлгоод байгаашд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby jugder_08 » Wed Nov 13, 2013 10:29 am

1. Барьцаа сонголтыг өөрчлөх /Идэвхитэй барилдсаныг дэмжих, хөл авдаг сонголттой байх/
2. Барилдааныг бичлэгээр шүүх
3. Заалны барилдааны идэвхи, чансаагаар наадамд барилдуулдаг болгох
4. Цолыг дүйцүүлж олгодог байх
5. 1024 бөхийн барилдааны болих
6. Бөхийн барилдаан дээр таавар бооцоо мөрий тавьх бололцоог хүн бүрт олгох, хөгжүүлэх
7. Цол олголт, эрэмбэлэлтийг зөв зохистой болгох

гэх мэт саналуудыг дэлэгрүүлээд ярилцаад явбал ямар вэ?
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby jugder_08 » Wed Nov 13, 2013 10:31 am

jugder_08 wrote:6. Бөхийн барилдаан дээр таавар бооцоо мөрий тавьх бололцоог хүн бүрт олгох, хөгжүүлэх


Энэ санал дээр бүгд төсөл гаргаад бөхийн холбоотой хамтраад хэрэгжүүлбэл ямар вэ?

Татвар гэсэн том асуудал байдаг түүнийг үндэсний спортыг хөгжүүлэх гэсэн үндэслэлээр авдаггүй болгож чадвал....
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby hosko » Wed Nov 13, 2013 10:42 am

Найраа буюу match fixing байгаа энэ нөхцөлд бол хэрвээ тийм бооцоо энэ тэр гараад ирэх юм бол харин ч бүр нөгөөх нь гаарна л даа... Мань мэт нь ч яахав... Том том тавьдаг гаруудын хоорондын юм болоод утгаа алдана...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Барнаба » Wed Nov 13, 2013 1:18 pm

Яг ямар асуудал эхний ээлжинд байхаар болов? Барьц сонгоо юу? Тэгвэл одоо бүгд барьц сонгооны талаар хэлэлцүүлэг хийцгээе.

Миний хувьд барьц сонгоог шууд халаад, 2 аргаар үргэлжлүүлж болно гэж бодоод байгаан. Барьц сонгоог хална гэдэг нь ерөөсөө ийм тийм давуу барьц-г хэн нэгэнд нь олгохгүй байх талаар л юм гэж ойлгоод байгаа, түүнээс биш энэ барьц сонгоог болиод өөр барьц сонгоог тавина гэсэн утгагүй байлгүй дээ, жишээ нь хөл авах байдалтай гэдэг ч юмуу.

Тэхээр миний 2 арга бол их энгийн.
Эхнийх нь ерөөсөө 2 бөхийг одоогийн журмаар нь барилдуулж явсаар давхар шуудганд хүрээд 2 талдаа зөрж золгоод хаяалцахгүй бол дахиад 2 талд нь 2, 2 удаа золгуулаад л болоо. Ерөнхийдөө сүүлд нь нийтдээ 6 удаа давхар шуудагдана л гэсэн үг л дээ (эхний 2 золголт үндсэн + нэмэлт 4 золголт). Цаг, хугацааны хувьд барьц сонгоо маш их цаг авдаг, давхар шуудаг тэгэж их цаг авч золгуулаад байдаггүй ашигтай талтай. За ингээд эцэст нь хаяалцахгүй бол 2 бөхийг шууд хасах! Ингэснээр мэдээж эхэндээ жаахан сонин байх ч сүүлдээ бөхчүүд ер нь хасагдахаасаа өмнө хаялцах ёстойм байна гэсэн бодолтой болно. Хэн л хасагдахыг хүсхэв дээ, 2 бөх барилдлаа гэхэд илүү нь хасагдахыг хүсэхгүй тул хаяхыг хүснэ дээ, өрсөлдөгч бөх нь зугтаж болно, тэглээ гээд давхар шуудагнаас 6 удаа үзэх тул их хэцүү. За тэгээд зугтаад хасагдлаа гэхэд өнөө илүү өрсөлдөгчөө чадаж байгаам, ингэснээр том цолтой, бие томтой бөхчүүд зүгээр зогсож байгаад, барьц сонгуулсан ч унахгүй эргээд барьц сонгоод хаядаг байдлыг үгүй хийнэ. Үндсэндээ тэдэнд явж барилдаж байж даваа авна гэсэн анхааруулгыг л суулгах гээд байгаам.

