МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby zoba » Fri Jun 21, 2013 10:42 am

J@x wrote:Уг нь бүгд л сайхан бөхчүүд л дээ. Гэхдээ увс увс гэсэн нөхдүүдээс бас үнэндээ залхаж байна шүү. Олимпоор хүртэл тэнэгтээд байсан. Арай л дэндүү нутгархадаг нөхдүүд юм аа. Форумын увсынхнаа хэлээгүй шүү.

Нэг нөхөр бүр Увс үндэстэн гэсэн шдэээ. хахахахахахха
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby champion » Fri Jun 21, 2013 11:35 am

J@x wrote:Уг нь бүгд л сайхан бөхчүүд л дээ. Гэхдээ увс увс гэсэн нөхдүүдээс бас үнэндээ залхаж байна шүү. Олимпоор хүртэл тэнэгтээд байсан. Арай л дэндүү нутгархадаг нөхдүүд юм аа. Форумын увсынхнаа хэлээгүй шүү.

хэхэ хэдэн хийрхсэн мэдрэл гаруудаас болж бүр мань мэт нь хүртэл увсынх гээд ад үзэгдчих юм аа. тийм нөхдүүдээс нээрээ залхмаар болж байна. нээрээ олимпоор хүртэл манай увсын бөх медаль авлаа гэж тэнэгтэхээр нь маргалдаад бөөн хэрүүл хийсэн. тэгснээ дотроо тэр чинь бүр манай тэсийнх гэж байдаг шүү хаха. тийм хүмүүстэй юу ч ярихав дээ нээрээ. арай л **н** амьсгаанууд.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Fri Jun 21, 2013 1:01 pm

Манай форумын Увсыхан тийм балай юм уг нь бичдэггүй шд. тэр бөхийн сайтуудын сэтгэгдэл бол Увс гэлтгүй арай л :grin: (mannn
За тэр ч яахав, нөхдүүдийн бэлтгэл ямархуу байгаа бол? Ганбат арслан барилдах нь уу? Баяржавхлан больж байгаа гэсэн үү? яаасым бол? Ховдын бандуулдаг 2 барилдах болов уу? Сугаржаргал бас яах билээ? 6 сар гэдгийг нь шийдвэр гарсан өдрөөс тооцож бна уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby champion » Fri Jun 21, 2013 2:38 pm

Ганбаа арслан ямар ч байсан бэлтгэлд гарсан. Ганаа гарьд бас бэлтгэлд гарсан байгаа гэхдээ өөрөө үзэх нь үү хор найруулах гээд байна уу мэдэхгүй.
Ховдын 2 өргөдөл бичсэн гэсэн бараг наадмаар барилдахыг нь зөвшөөрсөн гэсэн сураг байна лээ. сугараа чинь угаасаа наадам хүртэл хасуулсан биз дээ. тэхээр барилдана биз.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болдгэрэл » Sun Jun 23, 2013 10:08 am

Яг зургаан сараараа явбал Сугаржаргал барилдахгүй .........
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Могжоохон » Sun Jun 23, 2013 12:56 pm

Түвшинбаяр аварга наадмаар зодоглоно гэсэн
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby champion » Mon Jun 24, 2013 8:47 am

boldoo moment wrote:Түвшинбаяр аварга наадмаар зодоглоно гэсэн

үнэн үү. хөл нь тийм хурдан эдгэсийн байх даа. манай нэг найз бас өвдөгний чагтан холбоосны гэмтэл аваад өвөл хагалгаанд орсон одоо л таягнаасаа гарч байх шиг байна ш д. яг Түвшээ аваргынх шиг өвдөгний зөөлөвч жийрэг нь элэгдээд дуусцан байсан гэсэн.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Mon Jun 24, 2013 8:50 am

100 erhem deer ooroo tegj bn lee
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Raldii » Mon Jun 24, 2013 8:51 am

Өөрөө барилдана гэж байна лээ. Хөл салаад л уначихгүй бол барилданаа гэж.... Их мундаг сэтгэл зүйтэй хүн юм байнаа энэ Түвшинбаяр. Баяр наадмын нэг чимэг нь байна байхаа
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Tseveenjav » Mon Jun 24, 2013 9:23 am

Awarga maani neg Ulsiin tsolond hureesei. Howdiin 2-g barilduulah naadmiin komissiin shiidwer garsn gene. Hatuu sanuulga uguud barilduulah yum bha.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jun 24, 2013 10:02 am

champion wrote:
boldoo moment wrote:Түвшинбаяр аварга наадмаар зодоглоно гэсэн

үнэн үү. хөл нь тийм хурдан эдгэсийн байх даа. манай нэг найз бас өвдөгний чагтан холбоосны гэмтэл аваад өвөл хагалгаанд орсон одоо л таягнаасаа гарч байх шиг байна ш д. яг Түвшээ аваргынх шиг өвдөгний зөөлөвч жийрэг нь элэгдээд дуусцан байсан гэсэн.

тэр хэлсэнтэй нь Гиннесээр барилдсан бичлэгийг нь хамт гаргасан. мундаг барилдсан бна лээшд, Тогтохбаярыг бол юм болгохгүй хаяад, Б.Батмөнхтэй нилээн үзээд давчихна лээ. мартцан бна лээшд. тэрүүн шигээ үзэхэд юм дуулгахыг байг гэхгүйл байх даа. өөрөө бол сайхан хийморио сэргээе л гэж байх шиг бна лээ. цол молруу нээх шамдахгүй байх л даа. авчихвал найраа майраа гээд унах байх л даа, манайхан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby crusader » Mon Jun 24, 2013 2:00 pm

champion wrote:
boldoo moment wrote:Түвшинбаяр аварга наадмаар зодоглоно гэсэн

үнэн үү. хөл нь тийм хурдан эдгэсийн байх даа. манай нэг найз бас өвдөгний чагтан холбоосны гэмтэл аваад өвөл хагалгаанд орсон одоо л таягнаасаа гарч байх шиг байна ш д. яг Түвшээ аваргынх шиг өвдөгний зөөлөвч жийрэг нь элэгдээд дуусцан байсан гэсэн.

хэт их суулт (squat) хийгээд өвдгөндөө хүнд ачаалал өгөөд байхаар тэгдэг гэнэ лээ. Үе хоорондох шингэн нь үрэгдээд дуусчдаг гэж байгаам

Сүхбат аварга маань бас суултыг хүндээр хийж байгаад тойгондоо хүнд бэртэл авсан байхаа ???

Ер нь суулт их аюултай, маш сайн халааж байж л хийхгүй бол
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Tue Jun 25, 2013 5:32 pm

Энийг уншсан чинь бас л ширүүн юм болсым бна шүү, амархан мартах юмаа.


Code: Select all
Луу жилийн наадмыг эргэн дурсвал

 
Их монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадамд дэлхий дэлэгнэсэн зуны дунд сард өргөн дэлгэр сайхан болж өнгөрөв.
Ер нь наадмын төрлүүдээс хамгийн сүүлд эхэлж, бас хамгийн сүүлд дуусдаг нь бөхийн барилдаан. Үзэгчдийн тоогоор ч толгой цохих биз. Сурын харваа, морины уралдаан эхэлчихсэн ид дундаа үргэлжилж байх долдугаар сарын 11-ны өглөө ерөнхийлөгчийн үгээр эхэлсэн хүчит бөхийн барилдаанд улсын аварга цолтон гурав, улсын арслан цолтон зургаа, улсын гарьд тав, улсын заан 12, улсын харцага 15, улсын начин 54, аймгийн арслан 92, аймгийн заан 28, аймгийн харцага 13, аймгийн начин 44, сумын заан залуу бөх 240 зодоглон барилдлаа. Өнгөрсөн жилийн баяр наадмуудыг бодвол ахмад бөхчүүд харьцангуй цөөн зодоглов бололтой. Сүхбаатар аймгийн харцага Ц.Магалжав барилдаагүй бол тус аймгийн харьяат Цэндээгийн Анхбаяр зодоглоод нэгийн даваанд өвдөг шороодсон. Нэгийн давааны төгсгөлд нэлээд хэдэн аймгийн начин хоорондоо оноолт таарна билээ. Харин хоёрын даваанд улсын заан Ц.Мягмарсүрэн, О.Одгэрэл, И.Ёндонсамбуу, Ж.Алтансүх, Ш.Тогтохбаяр нар шорооджээ.  Давааны төгсгөлд мэдээж урьд жилүүдийн адил ширүүн болсон. Нэлээд хэдэн хүчтэй аймгийн цолтон эхний өдрийн орой гэхэд наадмаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байлаа. Оюуны Гантулга П.Бүрэнтөгстэй таараагүй бол хоёр даваад гараад л ирэх байсан болов уу, өнгөрсөн жил дөрөв давсан Б.Хашбатыг Б.Эрдэнэхүү өрөөлдөж суйлаад,  Н.Батсуурь Б.Дэлгэрсайхан нар хэд хэд барилдаад Увс аймгийн арслан хоёр давсан юм.  Увсын аймаг цэргийн арслан хоёр Ганзориг энэ даваанд унаж фэнүүдээ уйлуулж , өөрсдөө үзэгчдийн суудалд шилжлээ. Б.Ганзориг Б.Батдоржид, Н.Ганзориг Б.Баатарцолд тахим өгчээ. Харин улсад гурван удаа дөрөв даваад байсан А.Алтанхуяг хоёрын даваанд Архангайн Ванданцэрэнд мушгиулчихав.


Сүүлийн өдрийн эхний даваа
Гурвын давааны эхэнд зарим ахмад цолтон нутгийн залуусаа дэмжсэнийг эс тооцвол, бүгд амаа давцгаалаа. Харин Т.Мөнгөнцоож харцага дахин гурвын даваанд заларчээ. Өнгөрсөн жил нутгийн заан В.Мишигдоржид унасан бол энэ жил Дорноговь аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалд унав. Г.Элбэг харцага Б.Сумъяа начингаас барьж сонгож яваад өөрөө шороодсон. Баян-Өлгий аймгийн ганц найдварыг энэ даваанд Цацабшир харцага амлаад л дор нь хаячихсан. Хоёрын даваанд Мягмарсүрэн зааныг хаяж шуугиулсан Хэнтийн Оюунболд  хуучин цолтойгоо барилдаж гурвын даваанд Лхагвадорж начинд амлагдан уналаа. Түүний өмнө ам авсан 48 бөх Оюунболдыг авалгүй тойрсон,  сумын заан цолтойдоо ингэж сайн барилдаж байгаа  зэрэг нь түүнд их ирээдүй буйн шинж.  За тэгээд үүнээс хойшхи ам амалтууд тун ч чанга даа.  Залуу начингууд  аймгийн шилдэг цолтнуудыг амласаар Б.Сангисүрэн Л.Шинэбаатарыг, Б.Гончигдамба Б.Батдоржийг, Б.Амарзаяа Б.Эрдэнэхүүг, Ж.Чулуунбат Б.Одгэрэлийг гээд сонсохоос ч халгамаар амлалтууд. Эцэст нь Өмнөговь аймгийн начин Ц.Одбаяр аймгийн заан Б.Сугаржаргал нарыг хэн ч амлалгүй тунасныг тайлбарлагч зарласан юм.  Шинээ Санги нар энэ жил цуг бэлтгэлд гарсан. Начин бярдаж байсан боловч Шинэбаатар арслан давсан юм. Харин Амарзаяа начин аралтай начин Эрдэнэхүүг мордож, Б.Одгэрэл олимпын эрхтэй байгаа Ж.Чулуунбатыг давхар шуудагнаас түрж давлаа.
Хатуухан оноолт, аваргуудын нуралт
Улсын их баяр наадмын дөрвийн давааг оноодог болоод арав дахь жилийнхээ наадмыг үзэж байна. Энэ жилүүдэд олон ч залуу томчуудтай тааран дараагийн наадмыг хүлээх болж, бас олон ч залуу зоригтой сайхан барилдаанаар энэ давааг гэтэлж байлаа. 2004 онд л гэхэд Өсөхөө аваргыг Дундговь аймгийн начин Л.Пүрэвжав шороодуулж цаашаа харцага цолонд хүрсэн жишээ байна.  Энэ даваа эхлэнгүүт л аймгийн арслан П.Бүрэнтөгс өнгөрсөн жилийн түрүү бөхийг илүүрхсээр ард нь гараад өвдөглүүлэв. Өсөхөө аваргыг ч мөн Сугаржаргал заан илүүрхсээр давж анх удаа начны даваанд гарах эрхийг олжээ. Д.Ганхуяг Ц.Чимэддоржтой, Б.Ганбат Н.Батсуурьтай, Н.Ганбаатар Т.Баасанхүүтэй, Ж.Бат-Эрдэнэ Б.Пүрэвсайхантай, Ч.Санжаадамба Ш.Мөнгөнбаатартай гээд уйлмаар оноолтууд олон байсан шүү. 19 аймгийн цолтны ердөө тавд нь дараагийн даваанд барилдах боломж олгов. Давааны төгсгөлд улсын харцага начингуудын тулаан ч ширүүн болсон. Батзоригийн Батмөнх удтал хүч үзсэн ч энэ удаа Содномдорж харцагыг барсангүй. Харин Гончигдамба начин Амартүвшин харцагыг таллаж байгаад өрөөлдөж суйлан давжээ.
Булганы томчууд шороодож, Завханы начингууд сайнаа батлав
Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Завхан нутгийн таван улсын начин гарч барилдсан. Тэдний бүр хоёр нь цолоо баталж, сайн бөхчүүд болохоо харуулав. Начин цол авсныхаа хойтон цолоо баталбал өндөр цолонд хүрдэг жишээ ч нэлээд бий дээ. Харин Л.Нямсүрэн хүчтэй арслан Г.Эрхэмбаярт бярдуулан шороодож, Ж.Оргил Х.Мөнхбаатарт унасан юм.  Нямсүрэн начин гурвын даваанд аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг уран гоё өмсөж, дөрвийн даваанд аралтай начин Д.Лхагвадоржийг хавирч тус тус давсан ч цолоо хараахан баталж чадаагүй юм.  Б.Гончигдамба Цацабширт ямар ч зай өгөлгүй хутгаад давсан бол, Ш.Жаргалсайхан Н.Ганбаатарт амлуулан цолоо батлав.
Аваргууд унасан тул энэ давааг Д.Ганхуяг арслан манлайлан цоллуулсан. Тэр улсын их баяр наадамд дөрөв дэхээ дөрөв даваад байгаа Говь-Алтайн Амартүвшинг амлажээ. Улсын арсланг унасны дараа “өгчихлөө” гэх хүн ч байсан, “өвдөглөчихлөө” ч гэх хүн байлаа. Харин аралтай начин Т.Санчир Б.Ганбат арслангаар цолоо баталжээ. Батлах батлахдаа бяртай арсланг баруун талдаа давхар ачиж уран гоё хаясан юм шүү. Энэ даваанд Булганы гурван том цолтон бүгд начин төрүүлж, Э.Энхбат начин л Өсөхөө харцагатай үзсээр цолоо батлав. Дундговийн Пүрэвжав харцагыг энэ жил сонгуульд давхисаар бэлтгэл муутай байгаа бараг гурав давахгүй байх гэж ярих хүнтэй наадмын өмнө таарч байлаа. Гэтэл харцага тавын даваа эхлэнгүүт л бүр түрүү бөхийн тааварт орж явсан Санжаадамба зааныг орхиж хамгийн түрүүн тугаа тойрсон юм.
Энэ улирлын туршид томчуудын “шүдний өвчин” болоод байсан Болдпүрэвийн Сугаржаргал улсынхаа их баяр наадамд ердөө хоёр зодоглоод шууд улсын цолонд хүрлээ. Г.Өсөхбаяр аварга, Б.Соронзонболд заан, Ц.Одбаяр начинг(гурвын даваанд тунаж)  мордож дайрчихаад л яваад өгсөн. Насны хувьд ч начингууд дотроо хамгийн залуу тул төвөггүй даага хөтөлсөн юм.  “Дааганы эзэд” ч цолоо ахиулдаг түүх уламжлал бий шүү.
Давааны төгсгөлд Содномдорж, Ө.Бат-Орших нар тунасан. Тэр жил бас л зургаагийн даваанд тунаж Содном харцага бариа зөрөөн дээр гэнэгүй тахимдуулж байсансан.  Энэ удаа харцагуудын барилдаан шуудагнаас шийдэгдэж Увсын харцага илүүрхэв. Тавхан аймгийн цолтон энэ даваанд гарсан ч бүгд цолонд хүрсэн нь тавын давааны сонин байлаа.

Арслан цолонд хүргэсэн мэх харцагын даваанд...
Энэ даваанд Х.Мөнхбаатар Ж.Амартүвшинг, Г.Эрхэмбаяр Б.Сугаржаргалыг, Д.Рагчаа Р.Пүрэвдагвыг тус тус амлаж шинэ цолны хөөрөл дарагдаагүй байхад  давцгаалаа. Мөн Баяржавхлан гарьд цолоо баталсан нутгийн дүү Ш.Жаргалсайханд харцага цол хүртэх боломж олгосонгүй. Харин Азаа арслан Т.Санчир начинг амлаж барилдаад алдарт өхийлдөө мэхээ хийтэл начин зайлаад татчихав.  Арслан цолонд хүргэж байсан мэх нь энэ удаа харцагын даваанд шороодууллаа. Ө.Бат-Орших харцага гурван бөхөөс Б.Гончигдамбыг амлаж, Булганы Э.Энхбат П.Бүрэнтөгс нар туналаа. Увс аймгийн арслан алдарт солгой мордох мэхээрээ Булганы начинд ямар ч зай өгөлгүй дороо хийчихэв. Харин Бат-Оршихтай Гончигдамба дайчин сайхан барилдаан хийж мордсон ч хөмрүүлэн уналаа. Хоёр “Пүрэв”-ийн барилдаан нэлээд удааширсан, хэл ам ч багагүй таталсан. Пүрэвжав харцага хоёр ч хаяж, нэг ойрхон газардаж цолоо баталснаар энэ даваа өндөрлөлөө. Пүрэвсайхан арслан баргийн өрсөлдөгчөөс эмээхээргүй барилдаж байна лаа. Харцага бэлтгэл дутуу гэдэг нь энэ давааны цуцаанаас харагдаж байв.

Шинэ заан төрлөө
Г.Эрхэмбаяр, М.Баяржавхлан нар дахин түрүү жилийн адил дунд шөвөгт үлджээ. Л.Пүрэвжав 512 бөхөд гурван удаа зургаа давж зааны даваанд гуравдахиа гарч байгаа нь энэ. Хэрэв давбал заан, унавал харцагуудыг магнайд ирэх нь тодорхой болоод байсан юм. Учир нь Г.Элбэг гурван удаа зургаа давсан амжилтаар харцагуудыг тэргүүлж байгаа.  Х.Мөнхбаатар арслан Т.Санчирыг амлаж аваад хавирчихлаа. Харин Эрхэмбаяр арслан Л.Пүрэвжавыг амлаж бярдсаар давжээ. М.Баяржавхлан гурван бөхөөс П.Бүрэнтөгсийг авч, заан харцага хоёр тунасан. Энэ даваанд Бүрэнтөгсийг гарч ирээд гарьдыг ганцхан шигшиж дайран мордож давахад, цаашаа ч даваа байгааг олон хүн ажигласан байх. Түүний ямар ч давааны дараа сэтгэл хөдлөлөө барьж байгаа, тайван байгаа чадвар нь энэ жилийн  НБА-гийн финалд аваргуудыг ялж шалгарсан Кэвин Дюрантыг санагдуулам. 1988 онд төрсөн энэ хоёр залууд аварга, алдрын титэм ирэх цаг тун удахгүй биз.

Арслан төрөх нь тодорхой болов
Энэ даваанд “Сүлд”-ийн хоёр арслан улсын заан, аймгийн арслан хоёрыг нэг нэгээр нь авч барилдав. Хэрэв арслангууд давбал цааш барилдаж нэг нь цолон дээрээ, нөгөө нь  монгол бөхийн дээд цолонд хүрэх байлаа.  Харин “луутнууд” хоёр арсланд боломж олгосонгүй.  Рагчаа заан гарыг таллаж тойруулт татсаар, Бүрэнтөгс мордож дайран тус тус давж улсын гарьд цолонд хүрцгээв.  Ийнхүү шинэ арслан төрөх нь тодорхой болов.  Х.Мөнхбаатар “өлзий бадрах”, Г.Эрхэмбаяр “саруул сайжрах” чимгүүдийг тус тус нэмсэн юм.

Увс нутгаас гурван жил түрүү бөх тодорлоо
Есийн давааны өмнө Архангайнхан, Увсынхан хоёр талд хуарагнан тэргүүнд гарах бөхчүүдээ зэхэж байлаа. Архангайнхнаас гадна Цэеэ аварга, Мөнхийн үсэгийн Ганбат начин нар ч Рагчаа зааны дэргэд сууж байлаа. Увсын бөхчүүд урд хоёр жил дараалан ингэж цуглаж гаргаад л Ганбат, Мөнхбат нарыг баяр наадмын магнайгаар шалгаруулж байсан.  Хоёр бөхийн барилдаан харьцангуй тайван өрнөлөө. Бүрэнтөгс урд даваануудын адил дайраад явчихсангүй. Нэлээд хэдэн удаа барьц тавилцав.  Рагчаа заан эмч рүү ч очиж харагдав. П.Бүрэнтөгс зүүн золгосны дараа зааны зүүн шуудгийг халж тавиулаад шууд баруун талдаа дайрч мордон түрүүлж  улсын бага цолон дээр тогтолгүй шууд улсын арслан болов. Ардын төрийн их баяр наадмын эзэгнэсэн алдарт Түвдэн аварга л цэргийн албанаас ингэж түрүүлсэн гэдэг. Мөн дархан аварга Ш.Батсуурь 47 онд цолгүй түрүүлсэн. Бараатын Оргодол гуай 55 оны сугалааны жил 256 бөхөөс мөн цолгүй түрүүлсэн түүхтэй. Пүрэвийн Бүрэнтөгс хүү 24 насандаа түмний цэнгэлийн манлай боллоо.
Өнгөрсөн жилийн төрийн наадмын бүтэн дүйзийг [url]http://garid.hiimori.mn/list/%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0%D0%BD%D1%83%D1%83%D0%B4/view/1422[/url] дарж үзнэ үү.
                                                                                                                                                                                                                                      hiimori.mn О.НАБА
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby mune » Tue Jun 25, 2013 5:37 pm

J@x wrote:Уг нь бүгд л сайхан бөхчүүд л дээ. Гэхдээ увс увс гэсэн нөхдүүдээс бас үнэндээ залхаж байна шүү. Олимпоор хүртэл тэнэгтээд байсан. Арай л дэндүү нутгархадаг нөхдүүд юм аа. Форумын увсынхнаа хэлээгүй шүү.

Нутгархуу нь ч нутгархуу юм байна лээ. Хамгийн түрүүнд нутгийн зөвлөл гээд гүйчихдэг. бусад аймгуудаа дагуулахгүй ээ
Just don't stop trying!
User avatar
mune
Duncan
 
Posts: 246
Joined: Mon Mar 05, 2012 2:44 pm
Location: Ulaanbaatar

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Wed Jun 26, 2013 8:06 am

Бөхчүүд Хаана Бэлтгэлээ базааж байна?

Монгол наадам хоног хоногоор ойртох энэ мөчид бөхчүүд хаагуур бэлтгэлд гарч байгааг хүргэж байна. Бөхчүүд маань “Битүү цагаан хэл ам хүрчихнэ” гээд торойх тодрох хүчтэнүүдээ нэрлэх тийм ч дуртай байдаггүй. Өдийд өнгө зүс нь жавхаажиж, бие хүч чавхарч, мэндлэх хүндлэл нь хүртэл өөр болоод эхэлчихсэн байгаа. Ирэх ням гарагт наадмын өнгийг сорилго барилдаанаасаа харахаар зэхэн суух энэ цагт улсын наадамд дээгүүр барилдах, цол хүртэх, чимэг нэмэх бөхчүүдээс гадна аймгийн шинэ цолтнууд ч ах нартайгаа чамбайхан бэлтгэлээ базааж буй. Аймгууд баяр наадмаа 9,10,11-ний өдрүүдэд хийх тов гараад байгаа. Харин бүсийн даншигтай (ойтой) дөрвөн аймаг долоон сарын сүүлээр наадна.

Энэ жилийн томоохон гал Батлан хамгаалах яамны харьяа "Найман шарга" гүүн саамны амралтад гарсан. Газар газрын 80 гаруй хүчтэн хаяа нийлэн буужээ. Өнгөрсөн жил Ганбаа арслан ахалж байсан бол энэ жил Архангайнхан зонхилж, Өсөхөө аварга ахалж байна. Усан луу жилийн төрийн наадмын үзүүр бөх Дамбийн Рагчаагаас эхлээд, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Т.Мөнгөнцоож, цолоо ахиулж мэдэхүйц сайн байгаа Баатарын Амарзаяа начин, Рэнцэнбямбын Пүрэвдагва, аймгийн арслан М.Бат-Отгон, Ц.Нямдорж, Л.Шинэбаатар, Н.Адьяабат сумын шилдэг заан Л.Отгонбаатар Ц.Отгонбат нар байгаа. Хотонтын Лхамсүрэнгийн Жамбал саявтархан нутгийхан дээрээ ирж нэгджээ. Яг Алдар спорт хорооны бөхчүүдийг улсын начин Ш.Зоригт ахалж, аймгийн начин Н.Мустафа тэргүүтэй залуучууд байгаа юм. Өмнөговийн Б.Сумьяа, Ц.Одбаяр, а.а Ш.Дарханбат энэ галын бүрэлдэхүүнд багтаж байна. Говь-Алтай аймгийн Шарга сумын бөхчүүдийг (Соёмбо спорт хорооны голдуу) аймгийн заан Базаррагчаагийн Отгонбаатар, аймгийн заан Амарсайханы Алтанбагана нар ахалж 16 хүчтэн гараад байгаа. Энд Өвөрхангайн Ц.Бээжин, аймгийн начин Ч.Золбоо, уран барилдаант сумын заан Ц.Эрхэмбаяр нар бэлтгэлээ базааж байна.

Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй харцага нутгийн хэдэн залуутай хаяа бараадан байгаа. Сэлэнгийнхэн энэ жил гурав хуваагджээ. Найман шаргад аймгийн арслан Б.Уугандаваа, сумын заан Х.Жанболат, С.Оргилбаатар, Д.Төрболд нар бэлтгэлээ базааж байна. Харин Г.Эрхэмбаяр арслан Сүлд спорт хорооны бөхчүүдтэй Төр хурахад, Н.Бүрэнбаатар начин Бугын САА-д Хилчинийхээ бөхчүүдтэй тус тус гараад байна. Сонирхуулахад энэ галынхан өдөр бүр сумын заануудын барилдаан хийж Архангайн хоёр Отгоо гоц байгаа гэнэ.

Сүүж ууланд энэ жил таван аймгийн зуу гаруй хүчтэн гарчээ. Хөвсгөл аймгийн хүчитнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ Х.Мөнхбаатар арслан тэргүүлж, Ц.Содномдорж харцага, Б.Баянмөнх, М.Эрдэнэбат, А.Батмөнх начингууд, шилдэг аймгийн цолтнууд Чи.Батчулуун, Г.Батпүрэв, Г.Батням, Ц.Сандагдорж, Б.Даваа-Очир гээд аймгийн цолонд зүтгэх залуус ч бүгд цуглажээ. Харин Завханы галд улсын гарьд М.Баяржавхлан, улсын өсөх идэр начин Ц.Сумъяабээс нар хараахан гараагүй байна. Ш.Жаргалсайхан, Ж.Оргил, Б.Гончигдамба нарын өсөх идэрүүд галаа ахалж, Л.Нямсүрэн, Л.Лха-Очир, Б.Ганбаатар, Б.Чимэдвандан, Ш.Пүрэвгарьд, Ё.Улсболд, Д.Дэмиддорж, Т.Бэгзсүрэн, Д.Батхүрэл, Нөмрөгийн Д.Бат-Эрдэнэ нарын шилдэг сумын заанууд бүгд Сүүж ууланд гараад байгаа юм. Ховд аймгийн галд томчуудаас Чогсомын Батзориг заан алга, залуусаас Зэрэгийн Б.Бат-Өлзий алга бусад нь бараг байх шиг байв. Чадраабалын Бямбадорж, Цэдэвийн Мягмарсүрэн нарын багш шавь хоёр заан ахалсан энэ галд улсын начин Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан, О.Хангай, Б.Тайван, Өлгийн Б.Баатарцол, Б.Төмөрбаатар, Б.Сундуй зэрэг хүчитнүүд байна.

А.Цацабшир харцагын ахалж байгаа галд Б.Батбаяр, С.Дорждагва, Хатансайхан начны хүү Лувсанжамц, Г.Ширчинбат нарын Дорноговийн залуус бэлтгэл хийж байв. Удахгүй Дундговийн Б.Чинзориг начин Сүүжид ирж бэлтгэлээ хийх юм байна.

Сүүжийн хамгийн холимог бүрэлдэхүүнтэй нь Б.Адъяахүү начны ахалж байгаа гал. Хэнтийн а.а Э.Оюунболд, а.н Д.Аззаяа, Жаргалтхааны Шаравдоржийн Отгонтөгс, Батноровын Энхжаргалын Дарханбат гэж сайн залуус бий. Сүхбаатар аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар багш дээрээ байгаа бол Баян-Өлгийн М.Эркебулан, У.Береке нар мөн хамт бэлтгэлд гарчээ. Дундговийн Э.Даш, Өмнөговийн Э.Нямаа, Увсын Т.Баасанжав, Ховдын Б.Сосорбарам, Архангайн С.Түвшинжаргал гээд нутаг нутгийн залуус энд багш дээрээ бэлтгэл базааж байна. Хэдий энд Ховд аймгийн гал цуг гарч байгаа ч Б.Пүрэвсайхан, Б.Тайван гээд өөрийн шавь нарын зонхилох бэлтгэлийн чиглэлийг Бүдээбазарын Адъяахүү өгдөг бололтой. Мөн энэ наадмын өсвөрт зэхэж байгаа Говь-Алтайн Төгрөгийн Д.Эрдэнэтулга гэж сайн хүү байна лээ.

Төрийн их баяр наадмыг гурван жил дараалан аваад байгаа Увс нутгийн алдартнууд уламжлал ёсоор Харзтайд гарч байгаа. Улсын наадмыг авч, улсын нэгээр тогтохгүй цолтон төрүүлэхээр Увс нутгийнхан бэлдэж байж таараа. С.Мөнхбат аварга, Б.Ганбат арслан, П.Бүрэнтөгс, Ө.Бат-Орших гээд дээгүүр давааны шилдэгүүд, Бадрахын Ганзориг, Намсрайжавын Батсуурь, Төрөөгийн Баасанхүү гэж гурван шилдэг аймгийн цолтноо улсын цолны тааварт оруулж байна. Мэдээж Цэдэндоржийн Мөнхбаяр, Лхамаагийн Балдорж, Хүрэлбаатарын Оргилболд гээд Тэсийн тачигнасан залуус нэгээр тогтохгүй аймгийн наадмыг авч мэдэх л юм. Увс аймгийнхаас сүүлийн жилүүдэд аймагтаа нэг, өөр аймгаас бас нэг арслан төрөх болсон.

Говь-Алтайнхан Мандал амралтдаа хоёр гарьдаараа ахлуулан гарч байна. Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Соронзонболд, Ду.Батбаяр, Ш.Тогтохбаяр гээд Алтайн залуус бүгд бий. Лувсандоржийн Цэрэнтогтох, Балжиннямын Суманчулуун нарыг энэ аймгаас цолны тааварт олон хүн оруулж байна. Үзүүлсэн амжилтаар ч хоёр арслан дөнгүүр байгаа. Харин Ду.Батбаяр начинг олон жил хүлээлээ дээшээ явна гэж хэлэх хүн байхад, урд жилүүдийн бүтэлгүйтлийг сануулах хүн ч байна. Монгол наадмын дэвжээний хүчтэй өрсөлдөгчид зүй ёсоор нэрлэгдэж байгаа Алтайчуудаас улсын наадмын шөвөг хэд хэд байгаа биз ээ.

Төр хурахын САА-д Сүлдийн бөхчүүд гарсан. Г.Эрхэмбаяр арсланг дагаж аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, аймгийн заан Б.Эрдэнэбаяр, С.Мэндхүү, Н.Ширчинхүү нар гараад байна. Г.Элбэг харцага өөрийн шавь нар болох аймгийн начин Б.Ундрал нарын залуусыг ахалж байгаа. Эрхэм арслан, Элбэг харцага хоёртой цуг Дорнодын Ж.Гансүх начин нутгийн бөхчүүдээ дагуулан Төр хурахыг бараадан гарчээ.

Булганхангайн бөхчүүд зургадугаар сарын эхээр Дарханы замд орших Дугана хадны "Ар Монгол тревэл" компанийн амралтад гараад байгаа. Доёо гарьдын ахалсан галд Булганы сайчууд бүгд байгаагийн дээр улсын арслан Д.Азжаргал аавын нутаг татаж хамт гарчээ. 2008 оны Бээжингийн олимпийн аварга Найдангийн Түвшинбаярыг энэ галд гарсан гэсэн яриа дуулдаж байсан. Олимпийн аварга, А.Отгонбаатар, Аваргуудын барилдаанаар Жамьяан аваргын шагнал хүртсэн Гурванбулагийн Б.Бат-Эрдэнэ гээд улсын цолонд яригдах хүчит арслангууд анхдагчдийн өлгий нутгийн галд бий. Мөн аймгийнхаа наадмыг авчихаар Дамдинсүрэнгийн Пүрэвдорж харцага тэргүүтэй сайн залуучууд олон. Сумын шилдэг заан Бат-Очирын Гончигтавхай Азаа арсланг дагаж энд гарчээ.

Дарханы Батмөнхийн Сүхбаатар арслан, Даваасүрэнгийн Батбаяр, Агваандандарын Амараа (Сэлэнгэ Сайхан), Гонгорын Дамдинхүү Сүхбаатарын Ерөөлт тэргүүтэй хүчтэнүүд Төмөрлөгийн үйлдвэрийн амралтад энэ сарын эхээр гарцгаасан байна. Эртхэн гарсан энэ галд шилдэг сумын заан Жигжидсүрэнгийн Бадрал бэлтгэлээ базааж байгаа. Цайдам ургацын С.Очирбат, Хадаа аваргын хүү Мягмарсүрэн, Их шавийн Н.Эрдэнэчулуун, Хушаатын Чинбат, Жаргалзаяа нар ч энд байна.

Дундговийн гал А.Сүхбат аваргын Ээлтханд гарч Лхагвасүрэнгийн Пүрэвжав харцага, хурц арслан А.Алтанхуяг тэргүүтэн бэлтгэлээ базааж байгаа.

Өнгөрсөн жил гурав хуваагдан гарч байсан Өвөрхангайнхан энэ жил нэгдсэн гал гаргаад байгаа гэнэ. Үеийн үед хүчит бөх тасраагүй Өврийн хангай өнгөрсөн жил Нарийнтээлийн голдуу Д.Цэрэнтогтох аваргын гал, Бугын САА-д Д.Дашжамц начин ахалсан Хилчиний гал, Б.Ганбаатар арслангийн ахалсан Алдарын галд мөн нэлээд залуус нь багтаж байв. Харин энэ жил Бугын САА-д нэгдэж нэгэн хүчирхэг галыг төвлөрүүлээд байна. Доржпаламын Ганхуяг, Төмөрбаатарын Санчир, Болдпүрэвийн Сугаржаргал гээл үлэмж биетнүүдийн өлгий нутгийханд Даваадоржийн Болдбаатар, Батсүхийн Батдорж гээд сайн аймгийн цолтнууд мундахгүй. Сумын заан М.Даваасүрэн, Г.Цэнддорж, Ж.Бямбадоньд нар ч аймагтаа цол ахиулахаар бэлдэн байгаа биз. Наранцэцэгийн Бүрэнбаатар энд Сэлэнгэ аймгийн гурав дахь тасарсан гал буюу цэргийн заан Э.Тулга, сумын заан Э.Батмагнай нартай гарчээ.

Тэдэнтэй айлсаж Баянхонгорынхон байгаа. Нармoн амралтад бэлтгэлээ базааж байгаа Их богдынхонд Болдын Эрдэнэхүү гэж гол хөзөр бий дээ. Д.Батболд харцага ахалж Ж.Чулуунбат, Б.Бат-Орших, Д.Батбаяр, Д.Энхбат нар бүгд энд гарчээ. Сумын шилдэг заан Н.Золбоо, Г.Жамбалдорж нар ч бэлтгэлээ чамбайруулж байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Thu Jun 27, 2013 11:04 am

Бадруул wrote:2010 онд Ганбат арслангийн цолны найрны барилдаанд тухайн үед харцага цолтой байсан Мөнхбат аварга түрүүлсэн
2011 онд Мөнхбат аваргын цолны найрны барилдаанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан Бүрэнтөгс арслан түрүүлсэн
2012 онд Бүрэнтөгс арслангийн цолны найрын барилдаанд улсын харцага Бат-Орших түрүүлсэн.... гэсэн зүйл харлаа.
2013 онд арай Орших харцага???

Увсынхнаас ч одоо залхжийшүүү


САЙН БАЙЦГААНА УУ, БӨХ СОНИРХОГЧДОО?

Сонин ч гэмээр л зүйл байна.
Миний бодлоор энэ байж болох л зүйл шүү...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 1220 » Thu Jun 27, 2013 1:08 pm


Ганбат арсланг түрүүлчихээсэй гэж хардаг байлаа одоо бол сайхан шөвгөрөөсэй. Санжаа, Эрхэмбаяр энэ тэр түрүүлээд яахав ээ. Баавартай аварга ахиад нэг түрүүлчихээсэй

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Барнаба » Thu Jun 27, 2013 2:52 pm

Баавартай аварга чинь харин явж явж хамгийн жул аварга болоод үлдэх вий дээ, түүхийн хуудаснаа... Ганбат гэж энэ сайхан бөх аварга цолонд хүрэх л байсан юм даа... Ер нь тэгээд жул арслан, аварга нарыг хараад байхаар өнөө Пунцагаа, Ганаа, Ганбат нарын өмнөөс харамсах юм дөө... хэхэ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Брон » Thu Jun 27, 2013 2:57 pm

Үнэн үнэн. Одоо энэ Ганхуяг арслан, Азжаргал, Мөнхбаатар эд нарын хажууд Пунцаг, Гантогтох гарьдууд бол хамаагүй чанартай л санагддийн.

Гэснээс нөгөө улсын баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга нтр гээд яриа яваад байсан юу болсон бол?
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 27, 2013 3:29 pm

#6 Bron wrote:Үнэн үнэн. Одоо энэ Ганхуяг арслан, Азжаргал, Мөнхбаатар эд нарын хажууд Пунцаг, Гантогтох гарьдууд бол хамаагүй чанартай л санагддийн.

Гэснээс нөгөө улсын баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга нтр гээд яриа яваад байсан юу болсон бол?

Хэлэлцэх гэсэн чинь Гончигоо нь байхгүй, өөр бас 1 төсөл явжийна, хамт хэлэлцэе гээл замхарсан. тэр ч дэмий л өөрчлөлт бна лээ дээ, замхарсан нь зөв байх.
одоогийн арслан гардиудыг адилхан цолтой гэж бодоод эрэмбэлвэл Мөнх-Эрдэнэ арслан, Гантогтох, Пунцаг, Ганбат, П.Сүхбат, Эрхэмбаяр, Мөнхбаатар, Рагчаа, Доржсамбуу, Ганхуяг, Баяржавхлан, Ганбаатар, Батэрэй, Азаа л гэж л эрэмбэлвэл зүгээр ч юм шиг. дунд нь Мөнхбатыг ч оруулчмаар л байгаам. Бүрнээ яахав, дөнгөж эхлэж байгаа болохоор оруулсангүй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Thu Jun 27, 2013 3:40 pm

#6 Bron wrote:Үнэн үнэн. Одоо энэ Ганхуяг арслан, Азжаргал, Мөнхбаатар эд нарын хажууд Пунцаг, Гантогтох гарьдууд бол хамаагүй чанартай л санагддийн.

Гэснээс нөгөө улсын баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга нтр гээд яриа яваад байсан юу болсон бол?


Мөнхбаатар болон Ганхуяг нар бол амжилтаараа ангид арслангууд л даа. Мөнхбаатар бол арслангууд дотороо бол чанартайд л орох байх. Азжаргалтай харьцуулах байтугай Гантогтохтой харьцуулахад арслан шүү. 6 дотороо бол Гантогтох бол Ганбатын л өмнүүр ордог байсан. 3 үзүүрэлсэн гэж яриад байна. Нэг нь Ба аврага, нөгөө нь жижигээр дэмжүүлсэн шүү дээ. Сумьяа аар яахав өөрийн хүчээр үзүүрт хүрсэн.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 27, 2013 3:44 pm

ider wrote:
#6 Bron wrote:Үнэн үнэн. Одоо энэ Ганхуяг арслан, Азжаргал, Мөнхбаатар эд нарын хажууд Пунцаг, Гантогтох гарьдууд бол хамаагүй чанартай л санагддийн.

Гэснээс нөгөө улсын баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга нтр гээд яриа яваад байсан юу болсон бол?


Мөнхбаатар болон Ганхуяг нар бол амжилтаараа ангид арслангууд л даа. Мөнхбаатар бол арслангууд дотороо бол чанартайд л орох байх. Азжаргалтай харьцуулах байтугай Гантогтохтой харьцуулахад арслан шүү. 6 дотороо бол Гантогтох бол Ганбатын л өмнүүр ордог байсан. 3 үзүүрэлсэн гэж яриад байна. Нэг нь Ба аврага, нөгөө нь жижигээр дэмжүүлсэн шүү дээ. Сумьяа аар яахав өөрийн хүчээр үзүүрт хүрсэн.

Мө, Хуяагаа 2 Азаа-с анги уу? анги8 тодорхой. Ганаа-с дээр гэж үү? битгий тэгээрэй миний хөгшин.
Ганаа, Пунцагаа 2 бол яалт ч үгүй Ба аварга, нөгөө хэддээ дарагдаад өнгөрсөн. Ганбат бол нөгөө хэддээ даруулсан ч дараа нь зөндөө гоё боломж гарсныгаа алдсан. Ганбаатард унадаг жилээ л хусцан бол хаваасц байсымшд. тэгээд 800 жилээр Сумъяа аваагүй бол Азаагийн оронд үзүүрт байж байх боломжтой л байсан. Азаагийн оронд ядаж Рагчаа байсан бол. Азаад бол сайхан заан л хаваасаг байсын. уг нь гэхдээ начин байхдаа бас дориун байсан, даанч залхуурсан байхаа даа. Тэгээд 90 жилээр Баяржавхланд зүгээр хэвтээд өгсөн. тээр жил Бээсд халитараад яваад өгдөг, Уламбаяр, Цацавшир нтрд өгдөг нтр бас л харамсмаар.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Thu Jun 27, 2013 3:56 pm

За Хуягааг бол зүйрлүүлэхгүй ээ. Угаасаа хөгшин харьж байх үедээ хамаг азаа хийчэхсэн. Тэхдээ Мө-г та нар арай л доогуур үнэлээд байх юм. Гантогтох нтр хэчнээн нөгөө хэддээ дарадгдаг байсан ч гэсэн бас доогуур даваанд залуучуудад залраад л өгдөг байсан шдээ.Тэхэд Мө яаж байна, ямар ч байсан төрийн наадамд барилдсанаасаа хойш тогтмол шөвгөрөөд л яваад байна. Бас ер нь хүнд жинтэй бөх гэхэд барьц сонгож зууралдахаасаа илүү ихэвчлэн шийдвэртэй юм хйигээд явчихдаг нь гоё шүү. 2009 оны Өсөхөөгийн засуулаараа түшүүлж түрүүлдэг наадам байна. Тэрэн дээр уул нь Мө Хуягаа 2 үзүүр түрүүнд тулах байсым даа
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Max » Thu Jun 27, 2013 4:08 pm

амжилтаа гаргаад дуусцан хойно нь Мөнх-Эрдэнэ, П.Сүхбат, Гантогтох нартай харьцуулбал дээр байлгүй дээ. Одоогийн арслангууд бол дахиад хэдэн жил барилдаж эрэмбэ дараандаа өөрчлөлт оруулцгаана биз. Мөнхбат аваргын хувьд ч гэсэн хэр зэрэг амжилт үзүүлэхийг нь харах л үлдлээ. Одоохондоо бол Бүрээ, Мөнхбат нар бол битүү хэвээрээ л байна шд.
магадгүй Хуягаа, Ганбат арслан нар харих талруугаа байж болох юм. Азаа бол бүр дээшээ зүтгэх сонирхолгүй байгаа санагддын. Мөнхбаатар, Эрхэмбаяр, Бүрээ 3 бол ирэх 2-3 жил алалцах байлгүй.
Тэр үеийн өрсөлдөөн бөхчүүдийн бэлтгэл одоогийнхтой харьцуулахааргүй сул байсан гэж би боддог. Тогтмол бэлтгэлтэй их спортоор хичээллэж байсан хэсэг нөхдүүд бусдаасаа тасарж байсан бизээ.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болдгэрэл » Thu Jun 27, 2013 4:56 pm

Takanohana_Nowitzki wrote:
ider wrote:
#6 Bron wrote:Үнэн үнэн. Одоо энэ Ганхуяг арслан, Азжаргал, Мөнхбаатар эд нарын хажууд Пунцаг, Гантогтох гарьдууд бол хамаагүй чанартай л санагддийн.

Гэснээс нөгөө улсын баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга нтр гээд яриа яваад байсан юу болсон бол?


Мөнхбаатар болон Ганхуяг нар бол амжилтаараа ангид арслангууд л даа. Мөнхбаатар бол арслангууд дотороо бол чанартайд л орох байх. Азжаргалтай харьцуулах байтугай Гантогтохтой харьцуулахад арслан шүү. 6 дотороо бол Гантогтох бол Ганбатын л өмнүүр ордог байсан. 3 үзүүрэлсэн гэж яриад байна. Нэг нь Ба аврага, нөгөө нь жижигээр дэмжүүлсэн шүү дээ. Сумьяа аар яахав өөрийн хүчээр үзүүрт хүрсэн.

Мө, Хуяагаа 2 Азаа-с анги уу? анги8 тодорхой. Ганаа-с дээр гэж үү? битгий тэгээрэй миний хөгшин.
Ганаа, Пунцагаа 2 бол яалт ч үгүй Ба аварга, нөгөө хэддээ дарагдаад өнгөрсөн. Ганбат бол нөгөө хэддээ даруулсан ч дараа нь зөндөө гоё боломж гарсныгаа алдсан. Ганбаатард унадаг жилээ л хусцан бол хаваасц байсымшд. тэгээд 800 жилээр Сумъяа аваагүй бол Азаагийн оронд үзүүрт байж байх боломжтой л байсан. Азаагийн оронд ядаж Рагчаа байсан бол. Азаад бол сайхан заан л хаваасаг байсын. уг нь гэхдээ начин байхдаа бас дориун байсан, даанч залхуурсан байхаа даа. Тэгээд 90 жилээр Баяржавхланд зүгээр хэвтээд өгсөн. тээр жил Бээсд халитараад яваад өгдөг, Уламбаяр, Цацавшир нтрд өгдөг нтр бас л харамсмаар.

Азжаргал 90 жилээр Цацабширт зургаа дээр унасаншдээ.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests