FC BARCELONA 2020-2021 '"END OF AN ERA - FAREWELL LEO!"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Fri Apr 30, 2021 11:25 am

Угаасаа муу тоглосоон.
С.Робертог тэр баруунд дахиж хармааргүй байна.
1:1 болонгуут С.Робертог суулгаад Дембеле, тэгээд 4-3-3 болох байсын.
Дембеле баруунаар овоо айлын хамгаалалт эвдэхнүү гэж байтал Тринкаог оруулж ирээд Дембелег зүүнд гаргаад тэнд Альбатай зэрэгцээд худлаа боллоо.
Сая хожсон бол А.Мадридтай тэнцэж ч болох байв.
За гэхдээ энэ топ 3 дахиад ч оноо алдацгаана биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Өсөхбаяр » Fri Apr 30, 2021 12:00 pm

Коман яг чухал үед гоё бэлдээд хожсон тохиолдол их ховор. ийм гоё боломж гарсан байхад аргацаасан тоглолт хийнэ гэдэг арай2
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby poseidon » Fri Apr 30, 2021 12:44 pm

харин Куман ер нь тулсан үед тиймхэн юм. Энэ лигт Мадридын хоёрын нэг нь түрүүлэх байхаа.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6819
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby storm » Fri Apr 30, 2021 3:04 pm

Гараанаасаа сонин байлаа Пике Умтити Роберто Мироба гээд формгүй хэдэн нөхдийг бөөнд нь бардав уу басав уу. Өөр дасгалжуулагч байсан бол байгаа бүхнээ гаргаад хүснэгтийн орой руу зүтгэнэ дээ. Үнэхээр мэдрэмжгүй ядаж сэлгээгээ эрт оруулж болно доо. Тоглолт нь болохгүй байхад хий дэмий өөрөө л шатаад...

Бүскетс хамгийн их бөмбөгтэй харьцаж тоглосон түүгээр тоглолтыг удирдуулж, базуулж байна гэхээр ямар олигтой тоглолт гарав гэж. Олон бөмбөгөнд хүрч байгаа болохоор ганц нэг гайгүй үйлдэл харагдсан бусдаар бол болхи удаан шийдэлгүй үйлдлүүд ямар ч довтолгооны санаачлагч байхгүй. 1 удаа ардаас ургиш унгаж давуулсан бөмбөг Мессид өгсөн хаалгачийн хөлд ойгоод гадуур. Бүскетс тоглолтын хэмнэл унагаад байна уу гэж хараад байгаа.

Sent from my SM-G903F using Tapatalk
0
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Fri Apr 30, 2021 3:16 pm

Бүсгүтс өчигдөр харин ч мундаг байсан шүү. Хэд хэдэн маш гоё пасс Мэссид өгсөнг Мэсси хийж чадаагүй, дунд айлын сөрөг эхлэнгүүт хэд хэдэн удаа зогсоож байгаа харагдсан. Яалтчгүй нэг гараагаараа сүүлийн хэдэн тотлолт дан нүдчихсэн, сүүлийн 2 долоо хоногт дан 2 тоглолттой, ядралттай байсан, ротэйшин хийх нь аргагүй байсоон. Харин ч өөрөө одоо ротэйшин бага хийнэ, ганц хоёр хүнийг л солино гэсэн.

Умтитиг гаргадагт харин санаа зовж байсан, харин ч мундаг тоглосон, эхний үед нэг 100%н шахуу аюултай довтолгоо ороход маш гоё такл хийгээд зайлуулсан, өмнөх сайн байсан үе шигээ хөнгөн шингэн байсан даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby storm » Fri Apr 30, 2021 3:29 pm

Илүү довтолж олон боломжоос гоол хийе л гэж зүтгэхгүй бол 1000 хамгаалалт яриад хэрэггүй ээ эцэстээ 2 гоол алдаад дуусаж байгаа. Хагаст л ач холбогдол өгөх хэрэгтэй олон талт ур чадвартай тийм л хүн хэрэгтэй. Бусдаар Бүскетс ээр удирдуулж тоглоё гэвэл бүтэхгүй ээ. Өчигдөр тоглолтын хэмнэлийг энэ хүн тодорхойлолоо.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Fri Apr 30, 2021 3:59 pm

kayo wrote:
Умтитиг гаргадагт харин санаа зовж байсан, харин ч мундаг тоглосон, эхний үед нэг 100%н шахуу аюултай довтолгоо ороход маш гоё такл хийгээд зайлуулсан, өмнөх сайн байсан үе шигээ хөнгөн шингэн байсан даа.

Умтити зөрөөд тэр хүн нь эхний гоолын пассыг шууд өгсөн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Fri Apr 30, 2021 4:53 pm

Тэрч Умтити гэхээсээ илүү Мингузагийн алдаа л даа.

Умтитигийн тэр манай тактиктай холбоотой юм байна лээ, Пике, Араёо бүгд л яг бөмбөг авж байгаа хүнрүү урагш орж хамгаалдаг, нөгөөх нь бөмбөгөө буцаачихаад гүйх юм уу, ингээд эргээд гарахтай зэрэг хамгаалагч нь хойно үлдчихдэг. Ийм тохиолдол бол олон гардаг, гол нь ард 2 ЦБ үлдээд тэр гарсан хүнтэй нь тулах юм байна лээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby 21Grams » Mon May 03, 2021 5:17 am

Энэ Мэсси улирал дуусаад явах юм байгаа биз дээ
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Өсөхбаяр » Mon May 03, 2021 9:02 am

месси пеналтаа алдаад тэр чигтээ гоолгүй үргэлжилсэн бол тоглолт 2-1 нтр ээр хожигдсон бх блаа шт. аз эз түшээл бна даа уг нь
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Mon May 03, 2021 12:10 pm

Пеанльти авчирдаг, Гризман нэмдэг гоолуудыг Френки үүсгэсэн.
Жинхэнэ талбайн бүх хэсэгт тоглож байна аа, Френкигийн оронд Ракитич гээд төсөөлвөл бас л чанга байна шүү.
Ленглегийн хэд дэх ч гоолын алдаа юм мэдэхгүй.
Месси пеналтигаа маш сул цохьсон, хуурч цохиж байгаа санаа нь байх, ашгүй Буси гоё гүйж таарсан.
Харин фк гоол бол сайхан орлоо, ойрд фк гоол хийж чадахгүй, дандаа хана оноод байсан. Нэг хэсэг фк болгон дээр л гоолдох гээд янзтай байсан шүү уг нь.
Месси ингээд 28 гоолтой боллоо.
Пичичи ч ойлгомжтой болж байх шиг.
Ард нь Бенз 21 юм байна.
Ирэх тойрогт хожигдвол АТМ түрүүлэх нь толорхой болно.
Хожвол РМ-ийг оноо алдаасай гэж хүлээнэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby poseidon » Mon May 03, 2021 1:34 pm

угаасаа түрүүлэхгүй байхаа.

Харин тийн ФДЁ-г яаж харин авсын байгаан... ганган амьтан юм. Харин тэр Де Лихт нь бас гялалзаж шалихгүй л байх шиг байна даа. их гэмтээд байна уу? Араухо их гоё тоглогч болохоор шинжтэй. Том мөртлөө их хурдан юм.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6819
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Өсөхбаяр » Mon May 03, 2021 2:23 pm

хаалттай цохилтын үед айлынхан хаа очиж үсэрсэн ч үгүй. сүүлийн үед нөхөр огт хийхгүй бгаа болоод тоохгүй хайнга хандчихвуу :ногоон:
одоо АтМ ыг хожсон ч Реал бүтэн оноогоо аваад бхад түрүүлж байна. тэгж замыг нь засаж өгснөөс хожигдож өгөөд АтМ нь түрүүлсэн нь дээр санагдаад бх юм. манайх сая хожигдоод ер нь өөрсдөөс шалтгаалах боломжоо алдцан
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby storm » Mon May 03, 2021 3:04 pm

Лиг үзүүрлүүгээ гоё үзүүштэй болж байна. Өнгөрсөн тойрогт тэнцээд 1 оноотой салсан бол их хэрэг болох байж. Гэхдээ яагаад ч дотроос тайван байна улирал эхлэхэд хүлээлтгүй байсан болоод тэр байхдаа.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Cule » Mon May 03, 2021 3:23 pm

Реал Севилла дээр оноо алдана даа. Одоо өөрсдөө л урдах тоглолтоо аваад баймаар. Даанч нэг хэсэг гоё болж байсан форм ер нь унаад эхэллээ. Азаар ФДЁ лаг формтой байна, Гриз бас гоё тоглоод байгаа. Яаж ийгээд л үр дүнд эерэг нөлөө үзүүлж байна.

Лэнглэтийг гараанд, бараг талбайд дахиж хармааргүй. Гараанд Арахо, Пике, Умтити гэж гаргаж болохгүй байгаа юм байх даа. Лэнглэт, Мингэза 2 манараа тоглолт бүрт айлд гоол бэлэглэх юм. Арахо, Умтити 2 хурдаар ч, агаарт ч хамаагүй илүү. Хий ч багатай шд.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '

Postby Cule » Mon May 03, 2021 3:30 pm

storm wrote:Лиг үзүүрлүүгээ гоё үзүүштэй болж байна. Өнгөрсөн тойрогт тэнцээд 1 оноотой салсан бол их хэрэг болох байж. Гэхдээ яагаад ч дотроос тайван байна улирал эхлэхэд хүлээлтгүй байсан болоод тэр байхдаа.

Sent from my SM-G903F using Tapatalk


Лиг авч чадахгүй байсан ч энэ улирал үр дүнтэй боллоо гэж дүгнэнээ хувьдаа.

Лэнглэт, Дэмбэлэ, Ансу 3-ыг эс тооцвол залуучууд янзын туршлага хуримтлуулж байна шд. Хүснэгтийн нэлээд доороос түрүүлэх хэмжээнд хүртэл тоглож үзлээ. ЧЛ-д томчуудад тоосоо гөвүүлж үзлээ. Ирэх жил арай өөр түвшинд үзэхээр л баг болчих байх.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby orangeman » Mon May 03, 2021 3:36 pm

Ат.Мад-аа хожих хэрэгтэй.
Реал-д Севияяа, Билбао, Шумбагчид гээд бас эвгүй учираатай.
Майнах Ат.Мадридаа барчуул дараагын 3 учираа хамаагүй хөнгөн.
боломжоо бол алдаагүй л байгаа.
Гэхдээ саяны Гранада-тай хийсэн тоглолтын дараа тээр жил сүүлийн тойрогт Реалд Лигээ алдаж байсан давтагдах юм шиг санагдаад байнөө.


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Mon May 03, 2021 4:28 pm

АТМ ч хэцүү биз.

Өндөр ач холбогдолтой заавал хожих ёстой тоглолтуудаас энэ улиралд Севильяг цомын хариу тоглолт, Бильбаог финалд хожсоноос өөр бусдад нь дан хусуулсан.
Бильбаотой супер цом финал, РМ-ийн эсрэг 2, нэг нь бол харьцангуй сайн форм, Реалын хэцүү хуваарийн дундуур байсан ч, намар АТМ, талбайдаа Ювентус, ПСЖ гээл.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Mon May 03, 2021 4:46 pm

poseidon wrote:угаасаа түрүүлэхгүй байхаа.

Харин тийн ФДЁ-г яаж харин авсын байгаан... ганган амьтан юм. Харин тэр Де Лихт нь бас гялалзаж шалихгүй л байх шиг байна даа. их гэмтээд байна уу? Араухо их гоё тоглогч болохоор шинжтэй. Том мөртлөө их хурдан юм.


Өөрөө саяхан ФДЁ-г оверретэд гэж байсан байхаа, кк.

Одоо бол хожихоос өөр замгүй, тултал нь тоглоод л хожих хэрэгтэй. Уг нь айл он гаргаад форм нь уначихсан байгаа юмсан, гэхдээ сая Суарез гэмтлээс буцаад ирчихлээ, өнгөрсөн тойрогт гоолдож л байна, отон гээд тооцоогүй болохоос.

Хожигдвол ойлгомжтой. Дахиж лийг үзэж өөрсдийгөө ядрааж яахав, кк.

Манай хамгаалалт манараа хэвээр л, гоол алдахгүй ер хожихгүй нээ, байнга л гоол алдахын. ЭВ-н үед тоглож байсан шиг хойноо бөмбөгөө дамжуулаад довтлохгүй тоглодог юм уу. Нөхрийн үед хамгаалалт сайн байсан нь яалтчгүй хойноо бөмбөгөө дамжуулж Ба аварга шиг "уяж" байгаад Мэсси, Суарез хоёр ур чадвараараа гоолддог, одоо чухал үед тэрүүн шиг тогломоор юм даа, кк.

Реалын хуваарь чанга байгаа шүү. Одоо Севиллатай, тэгээд Гранада, Билбао, Виллериалтай тоглоно. Бүтэн 4 хожиход чанга л багууд.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby storm » Mon May 03, 2021 4:54 pm

Шон долоолгоогүй бол хаах нь ээ Image

Sent from my SM-G903F using Tapatalk
Last edited by storm on Mon May 03, 2021 6:18 pm, edited 1 time in total.
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby orangeman » Mon May 03, 2021 5:22 pm

Цоомоо wrote:АТМ ч хэцүү биз.

Өндөр ач холбогдолтой заавал хожих ёстой тоглолтуудаас энэ улиралд Севильяг цомын хариу тоглолт, Бильбаог финалд хожсоноос өөр бусдад нь дан хусуулсан.
Бильбаотой супер цом финал, РМ-ийн эсрэг 2, нэг нь бол харьцангуй сайн форм, Реалын хэцүү хуваарийн дундуур байсан ч, намар АТМ, талбайдаа Ювентус, ПСЖ гээл.
Koemand uul n setgel hangaluun l bgaa
daanch ene chuhal togloltuudad uzuulsen stat-g n harhaar bas gomdomoor


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Өсөхбаяр » Mon May 03, 2021 8:39 pm

яг заавал хожих ёстой тоглолтууддаа ер нь хусуулчаад байна.. ганц нэг тохиолдол биш болохоор багаа, тактик муу бэлддэг гэж л харагдахаар. АтМ ыг хожно гэдэг итгэл бол гэхдээ байна. даанч даваад нөгөө 3т оноо алдах, эсвэл Реал бүтэн оноо цуглуулсаар түрүүлчих нэг тийм л зураг төсөөлөгдөөд болдгүй
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Cule » Mon May 03, 2021 9:10 pm

Куманаас энэ жил амжилт хүлээгээд хэрэггүй байх өө. Багийн шилжилтийн процессийг сайн л хийж байна гэж харж байна.

Ирэх улирлаас харин менежмент ч, фэнүүд ч Куманаас амжилт нэхэж эхлэх байх.

Бүси, Алба, Пикегийн тоглох цаг багасч таарна, Мэсси ч тоглолт бүрт бүтэн тоглохоо болих байх. Дэмбэлэ, Коу, Брайтвайт, магадгүй Гриз гээд тоглогчид тохироо нь таарвал явж мэднэ. Дахиад бүрэлдэхүүний шинэчлэлт тодорхой хэмжээнд явагдана. Лапорта байгаа болохоор наймааны тал дээр өмнөх жилүүдээ бодвол харьцангуй өөдрөг төсөөлөлтэй байгаа. Сонирхолтой зуны дараа сонирхолтой улирал эхэлнэ дээ.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby storm » Tue May 04, 2021 12:09 am

Ирэх улиралд 2-4 шилжилт хийгээд цом нэхээд суухаас өөр сонголт байхгүй.

Өнгөрсөн бүтэнсайн Барса брендийн хувьд том амжилттай:

Эмэгтэйчүүдийн Аваргуудын Лигийн финалд шалгарсан.
Футзалны Аваргуудын Лигийн финалд шалгарсан өнөөдөр тоглоно.
Барса Б болон үндсэн баг хожсон.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Tue May 04, 2021 11:29 am

Месси гэртээ 1-р багийг урьж мах шарж өгсөн байна.
Гарууд эхнэр, найз хүүхнээ дагуулаад очицгоож.
Ковид дэглэм зөрчсөн гээд шалгаж эхэлж хаха.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests