
Сүхбат босч ирээд түй гэж гараа хавирч инээснээ нүүрээ дарчихсан, тэгээд дараа нь уйлсан. Дагаад хачин болж байсан шүү. Тэр үед манай хүн угаасаа хаячихлаа гээд тайвширчихсан гэнэ лээ. Адилхан чөлөөтийн хүмүүс юу ч гарч болно гэдгээ тэрхэн үедээ мартчихсан юм шиг байгаам. Тэрэн дээр давсан бол цаашаа сайн явах байсан даа. Энэ барилдаанаас хойш л манай хүн явахаа байсан даа, аз нь харисан байх. Гантогтохын тэр баярлаад харайж байгаа нь ярих ч юм биш. Аргагүй л дээ, улсын том наадамд том бөхөд унаж яваад хаясан хүн чинь.