FC BARCELONA 2020-2021 '"END OF AN ERA - FAREWELL LEO!"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Галмандах » Tue Jul 27, 2021 2:05 pm

Орчуулсан: Д.Цогчулуун баярлалаа. Ойлголт өгч чадахуйц орчуулга байна.
Ингээд харсан чинь нөгөө хайртай хэдээсээ явуулахаас өөр аргагүй байдалд орох вий дээ гэж санаа зовж эхэллээ шүү.

Санаагаар болдог бол Барсачууд Педри, Ансу Фати, Илайи Мориба зэрэг авъяаслаг залуус дээр нэмээд түлхүүр тоглогчид болох Гризман, де Ёнг, тер Штеген нарыг авч үлдэх сонирхолтой байгаа. Харамсалтай нь чухам эдгээр тоглогч нар нь хамгийн их анхаарал татаад байгаа нөхөд билээ.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Tue Jul 27, 2021 3:44 pm

Гризийг Атлетикотой тохирч чадахгүй бол үлдээх арга хайна гэж. Атлетикод хямдхан алдснаас яаж ийж байгаад аваад үлдчихсэн нь дээрээ, уг нь хөөрхий их сэтгэлээрээ амьтан юм байгаан, өөрөө цалингаа бууруулсан ч болно л гэж. Даанч өөрөө бас Атлетико эсвэл хаашаа ч биш гээд байна.

Үлдчихвэл урд Мэсси, Гриз, Мэмфис, Агуеро, Ансу + Дэмбээ хоёр дахь хагасаас гээд аймар бүрэлдэхүүнтэй болох нь.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Могжоохон » Wed Jul 28, 2021 8:17 am

Leo-той найман сарын эхээр гэрээ хийнэ гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Тэрэнтэй нь давхцуулаад шинэ улирлын сэдвээ нээнээ :beer
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цогоо » Thu Jul 29, 2021 5:58 pm

Би ч ойрд Барсаг их дооёолж байна даа. Гайгүй байгаа? :ногоон:

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Өсөхбаяр » Thu Jul 29, 2021 6:52 pm

Цогоо wrote:Би ч ойрд Барсаг их дооёолж байна даа. Гайгүй байгаа? :ногоон:

тэртээ тэргүй янз бүрээр хэлүүлээд дасаж дээ :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby 21Grams » Fri Jul 30, 2021 3:16 am

Танай цэнгэлдэхийн гадуур орой 8с хойш трансжэндэрүүд цугладаг юм байна лээ. Сорри гайз.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Devil 7 » Fri Jul 30, 2021 7:50 am

:-o
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Cule » Mon Aug 02, 2021 12:28 pm

21Grams wrote:Танай цэнгэлдэхийн гадуур орой 8с хойш трансжэндэрүүд цугладаг юм байна лээ. Сорри гайз.


Трансжендерүүдийг чамтай яг адилхан хүн гэдгийг ойлго. Тэгж ойлгож чадвал энд ийм юм бичээд, тэгснээ биднээс уучлал гуйх ямар ч шаардлагагүй санагдах байх хэхэ.

Умтити их хичээж байгаа ч явах тоглогчийн жагсаалтын нэгдүгээрт нэр нь зоолттой байгаа гэнэ. Братвайт, Пианич 2-г ч тодорхой явуулж таарна.

Дээрх 3-с гадна Дэмбээ, Коу 2-с салмаар байна. Замбараагүй цалинтай ч ямар ч гүйцэтгэлгүй нөхөд. Дээрээс нь тэр Морибаг ч аятайхан үнээр явуулчихвал болно.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Mon Aug 02, 2021 2:52 pm

Гурав дахь нөхөрсгөө хийж 3-0 хожлоо.

- Депэйгийн гоол ямар гоё байваа, Арсеналын алдарт нисдэггүй голландыг санагдууллаа. Неймар шиг тоглочихоор харагдаад байна шүү. Де Ёонг ч аргагүй нэг шигшээ гэсэн шиг гоё дамжуулалт өгж байна.
- Демирийг 90н минут тоглуулсан байна, нөхрийг Б-д тоглуулахгүй Педри шиг шууд дээш нь татах юм шиг байна. Колледог зээлээр явуулаад, уг нь энэ залууг татах байх гэсэн Куман Демирт илүү дуртай байна гэнэ. Анхны гоолоо ч хийлээ.
- Гризийг бараг үлдээж таарах нь дээ, Атлетикотой наймаа тохиролцож чадахгүй, эднийд өгснөөс үлдээсэн нь дээрээ. Нөхөр ч Депэйтэй гоё хосолж байна.
- Гави гээд 16-тай хүүхдэд их боломж олгож байна шүү, Педриг амралттай үед нөхнө гэнэ, нэг талаас сайн мэдээ, ирээдүйн Шави бэлтгэгдэж байна, нөгөө талаас Пүүжд боломж олгохгүй хэвээр, сая гоолдсон ч гэсэн тоохгүй л байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Tue Aug 03, 2021 9:56 am

Энэ Мориба их онцгүй бацаан байна шүү, сайхан бокс тү бокс хагастай боллоо гэсэн гэрээгээ сунгахгүй новшроод байна. Ганц хоёр гараанд гарсан биш их мөнгө нэхээд байгаа бололттой.

Уг нь Ла Массиагаар гарч ирж байгаа залуучууд Барсагийн 1р багт яаж орох уу гэсэн бөөн мөрөөдөлтэй, тэрнийхээ төлөө ямар ч цалин хөлс голдоггүй, цалингийн талаар элдэв асуудал гаргадаггүй, ямар ч байрлалд тоглоод эцсийг хүртэл барсагийн төлөө л байдаг. Сүүлийн үеийн жишээ гэвэл С.Роберто байна, өгөгдөл нь муу ч гэсэн баруун ар, зүүн ар, дунд, урд жигүүрт гээд ямар ч байрлал голохгүй, сэлгээнд суухад асуудалгүй явсаар байгаад чухал үед хэд хэдэн гоол, дамжуулалт хийгээд одоо 4дэх ахлагч болчихсон байна. Өмнөх жишээ гэвэл мэдээж Шави, Инеста, Пуёол хамгийн сүүлийн жишээ гэвэл Пүүж байна, зөвхөн барсагийн төлөө тоглоно, дасгалжуулагчийн итгэлийг олно гээд л үзээд байна.

Тэгэхэд энэ нөхөр одоо их зантай, өндөр цалин нэхээд, уг нь одоогийн цалин нь жилийн 1 сая, 18-тай Б багийн хүүхдэд ахадчихсан цалин байхад голоод 6н саяыг нэхээд байгаан байх. Лапорта бол шууд хэлж, иймэрдүү занг бол тэсэхгүй, явмаар байвал яв, Барсад зөвхөн барса гэх хүн л тоглоно гэж. Манайхан тэгээд нөхрийг дээд багт байтугай Б багт ч бэлтгэл хийлгэхгүй шийтгэж байна, одоо 1 жил ингээд юү ч бэлтгэл хийхгүй кареераа алвал ал гээд суулгаад байх шинжтэй. Харууд тэгээд цаанаасаа толгой муу, өөрийгөө хэт үнэлдэг, онгироо тийм ааштай зан байх шиг байна (Сорри жоохон расист биччихлээ, уг нь тийм биш кк).
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Cule » Tue Aug 03, 2021 11:21 am

Лапорто бол хүүхэд гэрээгээ сунгахгүй нэгдүгээр багт байж байгаад гэрээ дуусахаар өөр багруу явчихна гэж бодож байгаа бол хүлээн зөвшөөрөх боломжгүй, зохисгүй хандлага гэж үзнэ, бүү давар л гэсэн байна лээ. Энэ зун зарагдана, эсвэл бүтэн улирал доогуур байж байгаад хүссэн газарлуугаа фрий явна гэсэн сонголттой л үлдэх байх.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цоомоо » Tue Aug 03, 2021 1:13 pm

Барса өөрийнх нь төлөө юу хийсэн, өөрт нь юу өгснийг эхлээд бодох ёстой.
Тэгээд илүү мөнгө нэхэх ёстой, яг одоо бол зөвхөн мөнгө нэхээд байх цаг нь биш гэж байгаан байна лээ.
Зөв зөв.
Ийм хандлагаар хол явахгүй л дээ.
Их л дэмжсэн, өнгөрсөн улиралд.
Магадгүй дээш нь тоглуулаагүй бол юун одоо хэн ч мэдэхгүй л байх байсан биз.
Депай довтолгоонд нэлээн критив үүсгэж чадах байх аа.
Педри бас илүү хөгжих байх.
Коач үлдсэн гэхээр, дахиад шинэ коач ирээд дахиад учраа олох гэж янз бүр болсноос хамаагүй дээр.
Яахав энэ хамгаалалтын хэд л эвгүй хэвээрээ үлдэж байна даа.
Эрик Гарсиа шууд хамгаалалтын лидер болоод шал өөр түвшинд аваачна гэж байхгүй биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby richie_d4 » Tue Aug 03, 2021 1:58 pm

7 хоногийн 100к евро нэхээд байгаа гэсэн үү??? Челси ирэх жил үнэгүй аваад цалинг овоо өгөх юм яриад байгаам шиг...


Sent from my Redmi 6 Pro using Tapatalk
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Өсөхбаяр » Tue Aug 03, 2021 2:55 pm

Морибад найдлага төрж бсымсан . талбайн гаднах асуудлаа шийдэж чадахгүй бол талбай дээр гарах ч хэцүү бх даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby 21Grams » Tue Aug 03, 2021 7:01 pm

Cule wrote:
21Grams wrote:Танай цэнгэлдэхийн гадуур орой 8с хойш трансжэндэрүүд цугладаг юм байна лээ. Сорри гайз.


Трансжендерүүдийг чамтай яг адилхан хүн гэдгийг ойлго. Тэгж ойлгож чадвал энд ийм юм бичээд, тэгснээ биднээс уучлал гуйх ямар ч шаардлагагүй санагдах байх хэхэ.


Трансжендерүүдийг гоочилсон ч юм байхгүй л дээ. Та хэдийгээ эмзэглэж магадгүй гээд хэлээ хазаад өнгөрөх гэснээ сонирхуулчихлаа. Надад яалт ч үгүй сюрприз болчихсон юм л даа. Та хэдийн хувьд гэхдээ ариун дагшин газар чинь мөн биз?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Gooner » Wed Aug 04, 2021 10:56 am

21Grams wrote:
Трансжендерүүдийг гоочилсон ч юм байхгүй л дээ. Та хэдийгээ эмзэглэж магадгүй гээд хэлээ хазаад өнгөрөх гэснээ сонирхуулчихлаа. Надад яалт ч үгүй сюрприз болчихсон юм л даа. Та хэдийн хувьд гэхдээ ариун дагшин газар чинь мөн биз?

Утга, агуулгын хувьд зөрчилтэй өгүүлбэрүүд байна :RD
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Cule » Wed Aug 04, 2021 10:58 am

За тэр яахав ээ. Хэнд хамаатайм.

Дэмбэлэ, Гризи, Коу гээд л бараг бүгд цалингаа тануулж, шинэ гэрээнд гарын үсэг зурахаар болж байгаа бололтой. Ганц хүн эсэргүүцээд байгаа нь Алба. Мань хүн сайн муу байхаас үл хамаараад гарааны дархан эрхтэй яваад байсан, энэ жилээс Балдид гараагаа алдаж ч мэдэхээр байгаа.

Энэ зун ядаж Мартин, Лэнглэт, Пианич 3-с салж амждаг байгаа.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby 21Grams » Thu Aug 05, 2021 1:16 am

За сорри сорри. Ер нь хэнд ч хэрэггүй л юм бичсэн байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Thu Aug 05, 2021 12:22 pm

Ла лийг СВС гээд корпориацад өөрийхөө 10%-н шэйрийг 3.0 тэр бумаар зарж байгаан байна. Тэгснээр баг болгонд мөнгө оногдож манайд 240-ээд сая орж ирэх юм шиг байна. Ингэснээр эдийн засгийн хүндрэлээс гарч Мэсситэй гэрээ хийж чадахаас гадна дахиад 40-өөд саяар тоглогч авч болох юм гэнэ. Одоо клубуудын хурлаар санал хураагаад зөвшөөрвөл ла лийг 10%-аа зарах юм байх.

Уг нь манайд бол ашигтай, яг хүнд үед мөнгө орж ирч байгаа ч Тебасыг бас шүүмжлээд авж. Клубуудын хүнд үеийг далимдуулж өөрийн ТВ дамжуулах эрхээ 40-н жилээр ийм хямд өгөх бол маш муу хэрэг, энэ хэсэг хүнд үеээ өнгөрөөчихвөл энэ байтугай ашиг олох боломжтой, Тебас худлаа клубуудын хүнд үеийг далимдуулж том хэлэлцээр хийж байна л гэсэн байна. Маргаашны өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг л юм болж байх шиг байна.

Мэсситэй өнөөдөр гэрээ хийнэ гэнэ, ямар ч байсан хүмүүсийн цалинг багасгаад цалингийн цэсэндээ багтсан юм шиг байна, энэ жилийн цалинг нь багасгаад дараа жилүүдэд нэмж хувиаралж өгөхөөр гэрээ хийгээд байгаан байна лээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Thu Aug 05, 2021 2:40 pm

Өчигдөр Салсбургатай нөхөрсөгт 2-1 хожигджээ. Куман нөгөө 3-4-3 аа туршаад хусуулж, ашгүй хэрэгтэй хожигдол байлаа, дахиж энэ форматаараа тоглохгүй байх гэж найдаж байна, хаха. Барса бол анхнаасаа л 4-3-3 тоглодог, тэрүүгээрээ л тоглосон нь дээр.

Хамгаалалт асуудалтай хэвээр гэдэг нь харагдлаа, Пикег тоглуулаагүй, Аруёо, Ленглет, Де Ёонг гурвыг ард гаргасан, Ленглетийг зарчихаж чадахгүй л юмдаа, энэ дуракийг дахиж гараанд хармааргүй байхын, уг нь хэд хэдэн оффер ирсэн ч өөрөө явахгүй гэсэн гэнэ. Барселона шиг гоё дулаахан хотод өндөр цалинтай бийч дээр хэвтээд байж байсан нь гоё байх шиг байна, гараанд гарах чухал биш. Бартогийн үед бас нэг хийгдсэн **н** юм нь тоглогчдын бонусын хязгаарыг маш хялбархан хэн ч хийж болохоор доогуур хийгээд маш их бонус өгдөг явдал. Нөхдүүд заменд сууж байгаад л бонус авчих жишээний.

Албагийн амралт хэтэрсэн бололттой, муу байлаа, Барто илүү тоглоод байна шүү, Дест ч бас сайн байсангүй, Эмерсон ашгүй бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн, илүү хамгаалалттай, бараг гараанд гарах байх.

Урд Гриз, Мэмфис хоюуланг гаргахаар яалтчгүй муу байна, Демир хоёр дугаар үед гарч овоо амь орж байна. Энэ залууг дээд багт үлдээх байх шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Цогоо » Thu Aug 05, 2021 3:13 pm

Танай Барто гэж ямар амьтан яаж яваад гараад ирсэн юм бэ дээ? Женко юм уу Хүүк юм уу? Бүтэхгүй юм болгон дээр л нэр нь явж байх юм. Одоо шоронд байгаа юу? Юу хийж явдаг юм бол.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby kayo » Thu Aug 05, 2021 9:54 pm

Өө тэгээд манай энэ уналттай гол холбоотой хүндээ. Ярьвал их юм байна л даа. Нөхрийг гол гаргаж ирсэн, Россел нь шоронд явсан, нөхөр туслах Ек нь байж байгаад жинхлээд хэдэн жил манайхыг самарсан даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Mojul » Fri Aug 06, 2021 2:13 am

Көөрк мэссигээ хөөж байна гэх шив :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby A-Nightmare » Fri Aug 06, 2021 2:14 am

Za za amid domog maani 20 jiliin daraa yavahaaar boljee. Anh la masiagaas garj ireed Ronaldinhogiin passaar goal hiij baisniig n odoo hurtel sanaj baina. Goat boltloo manaid baisan hangalttai ene bagiig chirsen. Odoo shine amjiltiig shine bagtaigaa bieluuleh baih gej husej baina.
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1234
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: FC BARCELONA 2020-2021 '"Return of the King-Laporta"

Postby Могжоохон » Fri Aug 06, 2021 2:29 am

Могжоохон wrote:Leo-той найман сарын эхээр гэрээ хийнэ гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Тэрэнтэй нь давхцуулаад шинэ улирлын сэдвээ нээнээ :beer

Би шинэ улиралын сэдэв нээхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Өөрсдөө учраа олцгоо :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests