Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Мэргэн » Fri Jun 28, 2013 6:42 pm

ЛЭЙКЕРСИЙН СОНГОЛТ РАЙН КЕЛЛИ

Орон нутгийн цагаар пүрэв гарагт НБА-ийн драфт болж Лэйкерс 2 дугаар тойргийн 48 дахь сонголтоор Дьюкийн их сургуулийн бүтээгдэхүүн довтлогч Райн Келлиг (Ryan Kelly)-г авлаа. Келлигийн хувьд 210 см /6’11/ өндөртэй, 103,4 кг /210 pound/ жинтэй бөгөөд өнгөрсөн улиралд 28,9 минутад 12,9 оноо, 5,3 самбар дундажласан юм байна.

“Итгэхийн аргагүй их баяртай байна. Би гайхалтай боломж хүлээн авсан болохоор түүнийхээ ашгийг гаргахыг тэсэн ядан хүлээж байна. Сэтгэл үнэхээр их хөдөлж байна.” Хэмээн Келли утсаар хэлжээ.
Лэйкерс Ховардыг чөлөөт агентаас эргүүлэн авна гэдэгтээ найдаж байгаа. Тэгж чадвал гурван онооны шугамын араас 42,2, дундаас 47,3 хувьтай шиддэг Келли Ховардтай яг сайхан тохирох шидэгч юм.
Келлигийн тоглолт нь Дирк Новицки, Хедо Туркоглу нарын элементийг агуулсан Райн Андерсонтой төстэй.

“Шиддэг, ийм том биетэй гэхэд дамжуулалт өгчихдөг, бөмбөг залчихдаг зэрэг чадвар маань Лэйкерс шиг багт тоглох боломжийг надад олгож байна гэж бодож байна” Келли

Лэйкерсийн ерөнхий менежер Мич Капчак Хойд Каролинагийн Тар Хийлс багаас гаралтай бөгөөд Келлигийн хувьд ривал баг нь болох Дьюкийн их сургуульд тоглож байсан. Келли багаас хасагдах, эсвэл солилцоонд орох нь бараг ойлгомжтой болчихоод байгаа Дьюкийн их сургуулийн бүтээгдэхүүн Крис Духоны орон зайг эзлэж, сургуулийнхаа төлөөлөл болно.

“НБА-д шидэж чаддаг том залууг олж авна гэдэг том боломж. Миний бодлоор тэр 3 онооны шидэгч болж чадна”

Келли тавхайн ясаа хугалсны улмаас 2012 оны 3 сард мэс засалд орж байсан бол энэ оны 4 сард мөн мэс засалд орсон байна.
“Мэс засалд орсноос хойш 11 долоо хоног өнгөрөөд байгаа бөгөөд эдгэхэд 12 долоо хоног шаардлагатай. Энэ долоо хоногт шинжилгээ өгсөн” Келли

Капчакийн хувьд түүнийг 7 сард Лас Вегаст болох зуны лигт оролцох бараг боломжгүй гэсэн байна. Тэрээр “Бид энэ гэмтлийг сайн мэднэ. Ямар нэгэн асуудал үүснэ гэж бодохгүй байна.” гэжээ.

Түүний тоглолтыг доорхоос үзнэ үү.


https://www.youtube.com/watch?v=00K4T2XnF-8
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Мэргэн » Fri Jun 28, 2013 6:55 pm

2009 онд ахлах сургуульд байхдаа 3 онооны тэмцээнд түрүүлж байсан юм байна. Дьюк тэр тэмцээнд түрүүлсэн өөр 6 тоглогч байсан нь Chris Collins (1992), Trajan Langdon (1994), Nate James (1996), Shane Battier (1997), Chris Duhon (2000) and J.J. Redick (2002).
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Мэргэн » Sun Jun 30, 2013 1:28 pm

Крис Духоныг албан ёсоор багаасаа хаслаа.

Марк Кубан, Дирк 2 мягмар гарагт Ховардтай уулзаж магадгүй гэнэ. Кубан Бостоноос Рондог мөн авахаар хөөцөлдөж байгаа гэж яахуу мэдээлжээ.

Хьюстон Олажувон, Дрекслер, Харден, Парсон нарын хамтаар ням гарагт Ховардтай оройн хоолонд орно гэнэ

Кобигоос Ховардын талаар асуухад "Түүний өөрийнх нь шийдвэр байх болно. Чиний хийх сүүлчийн зүйл бол хүмүүс түүнийг энд байхыг хүсэж байгаа гэж итгүүлэх" Коби Ховардыг авч үлдэхийг үнэхээр хүсэж байгаа бөгөөд түүнийхээр шийдвэрт нь хүчээр нөлөөлж чадахгүй, үлдэнэ гэдэгт найдаж байгаа юм байна
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Jo_amka » Mon Jul 01, 2013 1:31 pm

Jordan Farmar, Carles Delfino, Chase Budinger нарыг элсүүлэх шуумууд байна аа гэж...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Мэргэн » Mon Jul 01, 2013 3:27 pm

За чөлөөт агентуудын, түүнийгээ дагаад солилцоо наймаа, гэрээнүүдийн асуудал эрчимтэй яригдаж эхэллээ. Багууд 7 сарын 10 хүртэл албан ёсоор тоглогчидтой гэрээ хийх эрхгүй ч эхнээсээ ерөнхийдөө тохиролцоонд хүрээд эхэлж байгаа, зарим нь ид яриа хэлэлцээрийн шатандаа яваа, зарим нэг цуурхал ч байна. Ингээд зөвхөн багтайгаа холбоотой ганц нэг мэдээ бичье.

Даллас Д.Коллисонтой гэрээгээ сунгахаас татгалзжээ. Тэд Ховардыг авахын тулд Бостонтой Рондог газардуулахаар ярилцаж байгаагаа юм. Түүнээс гадна цалингийн цэсээ ч суллах алхмаа хийж байна. Коллисоны хувьд харьцангуй хямд тоглогч учраас манай баг ч сонирхож магадгүй гэнэ.

Хьюстон Томас Робинсоныг Портлэнд руу явууллаа. Тэд мөн Аарон Брүүкс, Карлос Делфиног багаасаа хассан. Пуужингуудын хувьд мөн л Ховардыг авахын тулд цалингийн цэсээ суллаж байна. Тэд Лин, Ашиг хоёрыг өгөхөд бэлэн гэнэ. Манай багийн хувьд тэднийг сонирхохгүй бөгөөд энэ нь 2014 онд цалингийн цэсээ суллах сонирхолтой байгаатай холбоотой. Рокетс өнөө орой Олажувон, Дрекслер, Парсонс, Харден нарын хамтаар Ховардтай оройн хоолонд орох юм байна.

Ховардын хувьд одоогоор Рокетсээс гадна Даллас, Голден Стэйт, Атланта дээр нь мэдээж Лэйкерс гэсэн 5 багтай уулзана. Лэйкернэшн дээр бичсэнээр бол хэрвээ Фил Жэксон багийн үйл ажиллагаанд илүүтэй оролцвол үлдэж магадгүй, тэр энэ багийг шаварнаас татаж гаргаж ирж чадна гэж Ховард хэлсэн юм байх. Хэдхэн хоногийн өмнө Жийний Басс, Мич Капчак нар ч Фил Жэксон багийн үйл ажиллагаанд та бүхний боддогоос илүүтэй оролцдог цаашид ч оролцоно, Зэн багш өөрөө би Ж.Басст л тусалж байна гэдгээ мэдэгдсэн билээ.

Манайх Ч.Бадинжер болон Жордан Фармар нарыг сонирхож байгаа тухай мэдээ гарчээ. Бадинжерийн хувьд 3,1 саяас дээш цалин авах юм байна.

Нэмээд Ник Янг, Карлос Делфиног сонирхож байгаа тухай ч мэдээ гарлаа. Хьюстоны хаясан тоглогчдын араас яваад байна гэсэн яриа гараад байна. Янгийн хувьд 76-д 35 хувьтай гурваас шидэж 10,6 оноо дунджилсан. Өөртөө шидэх зай гаргахдаа сайнаас гадна довтолгооны хугацаа дуусах мөчид нэлээд олон шидэлтийг амжилттай болгодог нэгэн. Тоглолтын хувьд Ж.Р.Смиттэй төстэй гэж болох бөгөөд өнгөрсөн жил Смит 6 дахь тоглогч болсон шиг Кобиг амарч байх үед сайн тогловол энэ шагналыг ч хүртэх нөөцтэй тоглогч. Тэрээр Антонигийн системд тохирч холын зайнаас сайн шидээд байвал бусаддаа дунд довтлох зай гаргах боломжтой.

Лэйкерсийн хувьд ер нь л шидэгчдийг их сонирхож байгаа юм байна. Өнгөрсөн улиралд гурваас шидсэн тоогоороо лигт 3-т байсан ч довтолгооны хувь нь 19-т байсан. Антонигийн хувьд аркны араас сайн шиддэг байх нь багт маш чухал гэдэг зарчмаар тоглогч хайж байгаа гэнэ. Тиймээс өмнө дурдсан Делфино, Бадинжер, Янг, Фармар нараас гадна улирлын сүүл ПО-т танигдаж эхлээд байсан Никсийн Chris Copeland-ийг ч сонирхож байгаа юм байна. Түүний хувьд 6-9 өндөртэй гэхэд 42 хувьтай аркны араас шиддэг. Бадинжерийн хувьд залах, болоод атлетик чадвар буссад жижиг довтлогчдоосоо арай илүү, catch -and-shoot буюу аваад л шууд шиддэг, нэмээд өөртөө шидэх зай гаргаж чаддаг. 4 жилийг Лэйкерстэй өнгөрүүлсэн Фармарийн хувьд тэр хугацаандаа 42 хувьтай гурваас шидэж байсан бөгөөд онооны хамгаалагч гэхэд атлетик сайтай, хамгаалалтанд ч боломжийн.

Хьюстон Ховардтай пасифик цагийн бүсээр оройн 9:01 цагт албан ёсоор уулзахаар тохирсон анхны баг болоод байсан бол түүнээс өмнө Мич Купчак Ховардтай уулзахаар болсон нь анхны ерөнхий менежер. Ховард Хьюстоны дараа Даллас, Голден Стэйт, Атланта гэсэн багуудтай уулзаад орон нутгийн цагаар мягмар гарагт Коби, Нэш тэргүүтэй Лэйкерстэй уулзах юм байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Mish » Mon Jul 01, 2013 4:47 pm

сая НБА сайт дээрх бичлэг үзэж байхад ингэж байна...
ДХ бараг үлдэхгүй байх...гол шалтгаан нь Майк Д...
ЛАЛ Майк Д-г халвал Майк Браунтай нийлээд 2 дасгалжуулагчийн цалин төлөх болно?????....гэсэн утгатай юм хэлэх юм...
ийм болохоор ЛАЛ яах ч аргагүй ацан шалаанд орцон...Майк Д-г халж чадахгүй байгаа гэхийн???

минийхээр Двайт үлдэхгүй байх...тэр нь ч дээр юм шиг санагдаж байна...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Saiza » Mon Jul 01, 2013 4:50 pm

багийн ирээдүйг харах юм бол дараа жилийг золиослочихсон дээр дөө нээрээ... Коби, Газол, Метта гээд үнэтэй гэрээнүүд дуусчихна
тэгээд 2014 онд Паул Жорж энээ тэрээ гэсэн ФА нүүдээс сугалах хэрэгтэй...
Одоогоор манайд дараа улирал дуусаад гэрээтэй үлдэх хүн Нэш л бна даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Мэргэн » Thu Jul 04, 2013 1:03 pm

Ховардын уулзалт бусад багуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд үргэлжилсэн юм байна. Угаасаа сүүлийн 11 сарын туршид түүнийг ятгасан учраас удаан уулзах шаардлагагүй гэж үзсэн гэнэ. Ховард "маш олон гайхалтай уулзалт хийлээ" л гэж.

Нэш: "Уулзалт маш үр дүнтэй боллоо гэж бодож байна. Бид өнгөрсөн улирал болоод багаа хэрхэн босгох талаар ярилцсан. Ховардын хувьд шийдвэр гаргахад хүнд байх болно"

Капчак: Бид Ховардад өөрийг нь багт, франчайзад, фэнүүдэд, хотынхонд ямар чухал болохыг нь, яагаад энэ газар карьераа үргэлжлүүлэхэд хамгийн зөв газар болох тухай хэлсэн. Түүнийг Лэйкер хэвээр үлдэх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна"

Кобигийн хувьд ихэвчлэн ялалтын талаар ярьсан юм байна.

Ховард гуай манай цагаар нөгөөдөр хариугаа хэлэх байх
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby El Payaso » Thu Jul 04, 2013 1:06 pm

Saiza wrote:багийн ирээдүйг харах юм бол дараа жилийг золиослочихсон дээр дөө нээрээ... Коби, Газол, Метта гээд үнэтэй гэрээнүүд дуусчихна
тэгээд 2014 онд Паул Жорж энээ тэрээ гэсэн ФА нүүдээс сугалах хэрэгтэй...
Одоогоор манайд дараа улирал дуусаад гэрээтэй үлдэх хүн Нэш л бна даа

нэг бацаан байгаам билээ ш дээ... дараа жилийн драфт нэг гээд хэн гэлээ дээ... тэрний төлөө багууд ирэх улирлаа золиход бэлэн байгаа гэнэ лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 04, 2013 1:13 pm

Леброны хуулбар л гээд байгаа сураг байсан тэ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby El Payaso » Thu Jul 04, 2013 1:37 pm

Леброноос арай мяа, Дурантаас арай баки биетэй... үсэрч харайж тохохдоо мундаг болл хэндл сайтай гар байлээ... гэхдээ Брон шиг плэймэкер санагдаагүй... нөгөө Жогийн драфтын дараа жил билүү? нэгээр драфтлагдаад хар тамхи татаад үхчихдэг хэн билээ... тэрэн шиг санагдсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Гансүх » Thu Jul 04, 2013 1:38 pm

Канад залуу Андрю Уиггинс, Жабари Паркер, Жулиус Рандл, Аарон Гордон....
http://www.sportbox.mn/read/5039
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7727
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Saiza » Thu Jul 04, 2013 10:02 pm

5дах нөхөр нь бас сайн шт ээ.. дараа жилийн эхний 5 нөхөр бол сайн2
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby malgai » Fri Jul 05, 2013 9:52 am

Энэ ховардыг авах багт найрч байгаад антониг бас шахчихдаг болоосой наад 2 чинь гамгүй гар нийлдийн гээд хэхэ.ямар ч бсан зайлсан нь дээр 2 дөө.биг ол 13 сая гэж бшд аваад дээр нь бас 1 хүчний сайн тоглогчын мөнгө гарахаар л юм бна тийм 2 хүн бхад ховард шиг олгой толгойг бол нам зогсоошд.
malgai
 
Posts: 102
Joined: Thu Jul 19, 2012 12:53 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby malgai » Sat Jul 06, 2013 10:04 am

За ашгүй том биетэй хүүхэн шиг баштай дүнхүү толгойтой тэгсэн хэрнээ өөрийгөө агуу гээд бодцон амитанаас салж санаа амрах нь дээ.хамгийн богино хугацаанд хүнийг яаж өөрөөсөө жийрхүүлж болохын тод жишээ блаа даа дахиад ганц жил тогловол бол бүр үзэн ядахнээ.арай тод болоогүй ч явах нь тод биздээ сагсан бөмбөгийн торрес энэний төлөө лигийн номер 1г өгсөнд эхнээс нь л харамсаж бсан даа.
malgai
 
Posts: 102
Joined: Thu Jul 19, 2012 12:53 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby gremlin » Sat Jul 06, 2013 10:19 am

Хьюстонруу явчиж байгаа юм бишүү танай ДХ чинь.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2918
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Цоомоо » Sat Jul 06, 2013 12:30 pm

Dwightiig buruutgah shaltgaan bga gj u.
Ene shiidver n ch, ungursun ulirliin muu toglolt n ch oilgoj blhoor l asuudluud gj bodj bn.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Saiza » Sat Jul 06, 2013 2:43 pm

Коби жиргээ дээрээ дагахаа больж, бас Инста дээрээ Газолтой хамт байгаа зургаа хийсэн гэдэг нь л зэвүүн санагдаад бгам даа хаха..
их л итгэж бсан юм шиг бгам..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby WALCOTT » Sat Jul 06, 2013 4:07 pm

ugaasaa uursduu oligtoi baigaaguishd yag formondoo orood l goy bolood ireh ued..Kobe ni gemteed gasol ni sugraad ternees hoish Howard butehguin bn gj bodoo biz
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Saiza » Sat Jul 06, 2013 4:23 pm

бүтэн жил тоглож байж формондоо орсон чинь манай хүн гэмтсэн үү хаха..
манай тоглолтыг үзээгүйм байж битгий ингэж онхолдож байл даа.. чиний хэлдэгээр Ховард яг формондоо орсон үед чинь Коби гэмтсэн юм бол тэр үед чинь Газол лааж бсан үе шт ээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby WALCOTT » Sat Jul 06, 2013 4:30 pm

All star-aas hoish bol Howard togtmol hiidgee hiisen shu..ungursun jil gasol laasiimuu yostoi sandguie..harin tanai fanuud Gasoliig solino gej yrij baisniig l sanaj baina
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Saiza » Sat Jul 06, 2013 4:40 pm

Тийм аамир формтой болсон бсан юм бол ядаж ПО-т ганц хожил авчихгүй дээ... Газол улирлын төгсгөлд сайн бсан..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Mish » Sat Jul 06, 2013 9:30 pm

за би бол явсан нь болж гэж бодож байна...
жилийн өмнө ирэхэд маш их баярлаж байсан ч бүтэн улирал тоглолтыг нь үзээд үнэхээр урам хугарсан...
дээр нь тоглолтоос гадуурх байдал нь ч таалагдахгүй байсан...
ямар ч сэтгэлгүй гар...
ингэж их шуугиан дэгдээх хэмжээний тоглогч ч гэж бодохгүй байна...
Байнумаа зүгээр өгөөд явуулцанд л харамсаж байна...
Ковард яахав Пуужин болоод аврага авахыг нь харах юмсан...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Saiza » Sat Jul 06, 2013 9:51 pm

үнэн2.. хожих гэж биш маазрах гэж л тоголдым шиг бган..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Reebok » Sun Jul 07, 2013 2:22 am

Д12 бол муу тоглогч биш... Манай дасгалжуулагч хөдөлгөж чадаагүй... 2-рт Д12 пост плэй хийх чадвар арай л тааруу юм байлээ... Гэхдээ Майк ДиАнтони байгаа цагт пост плэй үзэхгүй л байх...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest