Page 1 of 6

Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Wed Nov 19, 2008 12:49 pm
by Барнаба
ЗА МАНАЙХАН MASCHERANO-Н ТАЛААР СЭДЭВ НЭЭЛЭЭ, ОНЦГҮЙ НЭР ӨГСӨН БОЛ "SORRY" ИНГЭЭД ОДООГООР ӨӨРИЙН БАЙРЛАЛДАА ХЭНТЭЙ Ч ХАРЬЦУУЛАШГҮЙ ХӨЛБӨМБӨГЧНИЙ ТАЛААР ЭНД ЯРИЛЦЬЯ

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Fri Nov 21, 2008 8:29 pm
by Г.Баяраа
Бүтэн нэр : Хавьер Алехандро Машерано
Image
Төрсөн огноо : 1984-06-08 (Нас 24)
Төрсөн газар : San Lorenzo, Santa Fe, Argentina
Өндөр : 1.70 m
Байрлал : ДМ

Тоглож байсан багууд :

жилүүд---- -----баг ----------------Т/т гоол
2003-2005 Ривер Плеит (Аргентин) 46 (0)
2005-2006 Коринтианс (Бразил) 17 (0)
2006-2007 Вэст Хэм (англи) 5 (0)
2007 оноос Ливерпуль (англи) 39 (1)

Аргентиний шигшээ багт 2003 оноос 45 тоглолтонд оролцож 2 гоол оруулсан.

Амжилтууд :

Аргтентиний лигийн аварга 2003-2004
Brasileirão лигийн аварга - 2005
Олимпийн аварга - 2004 ,2008

дараа тэгжигад завтай болхооро энэ ''цэвэрлэгчийн'' талаар юм бичнээ

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Sat Dec 06, 2008 11:02 pm
by Адмирал
Image

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Sat Dec 06, 2008 11:08 pm
by Барнаба
:-o

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Sun Jan 18, 2009 4:44 pm
by Г.Баяраа
Image
Төрсөн огноо : 1984-06-08 (Нас 24)
Төрсөн газар : San Lorenzo, Santa Fe, Argentina
Өндөр : 1.70 m
Байрлал : ДМ

Тоглож байсан багууд :

2003-2005 Ривер Плеит (Аргентин) 46 (0)
2005-2006 Коринтианс (Бразил) 17 (0)
2006-2007 Вэст Хэм (англи) 5 (0)
2007 оноос Ливерпуль (англи) 39 (1)

Аргентиний шигшээ багт 2003 оноос 46 тоглолтонд оролцож 2 гоол оруулсан.
Амжилтууд :

Аргтентиний лигийн аварга 2003-2004
Brasileirão лигийн аварга - 2005
Олимпийн аварга - 2004 ,2008


Бяцхан Ахмад

Орчин үеийн хөлбөмбөгт ДМ буюу хамгаалах-хагас хамгаалагчдийн үүрэг маш их болсон. Тэд эсрэг багийн довтолгоог зогсоож , бөмбөг таслах үүрэгтэй бөгөөд дээрээс нь үүнийгээ маш цэвэрхэн хийх шаардлагатай болдог. Нэг үгээр тоглолтын хамаг хүндийг үүрдэг гэсэн үг.

Ер нь тоглогчдоос их ур чадвар , авхаалж самбаа шаарддаг энэ байрлалд амжилт гаргана гэдэг тийм ч амар биш.

Өнөөдөр Женнаро Гаттузо , Макелеле , Камбиассо , Виера гээд олон шилдэг ДМ -үүд тоглож байгаа ч хамгийн шилдэг нь Ливерпулийн Машерано гэчихвэл нэг их буруудахгүй болов уу. Аргентиний хөлбөмбөгийн домог Хорхе Валдано нэгэнтээ '’Машерано бол дэлхийн хамгийн шилдэг төвийн хагас. Түүнийг талбайд байгаа үед ямар ч дасгалжуулагч 'тайван унтаж' болно’’хэмээсэн удаатай. Барагтай бол хүн магтдаггүй энэ алдарт хүний үг ч нэгийг өгүүлнэ.

Талбайн төвд Маше цэвэрхэн такль хийж , төвийн хамгаалагчдийн ачааллыг бууруулахаас гадна түүний нэг үнэлүүштэй чадвар бол дамжуулалт. Эсрэг багийн довтолгоог зогсоогоод эргээд талбайн төвөөс бөмбөгийг гайхалтай удирдаж довтолгоонд үнэтэй хувь нэмэр оруулдаг энэ авьяасынх нь ачаар Ливерпуль олон тоглолтонд ялалт байгуулж байгаа. Цаашид ч байгуулсаар байна биз.

Ингээд түүний алдрын оргилд хүрсэн замналаас нь сонирхоё.

Шинэ Редондо

Түүх сөхөж үзвэл Аргентиний ихэнх сод авьяастнууд Буеинэс Айресийн хоёр супер клуб болох Бока Хуниорс, Ривер Плеит багуудаас төрж гарсан байдаг.

Машерано ч 'энэ жишгээс' гажсангүй. Түүний эцэг Ривер Плеитийн үнэнч фанат байсан бөгөөд хүүгээ дэмждэг клубтээ суралцуулахаар өгчээ.

Ривер бол том клуб. Аргентиний өнцөг булан бүрээс сайн хүүхдүүд тэнд суралцахаар ирдэг болохоор өөрийгөө харуулна гэдэг амархан байхгүй нь тодорхой.

Харин Машерано –д энэ бүхэн тийм ч хүнд байсангүй. Төрөлхийн авьяастай тэрээр дорхноо л дасгалжуулагчийнхаа анхаарлыг татаж 'ирээдүйтэй хүү' гэгдэх болсон байна.

Image
Тэр үеийнхээ талаар Маше ‘’Ривер -н академд би олон зүйл сурсан. Зөвхөн яаж бөмбөг эзэмших , тоглох талаар ч биш ертөнцийг үзэх үзэл , бодол санаа минь тэнд л төлөвшсөн' хэмээжээ.

Ер нь шинээр гарч ирж буй сод авьяастнаа Аргентинчууд ‘дараачийн Марадона гэж цоллодог нь нууц биш.. Яагаад ч юм Марадона шиг гайхамшгийг бүтээж , ард түмнээ баярлуулах хүүг гарч ирээсэй хүсдэг болохоор тэр биз.

Харин Машерано -н хувьд дундын шугаманд тоглодог , тэгээд ч тоглолтын стиль нь ‘’эль диезээс’’ огт өөр учир Редондо , Семеона нартай зүйрлэж байлаа. Нас бага гэлтгүй маш хурдан сэтгэж , ухаалаг тоглодог Машерано -г мэргэжилтнүүд дороо л анзаарч , анхааралдаа авчээ. Түүний хувьд хамгийн анх оролцсон том тэмцээн нь 17 хүртэлх настны залуучуудын ДАШТ.

Хэдийгээр Аргентинчууд энэ тэмцээнд 4-р байр эзэлсэн ч Тевез , Маше тэргүүтэй нэгэн шинэ үе гарч ирж байна гэдгийг мэдрүүлсэн гэж хэлж болно.

2003 онд болсон Залуучуудын ДАШТ -р энэ бүр ч тодорхой харагдсан.Машерано тэмцээний турш гайхалтай тоглолтыг үзүүлэн , багийн ноён нуруу болж байлаа. Харамсалтай нь бас л амжилт гаргасангүй. Гэхдээ энэ бол түр зуурын л хэрэг байжээ. Дараа жил нь Афиний олимпод тэд хэн гэдгээ жинхэнэ мэдрүүлж , Коста Рика , Итали ,Парагвайн - н залуусыг ээлж дараалан буулгаж авсаар Олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм. Нэр алдартай байна гэдэг нэг талаар сайхан ч нөгөө талаар хэцүү гэдэг. Машерано ч энэ зовлонгийн зах зухаас мэдэрч эхэллээ.