2 дах арга бол бүр энгийн. Яг дээрх зарчмаар яваад 6 удаа давхар золгуулаад хаяалцахгүй бол хэн илүү идэвхтэй барилдсанд нь давааг өгөх. Энэ мөн л бөхчүүдээс барилдааны идэвх, чармайлт шаардсан арга юм. Сайн бөхчүүд нь идэвхээр шийдүүлээд унахыг хүсэхгүй тул ядаж л давхар золгоонуудад мэх хийж давах давуу талтай. ОУ-н бөхийн спортын төрлүүдэд энэ аргыг маш их хэрэглэдэг. Хэн илүү ажиллаж, хөдөлмөрлөсөн нь л ялдаг гэсэн философи-той.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Tdi » Wed Nov 13, 2013 1:28 pm

Хасахаар дараагийн даваа нь сондгойроод дэмий байхаа
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Takanohana_Nowitzki » Wed Nov 13, 2013 1:31 pm

Идэвхи гэхээр бас бөөн хэрүүл болно. золгуулаал байя л даа. хэн гараа шалбартал халалцаад байж байдым. хаялцаж л таарна шд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Барнаба » Wed Nov 13, 2013 1:35 pm

Харин хасах гэхээр нэг тийм сул талтай болчоод байгаан.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby ЦАГААН » Wed Nov 13, 2013 1:45 pm

Takanohana_Nowitzki wrote:Идэвхи гэхээр бас бөөн хэрүүл болно. золгуулаал байя л даа. хэн гараа шалбартал халалцаад байж байдым. хаялцаж л таарна шд.


Бид бол шууд юм сольдог эрх мэдэлтэй хүмүүс биш ш дээ.
Зүгээр л ийм санаа байж болох гэж сэдэл хэлээд олон нийт дэмжээд явбал үхэрнүүдэд овоо хүрэх байх гэсэн үүднээс л хэлж байгаа. Тэгэхээр бид лаг чамбай санаа л хэлэх хэрэгтэй, амархан шийдвэрлэж чадахаар санал байвал зүгээр...
Улсад шөвгийн 4 бөх шодохгүй байгаа, яг энийгээ гүйцээгээд л бүх давааг шодохгүй гээд л шийдүүлчвэл маш том түлхэц болно. БӨ-ний барилдаан хар аяндаа л шодолт нь багасаад ирнэ ... эцсийн гол зорилго нь л шодох биш болчихоор нөхдүүдийн бэлтэл, барилдаан бүгд өөр болно.

Тэрнээс болохгүйг нь л мэдсээр байж аймаар аймаар тэнгэрийн санаа ярих хэрэг байхгүй л гэж бодоод байна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Барнаба » Wed Nov 13, 2013 1:48 pm

Нэг барилдаанд дунджаар хэдэн барьц сонгоо явагдаж байна гэсэн стат байна уу?
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Барнаба » Wed Nov 13, 2013 1:50 pm

Улсын наадмын 5-с дээш даваанд гэвэл яадаг юм? ер нь бүгд цолны л барилдаан юм чинь.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby У.Тэмүүжин » Wed Nov 13, 2013 1:52 pm

ажил хэрэг болгооорой :eek: :eek: :eek:
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6190
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby uuganaa_2491 » Wed Nov 13, 2013 1:53 pm

Идэвхээр давуулах нь бас л араасаа хэл ам дагуулна. Яг яаж барилдахыг идэвхтэй барилдах гэж үзэх нэгдсэн ойлголт байхгүй. Мөн идэвхитэй барилдаж байгаа эсэхийг хөлийн цэц дүгнэж таарна. Гэтэл манайд шудрагаар ая тал нутаг ус харахгүй шүүх хөлийн цэц хир байгаа билээ. Ялангуяа орон нутагт бол энэ их хэл ам дагуулна.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby ЦАГААН » Wed Nov 13, 2013 1:59 pm

Барнаба wrote:Улсын наадмын 5-с дээш даваанд гэвэл яадаг юм? ер нь бүгд цолны л барилдаан юм чинь.


Харин бүүр аргаа барвал наадахруу чинь унана гэж бодоод байгаа юм л даа.
4 дээр чинь л гол алаан болоод байгаа ш дээ, тэнд л шодоо болоод том хүмүүс нураад, сайн хүмүүс ч нураад хэцүү байгаа л даа. Амалж авсан биш нугалж тааруулсан эвгүй эвгүй гарууд тулдаг ... гэтэл 3-ын төгсгөлд бол бас л алаан болдог. Залуу начихнгууд сайн а.а -гуудтай ёстой аймаар үздэг ш дээ, бас л шодоо болоол алалцацгаад л ...
Гэсэн чинь 2-ын төсгөл бол угаасаа улсын цол зүүдэлж буй гаруудын 50%-ын хооронд тааруулж хасч хаядаг лаг даваа байна. Тэрийг бас л шодохгүй байвал зүгээр юм гэсэн санаа л урагшаа төрж яваад байгаа юм даа ...

Энэ санааг бол гол дэмждэг хүн Цоомоо. Би лав энэ санааг анх Цоомоогоос л сонссон. Тэгэхээр Цоомоо л нэг час гэсэн юм бичээд, бид хэд хажуугаас нь хошуу дүрвэл зүгээр юм бишүү ... Цоомоо нэг юм хурдхан бичээч хө ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Цоомоо » Wed Nov 13, 2013 3:24 pm

За би ганцаараа ч хэцүү л дээ.
Бүгдээрээ л оролцвол юу юм гэхээс.

Гол нь ямар үндэслэл, шалтгаанаар вэ гэдгийгээ гаргаж ирээд, тэрийгээ нотлох нь чухал.
1-рт, уран барилдаан цөөрсөн. Мэх ховордсон. Бөхчүүдийн арга техник муудсан.
2-рт, бөхчүүдийн жин өссөн.
3-рт, зөвхөн арал чац, жин ихтэй бөхчүүд удаан дээгүүр барилдах боломжтой байгаа нь бусад бөхчүүдийг залуугаараа найраанд оролцох үндэс болж байна.
4-рт, барьц сонгох нь барилдааныг шуурхай болгоно гэж байгаа ч үнэндээ барьц өгөлцөж, авалцах дээрээ маргаад хэр удаж наадамчдыг чилээж байгааг бид харж байна.
5-рт, арга мэх, ур чадвар, авьяас, бэлтгэлийн илүү нь биш азны илүү нь даваа авдаг болсон... гэх мэт сул талууд байж болж байна. Өөр юу нэмэх вэ, бас эдгээрийг нотлохын тулд тодорхой нэр заан бодитой жишээнүүдийг гаргах хэрэгтэй байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby champion » Wed Nov 13, 2013 3:44 pm

Миний хувьд бол хамгийн эцсийн барьц бол давхар шуудаг л байна гэж бодоод байна. Жижигээгийн хэлдгээр ёстой хэдэн удаа золгох вэ дээ. гар маш их цуцна тэгээд хаялцаж л таараа. хэн хэнд нь ч ижил тэнцүү боломж гарна. яахав тал нь таарсан д л илүү байх. гэхдээ одоо дан ганц талтай бөх ч цөөхөн л дөө.
Барнабагийн хэлдгээр яг хэдэн барилдаанас хэд нь барьц сонгож байна. барьц сонголтын шодолтонд хожсон хэдэн хүнээс хэд нь давж байна гэсэн стат бас их хэрэгтэй байна. дээр Батбаяр ах бид хэд Нямка Данзан Мягмар 3 дээр ороод бас энэ тухай зөндөө ярьсан тэгсэн чинь яг энэ статыг гаргаад ир гээл ам таглаж байна лээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Takanohana_Nowitzki » Wed Nov 13, 2013 3:55 pm

Цоомоо wrote:За би ганцаараа ч хэцүү л дээ.
Бүгдээрээ л оролцвол юу юм гэхээс.

Гол нь ямар үндэслэл, шалтгаанаар вэ гэдгийгээ гаргаж ирээд, тэрийгээ нотлох нь чухал.
1-рт, уран барилдаан цөөрсөн. Мэх ховордсон. Бөхчүүдийн арга техник муудсан.
2-рт, бөхчүүдийн жин өссөн.
3-рт, зөвхөн арал чац, жин ихтэй бөхчүүд удаан дээгүүр барилдах боломжтой байгаа нь бусад бөхчүүдийг залуугаараа найраанд оролцох үндэс болж байна.
4-рт, барьц сонгох нь барилдааныг шуурхай болгоно гэж байгаа ч үнэндээ барьц өгөлцөж, авалцах дээрээ маргаад хэр удаж наадамчдыг чилээж байгааг бид харж байна.
5-рт, арга мэх, ур чадвар, авьяас, бэлтгэлийн илүү нь биш азны илүү нь даваа авдаг болсон... гэх мэт сул талууд байж болж байна. Өөр юу нэмэх вэ, бас эдгээрийг нотлохын тулд тодорхой нэр заан бодитой жишээнүүдийг гаргах хэрэгтэй байх.


1. Энэнд нотолгоо бараг хэрэггүй байлгүй, дурын үзэгчээс асуухад л энийг зөвшөөрнө. үзэгч ч цөөрсөн. эртээдийн юүтүбийн бичлэгүүд дээр дурын барилдаан дээр л шатаараа дүүрэн хүнтэй л байхым бна. одоо бол Цагаан сараас бусад нь тэгж чадаж бна уу даа, бөхчүүд нь өөрснөө баахан суучихна. эрсдэлтэй юм хийж байхаар ерөөсөө азаа л үзчихье гэсэн бодол түгээмэл бна. барьц сонгоо байхгүй бол заавал хамаг юмаа дуусган, халалцан барин шуудагдалцсанаас эртхэн барилдаан гаргаад барилдчихсан нь дээр болно.
2. 100кг-с доош жинтэй, тэгээд дөмөгхөн үзчихдэг бөх нүдний гэм л болсон бна. Энхбат, Баасанхүү, Амарсайхан гээл болчиж бна уу даа.
3. Сугаржаргал гэж сайхан жишээ бна. ерөөсөө шодсоор байгаад начин авсан байхаа?
4. Хамгийн сүүлийн барилдааны аварга арслан 2-ийн жишээ бна. барьцаа авах өгөх гэж бөөн юм болно. 1 талаараа нөгөө жудаг гэдэг юмаа бас эвдээд байгаа. өөрөө барьц өгөх болохоор элэг бүсээ суллаал.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Барнаба » Wed Nov 13, 2013 4:02 pm

Ирэх 3-5 барилдааныг яс үзээд 1н даваанаас эхлээд хэдэн барьц сонгосон тохиолдол гарч байна, барьц сонголцоход хэр хугацаа, асуудал зарцуулагдаж байна гэх мэт стат-г нь хөтлөж гаргаад дундажилахад ерөнхий баримжаа гараад ирэх байх.
Нэгэнт хийж байгаам даацтай л юм хийх хэрэгтэй байх. Тоо баримт, мэдээлэл цуглуулах, гаргахад овоо хугацаа орох байх даа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Shaggy » Thu Nov 14, 2013 2:44 pm

Цоомоо wrote:За би ганцаараа ч хэцүү л дээ.
Бүгдээрээ л оролцвол юу юм гэхээс.

Гол нь ямар үндэслэл, шалтгаанаар вэ гэдгийгээ гаргаж ирээд, тэрийгээ нотлох нь чухал.
1-рт, уран барилдаан цөөрсөн. Мэх ховордсон. Бөхчүүдийн арга техник муудсан.
2-рт, бөхчүүдийн жин өссөн.
3-рт, зөвхөн арал чац, жин ихтэй бөхчүүд удаан дээгүүр барилдах боломжтой байгаа нь бусад бөхчүүдийг залуугаараа найраанд оролцох үндэс болж байна.
4-рт, барьц сонгох нь барилдааныг шуурхай болгоно гэж байгаа ч үнэндээ барьц өгөлцөж, авалцах дээрээ маргаад хэр удаж наадамчдыг чилээж байгааг бид харж байна.
5-рт, арга мэх, ур чадвар, авьяас, бэлтгэлийн илүү нь биш азны илүү нь даваа авдаг болсон... гэх мэт сул талууд байж болж байна. Өөр юу нэмэх вэ, бас эдгээрийг нотлохын тулд тодорхой нэр заан бодитой жишээнүүдийг гаргах хэрэгтэй байх.

Цоомоогийн хэлж байгаа их зөв үндэслэлээ тодорхой болгоод түүнийгээ нотлох хэрэгтэй... бөхийн холбоо жишээ нь сонгооны барьцыг барилдааныг хурдасгах гэж гаргаж ирсэн биз дээ.
2т. Олон нийтийн сайн санал асуулгатай тоон дүн гаргамаар байна. Судалгааны асуулгаа сайн боловсруулаад яг бөх сонирхогчидын тэдэн хувь ийм гэсэн байр суурийг гаргаж ирэх нь их чухал тэрнээс бүгд мэдэж байгаа угаасаа тийм гэдэг зүйл ямар ч баримт биш шүү дээ.
Барнаба wrote:Ирэх 3-5 барилдааныг яс үзээд 1н даваанаас эхлээд хэдэн барьц сонгосон тохиолдол гарч байна, барьц сонголцоход хэр хугацаа, асуудал зарцуулагдаж байна гэх мэт стат-г нь хөтлөж гаргаад дундажилахад ерөнхий баримжаа гараад ирэх байх.
Нэгэнт хийж байгаам даацтай л юм хийх хэрэгтэй байх. Тоо баримт, мэдээлэл цуглуулах, гаргахад овоо хугацаа орох байх даа.


Энэ бас их зөв барьц сонгооны дүрэмнээс өмнөх наадамтай хойших наадмыг харьцуулвал сонирхолтой үр дүн гарж ирэх байх үүнд оролцож буй бөхчүүдийг жин, ашиглаж буй мэхнүүдийн давтамж тоо г.м зүйлсийг харьцуулаад тоон үр дүн гаргаад ирээд түүнийгээ асуудал болгон дэвшүүлвэл дэмжигдэх магадлал бүр өндөр болох байх
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Цоомоо » Thu Nov 14, 2013 2:52 pm

За санал асуулга бас явуулъя.
Сайтаар явуулъя.

Мөн БӨ-нд хуудас тарааж бас явуулъя.
Чаддаг бол бөхчүүдээс бас санал авах юмсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests