Буудлагын спорт

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Re: Buudlagiin Sport

Postby Shaggy » Thu Oct 28, 2010 1:33 am

А.Ундралбат: О.Гүндэгмаа шагналын мөнгөнөөсөө надад сохор зоос ч өгөөгүй, Олимпоос хойш уулзаа ч үгүй

Монгол улсын гавьяат дасгалжуулагч А.Ундралбатыг урилаа. Тэрбээр хөрш Хятад улсын ӨМӨ30-нд хоёр улс хоорондын гэрээний дагуу нэг жил дасгалжуулагчаар ажиллаад уржигдар эх орондоо ирсэн юм.

-Явсан газрын сонин сайхан юу байна. Хэдий хугацаатай яваад ирэв? Таныг чинь өмнөд хөршийн иргэн болж байгаа гэсэн яриа гараад байлаа шүү дээ?

-Нэг жилийн хугацаатай ӨМӨЗО-нд дөрвөн жилд нэг удаа болдог бүх ард түмний спартикадад тамирчин бэлтгэж байгаад ирлээ. Энэ тэмцээндээ хятадууд маш их ач холбогдол өгдөг юм байна. Үүнийгээ үндэсний олимп гэж ярьцгаадаг. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ тэмцээний дэргэд Бээжингийн олимп юу ч биш гэж ярьцгаах юм. Хятадын олимпдоо оролцохын тулд эрх авдаг юм билээ. Бээжингийн олимпид амжилттай оролцохын тулд манайхан Хятад улсад хүсэлт тавьсны дагуу Өвөрмонголын олон хотод очиж бэлтгэл хийн амжилт гаргасан шүү дээ. Тэд бидний хүсэлтийг ийнхүү биелүүлсэн болохоор 2009 онд танайхаас тусламж авна гэсний дагуу жүдогийн дасгалжуулагчаар гавьяат тамирчин Х.Болдбаатар, буудлагын дасгалжуулагчаар нь би томилогдон яваад нэг жил болоод ирлээ. Энэ сарын 14-ний өдөр нөгөө тэмцээн нь эхэлсэн. Миний хугацаа 14-ний өдөр дуусаад нутагтаа ирлээ.

-Та тэгээд бэлтгэсэн тамирчнаа хэр амжилттай оролцсныг мэдэж чадалгүй ирж байгаа хэрэг үү?

-Ерөнхийдөө бэлдчихсэн юм чинь тамирчин маань тэр эрч хүчээрээ тэмцээндээ орчихно л доо. Түүнээс гадна манай улсад Германы “WALTER” фирмийн эзэн болоод гавьяат тамирчин Г.Мөнхбаяр нар ирчихсэн байгаа. Эд нартай дараагийн олимпид бэлтгэх талаар гэрээ байгуулах юм. Бид өмнөх олимпид “WALTER” фирмтэй гэрээ байгуулсны дагуу тэдний фирмийн буутай оролцож медаль авсан шүү дээ. Тийм учраас “WALTER” фирмийнхэн 2012 олимпид манай фирмийн бууг хэрэглэж оролцооч гэдэг хүсэлт тавьж байгаа юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа бид хоёртой уулзах хүсэлт тавьсан юм. Харин О.Гүндэгмаа Эрдэнэт явсан шиг байна. Ирж чадахгүй гэсэн. Х.Цагаанбаатар тэнд бэлтгэл хийж байгаа юм шиг байна лээ. Би тодорхой мэдээлэлгүй байна. Сая тэд нартай уулзаад ирлээ. Намайг хараад тэд нар “WELCOM TO MONGOLIA” гээд инээгээд байна лээ. /инээв/. 2012 оны олимпид амжилт гаргаасаа гэдэг хүсэл эдний фирмийн хувьд төдийгүй манай улсын хувьд байгаа болохоор миний хувьд одоо ажилдаа ороход бэлэн байна. Сая би өмнөд хөршид байхдаа нэлээд олон тэмцээнд өөрийн бэлтгэж байгаа тамирчдаа дагуулж явлаа. Хоёр удаа тамирчдаа Хятад улсын аварга болголоо. Хятад улсад тэмцээнд оролцоод түрүүлнэ гэдэг том амжилт шүү дээ. Энэ нэг жилийн хугацаанд их зүйлийг би нэмж сурлаа. Үнэхээр нөхцөл бололцоо байвал амжилт гаргаж болдог юм байна гэдгийг харлаа. Сурсан мэдсэнээ дараагийн тэмцээнд үзүүлж харуулна аа. Би чинь олимпийн дараа 12 дугаар сард урагшаа явсан юм шүү дээ.

-Таныг явсны дараа иргэншлээ сольж өөр улсын иргэн болох гэнэ гэсэн яриа нэлээд эрчтэй тарж байсан?

-Хэн нь тэгж шоудсаныг би мэдэхгүй. Над руу хүмүүс е-мейлээр, мессэжээр асуугаад байсан. Нэг сайхан зүйл тэнд байсан. Энэ нь стресс байхгүй. Янз бүрийн сонин хэвлэл байхгүй. Зөвхөн төвийн сонин хэвлэл уншина. Дарга, ялаа хоёрыг сонингоор цохиж алдаг гэдэг шиг манайд сонин хэвлэлээр аймаар аймаар зүйл бичнэ шүү.

-2008 оны олимпийн дараа өөр улс орноос таныг томоохон болзол тавиад тамирчин дасгалжуулаач гэсэн санал тавихад танд явъя гэсэн бодол төрж байсан уу?

-Би нуулгүй шууд хэлье. Манай улсад үнэхээр багшийн хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Төр засаг үнэлсэн үү үнэлсэн. Энэ бол үнэн. Өмнөд хөршид л гэхэд олимпийн аварга болоход тамирчинд нэг сая доллар, дасгалжуулагчид нь мөн адил нэг сая доллар өгдөг. Одоо болж байгаа Хятадын олимп гэгддэг бүх ард түмний спартактидад түрүүлбэл 300 мянган юанийг тамирчин багш хоёр ялгаагүй авдаг. Гэтэл манай тогтолцоо ямар билээ. Нөгөө шагнуулсан мөнгөний 50 хувийг тамирчин үлдсэн 50 хувиас нь дасгалжуулагч, бэлтгэл хангагч, сэтгэл зүйч гээд олон хүн хувь авдаг. Гаднаас нь харахад нэг л их мөнгөтэй хүмүүс. Үнэн чанартаа байхгүй шүү дээ. Сая олимпоор олон зүйл тохиолдсон. Хэлмээр л байна. Гэхдээ сенсаци болчих байх.

-Олимп, тив, дэлхийн аварга боллоо гэхэд тамирчин тодорхой хэмжээний мөнгөн шагнал авдаг? Үүнээс дасгалжуулагч багш яг хэдийг нь авдаг юм бэ?

-Яг үнэнийг хэлэхэд надад О.Гүндэгмаа шагналаасаа өгөөгүй. Тийм болохоор би энд үнэлэхгүй бол үнэлдэг газар нь явахад яадаг юм гэдэг үгийг хэлсэн нь үнэн, Миний О.Гүндэгмаатай хийсэн гэрээн дээр аливаа шагналыг хамтын бүтээл хэмээн үзнэ гэсэн байдаг юм. Тэгэхээр би О.Гүндэгмаад байр өгөхөөр ванны өрөөг нь авах уу, машин өгөхөөр запас дугуйг нь авах уу эсвэл мөнгөн хэлбэрт шилжүүлээд талыг нь авах уу. Амьдрал дээр энэ чинь ийм байдаггүй байхгүй юу. Манай бас нэг буруу тогтолцоо байгаа юм. Тамирчин сүрхий мундаг, бамбай гэсэн ойлголт. Тийм болохоор энд тэндээс асар их зүйлийг тэдэнд өгсөн. /жаахан чимээгүй суув/. Надад шагнал өгөөгүй болохоор л тэгж хэлсэн юм. Би чамд нэг гашуун үг хэлчихье. Хүн мөнгийг олдог болохоос мөнгө хүнийг олдоггүй юм шүү гэдгийг хэлье.

-О.Гүндэгмаа танд тодорхой хэмжээний мөнгө өгье гэж хэлээгүй хэрэг үү?

-Үнэндээ би О.Гүдэгмаатай олимпоос хойш уулзаагүй шүү дээ. О.Гүндэгмаа Америк руу явчихсан. Би урагшаа явчихсан. Над руу е-мейл, мессэж нэг удаа ч бичиж байгаагүй. Сая “WALTER”-ийн уулзалтаар уулзах байсан ирсэнгүй.

-Өнгөрсөн олимпоор манай тамирчин “WALTER” буугаар буудаж байсан. Гэтэл гацсан. Одоо харин бүтээгдхүүндээ ямар баталгааг гаргаж байгаа вэ?

-О.Гүндэгмаагийн олимпид буудсан буу нэгдүгээрт шинэ байсан. Тусгай загварын буу хийж өгсөн юм. Яагаад гэхээр Гүндгээгийн хуруу богинохон. Гохонд хуруу нь хүрэхдээ муу. Бариул нь тусгай загварын, гол төмөрт нь сум тааруулж өгсөн. Үүнд өөлөх зүйл юу ч байгаагүй. Хамгийн шилдгийн шилдгийг хийж өгсөн. Азгүй л байж. Өөр юу ч хэлэх билээ.

-Та сая Өвөрмонголд тамирчин дасгалжуулахаас гадна нэлээд ажлыг амжуулсан гэж байсан. Түүнээсээ хуваалцаач?

-Хоёр ном бичлээ. Сургалтын гурван CD хийж байгаа. Буцаж очоод долоо хоногтоо амжуулаад гаргачих байх аа. Тэгээд бичсэн номтойгоо хавсаргаад зарах санаатай байгаа. “Аваргуудын сэтгэл зүй ур чадварын нууц” гэсэн нэртэй ном юм. Энэ ном маань өндөр зэрэглэлийн тамирчдын тухай. Тамирчин хүнд гурван царай байдаг юм. Тэмцээнд орохын өмнөх, тэмцээний үед, тэмцээний дараах гэсэн гурван царай. Миний 20 жилийн дасгалжуулагчийн ур чадвар болоод Америк, Орос, Герман, Хятад стилийг номондоо оруулсан. Намайг энэ номыг бичиж байхад Бээжингийн шигшээ багийн багш үзээд хятад хэл дээр орчуулъя гэсэн санал тавьсан. Гэхдээ би татгалзсан.

-Тун удахгүй Лондонгийн олимп болно? Хэдийгээр гурван жил дутуу гэж хэлж болох ч гэлээ нэг л мэдэхэд болчихно. Шигшээ багийн хувьд ямархуу байгаа бол. Энэ талаар танд мэдээлэл байгаа юу?

-Мэдээлэл байлгүй яахав. Олон улсын буудлагын холбооны дүрэм ёсоор 2009 онд олимпийн эрх олгохгүй, 2010, 2011 гээд хоёрхон жилд олгоно гээд заалт гаргачихсан. Өмнө бол 2004 оны олимп дуусгаад 2005 онд О.Гүндэгмаа шууд олимпийн эрх авсан шүү дээ. Харин энэ жил ийм дүрэм барихгүй гэсэн болохоор нэг бодлын надад суусан газраасаа шороо атгаад ирэхэд цаг хугацаа байгаа юм.

-ӨМӨЗО-ны тамирчдын хувьд хамгийн авууштай зүйл юу байсан бэ?

-Сахилга бат дэг журам гэдэг туйлын чанга хатуу. Сахилга батаар л амжилт гаргажбайна. Бүх зүйлийн хангалт бас арвин.

-Таны яриа их өвөрмонголжсон байна шүү? Арвин энэ тэр гээд?

-Тийм үү. Намайг очсоны дараа надад нэг хэлмэрч гаргаж өгсөн юм. Гэтэл тэр хүн маань жаахан худлаа орчуулаад байсан. Миний шидсэн чулуу маань цаад хүнд очихдоо цаас болж очоод байсан учраас дургүй хүрээд тамирчдадаа мэргэжлийн англи хэл заагаад англиар ярьж байгаад ирсэн. Тэгээд тэгж байж болох юм. Удахгүй ээ, гурав хоноод л зүгээр болчихно.

-Та одоо ажилдаа ороход бэлэн үү?

-Би чинь цэргийн хүн. Ажлаасаа чөлөө аваад явсан. Ажилдаа одоо орно доо. Харин шигшээ багийн хувьд яахыг мэдэхгүй байна.

-Та жаахан таргалчихсан юм уу даа?

-Үгүй. Монгол руугаа явахаасаа өмнө нэг үсчингээр үсээ засуулсан чинь хачин юм хийгээд хаячихсан. Тэгэхээр нь өөр нэг үсчингээр үсээ хусуулчихсан юм. Тэгээд л тарган харагдаад байгаа байх.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Buudlagiin Sport

Postby hosko » Wed Aug 28, 2013 2:07 pm

Нэг хэсэг бас л шуугиулаад байсан энэ төрөлдөө манайхан жаахан суугаад эхэлчих шиг... Тэнд ч дэлхийн цом боллоо, Гүндэгмаа, Мөнхзул түрүүллээ, мөнгө авлаа гээд л их л дуулддаг байсан сан... Одоо нэг л сонсдохгүй байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Buudlagiin Sport

Postby hosko » Fri Oct 25, 2013 6:08 pm

Мөнхзүл сая овоо азийн аварга болсон гэх шив...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Буудлагын спорт

Postby MGT » Thu Mar 13, 2014 12:35 am

Кувейт-д болсон буудлагын спортын азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Манай Монголоос оролцож буй тамирчид ганзага хоосон буцаж ирэхгүй нээ. Монголын ирээдүйтэй мэргэн буучдын нэг болох Г.Буянбаатар Идэрчүүдийн төрөлийн азийн финалын рекордыг тогтоон өмнөх азийн аваргаас аваад байсан мөнгөн медалийн амжилтаа ахиулж Азийн Идэрчүүдийн Аварга болжээ. :mongol: :mongol: :mongol: :mongol:
Image
Image
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: Буудлагын спорт

Postby Төрболд » Wed Mar 19, 2014 11:12 pm

MGT wrote:Кувейт-д болсон буудлагын спортын азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Манай Монголоос оролцож буй тамирчид ганзага хоосон буцаж ирэхгүй нээ. Монголын ирээдүйтэй мэргэн буучдын нэг болох Г.Буянбаатар Идэрчүүдийн төрөлийн азийн финалын рекордыг тогтоон өмнөх азийн аваргаас аваад байсан мөнгөн медалийн амжилтаа ахиулж Азийн Идэрчүүдийн Аварга болжээ. :mongol: :mongol: :mongol: :mongol:
Image
Image

Миний муу хайртай дүү хаха
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: Буудлагын спорт

Postby Takanohana_Nowitzki » Fri Sep 05, 2014 11:25 am

4 жилд ганц болдог ДАШТ 9/6-нд эхлэхийм бна, Испаний Гранадад. Яг тэмцээн нь 9/8-аас л эхлэх бололтой.
Багийн бүрэлдэхүүн:

Эмэгтэй гар буу:

1. МУГТ О.Гүндэгмаа
2. ОУХМ Ц.Мөнхзул
3. ОУХМ Т.Баярцэцэг


Эрэгтэй гар буу:

1. ОУХМ Э.Даваахүү


Эмэгтэй урт буу:

1. ОУХМ О.Янжинлхам
2. ОУХМ Ч.Нарантуяа
3. ОУХМ Г.Нандинзаяа
4. ОУХМ Д.Лхамсүрэн


Эрэгтэй урт буу:

1. ОУХМ Н.Баяраа
2. ОУХМ Х.Бямбабаатар
3. ОУХМ Б.Бишрэл
4. ОУХМ Ж.Ганхуяг
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Буудлагын спорт

Postby Төрналдо » Fri Sep 05, 2014 11:32 am

Буудлагын спорт ч сайханшүү бэртэл аваагүй байсан бол хаяхгүй л байлаа
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Буудлагын спорт

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 08, 2014 4:38 pm

Өнөөдөр эрчүүд буудаад эхлэж байгаа бололтой.
http://www.issf-sports.org/competitions/results/detail.ashx?cshipid=930&resultkey=Q10000_I_0809140900.1.AR60.0
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Буудлагын спорт

Postby Yago » Tue Sep 09, 2014 12:24 pm

Гол найдварууд өнөөдөр буудах нь. Гүндэгмаа, Мөнхзул 25 метртээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Буудлагын спорт

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 09, 2014 1:06 pm

Испанид болохоор оройхон л шигшээ нь болж байгаа байх даа? Дүрэм солигдоод финалд үлдсэн хэд 2,2-оороо халз буудаад байгаа гэсэн үү?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Буудлагын спорт

Postby SAVAGE » Tue Sep 09, 2014 4:26 pm

Гүндэгмаа 7 т бичигдэж байна... Precision дээ...
Мөнхзул, Баярцэцэг 2 буудаагүй байна.

Харин энэ 50m Pistol Men Junior -д 2-р байраар финалдаж байх шиг байна. Шигшээ буудлага орой 18-с юм байна.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Буудлагын спорт

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 09, 2014 4:38 pm

Мөнхзул, Мөнхбаяр 2 буудаж эхлэж байх шиг бна. 3 тойрогт тус бүр 10 бууддаг бололтойм. Гүндэгээ бол тэр 3 тойргоо дуусгасым шиг бна, оноог нь харвал.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Буудлагын спорт

Postby SAVAGE » Tue Sep 09, 2014 4:40 pm

Маргааш рапидаа буудаад нийлбэрээрээ юу?
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Буудлагын спорт

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 09, 2014 4:48 pm

Өө бас тийм юм бий юу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Буудлагын спорт

Postby SAVAGE » Tue Sep 09, 2014 5:43 pm

Тэгнэ. Рапиддаа Гүндэгээ илүү сайн л гэдэг юм... Тэгэхгүй бол Гүндэгээ одоогоор 12 т явна. Мөнхзул 5 д байна.

Залуучууд энэ жилээс шилдэг 8 нь шигшээ буудлага хийдэг болж... Тэгээгүй бол О.Төгөлдөр шууд мөнгөн медаль авах байж... 18 с шигшээ буудлагатай...
Last edited by SAVAGE on Tue Sep 09, 2014 5:58 pm, edited 1 time in total.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Буудлагын спорт

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 09, 2014 5:54 pm

Эмэгтэй тэгээд тал нь буудаж эхлээгүй л бна. Баярцэцэгийн багтсан хэсэг нь. Мөнхзул сайн л буудлаа. Мөнхбаяр Гүндэгмаагийн доор 13-т явна. Сүүлийн хэсгээс бас хэдэн хүн дээшлэх л байх даа. 6-д байгаа Тайландийн хүүхний нэр марзан юмаа, Таняпорн. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Буудлагын спорт

Postby mugi19 » Tue Sep 09, 2014 7:46 pm

Өнөөдрийн буудлагаар Мөнхзул 8-д, Гүндэгмаа 20-д, Мөнхбаяр 23-д, Баярцэцэг 44-д бичигдэж.
Маргааш Гүндэгмаа дээшээ гараад ирэх байхаа, Мөнхзул лидерээс 5 оноо, Гүндэгмаа 8 оноо алдаж явна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Буудлагын спорт

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 10, 2014 10:12 am

Лидер ч тасархай юм бнаа, тэрнээс хойших нь 1,1 онооны л зөрүүтэйм бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Буудлагын спорт

Postby SAVAGE » Wed Sep 10, 2014 11:12 am

О.Төгөлдөр дэлхийн аваргын шилдэг 8-д шалгарч финалдсан анхны эрэгтэй бууч болсон байна.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Буудлагын спорт

Postby kayo » Wed Sep 10, 2014 1:59 pm

финалд хэдэд орсын, урт буу юмуу, гар буу юм уу?
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Буудлагын спорт

Postby SAVAGE » Wed Sep 10, 2014 2:11 pm

Урьдчилсандаа 2-т ороод финалд 8 д орсон. 50м гар буу
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Буудлагын спорт

Postby Dondogoo » Wed Sep 10, 2014 2:18 pm

овоошдээ
Манай аварга чинь байнга л шигшээ 8д явж байдаг хүн чинь яасан хойгуур явнаа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Буудлагын спорт

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 10, 2014 3:34 pm

Гүндэгээ рапидаа буудчиж, эхний 2 сетээ янзын буудаад 3-аа жаахан тааруу хусаж. Буудсан байгаануудаас 5-д байна. Буудаагүйнүүд нилээд байгаа. Өчигдөр дээр нь байсан хэдээс уруудах улс олон байгаасай. Лидер Болгар Гүндэгээтэй адилхан буудаж, тэр ч түрүүлэх л бололтойдогоо.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Буудлагын спорт

Postby SAVAGE » Wed Sep 10, 2014 3:39 pm

Лидерээс 7 оноо дутуу байна даа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Буудлагын спорт

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 10, 2014 4:00 pm

Мөнхзул буудаад эхэлсэн. Эхнийхээ тааруу, 2 дахиа сайн буудлаа. Одоо 3 дахиа гоё буудчихвал дээгүүр финалдах боломж бна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron