by turuue » Wed Jan 23, 2019 6:47 am
Дэ Ёонгийн талаар мэдээнүүд нь ар араасаа цуварч байна даа. Эхлээд манайтай аман байдлаар тохиролцсон/ойлголцсон байсан боловч ПСЖ-н саналын дараа тэднийг сонгоход ойрхон байна гэсэн мэдээ гарсан даруйд Барто, Сэгура, Абидаль нар шууд Амстэрдам руу нисээд хувь тоглогч болон Аяакст тавьсан саналаа өсгөсөн юм байх.
Ориол Доминикийн хэлж байгаагаар манай сүүлийн санал "beast offer" буюу нилээн том үнийн дүнтэй байсан гэнэ. Мөнгөөр зодоод ч болтугай авч байвал гоё л байна. Аа бүр болохгүй бол ядаж Сити, ПСЖ хоёрт шавар хааж үнийг нь хөөргөх юм даа.
Мөн Дэ Ёонгтой ярихдаа энэ зун манай 1-2 үндсэн хагасууд зарагдана, тэгэхээр тоглох минутанд санаа зоволтгүй гэсэн гэнэ.
Яг одоо ингээд энэ зун зарцуулах мөнгөө ер нь барчхаж байгаа байх. Одоо зарах тоглогчдоо хэр үнэ хүргэхээс л их юм хамаарна. Саяхан Пакогийн наймааг эцэслэсэн. Рафа, Дэнис, Гомэш гурав зарагдах нь ойлгомжтой. Ракитич, Видал, Малком нар зарагдах магадлалтай. Үүний дараагаар залуу 9 номер болон лэфтбакийн наймаанууд яригдана.