Page 27 of 76

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Jan 10, 2019 11:19 am
by turuue
Image

Валвэрдэ хэлсэн ёсоороо залуучууддаа боломж олгох нь ээ. Миранда, Аленъя хоёр гараанд гарах байх. Мүриёо, Чүми хоёрын харин хэнийг нь гаргах юм бол, эсвэл Лааглаг амраагаад энэ хоёрыг цуг гаргах ч болох юм.

Урд харин Дэмбэлэ, Малком хоёрын нэг нь 9 номероор гарах нь. Өмнөх тоглолтуудад Бүсиг боломжоороо амраасан болохоор энэ удаа Ракитичийг амраахаар болж. Пүүч сэлгээгээр ч болтугай хэдэн минут тоглоосой. Шууд хараад л авьяас нь илт харагддаг гоё тоглолттой хүү байна лээ дээ.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Jan 10, 2019 11:21 am
by kayo
Ашгүй ашгүй, хааны цомыг одоо дан залуучуудаараа дуусгах хэрэгтэй. Хасагдсан ч хамаа алга, сүүлийн хэдэн жил авчихлаа, одоо зорилго бол СЛ, лийг хоёр.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Fri Jan 11, 2019 9:22 am
by Sathan
Heeled yu gehev...iim bureldehuuneer barj chadahgui bol yaaya gehev...second deer yag ingesgej gargaal husagdchaasai...daanch hojood garaad irne dee sda

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Fri Jan 11, 2019 9:35 am
by kayo
Бодсноор хусуулж, дундаа ямар ч их бөмбөг таслуулдаг юм байгаан, сүүлд Денисийн их эргэлзээтэй пеналтаар нэг гоол хийж. Яахав цаашаагаа шалгарчихвал энэ залуучуудыг дахиад гаргах боломж юм даа, тэрнээс үндсэн багаа огт гаргах хэрэггүй.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Fri Jan 11, 2019 1:06 pm
by turuue
Дэнис орж ирээд тоглолт овоо сайжирсан гэнэ. Шинэ клубтэйгээ ярилцаж байгаа үедээ ингээд дажгүй тоглочихсон нь аштай юу даа.

Мүриёо, Чүми хоёулаа СВ-р гарч. Чүми, Миранда хоёр тааруухан байсан бололтой. Мүриёо харин сайн байсан гэнэ.

Коутиньо, Бүскэтс хоёр харин муу тоглосон гэнэ. Энэ намар арай л их тоглуулаад байсан юм аа, тэрнийх нь гор л гарч байна даа. Сүүлийх хоёр гурван улирал яг л энэ зүй тогтол харагдаад байх юм. Бүтэн улирал ямар ч сэлгээгүй нүдсээр байгаад хавар нэг л сонин болчихдог. Энэ улирал 4000-с илүү минут тоглуулах шаардлагагүй л байсан юм. Яг одоогийн темпээрээ тоглоод байвал улирлыг бараг 5к минуттай дуусгахаар байна.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Fri Jan 11, 2019 5:47 pm
by Jaal_huu
Хүмүүсийн чадвар бүүр нэмэгдээд синхрон унадаг болоод байна уу даа :ногоон:

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Jan 12, 2019 1:10 am
by turuue
Мунирыг энэ цонхоор багтаж наймаалцахаар Сэвияатай яриад эхэлж. Шууд тоглолтын бүрэлдэхүүнээс хасдаг нь ингэх гээд л байсан байх. Бага ч гэсэн мөнгө авъя гээд.

Сүүлийн үед гайгүй найдвартай сурвалжууд Барса Дэ Ёонгтой хувийн тохироогоо хийчихсэн, одоо Аяакстай үнээ тохироод ойрын хугацаанд наймааг эцэслэх боломжтой л гээд байна. Харин Рабиотой тохирчихсон гэгдэж байсан сүүлийн хэд хоног сураг тасарчихлаа. Рабио энэ өвөл шууд ирмээр байна гээд харин манайх ПСЖ-тэй тохирох асуудалтай байгаа бололтой. Өчигдрийн мэдээгээр Баерн Рабиог хөөцөлдөөд эхэлсэн гэнэ.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 14, 2019 1:28 am
by A-Nightmare
Eibar suuliin barag 5 togloltondoo tsentssen bsnuu? Iim l bag evguidee. Ehnii hagas dl duusgah heregtei

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 14, 2019 1:54 am
by storm
Коу Суарез гоё ойлголцоод тоог нээлээ.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 14, 2019 2:43 am
by A-Nightmare
Yoo ene dunguj sayniihiig messi zugeer l halit olgotson bol oroh bailaashd. Yaay unen tasarhai goal boloh bailaadaa

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 14, 2019 3:25 am
by turuue
Коутиньо маш сайн тоглолоо. ТОглолтын шилдэг нь байлаа. Ойрдоо жаахан унжгар бйасан, одоо сэргэчих байх аа.

Суарес, Лааглэ, Артур, Тэр Штэгэн мөн сайн байлаа.

Мэссигийн энэ улирлын хамгийн тааруу тоглолт нь байв уу даа. Сүүлд бас Дэмбэлэгийн буцаагаад дамжуулдгийг уг нь эвтэйхэн контролдчихоод л байдаг мөртлөө алдаж байх юм. Тоглолтын дундуур цавиа бариад гэмтчихэв үү гэсэн гайгүй бололтой.

Суарес бас тоглолтын төгсгөлд эвгүйтэж магадгүй болоод явчих юм. Мунирыг явуулчихсан, одоо энэ цонхоор сэлгээний 9 номер авч магадгүй л гээд байгаа. Йорэнтэ, Мората хоёрын нэр хамгийн их дуулдаад байна.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 14, 2019 4:06 am
by storm
Хэдий 3 гоолоор хожсон ч санаанд хүртэл тоглосонгүй. Хагасуудын тоглолт нэг л болохгүй байгаа юмдаа.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 14, 2019 8:56 am
by kayo
9 дээр ч яалтчгүй хүн авахаар болчихлоо, нэг мөсөн гайгүй залуу хүн аваад Суарезийг орлуулаасай. ЭВ ч тэгээд замены 9 ноймерыг ашиглахгүй байсаар зэврээх юм даа. Пако гэж сайхан хүнийг ер ашиглаагүй, Дортмундад идэж ууж байна, Мунир өнгөрсөн жил бас л идэж ууж байсан манайд ирээд заменд зэвэрсээр байгаад явлаа.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Jan 15, 2019 1:50 pm
by turuue
9 номер дээр шинээр Жиронагийн Стюаныгийн нэр ороод ирж. Лигийн мэргэн буучдын жагсаалтад гуравт яваа. Үнэ 15 сая орчим.

Нөгөө нэг сонголт нь улирал дуустал Моратаг зээлээр авах гэнэ. Цалин болон Чэлсид төлөх төлбөр нийлээд 10 сая болно. МД дээр бичсэнээр одоогоор Моратаг арай илүүд үзэж байгаа бололтой.

Мөн МД дээр бичсэнээр Дэ Ёонг болон Аяаксын зүгээс энэ сарын 20-оос өмнө эцсийн шийдвэрээ гаргана. ПСЖ, Барса хоёр тунаж үлдсэн, одоогоор ПСЖ-н магадлал илүү харагдаж байна гэж.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Jan 15, 2019 3:25 pm
by Өсөхбаяр
моратаг нь авчираад банзны бакраунд хийлгэхиймсан :ногоон:

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Jan 15, 2019 5:06 pm
by turuue
Валвэрдэ бол Стюаниг авчихмаар байгаа, харин боардын гишүүд нь хөгшин гээд дургүй байгаа юм уу даа. Энэ зун залуу 9 авна, тэгээд Суаресийг зарахгүй гэхээр ирэх жил гурван 9-тэй болчихвол зохицуулахад хүнд байж болох юм. Яг энэ улирлаа гэвэл ч хамгийн сайн сонголт байх.

Атлэти саяхан Моратаг бүр мөсөн худалдаж авах санал хүргүүлээд Чэлси татгалзсан гэнэ. Үнэ мөнгөө тохирвол эргээд Мадридад ирэх бололтой. Тэр нь бүтэхгүй бол манайх Мората руу зүтгэх гээд хүлээгээд байж болох юм.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Jan 15, 2019 11:34 pm
by Цоомоо
Stuani n uuruu ireh gd bga bololtoi.
Butehgu bol bas Giroud gj bn shu haha.
Zgr ene ulirliig duusgah l dovtlogch haigaad bga bh.
Iim plan bsn bol zun l Larsson shig hun haih bj de

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Jan 16, 2019 10:54 am
by Cule
Мунирын гэнэтийн шийдвэр Суарэзийн бак ап-ийн асуудлыг босгоод бужигнаан үүсгэчихлээ. Ер нь анхнаасаа Паког биш Мунирыг явуулах байж дээ.

Гуанжоугийнхан Паулиньогийн лоаны хугацаа дуусахаар худалдаж авч болох гэрээний нөхцлийг наашлуулаад 40 гаран сая евро төлчихөж байгаам байна. Баярлалаа, баяртай лорд Пау. Ирсэн хэргээ тултал гаргасан шүү мань эр.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Jan 16, 2019 12:55 pm
by Цоомоо
Hudaldaj avhgue gsn bol tgd odoo bas yah bsiin bol.
40 say tgl salhind uu.
Ene transfer bodlogiig erusuu oilgohgui l bgn.
Za za medku.
Messi gees hoish tgd zamrah bh oo er n.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Jan 16, 2019 1:03 pm
by Cule
Зөв чигт нь оруулчих байх гээд Абидалдаа найдаад байгаа шд. Энэ боорд хужаануудтай мөнгө угаагаад бна уу кк

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Jan 16, 2019 1:28 pm
by turuue
Пауг анх явуулахдаа эхний 6 сар зээлээд он дуусахаар худалдаж авах заалттай явуулсан. Ө.х анх явуулахдаа л зарагдах нь тодорхой байсан. Санхүүгийн тайлан эдрээсээ шалтгаалаад 18 ондоо шууд авах боломжгүй байсан юм шиг байна лээ, тэгээд 19 оны төсөвтөө Пау-гийн төлбөрийг оруулсан гэсэн. Наймаа тохирохдоо уг нь 50 сая байсан, тэгээд хагас жилийн цалинг нь хасаад 42 сая орчим нь манайд ирж байгаа.

Нэг үе наймаан дээр тааруу байснаа сүүлийн арай гайгүй болж байх шиг байна. Шүүмжлэх зүйл олон байгаа ч нэг авууштай юм нь хоёрын хооронд муу наймаа ерөөсөө хийхгүй байна. Нэг үе хоёрын хооронд дундаж үнээр хэт олон тоглогч цуглуулаад байснаа болиод цөөхөн чанартай юм хийх гээд байгаа таалагджийн. Одоо энийгээ л үргэлжлүүлэх хэрэгтэй.

Манай гол тоглогчид бүгд зэрэг 30 гараад, бөөндөө хамгийн том гэрээгээ хийцгээчихсэн, цалин мөнгийг нь зохицуулах хүнд байх шиг байна. Ирэх зун Дэ Ёонг, Ндомбэлэ хоёрын нэгийг авчраад, нэмээд Рабио, Фэрланд Мэнди гээд сонирхоод байгаа залуучуудаа аргалаад авчирчихвал Мэсси зодог тайлах үеэр ид үе нь эхлэх аятайхан багийн цөм бүрдэхээр л харагдаад байгаа.

Зуны наймааны цонхоор хамгийн их санаа зовоох хоёр асуудал байна. Нэгт, багаасаа явах боломжтой үнэхээр тасархай залуу 9 номер харагдахгүй байна. Хоёрт, Сэмэду айхтар хөгжихгүй байдаг, тэгсэн трансфер маркетэд сайн фулбак маш ховор хэвээрээ л байна. Сүүлийн 3 улирал дараалаад манай хамгийн сул байрлал RB байлаа. Дараа улирал ч энэ хэвээрээ байх магадлал өндөр. Гэтэл бусад олон асуудалдаа түүртээд энэ талаар юу ч яригдахгүй байна.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Jan 16, 2019 3:04 pm
by Цоомоо
Buh bairlaldaa uneheer sain toglogchtoi bn gdg er n mash hetsuu.
Man City l gehees.
Hamgiin gol n togloltiin aguulga sain bailgah hemjeenii toglogch nar l beldeh heregtei.
2004 on dunguj garaad-2007 onii ehen hurtel uneheer super toglolttoi bsn.
Medeej Ronnie, Deco, EtoO, Xavi gd undsen toglogch nar dr Oleguer garaanii RB, esvel CB blaa.
Ter uneheer arai denduu olon aldaa gargadg, chadvar muu bsn ch bag sain l blaa.

Yag oiriin ued bol ter ueiinhees bagiin eronhii roster sain bga ch togloltiin huvid neg l togtoj ogohgui yum.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Jan 16, 2019 9:09 pm
by turuue
:eek:
Дээр нь фэнүүдийн хүлээлт улам бүр өндөрсөөд хүслийг нь хангах бүр хэцүү болоод байх шиг.



Дэ Ёонг ПСЖ-тэй тохирсон гэнэ. Алдаж байгаа нь онцгүй ч сунжралгүй ингээд эртхэн дуусч байгаа нь сайн хэрэг. Одоо Ндомбэлэ дээр ч юм уу Сититэй үзэх байх даа.

Валвардэ дараа улирал үргэлжлүүлэн ажиллахыг Бартомэу баталсан байна.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Jan 17, 2019 2:21 pm
by kayo
Муу мэдээ ч яахав Пүүг, Алена энэ тэрийг хөгжүүлэх боломж юм даа. Ер нь бол дундаа хүн авалгүй, урдаа л нэг хүн авчихмаар байна.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Jan 17, 2019 3:07 pm
by kayo
ЭВ Левантагийн эсрэг бүтэн багаа дууджаа, Б-с ганц ч хүн дуудсангүй. Энэ цомоос мултрахгүй гээд дахиад үзэх нээ. Нэг мөсөн залуучуудаа гаргаад ялвал сайн биз, ялагдвал тэгээд сайхан туршилт боллоо л гэнэ биз, тэгчихээд Малкомыг дуудаагүй байна.

Энэ хүнийг явуулаад Шавигаа авчирмаар байна даа, нөхөр дасгалжуулагчийн үнэмлэхээ авчихсан гэнэ, ер нь бэлэн болоод байна л даа.