CARLES PUYOL
Posted: Thu Jan 13, 2011 11:58 pm
Carles Puyol i Saforcada 1978 оны 4 сарын 13нд Каталон мужид төржээ. Түүний анхны баг нь Pobla de Segur хэмээх нутгийн жижиг баг байжээ. Сонирхолтой нь тэндээ хаалгач, довтлогчийн байрлалд ээлжилэн тоглодог байж. 1995 онд Карлес маань Ла Масиад орж бидний мэдэх Puyol болжээ. Түүний үндсэн багийн дебүт нь 1999 оны 10 сарын 2ны орой Ваяадолидыг 2 - 0ээр хожсон тоглолт байв. 2004 онд Luis Enrique зодог тайлж, Puyol-д ахлагчийн үүрэг оногдов. 2006 онд залуухан ахлагч Аваргуудын лигийн цомыг өргөсөн. Үүнээс хойш олон ч цом өргөсөн дөө. Тарзан маань одоогоор Барселоны үндсэн багт нийт 345 тоглолтонд оролцож 7 гоол оруулсан үзүүлэлттэй байна.