Page 26 of 76

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Jan 05, 2019 4:12 pm
by Өсөхбаяр
Дэннисийг одоо явуул2. хэдэн ч жил болчив ядаж олигтой сэлгээнд ч хүч нэмcэнгүй

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 2:42 am
by turuue
Image

Бүсиг ашгүй амраажээ. Ракитич энэ хоёрыг л ээлжлээд амраагаад байх хэрэгтэй. Сэржи бэртлээс ирээд гараанд гарах нь. Валвэрдэ тоглолтын өмнөх хэвлэлийн хурлаар энэ улирлын үр дүнгээс хамаарч дараа улирал үргэлжлүүлэх эсэхээ шийднэ гэсэн байсан. Мөн энэ улирлын копад залуу тоглогчдоо түлхүү ашиглана гэж.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 3:17 am
by storm
Коу яагаад гарсангүй вэ? Гараанд гарах байх гэж харьж байлаа.

Найзууд оноо алдсан хожих л хэрэгтэй.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 4:30 am
by A-Nightmare
Хэтафэгийн нэг зүгээр гоолий н тооцсонгүй. Бүси байхгүй болохоор л нэг л замбраагүй харагдаад байнадаа. Лонг балл их хийж байгаа харагдсан. Дэмбэлэгийн тэр эхний гүйлт бол аймар.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 4:36 am
by storm
Энэ шүүгч тааруухан нөхөр байна. Бөмбөгөө эзэмшээд тоглолтоо гаргахгүй хэтэрхий бужигнаад.

Суарез амархан боломж алдаж хариуд нь ангайтал цохилоо доо. Дэмбээ баруун зүүнгүй тоглодог болохоор үнэн гоё юмаа.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 4:38 am
by turuue
Айлын гоол дээр Пикэ, Альба хоёр зэрэг хүнээ алдчихлаа. Довтолгоонд Мэсси, Дэмбэлэгийн комбинацууд гоё байна аа. Бусад нь л гүйлтүүдээ сайн хийгээд өгвөл хангалттай олон боломж гаргахаар байна.

Ракитич Бүскэтсийн байранд гарахаараа дандаа л асуудалгүй тоглочих юм аа.

Суаресийн воллейг солиуоруулах юм аа. Хэлэх үг алга.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 5:05 am
by A-Nightmare
Хаха энэ мата хоосон хаалганд алдчлаа. Манайхийг өнөөдөр их эвээж байнаа. Дуусгахгүй бол болохоо байлаадаа

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 5:25 am
by Өсөхбаяр
төгсгөлөө сайн хийгээд сурчуул..

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 5:32 am
by Өсөхбаяр
Атлетико Севияа тэнцэж Реал хожигдоод манайх бүтэн оноотой оны эхний сайхан тойрог боллоо

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 5:42 am
by turuue
Мата уг нь Мэсси эдрийг натмэгдээд гоё тоглож байгаад алдлаа даа, хха.

Хэтафэ ч сүүлийн хоёр улирал илт сайжирч байна аа. Ялангуяа хамгаалалтын үзүүлэлтүүд нь аймар байгаа.

Дэмбэлэ хамаагүй фокус сайтай, дайчин тоглоод байна шүү. Ингээд байвал ч тогтмол гарааны тоглогч болоход юухан байхав.

Коутиньо харин шаардлагагүй юм хийж нилээн хэдэн бөмбөг алдлаа. Заримдаа бөмбөгөн дээрээ л хараа нь хэт төвлөрөөд эргэн тойрноо харахгүй зүтгээд байх шиг санагдах юм.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 8:43 am
by kayo
Суарез нээрээ үе үе эвгүй юм хийнэ шүү, амархан гоолоо хийхгүй мөртлөө.

Мэссигийн ойрын зайны хурд нээрээ, айлын 3н тоглогч илүү ойрхон мөртлөө л алдаж байгаа харагдахын.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 11:12 am
by El Payaso

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 12:11 pm
by Reda
Бике гоолдож чадалгүй алдчихаад тэр харамсаж байгаа нь кк.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 12:14 pm
by poseidon
Коуг ер нь явуулах хэрэгтэй байхаа. Дэмбэлэ ч арай өөр түвшний амьтан юмаа

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 12:26 pm
by Reda
Лиондуулдаг үеийн Реал эргээд иржээ. Ингээд лиг бол 2,3 жилдээ асуудалгүй биз. Месси байгаа цагт.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 4:08 pm
by Ultra Madridista
Похаха улирал талдаа дөнгөж орж байхад ингэж шаахын энэ жил Аваргуудын лиг дээр танайхаас хол явчихна шүү гөхшөөн .

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 9:36 pm
by Reda
Танайхыг Ливтэй юмуу Атлетикотой тааруулах бхаа. Нохойд хаях яс шиг л болсон шдээ одоо. Чамаас өөр найдвар тавьж бгаа хүн танайд бхгүй бхаа.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Jan 07, 2019 10:54 pm
by Ultra Madridista
Юу л яриад байна даа сугалаа аль дээр болоод дуусцан хөгшөөн

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Jan 08, 2019 7:07 am
by Reda
Дараачийн шатуудад

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Jan 08, 2019 7:49 am
by turuue
Дэ Ёонгийн асуудлаар удахгүй тохироонд хүрч магадгүй гэнэ. Тоглогчтой хувийн тохироонд хүрсэн, ирэх долоо хоногт эцэслэж мэдэх гэнэ.

Тулузад 3 саяыг төлөөд Тодибог одоо шууд авчрах талаар яригдаж байгаа гэнэ.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Jan 08, 2019 12:38 pm
by Cule
Мунир зун Сэвилларуу фрий очихоор тохироогоо хийсэн гэнэ. Үүнтэй холбоотойгоор нөхрийг 6 сар хүртэл буюу гэрээ нь дуусах хүртэл тоглуулахгүй шинжтэй. Үлдэж байгаа залууст илүү боломж олгох хэрэгтэй гэсэн юм уу даа.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Jan 08, 2019 11:22 pm
by turuue


Тодиботой тохироонд хүрснээ албан ёсоор зарлажээ. Дээд лигт аравхан тоглолт хийснийх нь дараа Барса, Юве, Сити бүгдээрээ сонирхож санал явуулсан гэхээр хоосонгүй гар байх аа.

Мань хүн Тулузтай гэрээгээ сунгахгүй гэснээс болоод гараанд гарахаа байсан гэсэн. Уг нь манайх Тулузтай тохироод одоо цөөн хэдэн саяыг төлөөд шууд авчрах төлөвлөгөөтэй гэгдэж байсан ч бүтээгүй бололтой.

Нэг үе манайд дач тоглогчид дүүрэн байсан шиг олон франц тоглогчтой болж байна даа. Францаас ч тэгээд гоц сайн тоглогчид арай л олноороо гарч ирж байгаа болохоор цаашдаа ч нэмэгдэх биз. Хамгийн ойрын бодитой таргэт нь Фэрланд Мэнди.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Jan 08, 2019 11:58 pm
by storm
Манайх үнэгүй мөөгүүдийг сайхан түүж байна даа. Ирээдүйгээ харьж залуу тоглогчид авах нь зөв. Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ АЛ Ла Лиг авч чадвал ирэх улирал дан залуусаар цусаа сэлбээд хоосон өнжсөн ч яах уу.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Jan 09, 2019 8:44 am
by kayo
turuue wrote:

Тодиботой тохироонд хүрснээ албан ёсоор зарлажээ. Дээд лигт аравхан тоглолт хийснийх нь дараа Барса, Юве, Сити бүгдээрээ сонирхож санал явуулсан гэхээр хоосонгүй гар байх аа.

Мань хүн Тулузтай гэрээгээ сунгахгүй гэснээс болоод гараанд гарахаа байсан гэсэн. Уг нь манайх Тулузтай тохироод одоо цөөн хэдэн саяыг төлөөд шууд авчрах төлөвлөгөөтэй гэгдэж байсан ч бүтээгүй бололтой.

Нэг үе манайд дач тоглогчид дүүрэн байсан шиг олон франц тоглогчтой болж байна даа. Францаас ч тэгээд гоц сайн тоглогчид арай л олноороо гарч ирж байгаа болохоор цаашдаа ч нэмэгдэх биз. Хамгийн ойрын бодитой таргэт нь Фэрланд Мэнди.

Харин нэлээн дажгүй хүүхэд бололттой, реалын Варане шиг атлетик тоглогч гэнэ. Хамгаалалт тэгээд цэвэр францууд болох нь дээ, 3н СБ нь франц, Пикег зодог тайлахаар тэгээд цэвэр францууд болох нь.

Нөгөө хоёр үнэтэй голландын оронд хоёр үнэгүй нөхөр туучихвуу л гэж хараад байна. Эдийн засаг талаасаа яахав болж л байна. Одоо Коу гэж 140н саяын үнэтэй заменыг зараад цэвэр довтлогч авчихвал яг болох гээд байхын.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Jan 09, 2019 9:35 am
by turuue
Дэ Ёонгийг манайх ер нь авчхаж байх шиг л санагдаад байгаа, харин Де Лигттэй тохирч чадахгүйтэйгээ эвлэрсэн байх.

Өнгөрсөн улирал манай дөрвөн гол хагас дөрвүүлээ 30 гарчихсан (эсвэл дөхчихсөн) байсан нь улирлын хоёрдугаар хагаст их хүнд туссан. Муу Ракитич л хөөрхий ганцаараа сайн тоглосон. Бусад нь бүгд унжгар байсан. Ракитич энэ зун зарагдах магадлалтай, Бүскэтс улиралд 50 тоглолтонд гарах боломжгүй улам бүр тодорхой болоод байгаа учраас дундаа ганцаар тогтохгүй залуу наймаа хийх биз. Уг нь түрүү зун л Атлэтигийн урдуур ороод Родриг авчихсан бол мань хүний хоёр талд Дэ Ёонг, Артур хоёрыг тавиад яг таарах байсан юм шиг, Сэржи, Рабио, Аленъя, Пүүч эдр сэлгээнээс тоглоод.

Саяхан гарсан нэг мэдээгээр манай скаут Андрэ Күри Нэймарын аавтай дахиад уулзсан гэнэ. Оны өмнө Бразилд уулзсан гээд зураг нь явж байсан. Эргэж ирэх талаар дахиад л яригдаад эхэллээ. Худлаа л байгаасай. Цаашдаа их буруу жишиг тогтооно.