FC BARCELONA 2020-2021 '"END OF AN ERA - FAREWELL LEO!"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Mon Oct 26, 2020 11:44 am

Гэхдээ цамцнаас татсан чинь Рамос арагшаа унасышд хаха.
Куман бас тэгсэн байна лээ.
Тэр Касемиро Мессиг таклддаг дээр тайлбарлагч за ёстой мэдэхгүй, шүүгч шийдэг гэж байсан.
Пен бол жоохон сонин.

1-р үед аль аль тал нь тэнцүү боломж гаргасан.
Нэг их Реал эдлээд байсан юм байхгүй харагдсан даа.
Мессигийн тэр Рамосыг хуураад цохьдог орсон бол бас гоё гоол болох байсан.
2-р үеийн эхэнд бас дажгүй, Коутиньо тэр мөргөдөгөө хийчиж болох л газар.

Пеналтиас хойш бол за үнэхээр юу ч хийж чадсангүй.
Бас яг байрлалыг сайн ойлгосонгүй, Мессиг нэлээн хойш нь тоглуулаад байгаа юм уу.
Коутиньог тэгээд чөлөөтэй тоглоно гэж тооцсон юм уу, нөгөөх нь үнэхээр бүтэхгүй юм.

За Бускетс бүүр арай арай байлаа.
Хожигдож байна гээд нэг тэмцэл ч харагдахгүй юм.

Харин Дест чинь үнэхээр өөр байна шүү, 2, 3 дахь л тоглолт нь биз дээ.
Дани Алвесаас хойш РБ ийм гоё тоглож байхыг хараагүй уджээ.

Валверде нээрээ Реалыг дан бавдаг байжээ, явснаас нь хойш хожихоо байлаа.
Лигээ ч авахгүй нь.
Ростерийг нь шинэчлээд өгсөн бол сайн коач байсын биш үү хаха.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16694
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Mon Oct 26, 2020 2:30 pm

Коу гэмтсэн гэнэ, их муу тоглосон, тоглолт дунд бэртчихээд гүрийгээд тоглосон байж магадгүй.

Баруун урд цэвэр вингер биш Педриг тавьснаар Педри, Мэсси, Коу гурвуулаа дунд, хоёр тийшээ олигтой ч задалсангүй ганц Ансу л урд гүйх шив. Өнгөрсөн СЛ шигээ Тринкаог гаргасан бол арай өөр тоглолт болох байсан даа. Ансу ч олдсон боломжийг ашиглаад гоолдчихоод байна шүү, яалтчгүй энэ жилийн нээлт. 6н тоглолтонд 5н гоол, 2 дамжуулалт.

Дест хүү үнэхээр өөр байлаа, айлын Жуниор бацааныг ер хөдлөгсөнгүй, хурдтай, дайчин, 1-2 хийгээд урагшаа гүйгээд, манайх нээрээ хэзээ сүүлд 1-2 хийж урагшилдаг байлаа. ЭВ-н үед бол бүүр таг мартсан тактик.

Буси бүүр эрс мууджээ. ЭВ-н үед амраар нь гээд хойшоо, хажуу тийш дамжуулаад ер урагш дамжуулдаггүй хүн чинь жоохон урагш дамжуулах болсон дан алдаастай. Пяанич дараагийн тоглолтоос гараа болох байх. Болохгүй бол Пүүжийг тавьмаар байхын. Алена ч илүү тоглоно доо.

Гэснээс саяын шүүгч гэр бүлээрээ мадридын фен гэнэ. Өмнө нь хэд хэдэн реалын тоглолт дээр ВАР үзэхгүй алгасаж, бүүр нэг тоглолт дээр Рамос айлын довтлогч түлхэж унагахад Рамосд биш унасанд нь улаан өгөөд хөөж байсан юм байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Mon Oct 26, 2020 5:07 pm

За Коутиньо, Гризман, Дембеле 3-ын ядаж 1 нь сайн тоглодог ч болоосой.
Тэгвэл л болчих гээд байнашд.
Гризманд боломж олгоод, зөв тоглуулвал хамаагүй илүү байх даа уг нь.
Ансу ер нь регулар гарааны тоглогч болчихлоо шүү.
Өөрөө ч боломжуудаа маш сайн ашиглаад байна.

Пьянич яахав ковид нтртэй нь холбоотой юм уу, физикаль 100 хувь болоогүй гэж байсан, харж л байя.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16694
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby 21Grams » Mon Oct 26, 2020 5:08 pm

User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Wed Oct 28, 2020 7:46 am

Эцсийн эцэст Барто нэг юм явлаа. Суудлаасаа үнэн ховхрох дургүй, эцсийг хүртэл гүрийж байна шүү. Аль Баерн 8-2 болоход явах байсан хүн, Мэсситэй муудалцсан ч яваагүй, сая Каталоны ЗГ-с итгэл үзүүлэхгүй сонгуулийг хойшлуулахыг гуйгаад тэр нь бүтээгүй болохоор нэг юм явлаа. Бас л нээрээ овоо гүрийлээ шүү.

Одоо тэгээд гоё гоё юм болно, хэн Мэсситэй гэрээ хийж чадна гэсэн бараг гарах байх даа. Гэхдээ болох хүн нь маш хэцүү үед Ек болох нь. Цар тахал гээд үзэгчгүй, санхүү бүүр улаачихсан, гол тоглогч нь явна гээд зарлачихсан, баг бүүр хүрч болох хамгийн доод цэгтээ шахуу унахчихсан үед. Нэр дэвшигчдээс хамгийн боломжтой нь Фонт, Лапорта хоёр байх.

Фонт нь бол надаа спортын том прожект байгаа гээд байгаа, гол хөзөр нь Шави. Шавигаар спортын захирал хийлгээд болохгүй бол коачийг нь ч хийлгэнэ. Бүх юмийг л Шави мэднэ гээд байгаа. Анх бол Шави коачаар, туслахаар нь Пуёол ирнэ гэж байсан.

Лапорта бол хуучин нүүр царайгаараа л үзэж байна, яг ингэнэ тэгнэ гэсэн юм санагдахгүй байна. Нөхрийн нэг давуу тал нь Мэсситэй гайгүй зузаан байх. Лапортагийн үед Барса сэрэгсэн ч санхүү, хөлбөмбөгөөс бусад спорт уналтанд орчихсон байсан гэж.

Өшөө дахиад 2,3н хүн байгаа, яг нарийн мөрийн хөтөлбөр нь удахгүй зарлагдах биз. Ямар ч байсан Барто зайлсан, Мэсси хаппи байвал багийн тоглолт жигдрээд явчихна даа. Одоо Юве дээр л харъя.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Wed Oct 28, 2020 8:00 am

Нэг юм ховхорлоо2. Нөхрийн удирдлагад клуб тувт уруудсаар таарлаа. Мань эрийн приорити яг үнэндээ юу байсныг ёстой чөтгөр бүү мэд дээ. Санхүү муудсан, амжилт муудсан, бүрэлдэхүүн муудсан, наймаа бараг тэр чигтээ фэйлдсэн, Ла Масиаг дэмжих бодлого унасан гээд л гялтайх ганц ч зүйлгүй явлаа. Явсан нь л их юм даа одоо.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Галмандах » Wed Oct 28, 2020 9:02 am

Бартогийн ерөнхийлөгч байсны гол ач холбогдол нь хэзээ нэгэн цагт зайлах нь тодорхой гэдэгтээ байсан юм бишүү хаха

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2745
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Wed Oct 28, 2020 4:31 pm

2003 онд биз дээ, Гаспарт зайлдаг чинь.
Тэр гэхдээ лигтээ бүр 14 нтрд 11 сард явж байдаг бил үү.
Зун нь Ронниг аваад л, залгаж Мессигийн үе эхлээд л тэнгэрт ниссэн дээ.
Гэхдээ сүүлийн 2 жил үнэхээр хог байна аа.
Нэг юм явж санаа амарлаа.

Энэ Френк Де Ионгийг харахаар хэцүү юм.
Ийм хог тоглолттой газар ирчихдэг гээд харамсаж байгаа байх даа.
Клюйвертийг харахаар хэцүү байдаг байлаа, тэр уналтын улиралд хамгийн супер од нь Клюйверт байсан.

За ямар ч байсан Ракитич, Видаль, Суарес гэсэн гарааны тоглогч нартай, ЭВ, Сетьен гээд коачтай байсан үеэ бодвол бас ч гэж учиртай яахав.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16694
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby ТӨӨГӨӨ » Wed Oct 28, 2020 4:36 pm

Кай бишээ Кайо
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Thu Oct 29, 2020 9:25 am

Сайхан л тоглолт боллоо. Дэмбээгийн дефлект гоол эрт орсноор тоглолтыг илүү контролдоход хялбар болголоо. Тэрнээс эхлээд Моратагийн гоол тооцогдсон бол айл хойшоо суугаад эвгүй л байх байсан биз. Айлаас ганц Мората нь л аюул тарьж байлаа, азгүй гар 3н гоол нь гурвуулаа отон, нэг нь гартай...Хэдэн жилийн өмнө манай эсрэг хоёр ч гоол оруулж байсан Диабала бүүр харагдсан ч гүй.
Манайхан тэгээд 16 дотор шууд цохьчихгүй дамжуулсаар байгаад алдахын, сүүлд Ансу бүүр зүгээр л цохих газар юү ч хийчихэв.
Дэмбээ уг нь пэйс, дрибли нь гоё л байлаа, даанч АйКү муу, цохих газраа дарна, дамжуулна, дамжуулах газраа цохино, дамжуулалтууд нь дан муу гээд ер тоглолтоо мэдрэхгүй юмаа. Эндээс жоохон самар өгж явуулах юмсан ккк.

Педри хүү өмнөх тоглолтуудад дунд, баруунд учраа олохгүй байсан зүүнд харин хувь илүү тоглож байна шүү, Куадрадог их зовоосон доо, нэг авах юм нь бөмбөгөө сайн эзэмших юм.

Пяанич формер багийхаа эсрэг сайн байлаа, нэлээн идэвхтэй ч тоглолоо. Ганц хоёр энгийн дамжуулалтуудаа алдсныг эс тооцвол.

Гризмэн нээрээ нэг л их идэвхтэй гүйсэн хүн, яг 1-1 гарсан боломжоо ашиглахгүй алдаад л, нэг шон, нэг цохилт нь маш ойрхон зөрөөд л өнгөрлөө. Коуг гэмтсэн дээр өөрийгөө харуулчихмаар байхын. Мэссигийн цохилтууд бас их муу байна, нэг л үндсэн формоо олохгүй л байна даа, хийдэг юмаа алдаад.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Thu Oct 29, 2020 9:29 am

За тун дажгүй агуулгатай тоглолт боллоо.
Дунд бөмбөгөө худлаа бариад байхгүй, хамаагүй идэвхтэй үзлээ.
Таалагдлаа тоглолт.
Гризманы хувьд бол харин одоо хаана ч яаж ч тоглуулмаар юм мэдэхгүй ээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16694
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby poseidon » Thu Oct 29, 2020 9:45 am

Гриззиг явуулсан нь дээрээ. харин Дэмбэлэ баруундаа дажгүй байгаа биз дээ?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6812
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Mojul » Thu Oct 29, 2020 9:58 am

Дэмбэлэг манайх яаж авчаагүйм гэж бодсоншүү.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Thu Oct 29, 2020 10:30 am

Куман ч хэлж.
Энэ улирал эхэлснээс хойш хамгийн аятайхан тоглолт байлаа гээд.
Үнэхээр хүн шиг тоглосон, яах аргагүй.
Педри ер нь олон талт тоглолттой юм байна шүү, зүүнд дажгүй сайхан тоглочихлоо.
Куман залуучуудыг маш их ашиглаж байна.
Дембеле яахав бүүр нэг алж хядахгүй ч энэ мэт тус болчихоод байдаг бол зүгээр л юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16694
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Галмандах » Thu Oct 29, 2020 10:42 am

Сүүлд лигт 2 хожигдоход л ер нь муулах талруугаа ороод явчих юм.
Өнөөдөр бол хаа сайгүй л бундан Куман, зүрх Дэмбэлэ гэсэн л хүмүүс байна хахаха
Куман ирсэн, Месси үлдсэн, Росселмэу зайлсан гээд дажгүй л намар байна.
Куман яаж ч бодсон Тата мата, ЭВ, КС нтр-с хамаагүй сайн дасгалжуулагч. Өөрийгөө харуулах цагтаа харуулчихсан толгой. Бидний хүсдэг өөрчлөлтүүдийг ч оруулж байгааг харж байгаа шүү дээ.
Одоо бид нарт ганц нэг хожигдол наана цаана оноо алдах асуудлаас илүү ерөнхийлөгч хэн болох? Түүнээс хамаарч Месси үлдэх? Ламасиа эргэн хүчирхэгжих, Пеп, Шави хэзээ ирэх? Арын албанд Иниеста, Пуйол ажиллах? Ойрын ирээдүйн багийн суурь болгож найдвар тавьж байгаа залуучуудаа гэрээг нь сунгах гэх мэт сонирхолтой улирал хүлээж байна даа.
Энэ улирал лигээ алдаж магадгүй, ав лигт түрүүлэхгүй байж магадгүй ч илүү сонирхолтой асуултуудад хариулт гарч ирэх улирал гээд өөдрөг хүлээлттэй байгаа шд

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2745
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Өсөхбаяр » Thu Oct 29, 2020 10:44 am

ёстой2
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10189
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Цоомоо » Thu Oct 29, 2020 11:17 am

vs Bayern ❌
vs Villareal ⚽ *penalty
vs Celta ❌
vs Sevilla ❌
vs Ecuador ⚽ *penalty
vs Bolivia ❌
vs Getafe ❌
vs Ferencvaros ⚽ *penalty
vs Real Madrid ❌
vs Juventus ⚽ *penalty
0 Open play goals in 1200+ mins of football

Мессигийн сүүлийн тоглолтуудын гэсэн стат байна.
Яахав ассистууд дажгүй байгаа л даа.
Гэхдээ Суаресгүй болсон үед гоолууд хийх хэрэгтэй хэрэгтэй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16694
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby El Payaso » Thu Oct 29, 2020 1:21 pm

Дамжуулалт дриббл энэ тэр нь сайнбна лээ. Харин хийчдэг юм нуудаа алдаж цохиод бна лээ. Хальт харсан гайгүй тоглочихсон бх шиг бна шүү дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Галмандах » Thu Oct 29, 2020 1:43 pm

Barto Out
гэх гэсэн чинь Барто нь аут болчихсон байх аягүй эвгүй юмаа гэнээ

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2745
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby storm » Thu Oct 29, 2020 3:26 pm

Ерөнхийлөгч халагдсанд тоглогчдын үзүүлж буй реакц.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1616
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Cule » Thu Oct 29, 2020 4:48 pm

Куманы 4231 л одоогоор хамгийн боломжит хувилбар юм байна дөө.

Педри сайн тоглодог залуу байна шүү. 18 хүрээгүй хүүхэд гэхэд Ювентусын эсрэг хагас дээр гараанд гараад мундаг тоглолоо. Тайван гоё тоглолттой юм. Куадрадо ч нэг хэсэг хэцүүдлээ2 кк.

Куман залуусыг эхнээсээ түлхүү тоглуулж байгаа нь гоё байна. Энэ жил лиг алдсан ч яахав, сайхан бийлд ап хийгээд ирэх жилээс гоё болох боломжтой санагдаад байна.

Дэмбэлэ гэмтэл бэртэл гайгүй шиг ингэсгээд ачааллаа тааруулаад аятайхан ганц улирал явчихаасай. Ядаж ирэх жил гайгүй зарах шаанс гарах юм даа.

Гризман манай тоглолтод үнэхээр уусахгүй бололтой. Шинээр ирсэн довтлогчид системд уусах гэж мунгинаж байхдаа гоолдох инстинкдээ алдчихаад байдаг жишгээр л явж байна. Цэлийсэн хаалганы өмнө дамжуулалт ирж байхад цохих, дамжуулахаа шийдэх гэж манарч байгаад бөмбөгөө тогтоож ч чаддаггүй гэнэ. 10аадхан метрээс шууд явуулдаг газар. АТМ юм уу шигшээдээ ийм дамжуулалт авбал яаж чихэж байгаа бол.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby amigo » Thu Oct 29, 2020 7:37 pm

Мэссигээс чинь айгаад ахаа би өөрөө чихэж болох уу гэсэн харцаар харж байгаад л алдчихдаг юм байлгүй дээ...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3243
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby Mojul » Mon Nov 02, 2020 7:47 pm

Barcelona must cut 'club's enormous wage bill by £170m' through player sales and agreeing paycuts with Lionel Messi and Co to avoid risk of BANKRUPTCY by January.

Тийм хэцүү байгаамуу санхүү нь
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '

Postby kayo » Tue Nov 03, 2020 9:02 am

Mojul wrote:Barcelona must cut 'club's enormous wage bill by £170m' through player sales and agreeing paycuts with Lionel Messi and Co to avoid risk of BANKRUPTCY by January.
Тийм хэцүү байгаамуу санхүү нь


Хэцүү байгаа, сая зун 20н саяар ч хүн авж чадахгүй, Семедуг зарч байж Дест гэж залууг авсан. Уг нь Суарезаас эхлээд нэлээн хэдэн үнэтэй гэрээнээс салж чадсан ч тоглогчидтой энэ цалин хасалтыг олигтой тохирч чадахгүй яваад байгаа.

Ла лийгийн ТВ-ний мөнгө нь бага гол нь л стадионы үзэгчээс мөнгө олдог, тэр нь байхгүй болохоор хэцүүдэж байгаам л даа. Гол нь тэгээд эргүү Бартогийн өмнө нь хийсэн хэдэн 100н саяын хэрэггүй наймаанууд нь дарамт болж байгаа байх.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"A New Hope"

Postby kayo » Tue Nov 03, 2020 9:08 am

Ла лийгийг харалтгүй боллоо шүү. Дахиад л оноо алдлаа. Овоо хүн шиг байсан Нето тоглолтын эхэнд үнэн **н** алдаа гаргаад гоол алдчихын. Тэгээд нэг гоол алдангуут айл хойшоо суугаад тэгээд л байхгүй, ямар ч тоглолт гарсангүй.

Дэмбээ нээрээ иймэрхүү хамгаалсан багт түй ч хэрэггүй нөхөр шүү. Бускутс бас үнэн хэрэггүй болжээ, одоо үнэхээр гараанд хэрэггүй болжээ, шууд бенчид суулгаад Алена, Пүүжид боломж өгөхгүй. Хаалганаас 5н метрийн газарт шууд цохихгүй дамжуулж байхын, ццц. Куман ч хэлж бид хэт их хаалганы өмнө найдвартай тоглох гээд дамжуулсаар байгаад алдаж байна гэж, дараагийхаас илүү цохих байх гэж найдая.

Куман тэгээд өмнө нь хэт орой сэлгээ хийсэн гэж шүүмжлүүлсэн, сая шууд 45 дээр 2 сэлгээ хийлээ. Яахав шүүмжлэл сонсдог л юм байна.

Мэсси бүүр паг шүү, хэдэн ч тоглолт гоолгүй явчихав, нэгэнт сэтгэл хувирчихаар тэгээд тоглолт нь ч гарахгүй болчих юмдаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests