ENGLAND NATIONAL TEAM

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Aagii_03 » Fri Jul 27, 2012 6:29 pm

Хаха. Наадуул чинь чансаагаа яаж гаргахаа мэдэж л байгаа.Сайн баг "аз" -гүйгээсээ болж мултраад байгааг мэдээд ингэж байхгүй юу.
Дэлхийн чансаанд 4-т орж байхад, тэр Евро, ДАШТ -д хагас шигшээд орохгүй байсан ч яадгийн :ногоон:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby ХАЛИУН » Mon Jul 30, 2012 11:28 am

Suugii wrote:энэ английн шигшээ хол явж шалихгүй мөртөлөө чансаа гаргахаар тээр дэгүүр л тууж явах юмаа айнн...

Энэ амьдрал уу... Ариун явдал уу.....
Аагийнуудааа..... Викторооооо...... Халиунаааааа..... Эрхэмэээ... өөр чинь хэн хэн байдаг билээ :ногоон:


їгїй ээ яахав дээ пиналтыг хожигдсонд тооцдоггїй л дээ тэгээд л тэнцээ гэсэн оноо авна. яг хожигдож мултарсан гэвэл сїїлийн 8 жилд ганцхан Германд 4-1 їїдлсэн. бусад нь дандаа = хэхэ. гэхдээ бас жаахан ичмээр л дамшиг л даа :ногоон:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Real.madrid » Thu Aug 09, 2012 12:22 pm

Англичууд чансааны 3-т орж ирлээ]

Олон улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багуудын шинэчилсэн чансаагаа дахин танилцууллаа. Өмнөх удаагийн чансаанаас өөрчлөгдсөн гол зүйл нь Английн шигшээ баг нэг байр ахиж 3-р байр луу орж ирсэн явдал байв. Хэдийгээр Рой Хожсоны удирдсан Англичууд Евро 2012 тэмцээний шөвгийн наймаас хасагдсан боловч өнгөрсөн сард цуглуулсан оноо нь Уругвайн өмнө ороход хангалттай байлаа.

Англичууд ОУХХ-ны чансаанд түүхэндээ хамгийн дээгүүр байранд бичигдэж байгаа нь энэ юм. Чансааг тэргүүлэгч Испани, Германы багууд тус тусын байраа хадгаллаа. Европын аваргад хэсгээсээ шалгарч чадаагүй ч гэсэн Оросын шигшээ баг 2 байр урагшилж 11-р байранд орж ирсэн бол Бразилчууд 2 байраар ухарч 13-т орж ирсэн байна.

Эхний 15 байранд өөр өөрчлөлт орсонгүй. ОУХХ-ны дараагийн чансаа 9 сарын эхээр гарах болно. ОУХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валке өнгөрсөн нэг сарын хугацаанд багууд төдийлөн олон тоглолт хийгээгүй учраас чансаанд өөрчлөлт ороогүй болохыг мэдэгдсэн байна.
# Баг Оноо +/-
1 Spain 1605
2 Germany 1474
3 England 1294
4 Uruguay 1236
5 Portugal 1213
6 Italy 1192
7 Argentina 1098
8 Netherlands 1053
9 Croatia 1050
10 Denmark 1017
11 Russia 1016
12 Greece 1003
13 Brazil 991
14 France 980
15 Chile 953
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Real.madrid » Thu Aug 09, 2012 12:25 pm

Миний дэмждэг "байсан" Английн шигшээ баг

“Рой Хожсон Английн шигшээ багийн дасгалжуулагч боллоо” гэсэн мэдээг сонсоод энэ удаагийн ЕАШТ-ээс хүлээх итгэлээ алдсан гэхэд бараг болно доо. Ливэрпүүлийг бут ниргээд одож өгсөн энэ Англи өвгөний /Копууд бид “эмээ” ч гэж дуудах нь олонтаа/ чадвар, потенциалыг мэдэх тул маш ихийг нэхэх нь илүүц хэрэг биз. Өвгөн бол яг л өөрийнхөө хүссэнээр тоглуулаад, Италид нухууллаа. Аз нь таарч Италийг давсан ч ард нь мөнхийн дайсан Гэрманчууддаа дахиад бариулах байсан биз.
Гэхдээ бидний Английн фэнүүд, энэ жилийн Чэлси шиг явсаар Аваргуудын лигт түрүүлдэг шиг зүйл болж магадгүй гэж найдсаар байсныг нуух юун. Англичуудад Чэлсид байсан шиг яг хэрэгтэй үед, олдсон ганц л боломжоо “чулуу” болгох хэмжээний тоглогч харамсалтай нь байсангүй. Чэлсид Дрогба финал дээр олдсон ганц л боломжоо яг л хийсэн. Хагас шигшээд Барсагийн эсрэг Рамирэз хэрэгтэй, чухал цаг үед гоолдож чадсан. Италичуудын эсрэг тоглоход 120 минутын турш гоол оруулчих дайны 3 л боломж гарсан. Эхлээд Жонно алдаад, дараа нь Рүүний, сүүлд Уэлбэк бас их гоё боломж ашиглаж чадаагүй. Магадгүй энэ гурван боломжийн ганцыг л хийж чадсан бол тоглолт яаж ч эргээ билээ?


"Үхэр" нэрийг нэр төртэйгээр авч яваа Уэйн Үрүүний 3 арслангуудын хамгийн мундаг дархлагдсан тоглогч юм. Удахгүй Английн хатан хаанаас "Sir" цол хүртээд зогсч байхыг харвал та бүхэн битгий гайхаарай. 2004 оноос хойш том тэмцээнд нэг ч гоол хийж үзээгүй. Энэ удаагийн 4 тоглолтын 2 удаад нь бантай, 2-т нь гараанд гарч тоглолоо. Ганц гоол оруулж нөгөө хар цувралаа нэг цайруулсан болох шив. Тэр гоол нь ч дээ... Яая даа гэсэн над шиг юм ч очоод биеэрээ чихчихээр тийм пасс өгсөн Жэррардад л баярлах хэрэгтэй. Тэгээгүй бол энэ үхэр 8 жилийн хугацаан дахь 10 том тоглолтонд ГАНЦ ч гоол хийж чадаагүй гэсэн пайзтай үлдэх байж. Гари Линэкэр, Аллан Ширьер, Робби Фаулер, Майкл Овэн /энэ хэдээс өмнөх мундаг довтлогчдыг нь мэдэхгүй юм/ гэсэн дэлхий хэмжээний довтлогчдоос хойш төрсөн Английн сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг довтлогч гэгдээд байгаа үхэр нэрэндээ таарсан хогийн овэррэйтэд дураак. Хэзээ нэг шигшээгээ гийгүүлэх юм бол доо? Дэмжигч бидний, Рүүнийгийн нас яваад л байдаг. Нэгэнтэй л үхэртэйгээ ингэж сугарах байсан юм бол Дэфотой, Кэрролтой, Кэррол Уэлбэктэйгээ сугарсан нь илүү дээр байсан юм.
2 залуу довтлогч маань боломжийн л тоглолт үзүүлчихлээ. Тэр 2-ын Швэдийн эсрэг хийсэн гоол.... Хэзээ ч мартахгүй байх аа. Жинхэнэ Англи хэв маягийн хүчирхэг мөргөлт, нөгөөх нь гайхалтай ур чадвар үзүүлсэн гоёмсог гоол. Олон том тэмцээн хүлээж байна даа, энэ 2 залууд.....



Английн шигшээ энэ тэмцээнд зарим орныг бодвол бас л боломжийн жигүүрийн тоглогчидтой ирсэн гэхэд болно. Зарим нэг нөхрийгөө хүртэл жийсэн гэж байгаа. Гэтэл ачир дээрээ?! Бүх л тэмцээний турш гараанд гарсан ЭШЛИ ЯНГ. Эхний тоглолтонд довтлогчийн ард гаргасан боловч юу ч хийж чадаагүй. За тэгвэл үндсэн жигүүртээ гараад үзүүлээд өгөөрэй гэтэл яав? Муу аалз манюд тоглодог гэхээрээ автоматаар гарааны эрх юм уу???? Үхсэнн, улайм цайм хэсгийн 3 тоглолт дараалж сугарч байхад ганц удаа сэлгээнд суулгаж сануулга өгчихөж болно доо. "4 тоглолт сугарсан+пеналти алдсан". Энэ тэмцээний Английн хамгийн том ФЛОП тэр байсан. Мөн түүнээс дутахгүй самуурсан нэг тоглогч нь ЖЭЙМС МИЛНЭР.... За болий доо, ийм том тэмцээнд ийм зэрэглэлийн баруун жигүүр ч гэж бас юу байхав. Ичиж үхмэр, бичих ч юм олдохгүйн. Харин эдний оронд сэлгээгээр орж ирсэн Арсэн Вэнгэрийн 2 хүүд баярлалаа. Тэр дундаа Тео Уолкоттод. 10 онд Капеллод жийгдсэн түүнийг энэ удаа Рой Хожсон Милнэрээс дорд үзсэн нь нэн харамсалтай. Бэкс ахынхаа 7 дугаарыг зүүсэн Уолкот чиний Швэдийн эсрэг сэлгээгээр гараад үзүүлсэн тоглолтыг чинь хэзээ ч мартахгүй...





Скотт Паркэрийг зарим нэг хүмүүс муулсан байх юм. Харин Паркэр тун мундаг байлаа шд. Жи-тэй цуг тэмцээний турш сайн тоглолтыг үзүүлсэн. Нас нь явцан гар, ганц удаа шигшээдээ дуудагдаж том тэмцээнд орсон дээрээ ясаа цайтал үзээд авъя гэсэн шиг л тоглосон. Паркэрээс тасарцан пасс, алсын мундаг цохилт, гоол хүлээгээд байгаа хэрэг үү? Дэлхийн топ зэрэглэлийн клуб, улс бүр нэг сайн ДМ-тэй гарч байж л тодорхой амжилтанд хүрээд байгаа. Оуэн Харгривз гэдэг нөхрөөс хойш олигтой амьтан энэ байрлалд тоглоогүй. Мань хүн ч Лампард дарханаас болж шигшээдээ хангалттай олон тоглолт хийгээгүй. Уг нь бол шигшээд хамгийн хэрэгтэй тоглогч байсан даа. Гэснээс Паркэрийг нээрээ ярьж байсан шд. Тэмцээн эхлэхээс өмнө түүний бэртлээс л хамгийн их айж байсан. Паркэр байсан тулдаа төвийн баланс арай дээр байсан шүү. Би бол түүнийг тун сайн тоглосон л гэж хэлнэ. Уг нь Барри суга ядаж бэртээгүй байсан бол Жи-н саяын байран дээр Барри тоглоод Жи АМ руугаа урагшилчих боломж байлаа. Тэгсэн бол төвийн шугаманд үүсэх давуу тал ихсээд, довтолгооны санаачилга шал өөр болох байсан л даа.... Харамсалтай


Энэ тэмцээний үеэр манай хамгаалагчид үнэхээр лаг байлаа. Тэр дундаа Ж.Тэрри, Ж.Лэскотт нар. Тэрри гэгч "төмөр эр"-тэй юу ярихав дээ. Үнэндээ түүнийг шигшээн хувцас өмсөөд зогсч байхыг харах надад үнэхээр сайхан байдаг. Түүнийг Чэлсигийн тоглогч гэдэг нүдээр шигшээд огтхон ч хардаггүй. Гайхамшигтай тоглогч. Багийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй, жинхэнэ төмөр эр. 10 оны ДАШТ-р гавлаа ч үл хайрлан бөмбөгийг хамгаалах гэж тэмүүлж байсныг хараад нулимс гарах дөхөж билээ. Тэрээр Лэскоттой хамтран хамгаалалтын бүсийг дэндүү мундаг авч гарсан. Италид 120 минут зогсоо зайгүй балбуулахад Лэскотт, Тэрри 2 огтхон ч хий гаргасангүй. Гэри Кэйхилл бэртээд, Лэскотт төвд тоглохоор болоход битүүхэн айдастай л байлаа. Ситид байхдаа үе үе хийдэг байж боломжгүй алдаануудаа гаргах болов уу, хэрхэн тоглох бол гэсэн бодлыг минь эхний Францтай хийсэн тоглолтон дээр л үгүй хийж чадсан. Гайхалтай байсан шүү Английн 2 төвийн ар... Зүүн жигүүрийн Эшли Коул. Шигшээ багтаа хамгийн олон тоглолтыг хийсэн энэ эрхэм тэмцээний үеэр давгүй л тоглолоо. Ямар нэгэн алдаа мадаггүй тайван тоглолтыг үзүүлсэн. Гэвч эцсийн мөчид.... Харамсалтай... Эшли Коулыг пеналти цохихыг багагүй олон удаа харж л байсан. Арсеналд байхдаа 05 оны ФА цомын финалд хийж л байсан, 04 оны ЕАШТ-р Португалын эсрэг оруулсан шиг санаж байна, мөн сая ЧЛ-ийн финалд хийж л байсан. Гэхдээ шигшээ багтаа шийдвэрлэх цохилтыг хийж чадсангүй. 08 оны Москвагийн финалд Анэлка аалз яг алдах юм шиг царайтай гарч ирээд, үлбийсэн цохилт хийж хаалгадаг шиг л юм боллоо. Маш их хэцүү байгаа байх даа түүнд. За тэгээд хамгаалалтанд хамгийн их адлуулсан товариш бол миний муу Гилэн хар Глэн л дээ. Тотын Кайл Уолкэр гэж сайхан амьтан байсан боловч бэртчихлээ, Ситигийн Майка Ричардсыг дуудахгүй энэ сугыг дуудаж байдаг, Фил Жонс түүний оронд сайн тоглоно доо...... гэх мэт үгс олон л хөвөрсөн. Манай хүн Швэд дээр гүйцэд шахалт хийлгүй алдснаас эхний гоол орсон. Яалтчгүй буруу түүн дээр л ногдож таарна. Гэхдээ гарзтай тоглолт болсонгүй. Харин ч тэр тоглолтонд маш эгзэгтэй байдлаас 2 ч удаа тун сайн, зоримог хамгаалалт хийж багаа аварсан. Мөн Милнэр гэдэг ажилгүй нөхрийн үүргийг давхар гүйцэтгэж байлаа. Олон удаа довтолгоонуудаа таслуулж, оновчгүй пасс хэд хэд хаясан ч баруун жигүүрийг тэр л амь оруулж байсан. Швэд дээр Тэррид чихэр шиг дамжуулалт өгсөн боловч хийж чадаагүй, Итали дээр яг л тэр байрнаасаа Үхэр Үрүүнийд янзын хаясан боловч нөгөөх нь юм болгоогүй. Өөрөө ч бас 100%-ийн гоё боломж алдаж орхисон. Довтолгоонд боломжоороо тун идэвхитэй тоглож байсан. Муу тоглосон гэж огтхон ч бодохгүй байна. Одоо ч нас нь явж л байна, хаашдаа Уолкэрт байраа хүлээлгэж өгөх биз. Эцэст нь хамгаалалтын шугам бол энэ тэмцээнд яг л Хожсоны хүссэн тоглолтыг үзүүлж чадсан.




Хаалгач Харт чамайг магтъя. Залуу халуун хүний эрч хүч, цог заль, авьяас чадвар гээд бүх юм чамд байна. Шелтонгоос хойш хараалгуулсан энэ байрлалын сул талыг нөхөхөөр Англичуудад заяагдсан Жо Хартад баярлалаа л гэж хэлмээр байна. Үе үеийн үед хаалгач муутай гэж адлуулж ирсэн Англичуудын санааг чи үнэхээр амрааж чадлаа. 2002 онд Симоны байж боломгүй алдаанаас болж Англичууд мултарсан. /Роналдиньо л тэрийг сүр болгож ярьдгаас биш, тийм ч аймар үлгэрийн цохилт байгаагүй гэж боддог/ 2006 онд бүх байрлалдаа шилдэг байсан боловч хаалган дээр Пол Робинсон зогссон. Хэдийгээр тэмцээний турш 2-хон гоол алдаж муугүй байсан ч хамгийн шийдвэрлэх үед сайн байж чадаагүй. Дээр нь тэрээр супер хаалгач хэзээ ч байгаагүй!!! 2008 онд Англичууд Еврод орж чадаагүй. Гол буруу нь Карсон мэтийн хаалгач, Стив МакЛарэнд тохогдоод хоцорсон. Хорваттай тоглож байхад маню-н Гари Нэвиллийн дамжуулсан бөмбөгийг цөлөх гэж байгаад зөрөөд, улмаар хаалгандаа алдаж байсныг тодхон санаж байна. 2010 оныг бүгд санаж байгаа байлгүй. Ногооноогийн тэнэглэлээс болоод, яваандаа хэсгээсээ 2-оор гарч Гэрманд уншуулсан. Ингээд харахаар Англичуудын азгүйтэлд хаалгач нар хамгийн том буруу эзэлж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнээр Харт маань үнэхээр мундаг байлаа. Манай Сувидхүү /Аварга гишүүн/ одоогоос 3,4 жилийн өмнө Английн U-19н тоглолт үзчихээд Жо Харт гэдэг мундаг хаалгачтай болжээ, удахгүй Английн шигшээ арын хэсэгтээ санаа амар байж болох нь. Тэр удахгүй Английн шигшээгийн үндсэн хаалгач болно хэмээн баярлан хэлж байсныг бүр яг сайн санаж байна. Тэрээр тэмцээний турш үнэхээр гайхалтай тоглосон. Гэвч........ эцсийн мөчид, нөгөө хараал идсэн пеналтид юу ч хийж чадсангүй. Пеналтыг хаадаг хаалгач гэж тусдаа байдаг юм шиг санагддаг. Манайд тоглож байсан Жэрзи Дудэк байна. Мань хүн тоглолтын дунд үе үе дэндүү гэмээр алдаа гаргадаг. 05 оны Истанбулын финалд эхний үед хаалга руугаа 3 цохиулаад л 3 гоол алдсан. Гэтэл пеналт дээр яалаа? Сэржиньо дээгүүр нь цөлж, Пирло, Шева 2-ын цохилтыг хааж улмаар багаа хожилд хөтөлсөн. Ийм жишээ багагүй бий. Харт бол тоглолтын үеэр бол үнэхээр супер. Маш олон гайхалтай хаалтууд хийж багаа авардаг. Өнгөрсөн АПЛ-ийн улиралд ч багаа олон удаа аварч, аварга болоход нь том гавьяа байгуулсан. Гэхдээ пеналтид үнэхээр одгүй хаалгач юм...



Энэ удаагийн Еврогоор Английн шигшээг хүчтэй дэмжих ганцхан шалтгаан Стивэн Жэррард л байсан, миний хувьд. Анх удаа албан ёсоор шигшээ багаа ахалж, том тэмцээнд орсон. Үүргээ үнэхээр гайхалтай ухамсарлаж, нэр төртэй гүйцэтгэлээ. Хамгаалалт хийгээд бүхий л довтолгооныг удирдаж байв. Хэсгийн 3 тоглолтын хамгийн шийдвэрлэх 3 ассистыг яг л хаялаа. Талбай дээр багийн сүлд хийморь байлаа. Багийн ахлагч хүн шиг пеналтын эхнийхээ цохилтыг /пеналтид хамгийн шийдвэрлэх, хэцүү цохилт нь эхнийх байдаг гэдэг/ амжилттай гүйцэтгэлээ. Хөөрхий минь 06 онд пен алдчихаад, "Хэрвээ надад шигшээ багт минь дахиж ийм боломж шийдвэрлэх мөчид ирэх л юм бол би заавал оруулах болно, алдаагаа засна" гэж өөрийн номондоо бичиж байсан. 32 настай ахлагч маань улсынхаа шигшээгээ үнэхээр нэр төртэй ахлаж, жинхэнэ ахлагч хүн ямар байх ёстойг биеэрээ, үйл хөдлөл, тоглолтоороо харуулж чадлаа. Хэдий хасагдсан ч Жи-нхээ энэ хүртэл үзүүлсэн тоглолтыг хараад биширч байна, улам их хайр хүрч байна. 14 онд Бразилд хэрэв байж чадвал бас л чамайг харахын тулд, шигшээ багийг чинь дахин нэг удаа уухайлан дэмжих байх даа.




2014 онд илүү хүчирхэг болоод ирээрэй, тэр болтол баяртай АНГЛИЙН ШИГШЭЭ...


sportal.mn
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Tomroo_Kop » Thu Aug 09, 2012 12:57 pm

Өө хөөрхий н. Бадруулын бичсэн нийтлэлийг үг үсгийн алдаагүй туусан байх шив хэхэ...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Real.madrid » Thu Aug 09, 2012 7:03 pm

Доор нь эх сурвалж Спортал гэж байгаа юмсан
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Идэрээ » Thu Aug 09, 2012 7:38 pm

Real.madrid wrote:Доор нь эх сурвалж Спортал гэж байгаа юмсан

Хуудсаа урагшаа 2 явуулаад үз
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Real.madrid » Fri Aug 10, 2012 4:27 am

Ideree22 wrote:
Real.madrid wrote:Доор нь эх сурвалж Спортал гэж байгаа юмсан

Хуудсаа урагшаа 2 явуулаад үз

МММ харсангүй э хөө
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby erdene_b7 » Fri Aug 10, 2012 10:51 am

Tumen amitaniii haraaliig idsen bna lee dee bas heniich bilee milanii shiideh yostoi 11 zuil gej bluu ter bas bna lee suuldee endees medeegee husaad bh shig bna
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Devil 7 » Fri Aug 10, 2012 10:53 am

Тв-н хөтлөгч нар бас манай цонхоос хусаад бх шиг санагдадгийшд....Яг энд хэлж ярьж бсан юмнуудыг яг адилхан үгээр яриа л кк....Гэхдээ тэгэхэд буруу юм бхгүйлдээ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8094
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby У.Тэмүүжин » Fri Aug 10, 2012 11:22 am

Энэ ингэж зөвшөөрөлгүй хуссан бичлэгнийхаа доор ядаж эх сурвалжийг нь бичсэн хүнийх нь нэртэй тавьчдаг болоосой
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6196
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby сайнаа » Fri Aug 10, 2012 12:21 pm

Ер нь нэргүй сэтгэгдэл нэргүй л байх юм даа, ер нь их хүн уншдаг юм шиг байна шд, ийм сэтгэгдлүүд уншихгүй байх хэрэгтэй, дэмий л нервтэнэ
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby zigo » Fri Aug 10, 2012 4:59 pm

Devil 7 wrote:Тв-н хөтлөгч нар бас манай цонхоос хусаад бх шиг санагдадгийшд....Яг энд хэлж ярьж бсан юмнуудыг яг адилхан үгээр яриа л кк....Гэхдээ тэгэхэд буруу юм бхгүйлдээ


яахав, маниус нь их найдвартай эх сурвалж, мундаг експертүүд л болж байгаагийн шинждээ. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby TRo... » Fri Aug 10, 2012 11:07 pm

Швеицарьтай хийх нөхөрсөгт тоглох бүрэлдэхүүнийг зарласан байна..
Манай каррикийг дууджээ эртхэн л дуудах байсийн
Бас Клэвэрли дебүтээ хийх юм шиг байна өмнө нь дуудагдаад тоглоогүй билүү??
Мөн Лампард бас дуудагдсан байна

Squad in full:

Goalkeepers: Jack Butland (Birmingham City), Joe Hart (Manchester City), John Ruddy (Norwich City).

Defenders: Leighton Baines (Everton), Ryan Bertrand (Chelsea), Gary Cahill (Chelsea), Steven Caulker (Tottenham), Phil Jagielka (Everton), Kyle Walker (Tottenham ).

Midfielders: Michael Carrick (Manchester United), Tom Cleverley (Manchester United), Frank Lampard(Chelsea), Adam Johnson (Manchester City), Jake Livermore (Tottenham), James Milner (Manchester City), Alex Oxlade-Chamberlain (Arsenal), Jack Rodwell (Everton), Ashley Young (Manchester United).

Forwards: Andy Carroll (Liverpool), Jermain Defoe (Tottenham Hotspur), Daniel Sturridge (Chelsea), Theo Walcott (Arsenal).
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1213
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Real.madrid » Fri Aug 10, 2012 11:38 pm

Ашгүй Адамыг дуудсан байх шив...2 том тэмцээнд дараалан орхисон доо хөөрхий
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby TRo... » Fri Aug 10, 2012 11:40 pm

Харин тийн бас шинээр Тот-н 2хүүг Родвелтэй дуудсан ...
Родвел бол английн ирээдүй байж чадхаар л залуу даа
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1213
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Real.madrid » Fri Aug 10, 2012 11:46 pm

Одоо ингээд бүрэлдэхүүн шинэчлэгдэж байна дөө ...Глен нтэр бараг дуудагдахаасаа өнгөрсөн байлгүй дээ...Ливерморе ДМ байхаа энэ байрлал дээр нь сайн тоглуулаад байвал шигшээд их хэрэгтэй дээ
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby ХАЛИУН » Thu Aug 16, 2012 9:00 am

сарын ємнє хожигдсон Италиудыг буулгаж авлаа.

Тоглолтод ерєнхийдєє єнгєрсєн еврогоор тоглоогїй тоглогчид тоглосон. Жагейлка Дефо нарын гоолоор 2-1-ээр хууслаа. яахав бага ч гэсэн єшєє авалт юмдаа. ерєнхийдєє 2-р їеийн дунд хэсэг хїртэл италиуд бага зэрэг давамгайлсан. харин манайх тєгсгєлийг гоё хийж чадлаа. миний бодлоор Дефо болон Кэйхэл, Лескот нар сайн тоглосон мєн Каррик.
ер нь бол 4 гоол хуссан ч 2-ыг тооцоогїй. шинэ їе сайхан байна. :england:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Shaggy » Thu Aug 16, 2012 9:51 am

Italy chuud ganc 2 huniig es tootsuul zaluuchuudiin shigsheegee yavuulsan bn lee harin carrick bol yostoi goy baisaan
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby сайнаа » Thu Aug 16, 2012 10:10 am

David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Devil 7 » Thu Aug 16, 2012 11:18 am

Shaggy wrote:Italy chuud ganc 2 huniig es tootsuul zaluuchuudiin shigsheegee yavuulsan bn lee harin carrick bol yostoi goy baisaan

еврогоор Каррик-г авч явахгүй гэж хичнээн үглэлээ...Одоо тэгээд 2 жилийн дараа Каррик энэ хэмжээндээ бгаа ч уу гүү ч үү
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8094
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby WALCOTT » Thu Aug 16, 2012 11:21 am

2,3 jiliin daraa carrick iin orond rodwell ene ter geed garuud tomrood ireh bailguidee
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby ХАЛИУН » Thu Aug 16, 2012 11:57 am

Devil 7 wrote:
Shaggy wrote:Italy chuud ganc 2 huniig es tootsuul zaluuchuudiin shigsheegee yavuulsan bn lee harin carrick bol yostoi goy baisaan

еврогоор Каррик-г авч явахгүй гэж хичнээн үглэлээ...Одоо тэгээд 2 жилийн дараа Каррик энэ хэмжээндээ бгаа ч уу гүү ч үү


ялгаагїй дээ 2 угаасаа ПЕн-ээр хожигдсон юм чинь
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby *R9* » Thu Aug 16, 2012 2:50 pm

Итали бараг 3 дугаар баг юм биш үү? хэхэ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby ХАЛИУН » Thu Aug 16, 2012 3:01 pm

*R9* wrote:Итали бараг 3 дугаар баг юм биш үү? хэхэ.



гїї гїї ганц нэг мэргэжлийн хїнтэй ерєнхийдєє бол сонирхогчдын баг байна лээ. нэр усыг нь ч сайн мэдэхгїй болохоор бодоолкнынх нь хойно хїртэл нэрийг нь бичээгїй гэсэн.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests