Рамзи Танани гэж нэг күлэ байдаг. Оросын жижиг үндэснүүдийн нэг юм шиг байгаа юм. Тун гоё бичдэг юм шиг санагддаг. Түүний бичлэгүүдийг манай күлэ нар сайн мэдэх байхаа. Надад энэ ирэх зуны арилжаа наймааны талаарх нийтлэл нь ихээхэн таалагдсан тул орчуулахчаан аядлаа. Гэхдээ надад бол довтолгоо хэсэг нь тийм ч таалагдсангүй.
Энэ асуудлаар ярих цаг нь болжээ гэж бодож байна. Тийм биз? Клуб маань зөвхөн амралтын өдрүүдээр тоглох тул дараагийн тоглолтыг хүлээж байх зуур шийр зугаа болгон ирэх зуны наймаа ямар байвал зохистой талаар бодлоо хуваалцая. Одоо энэ улирлыг дуустал элдэв наймааны цуу яриа тасралтгүй явна. Ялангуяа клубын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа нь гал дээр тос нэмсэнтэй ижил хэрэг болоод байгаа билээ. Сонгуулийн амлалтууд дунд мэдээж хэрэг хэнийг багт элсүүлэх вэ? гэдэг нь маш чухал.
Тиймээс арилжаа наймааны зах руу урагшаа...
Хаалгач
Би Валдесийг багийн нэг номерийн сонголт мөн эсэхэд эргэлзэж байсан гэдгээ хүлээх ёстой. Харин одоо бол бидэнд сэлгээний хаалгач хэрэгтэй гэж бодож байна. Пинто үүнийг сайн хийж байгаа ч (заримдаа муу байдаг л даа) нас ахисан хаалгач. Барселона Атлетикийн хаалгач нар байгаа ч өнөөг хүртэл шалгагдаагүй байгаагийн дээр өөрсдийгөө батлан харуулахын тулд дор хаяж гурван жил болох байх. Яг одоо бидэнд дээд ангиллын хаалгач хайх шаардлагагүй. Гэвч Валдесийг найдвартай орлож байх, үргэлж гарааны эрхийн төлөө өрсөлдөгч байгааг нь сануулж байх тийм хаалгач хэрэгтэй байна. Реал Сосиедадын Клаудио Браво үүнд яг тохирно. Би түүний маш сайн гэдэгт үргэлж итгэдэг. 26 настай Чилийн шигшээ багийн хаалгач залуу Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор болсон Чилийн шигшээгийн нэгдүгээр сонголт. Тиймээс Барселона клубын банзыг халаахыг хүсэхгүй байх гэж бодно. (хоёрдугаар сард бичигдсэн болохлээр ингэж бичсэн байх. Яг одоо бол Браво гэмтэлтэй байгаа юм байна.) Гэвч түүнд дахиад 10 жил хөлбөмбөгчний замналаар явах нас байна. Хэрвээ Браво Барселонад ирвэл үнэхээр галзуу гоё сонголт байх болно.
Үүнээс гадна миний жагсаалтад Бохумын Даниель Фернандес байна. (Одоо бол Грекийн лигт зээлээр тоглож байгаа.) Нас залуу (26) чадварлаг. нас ахисан хаалгачдын хувьд Морган де Санктис байна. (Наполийн хаалгач. Өмнө нь Севийяд байсан.) 33 настай тэрээр - жилдээ гайгүй байх. Бас Бордогийн Седрик Карросо байна. Мөн Кальяригийн хаалгач Федерико Марчетти байна. Мөн Жое Харт миний сонирхлыг маш их татдаг. Гэвч боломжгүй л дээ. Яагаад нас ахисан Гивэнг авч, Хартыг зээлснийг ойлгохгүй байгаа юм.
Хамгаалалтhttp://www.barca.mn/index.php?option=com_content&view=article&id=773:2010-04-25-15-56-05&catid=40:2009-07-23-05-31-17&Itemid=162