FC BARCELONA "Més que un club" 2018/19

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Цоомоо » Sun Nov 04, 2018 8:58 pm

Madridiig 5:1dcheed iim bagtai denduu muu toglohiin.
Dund n selgeegee togluulsan geheer tegj yadarmaargui yum.

Umnuh taamguudaar bol Vidaliig erhbish garaand gargah bh gj bsn, bas selgeegeer oruulj bnle.
Vidal minii sanaj bgaagar 1 udaa l garaand garvuu.

Rafinhad bol ih l bolomj olgoloo.
Ghde neg zovlontoi n yag undsen bairlal n odoo yu ch yum, Rafinha-giin.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Өсөхбаяр » Sun Nov 04, 2018 10:53 pm

Рафинья Роберто 2т байрлал гэж хэлэхээр юмгүй болсы штээ :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby turuue » Mon Nov 05, 2018 1:03 am

Рафа тоглолтын эхэнд зүүн жигүүрт байж байгаад л тэгээд дураараа газар сайгүй гүйгээд явчхаж бн лээ, Мэссиг орлож байгаа гэсэндээ Мэсси шиг чөлөөтэй тоглож байна лээ, ххэ.

Мэсси Интэрийн эсрэг тоглолтын бүрэлдэхүүнд багтаж. Сэлгээгээр цөөн хэдэн минут тоглох байх. Байхгүй үед нь Дэмбэлэ, Малком хоёрын ядаж нэг нь овоо минут авах нь гэсэн чинь оронд нь Рафа тоглосоор байгаад таарлаа.

Ер нь ирэх зун Дэмбэлэ, Валвэрдэ хоёрын нэгийг л сонгож таарах байх даа. Валвэрдэ бүрэлдэхүүний гол тоглогчидтойгоо харилцаа маш сайтай, клубийн удирдлагууд ч мань хүнийг удаан хугацаанд тогтоох хүсэлтэй гэхээр Дэмбэлэгийн тоглолт энэ хавар л огцом ахихгүй бол ПЛ-н аль нэг баг руу ч юм уу зарж магадгүй л санагдаад байгаа.

Үнэхээр тийм юм болбол харамсалтай л байна, нэг л эвээ олоод тогтвортой тоглодог болчихвол зүгээр нэг сайн биш бүр үнэхээр супер тоглогч болох потэнциал харуулдаг залуугаа алдана гэхээр. Дахиад 2 жил тэвчээртэй хүлээсэн ч дөнгөж 23-тай л байна, тэгээд нэг класс болчихвол дахиад 7-8 жил гялалзах боломжтой. Хангалттай өндөр үнээр зарлаа ч гэсэн тун удахгүй энэ хэрийн тоглогч авах гээд бүр өндөр үнэ ч зарлагадах магадлалтай. (Ирэх зун гэхэд Мэсси, Суарес хоёр хоёулаа 32 нас хүрчихнэ.)

Гэхдээ нөгөө талаасаа Валвэрдэг буруутгах бас хэцүү. Том багт ирээд тогтмол сайн үр дүн авахын хажуугаар залуу тоглогчдоо хөгжүүлэх гм зэрэг зэрэг баахан дарамт буугаад хүндрэлтэй байдаг байх. Ер нь бол энэ бүгдийг зэрэг хослуулаад ажиллаж чадах дасгалжуулагч маш ховор.

Клуб ч энэ зун Аяаксын Дэ Ёонг, Дэ Лигт хоёрт ойролцоогоор 150 саяыг зарлагадах шаардлагатай болно, нэмээд залуу LB, мөн залуу 9 номер авчрах хэрэгтэй гээд мөнгө хэрэгтэй байгаа. Дээр нь Коутиньо, Дэмбэлэ хоёрт хэтэрхий их мөнгө зарлагадчихсан учраас дасгалжуулагч итгэл хүлээлгэхгүй байгаа нэгийг нь зараад дараагийн наймаануудаа санхүүжүүлье гэх байх.

Ямар ч байсан одоохондоо Дэмбэлэ тоглолтоо бага багаар сайжруулж Валвэрдэгийн итгэлийг олоод, Валвэрдэ ч тоглогчийнхоо арга эвийг олоод загнаж нэг үзээд, аргадаж нэг үзэж байгаад байр сууриа олоход нь туслаасай л гэж найдъя. Дэмбэлэ, Малком хоёр ингээд бүтэлгүйтчихвэл дараа дараагийн авьяаслаг довтолгооны тоглогчид ч Валвэрдэ дээр ирэхээсээ цааргалаад байж мэднэ.

Дэмбэлэ, Сэмэду хоёрын тоглолтыг харахаар Валвэрдэ залуу тоглогчдоо довтолгоо тал дээр хөгжүүлэхдээ хангалтгүй л санагдаад байгаа. Гэхдээ Дэмбэлэгийн ааш аяг, тоглолт, идэвх зүтгэлийг харахаар ихэнх буруу яалт ч үгүй өөрийнх нь.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby kayo » Mon Nov 05, 2018 9:06 am

Рафиннад боломж олгоод олгоод байдаггүй ээ, тэгээд ЭВ нэг гаргасан гараагаараа л нүдээд байхын, ямар ч тактикийн сэлгээ солио байхгүй, нэг хожсон бүрэлдэхүүнээрээ л үзнэ. Рафинна бол өмнө 2 тоглолтонд ч олигтой байгаагүй шдээ, бөмбөгөө дан алдаж байсан хүн. Оронд нь шууд Малколм юм уу Видалыг гаргаад үзэхгүй юм даа.

Дэмбээ тэгээд хойлог толгой муутай, багаасаа их зан суучихсан гар юм шиг байгаан, бэлтгэлдээ дан хоцроно, хоолны дэглэм барихгүй, дан шоудна, ер гарааны төлөө тэмцэхгүй байхаар ямар хэрэг байхав. Үнэ хүрвэл шууд зарчихмаар л юм байгаан.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Цоомоо » Mon Nov 05, 2018 10:46 am

Тэр шоуддаг, их зан нтр тал нь бас ч гайгүй юм шиг байгаамаа.
Ер нь жоохон хүүхэд л дээ.
Бөмбөг их алддагаа өөрөө сайн мэдэж байгаа, "Месси энэ дээр анхаар гэсэн, би энэ дээр их анхаарч байгаа" гээд хэлсэн байсан.
Стерлинг, Сане нтрээс илүү гарна уу гэхээс дутах авьяас биш дээ уг нь.
ЭВ-ийн тактик бас нөлөөлж байна л даа.
Лучо, Пэпийн багт шал өөр л тоглох байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Галмандах » Mon Nov 05, 2018 10:53 am

Нэг талаас ЭВ яахав болгоод байгаа юм шиг яваад байхаар, нөгөө талаас ЭВ-г хусаад багийг илүү байлгаж чадах мэргэжилтэн авч ирээд тэр нь бүтэлгүйтвэл боард асуудалд орох учраас тэгээд энэ маягаар явуулаад байх шиг байна. Тэрнээс биш манайхны ихэнхид нь ЭВ-тэй Ав.лигт түрүүлж чадна гэсэн итгэл төрөхгүй байгаа биздээ.
Олон залуучууд авч ирээд тал нь учраа олохгүй зээл нтр гэж янз бүр болж байгаад алга болоод байгаа. Дэмбэлэ мундаг авьяастай нь бол маргахгүй ч энэ насан дээрээ л тодрох замаа засаж эхлэхгүй бол 22 23 наснаас хойш тодорч чадах байрлалын хүн бас биш л санандаад байгаа юм.
Нэг үеээ бодвол Артур Ленглет жоохон урагшилбал Умтити гээд сэтгэлд хүрсэн залуучууд авчираад байх юмаа.


Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Г.Баяраа » Mon Nov 05, 2018 11:10 am

Ер нь Дибалаг л Реалаас өрсөөд авчихмаар байгаа юмдаа.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Галмандах » Mon Nov 05, 2018 11:13 am

Г.Баяраа wrote:Ер нь Дибалаг л Реалаас өрсөөд авчихмаар байгаа юмдаа.
Месси Дибала хоёр хоорондоо жоохон таарамж муу юм шиг харагдаад байгаа шд. ДАШТ-аар л гэхэд Дибала бараг тоглоогүй нь Мессигээс болсон гэцгээгээд л...
Дибалатой холбогддоггүй шалтгаан нь Месси байж магадгүй.

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Өсөхбаяр » Mon Nov 05, 2018 12:30 pm

шигшээд хамт гаргахгүй байхад авчраад яахав дээ.. ЭВ нээрээ сонион нэг л гараа, эрсдэл гаргах их дургүй эсрэг багтаа уншигдахад амархан. яг тулсан том багийн эсрэг бол хэцүү л санагдаад бгаа юм даа.. заримдаа тоглогчдын ур чадвар туршлагаар яваад байна уу даа ч гэж бодох шиг
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby kayo » Mon Nov 05, 2018 2:24 pm

Арай гэж ялсан ч бас гэгээтэй юм байна. Хэт Мэссигээс хамаараад байсан Мэссигүй 4 дарааллаад хожчихлоо. Суарез хичнээн довтолгоо алж таслуулаад байгаа ч гоолдоод л байна, Артур гарааны тоглогч болчихлоо. Ленглет өөрөөгөө гарааны хүн гэдгээ харуулж байна, Умтити ирэхээр Пике энэ 3 ээлжлээд байна биз.

Одоо Рак, Суарез, Бускүтсийг жоохон амраагаад, Малколм, Видал, Дэмбэлээг өшөө нүдэж формонд нь оруулмаар байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby storm » Mon Nov 05, 2018 2:39 pm

Гаднаас дасгалжуулагчид ирэх дарамт нь их л дээ. Түүндээч нэг гараагаар баталгаатай хожилын төлөө бусдад боломж олгохгүй ямар нэг туршилтаас зайлс хийгээд байх шиг.

Тата биздээ тоглолтонд 70аас дээш хувьтай бөмбөг эзэмшихгүй бол шүүмжлүүлдэг гэж ярьсан байсан. Түүнтэй ижил дарамт, шүүмжлэл ирдэг байх.

Залуучуудад боломж олгосон өөрсдийгөө сайнаар харуулж чадахгүй байна. 10 минут тоглосон ч эерэг сэтгэгдэл үлээж болох л хугацаа. Цомын тоглолтын дараа ЭВ залууст бүр л итгэл алдарсан байхдаа.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1618
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Cule » Mon Nov 05, 2018 4:09 pm

ЭВ залуучуудыг хөгжүүлэх чадвар муутайгаас гадна энэ Дэмбэлэ гэж өөрөө үнэхээр амбицгүй, зүтгэлгүй гар нэг ширхэг байна аа... Өчнөөн боломж, чадвар байгаа мөртлөө цаанаа нэг тийм тэмцэгч чанаргүй, тэгсгээд л фан хийгээд лазантаад сууж байдаг гар шиг л харагддаг болж... Тэгснээ нэг тэсрэхээрээ үнэн гоё хөнгөн, амархан тоглоно... Зөв чиглүүлбэл алахаар, ингэсгээд яваад байвал яваад л байхаар гөлгөр гар юмаа гэж... кк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Цоомоо » Mon Nov 05, 2018 4:52 pm

kayo wrote:Ленглет өөрөөгөө гарааны хүн гэдгээ харуулж байна, Умтити ирэхээр Пике энэ 3 ээлжлээд байна биз.

Пике баруун, наад 2 чинь 2-уулаа зүүн хөлтэй.
Тэгэхээр аль нэг нь Пикетэй гарах байх ер нь гэсэн байсан.
Зүүн баруун хөл хүртэл чухал байдгийн байна, хэдий ЦБ ч гэсэн :ногоон:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Mojul » Tue Nov 06, 2018 8:26 am

Маш чухал гэнэ лээ шд. Хэт олон зүүн хөл гараанд байх дэмий л гээд байдаг байсан байх шүү Ван Гаал.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby kayo » Tue Nov 06, 2018 8:46 am

Цоомоо wrote:
kayo wrote:Ленглет өөрөөгөө гарааны хүн гэдгээ харуулж байна, Умтити ирэхээр Пике энэ 3 ээлжлээд байна биз.

Пике баруун, наад 2 чинь 2-уулаа зүүн хөлтэй.
Тэгэхээр аль нэг нь Пикетэй гарах байх ер нь гэсэн байсан.
Зүүн баруун хөл хүртэл чухал байдгийн байна, хэдий ЦБ ч гэсэн :ногоон:

Манай ЭВ тэрийг нь мэддийн болов уу :ногоон:
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby El Payaso » Tue Nov 06, 2018 11:05 am

Та нар юун их юм бичдым дээ. Энэ жил дотоодын хоёр цомоо бол асуудалгүй туух юм бишүү. Атлетико, Реал хоёр их тааруу байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Галмандах » Tue Nov 06, 2018 11:13 am

El Payaso wrote:Та нар юун их юм бичдым дээ. Энэ жил дотоодын хоёр цомоо бол асуудалгүй туух юм бишүү. Атлетико, Реал хоёр их тааруу байна.
Тэр 2-г чинь нэг дэлдэнгээр сольчихмоор л байна энэ жилдээ
Гэхдээ манай ЭВ ав.лигийн дасгалжуулагч биш лдээ

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Cule » Tue Nov 06, 2018 12:06 pm

с** ромагаас айж хамгаалж байгаад арчуулсныг нь бодохоор л...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Цэнгүүн » Tue Nov 06, 2018 1:24 pm

Рафа сайхан сэлгээний л тоглогч доо..
Аяаксын хоёрыг зун авчрах хэрэгтэй.. Улирал дуусахад Малкон, Дэмбээ хоёрын нэг явах нь тод..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby poseidon » Tue Nov 06, 2018 1:29 pm

Дэмбэлэ тэгэхдээ яах аргагүй өөр юмаа. цаанаасаа ер нь төрчихсөн амьтан гэдэг нь мэдэгдээд байгаан гэшш... хаха

Гэхдээ Валвэрдэтэй хол явахгүйээ... хэт хашир хүн хол явахгүй
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Cule » Tue Nov 06, 2018 2:24 pm

Интертэй тоглох бүрэлдэхүүнийг зарлажээ...
Goalkeepers: 1. Marc-André ter Stegen, 13. Jasper Cillessen, 30. Iñaki Peña
Defenders: 2. Nélson Semedo, 3. Gerard Piqué, 15. Clément Lenglet, 18. Jordi Alba, 36. Chumi
Midfielders: 4. Ivan Rakitic, 5. Sergio Busquets, 6. Denis Suarez, 7. Philippe Coutinho, 8. Arthur, 12. Rafinha, 20. Sergi Roberto, 22. Arturo Vidal, 26. Carles Aleñá
Forwards: 9. Luis Suárez, 10. Lionel Messi, 11. Ousmane Dembélé, 14. Malcom, 19. Munir

Мэсси гэмтлээс буцаад ирлээ.... Чуми, Денис Суарэз, Алена, Артур, Дэмбэлэ, Малком зэрэг залуусыг авч явж байгаам байна..

МАТС
Сержи, Пике, Ленглет, Алба
Ракитич, Бүси, Артур
Мэсси/Рафа, Суарэз, Коутиньо гэсэн уламжлалт гараагаа л гаргах байх даа...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Cule » Tue Nov 06, 2018 2:32 pm

Энэ Рафиньяг одоо явуулах цаг болсон баймаар... Интэр бол авбал авна шүү л гэсэн байна лээ.. Мань хүн Мэссигийн эзгүйд тувт гараанд тоглолоо, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, бөмбөг авахаараа бөөн эрсдэл үүсгэхээс өөр ямар ч гүйцэтгэлгүй л туугаад байдаг... Ганц авах юм нь Ла Масиа юм даа...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby poseidon » Tue Nov 06, 2018 2:45 pm

Рафинъя, Денис Суарес хоёрыг явуулсан нь дээрээ... яаг хэрэгтэй юм байхгүй ид шидгүй гарууд. Аль хэдийн 24 - 25 хүрцэн байна. хэрэг байхгүй. харин тэрний оронд Альенъяд боломж олгох хэрэгтэй. одоо Денис, Рафиня хоёр сайжирна гэж бодохгүй байна.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby A-Nightmare » Wed Nov 07, 2018 5:38 am

Malcoolm selgeenees orj ireel shuud goal. Uneher bayartai bnaa hoorhii
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1237
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby turuue » Wed Nov 07, 2018 6:20 am

Энэ жил манайх лигтээ үнэн орон гаран хачин тоглоод, Аваргуудын лигт харин чанартай сайн тоглолтуудаа үзүүлээд байна шүү. Өнгөрсөн жил нэг л сонин байсан. Чэлси, Рома эдрийг талбайдаа авчраад олон гоолоор хожсон тоглолтууд ч яг агуулгын хувьд нэг л итгэл төрмөөргүй байсан. Энэ жил харин өөр байна. Цаашдаа тэгээд бүтэн улирал ахмад тоглогчдын амралт, залуу тоглогчдын дэвшил хэр байхаас л үр дүн хамаарах байх.

Супер Суарес эргээд иржээ. Гоолдсон ч үгүй ч тогтвортой сайн тоглодог тэр л Луисито. Энэ формыг нь хадгалж чадвал ч энэ улирал юм найдаж болно оо. Бусдыгаа хошуучлаад Мэссигийн оронд багийн сүр сүлд болжийн.

Малкомын финишийг удаашруулаад харсан гоё байна лээ шүү. Хангалттай зүтгэлтэй л байвал боломж хангалттай олдоно оо. Сая лигт Дэмбэлэ Райогийн эсрэг гоолдоод дараагийн тоглолтын гарааны эрхээ авсан, одоо дараагийн тоглолтонд Малкомд боломж олгох биз. Тэгээд шигшээгийн цугларалтын дараа баахан ядарсан юмнууд ирнэ. Тэгээд нэг хэсэгтээ сулбагар байдаг үед нь Малкомд ч эрч хүчтэй илүү онцгойрох цаг гарна. Он гарчихвал тэгээд 4 сар дуустал пиг тоглолттой болохоор минут ч гайгүй олдох биз.

ИКардигийн гоол шиг моментууд дээр Сэржид хамгаалагчийн атлетик чанар дутах юм аа. Биетэй хамгаалагч бол шахаад тэнцвэрийг нь алдуулна, эсвэл Сэмэду шиг хурдтай хамгаалагч байвал бөмбөг рүү нь илүү хурдан чичнэ. Сэржигийн бөмбөгтэй тоглолт, Сэмэдугийн атлетик чанарыг нэмбэл яг гоё манайд тохирсон RB гарах гээд байх юм. Тус тусдаа бол яалт ч үгүй том сул талтай.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests