Page 1 of 4

Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 1:00 am
by Barcik
Хосоотой ярьж байгаад, форум-д жаахан өөрчлөлт оруулж үзхээр боллоо. Ганц <<Испаний Ла Лига>> гэсэн форум дотор бүх багуудынх нь сэдвүүд цуг яваад байхад, форум цөөн гишүүдтэй байхад болдог байсан бол, одоо нэлээн явдалтай санагдаад байна аа. Тиймээс олон фэн-тэй (форум дахь фэн), багийнх нь сэдэв нь хэдэн 100н хуудас хүртлээ урт болоод байгаа багуудад ингэж тусад нь дэд-форум хийж үзье гэж тохирлоо. Эхний ээлжинд Барса-гийн форум-ийг байгуулж, туршилтын хугацаа маягаар явхаар шийдлээ.

Тэгхээр миний бодож байгаагаар, ганц сэдэв дотор мэдээ, тоглолт, трансфер, гэмтэл бэртэл, элдэв янзын хов жив, чат мат гээд бүх юмаа зэрэг ярилцаад явхаар жаахан замбараагүй болоод байна. Тиймээс тус тусад нь сэдэв байгуулаад, эмх цэгцтэй тус тусых нь сэдвийн талаар тухайн тухайн газарт ярилцаж явья гэж бодлоо.

За энэ юу ч гэсэн туршилт юм хойно, нэг хэсэг ингээд хараад үзье. Эхний ээлжинд ямар ямар сэдвүүд байгуулах вэ. Санаа оноо байвал энд үлдээгээрэй.
Жишээ нь <<Мэдээ>>, <<Видео, тоглолтын бичлэгүүд>>, <<Трансфер мэдээ>>, <<Гэмтэл бэртэл>>, <<Сонгууль>> ч гэдэг юм уу нэг иймэрхүү сэдвүүд байвал, ганц газар энэ бүгдийн талаар хэлэлцсэнээс илүү ойлгомжтой юм болов уу гэж бодоод байна.

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 12:39 pm
by Amaraa1010
бас нэг ийм дэд-сэдэв бдаг ш дээ... Matchday энэ тэр гээд... дотор нь тоглолттой холбоотой мэдээ,
прэдикшин, тоглолтын талаарх сэтгэгдэл, дүгнэлт, Man of the Match.... энэ тэр гээд
одоохондоо санаж бгаагаас энэ л бна...
гэхдээ энэ санаа чинь их аятайхан санаа бна, энийгээ үргэлжлүүлээрэй...

up UNITED

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 12:42 pm
by Khosoo
Барсагийн сэдвийг ингэж туршилтын журмаар салгаад гайгүй хүмүүс идэвхитэй байхаар байвал багуудад тодорхой хэмжээний шалгуур тавиад ингэж тусд нь гаргана аа. Өмнө нь энэ талаар их ярьж байсан. Одоо ингээд ажил болгоё. :mongol:

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 12:48 pm
by Эрдэ
Олон сэдэв байж болохгүй шүү. Гишүүд санаж байгаа зүйлсээ эсвэл биччих зүлйсээ тэгээл нэг сэвдээс гараад нөгөө сэдэв дээрээ бичихгүй байх гэж бодож байна.

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 12:49 pm
by fcb
ингээд нэг багц болгосон ни надад лав таалагдаж бна учир ни БАРСА (багуудын)-ийн тухай мэдээллийг түүртэлгүи хурдан олж уншиж солилцох юм болов уу гэж бодож байна даа :eek: :eek:

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 2:26 pm
by Reda
Аятайхан болжээ, ингээд тусдаа гарахаар... Харин тэр доор хурдан сэтгэгдэл бичдэг цонх яагаад гарахгүй байгаа юм

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 2:49 pm
by Barcik
KaKa wrote:Аятайхан болжээ, ингээд тусдаа гарахаар... Харин тэр доор хурдан сэтгэгдэл бичдэг цонх яагаад гарахгүй байгаа юм

Хосоо тэгж байгаад янзалчих байх.



Манайхан тэгээд ямар ямар сэдэв нээх талаар санаа оноо алга уу?

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 3:21 pm
by Барнаба
Barcik wrote:.......Манайхан тэгээд ямар ямар сэдэв нээх талаар санаа оноо алга уу?


Танайхан чинь тусдаа орон гэртэй болчихоод ямар идэвхгүй юмбэ... :|
Манайхан их идэвхтэйгээрээ ингэж туршилтын дэд форум нээдэг байжуу... :mrgreen:

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 3:43 pm
by RoMeRo
Ингээд тусдаа байх чинь их зүгээр юм. :eek: Сэдвүүдийн тухайд гэвэл:
7 хоногийн шилдэг тоглогч, Видео, манайхны тоглолтын үр дүнгийнх талаарх таамаг /Английн Гоал сайт шиг.../, Арилжаа наймаа гэх мэтээр янз янз байж болно шдээ хө.

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 5:49 pm
by o_baatar316
Barcik wrote:Манайхан тэгээд ямар ямар сэдэв нээх талаар санаа оноо алга уу?

Тэгэхээр ганц 2 санаа оноо байна аа.
1. Барсатай холбоотой wallpaper, avatar, comics, гарын үсэгэнд оруулдаг зураг гэх мэт зурагнууд оруулдаг тоглолттой холбоогүй сэдэв нээвэл ямар вэ? "FC Barcelona - Зургийн цомог" энэ сэдэвтэй болохоор дандаа тоглолттой холбоотой зурагнуудаа оруулж байя.

2. Барса-ын академи одоо дэлхийд гайхагдаж байна. Залуучуудынхаа талаар, тоглолтынх нь талаар бас нэг сэдэв нээвэл ямар вэ? Зураг хөрөгийн оруулсан ч болно. Бид нарын ихэнх нь нэгдүгээр багт тоголсоных нь дараа л илүү мэдлэгтэй болохын, бүүр багаас нь танилцаад мэдэж байвал бид нарт илүү их хэрэгтэй юм шиг ээ.

Re: Announcement

PostPosted: Mon Apr 12, 2010 8:13 pm
by Уугаа
o_baatar316 wrote:
Barcik wrote:Манайхан тэгээд ямар ямар сэдэв нээх талаар санаа оноо алга уу?

2. Барса-ын академи одоо дэлхийд гайхагдаж байна. Залуучуудынхаа талаар, тоглолтынх нь талаар бас нэг сэдэв нээвэл ямар вэ? Зураг хөрөгийн оруулсан ч болно. Бид нарын ихэнх нь нэгдүгээр багт тоголсоных нь дараа л илүү мэдлэгтэй болохын, бүүр багаас нь танилцаад мэдэж байвал бид нарт илүү их хэрэгтэй юм шиг ээ.


Энэ ёстой сайхан санаа байна... Багачуудын талаар тусдаа цэгцтэй юм байвал уг нь гэж бодогдож байсым...

Re: Announcement

PostPosted: Tue Apr 13, 2010 3:07 am
by Lucifer
эхлээд их сонин санагдаж байсан сүүлдээ зүгээр ч юм шиг.
дээр санал асуулга тавьчвал яаж байна.
тэгээд тандъя

Re: Announcement

PostPosted: Wed Apr 14, 2010 2:28 pm
by Reda
Тоглогчдын намтар гээд сэдэв нээе. Тэгээд ялангуяа гарааны 11ийнхээ тухай дэлгэрэнгүй танилцуулга оруулъя. Гишүүд 1-2 тоглогчын тухай дааж аваад бичвэл яаж байна манайхаан ?

Re: Announcement

PostPosted: Wed Apr 14, 2010 3:11 pm
by poseidon
ккк барса.мн дээр Мозес, ТиЖэй бид гурав орчуулаад оруулчихсан шд... Барса.кат-аас

Re: Announcement

PostPosted: Wed Apr 14, 2010 3:46 pm
by Barcik
За, санаа оноогоо хуваалцсан хүмүүст баярлалаа. Ер нь тэгэхээр энэ шинэ хэв маяг хүмүүст таалагдаж байгаа гэж ойлгоё, нэг ч хүн дургүйцсэн юм бичээгүйг бодход.


romero wrote:Сэдвүүдийн тухайд гэвэл:
7 хоногийн шилдэг тоглогч, Видео, манайхны тоглолтын үр дүнгийнх талаарх таамаг /Английн Гоал сайт шиг.../, Арилжаа наймаа гэх мэтээр янз янз байж болно шдээ хө.

Арилжаа наймааны талаар угаасаа нэг сэдэв нээх нь дээр гэж бодож байгаа. Арилжаа наймааны талаар мэдээлэлтэй, байнга мэдээ оруулж явдаг нэг нь нээнэ биз.
Видеог нээчихсэн байгаа.
Харин 7 хоногийн шилдэг, тоглолтын таамаг хоёр дээр жаахан эргэлзээтэй л санагдаж байна. Яахав олон хүн тиймэрхүү юмны талаар хэлэлцэх дуртай гэвэл хамаагүй л дээ.

kayo wrote:Тэгэхээр ганц 2 санаа оноо байна аа.
1. Барсатай холбоотой wallpaper, avatar, comics, гарын үсэгэнд оруулдаг зураг гэх мэт зурагнууд оруулдаг тоглолттой холбоогүй сэдэв нээвэл ямар вэ? "FC Barcelona - Зургийн цомог" энэ сэдэвтэй болохоор дандаа тоглолттой холбоотой зурагнуудаа оруулж байя.

2. Барса-ын академи одоо дэлхийд гайхагдаж байна. Залуучуудынхаа талаар, тоглолтынх нь талаар бас нэг сэдэв нээвэл ямар вэ? Зураг хөрөгийн оруулсан ч болно. Бид нарын ихэнх нь нэгдүгээр багт тоголсоных нь дараа л илүү мэдлэгтэй болохын, бүүр багаас нь танилцаад мэдэж байвал бид нарт илүү их хэрэгтэй юм шиг ээ.

Зурагтай холбоотой тийм олон сэдэв байгаад хэрэг байна уу... Миний хувьд бол, бас нэг их олон сэдэв байгаад дэмий юм уу гэж бодоод байгаа юм. Зураг энэ тэр угаасаа нэг сэдэв дээрээ хийгээд явхад хангалттай биш үү... Гэхдээ мэдээж олонхын санал л чухал л даа, олон хүн тийм сэдэв байсан нь дээр гэж үзвэл болохгүй гэх газар байхгүй.

Ла Масиагийн талаар, багачуудын хэд хэдэн багуудын талаар, шинээр гарж ирж байгаа манай ирээдүйн Чави, Иниэста, Пүёол, Мэсси нарын талаар сэдэв нээх тал дээр санал нийлж байна. Тэр талаар бичмээр байгаа нэг нь нээгээд аваад явж болно шдээ.

Re: Announcement

PostPosted: Wed Apr 14, 2010 9:47 pm
by Цэнгүүн
академийн талаар, арилжаа наймааны талаар гэсэн хоёр сэдэв одоохондоо байхад болох байхаа..
Зураг хөрөгнийх ганц байхад хангалттай..

Re: Announcement

PostPosted: Fri Apr 23, 2010 2:32 am
by meesh
Уул нь их дажгүй санаа ч бусад гишүүдийг Барса сэдэв рүү орох идэвх, хандалтыг багасгах маягтай л юм байна даа ингээд тусдаа гарчихаар сайхан л байна.Бас Испаний Лиг гэсэн дэд сэдвийнхээ дотроо (доор нь) байвал илүү хүртээмжтэй байх болов уу гэж бодож байна...

Re: Announcement

PostPosted: Tue Apr 27, 2010 2:20 pm
by che
манайд л их хэрэг болох эд байна даа угна.

Re: Announcement

PostPosted: Sun May 09, 2010 3:52 am
by Shaggy
ингээд тусдаа гарахаар муу нэттэй нэтийн ачаалал ихтэй үед жоохон асуудалтай юм байна шат дамжлаг их ч гэхиймүү

Re: Announcement

PostPosted: Mon May 10, 2010 9:15 pm
by Бамбууш
Хайгаад олохгүй байсан энд бүгчихсэн байсан юм бий вий.... Эднийхэн дандаа юманд анхдагч байхыг харсаар уур минь хүрч байна энэ тэр..Нээрээ энэ чинь их гоё эд байна. Багуудад тодорхой хэмжээний шалгуур тавина гэж яг юу гэсэн үг вэ? угаасаа энгээд л гаргачихсан нь дээр юм биш үү? яахав ганц күн мүнтэй Леопи, Надмид энэ тэрийн багууд бол үндсэн Лийгийнхээ сэдэвтээ байж л байг.. Энд ч гэсэн Салбадайгын Валенсиа бас л гагцаараа шд.. Ер нь энэ дэд форум чинь сайхан эд байна даа.. цомхон ч юм гоё ч юм.. Манайх л уг нь нэг иймэрхүү юмтай болмоор байгаа юм даа..

Re: Announcement

PostPosted: Mon May 10, 2010 9:34 pm
by Cule
Хэй юу байна Бамбууш.... Хаагуур хатирч яваад ирэв дээ...
Яахоо хаягаа ПМдчихээрэй...

Re: Announcement

PostPosted: Mon May 10, 2010 9:39 pm
by Бамбууш
Хатирч энэ тэр болсонгүй ээ Тожмой Жолоочоо
Тэнгис дээр затирч байгаад л ирлээ
jaalxyy_chingun л дээ

Re: Announcement

PostPosted: Mon May 10, 2010 11:01 pm
by poseidon
Бамбууш wrote:Хатирч энэ тэр болсонгүй ээ Тожмой Жолоочоо
Тэнгис дээр затирч байгаад л ирлээ
jaalxyy_chingun л дээ

зааз

Re: Announcement

PostPosted: Sun Aug 22, 2010 5:49 pm
by poseidon
8 сарын 28 буюу 29-ны аль нэг өдөр хандгайт орж хөлбөмбөг нүдий күлэнүүдэээ.... Дараа жилийн тэмцээнийг ч мөн адил ярия... Нэг өдөр бөмбөг өшиглөж зугаатай өнгөрөөе..

Re: Announcement

PostPosted: Mon Aug 23, 2010 9:07 am
by Бат-Оргил
poseidon wrote:8 сарын 28 буюу 29-ны аль нэг өдөр хандгайт орж хөлбөмбөг нүдий күлэнүүдэээ.... Дараа жилийн тэмцээнийг ч мөн адил ярия... Нэг өдөр бөмбөг өшиглөж зугаатай өнгөрөөе..


тэгий :beer