"Хантайшир" дэвжээ

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: "Хантайшир" дэвжээ

Postby erka2 » Tue Jul 26, 2011 7:08 pm

my.agapimu wrote:Гоё сэдэв байна :eek:
Өнөө цагийн Монгол бөхийн том гал шүү..,

Адмирал wrote:Ундрахын улаан Пүрэвээ гээд яг манай нутгийн хүн дээ...Би чинь Хөхморьт сумд төрсөн хүн байгаам.. Маш сайн улсын заан байсан гэсэн... Улсын наадамд түрүүлэх боломж байхад Жамц арсланг хаясан мөртлөө нөгөөтөх нь чи залуу хүн дараа жилээс хүчрэгдэхгүй би энэ жил явчий гэсээр байгаад давж байсын гэсэн... тэгээл дараа жилээс нь 2 Мөнх гэж айхтар хүмүүс гараад ирсэн гээд байдым..


Ундрахын Пүрэв гэдэг нь Хөхморьтын хүн мөн л дөө. Ундрахын улаан суунаг гэж хочилдог байсан гэсэн. Манай аав Хөхмоьтын хүн, бага сургуульд нэг ангид байсан гэсэн. Нэг үе морьт Пүрэв гээд сайн байсан гэсэн. Тэр Жамц арслан тэгж хэлсэн гэж сонсож байсан, өөрөө ч бас сайн байсан болохоор тэгж бодож байсан байх..,

Цагааны ярьж байгаа нь бол улсын начин Пүрэвээ. Бараг л харьж явахдаа начин болсон, одоогоор бол Амартүвшин шиг болчоод начин болсон. 1997 оны наадмаар хажууд нь сууж бөх үзэж байсан юм. Их яриа, алиа марзан хүн байна лээ, усан буугаар ойр орчмынхоо хүмүүсийг шүршчихээд өөр тийшээ харж суугаад, нөгөөдүүл нь начныг биш над руу муухай хараад :ногоон:

Батсуурь аваргыг Завханыхан булаацалдаад байсан ч юм байхгүй байсан байхаа, 1954 онд Завханаас Жаргалан, Хөхморьт, Баянуул, Хасагжаргалан гээд дөрвөн сумыг Говь-Алтайд шилжүүлж өгсөн, тэрнээс өмнө Батсуурь аварга улсын аварга цолоо авчихсан байсан. Тэр утгаар нь ярьж болох ч, тэр үеэс хойш өнгөртлөө Говь-Алтайгаар овоглосон хүн.
Баянхонгорын П.Аюуш арслан чинь аваргын хүргэн ах нь байхаа. Тэгээд хүргэн ахдаа бууж өгсөн гэж ид барилдах үедээ 4 жил улсын наадам эрхээ хасуулж байсан гэсэн. Аюуш арсланд цолыг нь 1956 онд нэхэн олгосон байдаг байхаа..,



Гоё л хууч байх шиг байна. тэгэхдээ Морьт Пүрэв гэдэг хүн чинь 6давж байсан. Өмнөговь аймгийн хүн байсан. Цээжин дээрээ морь шивүүлсэн хүн байсан юм гэсэн.Аюуш арсланд нэхэн биш нөхөж өгсөн.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: "Хантайшир" дэвжээ

Postby erka2 » Tue Jul 26, 2011 7:09 pm

erka2 wrote:
asa wrote:Нэг ийм юм оллоо.

Нэгэн цагт үзэгчдийг баясгаж байсан монгол Такамисакари буюу Цахилгаан Мөнхөө

Огноо: 2011-05-06 09:04:06

Робот хочтой Японы сумо Такамисакарийг Монголчууд ихэд өхөөрдөн дэмждэг шиг жар, далаад онд Халхын бөхийн дэвжээн дээр "цахилгаан" Мөнхөө хэмээх адтай овтой нэгэн бөх байлаа. Түүнийг барилдахаар гарч ирэхэд инээд нь хүрдэггүй хүн гэж байсангүй. Эцэнгэр, чөргөр биетэй тэр хижээл насны бөх үзэгчдийг үнэхээр баясган цэнгүүлдэг байсан юм.

- Цахилган Мөнхөө гуай нэг их сүрхий шуугин гүйснээ хөлөө тогоруучлан дээр дээр өргөн дэвж, туранхай цээжээ махийтал нь татаад шавж зогсох нь зугаатай. Учраа бөхтэйгээ өрөхдөө баруун гараа тээр өндөрт өргөөд хөлөө сул хаян таахалзах нь үнэхээр инээд бардагсан. Өрсөлдөгч бөх нь түүний дэвхрэх, цовхрох, үсчих хөдөлгөөний маяг донжид нь автчихаад анхаарал алдан унах нь бүр ч инээдтэй.

Орхонсэлэнгэ гэдэг овоо бөх Цагаан сараар "цахилгаан" Мөнхөөд унаж олны "шараа" болсноосоо хойш дахиж барилдаха больсон юм... гэж бөх судлаач Ү.Хүрэлбаатар бичсэн байдаг. Говь-Алтай аймгийн харъяат "цахилгаан" Мөнхөө аймгийн арслан цолтой бөгөөд 1964 оны наадмын өмнөхөн Дамдин аварга, Мөнхбат арслан хоёрыг цувуулан хаяж шуугиан тарьж байсан айхтар нэгэн. Энэ талаар Мөөеө аварга өгүүлсэн нь:

- Улсын наадмаас арваад хоногийн өмнө морин тойруулга, цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын спортын ордонд дарааллаад барилдаан болоход "цахилгаан" Мөнхөө эхлээд морин тойруулгад Дамдин аваргыг дэгээдээд хаячихлаа. Тэгэхээр нь би амлалаа. Мөнхөө хэлж байна аа. "Би Дамдин аваргыг үнэн унагасан. Чи бууж өг" гэхээр нь "Наадам болох гэж байхад чамд бууж өгвөл азанд муу" гэлээ. Тэгтэл би ойчдог байгаа. Бостол нүүрнээс гал бутраад ичсэн гэж жигтэйхэн. Зарим нь намайг бууж өглөө гэж бодсон байх. Би үнэн ойчсон шүү. Гэвч үнэн унагасан гэж хэлэхээсээ ичсэн гэдэг юүхэв. Өдөр нь цэнгэлдэхэд барилдлаа. "Цахилгаан" Мөнхөөг хоёр давтал Дамдин аварга амлаад маш чанга хаячихлаа. Би аваргаас "Та Мөнхөөг яасан чанга хаяна вэ" гэвэл:

-Би өглөө цаадахад чинь үнэхээр уначихсан шүү. Одоо сайн хаяхгүй бол цаад золиг чинь олон юм яриад явчихна гэж байсан юм даа... гэж ярьсан. Сонирхолтой нь тэр орйо спортын ордонд болсон барилдаанд Дамдин аварга гурвын даваанд бас л "цахилгаан" Мөнхөөг авч хаячихаад "За одоо чамайг дахиад авахгүй ээ" гэсэн гэдэг. Хожим дээрх сонин тохиолдлуудынхаа тухайд цахилгаан Мөнхөө арслан:

- Мөнхбат аварга надад тонгоруулж ойчоод жигтэйхэн сэжиглэж байсан шүү. Тэгэхэд Мөнхбат шинэ зодог шуудагтай байсан юм. Харин улсын наадамд хуучин зодог шуудгаа өмсөж барилдсан.

Би Дамдин аваргад тэр өдөр хоёр унаад хаширсан. Хэрэв Мөнхбаттай дахиад барилдсан бол би бяц савуулахгүй юу гэж ярьсан нь бий.

"цахилгаан" Мөнхөө арслан нутгийнхаа Ш.Батсуурь аваргаас гурав дүү 1925 онд төрсөн хүн бололтой. Байтаг Богдод цэргийн алба хааж байхдаа отряддаа хоёр уда түрүүлсэн аж. Харин улсын наадамд хожуухан зодоглосон бөгөөд хижээл болтлоо цагаан сарын барилдаанд өнжихгүй барилдаж нэг, хоёр давахдаа бөхөд хорхойтой үзэгчдээ ихэд баясган цэнгүүлдэг бөх байсныг олон хүн санаж буй биз ээ.

"цахилгаан" Мөнхөө арсланд цагаан сараар нэгийн даваанд ойччихоод дахиж бөхийн зодог шуудаг өмсөөгүй Орхонсэлэнгэ бол "Гарьд магнай" киноны шилийн хулгайч цагаан Жигмэдэд тоглосон аймгийн заан, спортын мастер 1980 оны Москвагийн олимпод барилдаж байсан Ж.Орхонсэлэнгэ ажгуу. Японы сумод Такамисакари үзэгч олныг инээлгэн баясгадаг шиг нэгэн цагт Монголын наадамчдыг баясган хөгжөөдөг байсан бөх бол гарцаагүй "цахилгаан" Мөнхөө арслан билээ.

"Бяртай нь давдаг юм бол би түрүүлнэ" номноос М.Амгалан



Барилдаж байхыг нь харсан. 90-ээд оны эхээрх байх 1цагаан сараар барилдаж байсан 93 94 оны хавьд. арай 25оныха биш байхаа. арай наашаа байх ёстой. настай хүн гэхэд хөдөлгөөнтэй хүн байсан.

-
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Wed Jul 27, 2011 10:18 am

Үг: МУСГЗ Д.Данзан Ая: Бямбабаяр

АВАРГЫН ГАРААТАЙ “ХАНТАЙШИР”

Алтай нутгийн бөхчүүдийг
Азын тэнгэр дуудна аа.
Ардын цэнгэл наадамд
Арслангийн даваа хүлээнэ ээ.

Хантайшир уул
Алсын бараатай.
Хантайшир дэвжээ
Аваргын гараатай.

Засагт ханы бөхчүүдийг
Алдрын оргил дуудна аа.
Зартай наадмын хойморт
Аваргын дэвээ хүлээнэ ээ.

Хантайшир уул
Алсын бараатай.
Хантайшир дэвжээ
Аваргын гараатай.

Удамт сайхан хөвгүүдийг
Өөдлөхийн заяа дуудна аа.
Улс, аймгийн наадамд
Өрөөтэй учраа хүлээнэ ээ.

Хантайшир уул
Алсын бараатай.
Хантайшир дэвжээ
Аваргын гараатай.

Дэлгэр монголын хөвгүүдийг
Дээдсийн хийморь дуудна аа.
Дэлхийн хүчитний дэвжээнд
Дийлэхийн онгод хүлээнэ ээ.

Хантайшир уул
Алсын бараатай.
Хантайшир дэвжээ
Аваргын гараатай.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Tue Oct 18, 2011 8:43 pm

Соронзонтой фэйсбүүкээр чатладаг байнашт.. Барсагийн фэн гэнээ :ногоон:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Tue Oct 18, 2011 8:47 pm

Image

Надаа ч бас Соронзтой хамт авахуулсан зураг байгаа л даа.. даанч Арсеналын жерси өмсцөн байсын... :ногоон:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Mon Oct 24, 2011 2:11 pm

J@x wrote:
asa wrote:6, 7 жилийн өмнө Алтайн залуус ид гаарч байх үед 21 аймгийн 5, 6 -ийнх нь түрүүг авч байсан л гээд байгаа. энд тэндээс ухаад нээт ухаад баримт байвал гаргаж ирэх хүн байна уу. сонсосноос цаашгүй л дээ.

7.8 аймгийн түрүүг авсан байх шүү.


Яг тодорхой санахгүй байна. 6 аймгийн арслан зэрэг төрж байсан санагдаж байна.
Ганбаатар-Өмнөговь
Соронзонболд-Говь-Алтай
Суманчулуун-Дундговь
Цэрэндаваа-Завхан
Лхагвабаатар-Эрдэнэт
Алтанхуяг-Ховдод түрүүлсэн байх аа.

Буруу ч байж мэднэ.Дараа завтай үедээ баримт ухаж үзье.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Mon Oct 24, 2011 2:32 pm

Фантазичингуудын дунд Нутаг нутгаараа нэгдээд гал болж байгаад шилдэг галаа тодруулъя гэж байгаа бололтой юм. Алтайн фантазичингууд олон байдаг билүү? Би Адмирал, Жакс 2-г л мэдэх юм байна. Өөр хүн байна уу?
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Tue Oct 25, 2011 9:51 am

Лав Тогтохбаяр Завханд, Цэрэндаваа Архангайд түрүүлсэн..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Aaron » Tue Oct 25, 2011 1:00 pm

2004 онд

у/г Н.Ганбаатар Өмнөговь
у/з Б.Соронзонболд Говь-Алтай
у/н Д.Лхагвадорж Бүх цэргийн наадам
у/н Н.Баярмагнай Орхон
у/н Ш.Тогтохбаяр Завхан
а/а Д.Батбаяр Дархан-Уул

2005 онд

у/н Л.Гантулга Говь-Алтай
а/а О.Цэрэндаваа Архангай
а/а Ж.Амартүвшин Дундговь

2006 онд

у/г Ж.Бат-Эрдэнэ

2007 онд

у/н С.Багахүү Баян-Өлгий
а/а Л.Цэрэнтогтох Говь-Алтай
а/а Б.Суманчулуун Дундговь
а/а С.Лхагвабаатар Орхон
а/а Л.Алтанхуяг Ховд

2008 онд

а/а Д.Тангад Говь-Алтай

2009 онд

а/а Ж.Алтаншагай Говь-Алтай

2010 онд

а/а Б.Отгонбаатар Говь-Алтай

2011 онд

а/а Ш.Шинэбаяр Говь-Алтай
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Tue Oct 25, 2011 1:43 pm

Aaron wrote:2004 онд

Ганбаатар Өмнөговь
Соронзонболд Говь-Алтай
Лхагвадорж Бүх цэргийн наадам
Баярмагнай Орхон
Тогтохбаяр Завхан
Батбаяр Дархан-Уул

2005 онд

Гантулга Говь-Алтай
Цэрэндаваа Архангай
Амартүвшин Дундговь
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Wed Oct 26, 2011 1:15 pm

Image

Улсын гарьд Бат-Эрдэнийн ээж Д.Цэндсүрэнгийн Хүүдээ бичсэн шүлэг.

Хантайшир их уулс нь
Холоос өндийн харуулдана аа
Цаст цагаан Сутай нь
Цайвалзан байж хүлээнэ

Цайлган сэтгэлт ижий нь
Цацлаа өргөн ерөөнө өө, үр минь
Бүрэн хайрхан уул нь
Бүртийж холоос харуулдана аа

Цээл сайхан гол нь
Цэнхэрлэн дуниартаж хүлээнэ
Цахир цагаан хад нь
Цагийн цагт үгүйлнэ

Тэхийн зогсоолтой хайрхан нь
Тэнхээ тамирыг чинь сэлбэнэ ээ, хүү минь
Унаган нутгийн чинь уулс түшнэ
Улсын наадмын чинь дэвжээ ивээнэ

Ай хүү минь сайн барилдаарай
Алдар цолоо ахиулаарай
Алтайн уулсын чинь хийморь ирнэ
Ард түмний чинь заяа түшнэ

http://www.undesniibukh.mn/#
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Thu Oct 27, 2011 10:11 am

Image

Дөрвөн их түүхт, ой давхацсан үндэсний их баяр наадмаар урамтай сайхан барилдаж Монгол Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа «Хилчин» спорт хорооны тамирчин, «Тайгам-Алтай» компани, Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн бөх С.Багахүүгийн шинэ цолны хүндэтгэлийн цайллага «Улаанбаатар» ресторанд халуухан болж өндөрлөлөө.

Тэрбээр Алтай нутгийн «Хантайшир» дэвжээний бөх. Тиймээс энэхүү цайллагад Алтай нутгаас enkhbayar_17төрөн гарсан улстөр, бизнес, урлаг спортын алдартнууд цугласан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт, ГЕГ-ын дарга асан Ч.Баатар.Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, «Макс» группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар,ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, «Туушин» ХХК-ийн захирал Н.Зоригт, «Аir trans » компанийн захирал Т.Чулуунхүү болон гарьд Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганбаатар, заан Б.Соронзонболд гээд нутгийн бөхчүүд ч уригджээ.

Мөн «Хилчин» спорт хороонд харьяалагддаг М.Өсөх-баяр заан, Д.Баасандорж заан, Ц.Содномдорж харцага гээд бөхийн торгон ногоон дэвжээнээ зодог шуудагтай дэвж, уран мэхээ уралдуулан ид ха-ваа гайхуулдаг хүчтэнүүд брэндийн костюмаар гангарч, «дэгжин залуу» болоод ирцгээсэн байв. С.Багахүү начин баргийн дуучнаас дутахааргүй сайхан хоолойтой нэгэн. Тиймдээ ч цайллагад эгшгэн хадаг өргөсөн МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Л.Банзрагч нарыг золтой л ажилгүй болгочихсонгүй. Алтай нутгийнхаа эрхэм бөхөд МУГЖ Х.Болормаа ч дуун хадаг өргөв. Харин дараа нь найрын хөтлөгчийн дэг ёсоор С.Багахүү начны цолыг мялаах бэлгийн цуваа нэлээд урт дараалал үүсгэв. Нутаг орныхоо нэрийг дуурсгаж, алтайчуудынхаа итгэлийг өвөрлөсөн шинэхэн начиндаа УИХ-ын гишүүн, «Хантайшир» дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр 20 сая төгрөг гардуулсан бол «Тайгам-Алтай» компанийн зүгээс хоёр өрөө байрны түлхүүр бэлэглэлээ. Бөхөө дээдэлдэг монгол түмэн тэднийхээ хөлс, хүчийг багагүй үнэлдэг болсон. Тиймээс аймгийн нутгийн зөвлөлөөс унааг нь сольж, «Lexus-570» машин бэлэглэсэн нь алтайчууд зангаргатай загнаж буйн илрэл гэлтэй. Гэхдээ тэд начиндаа ирэх жил цолоо ахиулж, бүр аварга болохыг ерөөж байсан шүү. Энэ нь хайр хүндэтгэлийн ард хариуцлага байнга дагаж явдаг гэдгийг ухааруулсан ерөөлийн үгтэй хоршиж байсан нь тун ч таатай сонстсон.

Дуу хуураар давалгаалсан цайллагын үеэр С.Багахүү начин болон Говь-Алтайн бөхчүүдэд зааж, зөвлөж өнөөгийн амжилтад хүрэхэд хамгийн ихээр хувь нэмрээ оруулсан хэмээн «Хантайшир» дэвжээний тэргүүлэгчдийн зүгээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншаравт 20 сая төгрөг, Монгол Улсын начин, дэвжээний ахлах дасгалжуулагч Д.Бад-рахад 25 сая төгрөгийг гардуулсан нь нүдээ олсон урамшуулал байлаа. Улсын цолны мялаалгад уригдаж ирсэн зочдын хувьд холыг ойртуулж, хоёрыг учруулсан хэмээн сэтгэгдэл нь их таатай байсныг дуулгах нь зөв болов уу. Цагаан сарын дараахан нутаг нутгийн золголт болдог. «Тэгвэл С.Багахүү начны цайллага эгээ л тэрхүү золголт адил алтайчуудыг цуглуулсан, их хотын үдшийн цэнгүүн болж чадлаа.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Sat Nov 05, 2011 12:19 am

Image

Image

Image

Image

миний тээр жил дарсан зурагнууд
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Tue Nov 15, 2011 10:18 am

Наадмын өмнө ийм нийтлэл гарч байсан юм байна.
Хантайшир дэвжээнийхэний бэлтгэл
Түүхт ой давхацсан Улсын баяр наадам ойртсон энэ үед зүлэг ногоон дэвжээнээ уран мэхээ уралдуулан, бяр хүчээ сорьдог хүчит бөхчүүд, хүлгийн хурдыг ухааны сийрэгтэй хослуулдаг уяачид, хараа хурц, эрхий мэргэн харваачид хэдийнэ бэлтгэлдээ гарцгаажээ. Манай сурвалжлах хэсэг бөхчүүд наадмын бэлтгэлээ хэрхэн базааж буйг сонирхохоор Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах «Мандал» амралтын зүг хүлгийн жолоо залсан юм. Энд Говь-Алтай аймгийн «Хантайшир» дэвжээний бөхчүүд сүүлийн дөрвөн жил бууриа засаж, бэлтгэл хангаж буй билээ. Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Д. Лхагвадорж, Ш.Тогтохбаяр, Ду.Батбаяр, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан аймаг, цэргийн цолтой 40 гаруй бөхийг Улсын начин Д.Бадрах дасгалжуулж байгаа аж. Биднийг очих үед МУГТ, Ардын багш Ч.Дамдиншарав ирсэн байлаа.Тэрбээр Улсын начин Д.Бадрахын багш учраас шавь дээрээ ирж, амарч буй гэнэ.
Говь-Алтайн галынхан барилдааны бэлтгэлээ «Мандал» амралтын баруун урд байрлах ширгэн дээр хийдэг. Гадаа бүгчим халуун ч газар чийгтэй байлаа. Урьд өдөр нь Эрдэнэ сум орчимд аадар цутгаж, мөндөр орсон гэнэ. Гэсэн ч наадмын өдөр цаг агаар ямар байхыг урьдаас тааварлахын аргагүй учраас бөхчүүд цагийн хуваарийнхаа 11 дагуу бэлтгэлдээ гарцгаасан юм. «Хантайшир» дэвжээнийхээ тугийг ногоон ширгэн дээр зоож, жагсаж зогсоод, дэс дараагаар тоолоод жижүүр бэлтгэл эхлүүлэх зөвшөөрлийг багшаасаа авлаа. Улсын начин Д.Бадрах гартаа бяцхан хөгжим барьсан байсан нь ихэд сонин харагдаж байв. Гэтэл бөхчүүд зодог, шуудгаа өмссөний дараа багш нөгөө хөгжмөө асаахад эгээ л наадам эхэлж буй мэт «Дөрвөн цагийн тал», «Хөөрхөн халиун» зэрэг уртын дууны шуранхай эгшиглэв. Чангаар цангинах шуранхайн хөгөнд ид хаваа гайхуулсан бөхчүүд «Хантайшир» дэвжээнийхээ тугийн зүг дэвэн дэвсээр гарч ирлээ. Барилдааны бэлтгэлийн үеэр Ч.Дамдиншарав багш Д.Бадрах начны хамтаар бөхчүүдэд заавар зөвлөгөө өгч байсан юм. Уг нь «Саяхнаас амрах гэж ирсэн юм аа. Би чинь энд багшийн багш шүү дээ. Бөхчүүдийг бэлтгэх гэж биш амрах гэж ирсэн» хэмээж байсан хүн ийн зогсохыг харахад ясны бөх, багш хүн зүлэг ногоон дэвжээнийхээ дэргэд л хамгийн таатай амарч чаддаг бололтой гэсэн сэтгэгдэл төрж байлаа.
Наадмын бэлтгэлээс тухайн жилд хэн хэрхэн барилдах өнгө төрдөг гэдэг. Алтайхан ч гараа, дэвээнээсээ л бэлтгэлээ эхлүүлж, өнгө, зүстэйхэн барилдаж байгаагаас үзвэл тэд энэ жил чамгүй амжилт үзүүлэх бололтой. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ шиг сайхан дэвээ, шаваа хийхийг залуу бөхчүүдэд заахад эгээ л жаахан хүүхдүүд мэт «Ингэвэл болж байна уу» гээд л багш болон улсын цолтой бөхчүүддээ харуулах аж. Алтайн хүчтэнүүдийг ажиглаж байхад мэддэг, чаддаг зүйлээ бие биедээ зааж, сургаад их л дотно байх юм билээ. Мэдээж үндэсний бөхийн уламжлалаа дагаад насны болон цолны эрэмбийг ихэд хүндэтгэн харилцана.Тэдэн дунд хамгийн сайн гараа, дэвээтэй бас ч үгүй сайхан шавдаг нь сумын заан С.Содбаяр гэнэ.
Улсын начин Ду. Батбаяр бяцхан жаалтай бэлтгэл хийгээд завгүй
Энэ өдөр улсын начин Ду.Батбаяр бөхчүүдтэйгээ бус бяцхан жаалуудтай бэлтгэл хийлээ.Тэрбээр өм-нөх бэлтгэлийн үеэр хоёр тохойгоо бага зэрэг гэмтээсэн гэнэ. Тиймээс галын эмч н.Шарав түүнийг чөлөөлсөн нь энэ. Гэвч тэрбээр зүгээр сууж чадалгүй өөрсдийнх нь бэлтгэлийг сонирхохоор ирсэн хоёр хүүтэй ноцолдож, биеэ чамгүй сайн халаагаад авна лээ. Хөлс нь бүр урсаж байсан шүү. Бөхчүүд барилдааны бэлтгэлийн үеэр бэртэж гэмтэх нь бишгүй их.Тиймээс бэлтгэл хаана явагдана, эмч тусламжийн хайрцгаа бариад байна» хамт явна. Бэлтгэлд гараад нэлээд хэд хоносон болохоор ихэнх бөхүүдийн бие задарч, бяр орцгоожээ. Ямартаа л аймгийн начин Ш.Шинэбаяр багшаасаа «Би өндөр болчхож уу» гэсээр ихэд гайхсан янзтай бас ч үгүй сэтгэл нь хөөрчихсөн байртай асууж байгаа харагдсан. Хариуд нь багш нь «Газар хол харагдаад байна уу. Бяр орж буй нь тэр» хэмээж байсан юм. Энэ үед «Гарьд магнай» киноны Далайцэрэн «Бяр дуусчихлаа» гэж хэлдэг хэсэг өөрийн эрхгүй санаанд бууж байлаа.Үнэхээр ч бие задарч, бяр орохоор сэтгэл нь хүртэл хөнгөрөөд яахын аргагүй өндөр болсон мэт сэтгэгдэл төрдөг байх.
Уртын дууны шуранхай гаар эхлүүлсэн бэлтгэлд бөхчүүд цолны эрэмбээр ам авч барилдана. Нэг хүн найман удаа барилдах ёстой Гэхдээ яг л наадмын дэвжээнээ буй мэт бүгд барилдаж дуусаад дараагийн амаа авна. Харин ийнхүү барилдсаны эцэст найман давааны дараа тухайн өдрийн бэлтгэлийн цолыг өгдөг юм билээ.Тав давсан начин гэх зэргээр багш нар нь бөхчүүдээ урамшуулна. Тэд ч үүндээ ихэд дуртай байдаг бололтой «Би тэд давсан, тийм цолтой» гээд өөр хоорондоо ярилцацгааж байлаа.Бэлтгэлийн үеэр урамшуулж, сэтгэл санаагаар дэмжих нь тамирчдын амжилтад хамгийн сайнаар нөлөөлдөг. Тиймээс ч бэлтгэл дуусаж, хэсэг амарсныхаа дараа «Мандал» амралтын төвд байрлах сүүдрэвчинд цуглацгаадаг. Энд тэд урьд жилүүдийн наадам болон бусад барилдаануудын бичлэгийг үзэж алдаа, оноогоо дүгнэжээ. Багш, дасгалжуулагчдын зүгээс хэнд ямар бэлтгэл хэрэгтэйг энд хэлж өгнө.
Мэдээж бусад галын бөхчүүдийн барилдааны онцлогийг ч харна, дүгнэнэ. Харин эцэст нь тэдэнд, олдсон» чөлөөт цаг нь болно доо. Тэдний хувьд өглөөний 07.00 цагаас орой 21.30 цаг хүртэл бэлтгэл, хоол, цай, амралт нь үргэлжилдэг учраас багахан хугацаа тэдний мэдэлд байдаг. Тэд зав, чөлөө гарвал л цагийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөхийг эрмэлзэнэ. Шинэ залуу бөхчүүддээ заавар зөвлөгөө өгөхөөс эхлүүлээд бие биенийхээ авьяасыг хүртэл сорино. Угаас Алтайн бөхчүүдийг сайн дуучид гэдэг. Тэр дундаа Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Д.Лхагвадорж, аймгийн арслан С.Багахүү нар дуучдаас дутахааргүй авьяаслаг болохоо МҮБХ-ны 20 жилийн ойд зориулсан «Хийморь далласан аялгуу» тоглолтын үеэр гайхуулсан. Улсын начин Ж.Бат-Эрдэнэ ч тэднээс дутахгүй цээл хоолойтой. Тэгээд ч зогсохгүй дуучны хувьд ч боломжийн багш бололтой залуу бөхчүүдийн хоолойн өнгө, тоныг хэлж зөвлөж байлаа. Алтайн бөхчүүдийн дунд дуулахаас гадна Дэлхийн шилдэг яруу найргуудыг эх хэлээр нь уншчихдаг авьяаслаг нөхөд ч байдаг юм билээ. «Хантайшир» дэвжээ анх 2001 онд байгуулагдсан бөгөөд тэргүүнээр нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ажилладаг. Нутгийн зөвлөлийнхөн ч бөхчүүдээ ихэд дэмждэг гэнэ билээ. Тиймээс бөхчүүд нь тэднийхээ итгэлийг алдахгүй сайхан барилдахын тулд бэлтгэлээ базааж буй нь энэ биз. Бэлтгэлд гараад хэсэг хугацаа өнгөрсөн болохоор дэвжээний тэргүүн болон нутгийн зөвлөлийн гишүүд бөхчүүдийнхээ бэлтгэлтэй танилцахаар ирэх сураг дуулджээ. Харин бөхчүүд барилдаанаас гадна бяцхан тоглолт хийхээр давхар бэлтгэл хийгээд биднийг очих үед ихэд завгүй байсан шүү.
Цол дагаж бяр бас хариуцлага
Бөхчүүдийн хувьд бүх л зүйлд цолны эрэмбээр хүндлэл ирдэг. Гэсэн ч Алтай нутгаас төрсөн улсын цолтой бөхчүүд шинэ залуу бөхчүүддээ туршлага болоод заавар зөвлөгөөг харамгүй өгдөг нь илт. Учир нь улсын цолоор аархаж, омгорхохын оронд хүндлэлээ дагаад өндөр үүрэг хариуцлага ирдгийг ухамсарлуулах нь чухал гэнэ. Тиймээс ч зөвхөн барилдааныбэлтгэл байтугай сэтгэл санааны хувьд ч байнга зөвлөгөө өгнө. Харилцааны тухайд ч харамгүй зааж сургадаг гэж багш нар нь ярьж байсан юм. Үнэхээр ч залуу бөхчүүд Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Д.Лхагвадорж, Ш.Тогтохбаяр, Ду.Батбаяр, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ нарын хэлсэн ярьсныг тун нухацтай хүлээн авч буй харагдсан.
Бөхчүүдэд багадсан бөмбөг
Наадмын бэлтгэлийн үеэр бөхчүүд барилдааны, биеийн хүчний гээд олон бэлтгэл хийдгийн нэг нь спорт тог-лоом. Сагсан бөмбөг, хөл-бөмбөг тоглох нь тэдний хувьд маш сайн бэлтгэл бол-дог ажээ. Говь-Алтайн бөхийн гал 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй учраас нэг хэсэг нь хөлбөмбөгийн талбайг эзэгнэнэ. Нөгөө хэсэг нь сагсны талбайд өрсөлдөнө. Бөхчүүд хөлбөмбөгийн талбайд бөм-бөг хөөн гүйлдэх нь ихэд сонирхолтой харагдаж, бөмбөгнийх нь хэмжээ улам багассан мэт санагдсан шүү. Энэ өдөр Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Б.Соронзонболд нарын баг хоорондоо өрсөлдсөн юм. Гарьдын багт Улсын начин Д.Лхагвадорж, Ду.Батбаяр, Л.Гантулга, аймгийн арслан С.Багахүү, Б.Отгонбаатар нарын бөхчүүд багтсан бол зааны багт дасгалжуулагч, багш Д.Бадрах,Улсын начин Ж.Бат-Эрдэнэ, Н.Баярмагнай, аймгийн арслан Ц.Үржинбаатар, Б.Алтангаагай, Б.Суманчулуун, аймгийн начин Ц.Бямба-Очир нарын хүчтэнүүд оржээ. Спорт талбайд хоёр багийн шүүгчээр МУГТ, Ардын багш Ч.Дамдиншарав ажилласан юм. Тамирчид хурд, хүч ихтэй болоод ч тэр үү нэлээд ширүүн өрсөлдөөнтэй байлаа.Тэмцээний анхны гоолыг Улсын заан Б.Соронзонболд оруулж илүүрхэв. Багийнхан нь ч ихэд урамшин улам бүр ширүүн довтолгоо хийж бай-лаа. Мэдээж нэг удаа алдсан болохоор эсрэг багийн хаалга ч аймгийн арслан С.Багахүүд болон хамгаалагч, холбогчдод ч анхаарлаа сулруулах эрх байгаагүй юм. Тиймдээ ч хоёрдугаар үед байраа сольсноор байдал эсрэгээр эргэв. Улсын заан Б.Соронзонболдын багийн хаалгач аймгийн арслан Ц.Бямба-Очирын хайхрамжгүйгээс Н.Ганбаатар гарьдын багийнхан хоёр ч гоолыг дараалан хийлээ. Хожигдож явсан алдаагаа ухамсарлан гарьдын багийнхан ийн нэг онооны илүүтэйгээр тоглолтын цагийг дуусгаж хожсон юм.Тэд талбайд яг л хөлбөмбөгчид шиг хатуу дүрмээр тоглосон. Харин бие томтой болоод ч тэр үү хэд хэдээрээ бөмбөгөө булаалдахад гэдэс нь түрүүлж мөргөлдөөд байгаа мэт их л инээдтэй харагдана лээ. Угаас хурдтай болоод ч тэр үү эсвэл том биетэйдээ ч юм уу хэдхэн харайгаад талбайн нэг өнцгөөс нөгөө хэсэгт оччихоод байж билээ. Хэдий адилхан зүлэг ногоон дэвжээ ч бөхчүүд хөлбөмбөгөөр өрсөлдөж буй нь тун содон харагдсан. Бас ч үгүй хэдхэн харайгаад л амьсгаадаад эхлэх биз дээ гэсэн голонгуй сэтгэл дотроос хатгаж байсныг нуух юун. Гэсэн ч тоглолтын эхний үе дуусахад бахардаж амьсгаадсан нэгээхэн ч хүн байсангүй. Байнгын бэлтгэлтэй байдаг хүмүүсийн хувьд уран гимнастикаас бусад спортын ямар ч төрөлд хүч үзэхэд бэлэн байдаг бололтой. Магадгүй өглөө бүр таван километрийн кроссонд гүйдэг хүмүүст хөл бөмбөгийн талбай өчүүхэн байсан биз ээ. Наадмын бэлтгэл, гараа дэвээнээс тухайн бөхийн өнгө мэдрэгддэг юм гэнэ лээ. Тэгэхээр Улсын их баяр наа-амдаа Монгол түмнээ хүндэтгэн, ард олноо баясган хүчийг үзэхээр зэхэж буй Говь-Алтай аймгийн «Хантайшир» дэвжээний бөхчүүд аргагүй л өнгөтэй, хурдтай, хүчтэй байна даа.

УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby nemeh » Mon Nov 28, 2011 6:12 pm

Гүртэнгийн хар wrote:Үг: МУСГЗ Д.Данзан Ая: Бямбабаяр

АВАРГЫН ГАРААТАЙ “ХАНТАЙШИР”

Алтай нутгийн бөхчүүдийг
Азын тэнгэр дуудна аа.
Ардын цэнгэл наадамд
Арслангийн даваа хүлээнэ ээ.

Хантайшир уул
Алсын бараатай.
Хантайшир дэвжээ
Аваргын гараатай.
Энэ сайхан дууг хайж байгаад ийшээ ороод ирлээ.
Энэ дууны клипыг, мп3-ийг нь хаанаас авч болох вэ. бичлэгтэй хүн байвал өгөөч.
Энэ зун ч Арслангийн даваа ойрхон байсан шүү.
nemeh
 
Posts: 4
Joined: Mon Nov 28, 2011 6:08 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Wed Nov 30, 2011 9:39 am

nemeh wrote:Энэ сайхан дууг хайж байгаад ийшээ ороод ирлээ.
Энэ дууны клипыг, мп3-ийг нь хаанаас авч болох вэ. бичлэгтэй хүн байвал өгөөч.
Энэ зун ч Арслангийн даваа ойрхон байсан шүү.


Би бас хайж байгаа. Олвол энд байршуулнаа. Чи бас олвол тавиарай.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Thu Dec 01, 2011 8:50 pm

Дөрвөн их түүхт, ой давхацсан үндэсний их баяр наадмаар Говь-Алтай аймгийн баяр наадамд урамтай сайхан барилдаж аймгийн начин цол хүртэж шинээр гарч ирж байгаа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат 3 сайхан залууг танилцуулъя.

Улсын наадмаас хойш зохион байгуулагдсан заал танхимын барилдаануудад хэрхэн барилдсан амжилтаас нь дурдвал

Дашнямын Ганцоож
2010 оны наадмаар аймгийн начин цол хүртсэн

2011 Дархан аварга Д.Дамдины 80 насны ойн барилдаанд (128) 2 давсан
2011 Барилгачдын өдөрт зориулсан намрын улирлын нээлтийн барилдаан (128) 1 давсан
2011 Богдхан уулын хишиг V (256) 1 давсан
2011 Дорнод аймгийн нэрэмжит АЦЦБЗББарилдаан (256) 3 давсан
2011 Худалдааны салбар үүсэж хөгжсөний 90 жилий ой (128) 1 давсан
2011 Дорноговь аймгийн нэрэмжит улсын арслан Г.Намжилваанчигийн дурсгалд зориулсан барилдаан (256) 3 давсан

Тогтохмэндийн Сайханжаргал
2011 оны наадмаар аймгийн начин цол хүртсэн

2011 Татварын албаны 100 жилийн барилдаан (128) 0 давсан
2011 Дорнод аймгийн нэрэмжит АЦЦБЗББарилдаан (256) 1 давсан
2011 Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх Шихихутаг дээд сургуулийн 20 жилийн ой (128) 1 давсан
2011 Худалдааны салбар үүсэж хөгжсөний 90 жилий ой (128) 1 давсан
2011 Дорноговь аймгийн нэрэмжит улсын арслан Г.Намжилваанчигийн дурсгалд зориулсан барилдаан (256) 3 давсан

Чинзоригийн Эрдэнэсайхан

2011 оны наадмаар аймгийн начин цол хүртсэн

2011 Улаанбаатар хотын 372 жилийн ой Нийслэлийн өдрийн барилдаан (128) 1 давсан
2011 Дорнод аймгийн нэрэмжит АЦЦБЗББарилдаан (256) 1 давсан
2011 Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх Шихихутаг дээд сургуулийн 20 жилийн ой (128) 1 давсан
2011 Худалдааны салбар үүсэж хөгжсөний 90 жилий ой (128) 0 давсан
2011 Дорноговь аймгийн нэрэмжит улсын арслан Г.Намжилваанчигийн дурсгалд зориулсан барилдаан (256) 1 давсан
2011 Улс тунхагласны 87 жилийн ой (256) 1 давсан

Дээрх 3 залуу бөхчүүд маань сүүлийн үеийн заал танхимын барилдаанд амжилттай сайхан барилдацгааж байгаа бөгөөд тогтмол 1 болон түүнээс дээш давдаг чанартай аймгийн начингууд хэмээгдэж бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа залуус билээ.

Жич: Дараа 3 залуугийнхаа зургийг нь олж оруулнаа.



УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Fri Jan 20, 2012 2:13 pm

Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат аймгийн хурц арслан Б. Гантулга агсанд зориулж Цогт сумын СТА Отгонбаатарын зохиосон "Нутгийн арслан" дуунд УИХ-н гишүүн Ж. Энхбаярын тэргүүлдэг Алтайн эрин сан дуучин Ганзоригоор дуулуулж шинэ клип хийсэн байна.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Fri Jan 20, 2012 4:30 pm

УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Sat Feb 04, 2012 4:53 pm

Image

Image

Image
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Гүртэн » Sat Feb 04, 2012 5:36 pm

Image
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Tue Jul 03, 2012 7:02 pm

Алтай нутгийн хүчтэнүүд өнгөтэй байна
Image
Цонжин болдогийн хөшөөт цогцолбороос баруун хойшоо эргэлээ. Тунамал ногоон шугуй дундуур Туул гол дөл­гөөхөн урсах аж. Цаад талд нь Заан Тэрэлжийн их уулс юу юугүй нөмрөөд авах шиг л сүр бараатай харагдана. Хад асга нь өглөөний наранд улаарч нэг, шаргалтаж нэг үзэг­дэнэ. Зам зуурт айлууд гүүгээ уячихсан, ши­нэ­хэн айрагны үнэр сэнхийх нь даан чиг сайхан. Зэлэн­дээ номх­роогүй унага­нууд хойшоогоо цах­дан унаж байна.
"Та хэд ч удахгүй номондоо орно доо" гэж бодох ахуйд хоёр ч гүвээ давж зорьсон газартаа ирлээ. "Танайд өнжье" булангаа бэлтгэхээр Туул голын хөвөө, Харзтайн урдхан байх "Мандал" амралтад ирж буй минь энэ ээ.
ГовьАлтай аймгийн "Хан­тай­шир" дэвжээний бөхчүүд энд наад­мын бэлтгэлдээ гараад байгаа. Алтай нутгийн хүчтэнүүдийг нэгэн цагт Монгол Улсын заан Рэг­жий­буугийн Давааням, улсын начин Баасангийн Пүрэв нар ахалж Сүүж уулаа барааддаг байсан. Харин сүүлийн хэдэн жил ГовьАлтай аймгийн Алтай сумын уугуул, ул­сын начин Доёдын Бадрахаар ахлуулж "Мандал" амралтыг зорих болсон байна. Уг газар нутаг, дэнж дэвсэг, уул ус Алтайн хүчтэнүүдэд хайр ивээл, хишиг буянаа хайрлаж буйг түмэн олон мэднэ. Сүүлийн жилүүдэд төрийн наадмын түрүү үзүүр, их шөвөгт Алтайнхан тогт­мол шалгарч, шинэ цолтнууд ол­ноор мэндлэн бөхийн салхи Алтай руу эргэлээ гэсэн яриа хөөрөө ч гарсан билээ.
Бөхчүүдийг Туулын хөвөөний ногоон дэвсэг дээр бэлтгэлээ базааж байхад нь очлоо. Хатан Туул дөлгөөхөн урсч, урсгалд нь нарны цацраг солонгорон гийнэ. Зүлэг ногоон дэвсэг дээр улаан, цэнхэр далбаа шуудагтай хүчтэ­нүүд ир бяраа сорьж, уран хурц мэхийг уралдуулан хийх нь жав­хаатай ажгуу. Галын ахлагч Бадрах начин далбагар том цагаан малгай тавь­чихсан, хүзүүн дээрээ дэлэм хэ­рийн урттай нарийн сур тохчихсон, үгүй ээ мөн сүртэй харагдана. Бэлтгэлээ дутуу хийсэн, үгэнд орох­гүй том толгой гаргасан, өглөө уулын орой руу гүйхэд хөл нь хүндэрсэн нэгнийг сураар ороол­годог бололтой дог оо.
Нямдоржийн Ганбаатар, Жан­цангийн БатЭрдэнэ нарын гарь­дууд, залуу заан Баттулгын Сорон­зонболд болон Дугардоржийн Батбаяр, Даваанямын Лхагвадорж, Намсрайн Баярмагнай нарын начингууд эрэмбэ дараагаараа жагсч байна аа. Балжиннямын Суманчулуун, Лувсандоржийн Цэрэнтогтох, Жаргалсайханы Амар­түвшин гээд улсын наадамд хэд хэдэн удаа дөрөв давж, начин цолны үзүүр дээрээс атгаад алд­сан аймгийн арслангууд залуу барын шинжтэй үзэгдэх нь бахад­маар. Бөхчүүдийн бэлтгэл жигдэр­чээ. Аргагүй ээ, арваадхан хоно­гийн дараа наадам эхлэх гэж байна шүү дээ.
Галын ахлагчтай юун түрүүнд гар барьж, мэнд мэдлээ. "Бөх­чүүдийн хүч тэнхээ их үү" гээд л асууж орхилоо. Уяачтай морьдынх нь тоосон дунд, уяан дээр нь уулзахуйд "морь хурдан уу" гэдэг сэн дээ. Гал ахалж байгаа бөхөөс, хүч тэнхээ их үү гэх нь зөв байлгүй. Бадрах начин өнөө далбагар цагаан малгайгаа жаахан хэлтгий­дүүхэн тавиад, ядах нь ээ нарны өөд харсныг ч хэлэх үү, хоёр нүдээ ээлжлэн аньсхийгээд бүдүүн тослог хоолойгоор "Бөхчүүдийн маань бэлтгэл ерөнхийдөө жигдэрч бай­на. Энэ өдрийн хувьд өглөөний л бэлтгэлтэй. Үдээс хойшдоо амар­на. Маргааш наадмын их сорилго барилдаантай. Манайхан очиж зодоглоно" гэв. Энд нэг зүйлийг тодотгох нь зүйтэй. Алтай нутгийн бөхчүүдтэй наадмын сорилго барилдааны өмнөх өдөр өнжсөн юм аа. Их сорилгод бид бүхний бэлтгэлийг нь харж, яриа хөөрөө болж суусан хүчтэнүүд галтайхан барилдаан үзүүлсэн. Тухайлбал, улсын гарьд Ж.БатЭрдэнэ найм давж 208 бөхийг манлайлсныг уншигч олон мэдэж байгаа. Мөн уг галын бөх Н.Ганбаатар гарьд их шөвөгт шалгарсан билээ. Тэгэхээр Алтай нутгийн хүчтэнүүд өнгөтэй байгаа нь илэрхий.
Бадрах начнаас "Та чинь хү­зүүн дээгүүрээ сур тохчихоод сүрхий зогсоно. Бөхчүүдээ ороол­годог хэрэг үү" тулган асуулаа. Санчигных нь үс бууралтсан ахи­маг начин малгайгаа эв дүйгүйхэн базан авч сандал дээр тохоостой алчуураар хүзүү толгойгоо хүчтэй шударснаа "Энэ хэдтэй суртай л үзэхгүй бол болохгүй. Үгэнд орох нэг нь байна, орохгүй нэг нь байна. Үгэнд орсонгүй, бэлтгэлээ дутуу хийлээ гээд би ямар цохиод авал­тай нь биш. Дал мөр рүү цохиход гар өөдөөс ойгоод тэр дороо янги­наад явчихна даа" гээд инээм­сэглэж харагдлаа. Тухайн агшинд нээрээ чиг тийм байх шүү гэж бодогдов. Ёстой нөгөө гурамсан чөдөр шиг хүрэн эрчүүд гэдэг чинь энд байна аа. Булчин шөрмөс нь зангираад наранд борлочихсон хүрэл эрчүүд мөн дөө. Хүч бяр нь аргагүй жагсаж яваа бололтой. "Ганбаатар одоо Амартүвшинтэй барилд, Соронзонболд чи Цэ­рэндавааг жаахан нухаадах даа. БатЭрдэнэ ээ, хамаагүй битгий туйлаад бай. Наад хүчээ жаахан тогтоо" гэх зэргээр галын ахлагч хашгирна. Хэн хэнтэй хэдэн минут бэлтгэл хийхийг Бадрах начин мэднэ. Наадмаар тэр тэрэнтэй таарах, түүнийг тэр аварга, арслан амлах, тэр хоёр тунах, дөрвийн давааны нугалаанд залуу хүчтэ­нүүд хэн хэнтэй оноолт таарахыг дас­галжуулагч багш нь олон жи­лийн туршлагаар үнэндээ гадар­лах болжээ. Алгандаа харсан юм шиг л шавь нартаа хэлдэг байна.
Аймгийн арслан Амартүвшинг өндөр Ганбаатай халз бэлтгэл хийлгэдэг нь цаанаа учиртай. Тэр жил яалаа. Хоёр мянга найман онд. ГовьАлтай аймгийн Эрдэнэ сумын бөх Б.Соронзонболд аймгийн арслан цолтой байхдаа өөрийн найз одоогийн харцага А.Бямба­жаваар тунаж тав, өмнөх жилийнх нь наадамд түрүүлээд байсан залуу арслан Х.Мөнхбаатараар зургаа, идэрхэн аварга Г.Өсөхбая­раар долоо давж начин, харцага цолыг алгасан шууд заан болж байлаа. Өсөхөө аваргыг давуулж гуядах гэхэд нь дотуур сөрж хутгаад давж байсан санагдана. Сорон­зонболд долоо давсан барилдаа­наа "Наадмын бэлтгэл дээр Бад­рах багш Ганбаатай барилдуулдаг байсан. Би энэ мэхийг Ганбаад олон удаа давтан хийж байсан минь аминд орлоо" хэмээн бахар­хал­тайгаар өгүүлж байлаа. Тэгэ­хээр төрийн наадамд хоёр, гурван ч удаа дөрөв даваад байгаа айм­гийн хурц арслан Амартүвшинг өндөр Ганбаатар гарьдтай бэлтгэл хийлгэж байгаа нь санамсаргүй биш байх аа. Хашир дасгалжуу­лагчийн тархинд нэг зүйл бодогд­сон л байж таарна. Амартүвшин нэг удаа лав Баяржавхлан гарьдад тавын даваанд амлуулж унаж байсан. Өнөө жил дахиад дөрөв даваад ирэхэд нь Баяржавхлан гарьд амлахгүй гэх газаргүй. Тэгэ­хээр л Ганбаатай бэлтгэл хийлгэдэг нь учиртай байхгүй юу.
Аймаг, сумдад зодоглохоор бэлдэж байгаа арван хэдтэй залуу­чуудыг хооронд нь нэг авалцуулаад томчуудтай халз тулган мэх дав­туулаад хэдэн янзаар бэлтгэлийг нь хийлгэдэг байна. Залуучуудыг мэх давтуулахдаа ихэвчлэн Ду.Батбаяр начинд хуваарилдаг аж. Цаадах нь тохитой томоотой. Барилдаан нь ч намуун дөлгөөн, мэхэндээ даацтай. БатЭрдэнэ гарьдад юм уу, Соронзонболд заан, Лхагвадорж начинд залуу­чуудыг хуваарилж өгөхөөр өнөө хэд нь цацаж шидчих гээд, зүрхийг нь үхүүлчих гээд бас болдоггүй ажээ. Бадрах начин бөхчүүдийг хооронд нь хуваарилахаас гадна улс, аймгийн цолтнуудад нутгийн дүү нар, дагуулж явдаг тус тусын шавь нар гэж бас байдаг байна. Тэдэндээ аминчлан мэх зааж, наад зах нь зодог шуудгаа цэвэр сайхан өмсөх, гараа дэвээгээ улам уран болгох, дотоод сэтгэлийнхээ хүчийг зөв хуваарилах, өрсөлдөгч бөхөө үнэлж сурах гээд юу эсийг зааж зөвлөх билээ дээ. Өглөөний бэлтгэл хоёр цаг гаруй үргэлжлээд дууслаа.
Туулын хөвөөний ногоон зүл­гийг халцартал бэлтгэлээ базаасан бөхчүүд далбаа шуудгаа, монгол гутлаа тайлж залуу бөхчүүддээ бариулаад, үндсэндээ бүгд шал­далж аваад амралтынхаа зүг алхав. БатЭрдэнэ гарьд, Сорон­зонболд заан нартай энэ тэрийг ярьж инээлдэж хөгжилдсөн шигээ хамт алхлаа. Бөчхүүд наадмын бэлтгэл дээр хамаагүй ярьдаггүй, ярилцлага авъя гэхэд илтээс дургүйхэн байдаг. Энэ хэд маань харин тэгсэнгүй ээ. Эрхбиш найз нөхдийн хувьд наануу цаануутай л байна. Бэлтгэл ерөнхийдөө жиг­дэрч буйг, өнөө жилийн наадамд дээшээ өгсөж сайхан барилдах бодолтой байгаагаа, зарим нэг дүү нараа Алтайнхаа наадамд явуу­лахаар бэлдэж байгаа зэргээ хуу­чиллаа. БатЭрдэнэ гарьд сонгууль өгөх гэж хот орохдоо гэргий хүүхдээ авч ирснээ ч дуулгаад авлаа.
"Мандал" амралт гэж жаргалын орон байна аа. Бөхчүүдийн дугуй байшинг баячуудын хаус гэлтэй. Зарим нь гурав, зарим нь дөрвөн ортой. Дотроо банн шүршүүртэй, 00той, ярих юм алга. Эдгээр дугуй байшингууд амралтынхаа хойд хэсэг рүү байрлана. Урд хэсэгт нь болохоор дөрвөлжин, нэг их гоё шармал байшингууд эгнэнэ. Тэд­гээр байшингуудын урд, гар бөмбөгийн талбай болоод сагсны шийдтэй. Гоёмсог чулуун замтай. Ардхан талд нь уртаа гэгч модон хана бүхий өрөөнүүд бий. Эдгээр нь халуун хүйтэн устай душ ажээ. Бэлтгэлээ дуусаад голын тэр­тээ­гээс шалдан цувсан бөхчүүд цол­ныхоо эрэмбэ дараагаар шүр­шүүрт орно доо. Тэгээд л том том алчуураар биеэ ороож аваад өрөө өрөөнийхөө зүг одно. Залуус нь тэр бүр амрахыг бодохгүй, сагс тоглоно. Зарим нэг нь хөлбөмбөг өшиглөнө.
"Та хэд чинь амрахгүй яагаад бөмбөг өшиглөөд байна. Амрах цагтаа амар" гэж Бадрах начин байшингийн цонхоор нэг хаш­гирахад бүгд бутраад алга болж байгаа юм. Галын ахлагч урд хэсгийн дөрвөлжин байшингуудын нүүрний эгнээнд байрладаг юм байна. Биднийг очих үед охин, зээ хоёр нь ирээд байлаа. Зээгээ эрхлүүлээд л. "Залуу байхад наад­мын бэлтгэл дээр үр хүүхдээ санаад хэцүү л байдаг байв. Харин одоо ач зээ нараа санаад болохгүй юм" гэнэ. Бөхчүүдийг амрах зуур Бадрах начинтай наадмын хууч хөөрлөө. "Та чинь улсын цолыг ерэн онд хүртсэн дээ" хэмээн өөрийнх нь тухай эхлээд асуув. Тэрээр өвөр дээрээ зээгээ суул­гачихаад улсын цолонд хүрсэн наадмаа дурссан юм. "Нууц тов­чооны 750 жилийн ойн Хэрлэнгийн хөдөө аралд болсон наадамд би чинь улсын цол хүртсэн шүү дээ. Эрхэмбаяр начин, Энхжаргал начин­тайгаа нийлж гурвуул нэг гал болон таньдаг хүнийхээ фургоныг гуйгаад Хөдөө арлыг зорьж бай­лаа. Хэрлэнгийн гүүр шөнө гарахад олон түмний цуваа эгнэчихсэн байсан. Тэр чинь наймдугаар сарын хорьдын алдад шүү дээ. Бороо ороод л, алс холоос ирсэн уяачид морьдоо нэмнээд л, зарим айлууд хорхог боодог хийж, зарим нэгнийх нь майхан савд уртын дуу шуранхайлчихсан хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, хүн амьтан унаа машин дүүрчихсэн байж билээ".
Улсын цолонд хүрэхэд ус нут­гийн олон дэмжсэн үү? "Дэмжсээн дэмжсэн. Одоо энэ Тогтохбаяр начны аав Шоовдойхүү гуай (улсын начин) гуравт авч, дөрөвт Булганы Лхагвасүрэн заан авч, тавын даваанд Ёндонгийн Ишгэн заан авч би гэдэг хүн начин болж Хэр­лэнгийн хөдөө аралд баг­тахааргүй л баярлаж билээ. Гол нь тэр жил хэрвээ начин болж ча­дахгүй бол ерөнхийдөө улсын цолноос мултарч байсан үе л дээ. Би чинь далан найман онд цэргийн албанд татагдан ирж, "Алдар" нийгэмлэгт хуваарилагдсанаар ул­сын наадамд зодоглосон түүхтэй. Арав гаруй жил зодоглож байж начин болж байгаа юм" гээд хэсэг чимээгүй болов. Ерэн оны наадам, Хэрлэнгийн хөдөө аралд баярын нулимстай есөн хөлт цагаан тугаа тойрч байсан нь бодогдсон байл­гүй гээд багагүй хугацааны дараа начин руу өнгийтөл унтчихжээ. Өвөр дээр нь тийчигнэж байсан зээ нь ч унтаад өгч. "Говийн зэрэглээ" кинон дээр Няндагийн Цэвээнрав­дан гэж авьяас билэгт жүжигчин ангийн байцаагч болж тоглодог доо. Тэ­рээр сургуулийн захирал залууд Хойд хайрханыхаа барааг ха­руулж хэдэн аргаль янгираа бүрт­гэчихээд булгийн зах дээр зуур хэвтэх агшинд нүүрэн дээрээ мал­гайгаа тавиад хухирч байдаггүй юу. Түүн шиг л юм боллоо. Миний бие унтах санаатай Бадрах начны хажуу талын орон дээр нүдээ аньж хэсэг хэвтлээ. Нойр хүрэх янз алга шүү. Тэгээд гарлаа даа. Хойд талын бөхчүүдийн өнөө лут хау­суудаар орлоо. Бүгд л нам унтаж байна. Цаад талынх нь толгой дээр гарлаа. Үдийн нар голлочихжээ. Шарж байгаа гэдэг жигтэйхэн. Толгодын эгц орой дээрээс Туул гол тун чиг дөлгөөн харагдана. "Манай хойхно харзтайд Увсын бөхчүү­дийн гал бий дээ. Саяхан бид хамтарсан бэлтгэл хийгээд. С.Мөнх­бат аварга, Б.Ганбат арс­лан, Ө.БатОрших, А.Бямбажав нарын харцагууд бүгд ирсэн дээ" гэж Алтайн бөхчүүд бэлтгэлийн үеэр ярьж байсан нь санаанд оров. Харзтайн амралт руу хараа сунгаж зогсохдоо тэр тухай бодсон хэрэг л дээ. Толгодын орой дээрээс буугаад иртэл бөхчүүд эхнээсээ сэрсэн байна аа.
Бадрах начны ар талын бай­шинд БатЭрдэнэ гарьд залуу хүчтэнүүдтэй хамт байна. Цаад талынх нь байшингаас бөхчүүд ирлээ. Тэд нийлж аваад зогсож байна. Хууч хөөрөх янзтай шүү. Ярианы сэдвийг өнгөрсөн жилийн наадмын наймын даваанд хан­дуул­чихлаа. Бүр тодруулбал, БатЭрдэнэ гарьдын Өсөхөө аваргыг бахтайхан хаядаг барилдаан шүү дээ. Залуу гарьд тухайн барил­даанаа ярьж байна аа. "Аваргын зүүн хөлд ч гоё суусан шүү. Тэгтэл мань хүн сандраад өнөө давуулд­гаа­раа давуулах гэсэн. Тэгэхээр нь үлд­сэн хөл дээр нь дотуур хутга­чихлаа. Их л хүчтэй унасан даа. Толгойгоороо газар савах нь надад сонсогдсон шүү" гээд инээмсэглэж байлаа. Аймгийн цолтой нэг бөх хүүхдээ тэвэрчихсэн бид бүхэн дээр ирлээ. Тухайн үед миний бие зураг авч таарав. Өнөө залуу чинь "Өдрийн сонин" дээр хүүгээ гаргана шүү гээд дунд нь сүрхий зогслоо.
Байшин дотроос нэг нь "Далбаа шуудгаа угаая байз. Хөлсөндөө нэвт явчихаж" гэх нь сонсогдов. Түүний хариу болгож гадаа сууж байсан нэг залуу "Барилдааны өмнө юм угаадаггүй гээ биз дээ. Хумс дэвтчихээд амархан сөхчих­дөг гэсэн. Тийм үү багш аа" гээд Бадрах начин руу өлийв. Начин "Далбаа шуудаг угаах зуур хумс дэвтээд юу л шалиа аж" хэмээх хариу өглөө. Ингээд байшин дотор суугаа аймгийн цолтон далбаа шуудгаа угаахаар зэхэв бололтой.
БатЭрдэнэ гарьд "Багш аа, би нэг усанд ороод ирэх гэсэн юм. Биеэ усаар жаахан шавшъя гэж бодоод..." гэхүйд багш нь зөв­шөөрсөн хариу өгсөн. Гэхдээ "Гүнзгий рүү нь битгий ороорой. Сүүлийн хоёр, гурван өдөр бороо орсон, үертэй байж магадгүй шүү" гэж илт сэрэмжлүүлэх маягаар хэлэв. Энэ зуур гарьдын гэргий тортой юм барьсаар хүрч ирэв. Залуухан гарьд гэргийнхээ гараас хөтлөөд тортой хувцсыг нь бариад, хүүгээ тэврээд усанд орохоор одлоо. Тэрээр Өсөхөө аваргыг хаясан тухайгаа хуучилж зогсох­доо өөртөө их л итгэл хүлээлгэж буй нь анзаарагдсан. Цол дагаж бяр гэдэг дээ. Өнгөрсөн жил начин цолтой зодоглоод найм давсан бөх өнөө жил их л том зорилго тавьж барилдах нь мэдээж. Түрүү үзүүр, аварга арслан л бодно шүү дээ. Багш нь ч залуу гарьдаас их юм хүлээж байгаа нь тодорхой.
Хойд талын дугуй хаусаас Лхаг­вадорж начин том том алхалсаар ирж явна. Лхагваа начинг манай­хан сайн мэднэ. Ард түмний хай­лан болсон, Алтай нутгийнхны нэгэн өндөрлөг болсон сайхан хүчтэн Давааням агсны хүү. Мэр­гэжлийн сумогийн хүчит озэки Харүмафүжи Бямбадоржийн төр­сөн ах. Харүмафүжи буюу мон­голчуудын нэрлэж заншсанаар Ама аавыгаа дуурайсан бол Лхаг­вадорж начин ээжийгээ дуурайсан гэж бөхийн эргэн тойрныхон хэл­дэг. Царай зүсний хувьд шүү дээ. Ээжийг нь Цоодолын Мягмарсүрэн гэж сайхан эмэгтэй байдгийг мэдэх нэг нь мэднэ. Лхагваа начин ээж шигээ өндөр цагаан залуу билээ. Тэрээр багшаасаа нэг юм асуух гээд байгаа бололтой. Багшаа... багшаа би..., бид хоёр гээд түгдчээд байлаа. Түүнийг нь ч Бадрах начин ойлгосон бололтой. "Яасан, хот орох санаатай байна уу" гэх нь тэр. Лхагвадорж начин шууд л толгой дохиод, Ганбаа бид хоёр хот орж хонон маргаашийн их сорилгод барилдчихаад оройдоо гараад ирэх гэсэн юм гэлээ. Ингээд багш нь зөвшөөрөл өгснөөр төрсөн ах дүүсийн хүүхдүүд болох Лхагва­дорж начин Ганбаатар гарьд нар ганган хар машинд сайд шиг суу­гаад л хот руу уухайн тас алга болов.
Үдээс хойш бөхчүүдийн өнөө сүрхий хаусуудаар орлоо. Ду.Бат­баяр начин, аймгийн арслан Б.Су­манчулуун, Л.Цэрэнтогтох нар нэг байранд байна. Ду.Батбаяр начин "Үйлчлэгч ирж өрөө цэвэрлэхгүй юм байх даа" гээд сууж байна. Бөхчүүд орныхоо дээд талын шүү­гээн дээр далбаа шуудаг, малгай зэргээ байрлуулжээ. Батбаяр на­чин Бугат сумандаа дүнхийх Ал­тайн сүрлэг уулсын нэгэн Алаг хайрханыхаа зургийг оройдоо залсан харагдана. Түүнд саяхан эргэлт иржээ. Бугат сумын нутгийн зөвлөлийнхөн начнаа эргэж ирсэн байна. Баахан ус ундаа, чихэр жимс, уураг тэжээл бүхий бэлд­мэл, хүч чадлын ус зэргийг авчирч өгчээ. Тавагтай чихэр ч авч өгөөд л, лаазтай ундаа ч авч өгөөд л арай өөр байсан нь эргэлт авчихаад данагар сууж байгаа нь тэр ажээ. "Олон жил л нутгийн олноо хү­лээлгэлээ. Одоо болсон юм биш үү. Зааланд болохоор дандаа л түрүү үзүүрт үлдээд наадмаар гурав даваад унаад байдаг ямар учиртай юм бэ" гэж начнаас сөргүүлэн асуулаа.
Тэрээр элгэн дороо томоо гэгч дэр хийчихээд инээд алдан "Ха­рин тийм ээ. Нэг л тэсрэлттэй сайхан барилдаан үзүүлж чадах­гүй жи­лийн жилд л гурав даваад унах боллоо. Өнөө жил нэг сайн үзнэ дээ. Ер нь энэ өрөөнд тэсэрч өгдөггүй гурван хүн байх шиг бай­на" гээд өнөө хоёрыгоо чирч орхив.
Суманчулуун арслан, тэсэрсэн тэсрээгүй хамаагүй. Ямар ч байсан л өрсөлдөгч бөхийнхөө дээр нь унана шүү гээд шүд зууж байлаа. Энэ хооронд гаднаас Цэрэнтогтох арслан орж ирлээ. ГовьАлтай аймгийн Цогт сум Ээж хайрханы нутгийн хүү тэрээр сүүлийн хэдэн жил улсын цолны тааварт явж байгаа. Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг улсын наадамд түрүүлдэг жил төрсөн учир ижий аав нь бөх болохын ерөөл бэлгэдэж Цэрэн­тогтох гэж нэр хайрласан тухай тэрээр нэгэнтээ дурсч байсан. Мань хүн биеэ борлуулах гэж зовж байгаа бололтой. Угийн цагаан шар биетэй учир наранд сайхан борлож өгөхгүй, хэдэн өдөр нүцгэн явахаар час улайгаад арьс нь түлэгдээд юм юм л болдог ажээ. Батбаяр начин Цэрэнтогтоход хандаж "Бороор биш бяраар л барилдана ш дээ" гэж өдлөө. Өнөөх нь бороор ч, бяраар ч ба­рилддаг юм гээд хариу барив. Бэлтгэл дээр нутаг нутгийнхан, мөн компани компанийнхан бөхчүүдээ эргэж ирдэг байна. Тухайлбал, "Алтай констракшн" БатЭрдэнэ гарьдаа, "Туушин"гийнхан Ганбаа­тар гарьдаа, "Газар холдинг"ийн­хон Соронзонболд заанаа, "Макс"ийнхан Батбаяр начнаа, "Эйр транс"ийнхан Лхагваа начнаа эргэдэг байна. Мөн нутгийн зөв­лөлийнхөн гэж Жадамбаагийн Энхбаяраар ахлуулсан дал шахам хүн ирж найр наадам хийдэг ажээ. Сонгууль энээ тэр гээд биднийг очихоос өмнө нутгийн зөвлөлийн­хөн ирээгүй байлаа. Нутгийн зөв­лөлийнхнийгөө ирэхэд Бадрах начин өнөө хэдийгээ командлаад, "шинэ халаадаа өмс, ширээний бүтээлгээ соль" гэдэг шиг л багагүй сандардаг байна.
Үдээс хойш дөрвөн цаг гучин минутад өдрийн хоолондоо орлоо. Тусдаа байранд хоолонд ордог ажээ. Сандал ширээ болоод аяга шаазан ч эзэнтэй. Голын урт ши­рээг Бадрах начин голлож сууна. Хоёр талд нь цолны эрэмбээр хоёр гарьд суух аж. Тэгээд Сорон­зон­болд заан, Батбаяр, Баярмагнай нарын начингууд суудлаа эзлэх ажээ. Миний бие аймгийн арслан­гуудтай хамт суулаа. Бадрах начны баруун талд хоёр суу­дал, зүүн дор нь нэг суудал эзгүй байсан. Ган­баатар, Соронзонболд заан, Лхагвадорж начин нарын суудал болох нь ойлгомжтой. Соронзон­болд өдрийн хоол өнжье гээд өрөөндөө үлдсэн гэнэ ээ. Том цагаан түмбэнтэй махнаас Бадрах начин түрүүлж, дараа нь БатЭрдэнэ гарьд гээд цолны эрэмбээр авч харагдана. Цолны эрэмбээр маханд түрүүлж хүрсэн цолтнууд урд талынхаа тавган дээр богтос, дал дөрвөн өндөр, хонины сүүл зэргийг овоолчихсон суугаа юм. Сүүлийн залуу бөхчүүдэд бага шиг л юм оногдох шиг болсон. Гэхдээ тэр хэд чинь тус тусын шавь нартаа нэг нэг "юм" нэмээд атгуулчихаж байгаа юм аа. Өнөө хэд нь баяр­лалаа гээд л авах юм. Хоолон дээр ч яриа хөөрөө бас өрнөлөө шүү. Залуу гарьд, Амартүвшин арсланг явуулж байна аа. Мах идсэн ч нүдний шилтэйгээ гээд л. Өнөөх нь гадаадаас найз маань авчирч өгсөн юм аа гээд тас хар нүдний шилнээс салдаггүй. Цэрэндаваа байсан бол мах сайн цохихгүй юу. Манай хүн чинь хонины өрөөл мах идчихдэг байсан гэдэг. Одоо юм орохоо байчихаад байна гэж уурлаад байгаа. Гэсэн ч түмбэн махыг түвэггүй дээ... хэмээн нэгнээ явуулаад л. Инээд хөөр болно. Оройн хоол 19 цагт гэсэн байх шүү. Том тавгаар дүүрэн цуйван ирнэ дээ гэж нэг нь хэлж байсан. Өдөрт гурав хооллодог юм байна. Өг­лөөний хоол есөн цагт гэж байгаа. Ихэвчлэн шөлтэй устай юм ордог гэж галын ахлагч хэлж байсан.
"Манай гал шиг хангамжтай газар ховор. Бусад галаар явж л байсан. Дотроо 00той, шүршүүр­тэй ийм хаустай газар байхгүй дээ. Нутгийн зөвлөлийнхөн наадмын бэлтгэлд наад зах нь хорь, гучин саяыг зардаг юм. Гол нь бид улсын өндөр цолонд хүрч л олныхоо итгэлийг даах учиртай" гэж Бадрах начин өгүүлж байлаа. Түүнтэй үдийн хоолны дараа нар хүүшлэх үед Туулын хөвөөгөөр алхаж энэ тэрийг багагүй ярилцлаа. Удахгүй болох наадмын тухай барагтай бол үг унагахгүй юм аа. Шавь нарынхаа хэнд нь найдаж байна даа гэхүйд бүгдийг нь нэрлэх юм. Санжаа­дамба, Содномдорж хоёрыг их дээгүүр барилдана гээд байгаа, та юу гэж бодож байна гэхэд тэр хоёроос ч сайн залуучууд олон байгаа шүү дээ гэснээс өөрийг хэлсэнгүй.
Харин Шаравын Батсуурь, Чой­жилын Бээжин, Дашдоржийн Цэ­рэнтогтох, Дагвацэрэнгийн Хад­баатар гээд халхын алдарт авар­гуудтай "Алдар"ын жулдрайхан тамирчин байхдаа наадмын бэлт­гэлд хамт гарч байснаа дурсаж, Алтай нутгаасаа нэгэн цагт тодорч байсан Ундрахын Пүрэв, Рэгжий­буугийн Давааням, Чогдовын Амар­түвшин нарын заануудаа үгүйлж байгаа нь мэдрэгдэж байлаа. "Нутгийн уулс наадамд хамт ирдэг гэж өвгөд минь хэлдэг байсан. Би шавь нартаа хэлдэг юм. Нутгийнхаа уулсыг, Сутайгаа, Ээж хайрханаа, Аж богдоо, Хантайшир уулаа, Бурханбуудайгаа сэтгэлдээ тээж яваарай. Та нартай хамт наадмын ногоон дэвжээнд зодоглож хазай­хад чинь түшиж байгаа шүү гэж захидаг даа" гэсэн нь сэтгэлд дотно санагдаж билээ. Ийм л яриа хөө­рөө өрнүүлж, монгол бөхийн ид хаваар бахархан, Алтай нутгийн хүчтэнүүдтэй наадмын бэлтгэл дээр нь нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.
Н.ГАНТУЛГА

http://www.medee.mn/main.php?eid=16565
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Bayara » Wed Jul 04, 2012 3:20 am

:eek: Үнэхээр сайхан. Гайхалтай сайхан бичжээ, энгийн сэтгэлд хурч байна. Энэ жил нутгийнхан маань сайхан барилдах болтугай.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Thu Jul 05, 2012 5:36 pm

Энийг уншаад наадам болсон юм шиг санагдаад догдолсон гэж хэхэ.

Хос гарьдаараа нутгийнхаа баруун зүүний магнайг эзлүүлсэн байгаа одоо дагавар магнайд нь гарах хос заантай болмоор байна даа.
Лхагвадорж, Ду эсвэл ????
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 05, 2012 6:46 pm

Ду пяхлуу ядаж өсөх идэр болчдоггүйм байхдаа. өчнөөн жил харлаа. Бороор биш бяраар барилддийм гэчижээ, хэхэхэ. 512-т одоо тэгээд начингууд 2-ын даваанаасаа л аймаар гаруудтай үзээд эхэлнэ дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron