АВБ: ТОГЛОЛТЫН ХЭВ МАЯГАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ.
“Тоттенхэм”-ийн ерөнхий дасгалжуулагч Андре Виллаш Боаш, тус баг хүчээ эрс зузаатгасан хэдий ч өөрийн гэсэн тоглолтын хувь маяг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрчээ.Тоттенхэм энэ зун Паулиньо, Роберто Солдадо, Насер Чадли, Этьен Капу, Эрик Ламела, Влад Кирикеш, Кристиан Эриксен нарын төлөө үлэмж мөнгө зарцуулсан. Тийм хэдий боловч Ням гарагт болох Арсеналын эсрэг дербигийн өмнө АВБ өрсөлдөгч баг нь хамт олон болж нягтарсан байдлаараа ч, хамтдаа хийсэн тоглолтынхоо тоогоор ч өөрийнх нь багаас давуу гэдгийг ойлгож байгаа гэнэ.
Тэдний давуу тал бол, тэд бие биенээ өмнөх тоглолтуудаараа дэндүү сайн мэднэ. Тэд сүүлийн олон жил хамтдаа тоглосон шүү дээ.
Шинэковууд байхгүй болохоор ямар нэг шинэ зүйл сэдэх шаардлага тэдэнд байхгүй. Тэдэнд Арсеналын тоглолтын хэв маяг гэдэг зүйл нэгэнт тогтчихсон.
Манай багийн хувьд шинэ тоглогч олон байгаа болохоор өөрийн гэсэн тоглолтын хэв маяг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч ирж, тулгамдаж байна гэжээ.