Page 22 of 76

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Dec 06, 2018 9:12 am
by Reda
Голд бас бөмбөг хянадаг хүн гаргахгүй бол залуучууд хуйлраад бх бсн биз.
Рон Месси хэн хэн нь тайван бгаа бхоо, аль нэг нь аваагүй голдоо хийцэн болохоор.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Dec 06, 2018 10:44 am
by turuue
[youtube]https://www.youtube.com/watch?time_continue=270&v=4wvrd5sAxY8[/youtube]

Рика Пүүч. Улирлын өмнөх тоглолтуудын дэлгэрэнгүйг үзэхэд л бас аймар аймар скилл үзүүлэээд байсан. Богино зайд контрол мундаг юм аа.

Малком шагайгаа гишгэж. Маргааш нарийн шинжилгээ. Аваргуудын лигт Спөрсийн эсрэг нь уг нь гарах байсан юмсан. Балай юм аа. Ингээд улирлын эхний хагаст хоёр удаа гэмтчихлээ. Өмнө нь бас яг бага багаар тоглуулж эхэлсэн чинь бэртчихсэн. Сүүлийн үед ирсэн залуу тоглогчид эхний жилээ гэмтэлд бэртэлд ороогдоод байна шүү.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Dec 06, 2018 9:49 pm
by Цоомоо
Bi bas deer highlight iig n uzej bsn.
Goy siireg toglolttoi, hudulguun ntr n ih l goy sanagdsan.
Bituuhen haraad l bn.
Ghde yu ch tohioldoo bilee medehgui.
Samper bn hamgiin suuliin jishee gvl.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Fri Dec 07, 2018 9:30 am
by Jersey
Reda wrote:Голд бас бөмбөг хянадаг хүн гаргахгүй бол залуучууд хуйлраад бх бсн биз.
Рон Месси хэн хэн нь тайван бгаа бхоо, аль нэг нь аваагүй голдоо хийцэн болохоор.


Юун голдоо хийцэн гэж, Рон-с хулгай шаачлаа шд

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sun Dec 09, 2018 2:45 am
by turuue
Image

Дэмбэлэ Коутиньогийн урдуур үндсэн 11т багтаад эхэллээ. Вияареалын эсрэг тоглолтын шилдэг байсныг нь үнэлжээ.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sun Dec 09, 2018 3:08 am
by storm
Эспиональ ч ядаргаатай баг шүү

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sun Dec 09, 2018 4:36 am
by Sathan
Za garuudiig ehnii ued duusgaad hayachlaa..
Leo ch yahav hiidgee hiiseer..Dembee huu zuund garaad goyo darj gooldloo..ue duusahiin omno Luis-g uralduulaad assist hiilee...Luis guai shon ntr hussaar neg yum Gooldloo...

Gainuudiig Manitadah yumsan..Leo goyo goyo yum hiilee shuu.. :beer

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sun Dec 09, 2018 4:36 am
by turuue
Эхний хагас янзын байлаа. Дахиад хэдэн гоол ч хийх боломжтой байв.

Мэсси гангардгаагаа гангараад, Дэмбэлэ ч зүүнд мундаг байлаа. Дэмбэлэ Коутиньогийн оронд гараад яг Коу-н хийдэг гоолыг хийлээ. Нэхэлтүүд нь ч мундаг болоод гоё боломжууд эхлүүлж байна.

Суарес төгсгөлд гоолдлоо. Гэмтэлтэй хэсэг суугаад хөл нь жаахан хөшүүн байх шиг байна аа. Бөмбөгөө яг чанартай цохиж чадахгүй л байна. Гүйлтүүд нь чанартай хэвээрээ.

Сэмэду Сэржигийн хамгаалж чаддаггүй сөрөг довтолгоонуудыг нилээн санй зогсоолоо. Харин 16 дотор л дамжуулалт нь тааруу байна. Харж байгаад тайван оновчтой дамжуулж чадахгүй шууд л харанхуй буудчихаад байна. Богино зайд контролоо бага зэрэг ахиулахад л шууд гараа болоод, манайх ч огцом сайжирна даа.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sun Dec 09, 2018 5:54 am
by storm
Суарез амархан боломж алдах мөртлөө эсрэгээрээ хэцүү нөхцөлөөс гоол хийчих юм.

Өнөөдөр багаараа их нэхэж тоглолоо хэдий 4 гоолоос хожиж байгаа ч тоглолтын темп өөрчлөгдсөнгүй дууслаа. Видал сайхан зүтгүүр чанар их таалагдаад байгаа.

Бүскетс хэд2 бөмбөгөө алдаж харагдлаа. Денис орж ирээд хүрсэн бөмбөгөө ихэнхийг нь алдаад таарах юм. Боломжоо ашиглаж үнэлгээ авч чадахгүй л байна шүү.

Месси өөрийх нь хувьд пеналтаар л дабль хийлээ дээ.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sun Dec 09, 2018 6:04 am
by turuue
Бүскэтс, Ракитич хоёр яалт ч үгүй ядранги байна аа. Артур хурдан зүгээр болоосой. Бүси, Раки хоёрыг тоглолт болгонд л нэг нэгээр нь ээлжлээд амраамаар байх юм. Эхний манайх үед аймар хүчтэй прэссинг хийж айлыг эвгүй байдалд сайн шахаад байсан мөртлөө яг бөмбөгөө булааж чадахгүй байсан. Бүси, Раки хоёрыг хэт их гүйлгэсээр байгаад бүр цаанаасаа л нэг юм зуураад хүссэнээрээ аггрэссив тоглож чадахгүй нь.

Видал ч өөрийгөө баталж байна аа. Энэ байдлаараа тогтмол гараанд гараад эсвэл сэлгээнээс эхний хүн болоод л байх нь.

Дэнисийг цомын тоглолтонд сайн байлаа гээд боломж олгосон байх. Арсэнал, Наполи эдрээс санал ирсэн, өвөл явж магадгүй л гээд байна.

Дэмбэлэ хамгаалалт, нэхэлтэнд идэвхтэй гүйгээд ирэхээрээ ч гоё юм аа. Ганц нэг сөргүүд дээр дэмий бөмбөг алдсаныг эс тооцвол өөлөх юмгүй л байлаа.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sun Dec 09, 2018 5:44 pm
by Өсөхбаяр
ийм хэмжээний тоглолтыг ердийн мэт санагдтал тоглосоор бгаа гэхээр овоо муу гар шүү. түүнээс өөр хүн 2 хаалттай цохилтоос хийгээд тэр олон дрибл хийж тэр болгон алдаа хийн зогсоож байсан бол овоо л яригдах бсан бх :ногоон:

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Dec 10, 2018 8:38 am
by kayo
Мэссигийн фрийкикүүд ч төгсөрч байна шүү, эхнийх нь бүүр ямар аймар нарийн орвоо.

Твиттер дээр нэг нөхөр Мэсси энэ байдлаараа гоолдоод, дамжуулаад байвал дараа жилийн баллон дор-д 4-т орох шаанс байна шүү гэж жиргэж, хаха.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Dec 10, 2018 10:24 am
by Цоомоо
Алтан бөмбөг харин жоохон хэл амтай байна уу даа.
Олон том гарууд Месси 5 гэдэг одоо бас арай арай гэсэн байсан.
Бас манай Альба үнэхээр шударга байж чадахгүй байгаа, янз бүрийн нөлөөллүүд ордог нь ойлгомжтой.
Ер нь Кристиана Мадриддаа байсан бол авах байсан л гэж.

За тэгээд жил бүр л энэ талаар дараа нь авч чадаагүй талаас иймэрхүү юм гардаг доо.

Саяын тоглолт дээр оффсайдыг ВАР-даж илрүүлээд айлын гоол тооцоогүй байна лээ, үр дүн ойлгомжтой болсон үед л дээ.
Гэхдээ энэ оффсайд дээр ч юм уу ингэх нь бас тоглолт зогсоогоод нөгөө гоолын баяр, эмошн нтрийн дараа нь шийдвэр гаргаад бас сонин л юм.
Тэр пенальти нягтлах гэх мэт бол болж байгаан яахав.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Mon Dec 10, 2018 3:40 pm
by Цоомоо
Bas beltgelees neleen notsorson bololtoi Dembouz

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Dec 11, 2018 10:37 am
by kayo
Инеста маань бэлтгэл дээгүүр зочилжээ, харсан чинь уйлах шахлаа.

Одоо СЛ дээр хэдэн гол улсуудаа амраах байгаа, Рак, Мэсси, Бускутс, Албаг бол заавал амраах хэрэгтэй байна даа.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Dec 11, 2018 10:51 am
by turuue
Суаресийг тоглуулахгүй гэсэн байна лээ. Сая ч Эспаньолын эсрэг бие нь нилээн зуурсан харагдсан.

Ракитич л бүр өрөвдмөөр харагдаад байгаа. Хүссэнээрээ ч чөлөөтэй гүйж чадахгүй шахуу. Чадахаараа л биеэ нөөж аятайхан тоглох гээд байгаа нь илт байна лээ. Одоо ч Ракитичийн хувийн карьерийн хувьд их чухал цаг үе. Өөрийнх нь яриаг сонсвол энэ зун эцсийн удаа нэг гэрээгээ шинэчлээд 34 хүртлээ сэтгэл амар тоглочихмоор байгаа юм шиг байна лээ. Одоогийн гэрээ нь дуусахад 32той байна. Тэр үедээ л дундаж гэрээ хийхэд ч хүнд. Болбол энэ улирлаа л гэмтэл бэртэлгүй давчхаад шинэ гэрээний асуудлаа яриад болохгүй бол өөр багуудтай ч ярилцах байх.

Манайх 30-аас дээш насны нилээн хэдэн тоглогчтой өндөр дүнтэй гэрээтэй учраас Альба, Ракитич хоёрын хоёуланг нь сунгаж чадахгүй байх. Нэгийг нь сунгаад нөгөөг нь гэрээг нь дуусгаад явуулах эсвэл энэ зундаа зарах магадлалтай.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Tue Dec 11, 2018 11:21 am
by Цоомоо
Рак-ийн хувьд ЭВ үнэхээр дуртай юм шиг.
Тактикийн хувьд сайн тохирдог юм байлгүй.
Хэрэв боард зүгээс зарах сонирхол ч гэдгиймуу, тийм асуудал байсан бол сая зун зарах байсан байж магадгүй.
ПСЖ бас бодитой санал тавиад байгаа гэсэн шум байсан.
Гэхдээ зуны хувьд хагас маш муу нөөцтэй, сайн хагас авах гэж бөөн юм болж байсан болохоор байгаа хэдээсээ юун зарах л байсан байх.

Альба тэр зүүн талын довтолгоо, хамгаалалт үнэхээр ямар ч асуудалгүй болгож байгаа, 5-6 жил л ийм байна.
Яг сонголтдоо тулвал Альбаг үлдээсэн нь дээр биз.
Дани Алвесийг явуулаад юу боллоо.
Өнөөдөр ч гэсэн асуудалгүй тоглож л байхаар байж, одоо харахад.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Dec 12, 2018 2:46 am
by turuue
Image

Боломж бололцоондоо тааруулаад чадахаараа л амрааж дээ. Миранда, Аленъя хоёр гараанд.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Dec 12, 2018 4:50 am
by storm
Бэлтгэл дээр байгаа юм шиг гоё гоол хийлээ. Гоолын баяр бүр гоё ккк


Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Dec 12, 2018 4:50 am
by poseidon
Сэмэду ёр эь бишээ зайлуулбал таарна

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Dec 12, 2018 5:58 am
by storm
Айл 2 хагаст илүү санаачилж довтолж тоглолоо. Коу нэг газраа 2 удаа шон хусах юмдаа. Хаалагч мундаг хаалтууд хийлээ. Нөгөө талд Интер гэртээ тэнцэж Евро лиг шилжиж байх юм.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Dec 12, 2018 6:03 am
by turuue
Хоёрдугаар үеийг л харлаа. Аленъя сайн зүтгэлээ. Залуу тоглогч гэхэд биеэ их сай ашиглах юм. Төсөөлж байснаас хамаагүй сайн тоглолоо. Аленъя, Сэмэду хоёроос бусад нь ч хоёрдугаар үед бараг зөнгөөрөө биеэ амрааж байгаад дуусчхав уу даа.

Сэмэду дамжуулалт, богино зайн контрол муутай болохоор довтолгоонд нэмэр болж чадахгүй юм. Хамгаалалтанд бол сайн. Сэмэдугийн атлетик чанар, Сэржигийн дамжуулах чадварыг хослуулсан RB авчрахад л манай тоглолт шууд түвшин ахина даа.

Силэсэн дахиад л мундаг байлаа. Зарим топ багийн гарааны хаалгач ч мань хүн шиг сайн биш.

Ямар ч байсан Валвэрдэ хэрэгтэй хүмүүсээ бүгдийг нь амраалаа. Цаашдаа Пикэ, Суарес, Бүскэтс, Ракитич дөрвийн минутыг маш сайн зохицуулах шаардлагатай. Уг нь Сэржи гэмтээгүй байсан бол энэ тоглолтонд дунд гаргаад Бүси, Раки хоёуланг нь амраах байсан байх.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Dec 12, 2018 6:09 am
by poseidon
хамгаалалт сайн гэж үү? тэр 16 дотор моурад алдаж байгаа энэ тэр нь бүр хэлэх үг олдохгүй юм... бас Денисийг цуг явуулбал таарна.

Аленьягаас гадна Артур их гоё юм.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Dec 12, 2018 6:48 am
by turuue
Сэржитэй харьцуулахад бол хамаагүй сайн, Сэмэдуг гарсан үед баруун жигүүрээр сөрөг довтолгоо хамаагүй цөөн алддаг. Яахав яг тулсан хамгаалалтанд бол хэн хэн нь л асуудалтай.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Dec 12, 2018 9:58 am
by kayo
ЭВ нээрээ Рак-д үнэн сайн юмаа, дахиад л гаргаж. Бараг бүх тоглолтонд гараад байна уу даа. Денисийг гаргахгүй, нэгэнт тодорхой тоглолтон дээр.

Бусдаар бол гол тоглогчидоо сайхан л амрааж, Тот-г эцсийн мөч хүртэл зовоож Интерээс 10-оныхоо өшөөг авлаа л гэнэ, хаха.