"Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Monteyne » Sun May 06, 2012 8:07 pm

Аан би Месси байна, Би Юнайтедын фен л дээ
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Могжоохон » Fri May 18, 2012 7:57 pm


http://www.youtube.com/watch?v=0lqi6w9aHjw

Юнайтэд Реал хоёрын төлөө хийсэн 204 гоол нь...

PS: Өнгөрсөн оны 7 сард хийсэн бичлэг байна шүү, тэхээр энэ улиралын гоолууд нь дутуу
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Могжоохон » Fri May 18, 2012 8:01 pm

Энэрэл wrote:Аан чамайг Месси гэдиймүү.. Зөв зөв.. худлаа өөрийгөө хэлүүлэх гээд Месси байшдээ нтр гээд байгаарай хаха :ногоон:
За Месси танилцъя.. Энэрэл хаха..

Хоо Мэсси манай цонход ороод ирсиймүү? :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Gunner6 » Sat May 26, 2012 8:13 pm

Сristiano Ronaldo amazing car collection
Роналдогийн машины цуглуулгын хэсгээс нь... Папарацид өртсөн л зургууд ..
Image
Aston-Martin-DB9
Image
Audi-Q7
Image
Audi-R8
Image
Audi-RS6
Image
Audi-RS61
Image
BMW-M6
Image
Bentley-Continental-GTC
Image
Bentley-GT-Speed
Image
Bugatti-Veyron
Image
Ferrari-599-GTB-Fiorano
Image
Maserati-GranCabrio
Image
Mercedes-Benz-C-Class-Sports-Coup
Image
Mercedes-Benz-C220-CDI
Image
Porsche-911-Carrera-2S-Cabriolet
Image
Porsche-Cayenne-Turbo-by-Techart
Image
Porsche-Cayenne
Image
Once Gun Have Worked No One Can't Stop It
SIE SIND CHAMPIONS
Gunner6
Буучин
Буучин
 
Posts: 630
Joined: Thu Aug 18, 2011 3:26 pm
Location: Ulaanbaatar

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby 1OOOa » Mon May 28, 2012 11:09 pm

Миний амжилтын гараа хамгийн сайн анд Альберт Фантрау-тай салшгүй холбоотой. Тэр бид 2 нэг клубт тоглодог байсан юм. Нэгэн өдөр Холбооноос хэсэг хүмүүс ирж Альберт бид 2-ийг дуудан хамгийн их гоол оруулсан тамирчинг багт авна хэмээн хэлсэн юм. Тэр Тоглолтонд манайх 3-0оор хожсон. Эхний Гоолыг би ганцаарчлан орж хийсэн. Дараагийн гоолыг Альберт мөргөж оруулсан юм. Хамгийн сүүлийн гоолыг хийхэд Альберт хамгаалагчийг хууран ганцаар гарч гоол хийх боломж маш их байсан боловч над луу дамжуулсан юм. Ингээд сүүлийн гоолыг би хийлээ. Тоглотын дараа намайг багт авч би харин яах гэж ингэснийг Альбертаас асуухад: "Чи надаас илүү Кристин" гээд яваад өгсөн юм.

Энэхүү ярианы дараа сэтгүүлчид Альбертийг олон үнэн эсэхийг нь асуухад тэрээр үнэн хэмээн нотлон тэр цагаас хойш спортоо орхисон ба одоо ажилгүй гэртээ гэнэ. Гэтэл тэрээр 4 хүүхэд, эхнэрийн хамт Маш том харш мэт байшинд амьдардаг ба хэд хэдэн тансаг машинтай байх юм гэнэ. "Энэ бүгд миний анд Кристианогийн л ач шүү дээ" хэмээсэн байна.

Энэ үнэн үү? хэд хэдэн форумдээр байсан гээд гадаад нөхдүүд бичцэн байсан орчуулчиж монголоор
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1053
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby CAHAKA » Tue May 29, 2012 6:31 pm

JJ.man wrote:Image


1OOOa wrote:Миний амжилтын гараа хамгийн сайн анд Альберт Фантрау-тай салшгүй холбоотой. Тэр бид 2 нэг клубт тоглодог байсан юм. Нэгэн өдөр Холбооноос хэсэг хүмүүс ирж Альберт бид 2-ийг дуудан хамгийн их гоол оруулсан тамирчинг багт авна хэмээн хэлсэн юм. Тэр Тоглолтонд манайх 3-0оор хожсон. Эхний Гоолыг би ганцаарчлан орж хийсэн. Дараагийн гоолыг Альберт мөргөж оруулсан юм. Хамгийн сүүлийн гоолыг хийхэд Альберт хамгаалагчийг хууран ганцаар гарч гоол хийх боломж маш их байсан боловч над луу дамжуулсан юм. Ингээд сүүлийн гоолыг би хийлээ. Тоглотын дараа намайг багт авч би харин яах гэж ингэснийг Альбертаас асуухад: "Чи надаас илүү Кристин" гээд яваад өгсөн юм.

Энэхүү ярианы дараа сэтгүүлчид Альбертийг олон үнэн эсэхийг нь асуухад тэрээр үнэн хэмээн нотлон тэр цагаас хойш спортоо орхисон ба одоо ажилгүй гэртээ гэнэ. Гэтэл тэрээр 4 хүүхэд, эхнэрийн хамт Маш том харш мэт байшинд амьдардаг ба хэд хэдэн тансаг машинтай байх юм гэнэ. "Энэ бүгд миний анд Кристианогийн л ач шүү дээ" хэмээсэн байна.

Энэ үнэн үү? хэд хэдэн форумдээр байсан гээд гадаад нөхдүүд бичцэн байсан орчуулчиж монголоор
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Могжоохон » Wed May 30, 2012 9:05 pm

Болж байна шт
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Энэрэл » Fri Jun 01, 2012 5:31 pm

2011-2012 оны улирал Роналдугийн хийсэн бүх 60 ГООЛ

http://www.youtube.com/watch?v=BUO8CbPIL3s
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Realist » Sun Jul 08, 2012 10:04 pm

Image

Портуагалын Alta Definiçao тв-ын сэтгүүлч Daniel Oliveira Кристиано Роналдотой хийсэн ярилцлага, саяхан сарын өмнө нь л хийж. Энэ ярилцлагаас түүний шилдэг нь байхийн тулд ямар их хөдөлмөрлөдөг талаар мөн хувийн амьдрал, дотоод сэтгэлийн талаар багийг ч болов мэдрэх бизээ.

Таныг Кристиано гэж дуудахуу? эсвэл Роналдо?
Манай гэр бүлийнхэн намайг Роналдо л гэдэг. Сургуульд байхад Кристиано гэдэг байлаа. Би өөрөө бол Кристиано гэж дуудуулах дуртай байдаг. Яагаад гэхээр бага нас минь санагддаг юм. /инээв/ Зарим нь бүр Ронни ч гэдэг. Ер нь ихэнхдээ л Роналдо гэдэг юмдаа.

Таны мэргэжлийн тоглогчын карьераа эхэлсэн 2003 оноос хойш юу өөрчлөгдөв?
Мэдээж 10 жил өнгөрсөн учраас маш их зүйл өөрчлөгдсөн, би батгатай өсвөр насны хүүхдээс цайвар арьстай залуу болсон байна./инээв/ Энэ хугацаанд хувийн амьдралын ч тэр тоглогчын түвшинд ч үргэлж сайжирч ирсэн. Би хөлбөмбөгчны замналынхаа олон мөрөөдлийг биелүүлж байна. Мөн миний амьдрал сайхан байна, би амьдралаасаа аз жаргалыг мэдэрч байна. Миний найзууд, гэр бүлийнхэн, найз бүсгүй минь миний аз жаргал.


Чи амьдралаас юуг ойлгож сурч авсан бэ?
Би олон зүйлийг ойлгосон. Би илүү сэтгэлийн тэнхээтэй болсон гэж боддог.11 настайдаа гэр бүлийнхэнээ, төрсөн гэрээ орхиод явах их хэцүү байсан. Тэр үе бол миний амьдралын хамгийн онцгүй үе байсан. Би гэрээсээ явах цүнхнүүдээ баглаж байхдаа сэтгэлээ барьж чадсанаа санаж байна. Өнөөдрийг хүртэл туулсан амьдрал минь надад сэтгэлийн тэнхээ хүч чадал өгсөн гэж би боддог.

Хөлбөмбөгийн од байх ямар байдаг вэ?
Би бол энгийн л нэг залуу, би бусдын л адил ах дүүтэй, амьдралтай, бусдын л адил ажилтай. Өдөр бүр би ажилладаг. Би хэнээс ч өөр биш.

Чи өөрийгөө илүү сайн байлгахын тулд юу хийдэг вэ?
Би өөрийнхөө статистик мэдээллийг анхаардаг. Хөлбөмбөгт статистик бол маш чухал зүйл. Хэрвээ статистик үзүүлэлт нь сайн биш бол хэн ч шилдэг нь биш.

Чиний давуу тал?
Би өөрийгөө дээд зэргийн өрсөлдөх чадвартай гэж боддог, би маш шургуу бэлтгэлээ хийж их хөдөлмөрлөдөг. Би хагас дутуу зүйл хийх дургүй, хэрвээ ийм байвал сайн үр дүнд хүрэхгүй. Надтай хамт ажилладаг хэн нэгнээс асуувал намайг мэргэжлийнхээ хувьд үлгэр жишээч гэж хэлэх байхаа.

Тэгвэл чамд дутагдал бий юу?
Мэдээжийн хэрэг надад дутагдал бий бий. Би ялагдах дургүй. Заримдаа би хожигдлын дараа өөрийн бодолгүй зүйл хэлчихдэг. Гэхдээ багийнхан дотроо байхад 3-4 минутын дараа л хэвийн болчихдог л доо. Багийн андууд маань ч үүнийг маань маш сайн мэддэг. /инээв/

Юу чамайг үргэлж зоригжуулж бэлтгэл бүрт чинь хүч чадал тэмүүлэл болдог вэ?
Би үргэлж урагшаа тэмүүлж өөрийгөө зоригжуулдаг. Гэхдээ худлаа ярьмааргүй байна. Мэдээж зарим өдрүүдэд өглөө сэрэхэд би маш их ядарсан байдаг. Гэхдээ хэзээ ч би бэлтгэлээ тасалж байгаагүй, цаашид мөн адил. Яагаад гэвэл надад илүү зорилго бий, тэр маань намайг илүү сайжрахыг зогсолтгүй байхад хөтөлдөг.

Энэ бүгдэд нөлөөлдөг хамгийн хүчин зүйл юу вэ?
Миний гэр бүлийнхэн. Тэд маань миний сайн муу бүх үед маань хамт байсан. Би хувь хүний төлөвшил, боловсрол гээд бүх зүйлийг гэр бүлээсээ авсан, тэдэндээ маш их баярладаг.

Таны өнгөрсөн аав үргэлж бодогддог уу?
(сэтгэл хөдлөлтэйгөөр) Би хэзээ ч аавийгаа мартахгүй. Аавын маань хэлсэн, сургасан зүйл одоо ч амьдралд минь чухал нөлөө үзүүлдэг. Надтай хамт байдаг гэж боддог.

Аавын таньд таньд өвлүүлсэн зан чанар юу бол?
Шазруун чанар, өөртөө итгэх итгэл. Аав маань өөртөө итгэлтэй хүн байсан. Аав маань хүүхдүүрээ бахархдаг байсан. Бас хүүгээрээ надаар бахархдаг байсан, яагаад гэвэл би үргэлж шилдэг нь байсан.

Ээж тань таньд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Миний бодлоор ээж минь надад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн. Гэхдээ мэдээж аав маань ч гэсэн надад ихийг өгсөн. Аль алинийх нь дүнд би хүн болсон. Хувьд хүнийхээ хувьд би аавтайгаа төстэй байх, бусад зүйл дээр боловсрол хүмүүжлийн хувьд ээж минь нөлөөлсөн.


Таньд эцэг эхээс өгсөн сургааль юу вэ?
Ээж минь "Амьдралын төлөө тэмц" гэж хэлдэг. Зорилгынхоо төлөө мэрий гэж. 11 настайдаа Лиссабон-руу явах болоход ээж минь надад: Хэрвээ чи үүнийг хийхийг хүсч байгаа бол хийх хэрэгтэй" гэж хэлж байсан. Аав маань хөлбөмбөгт их дуртай, надад их урам зориг өгдөг байсан. Аав маань Adorinha клубын арын албанд ажилладаг байсан, аавын маань хүсэл нь намайг том клубт тоглож зурагтаар намайг харахыг хүсдэг байсан. Надад энэ талаар ярихад гунигтай байна, хэрвээ аав маань намайг одоо үед миний амжилтанд хүрснийг минь харсан бол үнэхээр сайхан байх байлаа. Гэхдээ аав маань намайг тэнгэрээс хардаг гэдэгт би итгэдэг.

Туйлширсэн фанатууд?
Заримдаа тэдэнтэй тааралддаг. Манчестер хотод өглөөний 6 цагт намайг сэрэхэд манай гэрийн хашааг даваад миний нэг фэн манай гэрийн хаалгаг тогшиж байсан. Ийм нөхцөл байдал их хэцүү. Тэд үргэлж надтай хамт байхыг хүсдэг, бүр гэрт минь хүртэл шүү.

Таньд ямар эмэгтэй таалагддаг вэ?
Миний зүрх л мэднэдээ. Энэ бол хамгийн чухал зүйл /инээв/.

Сколари хэлж байсан шүүдээ: "Бусад хүмүүс Роналдод атаархдаг, тэр бол өндөр, царайлаг ямар ч хүүхнийг эзэмдэж чадна" гэж ?
Оох энэ хошигнол л доо. Эхний 2 үг нь үнэн байх. Сүүлчийнх нь бол бишээ.


Иринагынхаа талаар яриач?
Бид бие биенээ маш сайн ойлголцдог. Тэр өөрийн хувийн амьдралтай, би мөн адил. Би өөрийнхөө онцлогыг, тэр ч мөн өөрийнхийгөө өөрчлөхгүйг хүсэхгүй, яагаад гэвэл энэ бол хувь хүний үнэ цэнэ. Бид хамтдаа байхдаа жаргалтай сайхан байдаг. Бид хоёр бол жаргалтай хосууд, бид олон зүйл дээр бие биендээ тохирдог.

Чи орос хэллэгүүд мэддэг болсон биздээ?
Мэдээж. Зарим нэг зүйлсийг мэднээ.....баярлалаа, өглөөний мэнд, оройн мэнд гэхчлэн.

Чи түүний дотуур хувцсанд дуртай юу?
Тиймээ, маш их /инээв/ (Түүний найз бүсгүй дотор хувцасны модел юм)

Ямар төрлийнхд нь дуртай вэ?
/инээв/ Би нарийвчлан хэлж чадахгүй нээ, үүнийг маань миний ээж, эгч нар маань үзнэ шүүдээ.

Чамд тоглолтын өмнө үйлддэг ямар нэг заншил бий юу?
Байдаг зарим нэг зүйл бий. Би багийнхантайгаа ярилцдаг, бие биендээ амжилт хүсдэг. Хувцас солих өрөөнд хөгжим сонсдог. Бид өөрсдийн гэсэн ялалтын ёслолтой болсон шүү.

Тоглолтын дундуур хамгийн төвөгтэй санагддаг зүйл юу вэ?
Өрсөлдөгчид маань намайг нэрээр минь дуудах үед. Ийм зүйл дандаа болдог. Үүнийг нь үргэлж анхаарахгүй байх хэцүү байдаг.

Та Португаль орондоо хайртай юу?
Бид хэн гэдгээрээ, Португальчууд гэдгээрээ бахархахдаг.

Таны талаар хэлж байсан муухай зүйл юу байсан бэ?
Маш их зүйл байсан....тэд олон янзаар хэлдэг...биеээ тоосон, **н**, гээдл

Гэхдээ таньд тэр бүгд таны сэтгэлийг зовоодоггүй биздээ?
Тиймээ, яагаад би үүнд шаналана гэж.

Португалын шигшээ багийн ахлагч байх ямар санагддаг вэ?
Шигшээ багийн ахлагч байна гэдэг нэг тоглогчоос Португаль орноос өгч буй хамгийн том хүндлэл. Португалийн шигшээ багийн ахлагч байна гэдэг үнэхээр том бахархал.
Шигшээ багийн тоглогч байхад эхний минутаас сүүлчийн минут хүртэл тэмцэж байдаг.

Одоо чи бол шигшээ багийнхаа туршлагатай тоглогчдын нэг болсон шүүдээ.
Тиймээ би бол ахмадуудын нэг /инээв/. Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Аль хэдийн л би шигшээ багтаа тоглоод 10 жил болчихож. Энэ бол сайн зүйл бас би үүгээрээ бахархаж байна. Манай шигшээ багт олон шилдэг клубын шилдэг тоглогчид байна. Би шигшээ багийнхантайгаа сайхан найзууд, тэд бол гайхалтай тоглогчид. Португаль бол том тэмцээнд түрүүлэх бүрэн чадавхтай баг.

Евро 2012?
Бид шилдэг амжилт гаргаж чадна гэж хэлж чадах байна. Бид Португалын төлөө эхний минутаас сүүлчийнх нь хүртэл тэмцэнэ.

Португаль оронд эдийн засгийн хэцүү нөхцөл байдал байгаа.
Манай орон хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан, гэхдээ үүнд шантарах ёсгүй. Бид өөдрөг байх хэрэгтэй. Эерэг энергийг түгээ.

Хэзээ нэгэн цагт та бусдад атаархаж байсан уу?
Тиймээ, би бага байхдаа машинтай болохыг хүсдэг байсан....Үүнээс өөр зүйл байхгүйм байна.

Хүү чинь чамайг өөрчилж чадсан уу?
(Бахдалтайгаар) Маш их. Хүүхэдтэй болж байж л үүнийг мэдрэх байх. Үгээр тайлбарлаж чадахгүй нь. Энэ бол чиний зүрхнээс, дотроос гарах мэдрэмж. Би мөрөөдлөөрөө амьдарч байна. Үнэхээр гайхалтай сайхан. Хүү маань одоо ярьж чаддаг болсон: бөмбөг, машин, ааваа гээд л. Бид хамтдаа дуулдаг. Хүүгээ анх миний хүүхэд гэж харсан үе маань үнэхээр сайхан байсан. Үнэхээр хөөрхөн. Би хүүтэйгээ адилхан олон хүүхэд харж байсан ч тэр маань нэг л өөр. Тэр мөч бол үгээр хэлшгүй. Би бүгдийг санаж байна. Түүнийг өлгийдөх, усанд оруулах, үсийг нь угаах гээдл. тэр их ширүүн үстэй яг над шиг. Би гэхдээ энэ талаар сайтар тунгаан бодож байгаагүйм байна. Миний амьдрал бол минийх өөр хэнийх ч биш шүүдээ.

Хамгийн сүүлд та хэзээ уйлсан бэ?
Хэзээ уйлснаа сайн санаж байна. Би тэр үед үнэхээр уйлсан. Аваргуудын лигийн хагас шигшээн тоглолтонд торгуулийн цохилтоор ялагдах үед. Тэр их их хүнд байсан. Би сэтгэлээ барьж чадаагүй уйлсан. Тэр тоглолт маш чухал байсан ч би торгуулийн цохилтоо алдчихсан.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч хэн бол?
Энэ бол харьцангүй л дээ. Би Пелег харж байгаагүй, бас Марадонаг, өөр олон агуу тоглогчдыг ид үед нь би амьдарч байгаагүй. Гэхдээ би хэд хэдэн агуу тоглогчдыг харж байсан.

Кристиано Роналдо юм болуу?
Тиймээ тэр тэдний нэг нь болж болох юм. Би өөрийн хөлбөмбөгийн гайхалтай түүхийн хуудсийг бичиж байгаа, Португалийн шигшээ баг, клубын түвшинд ч тэр.

Таны төрх байдал?
Би өөрийнхөө юуг ч нуудаггүй. Би хүмүүсийн үгээр эсвэл хэн нэгнээс өөрийнхөө дүр төрхийг нуухыг хүсдэггүй. Би үргэлж өөрийнхөө дотоод сэтгэлийн тухай ярьдаг. Зарим нь үүнд дуртай байдаг, бусад нь дургүйцдэг.

Balon d’Or?
Би өөртөө найдаж байгаа. Авахыг хүсч байна. Үүний төлөө шилдгүүдтэй өрсөлдөнө.

Таны мөрөөдөл?
Надад мөрөөдөл бий. Португалын шигшээ багтайгаа том тэмцээнд түрүүлэхийг мөрөөддөг. Өшөө олон тэмцээнд түрүүлэхийг, хэд хэдэн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг. Би мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байгаадаа баярладаг.

Таны хүү магадгүй таниас мундаг хөлбөмбөгчин болох боловуу?
Хэцүү сорилт шүү. Гэхдээ би хүүгээ хөлбөмбөгчин болвол дуртай байх болноо. Энэ ч мөн миний мөрөөдөл. ГЭхдээ мэдээж хүү минь өөрийнхөө хүсвэл. Би түүнийг 100% дэмжих болно.

Таньтай ярилцах үнэхээр сайхан байлаа.
Надад ч мөн адил. Бүх Португаль хүмүүс аз жаргалтай байгаасай. Сайн сайхныг хүсье.



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=5xIJ_MhGuSg
Бичлэгийнх нь ард гоё гоё дуунууд явах юмаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Zoe » Sun Jul 15, 2012 4:35 pm

Image
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Энэрэл » Wed Jul 18, 2012 9:10 pm

Image
Тоёота корпорацитай хамтран ажиллахаар болжээ.. Энэхүү үйл ажиллагаа Тайландын нийслэл Бангкок хотод болсон байна.
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Zoe » Wed Jul 25, 2012 11:43 am

Image

Ronaldo the romantic takes aim at the fairest of them all

Image
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Соёлоо » Fri Aug 31, 2012 8:59 pm

Image

Image

Image

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby hosko » Fri Aug 31, 2012 9:01 pm

Цаадах хүүхэн бол сүрхий харж байнаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Johny » Fri Aug 31, 2012 11:57 pm

Image
Манай хүн барайгаал..
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby UULAA » Fri Nov 02, 2012 12:44 pm

Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Эрхэмcfc » Fri Nov 02, 2012 4:25 pm

:eek: :eek: :eek: :D :D :D
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby crusader » Fri Nov 02, 2012 4:31 pm

UULAA wrote:Image

Кристиан ч мөн дөө :eek:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Realist » Sat Nov 24, 2012 8:48 pm

Ronaldo бол цус үнэртэгч

Cristiano Ronaldo - той хамт тоглосноор өөрийнх нь хөлбөмбөгийн талаарх ойлголт өөрчлөгдсөн хэмээн Манчестер Юнайтед клубын экс хамгаалан тоглогч Gary Neville хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ эхэн үедээ C.Ronaldo - г үнэхээр ойлгодоггүй байсан хэмээн Neville ярьсан байна.

Gary Neville : " Charlton-ий эсрэг хийсэн тоглолтоос буцаж ирж байсан үеэ би хэзээ ч мартахгүй. Би тухайн үед ЗА, ЮУ МЭДЭХ БИЛЭЭДЭЭ , зүгээр л түүнийг орхичихоё. " гэж бодолхийлэн явж байснаа санаж байна. Яагаад гэвэл Ronaldo тэр тоглолтонд ерөөсөө өөрийн байрлалдаа байгаагүй. Тэр найдваргүй байсан. David Beckham, Ryan Giggs зэрэг Дэлхийн шилдгүүдтэй хамтран тоглож, тоглолтын нэг хэсэг нь байсан хүний хувьд Ronaldo-той хамт тоглох үнэхээр бүтэшгүй мэт санагдаж байсан. Тэр талбайн зүүн , баруун , төв гээд хаа сайгүй гүйж , тогтворгүй тоглолт гаргадаг байсан нь бидэнд төвөг удахуйц байдаг байсан болохоор түүнийг дараагийнхаа тоглолтонд бид хармааргүй санагддаг байсан. Зүгээр л цохиод гоол болгочих юмыг илүү төвөгтэй болгохыг нь хараад би бүр галзуурах дөхөж билээ. Хэдий бид 3-0 ээр хожиж байсан ч тэр нь чухал биш байсан. Ronaldo, чи ямар чөтгөрөө хийгээд байнаа, бид ийм зүйл хийддэггүй гэж би түүнд хэлж байсан. Гэхдээ энэ нь түүнийг багаасаа гаргахыг хүссэн хэрэг биш. Зүгээр л түүнийг хэзээ ойлгох юм бол доо, хэзээ түүнийг Англи тоглолт гаргах юм бол доо гэдэг үүднээс бухимддаг байсан. ГЭХДЭЭ СЭР АЛЕКС ФЕРГЬЮСОН хэзээ ч тэвчээрээ алдаагүй юм. Тэр үргэлж Ronaldo-гийн талд байсан.

Харин би Ronaldo-г 2006 оны Дэлхийн аварга дээрх Wayne Rooney - гийн улаан хуудаснаас үүсэлтэй тэр бүх маргааны дараагаар эргэн ирснийг санаж байна. Түүнийг хувцас солих өрөөгөөр орж ирэхэд л би : " Энэ зуны турш түүнд юу тохиолдсон юм болдоо." гэж бодож байсан. Тэр Юнайтедад анх ирэхдээ туранхай , шөрмөслөг хүү байсан хэдий ч хүнд жингийнх юм шиг өөрчлөгдөөд ирсэн байсан. Хэн нэгнийг хэдхэн 7 хоногийн дотор өсөж, томорч байгааг харсан юм шиг л санагдаж билээ.

Харин дараагийн ХОЁР ЖИЛ нь Ronaldo үнэхээр гайхалтай байсан. Би примьер лигт тийм гайхалтай зүйл харж байгаадаа итгэхгүй байсан. Примьер лигт Thierry Henry, Eric Cantona, Gianfranco Zola гээд шилдгүүд байсаныг би мэднэ. Магадгүй Thierry Henry-гийн хамгийн оргил үе нь тухайн үеийн Ronaldo-н хоёр жилтэй дөхөж очих байх. Гэхдээ тухайн хоёр жилд примьер лигт өөр гаригаас тоглогч ирчихсэн юм шиг л байсан. ДЭЛХИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ нь байсан.

Энэ улирал Maicon Манчестер Ситигийн хамтаар Бернабэуд түүний ямар аюултайг мэдэрсэн байх. Ronaldo бол цус үнэртэгч. Тэр арын 4 хамгаалагчийн сул талийг олоод мэдчихдэг. Хэрвээ Ronaldo эхний 15 минутын дотор зүүн жигүүрээр орж чадахгүй бол баруун жигүүрээр ордог. Хэрвээ тэр баруун жигүүрээр орж чадахгүй бол төвөөр орох гэх мэтээр үргэлж солигддог. Тэр үргэлж эсрэг багийнхаа 4 хамгаалан тоглогчийн хамгийн сул тал ихтэйг нь олоод мэдчихдэг. ТҮҮНИЙ УР ЧАДВАР, ХҮЧ ЧАДАЛ, ХУРД гээд үнэхээр итгэмээргүй байсан.

Миний хувьд Roy Keane, Ryan Giggs, Paul Scholes, David Beckham, Eric Cantona ,Mark Hughes зэрэг шилдгүүдтэй хамт тоглож байсан. Тэд Юнайтедад илүү олон жил тоглосон болохоор л ЮНАЙТЕДИЙН домгуудын жагсаалтанд Ronaldo - с дээгүүр бичигдэх байх. Гэхдээ эдгээр тоглогчдын хэн нь ч Ronaldo шиг хоёр жилийн хугацаанд гайхалтай байж чадаагүй.

Нэг удаа бэлтгэл дээр бид маш хүнд 8 гүйлтийг хийх хэрэгтэй болсон. Харин Ronaldo сүүлийн хоёрыг гүйлтээ өмнөх 6 гүйлт шигээ сайн гүйцэтгээгүй юм. Харин би түүнээс шалтгааныг нь асуухад :

Ronaldo : " ХЭТ ИХ УС УРГАМАЛЫГ ҮГҮЙ ХИЙЧИХДЭГ ЮМ." гэж хэлж байсаныг би хэзээ ч мартахгүй. Өнөөдөр ч би эдгээр үгсийг санадаг.

RONALDO үргэлж Дэлхийн хамгийн шилдэг тоглогч нь байхыг хүсдэг. Хэрвээ тэр Дэлхийн шилдэг болчихвол баг нь тэр чинээгээрээ илүү сайн болно гэдэгт итгэдэг. Бүгд л хувийн амжилт тийм ч чухал биш гэж үргэлж хэлдэг. Гэхдээ Ronaldo өөр байсан. Түүний хувьд хувийн амжилт илүү чухал байсан. Тэр ахиад л миний бодлыг өөрчилсөн. Тэр хувийн амбицаа багийнхаа нөхцөл байдалд тохируулан хослуулж чаддаг байсан. Тэр Юнайтедийг өөрийнхөө оргил гэж хэлж болох үедээ орхисон хэдий ч өнөөдөр ч түүний нэрийг Юнайтедийн фэнүүд дуулж байгаа.

Ирэх Лхагва гаригийн шөнө Ronaldo Манчестер хотод ирэх болно. Юнайтедийг орхисноосоо хойш анх удаа тэр энэ хотод ирэх гэж байна. Магадгүй цэнгэлдэхэд цугларах бүх хүмүүсийн хүндэтгэлийг тэр хүлээн авах байх. Би ч тэнд байх болно. Бүгд л өнөө шөнө Ronaldo - г үзнэ гэж бодоцгоох байх. Үнэнийг хэлэхэд хөлбөмбөгийг үнэлдэг ямар ч хүний хувьд бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчдын нэг болох түүний тоглолтыг үзэхэд сайхан байх болно." гэжээ.


Үүнийг уншицгаа. Цус үнэртэгч гэж гоё хэлжээ :eek:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Realist » Tue Dec 11, 2012 2:09 am

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Соёлоо » Tue Dec 11, 2012 4:11 pm

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Realist » Tue Jan 08, 2013 10:57 pm

Image

Image

Сайхан хүүхэн шүүү
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Realist » Mon Jan 28, 2013 9:28 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby nick » Sat Feb 02, 2013 2:28 pm

Realist wrote:Image

huu n huurhun zolig yumaa
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby nick » Sat Feb 02, 2013 2:29 pm

manu giinhaa esreg togloh udur n oirtsoor l bndaa CR7
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests