Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby tt_muk_18 » Mon Jan 28, 2013 8:36 am

Жокович Сэтгэл зүй их сайтай юм л даа. Угаасаа хождог хожих ёстой гэсэн нэг үзэл бүүр суулгачиж
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon Jan 28, 2013 9:29 am

2-уулаа л асар их нээрвтэж шатаж байсан. Өмнөх үеүд дээр бол 2-уулаа муу байсан, 4-р үед бол Жоковичийн тоглолт хамаагүй дээрдсэн, дээрдэнгүүт Муррэйгийн муу нь мэдэгдээд эхэлсэн шиг л санагдсан.
Жокович нээрээ төгсгөлийг сайн хийх юмаа. Муррэй болохоор оноо алдаад эхлэнгүүтээ шар нь гозойгоод л, царай нь сонин болоод л, хэрүүл хийгээд л, үглээд л эхлэх юм хэхэ.

Эмэгтэйчүүдийн финалыг үзэж чадсангүй, мартчихсан байналээ. Азарэнка хожсон нь яамай даа.

Ингээд Жокович 3, Азарэнка 2 дараалан АО-ы цомыг хүртэх шив дээ.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Адмирал » Mon Jan 28, 2013 9:33 am

Мюррэй түрүүлээд ядарч байгаа юм шиг л харагдаад байсан... эхэндээ ч уул нь ширүүн байсан шүү..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 28, 2013 10:46 am

Ийм муу хорхойг Рожер хусчихгүй нээрээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon Jan 28, 2013 10:53 am

2011 оны АО-ы хагас шигшээ финалд яг энэ жилийн үйл явдал болж байж.
Хагас шигшээд Жокович Фэррэрийг, Муррэй Фэдэрэрийг хожиж финалд Жокович Муррэйг 6-4, 6-2, 6-3-р хожсон.

2012 оны USO-д хожигдсон хариугаа Муррэйгээс авлаа. Одоо Надал Ролан Гаррост тогловол яах бол?
Фэдэрэр бол угаасаа явахгүй нь тодорхой.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon Jan 28, 2013 10:59 am

Takanohana_Nowitzki wrote:Ийм муу хорхойг Рожер хусчихгүй нээрээ.


хэхэ Рожэр арай л залуу байсан бол өлхөн хожих байлаа, даанч 32-той хүн 26-тай залуугийн өөдөөс, тэгээд бас 1 залуугийн өөдөөс хийсэн хүнд тоглолтын дараа хожно гэдэг амаргүй байсан л даа.
Гэхдээ хожигдсон ч гэсэн бас л зэвүүн тоглосон шүү тэ, тайбрэйкээр 2 сэт аваад л, харин тэр сүүлийн сэт дээр яагаад тийм хурдан яваад өгсөн бэ, гадагшаа гараад үзэж чадаагүй, ямар ч гэсэн хожигдсон ч 5 сэт гаргаж хожигдоосой гэж бодож байсан хүсэл маань биелсэн :ногоон:
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon Jan 28, 2013 12:50 pm

энэ Bryan brothers гэж нэг лайтай ихэр нөхдүүд байнаа.
Сая АО-д түрүүлснээр 6 дахь удаагаа АО-д түрүүлсэн. Ингэснээр 13 Их дуулгын түрүү авч рэкорд тогтоожээ. 9 жил дараалан Их дуулгад түрүүлсэн, дор хаяж 1 цом хүртэж байж. Сүүлийн 10 жилийн 8-д нь чансаагаараа тэргүүлж байгаа, нийт 84 тэмцээнд түрүүлсэн гээд олон олон рэкордын эзэд.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Wed Apr 10, 2013 4:44 pm

блийчэррэпорт дээр 1 гоё юм гарч.

Rafael Nadal, Roger Federer and 16 Greatest French Open Champions in One Draw гээд энийг маргаашнаас оруулнаа

Top Half

1. '08 Rafael Nadal vs. '92 Jim Courier
'95 Thomas Muster vs. '83 Yannick Noah

'88 Mats Wilander vs. '99 Andre Agassi
4. '86 Ivan Lendl vs. '94 Sergi Bruguera



Bottom Half

3. '01 Gustavo Kuerten vs. '77 Guillermo Vilas
'89 Michael Chang vs. '90 Andres Gomez

'09 Roger Federer vs. '03 Juan Carlos Ferrero
2. '80 Bjorn Borg vs. '96 Yevgeny Kafelnikov

та нар нээрээ бас энэн дээр таамаглалаа бичээч
хагас шигшээ, финал нтр гээд
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Wed May 22, 2013 9:15 am

энэ дээрхийг таг мартсан байна.

За Энди Муррэй Францын нээлттэй тэмцээнд нурууны бэртлээс болон орж чадахгүй болсон тухайгаа албан ёсоор зарлалаа.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Thu May 23, 2013 8:40 am

Муррэйгийн араас Дэлпо, Фиш, Бэйкэр нар мөн оролцож чапахгүй болж.
Дэлпо ханиад хүрсэн гээд дээр тэмцээнд ороогүй, тэгсэн амьсгалын замын вирус гэнэ үү одоо болтол эдгээгүй
Фишийн зүрх асуудалтай байгаа бол Бэйкэр баруун хөлийн өвдгөндөө хагалгаа хийлгэсэн тэр нь бүрэн эдгээгүй байгаа юм байна.

Дэлпо, Вавринка 2 байвал уг нь их хэрэгтэй байх юм, Вавринка бас харзнаж байгаад орох эсэхээ шийднэ гэсэн, гайгүй байгаасай
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Thu May 23, 2013 9:46 am

Ролан Гарросын өмнө /превью/ блийчэррэпорт-с

2013 он:

Эхний Их дуулгын тэмцээн: 1 сард Жокович Муррэйг 5 үе тоглон хожиж 3 дараалсан АО тайтлаа авсан. Топ 4-н авч байгаа 12 дахь дараалсан тайтл, финалд Топ 4-н 2 нь үлдэн тоглосон 10 дахь дараалсан финал байлаа.
No. 1: Жокович өнгөрсөн оны 11 сараас хойш чансааны тэргүүнд эргэн бичигдэх болсон. Хэн ч үүнд дөхөж очсонгүй.
Надалын эргэн ирэлт: Надал 7 сар бэртэлтэй байж байгаад 2 сард эргэн ирснээсээ хойш 8 тэмцээнд оролцож 6-д нь түрүүлээд байна
Чансаа: Хамгийн сүүлийн тэмцээн Италиан Опэнд Надал түрүүлснээр чансааны 4-т орж ирсэн.
Фэдэрэр: Тэр 2013 он гарсаар 6 тэмцээнд оролцсон ч 1-д нь ч түрүүлсэнгүй. Энэ хугацаанд чансаагаар эхний 5-д ороогүй хүнд хожигдож Топ 10-д багтаж байгаа ганц л хүнийг /Цонга/ хожжээ.
Муррэйн бэртэл: Италиан Опэнд нурууны бэртлээс болж 2-р тойргоос хасагдсан Муррэй Ролан Гаррост оролцож чадахгүй боллоо.
Бэрдых болон Фэррэр: 2013 он гарсаар Фэррэр нилээн удаан хугацаанд чансаагаар 4-т бичигдсэн. 11 тэмцээнд оролцож эхний 10-т байгаа тамирчдаас нэгийг нь ч хожиж чадаагүй гэсэн үзүүлэлттэй байна. Бэрдыхын хувьд чансааны 6-д бичигдэж байгаа бөгөөд Фэдэрэр, Муррэй, Жокович гэсэн топуудыг хожоод байгаа.

Ролан Гаррос:

Рэкорд: Надалын хувьд 8 дахь түрүүгээ авч рэкорд тогтоохыг зорьж байгаа. Хэрвээ түрүүлж чадвал Их дуулгын 4 тэмцээний рэкорд болох юм. Одоогоор Опэн эрад Фэдэрэр, Сампрас, Надал 3 тус бүр 7 түрүүтэй рэкордыг хуваан эзэмшиж байгаа. Опэн эрагаас өмнө гэвэл Bill Tilden, William Larned, Richard Sears нар Амэрикийн нээлттэй тэмцээний 7 түрүүг эзэмшдэг юм байна.
Фэдэрэр: Фэдэрэрийн 17 Их дуулгын түрүү тэннисний түүхэн дэх цор ганц рэкорд. Хэдийн нас 32 хүрсэн ч дахин түрүүлэх боломж түүнд бий. Францын нээлттэй тэмцээний хувьд 2009 онд ганц удаа түрүүлж байсан..
Ноёрхол: Сүүлийн 12 Их дуулгын тэмцээний түрүүг Топ 4 авчээ. Үүнийг хэн нэгэн зогсоох чадах болов уу?
Муррэйгийн эзгүйд: Муррэй Ролан Гаррост оролцохгүй болсноор Фэррэр 4-т бичигдэж оролцоно. Хэрвээ Жокович Надал 2 нэг хагаст орвол энэ нь Фэдэрэрийн финал хүрэх боломжийг нэмэгдүүлж байна.
Их дуулгын цом: 1969 онд Род Лавэр Их дуулгын тэмцээнд бүгдэд нь түрүүлснээс хойш нэг ч тоглогч 4-үүлэнд нь түрүүлж чадаагүй байна. Энэ жилийн хувьд АО-д түрүүлээд буй Жоковичид боломж байгаа. Тэр Ролан Гаррост 1 ч удаа түрүүлж үзээгүй юм.
Франц тэннисчдийн хувьд: Янник Ноа 1983 онд түрүүлснээс хойш 1 ч Франц түрүүлээгүй байгаа. Цонга, Саймон, Гаскүэт гээд Францын итгэлд найдварууд шороон дээр төдийлөн сайн тоглохгүй байна

Андэррэйтэд плэйерс:

Станислас Вавринка: 4 сараас хойш оролцсон шороон талбай дээрх тэмцээнд Муррэй, Фэррэр, Цонга, Бэрдых нарыг хожоод буй түүний хувьд сүүлийн 2 Ролан Гаррост 3-р тойргоос хасагдаж байсан.
Эрнэстс Гулбис: Италиан Опэний 3-р тойргийн тоглолтонд Надалд хожигдсон ч г 1 үед нь хожиж чадсан түүний хувьд 2008 онд Ролан Гаррост шөвгийн 8-д шалгарч байжээ.
Янович: 22 настай түүний хувьд Италиан Опэнд Цонга, Гаскүэт нарыг хожин шөвгийн 8-д шалгарсан.
Григор Димитров: Мөн л 22 настай Болгар залуу Италиан Опэнд Жоковичийг хожиж шуугиан тарьсан.

Өрсөлдөөн:

Рафаэл Надал: Сүүлийн 8 Ролан Гарросын 7-д нь, энэ жил оролцсон 8 тэмцээнийхээ 6-д нь түрүүлээд буй.
Новак Жокович: Дэлхийн чансаагаараа тэргүүлэгч маань өнгөрсөн сард Монтэ-Карлогийн финалд Надалыг хожсон ч сүүлд оролцсон 2 тэмцээндээ эхний тойргуудад хожигдсон.
Рожэр Фэдэрэр: Фэдэрэр энэ жил анх удаагаа финалд шалгарсан нь Италиан Опэн байлаа.
Дэвид Фэррэр: Өнгөрсөн жилийн Ролан Гаррост хагас шигшээд шалгарсан түүний хувьд оролцсон 3 шороон талбай дээрх тэмцээндээ маш сайн амжилт үзүүлээд байгаа.
Томаш Бэрдых: Сүүлийн оролцсон 2 тэмцээндээ чансааны 1, 2-т бичигдэж буй Жокович, Муррэй 2-г хожсон
Last edited by ARBAR on Thu May 23, 2013 2:55 pm, edited 1 time in total.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Thu May 23, 2013 10:55 am

2013 онд:

The first major: АО-д Викториа Азаранка Ли Наг хожин түрүүлснээс хойш баруун шагай болон зүүн хөлний бэртлээс болж тэр бүр тэмцээнд оролцоогүй бөгөөд 3 тэмцээнд л оролцжээ.
No. 1: 2 сарын дундуур Сэрэна Уйллиамс дахин чансаагаараа тэргүүлэх болсон. 24 тоглолт дараалан хожигдоогүй байгаа түүний хувьд 4 тэмцээнд дараалан түрүүлээд байна.
Nemesis: Австралийн нээлттэй тэмцээнээс хойш Мариа Шарапова цорын ганц хүнд л хожигдоод байгаа нь Сэрэна Уйллиамс бөлгөө. 2013 он гарсаар 3 удаа хожигджээ.
Aging process: Топ 30 дотор 1 ч өсвөр насны тоглогч байхгүй байна. Харин Топ 50-д 19 настай Лаура Робсон ганцаараа байна. Топ 15 тамирчин бүгд 23-с дээш настай үүний 4 нь 30-с дээш настай ажээ.
Influential presence: Ли На Тайм сэтгүүлээс зарласан 100 most influential people in the world for 2013-н нэгээр шалгарсан цорын ганц эмэгтэй тэннисчин.
No. 2 American: АО-д Сэрэнаг хожин хагас шигшээд шалгарсан Слоан Стэфэнс Амэрикийн бас нэгэн итгэл найдвар болоод байна. 17-д эрэмбэлэгдэж буй түүний хувьд үүнээс хойш Топ 50 тамирчдаас дахин хожиж чадаагүй яваа аж.

Ролан Гаррос:

The age record: Хэрвээ Сэрэна түрүүлвэл 31 нас 9 сартай Опэн эрагийн хамгийн хөгшиндөө Францад түрүүлсэн тохиолдол болох юм байна. Крис Эвэрт 1986 онд 31 нас 5 сартайдаа Францад түрүүлж байж. Опэн эрагаас өмнө Zsuzsa Kormoczy 1958 онд 33 настайдаа Францад түрүүлж байсан байна. Их дуулгын хувьд Мартина Навратилова 1990 онд 33 настайдаа Уймбэлдонд түрүүлсэн рэкорд байдаг ажээ.
The slam: Азаранкад энэ жил Их дуулгад бүгдэд нь түрүүлэх боломж байгаа. Хамгийн сүүлд Штэффи Граф 1988 онд Их дуулгын тэмцээнд бүгдэд нь түрүүлж байжээ. 2002 оноос хойш 1 жилд 2-с дээш Их дуулгын тэмцээнд түрүүлсэн бүсгүй байхгүй байгаа юм байна. Жоковичийн нэгэн адил Азаранка ч мөн Ролан гарросын шороон дээр цом өргөж үзээгүй байгаа.
Repeat performance: Мариа Шарапова өнгөрсөн жил түрүүлэхдээ Топ 5-д байгаа 1 ч тоглогчтой тоглолгүй түрүүлжээ кк. 2004 оноос хойш Сэрэнагийн эсрэг 12-0 гсн үзүүлэлттэй байгаа Шарапова түүний ноёрхлыг зогсоон түрүүлж чадах уу?
Last chance?: Ли На 2011 онд Ролан Гаррост түрүүлсэн, 31 настай түүний хувьд Их дуулгад түрүүлэх цорын ганц боломж байж магадгүй юм.
Young upstart: Слоан Стэфэнс 1 сард АО-н хагас шигшээд шалагарах үедээ 19 настай байсан. Францад дахин шинэ залуу тоглогч гарч ирэх болов уу? Магадгүй Лаура Робсон байж болох юм.
French hopes: Мэри Пирс 2000 онд түрүүлснээс хойш 1 Франц эмэгтэй түрүүлээгүй байгаа. 2011 онд Ролан Гарросын хагас шигшээд шалгарч байсан Марион Бартолигийн хувьд боломж байгаа ч тэр он гарсаар Топ 30 доторх тоглогчийг хожиж чадаагүй байгаа аж.

Андэррэйтэд плэйерс:

Laura Robson: Сүүлд оролцсон 2 тэмцээндээ Вэнус Уйллиамс, Радванска хоёрыг хожоод байгаа
Simona Halep: Румыны 21 настай охин сая Италиан Опэнд Кузнецова, Радванска, Винчи, Янкович нарыг хожин хагас шигшээд шалгарч шуугиан тарьлаа.
Sloane Stephens: Австралид хагас шигшээд шалгарч шуугиан тарьж байсан тэрбээр оролцсон 7 тэмцээнийхээ 4-т нь эхний тойрогтоо хожигджээ. Өнгөрсөн жилийн Ролан Гаррост 3-р тойрог хүртэл явсан байна.
Ana Ivanovic: Италиан Опэний эхний тойрогт хожигдсон тэр Мадридад хагас шигшээ, Штутгартад шөвгийн 8 шалгарсан. 2008 оны Францын аварга хэрхэн тоглохоо мэдэж байгаа.
Carla Suarez Navarro: Сүүлийн 1 сарын хугацаанд топ 11-д багтсан Саманта Стосур, Возняцки, Пэтрова нарыг хожжээ.

Өрсөлдөөн:

Serena Williams: Чансаагаараа тэргүүлэгч 24 тоглолт дараалан хожиж, оролцсон 3 шороон талбайн тэмцээндээ түрүүлсэн. Харин түүний хувьд 2002 оноос хойш Ролан Гаррост түрүүлээгүй, 10 жил хагас шигшээд нь ч шалгараагүй, өнгөрсөн жил эхний тойрогт 111-т эрэмбэлэгдэж буй Разаннод хожигдсон юм.
Maria Sharapova: Өнгөрсөн жилийн аварга оролцсон 4 тэмцээндээ дараалан финалд шалгарсан амжилт үзүүлээд буй.
Li Na: Ли 2011 онд түрүүлсэн, 1 сард АО-н финалд шалгарсан ч сүүлийн үед амжилт муутай байна. Мадридад эхний, Италиан Опэнд 2-р тойрогт хожигдсон. Гэхдээ Их дуулгын арвин туршлага түүнд бий.
Victoria Azarenka: Италин Опэны финалд шалгарсан түүний хувьд Ролан Гаррост шөвгийн 8-с илүү амжилт үзүүлж үзээгүй гашуун түүхтэй.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Thu May 23, 2013 12:34 pm

ARBAR wrote:Ролан Гарросын өмнө /превью/


Фэдэрэр: Тэр 2013 он гарсаар 6 тэмцээнд оролцсон ч 1-д нь ч түрүүлсэнгүй. Энэ хугацаанд чансаагаар эхний 5-д ороогүй хүнд хожигдож Топ 10-д багтаж байгаа ганц л хүнийг /Цонга/ хожжээ.


Рожер ер нь л хэцүү болоод ирсэн байгаа л даа угаасаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Thu May 23, 2013 11:05 pm

hosko wrote:
ARBAR wrote:Ролан Гарросын өмнө /превью/


Фэдэрэр: Тэр 2013 он гарсаар 6 тэмцээнд оролцсон ч 1-д нь ч түрүүлсэнгүй. Энэ хугацаанд чансаагаар эхний 5-д ороогүй хүнд хожигдож Топ 10-д багтаж байгаа ганц л хүнийг /Цонга/ хожжээ.


Рожер ер нь л хэцүү болоод ирсэн байгаа л даа угаасаа...


Гэхдээ цаадах чинь бараг сар гаруй амарч байгаад орж ирсэн шүү. Формоо Уимблдоны үеэр яг олох байх гэж бодоод байгаа. Надальд бол юу ч болохгүй хусуулж байна лээ дээ.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri May 24, 2013 11:56 am

10 оноос хойш бол ер нь иймэрхүү л яваа л даа ноднин л гэнэт хэд хэдэн тэмцээнд түрүүлчихсэн болохоос
10 онд АО-д түрүүлснээс хойш 1 ч тэмцээнд түрүүлээгүй явж байгаад намар нь Цинциннатид тэгээд АТР world tour finals-д түрүүлсэн.
11 онд бол бүр 1 ч Их дуулгад түрүүлээгүй явж явж Парист тэгээд бас АТР world tour finals-д түрүүлсэн.
За Фэдэрэр больжээ гэж байтал харин 12 онд 3 мастэрс 1000, Уймбэлдонд түрүүлчихсэн.

2008 онд бол ганц USO-д түрүүлээд 1 ч мастэрс 1000 тэмцээнд түрүүлээгүй байдаг

энэ жил Их дуулгад түрүүлэх боломж харагдахгүй байгаа ч ганц хоёр мастэрс цувралд түрүүлчих байлгүй дээ гэсэн найдвар байгаад л байгаа ккк

/Мастэрс 500 цувралыг оруулсангүй/
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Fri May 24, 2013 12:05 pm

Харин тэр үед бензин нь дуусаад, хэсэг самчатик залгаж нэлээн явлаа л даа... Одоо нөгөөх нь бас дуусч байгаа байх...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri May 24, 2013 12:10 pm

хэхэ дахиад 1 цэнэглэчиж болохгүй юу

за оноолт хурдан гараасай, Жокович, Надал 2 нэг хагаст таарчихвал гүй ээ мөн сайхан байна аа
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Fri May 24, 2013 4:04 pm

Надал чансааны 5-аар орсон бол шөвгийн 8-д Нөүлтэй таарөх нь тодорхой гээд Роланд Гарросын оноолт гаргадаг гар тэгээд байсан ш дээ... Тэгээд саяхан 4-рүү чансаа нь ороод ирсэн чинь шөвгийн 4-т тэр 2-ийг таарах магадалтай гээд сайтуудаар байсан...

Одоо бол Муррэй жагсаалтаас гараад, Надал 3-аар орж байна л даа... Тэгэхээр ер нь шөвгийн 4-т Надал-Рожер гэж таарахуйц магадлал асар өндөр болсон байх...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Sat May 25, 2013 1:31 am

Сугалаа Арбарын залбирч байснаар гарлаа... :ногоон:


Defending champion Rafael Nadal and World number one Novak Djokovic could meet in the 2013 French Open semi-finals...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon May 27, 2013 10:03 am

харин тэглээ
наана нь юу ч болж мэднэ гэхдээ Фэдэрэр анхаарлаа төвлөрүүлээд, ухаалаг тоглоод финал хүрчихвэл болох нь тэр
тэгээд финалд Надал биш Жокович хүлээж байвал шаанс гарч ирлээ л гэсэн үг
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Maslo » Mon May 27, 2013 11:41 am

Мэргэжилтнүүдээс нэг юм сонирхоод асууж болох уу?

1. Хүмүүс их үзэх дуртай байдаг гэдэг утгаар нь Australian Open, French Open ,Wimbledon ,US Open энэ дөрвийг жагсаавал аль тэмцээн нь хамгийн их сонирхол татдаг вэ? Та хэд өөрсдийнхөө саналаар жагсааж өгөөч...

2. Энэ жил Australian Open ямар нэгэн сувгаар LIVE гарсан уу?
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Зак » Mon May 27, 2013 11:45 am

Би мэргэжлийн биш. Гэхдээ минийхээр бол 1. Wimbledon, 2. Roland Garros, 3.Australian Open, 4. US Open.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Maslo » Mon May 27, 2013 11:51 am

Australian Open ихэнхдээ манай цагаар хэдээс тоглолтууд нь явагддаг вэ?
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Адмирал » Mon May 27, 2013 11:53 am

Өдрийн цагаар л явагдаад байдаг шт... ССТВ5аар тоглолт нь гардаг..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Maslo » Mon May 27, 2013 11:57 am

За баярлалаа
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron