by turuue » Mon Jan 21, 2019 5:51 am
Дэмбэлэ манайд ирснээсээ хойшхи хамгийн мундаг тоглолтоо үзүүллээ. Даанч гэмтээд суучихлаа. Яг алж хядаж эхэлдэг дээрээ тавьлаа даа гэсэн ингэх юм, маш харамсалтай. Өвдөг асуудалгүй, дан шагай л гэмтсэн байгаасай. 11 сарын дундаас хойш ч тогтмол сайжирсаар байгаад яг гоё дээрээ ирсэн юмсан.
Коутиньо маань харин нэг л унжгар байна даа. Эхний үед айлын тоглогчдыг онож тоглоод байсан. Хоёрдугаар үеийн дундуур арай гайгүй болж ирснээ буцаад нам уначихлаа.
Мэсси орж ирээд хоёр гоолд хоёуланд нь чухал үүрэг гүйцэтгэлээ. Хамгаалалтын шугам эвдсэн дамжуулалтаар боломж үүсгээд мөн айлын дундын шугам дах прэссингүүдийг ч үнэндээ будаа болголоо.
Гэхдээ Аленъя, Артур хоёрыг зэрэг суулгасан чинь бөмбөг барилт бас суларч байна лээ шүү. Хоёулаа сайн тоглосон. Хэн хэн нь их хянуур хашир тоглолттой нь таалагджийн. Артурын тоглолт ч чимээгүйхэн сайжраад л байгаа. Гэмтэж бэртэхгүй л байгаасай.
Альба гурав дөрвөн ассист өгөхөд гайхахааргүй байлаа. Мэсситэй хийдэг комбогоо өнөөдөр Дэмбэлэтэй хосолж үзүүлсэн. Мэсси, Альба хоёр ч бие биенийхээ хөдөлгөөнийг үнэхээр андахгүй юм. Харц тулгарах шаардлагагүй ойлголцсоор.
Бүскэтс харин нэг л болохгүй байна уу даа. Ялангуяа тоглолтын эхний үед ойрхон ойрхон тааруу тоглоод байна. Сүүлийн хоёр гурван жил ч минутыг нь арай л ихдүүлээд байгаа.
Төрөө