LUIS ALBERTO SUAREZ

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

LUIS ALBERTO SUAREZ

Postby Могжоохон » Wed Mar 09, 2011 5:10 am

Гайхалтай хийгээд гайхамшигтай тамирчин Luis Suarez
Last edited by Могжоохон on Sun Mar 15, 2015 6:57 pm, edited 2 times in total.
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Luis Suarez

Postby Баясаа » Wed Mar 09, 2011 12:51 pm

Image
Нэр: Луйс Суарез
Дугаар: 7
Байрлал: Довтлогч
Өндөр: 181 см
Жин: 81 кг
Төрсөн он, сар, өдөр: 1987.01.24
Төрсөн газар: Уругвайн Салто хот
Иргэншил: Уругвай
Оролцсон тоглолт: 4
Хийсэн гоол: 1
Тоглосон минут: 307
Шар карт: 0
Улаан карт: 0
Статистик:
Английн Ливэрпүүл
2010-2011 4 тоглолтонд 1 гоол
Голландын Аяакс
2010-2011 13 тоглолтонд 7 гоол
2009-2010 33 тоглолтонд 35 гоол
2008-2009 31 тоглолтонд 22 гоол
2007-2008 33 тоглолтонд 17 гоол
Голландын Гронинген
2006-2007 29 тоглолтонд 10 гоол
Уругвайн Монтевидео
2005-2006 29 тоглолтонд 12 гоол
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Luis Suarez

Postby Могжоохон » Wed Mar 09, 2011 2:46 pm

Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Гоолын тэнгэртэй Луйс Алберто Суарэз

Postby Tomroo_Kop » Fri Mar 11, 2011 1:55 am

Луйс Албэрто Суарэз Диазын намтар...

Би урьд нь өөрийнхөө тоглолтын хэв маягийг Англид тохирохгүй гэж боддог байсан. Гэхдээ Карлос Тевезийн тоглолтыг хараад би ч гэсэн Англид алдар нэрээ өндөрт өргөж чадна гэж бодох болсон хэмээн Луйс Суарэз манантай бороотой Будант Албиомыг зорьсон шалтгаанаа тайлбарладаг билээ...Голландын лигийн гоолын машин гэдгээр нь Луйс Албэрто Суарэзыг хөлбөмбөг сонирхдог хүмүүс таньдаг байсан цаг саяхан.Харин Африк тивд зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө үзүүлсэн тоглолтоороо тэрээр дэлхий нийтийг өөр дээрээ соронз мэт татаж чадсан нь лавтай.

Түүний бага нас...

Уругвайн 2 дахь том хот болох Салтод 1987 оны 1 сарын 24-ны өдөр Луйс Албэрто Суарэз мэндэлжээ.
Тэрээр 7 хүүтэй айлын 4 дэх нь юм. Хэдийн эцэг эх хоёр нь салсан ч түүний ээж Сандра Диаз нь ганцаараа 7 хөвгүүдээ хүнд хэцүү тарчиг амьдрал дунд өсгөн өндийлгөжээ.

Түүнийг 7 настай байхад нь гэр бүлээрээ нийслэл Montevideo руу нүүсэн бөгөөд түүнийг тоос шороотой гудамж угтан авсан гэдэг. Суарэзын ээж Сандра Диаз хүүхдүүдээ өсгөхийн тулд баян айлд цэвэрлэгч хийдэг байсан ба бүх ах дүү нар нь мөнгө олохын тулд жүрж болон хуучин хувцас зардаг байв. Мөн Суарэз хөлбөмбөгийн бэлтгэл рүүгээ явахын тулд 30-аад хорооллын зайтай газрыг үргэлж явганаар туулдаг байв. Энэ тухайгаа тэрээр Би үнэхээр хүнд хэцүү цаг үед баг насаа өнгөрүүлсэн хэмээн хожмоо дурссан ярьжээ. Гэхдээ энд нүүж ирсэнээр түүний хөлбөмбөгийн агуу замнал эхэлсэн гэж хэлж болно. Түүнийг 11 настай байхад нь Аргентиний La Plata-гаас бэлтгэл хийх урилга ирсэн ч тэрээр хүлээж авч чадаагүй юм. Татгалзсан шалтгаанаа тэрээр Надад хос гутал авах мөнгө байгаагүй хэмээн тайлбарладаг...
Image
Image


Nacional клубт


Энэ л клубээс Луйс Суарэз хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн. 2003 онд Montevideo хотын Nacional клубын хүүхдийн багт элссэн бөгөөд 2 жил уйгагүй хөдөлмөрлөсөний эцэст 16 настайдаа 1 багт дуудагдсан юм. 2005 оны 5 сарын 3нд Libertadores Cup тэмцээнд Junior de Barranquilla багийн эсрэг анхны тоглолтоо хийсэн байна. Nacional клубын төлөө нийт 29 тоглолтонд оролцож 12 гоол оруулан клубээ 1 дивизоны аварга баг болоход нь тусалсан байна. Тухайн үед тус клубын техникийн захирлаар Daniel Enriquez гэдэг эрхэм ажиллаж байжээ. Тэрээр Суарэзын талаар дурсахдаа:

Багийн бүх дасгалжуулагч нар Суарэзтай ажиллахад маш их бэрхшээлтэй байсан. Би нэг явдлыг хэзээ ч мартахгүй...

Тэр 15 настай байсан. Түүнд улаан хуудас өгөхөд тэрээр маш их уурлан шүүгч рүү дайран түүний толгойг цохьсон.

Шүүгчийн хамар нь хугарч цус нь яг л үнээний сүү шиг урссан. Бид түүнийг маш хүнд шийтгэж загнаснаар энэ бүхэн дууссан.

Гэхдээ Луйс ахтай байсан нь түүний аз юм. Энэ нь түүний том ах Пауло.

Тэр бидэнтэй хамтарч Суарэзыг зөв зүг рүү чиглэхэд нь тусалсан
хэмээн дурсан ярьжээ.

Европ дахь эхлэл буюу Groningen клуб

Image
Гайхалтай нэгэн улирлын дараа түүнийг Голландын Groningen клуб сонирхож 19 настай хүүгийн төлөө 800,000 мянган евро санал болгон өөрийн болгосон байна. Ийнхүү Суарэзын европ дахь замнал эхэлсэн юм. Гэхдээ түүний энэ эхлэл тийм ч хялбар байгаагүй. Хэлний бэрхшээлээс эхлэн маш их хүндрэлүүд түүнийг хүрээлж байсан нь мэдээж. Энэ бүх бэрхшээл болоод түүнийг Голландад суурьшихад нутаг нэгт залуу Бруна Силва нь маш их тусыг хүргэсэн билээ.
Тэрээр шинэ клубтээ 37 тоглолт хийж 17 гоол оруулсан бөгөөд тэр улиралд баг нь хүснэгтийн 8 бичигдэх болсон юм. Энэ л үеэс Луйс Суарэз том акулуудын хараанд өртөх болсон...

Аяакс клуб дэх мандан бадралт


Залуу авьяаслаг тоглогч Райн Бабелаа Английн алдарт Ливэрпүүл клуб руу зарсанаас хойш Аяакс клуб шинэ довтлогчийн эрэлд гарсан. Аяакс клубын овоо хараанд залуу довтлогч Луйс Суарэз өртөөд байсан бөгөөд түүний төлөө 3,5 сая еврог Groningen клубт санал болгосон ч клубын удирдлагууд энэхүү үнийн саналыг хүлээж авсангүй. 2007 оны 8 сарын 9-ны өдөр...Аяакс клуб Суарэзын төлөө ахин үнийн санал явуулсан бөгөөд 7,5 сая еврог түүний төлөө бэлджээ. Groningen клубт ч энэхүү санал таалагдсан бөгөөд залуу аяьяаслаг довтлогчоо Аяакс клуб рүү үдсэн юм. Ийнхүү Суарэзын мөрөөдөл биелэж Голлондын алдарт Аяакс клубтэй 5 жилийн гэрээг үзэглэсэн юм.
Image

Салто хотод тарчигхан амьдрал дунд өссөн Суарэзын хувьд Аяакс клубын төлөө тоглох болсон нь түүний амьдралд тохиосон хамгийн том өөрчлөлтүүдийн нэг нь юм. Энэ шилжилт бол миний мөрөөдлийн бодит биелэл бас миний хөмбөмбөгийн замналын асар том алхам хэмээн Суарэз хэлсэн байдаг. Ван Бастэн, Беркамп, Иохан Круфф зэрэг алдарт тоглогч нар энэ л клубээс нэр алдрыг олж дэлхий нийтэд танигдсан билээ.

*Аяакс клуб 2007-2008 оны улирлаа цом өргөн амжилттай эхлүүлсэн бөгөөд Johan Cruijff Shield-н цомд Эйндховэн клубыг хожсон юм. Энэхүү тоглолтонд Суарэз оролцоогүй ээ. Харин аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд Slavia Prague клубын эсрэг Аяакс клуб дэх анхны тоглолтоо хийсэн бөгөөд тухайн тоглолтонд 11 метрийн цохилтыг багтаа авчирсан байна. Харин тэрхүү 11 метрийн цохилтыг Хантелаар алдаж Суарэзын хөдөлмөрийг үгүй хийсэн билээ. Голландын лигийн анхны тоглолтоо De Graafschap хэмээх шинэхэн клубын эсрэг хийсэн бөгөөд энэ л өдөр түүний гоолын мөндрийн салхи нээгдсэн. Аяакс клуб тус тоглолтонд 8-1 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэсэн бөгөөд Луйс Суарэз 1 гоол оруулж 3 гоолын дамжуулалтыг багийнхаа андуудад өгчээ. Мөн 11 метрийн торгуулын цохилтыг багийн анддаа бэлдэж өгсөн гэхээр энэхүү тоглолтонд багтаа ямар их тус хүргэсэн нь харагдаж байна. Amsterdam Arena цэнгэлдэхдээ хийсэн анхны тоглолтондоо 2 гоол хийж Heerenveen клубыг хожсон бөгөөд шинэ клубынхээ хөгжөөн дэмжигчидтэйгээ албан ёсоор гоолын баяртай цуг уулзсан юм. Харин эсрэг багийнхаа хаалганд анх удаа хэтрик хийсэн тоглолт нь Willem II багийн эсрэг тоглосон тоглолт нэрлэгдэнэ...Ийнхүү тэрээр эхний улиралдаа л шинэ клубынхээ төлөө 40 тоглолтонд оролцож 20 гоол оруулсан гайхалтай амжилттай улирлыг дуусгасан билээ...

*2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөсөний дараа Аяакс клубыг Марко ван Бастэн удирдах болсон бөгөөд Суарэз түүний удирдлаган дор үнэхээр сайн тоглосон юм. 200-2009 улиралд Луйс Суарэз 31 тоглолтонд оролцож 22 гоол оруулсан бөгөөд лигийн 2 дахь мэргэн буудагч болсон юм. Түүний урд АЗ Алкмаар клубын довтлогч Mounir El Hamdaoui ганцхан гоолын зөрүүтэй бичигдсэн билээ. Харин баг нь хүснэгтийн 3-т бичигдсэн юм...Луйс Суарэз тэр улиралд асар олон шар хуудсыг шүүгчээс хүртсэн бөгөөд энэ бүхэн нь багийн дасгалжуулагч Ван Бастены уур бухимдыг хүргэж байсан нь лавтай. Ван Бастен түүний талаар...

“Суарэз бол бидэнд үнэхээр маш чухал тоглогч. Гэхдээ түүний шүүгчээс хүртэж байгаа шар хуудаснууд багт хор учруулж байна“.

“Луйс бол урьдаас тааж мэдэх аргагүй довтлогч. Түүний үзүүлж буй нөлөө нь бэрх хэдий ч энэ нь түүнийг онцгой болгодог”
хэмээн хэлсэн байдаг.

Тэрээр өөрөө гоол оруулахын зэрэгцээ хамтрагч тоглогчдоо гоол бэлдэж өгөхдөө сурцтай нэгэн. Энэхүү улирал өндөрлөсөний дараа түүний довтолгооны хамтрагч Клаас Яан Хантелаар эзэн хааны Риал Мадрид клубыг зорьсон бөгөөд Луйс Суарэзтай хамт тоглоход гоол оруулах хялбар байдаг хэмээн хэлсэн байдаг. Мөн цааш нь тэр бусдаас илүү хөдөлмөрлөж хурдан шаламгай хөдөлдгөөнтэй, эсрэг багийн хамгаалагчдад үргэлж аюул учруулж байдаг. Бүр талбайн төвөөс ч бөмбөгийг эзэмшин орж ирээд аюул тарьдаг хэмээн багийн анд Хантелаар хэлж байжээ.

*2009-2010 оны улирал бол Луйс Суарэзын оргил үе нь байлаа. Аяаксын багийн ахлагч Томас Вермален зуны солилцоо наймаагаар Английн Арсенал клубыг зорьсон бөгөөд Аяаксын шинэ дасгалжуулагч Мартин Иол багийн ахлагч хэмээх хариуцлагатай албыг түүнд хариуцуулсан юм. Лигийн 2 дахь тоглолтондоо л тэрхүү улирлын анхын гоолоо оруулан “гарзуурал”-ынхаа салхийг хагалсан юм. Галзуурал гэж хэлсэний учир нь тухайн улиралдаа Луйс Албэрта Суарэз лигтээ 35 гоол оруулж бусад оролцсон цомын тэмцээнүүддээ 14 гоолыг өөрий нэр дээр бичүүлж галзуурсан билээ. Ийнхүү нэг улиралд 48 тоглолтонд оролцож 49 гоол түүний нэр дээр бичигдсэн бөгөөд энэхүү гайхалтай амжилтаараа Голландын оны шилдэг хөлбөмбөгчин, Дэлхийн мэргэн бууч хэмээх эрхэм нэр хүндтэй нэр алдрыг Луйс Суарэз эзэмших болсон юм. Тэрээр багийн дасгалжуулагч Мартин Иол-д баярлаж явдагаа нуудаггүй бөгөөд түүнийг өсөж дэвжихэд асар их тус хүргэсэн гэж үздэг...

Аяакс клубын төлөө Луйс Суарэз 159 тоглолтонд оролцсон бөгөөд энэ хугацаанд 111 гоол оруулсан 56 гоолын дамжуулалтыг багийн нөхөддөө өгсөн гэсэн бахдам амжилтыг үзүүлээд байна. Мөн Голландын лигт тоглох хугацаандаа өөрийн хувийн шагналдаа дараах цол гуншинг нэмсэн байна.

*Голландын оны шилдэг хөмбөмбөгчин 1 удаа

*Аяакс клубын оны шилдэг тоглогчоор 2 удаа

*Голландын лигийн мэргэн буучинаар 1 удаа

*Голландын оны шилдэг хөмбөмбөгчин 1 удаа

*Дэлхийн мэргэн бууч

Суарэз хөлбөмбөг сонирхогч бүрээс байнга магтаалын үг сонсоогүй юм. Ялангуяа Голлондын лигийн хүчтэй өрсөлдөгч ПСВ Эйндховений фанатууд болон Гана үндэстэнээс түүний талаар сайн зүйл олж сонсох нь юу л бол. Тэрээр 2010 оны 11 сарын 22-нд Эйндховен багийн эсрэг тоглолтонд эсрэг багийн тоглогч Otman Bakkal-н мөрнөөс хазаж шуугиан тарьсан билээ. Энэ үйлдлээсээ болж тэрээр “Аяаксын махчин” гэдэг хар нэрийг хөлбөмбөгийн кариэртаа нэмэрлэсэн бол Голландын хөлбөмбөгийн холбоо энэ үйлдлийнх нь төлөө түүнд 7 тоглолтын бан хүртээсэн юм.
Image

Ливэрпүүл клубын ноймор 7

Европ тивд 2010-2011 оны улирлын өвлийн солилцоо наймааны цонх нээгдэж хүн зах хөл хөдөлгөөнд орсон цагаас л Луйс Суарэз томчуудын овоо хараанаас зайлж чадаагүй. Английн алдарт Ливэрпүүл клуб түүнийг авахын төлөө бүтэн сар тэмцсэн бөгөөд эцэст нь тэрээр хөлбөмбөгийн жолоогоо Англи орны зүг залсан билээ. Гэхдээ энэ наймаа тийм ч амар бүтчихээгүй юм. Аяакс клубын удирдлагууд болон дасгажуулагч нар нь түүнийг зарах дургүй байсан бөгөөд Луйс Суарэз энэ наймаанд өөрөө дуртай байсан нь наймаанд эерэг зүйл авчирсан гэдгийг онцлох нь зүйтэй.

Image

2011 оны 1 сарын 28-ны өдөр удаан дуншсан наймаа биелэлээ орж Луйс Суарэз тухайн үеийн клубын рэкорд үнэ болох 22.8 сая фунтээр Энфилд цэнгэлдэхэд газардсан юм. Улаанууд түүнд асар их итгэл хүлээлгэж байгаа бөгөөд түүнд 7 дугаартай өмсгөлийг бэлдсэнээс харагдана. Энэ дугаарыг эзэмшиж байсан Улаануудын хамгийн алдартай хүн бол мэдээж одоогийн клубын дасгалжуулагч Кинг Кенни Далглиш гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Луйс Суарэз прэмэйр лигийн Стөүк Сити багийн эсрэг тоглолтонд анхны тоглолтоо хийсэн бөгөөд тэр тоглолтонд сэлгээнээс талбайд гарсан юм. Хэдий сэлгээнээс тоглолтонд оролцсон ч анхны тоглолтондоо л шинэ клуб дэх анхны гоолоо оруулж фанатууддаа өөрийгөө зүгээр ч нэг Англид ирээгүй гэдгээ харуулсан юм. Тухайн үед муухан амжилттай явсан Ливэрпүүл клубт эерэг ийгээд гэрэл асаасан тоглогч бол мэдээж Ливэрпүүл клубын 7 дугаартай тоглогч Луйс Суарэз . Харин Энфилд цэнгэлдэхдээ тэрээр Уйган Атлетик клубын эсрэг анхны тоглолтоо хийсэн бөгөөд баг нь 1-1 харьцаатай тэнцсэн юм. Гэвч тухайн тоглолтын гол баатар мэдээж Луйс Суарэз байсан. Бөмбөг авах бүртээ л айлын хамгаалалтыг сандаргаж байсан Луйс Суарэзын цохьсон бөмбөгийг эсрэг багийн хаалгач бус хаалганы хөндлөвч шон л зайлуулж байсныг дурьдах нь зүйтэй. Мөн Лондоын Вэст Хэм клубт 3-1 харьцаатай бут ниргүүлэхэд Луйс Суарэз л ганцаараа Лондоны багийн эсрэг тэмцсэн юм. Баг нь хожиж явахад ч хожигдож явахад ч анхаарлаа огт сарниулдаггүй түүний тэмцэгч зан чанар аль хэдий нь Копуудын хайр хүндлэлийг хүлээгээд байна...

Манчестэр Юнайтэд клубын эсрэг тоглолтонд өөрийгөө шинэ клубынхээ салшгүй нэг хэсэг болсон гэдгээ баталсан бөгөөд энэхүү тоглолтонд Ливэрпүүл клуб 3-1 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэсэн юм. Мэдээж тоглолтын гол дүрд Луйс Суарэз тоглосон бөгөөд эсрэг багийн хаалганд орсон бүх гоолыг багийн анд Дирк Куйтэд бэлдэж өгсөн юм. Ялангуяа түүний Юнайтэдийн гурван хамгаалагч нарыг сүлжиж 16 дотор нь бүжин наадсан тоглолт одоог хүртэл хөлбөмбөг сонирхогч хүн бүрийн ярианы халуун сэдэв хэвээр байна...
Хойшид Луйс Суарэз гэсэн нэр улам чангаар Энфилд цэнгэлдэхэд цуурайтах биз ээ...
Image

Уругвайн шигшээн төлөө Луйс Суарэз тоглодог

Луйс Суарэз шигшээ багийнхаа өмнөөс нийт 38 тоглолтонд оролцож 16 гоол оруулаад байгаа билээ. 2007 оны 2 сарын 8-нд Колумбын шигшээ эсрэг тоглолтонд Уругвайн шигшээн төлөөх анхны тоглолтоо хйисэн билээ. Тухайн тоглолтонд баг нь Колумбын шигшээг 3-1 харьцаатай ялсан ч Луйс 85 дахь минутанд 2 дахь шар картаа хүртэн тоглолтыг орхисон билээ. Луйс Суарэз дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтанд шигшээ багийнхаа өмнөөс 4 тоглолтонд оролцож Боливиа болон Чилийн шигшээ багийн хаалганд гоолдож байсан байна...
Image

2010 онд Өмнөд Африкийн Нэгдсэн Улсад зохиогдсон хөмбөмбөгийн баяр цэнгэлийн наадам түүнийг улам хурц од болгосон. Урьд нь түүнийг клубын хэмжээнд л таньдаг байсан бол энэхүү тэмцээнээр тэр өөрийгөө дэлхий нийтэд таниулсан юм. Хэсгийн бүх тоглолтонд оролцсон Луйс Мексикийн шигшээн хаалганд тус тэмцээний анхны гоолоо оруулж улмаар багаа хэсгээс шалгарахад нь үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Мөн шөвгийн 16-н хасагдах шатны тоглолтонд Солонгосын шигшээ багийн хаалганд 2 гоол хийж багаа шөвгийн 8-д хөтлөн оруулсан гавьяатан билээ. Африк тивд зохиогдсон дэлхийн аваргын тэмцээнд Луйс Суарэз нийт 6 тоглолтонд оролцож 3 гоол оруулсан юм. Мөн 543 минутыг талбай дээр өнгөрүүлж 1 улаан картны эзэн болсон байна.

Мөн тэрээр 1/4 шалгарахын төлөө Гана-тай хийсэн тоглолтын гол баатраар нэрлэгдсэн юм. Ганын шигшээ багийн тоглогчийн цохьсон бөмбөг хоосон хаалгыг чиглэн явж байхад нь бөмбөгийн гараараа блокдон өөрийгөө шаггүй Волейболчин гэдгээ дэлхий нийтэд харуулаад амсан. Энэ үйлдэл нь түүнийг Уругвайн үндэсний баатар болгосон бол Ганачууд түүнийг сайнаар хүлээж авахгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан Луйс Суарэз энэ дэлхийн аваргын салшгүй нэг хэсэг нь байсан юм.
Image


Хувийн амьдрал


Луйс Суарэзын эхнэрийг Софиа гэдэг. 2009 онд Луйс Суарэз Софиа 2 гэр бүл болжээ. Тухайн жилээ анхныхаа үрийн зулайг үнэрлэн охинтой болсон бөгөөд Delfina гэж нэр хайрласан байна.
Image

Түүний хувийн амьдрал бас л адармаатай байсан гэхэд болно. Суарэзыг Nacional клубт тоглож байхад Софиа Уругвайгаас нүүж Барселонд амьдрах болсон. Энэ л үеэс түүний сэтгэл эзгүйрч Софиаг санагалзах болжээ. Тухайн үеийн өөрийнхөө байдлыг ийн дурсан ярьсан байдаг...

“Тэр үед надад Европт тоглох санал ирвэл би бодож санах зүйлгүй хүлээн авах байсан“.

“Би түүнийхээ хажууд л байхыг л хүсэж байна“ хэмээн Луйс Суарэз дурсан хуучлана.

Nacional клуб Уругвайн лигийн аварга болсоны дараа ч Луйс аз жаргалыг бүрэн мэдрээгүй гэдэг. Хайртай хүнээ санасан түүний шаналсан сэтгэлийг клуб нь лигийнхээ аварга болоод ч тайтгаруулж чадаагүй юм. Харин аз болж түүнийг Голлондын лигийн клуб худалдаж авах санал ирсэн бөгөөд бодож санах зүйлгүй шууд зөвшөөрсөн гэдэг. Тухайн үед түүний бодол санаанд Софиа л эргэлдэж байсан нь лавтай....
Last edited by Tomroo_Kop on Fri Mar 11, 2011 1:23 pm, edited 2 times in total.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Гоолын тэнгэртэй Луйс Алберто Суарэз

Postby pein_akatsuki » Fri Mar 11, 2011 2:23 am

сайхан бичжээ
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Гоолын тэнгэртэй Луйс Алберто Суарэз

Postby Баясаа » Fri Mar 11, 2011 12:22 pm

Төмөрөө сайн хөдөлмөрлөсөн байна. Нөгөө сэдэвийг устгасан нь дээр юм байна.
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Гоолын тэнгэртэй Луйс Алберто Суарэз

Postby EMadridista » Fri Mar 11, 2011 12:46 pm

Баясаа wrote:Төмөрөө сайн хөдөлмөрлөсөн байна. Нөгөө сэдэвийг устгасан нь дээр юм байна.

хэхэ. Яг сэдэв давхаццан байна ш дээ гэж хэлэх гээд орж ирсэн чинь... Тэрнээс илүү гоёыг нээчиж. Цаашаа сайн авч яваарай

Гоё бичжээ. :eek:
EMadridista
 

Re: Гоолын тэнгэртэй Луйс Алберто Суарэз

Postby Tmshinoda » Fri Mar 11, 2011 1:21 pm

Бага нас гэхийг нь баг нас гэчиж хэхэ..
Угаасаа л гоё бичдэг залуушд.. :eek:
Суарэз Маню-н эсрэг үзүүлсэн тоглолтоо их олон удаа давтна шүү..
Last edited by Tmshinoda on Sat Mar 12, 2011 1:52 am, edited 1 time in total.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Гоолын тэнгэртэй Луйс Алберто Суарэз

Postby Tomroo_Kop » Fri Mar 11, 2011 1:26 pm

Tmshinoda wrote:Бага нас гэхийг нь баг нас гэчиж хэхэ..

Өө тэнкс мэн...Бага сага бичгийн алдаа байгаа байхөө. Гэхдээ ойлгогдож байвал яахав дээ :ногоон:
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Гоолын тэнгэртэй Луйс Алберто Суарэз

Postby Tomroo_Kop » Fri Mar 11, 2011 1:48 pm

7 хүүхдээ ганцаараа өсгөсөн Сандра Диаз хүү Макси, Дэйго,Паул, Луйс нарын хамт...
Image

Том ах Пауло нь бас хөлбөмбөгчин юм байна...Шүд мүд байна аа байна :ногоон:
Image

Image
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Luis Suarez

Postby yubi » Thu Mar 24, 2011 12:49 am

сайхан мэдээллүүд байна. Энэ залууг хархаар л 2010 оны дэлхийн аваргын үеэр хаалгач хийдэг н нүдэнд харагдаад байх юмаа, тэр ч эрэлхэг байсан шүү. Жинкэн тэмцэгч!
The beginning of a new era..
The pride of London..
User avatar
yubi
 
Posts: 168
Joined: Tue Nov 09, 2010 5:07 pm
Location: Монгол улс

Re: Luis Suarez

Postby QttO » Sat Mar 26, 2011 10:45 pm

сайхан нийтлэл оруулсанд баярлалаа
үнэхээр гайхамшигтай тэр хууралт суналт нтр бол яриад ч хэрэггүй фэнүүдээ бол уулга алдуулна
Байгаад л байгаа, харагдахгүй байгаад л байгаа
User avatar
QttO
 
Posts: 562
Joined: Thu Nov 05, 2009 10:21 pm
Location: Нар гараад л халаад дээр нь харлаад л

Re: Luis Suarez

Postby maRS_mN » Sat Apr 02, 2011 3:50 am

Сайхан тоглогч доо... Хэрэгтэй багтаа очсонд нь их таатай байна.
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Luis Suarez

Postby yubi » Mon Apr 11, 2011 6:20 pm

Харин тэхх, Торрэс-өөс бол хамаагүй илүү л тоглож байна.
The beginning of a new era..
The pride of London..
User avatar
yubi
 
Posts: 168
Joined: Tue Nov 09, 2010 5:07 pm
Location: Монгол улс

Re: Luis Suarez

Postby Raldii » Tue Apr 12, 2011 3:49 pm

yubi wrote:Харин тэхх, Торрэс-өөс бол хамаагүй илүү л тоглож байна.

Юун Торрес билээ тэр чинь хамгаалагч билүү :ногоон:
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Luis Suarez

Postby Чинзо » Tue Apr 12, 2011 7:04 pm

Луйз гэсэн довтлогч, Торрэс гэсэн хамгаалагчтай болсон шд Цэнхэрүүд :ногоон:
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: Luis Suarez

Postby .batka. » Tue Apr 12, 2011 7:29 pm

Дэлхийн аваргаар хаасан гоалынх нь пеналт ороогүйд баярлаж байгаа тэр мөч... Үнэн сэтгэлээсээ баярлаж байсандаа...
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Re: Luis Suarez

Postby pein_akatsuki » Tue Apr 12, 2011 8:21 pm

уйлж явж байгаал пэналти алдангуут нь гуйгээл байдгаараа инээдийшд.ядаж байхад тэр тоглолтийн шууд узэж байгад би хуртэл бараг уйлах гэж байсан шуу
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Luis Suarez

Postby Realist » Tue Apr 12, 2011 8:41 pm

Янзтай мөч байсан шүү. Хөөрхий уйлаад л гарсан, дараа нь бөөн баяр болчихсон үнэхээр гоё мөч байсан.
Тэр тоглолтын 1р үеээс нь унтчихсан байсан чинь гадаа хөлбөмбөг үзэж байгаа хүмүүс орилолдоод л сэрчдиймдаа...
Тэгээл яг тэр мөчөөс нь үзсэндээ, Уругвайг дэмжиж байсныг ч хэлхүү гоё байсан.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Luis Suarez

Postby the kop__b_none » Tue Apr 12, 2011 9:39 pm

OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: Luis Suarez

Postby Могжоохон » Wed Apr 13, 2011 2:30 pm

Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Luis Suarez

Postby secret kop » Wed Apr 20, 2011 5:37 pm

Image
Урагшаа Улаанууд аа
User avatar
secret kop
 
Posts: 203
Joined: Fri Sep 18, 2009 8:42 pm

Re: Luis Suarez

Postby baska24 » Wed Apr 20, 2011 10:11 pm

:eek: :eek: :eek: :eek: :-D :-D :-D :-D :-D :mongol: :mongol: :mongol: :mongol:
You'll never walk alone
User avatar
baska24
 
Posts: 85
Joined: Fri May 07, 2010 6:14 pm

Re: Luis Suarez

Postby nick » Thu May 12, 2011 8:42 pm

ойрд манай хүн гоол их хийгээд бужигнуулж бнаа би тэр суарэз ийн солонголс ийн эсрэг хийсэн сүүлийн гоолийг л мартадгүй юмдаа
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: Luis Suarez

Postby bayara07 » Fri May 13, 2011 5:39 pm

Авяаслаг залуу шүү
Монголчуудаа урагшаа!!! :mongol:
User avatar
bayara07
 
Posts: 267
Joined: Tue Aug 11, 2009 4:23 pm
Location: Улаанбаатар

Next

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests