Page 32 of 45

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Wed Apr 07, 2021 6:08 pm
by PrOXy
[facebook] https://fb.watch/4JfD9xQExI/[/facebook]

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Wed Apr 07, 2021 6:08 pm
by PrOXy

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 3:43 am
by Бат-Оргил
Лига мөрөөдөл дуусчихав уу даа.

Sent from my SM-G991B using Tapatalk

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 4:08 am
by orangeman
Манай залуучууд арай жулдаж байнөө.


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 4:51 am
by orangeman
Мориба ч драмдах дөхлөө шүү хха


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 5:12 am
by poseidon
гризман тринкау хоёр үнэхээр хэрэг алга.

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 5:21 am
by storm
poseidon wrote:гризман тринкау хоёр үнэхээр хэрэг алга.
Дээр нь Дэмбээлээ баруунд амрааж байгаад бөмбөг өгнө олигтой шийдгүй. Бараг худлаа хэлдэг хүнд 1 хүн дутуу тоглуулчлаа. 2 багийн гарааг харьцуулашгүй айл манайх шиг үеэ өнгөрөөгөөд одоо яг жигдэрч хамгаалалтад ямар ч алдаагүй байдаг үү. Лигт боломж бий нээх тасарчаагүй. Француудаасаа салья.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 5:26 am
by orangeman
Реал хамгийн сүүлд 2007/08 оны улирал буюу 13н жилийн өмнө л лигт Эл классико-д дараалж ялж байжээ.

Лигт оноо алдсан ч боломж бол байгаа шүү.
Копа-г аваад цаашаа лигтээ оноо алдахгүй улиралаа дуусгаасай


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 5:51 am
by spain man
Боломж бол бий бий...

Хоёрдугаар үe дээр манайх нэлээд сууж байна лээ... Хэрэв сл дээр цааш шалгарвал лиг манайх авна гэхэд хэцүү... танайх Атм д хусуулбал харин лиг ёстой худ байх...

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 9:18 am
by Зак
Реалд 2 нухуулчихаад лиг авч ч яадгийн цус. Копагаа аваад Атлетико дээр сэлгээгээ тоглуулчихсан нь дээр.

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 2:39 pm
by kayo
Куман нээрээ Зиданы урхинд дахиад орчихлоо. Хамаагүй муу юмаа. Ямар ч олигтой бэлдсэн тактик харагдсангүй. Зидан бол сайхан автус зоож байгаад хариу сөрөгдөөд хусчихлаа. Хамгаалагч, хагас нь маш ойрхон байрлаад яг Моу-гийн дээхэн үед хийдэг байсан автусыг бүүр төгс хийчихлээ, бөмбөг таслаал шууд урагш нь цөлнө, Винчиүс нь гүйнэ. Өмнө нь реалыг ингэж хойш сууж байсныг нь санахгүй байх чинь. Ёстой Моугийн үед л байх. Зидан мундаг юмаа, Куманыг бол хоёр дахиа сайхан маллаа.

Ер нь бол сөрөгдөх нь тодорхой, ялангуяа Винчиусээр явах нь тод байхад хойноо гурван удаан хамгаалагчтай тоглох гэж. Дестийг урагш нь биш хойноо зогсоогоод эсвэл 4-3-3 аар тоглохгүй, шууд өмнө нь өчнөөн тоглоод танигдчихсан формашинаараа тоглох юм даа. Хоёр дугаар хагаст 4-3-3 болоод арай өөр боллоо. Тэгээд манай дамжуулалтууд бүгд үнэн тодорхой байлаа. Айлых бүх дамжуулалтыг мэдэж байсан юм шиг л тасалж байна лээ дээ.

Дэмбээ нээрээ том тоглолт дээр паг болохымаа, урд ямар ч хэрэггүй гүйж байсан, эртхэн Тринкаогаар солих байсын, нөхөр хэрэггүй гэж хөөрхий 10хан минут өгчихөөд сайн тогло гэх нь хаашайн, үнэндээ боломж өгсөнгүй.

Шүүгч тэгээд бас хогийн гар байлаа, тэр Брайтвэйтийг унагаадаг бол эхний эл классико дээр Рамосыг унагаасантай адилхан л үйлдэл, тэгэхэд хүний урманд ВАР үздэггүй наасан. Тэгээд өөрийх нь холбоо нь ажлахгүй 3н минут сольсноо 4хөн минут нэмж энэ тэр. 9 хүн солигдож, өчнөөн алдаа хийгдээд байхад шүү. Би дор хаяж 6н минут нэмэх юм байна даа гэж бодож байлаа.

Лийг ч ер нь хэцүү л болчихлоо. Атлетико бол оноо алдана, харин Реал одоо оноо алдахаасаа өнгөрсөөн, манайх ядаж байхад Атлетикотой тоглоно гэж байгаа. Сая хожсон бол реалаас оноо тасраад лийг харагдаад явчих байлаа.

Бороо ихтэй Мэссигийн фрийкик нь явахгүй байхад сүүлд хувилбар явахгүй цохиод л байхын, фрийкик дээр жоохон хувилбар энэ тэр зурмаар юм даа. Тринкао хамгаалагчидаас хол яг хажууд нь урагшаа гүйхэд бэлэн зогсож байхад.

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 2:50 pm
by kayo
Сүүлд Мориба ямар гоё цохивоо, хүүр гэж, жоохон доошоо байсан бол шон оноод орохгүй юү. Энэ залууд их ирээдүй байгаа шүү.

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Sun Apr 11, 2021 5:32 pm
by Өсөхбаяр
Нэмээд Штеген яг л хаалга чилгүүлээд хуссан шт.. тринкао байсан уу урдуур нь үсэрч ороод

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Mon Apr 12, 2021 10:41 pm
by tsetse921
Боломж гарвал лигээ авалгүй яахав. Ямар зөвхөн Реалыг хожих гэж хөлбөмбөг тоглож байгаа биш. Гэхдээ лиг худлаа болчихлоо доо

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 2:53 am
by spain man
Боломж байгаа, байгаа.... Манайх бөөн бэртэл, шахуу хуваарь гээд худ... АТМ тай хийх тоглолт л танай, атм 2 ын түрүүлэхийг шийдэх болов уу...

Гэснээс танайхан Мэссиг үлдээсэй гэж бодож бна уу, яваасай гэж бодож байна уу... Хэзээ том тоглолт шийдвэрлэхээр сайн тоглолоо, Ливэртэй хийсэн эхний тоглолт уу... Өөр санаанд орох юм алга... Эль классикод лав харагдахаа больсон, Аваргуудын лигт бол баахан комбэйкдүүлсэн... Жилийн 100 сая авдаг гэхэд бас хэцүү л санагдаад байгаа юм... 5 топ тоглогчийн цалин биз дээ... Прайм тайм нь өнгөрсөнтэй нь эвлэрээд явуулчихвал Барсад ашигтай санагддаг... Мадридын фэний хувьд ингээд байж байвал Барсаг баваад аштай юу гэж бодох юм даа...

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 10:07 am
by kayo
Битгий яваасай гэдэг дээрээ л байгаа. Сүүлийн 6н эл классикод гоолдоогүй гэдэг муу үзүүлэлт байгаа. Одоо тэгээд яалтчгүй ямар ч тоглолт дээр Мэсси дээр дор хаяж 2 хүн марклах юмдаа. Тэгэхэд л хамгийн их гоол, дамжуулалт, хоккей дамжуулалт хийсээр л байна. Өөр орлох хүн алга, хажууд нь айлын анхаарал татаад ачаалал бууруулах тоглогч алга, яалтчгүй одоогийн скауд бол бүгд туслах дүр, залуучууд байгаа. Мэсситэй зэрэгцээд тоглох олигтой хань, дамжуулалт өгчих хүн алга. Мэссид одоо хамгийн их дамжуулалт өгч байгаа нь Алба, Албаг тэгэж зүүнээр хамгийн их зүсэж ороход дамжуулалт өгч байгаа нь Мэсси өөрөө.

Лапорта Ек болсон Мэссигийн хандлага арай өөр болоод байгаа, Лапорта ч том нэрнүүд авчирна гэж яриад байгаа, ер нь бол үлдчих болов уу гэж найдаад л байна. Мэссиг авах баг гэхээр ч яг одоо бол алга байна доо, ПСЖ хоёр том одоо яаж авж үлдэх үү гээд толгой гашилгаж байна. Сити гол аттракшин найз Агуеррог явуулж байна, Пеп өөрөө нээх Мэсси гэхгүй байгаа, Барсадаа үлдэх хэрэгтэй гээд байгаа, тэгэхээр очих нь юү л бол.

Мэссид 100 саяыг өгч байгаа ч хувцас, тикет, спонсор гээд Мэсси гэдэг бренд өөрөө 300 саяыг авчирж байна гэсэн тооцоо байсан. Тэгэхээр нээх санхүүгийн хувьд хүндрэл үүсгээд байгаа юм бол байхгүй л дээ. Ирэх жилээс стадионд үзэгч оруулаад эхлэх биз, тэгэхээр санхүүгийн асуудал гайгүй болно.

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 11:28 am
by Цоомоо
Барсагийн сүүлийн 2 жилийн том тоглолтууд гэвэл Ливерпуль, Реалын эсрэг, ПСЖ, Байернд гөвүүлдэг гэх мэт хүмүүс бодох байх.
Энэ хэд дээр Месси заримд нь гоол хийгээд, заримд нь гоол хийгээгүй ч муу тоглоод байсан юм ер нь байхгүй дээ.
Дэндүү Мессигээс хамааралтай болохоор нөгөө талын хамгаалалтын бүх анхаарал очиж байгаа.
Неймар явснаас хойш энэ том гээд байгаа тоглолтууд дээр Мессигээс өөр өөрөө боломжоо үүсгээд гоол хийсэн, боломжоо үүсгээд айлын хамгаалалтыг задалсан тоглогч, тохиолдол ер нь тун ч ховор доо.
Хүмүүс бас анзаардаггүй байх. Ливерпуль хариу тоглолт дээр Месси 3-4 удаа цэвэр гоолын боломж үүсгэж өгсөн байдаг. Альбад, Коутиньод, Суарест. Эхний тоглолтын Дембелег одоо больё. Энэ хэдийн 1-ийг хийхэд болчих байсан.
Түрүү жил, энэ жилийн эхэнд бол угаасаа баг муу байсан, ямар ч топ багт алуулахаар. Тэрүүгээр ч болсон.
20 онд бол удирдлагын крисис, коачаа сольсон гээд лигээ алдсан. Бусад улирлуудад лигээ аваад л байсан.

Энэ улиралд ямар нөхцөл байдлаас одоо ямаршуу байрлалд лигтээ явж байгааг бодохоор үнэхээр хангалттай.
Яах аргагүй АТМ, РМ гээд топ багуудынхаа хэмжээнд хүрэхгүй байгаа.
91 гоол хийдэг Месси байсан ч энэ багуудыг барахгүй байх.
Харин бусад багуудаасаа яаж ийгээд хожил салгаад л байгаа, бараг бүх хожлыг нь Месси шийдэж өгч байгаа гэхэд болно доо.
Дембеле, Гризман 2 ямаршуу байна бодоход л хангалттай. Довтолгоонд Мессигийн дараа гайгүй тоглож байгаа нь Педри гэхээр нөхцөл байдал ойлгомжтой л доо.

Явуулаад бүр шал өөр баг босговол мэдээж өөр болно, сайжирч ч магадгүй, муудаж ч магадгүй.
Тэр цалин бол маш өндөр, гэхдээ тэрийгээ нөхөөд багт өгчихөж байгаа болохоор одоо яая гэхэв.

Нөгөө талаар угаасаа үсрээд 2-3 жилийн дараа энэ тоглогчийн замнал дуусна, маш олон хүний хувьд бүх үеийн хамгийн агуу хөлбөмбөгчин.
Зүгээр л Барсатай холбоотой түүх нь ямар билээ, эндээ зодог тайлаасай л гэж хүсдэг.
Мессигийн прайм тайм одоо 91 гоолынх нь үе биз.
2012 он.
Гэхдээ тэрнээс хойш 9-10 жил байсаар л байна.
Тоглолтын үнэлгээний дунджаар бүр байнгын л тасархай 1-т байгаан байна лээ.
Лигт 25 гоол асуудалгүй л хийж байна.

Эль Классикод 3 дараалж хусууллаа гэдэг нь онцгүй л байна.
Саяын тоглолт 2-р үе дээр өөр болсоон уг нь.
Мэдээж Рамост яаж пен өглөө, сая бүр ВАР ч үздэггүй сонин.
ЭВ-ийн үед РМ-аа том тоогоор байнга хождог байсан, ЭВ-ээ явуулснаас хойш барахаа болилоо.

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 11:32 am
by Цоомоо
Сая нээрээ Буси РМ-ийн Васкесийг гэмтээчих шиг болсон, гайгүй байгаасай.

Энэ тоглолтоос харахад Морибад илүү минут өгч эхлэмээр санагдсан.
Тоглолтын практикаа нэмээд үзэхэд мэдээж Бускетсийн олон чадварт хүрэхгүй ч арай илүү динамик байх.
Харин Тринкао, Брайтвайт 2 бол дэмий дэмий.
Өөр сэлгээ даанч байхгүйн.

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 12:08 pm
by poseidon
Француудыг (Дэмбэлэгээс бусад) бүгдийг нь явуулаад нэмээд Тринкау шал хэрэггүй гар... өчнөөн харлаа... нэмэргүй. Аффелайгаас илүү гарахааргүй. ухаалаг биш, зоригтой биш...

Төвийн хамгаалалт энэ хоёр Францийг явуулсан ч Эрик Гарсиа ирнэ. Пикэ, Араухо, Мингэза нар байна. хангалттай байх. Баруун ар дээр Дэстийг харах байх. Нэмээд Тэр Бэтист байгаа Эмэрсон гайгүйм байлээшд... тэрийгээ одоо буцааж авах нь болж байгаа биздээ? Харин зүүн ар дээр хэн байх юм? Алба ирэх жил ийм бай ч уу гүй үү? нэг хүн хэрэгтэй байдаг. Фирпо бол хэрэггүй явуулах хэрэгтэй.

Хагас дээр бол ёстой хүн хэрэг байна уу? Мориба гоё юм. гэнэн алдаа их гаргаж байгаа ч цаанаа л нэг өөр байна шүү. Үр дүнтэй тоглох юм. 2 жилийн дараа Пэдри ФДЁ Мориба гурав урж тасдах байхаа хаха...

Тэгээд нэг төвийн довтлогчтой байхад гоё болох гээд байгаам шиг санагдана. Би бол энэ зун Хааландыг л чичрээд аваад ирвэл болчих юм шиг санагдаад байна. Нэмээд нэг ирээдүйтэй зүүн ар.

Гризман, Коутиньо, Лэнглэ, Умтити, Тринкау, Фирпо, Пианич, Брайтвайт нарыг зарвал Хааландад хүрнэ байгаа...???

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 12:21 pm
by orangeman
Месси ч хийдэгээ хийсээр л байгаашд.

Бүтэлгүй хэдэн наймаа л мань хүнийг цомгүй хэдэн улирал алчлаа.

Хааланд-с илүү боломж байвал Мбампе л манайд гялалзана даа.


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 12:44 pm
by Цоомоо
Гэхдээ энэ зун Месси явахаа больвол Неймар ирж магадгүй юм уу хаашайн, заваарсан ч юм болох нь дээ

Re: FC BARCELONA 2020-2021 '

PostPosted: Tue Apr 13, 2021 12:45 pm
by kayo
orangeman wrote:Месси ч хийдэгээ хийсээр л байгаашд.

Бүтэлгүй хэдэн наймаа л мань хүнийг цомгүй хэдэн улирал алчлаа.

Хааланд-с илүү боломж байвал Мбампе л манайд гялалзана даа.


Sent from my iPhone using Tapatalk


Мбаппе ч гялалзана л даа, гэхдээ нөхөр өөрөө реал л гэхийн байна лээ, энэ жил реал мөнгөөр зодож авна, эсвэл дараа жил фрий болохоор нь авах байх. Манайд бол түй ч хандгүй байгаа. Тэгэхээр арай боломжтой байгаа манайд гол дутагдаж байгаа Халланд гэхээс өөр яахав.

Тринкаог өчнөөн харлаа гэж ганц ч гараанд гаргахгүй сүүлийн 10н минут өгчихөөд яаж харах вэ. Хамгийн сүүлд гараанд гарсан тоглолт дээрээ 2 гоол хийж бараг хетрик хийх шахсан. Тэгээд формашинаа солиод 3-4-3 болчихсон, бараг 3-5-2. Урдаа Мэсси Дэмбээтэй. Гризмэнд хүртэл зайгүй шахуу болчихсон. Тэгээд энэ формашинд зай олдохгүй сүүлийн 10н минутыг л өгж байгаа. 10н минутанд тоглолт эргүүлж чадахгүй байна гээд явуулах уу. Харин ч зоригтой дрибли хийж, цохих гэж оролдоод байгаа. Ер нь бол байнга энэ формашинаар тоглохгүй буцаад төвдөө жинхэнэ 9 ноймер авахаар 4-3-3 шилжих л болно. Тэр үед хэргийг нь гаргана.

Одоогийн Мэсси дээхэн үеийн Шави, Инестагийн ажлыг давхар хийж байгаа. Жишээ нь манай хамгийн их довтолгоо явж байгаа зүүн талаар Мэсси - Албагийн ордгийг өмнө нь Шави л хийдэг байсан, гэхдээ илүү баруун талаар Алвесаар ордог байсан.
Дундуур Мэсси л дрибли хийж бөмбөгийг урагш авчирж байна, өмнө нь Мэссигээс гадна Инеста сайхан сүлжиж ороод бөмбөгийг урд өгдөг байсан, одоо тийм хүн байхгүй Мэсси л өөрөө дрибли хийж байна. Тэр Мэсси 92 хийдэг жил Мэссид энэ бүх тоглолт зохион байгуулах ажил байдаггүй, шууд л хаалгаруу цохидог үе байжээ.

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 3:05 pm
by poseidon
төгсөө чи мэдкү байна. дуугүй тэр тринкауг явуул. хаха. ухаан муутай харагдаад байгаа.

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 3:11 pm
by kayo
poseidon wrote:төгсөө чи мэдкү байна. дуугүй тэр тринкауг явуул. хаха. ухаан муутай харагдаад байгаа.

Хаха. Багш хүн уг нь баримтан дээр ярьдаг сан, яаж ухаан муутайг нь мэдээд байна, баримтыг нь гаргаад ир, хаха.

FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

PostPosted: Tue Apr 13, 2021 3:16 pm
by orangeman
Мбаппе Реалд ирвэл ч манайд олон гай болно доо.
сая бол үнэхээр хурд хүчээр аархаж тоглож байна лээ.

Дэргэд нь манай Дэмбэлэ гэж өсвөр насан дээрээ өсөлт нь
зогссон амьтан шиг л байна лээ

Sent from my iPhone using Tapatalk