FC BARCELONA 2020-2021 '"END OF AN ERA - FAREWELL LEO!"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Өсөхбаяр » Fri Jan 29, 2021 5:27 pm

tsetse921 wrote:
tsetse921 wrote:Мэсси 15 улирал дараалж 15 юмуу багадаа 15 гоол оруулаад байгаа юм байна, сая хааны цомд гоолдсоноор.

СПОРТЫН ЦОНХОД ТАВТАЙ МОРИЛ :beer [/color][/b]


Цэнгүүн ах нь байна өө. Хуучин акк болдоггүй ээ. Сонгууль хурдан болоод баг нэг зам мөрөө тодорхой болгох хэрэгтэй байна.[/quote]


өөрийнх чинь яагаа вэ? админ нтр ээр хуучнаа болго2
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10199
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby storm » Fri Jan 29, 2021 6:01 pm

Фирпо бүр арай л байсан шүү яаж яваад авцан юм болдоо академийн залуусаа дэмжсэн бол дээр байхгүй юу.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1617
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby tsetse921 » Fri Jan 29, 2021 10:17 pm

Өсөхбаяр wrote:
tsetse921 wrote:
tsetse921 wrote:Мэсси 15 улирал дараалж 15 юмуу багадаа 15 гоол оруулаад байгаа юм байна, сая хааны цомд гоолдсоноор.

СПОРТЫН ЦОНХОД ТАВТАЙ МОРИЛ :beer [/color][/b]


Цэнгүүн ах нь байна өө. Хуучин акк болдоггүй ээ. Сонгууль хурдан болоод баг нэг зам мөрөө тодорхой болгох хэрэгтэй байна.



өөрийнх чинь яагаа вэ? админ нтр ээр хуучнаа болго2[/quote]

Админууд анхаараад өгвөл баярлана. Хуучин акк яагаад болохгүй байгааг бүү мэд. Фирпо Бетист сайн байсан. Манайд болсонгүй дээ. Залуу хүн зарагдах байх. 9 дугаараа солих сон. Манай материал бишээ. Дэмбээг 9 дээр тоглуулж үзвэл яадаг бол?
tsetse921
 
Posts: 25
Joined: Mon Jan 25, 2021 9:08 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Өсөхбаяр » Sat Jan 30, 2021 12:45 am

dembele 9 биш болохоор дэмий биз дээ. 11 ээрээ дээр. чи админ модуудаас хүсэлт гээд сэдэвт бичээд акк аа сэргээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10199
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby storm » Sat Jan 30, 2021 12:50 am

Цомын тэмцээнд Гранада-тай таарч. 2 сард 25 хоногийн дотор 7 тоглолт хийх нь дээ.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1617
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Mon Feb 01, 2021 7:43 am

Пянич эхний үед лаг байлаа. Ер нь хамгийн сайн тоглолт нь байсан байх. Педри тааруухан байлаа. Дэмбэлэг яамаар ч юм дээ. Уул нь супер од болчихмоор ч юм шиг... үгүй ч юм шиг. өнөөдөр бол ухна байлаа
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Mon Feb 01, 2021 9:29 am

Ямар ч байсан реалыгаа гүйцлээ. Мэсси шинэ он гараад 2 ч удаа фрийкик хийчихлээ шүү, ер гоолдох учраа олохгүй байсан. Гризмэний гоол дээр Мингузагийн гүйлт, дамжуулалт гоё байлаа.

Атлетико ялагдахгүй нээ. Суарез хоёр ч гоол хийчихэж. Бүүр фрийкикээс гоолдож ч байх шиг. Мань хүний форм энэ тэр лайтай л байна. Нөхөр манайдаа байсан бол ингэж олон гоолдохгүй дээ, яг л тохирсон багтаа оччихож. Уг нь Италируу л явуулах байсын.

Кадис сайн баг юмаа. Реал манай хоёрыгоо чадчихаад Атлетикод 2 ч гоол хийгээд нэлээн л сандаргаж.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Mon Feb 01, 2021 9:52 am

Симоне Суарэзийг тоглуулж чадаад байна лд.

Суарэзийг бэнчдээд хэн нэгний эгоноос илүү багийн амжилт чухал гээд шууд хэлж байсан. Суарэз ч шал өөр болсон байна лээ.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Mon Feb 01, 2021 10:51 am

Мэссигийн цалингийн задаргааг гаргаад бөөн юм болж байна. 4н жилийн нийт 550 сая евро. Жилийн 150 гаран саяын цалин авдаг байх нь. Үндсэн цалингаас гадна баахан бонустай. Ек-гүй үед ч ёстой хөл толгой нь мэдэгдэхгүй юм болж байна даа.

Барсагаас энийг үгүйсгээд энэ цалинг гаргасан Эл Мундог шүүхднэ л гэнэ.

Одоо тэгээд жилдээ 100 сая байтугай орлогыг клубд авчирж байгаа байлгүй дээ, жерсигээс эхлүүлээд барсагийн билет борлуулалт, бусад эд зүйлсийн худалдаа Мэссигээс л тогтож байгаа доо. Явангуут харин нэг хэсэгтээ зарж идэх брэнд байхгүй, үзэгчгүй, нэлээн уналтанд орно л доо.
Last edited by kayo on Mon Feb 01, 2021 11:36 am, edited 1 time in total.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Mon Feb 01, 2021 10:57 am

Ямар ч байсан нэг ю талбай дээрээ ирж тоглолоо, хожлоо.
Олон ч зочлон тоглолт хийгээд байсан.

Мессигийн гэрээг ил болгоод скандалууд үүсэж байна.
Тэр ил болгосон үнэн бол үнэхээр бүр аймаар юм байна аа.
150 саяын цалин бонус жилд аваад байгаамуудаа.
Тэр хэрээр Барса ч орлого олж л байгаа, Мессигээс шалтгаалж яахав.
Түрүү жил амжилт хог байсан ч хамгийн их орлого олсон л баг байна лээ.

Энэ гэрээг задалж байгаа нтр бол, Барса одоо 1 тэрбум гаруйн өрөнд орчихоод байгаа.
Барто боард эдийн засгийн хувьд ч, амжилтын хувьд ч багаа сүйрүүлсэн.
Ер нь бол Мессигийн цалингаас болж ийм байдалд хүрч байна гэсэн мсж тараах зорилгоор байх.
Дотроосоо л задалсан байж таараа.
Клуб бол үгүйсгэсэн байсан, Эл Мундог байсан байх аа, шүүхдэх юм гэсэн.
Месси тал болохоор Барто нарын эсрэг нэхэмжлэл гаргана гэж байсан.

Барса 1 тэрбум гарчихсан ч Реал бас өрийн хэмжээ нь ойрхон байгаа харагдсан.
Энэ 2 орлого бол хамгийн их л олоод байгаа, сүүлийн 10 гаруй жил.
Тэгээд өр нь нэмэгдээд гэхээр одоо яадаг юм байгаан мэдэхгүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цогоо » Mon Feb 01, 2021 11:48 am

Цоомоог шүлэг биччихсэн байна гэж харлаа шт. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby orangeman » Mon Feb 01, 2021 2:16 pm

ene ynzaaraaa Messigee ch nohoi shig yvuulah n dee...


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby spain man » Mon Feb 01, 2021 5:50 pm

Манайх 900 сая... гэхдээ танайхыг бодвол харьцангуй эрүүл... богино хугацааны өр 200 сая, за тэгээд цэнгэлдэхийн өр гээд... Ашиглалтад орохоороо илүү их мөнгө олох хэрэгсэл болчихно...

Танайх болохоор 1.2 тэрбум, богино хугацааных нь 700 сая гэв үү... Наймаа хийж, цалин тавих гээд л зээлээд байсан юм даг уу даа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Tue Feb 02, 2021 10:21 am

Ойрд үзээгүй идэвхтэй сайн тоглолт үзчихлээ.

Атлетид цомд хусуулаад нэлээд шар нь гозойсон бололтой, Мэсси хүртэл хойшоо татаад, таклдаад л.

Нөхдүүд ч бохир тоглолтоороо манайхыг дарамтлах гэж үздэг айл, адилхан балбалцаад явчихсан чинь харин гоё боллоо.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Gooner » Tue Feb 02, 2021 11:26 am

Гэрээг нь харвал Мэссигээр их ч мөнгө хийдийн байна, хэрүүлээр дууслаа. ОТ юм уу даа.
Өрийг нь харвал манай улс төр шиг юм харагдлаа кк ЗГ юм уу даа, гээд Барсаг ч Монголын улс төртэй холбож болжийн.. :ногоон:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Tue Feb 02, 2021 1:14 pm

Манайх анхнаасаа л спортын клуб ч юм шиг, үндэстний цөөнхийн төлөөлөл ТББ ч юм шиг, улс төрийн клуб ч юм шиг давтагдашгүй бөгөөд ойлгомжгүй статустай байгууллага шд. Ердийн нэг хөлбөмбөгийн баг биш, тэгэхээр яг юу болоод байгааг хэн ч ойлгох аргагүй ээ угаасаа хаха.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Tue Feb 02, 2021 1:22 pm

Ер нь бол манайтай адилхан засаглалтай шдээ. Нийт 150 мянган гишүүдийн өмч гэж явдаг, 6н жил тутам тэр гишүүдийхээ дундаас сонгууль явагдаж Ерөнхийлөгч, екийн багийхан буюу ЗГ тодроно. Тэгээд л 6н жил сайхан самарч байгаад дараагийн ээлж хоолондоо орно гэх мэт. Тэгээд маш их мөнгө олж байгаа юм хойно идэж ууна, том том наймааны скандалууд, мөнгө угаалтууд. Сонгууль байгаа л юм хойно бөөн улс төр, хардалт, сэрдэлт гээд.

Мэссигийн тэр гэрээг би бол Бартогийн талыхан л гаргасан байх гэж хардаад байгаа, одоогийн санхүүгийн энэ хүндрэлийг гол үүсэгсэн хүн нь надаас биш Мэссигээс болсон гэсэн санаа яваад байх шиг. Мэссигийн жилд клубд оруулж байгаа орлого 300+ сая гэж байна. Ийм хүнд хагасыг нь өгөхөд нээрээ яах вээ дээ.
Last edited by kayo on Tue Feb 02, 2021 3:27 pm, edited 1 time in total.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Gooner » Tue Feb 02, 2021 1:48 pm

Бэкэнбауэр тэгсэн байлээ шдээ, Байэрн 1 тэрбумын өртэй байвал би лав нойртой хонож чадкууээ гэж кк..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Tue Feb 02, 2021 3:26 pm

Нийтийн өмчөөс нулимс унахгүй. аль болох ихийг унагаах нь жам юм даа...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Могжоохон » Tue Feb 02, 2021 11:45 pm

tsetse921 wrote:Цэнгүүн ах нь байна өө. Хуучин акк болдоггүй ээ. Сонгууль хурдан болоод баг нэг зам мөрөө тодорхой болгох хэрэгтэй байна.

Тэгүүл welcome back :ногоон:

Тодибо гэдэг бараа сураггүй нөхрийг Францын Нисэ рүү зээлж байгаа юм байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Виктор Фонт "Лео явлаа ч дэлхийн төгсгөл биш" гээд авч хаяж... Энэ с** арай...

Почеттино "Мань Баарсаа маарсааг чинь хэзээ ч дасгалжуулахгүй ээ"

Ер нь ингэж Ерөнхийлөгч нтр сонгож байхаар нэг баян арабад зарчихдаггүй юм байх даа хаха
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Moza » Wed Feb 03, 2021 1:42 am

Могжоохон wrote:
Ер нь ингэж Ерөнхийлөгч нтр сонгож байхаар нэг баян арабад зарчихдаггүй юм байх даа хаха


Нийтийн баг болохоор яаж зарагдах болдоо. Тэр их өрийн дараад 150 мянган гишүүндээ хэдийг хуваарилах юм уу яахын хаха.
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Forza Juve » Wed Feb 03, 2021 1:24 pm

kayo wrote:Мэссигийн цалингийн задаргааг гаргаад бөөн юм болж байна. 4н жилийн нийт 550 сая евро. Жилийн 150 гаран саяын цалин авдаг байх нь. Үндсэн цалингаас гадна баахан бонустай. Ек-гүй үед ч ёстой хөл толгой нь мэдэгдэхгүй юм болж байна даа.

Барсагаас энийг үгүйсгээд энэ цалинг гаргасан Эл Мундог шүүхднэ л гэнэ.

Одоо тэгээд жилдээ 100 сая байтугай орлогыг клубд авчирж байгаа байлгүй дээ, жерсигээс эхлүүлээд барсагийн билет борлуулалт, бусад эд зүйлсийн худалдаа Мэссигээс л тогтож байгаа доо. Явангуут харин нэг хэсэгтээ зарж идэх брэнд байхгүй, үзэгчгүй, нэлээн уналтанд орно л доо.


Мессигийн 500 гаруй саяын нууц гэрээ нь задрахаар нөхөр ч татварт аймаар шалгуулаад эхлэх байх л даа. Өмнө нь бас нэг татварын шалгалтаар баахан юм яваад байсан. Нөхөр ч энэ зун ч явах нь тодорхой юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Wed Feb 03, 2021 1:55 pm

Ер нь Мэссиг явуулах гэсэн нэг хэсэг нөхөд байх шиг байна, байнгын янз бүрийн Мэсситэй холбоотой асуудлыг дэвэргэж байдаг. Энэ испанийн татварын алба чинь бас хамгийн чанга юм шиг байгаан. Рон бас татварын асуудалд ороод явсан, өөр олон барса, реалын том тоглогч асуудалтай байдгийн байна лээ. Магадгүй Мэсси дээр дахиад гараад ирэхийг үгүйсгэхгүй.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kaze » Wed Feb 03, 2021 6:48 pm

tanai token unasan shuu :RD
Image
remember sammy jankis
kaze
 
Posts: 643
Joined: Sat Mar 20, 2010 2:00 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Thu Feb 04, 2021 8:42 am

Хааны цомд Гранадатай драм болжээ. 88 хүртэл 2-0 хожигдож яваад нэмэлт цагт 3-5 хаха. Яагаачгүй унжийгаад байдгаа больсым байна. Куманд итгэл төрж байна шүү. Ямар ч байсан багийг арай өөр тоглолттой болгож байна, Мэсси ч үхэн хатан зүтгээд эхэллээ.

МоМ Гризман 2 гоол 2 ассист, тэгээд Алба бас мундаг байжээ, 2 гоол 1 ассист.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests
cron