French Ligue 1

Moderators: khulgee, Хөлбөмбөгийн модууд

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu Apr 18, 2013 8:43 pm

32-р тойрог

4 сарын 12
Valenciennes 0-0 St Etienne
Хуурай тэнцээ..... Ст Этьэн сүүлийн 5 тоглолтын 4-т нь тэнцжээ....... гэхдээ тэд 2013 он гарсаар хожигдолгүй цувралаа үргэлжлүүлсээр.......... 13-д хүргэлээ......

4 сарын 13
Troyes 0-1 PSG
Матуйди-н хийсэн гоолоор ПСЖ ээлжит хожил авлаа...... Матуйди-с гадна хаалгач Сиригу-н гайхалтай тоглолт хожил тун их нөлөөллөө......... 6 сэйв........ ПСЖ сүүлийн 5 тоглолтонд 4 хожил 1 тэнцээ........
Image
AC Ajaccio 1-1 Nancy
Тэнцээ......... Аяччо сүүлийн 4 тоглолтын 3-т нь тэнцлээ........ харин Нанси-н хожигдолгүй цуврал 4-т хүрлээ...... 3 хожил 1 тэнцээ........
Lorient 4-1 Bastia
Өнгөрсөн тойрогт 5 гоол хаалгандаа алдсан Лорэн сүүлийн 3 тоглолтонд 12 гоол хийн хожил аваад бсан Бастияг 4-1-р бут ниргэлээ.......... Жэрэми Алиадэрэ даблджээ........... лигид 14 гоолтой боллоо.......
Bordeaux 4-2 Montpellier
Бордо өмнөх улирлын аваргуудыг талбайдаа 4-2-дож Европт тоглох мөрөөдлөөс нь холдууллаа........ эзэн багаас Санэ /11’/, Диабатэ /24’/, Плашил /26’/, Сайвит /54’/ нар гоолджээ.... Бордо-н сүүлийн 9 тоглолтонд авч бгаа анхны ялалт........
Brest 0-2 Reims
Рэймс рэлэгшнд бгаа Брэст-г талбайд нь 2-0-длээ.......... Nicolas Fauvergue, Diego нар гоолджээ........... Брэст 5 дараалан хожигдлоо...... Рэймс сүүлийн 4 тоглолтоос 10 оноо аваад бна..........
Evian Thonon 4-2 Rennes
Талбайдаа Эвиан Рэнн-г 4-2-р буулгаж авлаа........ Эвиан сүүлийн 6 тоглолтонд 1 л хожигджээ......... харин 4 дараалан хожигдоод бгаа Рэнн сүүлийн 8 тоглолтоос 2 л оноо авчээ......

4 сарын 14
Nice 3-0 Sochaux
Энэ улирал гайхалтай тоглож бгаа Ниццэ талбайдаа Сошог 3-0-длээ......... Траорэ, Дигард, Цвитанич нар гоол хийжээ.........
Lyon 3-1 Toulouse
Лигид 3 тоглолт дараалан хожигдоод бсан Лион энэ удаа талбайдаа Толуз-г 3-1-р буулгаж авлаа........ тоглолтын 8 минутанд эзэн багийн Грэниэр Лаказэттэ-н дамжуулалтаар гоолдож 1-0......... 20 минутын дараагаар Толуз-н мэргэн бууч Бэн Иэддэр гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн ч...... 49 минутанд Грэниэр-н баруун жигүүрээс өгсөн кроссыг 16-с Бакари Конэ мөргөж гоол хийн 2-1........ 63 минутанд Фофана-н дамжуулалтаар Гомис гоолдож 3-1......... улирлын 14 дэх гоол.......... эхний үед Лаказэттэ гэмтэж Гомис сэлгээгээр орж ирсэн билээ....... өнгөрсөн оны 11 сард 3-0-р Толуз-н талбайд хожигдсон хариугаа авлаа........
Image
Lille 0-0 Marseille
Гоолгүй тэнцээ...... Марсэл хаалгач Манданда-н гайхалтай тоглолт багтаа оноо авчирлаа......... талбайн эзэд илүү довтолж бсан ч Манданда гайхалтай блаа......... 7 сэйв....... Лилл сүүлийн 10 тоглолтонд 1 л хожигдсон.... 2 тэнцээ...... 7 хожил......... харин Марсэл сүүлийн 6 тоглолтоос 3 хожил 3 тэнцээ........ тэнцээнүүд бүгд 0-0.......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Fri Apr 19, 2013 2:28 pm

32 тойргийн дараагаар ПСЖ тасархай тэргүүлсээр л........... 2-т яваа Марсэл-с 9 оноо илүү тэд үлдсэн 6 тойргийн 3-д хожил авахад л хангалттай......... нийслэлийн багийн хувьд ирэх 6 тойрогт Лион, Лорэн-н талбайд хийх тоглолт л хүнд байх болов уу...... бусад учраанууд асуудлгүй....... харин Аваргуудын лиги Европын эрхийн төлөөх тулаан нилээн өрсөлдөөнтэй болохоор бна...... Марсэл Лион аваргуудын лигийн төлөө өрсөлдөх бол.... Европын эрхийн төлөө Ст Этьэн, Ниццэ, Лилл багууд хүчтэй өрсөлдөхөөр бна.........
харин лиг1-с мултрахгүйн төлөө Эвиэн Сошо Нанси Брэст Труа өрсөлдөх нь дээ.... Труа ч бараг унах нь тодорхой болоод бна.....


PSG 20 хожил 7 тэнцээ 5 хожигдол +37 67 оноо
Marseille 17 7 8 +4 58
Lyon 16 8 8 +18 56
St Etienne 14 12 6 +26 54
Nice 15 9 8 +11 54
Lille 14 11 7 +17 53
Montpellier 14 6 12 +8 48
Lorient 12 11 9 +1 47
Bordeaux 11 13 8 +5 46
Rennes 12 6 14 -4 42
Toulouse 10 11 11 -1 41
Bastia 11 6 15 -17 39
Reims 9 10 13 -6 37
Valenciennes 9 10 13 -7 37
AC Ajaccio 8 13 11 -8 35
Evian Thonon 8 10 14 -8 34
Sochaux 8 8 16 -18 32
Nancy 7 10 15 -18 31
Brest 8 5 19 -21 29
Troyes 4 13 15 -19 25

мэргэн буучдыг Ибра тасархай тэргүүлж бна...... өнгөрсөн улирлын мэргэн буучид Нэнэ Жиру нар 21 гоолоор хуваан авч бсан..........
Zlatan Ibrahimovic 26
Pierre-Emerick Aubameyang 17
Jeremie Aliadiere 14
Darío Cvitanich 14
Bafetimbi Gomis 14
Anthony Modeste 12
Ben Yedder 12

дамжуулалтыг Лилл-н Паэт 10 оновчтой дамжуулалтаар тэргүүлж бна......... өнгөрсөн улирал Эдэн Азар 16 пасс-р тэргүүлсэн билээ..........
Dimitri Payet 10
Jeremie Aliadiere 9
Mathieu Valbuena 9
Pierre-Emerick Aubameyang 8
Yohan Mollo 8
Wahbi Khazri 8
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Fri Apr 19, 2013 2:43 pm

Франц цом 2013
шөвгийн 4


4 сарын 16
Troyes 3-0 Nancy
Труа Нансиг мулталлаа........... хэдий лигид Нанси хүснэгтэд 2 байр дээгүүр ч..... Цомд үгүй юм бна.......
St Etienne 1-2 Lorient
лигид гайхалтай тоглож бгаа ч Ст Этьэн Цомоос мултарлаа......... цаг дуусах мөчид Лорэн-н Алиадэрэ гоолдсноор багаа шөвгийн 4-т үлдээлээ...........
Image

4 сарын 17
Lens 2-3 Bordeaux
Диабатэ-н гайхалтай тоглолт Бордог цааш шалгарууллаа......... мань эр даблдсан билээ........
Evian Thonon 1-1 PSG
лигид унах аюулд ойрхон бгаа Эвиан тэргүүлэгчдийг мулталлаа......... торгуулийн цохилтоор........ 4-1.......
өнгөрсөн долоо хоногт Аваргуудын лигээс мултарсан ПСЖ энэ удаа Францын цомоос мултарлаа...... дабл трипл нтр мөрөөдөж бсан Ансилотти ч асуудалд орсоон........
Image

хагас шигшээ тоглолтууд 5 сарын 7-нд болно....
Troyes - Girondins de Bordeaux
Evian TG FC - FC Lorient
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Sat Apr 27, 2013 8:11 pm

33-р тойрог

4 сарын 19
Montpellier 1-2 Lyon
Лион аваргуудын лигийн эрхийн төлөөх тулаанд өрсөлдсөөр.. Монпэлльэ-н талбайд эцсийн мөчид гоолдож хожил авч чадлаа....... тоглолтын 10 минутанд эзэн багийн хагас хамгаалагч Моуниэ хаалгачийн эсрэг ганцаар гараад цохисныг Лионы хаалгач Вэркоутрэ хаачихлаа...... талбайн эзэд тэргүүлэх сайхан боломж бсан...... 19 минутын дараагаар зочин багийн Грэниэр-н зүүн жигүүрээс өгсөн кроссыг хаалганы урдаас довтлогч Лизандро Лопэз мөргөж гоолдсноор........ Лион тэргүүлж эхэллээ....... 41 минутанд эзэн багийн Бэланда 16-н шугам дээрээс хүчтэй цохин гоол хийж 1-1......... гайхалтай гоол.......2-р үед.... 2 баг гоол хийлгүй үндсэн цаг дуусч.... шүүгчийн мэдлийн 3 минутанд Лионыхны булангийн цохилтыг эзэн багийн хамгаалагч мөргөснийг Клэмэнт Грэниэр 16-н гаднаас зүүн хөлөөр маш хүчтэй цохиж гоолдон 2-1....... галзуу гоол....... Лионд 3 оноо авчирлаа........ харин Монпэлльэ сүүлийн 6 тоглолтонд 1 хожил авчээ..... 1 тэнцээ 4 хожигдол.........
Image

4 сарын 20
Marseille 1-0 Brest
1-р үеийн төгсгөлд Бэной Чэйру-н фрий кик-с хийсэн гайхалтай гоол Марсэлд ялалт авчирлаа.......... хэдийгээр Марсэл 3 оноогоо авч 2-р байраа хадгалсан ч.... тэд сүүлийн 6 тоглолтонд 3-хан гоол хийгээд бна...... 3 удаа 1-0-р хожиж, 3 удаа хуурай тэнцээ хийжээ.....
Харин рэлэгшнд бгаа Брэст 6 тоглолт дараалан хожигдлоо.........
Image

4 сарын 21
Bastia 1-2 Lille
Лилл Бастияг талбайд нь эцсийн мөчид ялж чадлаа...... энэ хожил тэднийг хүснэгтэд 4-т орууллаа...... тоглолтын эхний үед гоол ороогүй бөгөөд 2-р үе эхлээл 2 минут өнгөрч бхад........ Wahbi Khazri 16-н гаднаас хүчтэй цохин гоолдож 1-0....... талбайн эзэд тэргүүлж эхэлсэн ч...... 87 минутанд Лилл-н Лукас Дигнэ маш холоос зүүн хөлөөр хүчтэй цохиж гоолдон тэнцүүллээ.......... шүүгчийн мэдлийн цагт Пэдрэтти-н урагш өгсөн дамжуулалтад Марко Баса хүрснээр хаалганд гоол хийн Лиллд ялалт авчирлаа......
Sochaux 2-2 Bordeaux
Сошо талбайдаа Бордотой 2-2-р тэнцлээ....... тэд талбайдаа илүү тоглож бсан ч Бордо хаалгач Каррассо тун сайн блаа...... 78 минутанд зочин багийн Диабэт гоолдсноор багтаа тэнцээ авчирлаа.....
Nancy 3-1 Evian Thonon
Нанси талбайдаа Эвиан-г 3-1-р хожсноор рэлэгшн-с гарч чадлаа..... эзэн багийн Benjamin Moukandjo даблджээ...... мань эр Мангани-н цохисон 2 булангийн цохилтыг гоол болгож чадсан билээ......
Toulouse 0-1 Lorient
Жэрэми Алиадэрэ-н гоол Лорэнд роуд тоглолтоос 3 оноо авчирлаа..... хаалгач Блондэл маш том алдаа Толуз 3 тоглолт дараалан хожигдоход хүргэлээ........
Reims 0-1 Valenciennes
Рэймс талбайдаа Валэнсиэнд хожигдлоо....... 57 минутанд Грэгори Пужол тоглолтын цорын ганц гоолыг хийснээр багтаа ялалт авчирлаа...... Рэймс-н сүүлийн 5 тоглолт дахь анхны ялагдал...... Валэнсиэн-н хувьд сүүлийн 9 тоглолтонд анхны ялалт........
PSG 3-0 Nice
ПСЖ аваргын титэм рүү ойртсоор л........тоглолт эхлээл талбайн эзэд довтолж....... 5 минутанд Ибра-н цохилт хаалганы шон оносон бол...... 5 минутын дараагаар...... Пасторэ-н дамжуулалтаар Мэнэз гоолдож 1-0......... 27 минутанд Мэнэз дахин гоол хийх боломж бсан ч хаалгач Оспинад хаалгачихлаа.....
2-р үеийн 65 минутанд Ниццэ-н хаалгач Оспина 16-н дотор алдаа гаргаснаар улаан карт авч хөөгдөж пэналтиг Ибра цохин гоол.......... 2-0...... улирлын лигийн 27 дахь гоол.....
Цаг дуусахын өмнө Ибра-н дамжуулалтаар Чантомэ гоолдсноор 3-0......... ПСЖ 19 жил хүлээсэн цомдоо ойртсоор л..........
Image

4 сарын 24
St Etienne 4-2 AC Ajaccio
32 жил цом хүртээгүй тэд өнгөрсөн хагас сайнд Рэнн-г 1-0-р хожиж Францын лигийн цомын аварга болсон Этьэн Аяччог 4-2-длоо........
Эзэн багаас Обамэянг, Аяччо-с Муту нар даблджээ.......
Rennes 1-2 Troyes
Труа Рэнн-г талбайд нь буулган авлаа...... лигид хомоол хамж бгаа тэдний энэ улирлын 5 дахь хожил гэнэ......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Sat Apr 27, 2013 8:14 pm

33 тойргийн дараагаар...... ПСЖ аваргын цомд ойртсоор л.......

PSG 21 хожил 7 тэнцээ 5 хожигдол +40 70 оноо
Marseille 18 7 8 +5 61
Lyon 17 8 8 +19 59
St Etienne 15 12 6 +28 57
Lille 15 12 7 +18 56
Nice 15 9 9 +8 54
Lorient 13 11 9 +2 50
Montpellier 14 6 13 +7 48
Bordeaux 11 14 8 +5 47
Rennes 12 6 15 -5 42
Toulouse 10 11 12 -2 41
Valenciennes 10 10 13 -6 40
Bastia 11 6 16 -18 39
Reims 9 10 14 -7 37
AC Ajaccio 8 13 12 -10 35
Evian Thonon 33 8 10 15 -10 34
Nancy 8 10 15 -16 34
Sochaux 8 10 16 -18 33
Brest 8 5 20 -22 29
Troyes 5 13 15 -18 28


Мэргэн буучид....... Ибра гоолдсоор л.....

Zlatan Ibrahimovic 27
Pierre-Emerick Aubameyang 19
Jeremie Aliadiere 15
Darío Cvitanich 14
Bafetimbi Gomis 14
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Sat May 04, 2013 6:41 pm

34-р тойрог

4 сарын 26
Lille 3-3 Sochaux
Сошо-н гайхалтай эргэн ирэлт........ тэд эхний 48 минутанд 3 гоол алдаж хожигдож яваад сүүлийн 10 минутанд 3 гоол дараалан хийн тэнцүүлж чадлаа........ эзэн багаас Калу, Сошо-с Vincent Nogueira нар даблджээ........ Ногуэйра 2 гоолоо 2-уланг нь фрий кик-с хийжээ..........
Мөн Сошо хаалгач Поуплин тун сайн блаа..... 6 сэйв........ Европын эрхийн төлөө өрсөлдөж бгаа Лилл сүүлийн 3 тоглолтын 2-т тэнцлээ...... харин Сошог энэ тэнцээ рэлэгшн-с гаргасангүй......

4 сарын 27
Lorient 0-1 Marseille
Марсэл Лорэн-н талбайгаас Валбуэна-н гоолын ачаар хожил авч чадлаа........ талбайн эзэд илүүрхэж байсан ч аз тэдний талд бсангүй...... 2 ч удаа хаалганы хөндөл хусаал....... орж байсан бөмбөгийг Марсэл хамгаалагч гаргаал...... нэг л болсонгүй дээ....... харин Валбуэна 25 минутанд Аэу-н хүчтэй цохилтыг хаалгач Аудард хаасан ч ойсон бөмбөгийг Валбуэна нэмээл гоолдчихлоо......... цаг дуусах үед эзэн багийн хаалгач Аудард, Марсэл-н Аэу 2 маргалдаж улаан карт авч хөөгдлөө......... довтолгооны асуудалтай бгаа Марсэл сүүлийн 7 тоглолтын 4-т нь 1-0-р хожиж 3-т нь 0-0.......... ямар ч бсан өнгөрсөн 12 сард талбайдаа 3-0-дуулж байсан хариугаа бага ч болов авлаа..........
Image
Valenciennes 0-0 Nancy
Хуурай тэнцээ...... Валэнсиэн сүүлийн 3 тоглолтонд хожигдсонгүй....... 1 хожил 2 тэнцээ........ бараг 30 тойрог лигид хомоол хамж байсан Нанси сүүлийн 6 тоглолтонд 4 хожил 2 тэнцээ авснаар рэлэгшн-с гараад байгаа билээ............
AC Ajaccio 2-1 Montpellier
Шүүгчийн мэдлийн цагт Осэр-с өвөл ирсэн Кэни довтлогч Дэннис Олиэч гоолдож Аяччод хожил авчирлаа........... эхний үед талбайн эзэд илүүрхэж байсан ч гоол хийж чадсангүй.... Олиэч шон оносноос гоолдож чадсангүй...... 2-р үе эхлээл 2 минутанд Монпэлльэ-н Камара-н чадварлаг жүжиглэлтийн горыг хамгаалагч Диавара хүртэж улаан карт авснаар талбайн эзэд 10-уул боллоо...... харин пэналтиг зочин багийн Бэланда тун сонин цохиж Аяччо-н хаалгач Очоад санаатай гэмээр өгчихөв.......... 56 минутанд хүний илүүг ашиглаж Моуниэр гоолдож зочид тоог 0-1 болголоо...... 82 минутанд сэлгээгээр орж ирсэн Дэлортэг Монпэлльэ-н Каоутари 16 дотор түлхэж унагаж шүүгч ч улаан өглөө....... пэналтиг Дэлортэ өөрөө цохин ттоог тэнцүүллээ......... 1-1............ үндсэн цагт дуусч шүүгчийн мэдлийн цагт Дэлортэ-н баруунаас өгсөн кроссыг 16-с Олиэч мөргөж гоолдсноор 2-1......... сэлгээгээр орж ирсэн Дэлортэ тоглолтыг эргүүлчихлээ..........
Аяччо сүүлийн 6 тоглолтонд анхны хожлоо авлаа.......... харин өнгөрсөн улирлын аваргууд 3 тоглолт дараалан хожигдлоо...........
Bordeaux 0-0 Reims
Бас нэг хуурай тэнцээ......... энэ 2-н өмнөх тоглолтонд ч гоол ороогүй билээ.............
Brest 0-2 Rennes
Рэнн Брэст-г талбайд нь 2-0-длээ........ эхний үед Abdoulaye Doucoure, Victor Montano нар гоолджээ........... талбайн эзэд 7 тоглолт дараалан хожигдлоо............ сүүлийн 14 тоглолтонд хожил авсангүй......... сүүлийн 4 тоглолтонд гоол ч хийсэнгүй........ харин 5 тоглолт дараалан хожигдсон Рэнн сүүлийн 9 тоглолтонд анхны хожил.......
Bastia 0-0 Toulouse
3 дараалан хожигдоод бсан Толуз Бастия-н талбайгаас тэнцээ авлаа.....

4 сарын 28
Lyon 1-1 St Etienne
Лигид 3, 4-т байгаа багуудын тулаан тэнцээгээр өндөрлөлөө......... тоглолтын 27 минутандэзэн багийн довтлогч Лопэз 16-с мөргөснийг Ст Этьэн хаалгач Руффиэр маш сайн хаалаа........ 2 минутын дараагаар Молло-н цохисон булангийн цохилтыг Курт Зума 16-с мөргөж гоолдлоо...... 0-1......... зочид тэргүүлж эхэллээ........ 54 минутанд Лопэз-н дамжуулалтаар Гоуркуфф гоолдож тоог тэнцүүллээ..... 66 минутанд Хамума зүүнээр орон цохисныг эзэн багийн хаалгач Лопэз хаачихлаа..... Ст Этьэн лигид 15 тоглолт дараалан хожигдолгүй явна.....
Image
Nice 3-1 Troyes
Ниццэ талбайдаа лигид хомоол хамж бгаа Труаг буулган авлаа....... эзэн багаас Renato Civelli, Dario Cvitanich, Luigi Bruins нар гоолджээ......... энэ хожлыг авснаар талбайн эзэд сүүлийн 4 тоглолтын 3-т нь хожлоо..........
Evian Thonon 0-1 PSG
ПСЖ тун хүнд хожлыг Эвиан-н талбайгаас авлаа....... энэ тоглолтонд 3 ч тоглогч улаан карт авлаа....... эхний үед ПСЖ илүүрхэж байсан ч гоол хийж чадсангүй...... эзэн багийн хаалгач Лакуйт ч тун сайн блаа...... гэсэн ч 2 үе эхлээл 5 минутанд Жаллэт-н дамжуулалтыг Пасторэ 16-с хүчтэй цохиж гоолдон 0-1.......... 62 минутанд зочид тоог ахиулах боломжтой бсан ч.... Вэрратти-н цохилт хаалганы хөндөл цохилоо....... 81 минутанд Вэрратти улаан карт авснаар ПСЖ хүн дутуу үлдлээ....... цаг дуусах мөчид сэлгээгээр орж ирсэн Бэкэм, эзэн багийн Хэлифа нар улаан карт авлаа...... ПСЖ аварга болоход 1 л оноо дутуу бна даа.......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Sat May 04, 2013 6:45 pm

34 тойргийн дараагаар ПСЖ аварга авах нь тодорхой болсоор.....

PSG 22 7 5 +41 73
Marseille 19 7 8 +6 64
Lyon 17 9 8 +19 60
St Etienne 15 13 6 +28 58
Lille 15 12 7 +18 57
Nice 16 9 9 +10 57
Lorient 13 11 10 +1 50
Montpellier 14 6 14 +6 48
Bordeaux 11 15 8 +5 48
Rennes 13 6 15 -3 45
Toulouse 10 12 12 -2 42
Valenciennes 10 11 13 -6 41
Bastia 11 7 16 -18 40
Reims 9 11 14 -7 38
AC Ajaccio 9 13 12 -9 38
Nancy 8 11 15 -16 35
Evian Thonon 8 10 16 -11 34
Sochaux 8 10 16 -18 34
Brest 8 5 21 -24 29
Troyes 5 13 16 -20 28


Мэргэн буучид

Zlatan Ibrahimovic 27
Pierre-Emerick Aubameyang 19
Jeremie Aliadiere 15
Darío Cvitanich 15
Bafetimbi Gomis 14
Anthony Modeste 12
Ben Yedder 12
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Jo_amka » Mon May 13, 2013 2:18 pm

Сүүлийн 6 жилийн аваргууд:
- 2008: Lyon

- 2009: Bordeaux

- 2010: Marseille

- 2011: Lille

- 2012: Montpellier

- 2013: PSG
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: French Ligue 1 - 2012/13

Postby ТӨӨГӨӨ » Wed May 15, 2013 3:14 pm

Өрсөлдөөн ширүүн бна гэх юмуу тогтворгүй бна гэх юмуу? Ямартаа ч уйдахгүй юм бна
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu May 16, 2013 9:14 pm

35-р тойрог

5 сарын 3
St Etienne 0-0 Bordeaux
Ст Этьэн-н хожигдолгүй цуврал үргэлжилсээр...... энэ удаа Бордог талбайдаа барсангүй......... Бордо-н хаалгач Сэдрик Каррассо-н гайхалтай тоглолтонд тэдэнд гай боллоо......... 5 сэйв......... өмнө нь 12 сард ч хуурай тэнцээ хийж бж........
Image

5 сарын 4
Marseille 2-1 Bastia
Гигняк-н 2 гоол Марсэлд хожил авчирлаа......... Бастия-с Таувин холоос хүчтэй цохин гоолджээ......... Марсэл 3 дараалан ялалт бгуулаад бгаа бол Бастия сүүлийн 4 тоглолтоос 1 л оноо аваад бна..........
Image
Reims 1-1 AC Ajaccio
Рэймс талбайдаа Аяччотой тэнцлээ....... 24 минутанд зочин багийн довтлогч Адриан Муту гоолдож зочид тэргүүлж эхэлсэн ч....... 12 минутын дараагаар эзэн багийн хамгаалагч Манди мөргөж гоолдсноор тоог тэнцүүллээ........ үүнээс хойш талбайн эзэд илүүрхэж бсан ч Аяччо хаалгач Очоа тун сайн блаа....... 7 сэйв......
Montpellier 2-1 Brest
Түрүү улирлын аваргууд талбайдаа лигид хомоол хамж бгаа Брэстийг буулган авлаа.... 10 минутанд эзэн багийн Эстрада-н холын хүчтэй цохилт хамгаалагчид чигээ өөрчлөн хаалганд орсон бол 9 минутын дараагаар Брэст-н Распэнтино мөн л холоос хүчтэй цохин гоолдож 1-1.......... 74 минутанд Камара пэналти-с цохин гоолдож 2-1....... 3 тоглолт дараалан хожигдоод бсан талбайн эзэд энэ удаа хожлоо.....
Troyes 1-0 Evian Thonon
Труа-н залуу довтлогч Бахэбэк сэлгээгээр орж ирээл багтаа ялалт авчирлаа.......
Toulouse 4-2 Lille
Толуз Лилл-г талбайдаа буулган авлаа...... эзэн багаас Иэддэр, Дидот, Браатэн, Бэн Басат нар гоолджээ....... Лилл сүүлийн 4 тоглолтонд хожигдоогүй цуврал нь зогслоо....
Sochaux 1-0 Lorient
Слован Приват-н 30 минутанд хийсэн гоолоор Сошо талбайдаа Лорэн-г хожлоо...... энэ хожилд Сошо-н хаалгач Поуплин-н хувь нэмэр их........ 7 сэйв.......

5 сарын 5
Rennes 0-3 Nice
Рэнн талбайдаа Ниццэд бут ниргүүллээ....... Дарио Цвитанич даблдаж....... лигид 17 гоолтой боллоо.......... энэ тоглолтонд эзэн багийн Мавинга 56 минутанд улаан карт авсан бол Ниццэ-н Pejcinovic цаг дуусах мөчид улаан карт авчээ.......
Nancy 0-3 Lyon
Лион Нансиг талбайд нь 3-0-длээ.......... Гомиз 2 гоол хийжээ........
PSG 1-1 Valenciennes
ПСЖ-н цом өргөх нь хойшилсоор........ тоглолтын 43 минутанд Тиаго Силва улаан карт авсан нь тоглолтын дүнд нөлөөлчихлөө дөө....... мань эр шүүгчид хүрсэн учраас улаан картаар торгуулчихлаа....... эхний үед гоол алдсан тэд хүн дутуу ч 83 минутанд булангийн цохилтыг Алэкс мөргөж гоолдсноор тоог тэнцүүллээ.......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu May 16, 2013 9:59 pm

36-р тойрог /аварга тодорлоо/

5 сарын 10
Lille 3-0 Reims
Лилл талбайдаа Рэймс-г 3-0-длээ......... Саломон Калу даблджээ....... мань эр сүүлийн 3 тоглолтонд 5 гоол хийгээд бна....... энэ хожил тэднийг топ 4-т багтаагаад бна.........
Image

5 сарын 11
Marseille 2-1 Toulouse
Марсэл дахин 2-1-р хожил авлаа....... өмнөх тойрогт Гигняк даблдаж багтаа ялалт авчирч бсан энэ удаа Андрэ Аэу даблдаж багтаа ялалт авчирлаа....... энэ хожил тэднийг Францын энэ улирлын дэд аварга болоход ихээхэн түлхэц өглөө........ Марсэл сүүлийн 10 тоглолтонд 7 хожил 3 тэнцээ аваад бна.......
Image
Bordeaux 3-2 Nancy
Бордо талбайдаа Нансиг буулган авлаа........ хожлын гоолыг сэлгээгээр орж ирсэн Диабатэ 86 минутанд мөргөж хийлээ...... цаг дуусах үед Фаубэрт пэналти цохиод Нанси хаалгач Грэгоринид хаалгачихав...... Бордо сүүлийн 5 тоглолтонд ялагдсангүй.... 2 хожил 3 тэнцээ.......
Bastia 3-1 Montpellier
Бастияг талбайдаа Монпэлльэг 3-1-длээ.... Антони Модэстэ даблджээ......... 2-ууланг нь мөргөж оруулжээ.......
Valenciennes 4-1 Rennes
Валэнсиэн Рэнн-г 4-1-длээ....... зочид эхэлж гоолдсон ч....... 4 гоол дараалан алджээ....... энэ нь 2 ч хамгаалагч нь 2-р үеийн 58, 65 минутанд дараалан улаан карт авч хөөгдсөн нь нөлөөлчихлөө...... 2 тоглогчоо алдснаас хойш дараалан 3 гоол алджээ.......
Brest 0-2 Sochaux
Приват даблдаж Брэстийг талбайд нь Сошо буулган авлаа..... Приват сүүлийн 2 тоглолтонд 3 гоол хийж багтаа 6 оноо авчирлаа.........
Image
AC Ajaccio 0-1 Troyes
Труа-н хамгаалагч Флориан Жаржат багтаа ялалт авчирлаа........

5 сарын 12
Lorient 3-1 St Etienne
Лорэн талбайдаа 2013 онд лигид ганц ч хожигдоогүй бсан Ст Этьэн-г 3-1-р буулган авлаа......... эзэн багийн Kevin Monnet-Paquet, Fabien Robert, Yann Jouffre нар гоолджээ.....
Evian Thonon 4-0 Nice
Эвиан талбайдаа Ниццэг бут ниргэлээ......... Сабэр Хэлифа даблджээ...... түүний сүүлийн гоол бараг энэ улирлын шилдэг гоолоор тодрох байх........зочин багийн хаалгач урагшилсныг ашиглан маш холоос /өөрийн талын төвийн тойрог орчмоос/ цохин гоолдсон.......
Lyon 0-1 PSG
Жэрэми Мэнэз-н 53 минутанд хийсэн гоолоор Нийслэлийн баг Лионыг талбайд нь буулган авлаа........... Энэ хожил ПСЖ-д Лиги 1-н аваргын 3 дахь цомыг авчирлаа.......... 1993/94 улирлаас хойш тэд аварга болоогүй бсан билээ..... өнгөрсөн улирал ч авах тун дөхсөн ч аман хүзүүдсэн энэ улирал авч чадлаа........ харин Марсэл 2-т орох нь тодорхой боллоо......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu May 16, 2013 10:06 pm

36 тойрогт ПСЖ аваргаллаа....... улирал дуусахаас 2 тойргийн өмнө........ дэд аваргууд ч тодорлоо.. Марсэл Лион-с 7 оноо илүү......... Лионд үлдсэн 2 тойрогт хожихгүй бол аваргуудын лиги худлаа болох нь дээ..... Европын эрхийн төлөө Лилл Ниццэ Ст Этьэн өрсөлдөж бгаа бол....... Аяччо Рэймс Эвиан Нанси Труа нар унахгүйн төлөө тулалдах нь......

PSG 23 хожил 8 тэнцээ 5 хожигдол +42 77 оноо
Marseille 21 7 8 +8 70
Lyon 18 9 9 +21 63
Lille 16 12 8 +19 60
Nice 17 9 10 +9 60
St Etienne 15 14 7 +26 59
Lorient 14 11 11 +2 53
Bordeaux 12 16 8 +6 52
Montpellier 15 6 15 +5 51
Toulouse 11 12 13 -1 45
Valenciennes 11 12 13 -3 45
Rennes 13 6 17 -9 45
Bastia 12 7 17 -17 43
Sochaux 10 10 16 -15 40
AC Ajaccio 9 14 13 -10 39
Reims 9 12 15 -10 39
Evian Thonon 9 10 17 -8 37
Nancy 8 11 17 -20 35
Troyes 7 13 16 -18 34
Brest 8 5 23 -27 29

мэргэн буучид....
Zlatan Ibrahimovic 27
Pierre-Emerick Aubameyang 19
Darío Cvitanich 17
Bafetimbi Gomis 16
Jeremie Aliadiere 15
Anthony Modeste 14

дамжуулалт
Dimitri Payet 13
Mathieu Valbuena 12
Yohan Mollo 11
Gaël Danic 10
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Thu May 16, 2013 10:10 pm

ТӨӨГӨӨ wrote:Өрсөлдөөн ширүүн бна гэх юмуу тогтворгүй бна гэх юмуу? Ямартаа ч уйдахгүй юм бна


дараа жилээс өрсөлдөөн бүүр ширүүсэх бх даа........ оросын тэрбумтны баг болох Монако дээш дэвших нь бараг тодорхой болчоод бгаа........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Mr S » Tue May 28, 2013 7:11 pm

37-р тойрог

5 сарын 18
Rennes 1-1 AC Ajaccio
Рэнн талбайдаа Аяччоттой тэнцлээ....... 5 минутанд зочин багийн хамгаалагч Диавара гоолдсон ч...... 1-р үеийн төгсгөлд эзэн багийн довтлогч Мэвлут Эрдинг мөргөж гоолдон тоог тэнцүүллээ....... 2-р үед гоол оролгүй 1-1-р өндөрлөлөө.... энэ тэнцээ Аяччог унах аюулаас бүрэн холдууллаа........
Nancy 1-2 Bastia
Бастия Нансиг талбайд нь хожсноор Нанси ирэх улирал лиги 2-т тоглох нь тодорхой боллоо........ тоглолтын 72 минутанд хийсэн Бастия-н довтлогч Антони Модэстэ-н хүчтэй цохилт Нансиг доош унагалаа......
Troyes 1-0 Bordeaux
Труа талбайдаа хүн дутуу /Фаубэрт 65 минутанд улаан карт авч/ Бордог хагас хамгаалагч Фабиэн Каму-н 56 минутанд хийсэн гоолоор хожлоо.......... энэ хожил тэдэнд лиги 1-т үлдэх найдвар төрүүлээд бна......
PSG 3-1 Brest
ПСЖ талбайдаа доод лиги унах нь тодорхой болсон Брэст-г 3-1-р хожлоо........ энэ тоглолтонд Ибра даблдснаар лигийн мэргэн буучийн жагсаалтыг 29 гоолтой тасархай тэргүүлж бна..... тоглолтын үр дүн өрнөлөөс илүү нэгэн зүйл бүхний анхаарлыг татаж байсан билээ.......... Английн домогт хөлбөмбөгчин Давид Бэкэм 38 насандаа зодог тайлснаа мэдэгдэж сүүлчийн тоглолт нь энэ байлаа........... гараанд гарч ахлагчийн туузтай тоглосон Бэкэм-г 82 минутанд сэлгээнд суулгахад стадион даяараа босч түүнд хүндэтгэл үзүүлсэн........
Image
Image
Montpellier 0-0 Lille
Хуурай тэнцээ........... цаг дуусах мөчид Лилл-н Пэдрэтти улаан карт авчээ.....
Reims 1-0 Lorient
Рэймс талбайдаа Лорэн-г Кричовиак-н пэналти-с хийсэн гоолоор хожлоо..... энэ хожил Рэймс-г рэлэгшн-с холдууллаа........
St Etienne 2-0 Marseille
Ст Этьэн Марсэл-г буулган авлаа...... тоглолтын 25 минутанд эзэн багийн ахлагч Лойк Пэррин гоолдсон бол......... 42 минутанд Брандао мөргөж гоолдсноор 2-0...... 2-р үед.... Марсэл-нхан гоолдох дөхсөн ч... Валвуэна-н цохилт хаалганы шон онолоо........
Ст Этьэн аваргуудын лигийн эрхийн төлөө тэмцсээр л.........
Sochaux 1-2 Toulouse
Хүн дутуу Толуз Сошог талбайд нь хожлоо........
Evian Thonon 2-0 Valenciennes
Эвиан тун чухал хожил авч унах аюулаас холдлоо...... эхний үед Хэлифа, Эхрэт нар гоолдож энэ улирал үлдэхээр боллоо......

5 сарын 19
Nice 1-1 Lyon
Ниццэ-н талбайд хүн дутуу Лион тэнцээ авлаа...... 76 минутанд Клэмэнт Грэниэр маш холоос фрий кик цохин гоолдож багтаа тэнцээ авчирлаа...... энэ тойргийн шилдэг гоол......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Өсөхбаяр » Wed Oct 02, 2013 1:55 am

шинэ улиралын сэдвээ нээхгүймүү
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Logger » Mon May 19, 2014 9:06 am

Rennes Striker Paul-Georges Ntep Scores Obnoxious/Hilarious 'Header'

Image
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: French Ligue 1 - 2012/13

Postby Takanohana_Nowitzki » Mon Aug 11, 2014 2:25 pm

ПСЖ тэнцээд, Монако хожигдоод, энэ улирал ч халуухан эхлэж бна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: French Ligue 1

Postby Zoe » Thu Feb 04, 2016 8:14 pm

France Football’s worst 11 of the season so far:

Keeper: Mauro Goicoechea (Toulouse)

Defenders: André Poko (Girondins), Mapou Yanga-Mbiwa (Lyon), Karim Rekik (Olympique Marseille), Paolo De Ceglie (Olympique Marseille).

Midfielders: Lucas Silva (Olympique Marseille), Sergi Darder (Lyon), Lucas Ocampos (Olympique Marseille), Adryan (Nantes).

Lucas Silva named in Ligue 1 worst 11 of the season
France Football magazine compiled the list of underwhelming performers in the top flight, with Míchel's Marseille side featuring heavily.

On-loan Real Madrid midfielder Lucas Silva has been named in a worst Ligue 1 side by France Football magazine. The Brazilian midfielder joined Marseille last summer from the Bernabéu after just six months in the Spanish capital and has failed to make much of an impact at the Vélodrome.

Silva arrived at Real Madrid for a fee of 13 million euros from Cruzeiro as one of the most promising young players in the Brasileiro, having been named the best defensive midfielder in the Brazilian top flight in 2014. Silva was signed by Real on the basis of his reputation as a midfielder who adds to the defensive shape of a team and building play from the back. However, he did not excite much confidence under Carlo Ancelotti, making just nine appearances for the side over six months, mostly as a substitute.

When Rafa Benítez arrived at the Bernabéu he was similarly underwhelmed and the club elected to seek a loan deal so that Silva could gain some experience in the European leagues. Marseille manager Míchel, a former Real Madrid great, snapped up the player and believed he could become a key part of his side. However, despite Míchel’s faith Silva’s performances have been decidedly mediocre and he has slipped from the starting 11 to a place on the bench and been subjected to jeers from the Marseille support.

All of this combined compelled France Football to include Silva in their worst 11 of the season so far alongside another former Liga luminary, Sergi Darder, who joined Olympique Lyon last summer in a 12 million euro deal from Málaga. [as.com]

Forwards: Brandao (Bastia), Nolan Roux (Saint-Étienne).
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: French Ligue 1

Postby PrOXy » Fri May 27, 2016 12:57 pm


тулузийн дасгалжуулагч мундаг видео бэлдсэн байна. хэрвээ сүүлийн тоглолтондоо оноо алдсан бол унахаар байж. тэгээд үлдэж чадсан гэнэ. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: French Ligue 1

Postby Funky » Fri May 27, 2016 1:07 pm

Зарим нь булан тойроод сад тавьсан байхаа хаха аймар аймар
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: French Ligue 1

Postby Messi2018 » Wed May 02, 2018 11:28 am

Стешийн зээлийг дуусгахын тулд энтертайнментгүй чөлөө олгодог

Жэсса Родригес ПЛ-ийн улирлын төгсгөлд Премьер лигт тоглогч Сток Сититэй энэрэн нигүүлсэх эрхээ өгч Парис Сте Германаас улирлын чанартай зээлийг дуусгавар болгожээ.

25 настай Испани Стауреныг доод дивизионд саадгүй өнгөрөөсөн, улирлын хоёр тоглолтоор хожигдсон.
Image
Месси ганцхан л, тэр мөнхөд байдаг.
Мессигийн дэмжлэг.
Би таны хүссэн хөлбөмбөгийн цамцтай.
Та тэгээгүй, гэхдээ би хийсэн.
Messi2018
 
Posts: 10
Joined: Sat Apr 28, 2018 11:05 am

Re: French Ligue 1

Postby Nomer 10 » Sat May 05, 2018 2:52 pm

Марселиа ЧЛ-т оруулчих юмсан. Атлетиког барахгүй байх. Тэгэхээл лигээсээ л эрхээ авах хэрэгтэй. Лион Монако 2-ын нэг нь бүдрэх хэрэгтэй бн. Энэ 3-аас 2 нь ЧЛ-т орж, 1 нь ЕЛ-т орно. ЕЛ-ийн нөгөө эрхийн төлөө Сэнт-Этьен, Рэнн, Ницца гэсэн багууд алалцаж бн. Балайтолгойгийн багийг оруулчих юмсан, овоо хүмүүжсэн бн лээ. Мэтц унах нь тод болсон бол дээд талын 4 багийн 2 нь хасагдахаар байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: French Ligue 1

Postby Nomer 10 » Mon May 07, 2018 2:44 pm

Лион, Монако, Марсель 3уулаа хожлоо. ЕЛ-ийн эрхийн төлөө Рэнн том ялалт байгууллаа, учир нь Сэнт-Этьен Ницца 2 нухуулсан. Рэлэгэйшн бэттл аймаар юм болж бнаа. Өчигдөр хүснэгт хараад сууж байтал Лилль Тулуз 2 голдоо Штрасбургийг хавчуулчаал байраа сольж бн лээ. 5 багаас 2 нь хасагдана гэхээр алаан болох нээ
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: French Ligue 1

Postby Nomer 10 » Wed May 16, 2018 8:02 pm

Сүүлийн тойрог ч алаан болох нь дээ. Саяны тойргийг хальт тоймлий.

Лион - Штрасбург
Лион нухуулчлаа. Уг нь хожиж явсийн. Тэгсэн Штрасбург 88 дээр тэнцүүлээд 94 дээр дахиж хийгээд хожсон. Тэр сүүлийн чөлөөт цохилт бол ёстой аймаар. Яг 90- ийн буланд явсан. Тэд хэцүү талбайд том багаас том оноо авч дээд давхартаа үлдэх нь найдвартай боллоо. Сүрхий гарууд.

Гингом - Марсель
Лионы бүдэрсэн боломжийг Марсель ашиглаж чадсангүй ээ. 2 гоолоор хожиж яваад 3 гоол алдаад дамартсан. Сүүлд тэнцүүлсэн нь их юм. Манданда улаан авсан, сүүлийн тойрог яана даа. Одоо энэ 2 баг 1 онооны зөрүүтэй, ЧЛ-т аль нэг нь л орно. Өөрсдөө ч хожчих байх, сул баг байгаа. Харин Лион талбай дээрээ хэдий ч Ниццатай. Балайтолгой аймаар бгаа даа. Тэнцэхэд л будаа.

Монако - Сэнт-Этьен
Монако азтай гарууд 91 дээр шог гоол хийгээд ЧЛ-т орох нь бараг бат болчлоо. Сүүлийн тойрогт Тройтой. Нөгөөдүүл нь хасагдахгүй гэж чардайна л даа. Монако хожигдсон ч гоолын зөрүү Марселийнхаас 5-аар илүү. Сэнт-Этьен харин Европт гарах мөрөөдлөө бараг булшилсан. Бордөгоос гоолын зөрүү нэлээн дутуу, Ниццагаас 2 оноо дутуу. Сая ч уг нь аймаар дайрсан ч хаалгач нь сайн бсан.

Ницца - Кан
Балайтолгой тоглолт эхлэнгүүт 2 гоол хийгээд бүх юм ойлгомжтой болцон. Ниццагийн төлөөх сүүлийн тоглолт нь гэнэ лээ. Хойно Дантэ хамгаалалтад найдвартай байлаа. Сэнт-Этьен хожигдсон тул дээр нь гарч 2 оноо илүү болов. Одоо Лионыг аргалах хэрэгтэй бна даа. Тэгэхгүй бол Бордөд бариулна. Европт үзэх хүсэл талаар болно гэсэн үг. Каны хувьд гол тоглогчоо хөөлгөцөн, одоо тэгээд ПСЖ-д нухуулах байх. Нөгөө талд Тулуз хожчвол тэд дээд давхартаа үлдэхэд хэцүү болно.

Бордө - Тулуз
Бордө эхлээд гоол алдсан ч шоконд орсонгүй. 4-ийг хийцэн. Ниццаг Лионд нухуулахыг хүлээх үлдлээ. Гэхдээ өөрсдөө хожих хэрэгтэй, тэгэхгүй бол доор нь байгаа Сэнт-Этьен Монпэлье 2-т бариулна. Тулуз хэдий хожигдсон ч тэдний аз болоход дээр доор нь байгаа багууд бас хожигдсон. Сүүлийн тойрогт талбайдаа Гингомыг нухах хэрэгтэй. Тулуз плэй-оффын байран дээр яваа.

ПСЖ - Рэнн
Аваргууд баяраа тэмдэглэсэн. Гэхдээ өмнө нь хожил байгуулж үзэгчдээ баясгахыг хүсч байсан ч Рэнн Европт орох гээд ёстой амиа тавьсан. Мотта зодоон хийчих гээл. Нөхөр 5 жилийн дараа фрий агент болж бгаагаа тоож байгаа ч юм алга. Фэнүүд нь италиар баахан юм бичцэн самбар барьчихсан Мотта гэж орилолдоол. ПСЖ 2-0-ээр нухуулаад үзэгчдээ жаахан гонсойлгосон. Лиг 1-ийн аваргын баяр жул юмаа. Бундэслигаас бусад нь ер нь жул. Рэнн харин Европын дэвжээнд үзэх эрхээ бараг халааслачихвуу даа.Ямар ч байсан урьдчилсан шатнаас үзэх эрхээ бол бат болгосон. Өмнөх тойрогт бас том хожил байгуулсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: French Ligue 1

Postby Nomer 10 » Fri May 25, 2018 9:27 pm

Сүүлийн тойрог сэтгэл их дэнслүүллээ шүү. Бижгэн тойм явчий даа. Гэхдээ эгзэгтэй багууд дээр.

ЧЛ-ийн урьдчилсан шатнаас орох баг нь 3-р байранд орох ёстой. Лион Марселиас 1 онооны илүү байлаа. Аль нь 3-р байранд орох вэ гэдгийг шийдсэн тойрог байв.

Марсель - Амиенс
Марселийн хувьд заавал хожих ёстой тоглолт. Тэрийгээ ч баталж тоглолт эхлэнгүүт гоолдов. Удалгүй 2 дахь нь ч оров, энэ гоол дээр Вэлодром цэнгэлдэх бараг нурсан даа. Бүх фэнүүд нь цааш харж байгаад нуруугаараа тэвэрч байгаад үсрэлдэв. Хөлбөмбөгт ховорхон харах зураг шүү. Гэхдээ өрсөлдөгч нь мөчөөгөө өгсөнгүй, төд удалгүй залгааны гоол хийсэн. 46 дээр бараг тэнцүүлэнгээ алдлаа, Манданда сайн байсан. 2-р үеийн дунд хэрд өрсөлдөгч баг нь улаан алаад Марсельд бүр ч таатай болов. Тэр ч яах аргагүй улаан байсан л даа, араас нь хөлийн булчин луу нь жийгээд орцон, урдаас нь байсан бол хуга байхгүй юу. Марсель аргагүй ядралттай байна, яаж ч чадсангүй 2-1-ээрээ дуусгалаа.

Лион - Ницца
Лион хожихгүй л бол Марсельд идүүлнэ. Гэвч эхний үеийг Плэагийн гоолоор Ницца хожиж өндөрлөв. Энэ үед Марселийн фэнүүд яаж баярлаж байсан бол. 2-р үе эхлэнгүүт харин Дэпайгийн шоу эхэллээ. Тэнцүүлээд удалгүй илүү гаргасан. Нөхөр 86 дээр хэт трик хусцан. Фэнүүд нь чухам аюул болж байнаа. Гэхдээ 1-1 байх үед Балайтолгой хаалгачийн өөдөөс ганцаараа гардгаа хусцан бол өөр зураг харагдах байсан байх. Бас 2-1-ийн дараа Плэа 2-2 болгох боломж гаргасан ч хаалгач Горгелин багаа аварсан.

Гэхдээ 88 дээр нөгөөх Плэа дахиж хусаад үлдсэн хугацаанд хөөрхөн сандаргасан шүү. Ингээд Лион үлдэж Марсель хасагдав. Манданда багийнхнаа дагуулаад газар сууцан, том дэлгэц рүү өлийчихсөн урамгүй сууж харагдсан. Харамсалтай мөч шүү. Атлетиког нухаж ЧЛ-т шууд орох боломжтой байлаа. Дараа нь лигээсээ бас мултрав. Өмнөх тойрогт Гингомыг 2-0-оос алддаг л хамгийн буруу юм болсон юм даа. Яахав миний хувьд Дэпай Рафаэл 2 маань ЧЛ-т орж байгаа нь жаахан гол зогоосон, түүнээс би чинь энэ лигт Марселийг их хардаг.

Ниццагийн дасгалжуулагч Фаврэ ирэх улирал Дортмундыг удирдахаар болж байгаа. Оронд нь Патрик Виера очих гэнэ дээ.

Марсель 4, Рэнн 5-д орсон бол 6-р байрын төлөө 3 баг алсын дуэл хийсэн. Европын тавцанд гарах эрхийн төлөө гэсэн үг. Ницца гэхдээ Лионд нухуулаад мултарсан бол Сэнт-Этьен өрсөлдөгчөө 5 гоолоор уншсан. Гэвч нөгөө талд нь Бордө 4 гоолоор нухаад үлдсэн ганц эрхийг халааслав.

Тулуз Каэн 2 рэлэгэйшнд унахгүйн төлөө алсын дуэл хийсэн. Тулуз Гингомыг 2-1-ээр хожиж чадсан ч нөгөө талд Каэн ПСЖ-ийн ширүүн дайралтуудад тэсч чадсаар 1 оноо салгаж дөнгөв. Ингээд 1 оноогоор тэд дээр үлдсэн. Оноо тэнцсэн бол гоолын зөрүүгээр Тулуз дээр нь гарах байлаа.

Гэхдээ Тулуз рэлэгэйшн тоглолтод 2-р лигийн 3-р гарсан багтай үзээд эхний тоглолтоо 3 гоолоор хожчихоод байгаа. Өрсөлдөгч багийнх нь фэнүүд үймээн гаргасан тул хоосон цэнгэлдэхэд тоглосон нь сайхан хэрэг болсон. Ноднин тэд бас хасагдах шахаад дасгалжуулагч нь аймаар юм бэлдээд, бүх тоглогчид нь уйлаад сэтгэл хөдөлгөсөн юм болж байсан. Тэрийг үзсэнээс хойш эднийхийг үлдчээсэй гэж бодоод байсан, овоо үлдчлээ.

Өөр онцлох зүйл гэвэл Раниери Нонтыг сүүлийн удаа дасгалжуулсан өдөр байлаа. Рэнн Монпэлье 2 дээр 2 коуч нь тэврээд нэгнээ үнсээд байсан нь Туркийн лигийг санагдуулж байлаа. За ирэх намар уулзий даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Францын Лиг 1

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests