FC BARCELONA 2020-2021 '"END OF AN ERA - FAREWELL LEO!"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Tue Jul 06, 2021 2:56 pm

Месси үлдэх эсэхээс Барсагийн спонсорууд бас шийдээ гаргах юм байна.
Бас жилийн 50 саяын татвар алга болох бололтой, Испани улсад.

Гризман, Дембеле бичлэг цацагдаад бас хурган шуугиад л байгаа.
Дембеле уучлаарай гээд ИГ дээрээ оруулсан байсан.

Агуеро чинь гараанд, 2 хажуу талд нь Депай, Месси тоглож таарах юм уу даа.
Гризман, Коутиньо аль аль нь хэцүү болж байгаа биз ер нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby LeMoN » Tue Jul 06, 2021 3:12 pm

Messi хэдийг нэхээд байгаан...Рон манайхаас дахиад 30 г нэхээд цонх нээгдэнгүүт багууд сонирхох юм бодоод бсан ...сонирхохгүй бодонгуут нь гэрээгээ буулгаж сунгая болцон л явжына.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Tue Jul 06, 2021 7:19 pm

poseidon wrote:Явуулж болж байвал Аленя, Гриззи, Пиянич, Брайтвайт, Дэмбэлэ, Коутиньо, Лэнглэ, Умтити, Фирпо нарыг зайлуулахсан.

Фирпо явлаа гээд байсан яваагүй байгаа юм уу?

Фирпо явчихсан, Лийдсрүү 15н саяар явсан.

Гриззиг цалингийн зай гаргахын тулд явуулах шинжтэй.

Мэссид жилийн бонус энэ тэртэйгээ жилийн 100н саяын гэрээ 2023 он хүртэл, +ирэх 3н жил нь барсагийн элчин төлөөлөгч байх гэрээ санал болгож байгаам шиг байна лээ. Нөхөр 2 жил тоглочихоод Америк явна гэсэн.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Tue Jul 06, 2021 7:21 pm

Цоомоо wrote:Агуеро чинь гараанд, 2 хажуу талд нь Депай, Месси тоглож таарах юм уу даа.
Гризман, Коутиньо аль аль нь хэцүү болж байгаа биз ер нь.


Тэгэх юм шиг байна. Ансу гэмтлээсээ ирсэн, гараанд ээлжлээд гарах байх. Тринкао явсан доороос Б-н ахлагч Алекс Колладог татахын байна. Тэгэхээр урд Дэмбээг оролцуулаад 6н сонголттой л болох юм шиг байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Wed Jul 07, 2021 10:44 am

За испаничууд маань тэмцээнээ дуусгалаа. Сайн л үзлээ. Педри өөрийгөө нэг түвшин ахиулчих шиг боллоо. Одоо дахиад олимпд явна гэж байгаа, энэ хүүг амраахгүй нээ. Багадаа холын зайнд гүйдэг байсан гэсэн, тиймдээ ч стамина сайн байдаг байх, сая испанид хамгийн их минут, их гүйсэн болсон.

Эрик Гарсиа бол байрлалаа зөв авдаг, дамжуулалт сайтай л залуу байна, хөлний ажилгаа сайтай юм, гэм нь намхан юмдаа, нээх таклдаад байхгүй манай хагасууд шиг аргалж бөмбөг зайлуулдаг юм байна. Манайд ч гэхдээ Пуёол, Маше гээд намхан нөхдүүд байсан, гайгүй тоглочих байх.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Өсөхбаяр » Wed Jul 07, 2021 12:46 pm

Манайх Ленглегээ яах гэж байгаам болдоо хаха... Францаа тэнд бас чанаал яваа харагдсан.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Wed Jul 07, 2021 3:56 pm

LeMoN wrote:Messi хэдийг нэхээд байгаан...Рон манайхаас дахиад 30 г нэхээд цонх нээгдэнгүүт багууд сонирхох юм бодоод бсан ...сонирхохгүй бодонгуут нь гэрээгээ буулгаж сунгая болцон л явжына.

Мөнгө нь ч яг чухал биш байх.
Саяын 3-4 жил шиг СЛ өрсөлдөгч биш баг хүсэхгүй, ялах потенциалтай прожект л гээд байгаа.
Барто боард зайлаагүй бол үлдэхгүй нь тодорхой байсан.
Лапорта ядаж мөнгөгүй баг дээр ирсэн болохоор шинэ прожект хүссэнээрээ гүйцэтгэж чадахгүй болчихоод, коачийн хүссэн Вайналдумыг хүртэл авч чадахгүй л алдаж байна.
Тэгэхээр энэ нөхцөл байдлыг яаж харах юм байгаан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby poseidon » Thu Jul 15, 2021 12:16 pm

Гриззиг Сауль Нигэзээр сольчихвол яахав дээ... би лав харамсахгүй юм байна.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6819
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Sat Jul 17, 2021 9:25 pm

Би бол энийг хамгийн муу санаа гэмээр байна. Нөгөө Ибраг авах гэж 40+Это гэж өгснөө дараа жил нь маш хямдхан зардагаас муу наймаа.

Гризийг Атлетико мадридаас 120 саяаар авснаа 2хон жилийн дараа гарааны эрхээ өнгөрсөн жил Ллорентод алдаад энэ жил Де Паулыг аваад бүүр хэрэггүй болсон хүнээр солино гэдэг бол ёстой дэмий наймаа. Факинг Атлетиког дандаа тэтгэхийн, өмнөх нь Вилла, Суарез хоёрыг бараг үнэгүй өгөөд аваргаа алдсан, одоо Гризийг мангар үнэтэй авснаа үнэгүй шахуу өгнө гэдэг утгагүй. Зүгээр 2 жил лоандахын тулд 120 саяыг зарцуулсан болж таарах гээд байна. Атлетико ч мангар сайжирна, огт хэрэггүй хүнээ явуулангуутаа Гризийг довтолгоонд авчихаар өнгөрсөн жилээс ч аюултай баг болно.
Мэсситэй гэрээ хийхийн тулд Гризийн өндөр цалингаас салах хэрэгтэй гээд зарах гээд байгаа, тийм л юм бол Английн аль нэг багт 50,60 саяар, за болъё 20-30д зарчихаад тэрүүгээрээ Саулаас хамаагүй илүү хүн авж чадна.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby El Payaso » Mon Jul 19, 2021 11:17 am

Image
Энэ бас аймаар юм аа. Бүтэлгүйтээгүй нь гэвэл Де Ёонг, Педри хоёр уу. Үмтити хоёр улирал сайн үзсэн. Бусад нь бүгд фэйл наймаа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Mon Jul 19, 2021 11:52 am

Эргүү Бартогийн л хийсэн ажил л даа.

Гэхдээ бүгдийг нь фэйл гэх нь хайшаан.
- Силисен, Нето хоёр угаасаа замены хаалгач, гараанд цөөн хэд гарахдаа сайн байсан, Штегенд хангалттай өрсөлдөөн үзүүлж байгаа, Силисен ч гайгүй зарагдсан.
- Паулинно нэг жил байхдаа маш сайн тоглосон, хүлээлтээс илүү тоглочихоод авсан үнээсээ үнэтэй буцаад явсан.
- Видал ч муу байгаагүй, харьцангуй гайгүй тоглоод л явсан.
- Эмерсон энэ жилээс манайд тоглоно, гайгүй тоглох байх.
- Семедү, Дигне, Алкасер, Гомеш, Малком энэ тэр бол угаасаа замены тоглогчоор ирсэн, үүргээ биелүүлчихээд авсан үнээрээ шахуу явсан.
- Тодибаг үнэгүй шахуу авсан, сая 4,5 сая хавьцаа зарлаа.

Гол том фэйл гэвэл Коу, Пяанич, Артур, Арда Туран, одоо Гризийг Атлетикод хямдхан өгвөл, Дэмбэгийн гэрээг сунгаж чадахгүй энэ жил үнэгүй явуулвал энэ 2 нэмэгдэх юм даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby poseidon » Mon Jul 19, 2021 12:12 pm

2015/2016 оны улирлаас эхлээд өнөөдрийг хүртэл хийсэн наймааг харвал тоглогч худалдан авахад 1116.35 сая евро, тоглогч зарснаас олсон орлого 763.05 сая евро байна. Зөрүү нь -353.3 сая евро.

Энэ зуны наймааг оруулахгүй бол -367.8 сая евро болох юм байна. Энэ зун арай дээр наймаа хийж. Тэр Эмэрсон дээр энэ зун 9 сая евро Бэтист өгсөнг нэмж тооцох л юм байна даа.

Гризз = Нигэз+20 сая евро. Гриз чинь 26 саяыг жилдээ авдаг юм байна. Нигэз 6 саяыг авах бололтой. Тэгвэл ирэх улирал Атлетиког барахгүй байхаа хаха...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6819
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Mon Jul 19, 2021 4:37 pm

Энэ тэгээд клубын олж байгаа орлогыг сонгуулиар гарсан нөхөд зарцуулдаг болохоор нөгөө төрийн мөнгө өвдөхгүй гэдэг шиг л юм болдог биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цогоо » Mon Jul 19, 2021 4:45 pm

Саяхан Атлетик онлайн сэтгүүл дээр гарсан Барсагийн санхүүгийн тухай нийтлэлийг уншсан. Ёстой өрөвдмөөр байдалд байгаа юм билээ шт. УЕФА-гийн санхүүгийн шударга өрсөлдөөнтэй төстэй Ла Лигагийн өөрийнх нь хяналтын систем нь айхтар чанга юм гэсэн. Клубуудын санхүүгийн хамаг мэдээллүүдийг нь улирал бүрийн эхэнд аваад босго үзүүлэлтүүдэд нийцэж байгаа эсэхийг нь шалгадаг юм гэсэн. Бантагная уу гэснээ залхуурчихсан. Манайхан ороод уншвал болно шүү.

https://theathletic.com/2689613/2021/07 ... onel-messi
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Thu Jul 22, 2021 9:46 am

За улирлын эхний нөхөрсөгөө Настичтэй хийж 4-0 хожлоо. Баахан Б-н залуус тоглож. Бас мундаг залуус байна шүү, зүүнд ард Балде, жигүүрт шинээр авсан Демир, дунд 16 настай Гави гээд. Урд Б-н 9 ноймер Рей Манаж хетрик хийсэн, энэ залууг одоо лоанаар явуулах гээд байгаа, Брэйтвэйтээс л илүү фиништэйн байна.

Колладо нэг гоол нэмсэн, дээд багт тоглуулна гээд байгаа, Б-н ахлагч залуу.

Хууччуулаас Пүүж л сайн тоглож, энэ жил Педригийн тэр их минутаас Пүүжд жоохон өгөөсэй билээ. Умтити, Пянич угаасаа явах улсууд муу ч байж. Роберто яахав дунд гайгүй л тоглож, гэхдээ л явуулчихвал сайн байна даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Thu Jul 22, 2021 12:26 pm

Тэр Демир гээд бацаан бэлтгэл дээр супер байгаа гэсэн байна лээ.
Куманыг хүртэл шоконд оруулсан гэв үү дээ.

Клуб дампуурчих гээд байгаа болохоор Месси, Пике гээд ихэнх нь цалингаа багасгахаар болсон.
Месси бол ерөнхийдөө үлдэж байх шиг, гэхдээ оффишл мэдээ гартал харж л байя.
Сая копа аваад сэтгэл санаа ч сайхан болсон биз.
Харин Мориба л цалин нэм, үгүй бол явна гээд байгаа юм уу даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Thu Jul 22, 2021 1:18 pm

Демир харин гоё тоглодог юм байна лээ, Мэсси шиг баруунаар дриблидэж орсноо зүүн дарж зүүнрүү хаядаг, зүүн хөлтэй, бас ч гайгүй хүчтэй цохьдог юм байна лээ. Энэ жил бодвол Б-д тоглуулж байгаад үе үе дээшээ дуудаж магадгүй.

Харин энэ Мориба бацаан их юм нэхээд гэрээгээ сунгахгүй байгаа гэнэ, гэрээ нь нэг жилийн дараа дуусна. Манайх гэрээгээ сунгатал нь при-сийсонд бэлтгэл ч хийлгэхгүй шахаад байгаа, хэрэвзээ гэрээгээ сунгахгүй бол үлдсэн 1 жилд бүүр Б-н доод лийгийн багт тоглуулна гэж байгаан байна лээ. Бас жоохноосоо биеэ тоох өвчтэй болж байх шиг байна.

Гризийг Мадридруу Саулаар тулах хэлэлцээр унасан, нөхрийг ПЛ-рүү юмуу италируу явуулах сонирхолтой байдаг, даанч нөхөр Испаниас өөр газар тоглохгүй гээд асуудлыг хүндрүүлээд байна. Гризийг зарч байж л Мэсситэй гэрээ хийх боломжтой болохын байна лээ. Тэгэхээр аюүгүй бол 8н сар гаргаад хугацаа ойртоод ирэхээр Атлетикод хямдхан өгчих байх доо, нөхдүүд цаг явах тусам манайд ашигтай гээд ер хөдлөхгүй байгаам шиг байгаан, зэвүүн гарууд шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Өсөхбаяр » Thu Jul 22, 2021 6:12 pm

Мориба ингэж хар багаасаа далдайх дэмий л юм бгаан.. энэ агент нэртэй гарууд бацаануудын тархиар сайн тоглодог бхаа.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Галмандах » Thu Jul 22, 2021 11:23 pm

хаха
Жоохон хүүхдийг арай дэндүүлж байнаа.
2020 оны 9 сараас хойш 4 хоног тутамд 1 тоглолтод оролцсон статтай явж байгаа юм байна лээ шдээ.Image

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Cule » Sat Jul 24, 2021 9:40 am

Ингэж будилж будилж Ла Масиа л аврал болох байх даа.

Шинэ сийсонд Нико, Балди, Демир, Колладо гээд залууст боломж олгоосой.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '

Postby Галмандах » Sat Jul 24, 2021 3:14 pm

Лапорта жерсинээс лого авч хаяна гэлүү, Юнисефээ буцааж зална гэлүү тийм юм ярьсан билүү?
Энэ хэдийгээ бодохоор, энэ хэдтэй алалцдаг байсан аймаруудыг бодохоор одооний нөхдүүд бүх талаараа жул юмаа хаха
.
Image

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Sat Jul 24, 2021 6:48 pm

Одоо авж хаяж чадахгүй байхоо, мөнгөгүй, өрөндөө баригдсан баг, одоо Ракутены гэрээ дуусаж байгаан байна лээ, нэлээн том гэрээ хийж байж өрөө дарах байх.

Энэ муу Барто нээрээ манайхыг их хоролжээ, амжилт амжилт байхгүй, бөөн өр. Английн дурын баг нь 30,40н сая хариад тоглогч авж байхад манайх одоо 10н саяар ч тоглогч авж чадахгүй сууж байх гэж.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Mon Jul 26, 2021 1:12 pm

Энэ улирлын хоёр дахь нөхөрсөг тоглолтоо хийж 3-1 дуусгалаа. Эхний үеийг үзлээ.

- Рей Манаж гоолдсоор, байрлалаа зөв эзэлдэг залуу байна, ямар ч байсан гоолдоод л байдаг юм байна. Манайх Брайтвэйт, Гриз хоюуланг нь явуулчихвал энэ нөхрийг заменд үлдээж болох л юм байна.

- Балде гоё байна, зүүнд Албагийн замен байхад яг таарах л юм байна, довтолгоонд сайн, хурд сайтай, хамгаалалтанд бол Албагаас илүү санагдлаа, шууд бөмбөгрүү суудаг юм байна. Пеналт авчирсан. Дараа жилээс бараг гараа ч болчихож магадгүйн юм байна.

- Дест дажгүй шүү, баруунд одоо Эмерсон гээд сайн өрсөлдөгчтэй болсон, гараагаа алдахгүйн тулд илүү хичээж байгаа байх.

- Мэмфис гоё юмаа, Манаж гэмтээд 1р үеийн сүүлийн 5н минутанд орж ирсэн. Дан Б багийхан шахуу тоглож байгаад ч тэрүү, 10н жилийн хүүхдүүд дээр 1 мэргэжлийн тоглогч орж ирч байгаам шиг л байлаа. 5н минутанд 3н ч довтолгоо үүсэгчихлээ. Гризийг бодвол өөрөө довтолгоо үүсгэхдээ илүү юм шиг байна. 2р хагаст пеналт болоход Гриз нөхөрт өгснөөр анхны гоолоо хийлээ. Пеналт нь ч гоё байлаа. Өөрийх нь хувийх нь бичлэгийг үзлээ, бас л ганган, загварлаг тоглогч байна шүү, манайд ийм загварын ертөнц байлуу.

- Нико гээд бас нэг залуу Пивот дээр гарсан, Бускутсыг оролчихоор л залуу байна. Өндөр, хамгаалалтанд сайн.

- Гави гээд шинэ Шави доороос гарч ирж байгаан байна, 16 настай, бөмбөг хувиаралж байгаа энэ тэр нь гоё, Шавиг санагдууллаа.

- Демир, Колладо хоёр гоё байна, жигүүрт дажгүй тоглочихоор, хэнийг нь дээш татахыг Куман л мэднэ дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цогоо » Mon Jul 26, 2021 7:09 pm

User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby El Payaso » Tue Jul 27, 2021 10:55 am

Гризз цалингаа бууруулаад ч хамаагүй үлдмээр бна л гэж.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests