Page 16 of 76

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Nov 07, 2018 7:20 am
by Cule
Хэзээ Ракитич, Алба 2-ын шөрмөс татаж унах бол. Амралт хэрэгтэй байна даа...

Малком Дэмбээ 2-т өшөө тоглох цаг хэрэгтэй, потенциал хангалттай байна шүү..

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Nov 07, 2018 7:26 am
by El Payaso
Мальком бас гоё финиш хийсн бна шүү. чамин.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Nov 07, 2018 8:41 am
by kayo
Уг нь ойрд харагдаагүй гоё довтолсон тоглолт болж, гоол нь орох дургүй байснаас биш, Луйс хичнээн ч юм алдаав дээ, гэхдээ бас яахав, нэг хэсэг цохиж ч чадахгүй байсан, одоо цохиод байдаг болж.

Овоо Малкомыг заменаас гаргаж, нөгөөх нь ч гоолдлоо, одоо овоо хэсэг гаргах байгаа. Гаргах гэсээр байтал Мэсси ирлээ дээ. Дэмбээ бас ч чиг муу тоглоогүй бололттой.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Nov 07, 2018 3:45 pm
by storm
Өндөргэрэл-ээс үзэхэд манайханы тоглолт түлхүү гарч байна. Хүмүүс ч ам сайтай их идэхитэй тоглолт гаргасан бололтой. Айлын хаалагч сайн хаалтууд хийж багаа аварч.

Малком хуурмаг хөдлөж зай гаргаад хүчтэй шулуун цохиод гоол. Гоолын дараах түүний сэтгэл хөдлөл энэ мөчийг нэлээд хүсэж хүлээснийг илэрхийлэх мэт. Дасгалжуулагчийн царай ч мишээгээд их л сэтгэл хангалуун харагдсан.



Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Nov 07, 2018 4:06 pm
by poseidon
Дэмбэлэ сайн байгаагүй. Нухах гэх оролдохлээрээ алдаад хамаг нерв бараад байсан. хаха

Харин Коу тун дажгүй байсан шиг. Бас Лэнглэ ер нь дажгүй гоё наймаа болжээ.

Сонин тоглолт л ерөнхийдөө боллоо.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Wed Nov 07, 2018 7:12 pm
by Reda
Айл ч Ромадчих гд л үзээд бсн. Ер нь эсрэг баг эрч хүчтэй тоглохоор манай тоглолт тэгтлээ сайн гардгүй хэвээрээ л юм.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Nov 08, 2018 6:45 pm
by Цоомоо
Cou 2-3 weeks out.
Messi irj bgn bn yahav.
Malcom, Dembele minut gaigu oldoh n de

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Nov 08, 2018 7:49 pm
by storm
Шигшээн цугларалтын дараа АТМ дээр л бэлэн байх хэрэгтэй. Тоглогчдоо амрааж байхгүй бол эхнээсээ сууж эхэллээ шүү. Ракитич Альба 2ыг нэг амраамаар юм

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Thu Nov 08, 2018 10:55 pm
by turuue
Коутиньо ч яалт ч үгүй суугаад байсан юм аа. Нэг л орон гаран болоод байсын. Манайх гайгүй довтолгооны байрлалууд олон үүсгээд байсан хэрнээ төгсгөлийн дамжуулалтууд тааруугаас болоод тэрийгээ яг чанартай боломж руу хөрвүүлж чадахгүй алдаад байсан. Мэссигийн эзгүйд Коутиньогийн гол үүрэг энэ байснаа хангалтгүй гүйцэтгэсэн санагдсан. Яалт ч үгүй их гүйлгээд байгаа л даа, мань хүнийг. Дэмбэлэ зүүн жигүүрт гарсан тоглолтууддаа Коутиньог өмнөөсөө хаа сайгүй гүйлгэсээр байгаад таарсан. Тэрнийх нь нөлөө ч одоо гарч байгаа байх. Яг шигшээгийн тоглолтуудын өмнө ингээд хөнгөн гэмтсэн нь ч бараг сайн юм болж. Энэ шахуу хуваарьт ингэж зүдэрчхээд тэр хол нисч ойрхон хоёр тоглочхоод ирвэл нэг хэсэгтээ л сэргэхгүй хэцүү байх.

Лучо Альбаг буцаад шигшээд нь дуудаж. Яалт ч үгүй алж хядаад байхаар дуудахаас өөр аргагүй байсан байх. Уг нь тэр чигтээ гүрийчихсэн бол өөрөө ч дургүй тоглогчоо дуудахгүй, манай тоглогч ч ядрахгүй хэн хэндээ ашигтай л байх байлаа.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Fri Nov 09, 2018 1:44 am
by Могжоохон
Малкомыг л одоо сайн нүдмээр байх юм

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Fri Nov 09, 2018 4:14 am
by Sathan
Cou muu bsaan..nuhur bol Arthur-tai hamt Samperiin urd togloh hun bish yum blee...
Dembeeg bish Cou-g l PSG ntr zarj bgaad Suarez ntriin oriig,Ajax-n 2-iig avchirmaar sanagdaad bgaan...
Dembee neg evee olchvol laanaa.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Fri Nov 09, 2018 4:30 am
by Sathan
Za er ni ene jil CL avmaar bn daa...
City gehees oor yum haragdahgui bn shuu..
Juve gesen Manu-d Turind taviulj bn geheer azguitel urgeljleh bizdee,Europe endoogui bag..

EV guai l ongorson uliraliin aimshig shig yum hiichihgui bol Germanaas alga,Italias Juve-g bol argalchih bh..Overraited ligees Pep l evgui..
Atleti Simeone-n magadgui suuliin uliral gedgeer evgui bh..
Copa,La Liga sonin bish bn,CL avah heregtei...
Psg bol hesgeesee garahgui biz

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Fri Nov 09, 2018 11:35 pm
by turuue
Энэ жил яг лигийн үзүүлэлтээрээ бол Юве, Сити хоёр тасархай байна лээ. Хамгаалалт довтолгооны үзүүлэлтүүд нь маш жигдхэн. Сөрөг довтолгоо, сэт-пис, хөндлөн дамжуулалт, нээлттэй тоглолтоос алдаж байгаа боломжийн тоо нь бүгд жигдхэн маш бага. Тэгсэн хэрнээ нэг тоглолтонд 20-с дээш цохилт дундажлаад байгаа гэсэн аймар үзүүлэлтүүд байна лээ. Яг одоогоор бол энэ хоёр гол фаворит, тэгээд араас нь манайх яригдах байх. Манайх энэ хоёртой харьцуулахад тогтвортой тоглолт талаасаа арай дутаад байна.

Түрүү жил Чэлси, Рома эдрийг талбайдаа олон гоолоор хожсон тоглолтууд хүртэл агуулгын хувьд нэг л сонин байсан. Энэ улирал харин өөр байж магадгүй санагдаад байна. Болдог бол Сити, Юве хоёрыг түрүүлж тааруулаад гарч ирсэнтэй нь тулж ажилламаар байгаан, ххэ.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 12:09 am
by Цоомоо
Sanal niilj bn.
Ghde Juve geheer Seri A baguud bas sul, chanar muu bh shig ee.
Ghde nuguu talaas Napoli ntr CL-iin togloltuud harhaar ugui ch yum shig.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 2:35 am
by turuue
Юве л сайндаа байгаа байх аа. Топ 5 лиг дотроо хамгийн сул нь францынх. Тэгсэн хэрнээ л ПСЖ тэнд Юве шиг олон дараалж чадахгүй байна гэхээр Юве тогтвортой сайн л байгаадаа л байх. Тэгээд Роналду, Кансэлу хоёрын эффект их өндөр байгаа л гээд байна. Манайх Бэллэринийг авах гээд чадахгүй болонгуут Кансэлу, Сэмэду гээд хоёр тун ойролцоо тоглогчоос Сэмэдуг сонгочих шиг болсон. Кансэлу өнгөрсөн улирлыг хамаагүй үр дүнтэй ашигласан бололтой.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 6:32 am
by storm
Энэ амралтын өдрийн тойрог их сонирхолтой болох нь дээ. Хүснэгтийн 2, 3-т байгаа багууд хоорондоо АТМ талбайдаа Билбао-той Мадрид ширүүн довтолгоонтой Сельта гийн талбайд зочлох юм байна.

Бетс 3 хамгаалагчтай хувилбараар нэлээлттэй довтолж тоглоод байх шиг. Хожоод онооны зайг холдуулвал зүгээр байдаг.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 12:31 pm
by El Payaso
Манай Ло Селсо, Уильям Карвальотой нийлээд бас хөөрхөн хүчирхэг дунд шугамын хослол болсон бна лээ. Миланыг бол хоёр тоглолтод илүүрхсэн. Лигтээ харин нэг л учираа олохгүй байна. Гэхдээ эхлэлээсээ хойш сайжираад л бх шиг. Хуакин хөөрхий үзсээр л яваа юм билээ ш дээ. Довтлогч болчихсон хөөрхөн тоглоод л явна лээ. Өнгөрсөн тойрог Бетис Сельтагийн тоглолт аймаар болсон. 2 тэгээр хожиж яваад бариулаад 3 гоол алдаад тоглолтын төгсгөлд тэнцүүлээд салсан.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 12:43 pm
by turuue
Зун Руйсыг явуулаад дундын шугам нь хэцүүднэ гээд байсан харин Ло Сэлсо, Каналэс эдр ирээд гоё байгаа юм шиг байна лээ. Ло Сэлсогийн Миланы эсрэг хайлайтыг үзсэн гоё л байна лээ. Бэтисийн дасгалжуулагч Сэтьен харин сайхан гар байна лээ. Бартраг "чи муу болохоороо л Бэтист ирсэн" маягийн юм хэлээд фэнүүдийнхээ дургүйг хүргэсэн байсан. Тоглолтын хэв маягаас нь болоод Валвэрдэгийн дараагийн дас-р Сэтьенийг авчрах хүсэлтэй күлэ олон байдаг. Энэ маягаараа байвал ч ирээд олон "мангар" юм хэлж дургүй хүргэх байх аа, манайхан ч өөнтөгчийг хэлэх үү, ххэ.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 3:14 pm
by El Payaso
Бартра чинь тэхдээ сайхан баг алж бна лээ. Хаая хайлайтс харахаар алдажгаа гоол дээр л бнга тууж явах юм билээ.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 7:42 pm
by Mojul
Энэ Тотти хаашаам 15 жилээр гэрээ хийдэг байсымуу. Мэсси ч бас л олон өөрчлөлт оруулж мөнгөө ахиулсан болтойImage

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 9:05 pm
by Цоомоо
Messi g duudaj.
Medical greenlight yamar ch bsn.
Dembele g duudaagui bn.
Beltgeld ireegui tag bolchloo gd bsn, bas yu bolsiin boldoo.
Er n joohon huuhdiig het undur uneer avah demii gdgig harulad bh shig.
Yanz buriin daramt ntr d hetsuu bololtoi

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 9:41 pm
by storm
Умтити бас багтсан байна сайхан мэдээ

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 9:41 pm
by turuue
Уг нь Аленъя дуудагдсан юм байна, даанч Дэнис өмнүүр нь орох биз. Өнгөрсөн улирал бас Дэнисийг дажгүй үед нь өмнүүр нь Гомэш орсоор байгаад таарсан. Тоглогчийг зөв үедээ авах, зарах аль аль нь чухал юм аа. Дэнисийг зун Наполи, Чэлси хоёр авъя гэсэн л байсан.

Малком одоо ингээд шууд боломжоо ашиглаад яваасай. Дэмбэлэгийн урдуур орж Валвэрдэгийн итгэлийг олж ч магадгүй нь.

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sat Nov 10, 2018 9:45 pm
by El Payaso
хахаха. Можул одоо хөлбөмбөг үзээд олон жил болж байгаа хуучин форумчин биз дээ. Тоглогчид уртдаа л 4 өөс 5 жилийн л гэрээ хийдэгийг мэднэ биз дээ ккк. Тэгээд гэрээгээ дуусахаас өмнө сунгах ёстой гээд үзвэл 26 жилд доор хаяж 7 удаа сунгалт хийгдэж гэрээгээ шинэчлэх блгүй дээ. Ийм зурагт хуудаснуудын дийлэнхийг нь манай ультра энэ тэр шиг л хүүхдүүд хийж байгаа шүү дээ. Тэгээд ийм өгөөшинд ороод л энийгээ энд авч ирж оруулж энэ тэр. лаяк дарж шейр хийсн л бхдаа. :loll:

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

PostPosted: Sun Nov 11, 2018 1:24 am
by spain man
Гэрээ шинэчилсэн тухай ярьсан юм болов уу... Хугацаа нь дуусаад сунгасанг оруулалгүйгээр...