Ер нь олимпоос хойш түүнийг гэх багууд олширч , европын агентууд Буэйнэс_Айрес хавиар эргэлдэх болсон юм. Нэг л өдөр Европт очих нь тодорхой ч , тэр явах гэж нэг их яарсангүй. Энэ үед Коринтианс гарч ирлээ.

Бразилд ирсэн нь

Хэдийгээр хил залгаа оршдог ч Аргентин тоглогч , Бразилд очих нь их ховор байдаг. Яагаад гэдгийг хоёр улсын ногоон талбай дахь олон жилийн өрсөлдөөнтэй холбон талбарлаж болох юм. Аргентин , бразил фанатуудад нэг нэгэндээ таагүй ханддаг тийм үзэл нэвт шингээстэй байдаг. Харин энэ үзлийг зөөллөж , цаашид олон тамирчид солилцох замыг зассан үйл явдал 2005 оны 7 сард болжээ.

Сан Паулугийн Коринтианс клубын эмэмшигч Киа Журабьян гэгч нөхөр , тэр зун нилээдгүй мөнгө зарж багаа хүчирхэгжүүсэн бөгөөд Аргентинаас Тевез , Машерано хоёрыг авчирсан байна. Журабьяны хувьд хожим энэ хоёр тоглогчыг Англид авчрахад ч их нөлөөлсөн хүн гэдэг.

Аргентин хослолыг ирсэн тэрхүү улиралд Коринтианс лигтээ түрүүлсэн ч , үүнд нь Маше -н оролцоо байгаагүй гэж хэлж болно. Учир нь дөнгөж ирэнгүүтээ л тэр зүүн хөлдөө хүнд бэртэл авчихсан аж. Бараг зургаан сар бэртлээ эдгээсэн тэрээр 2006 оны 3 сард эргэн ирсэн бөгөөд эрчимтэй бэлтгэл хийсний хүчинд урьдын формондоо орж чадсан байна. Ингэхээс ч өөр арга байгаагүй.

Гуравхан сарын дараа Герман 2006 ДАШТ эхлэх гэж байсан юм чинь.

ДАШТ –д

Хөлбөмбөгч хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон ДАШТ , түүний хувьд үнэхээр гайхалтай өрнөсөн гэдгийг онцлох нь зүйтэй. Ердөө 22хан настай гэхэд тэр үнэхээр сүрдмээр тоглолттыг тэр үзүүлж байлаа. Тэмцээний турш шигшээнхээ ноён нуруу болж , ганц ч тоглолт алгасалгүй , ганц ч минут сэлгээнд суугаагүй нь үүнийг гэрчилнэ. Харамсалтай нь Цагаан-цэнхэрүүд бас л азгүйтэж , талбайн эздэд пеналтиар дийлдсэн билээ. Ингээд тэр гэртээ харилаа.

Англид ирсэн нь

Image
Аргентинчуудад Бразилд тоглох нь хүнд байдаг гэж түрүүн хэлсэн. Тэгвэл тэдэнд Премьер лигт очно гэдэг үүнээс ч асуудалтай байдаг нь яах аргагүй үнэн. Хэл ус ,цаг агаарын ялгаанаас гадна хамгийн том саад болдог зүйл нь хоёр улсын таагүй харилцаа. Фолклендийн арлын дайнаас болж нэг нэгэндээ таагүй хандах болсон энэ үзэл одоо ч мэдрэгддэг. Ямар сайндаа Хуан Вероныг 2003 онд МанЮ -д очсоных нь төлөө 'Англи гахай' гэж доромжилж байх вэ дээ. Гэхдээ л энэ мэтчилэн олон саад бэрхшээлийг үл тоон Тевез-Машерано хоёр Англид газардсан л юм даа.

Юу болсныг дэс дараагаар нь өгүүлье.

Германаас тэднийг буцаж ирсний дараа нэг эвгүй явдал тохиолджээ.
Багийнхаа тааруухан амжилтанд уурссан Коринтиансыг хэсэг фенүүд Тевез -н машин руу дайрч үймээн дэгдээсэн байна. Угаасаа Бразилаас залхаж байсан Тевка -н тэвчээр барагдаж шууд л л эндээс явна гэдгээ мэдэгдсэн. Харин Машерано хүнд үед багаа орхихийг хүсээгүй ч , бодож бодож эцэст нь найзтайгаа нэгджээ.
Гэхдээ хаашаа вэ ?
Энэ асуулт олны анхаарлыг хамгийн их татаж байлаа. МанЮ , Реал , Милан , Арсенал гээд 'томчууд' бүгд л тэдэн лүү санаархаж байсан. Машерано италийн паспорттай тиймээс Милан -д ирнэ , МанЮ Рүүдийн оронд Тевез -г авчирна гэсэн үгс энэ тэнд дуулдаж л байлаа. Гэтэл наймааны цонх хаагдахтай зэрэгцэн жинхэнэ шуугиан тарьсан үйл явдал болсон нь Аргентиний хослол Англид иржээ , ирэх ирэхдээ бүр лигийн дундаж баг Уэст Хэмийн өмч болох нь тэр. Мэдээж Алхнуудад хоёрын хоёр ворлд класс тоглогч авах бэнчин байгаагүй нь тодорхой. Дээрээс нь олон шилдэг багуудын хамар дороос , яаж тэднийг ‘’хулгайлав’’ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байлаа. Хариулт нь их энгийн.
Маше , Тевез хоёрыг Коринтианст авчирсан MSI - н ерөнхийлөгч Журабьян, тухайн үед Вэст Хэмийг авахаар оролдож байж.. Энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд тэрээр , Коринтианс багаасаа Тевез , Маше хоёрыг авчраад , дараа нь клубыг авах төлөвлөгөөтэй байж. Бүх зүйл түүний хүссэнээр болж Аргентин залуус Англид газардсан ч , хоёр дахь хүсэл буюу клубыг авах хүсэл нь биелсэнгүй. Тэр оных нь 11 сард хаа байсан Исландийн нэг концерн ‘’Алхнуудын’’ 88 хувийг авчихсан гэж байгаа. За тэр ч яахав , Маше -н талаарх яриандаа эргээд орьё.
Угаасаа улиралыг дажгүй эхлүүлсэн Вэст Хэмийн хувьд энэ наймаа , хоосон сүр дуулианаас өөр юу ч авчраагүй. Тевка хааяа нэг гараанд гараад байсан бол Машерано бол бүр сураг ч байхгүй.
Хойд Лондонд өнгөрүүлсэн хугацаандаа тэр , зургаан удаа л талбайд гарсан нь үүнийг нотолно. Вэс Хэмд байсан үеийнхээ тухай тэрээр ‘’ Өөрийгөө тоглохгүй гэдгийг мэдэж байгаа хэрнээ , өдөр болгон бэлтгэлд ирэх нь надад үнэхээр хүнд байсан.’’ хэмээжээ
Удсан ч үгүй түүний буурь сэлгэх талаарх яриа газар авч эхлэв. Аргентиний шигшээг дасгалжуулж байсан Альфо Басиле 'Машерано тэнд удаан тогтохгүй ээ , уг нь Юве рүү явчихвал их зүгээр юмсан ' гэж мэдэгдсэн нь байдлыг бүр ч даамжируулж орхив.

Бас л нөгөө асуулт , хаашаа вэ ?
Харин энэ удаа хүмүүсээр оньсого таалгах шаардлага байсангүй. Алдарт Хотон шувуунууд түүнийг багтаа урьжээ. Энэ талаар 'Үнэнийг хэлэхэд Ливерпуль намайг сонирхож байгааг сонсоод их балмагдсан шүү , ийм юм болно гэж бодоогүй’’ хэмээн ярьжээ.

Гэхдээ Машерано Ливевпульд ирэх замдаа хөөрхөн 'будилсан' гэдгийг та бүгд мэднэ.
Өвлийн солилцооны цонхоор хийгдэх байсан энэ шилжилт ФИФА -н дүрмэнд харшилж , бүтэхгүйд хүрсэн байна. Учир нь нэг улиралын дотор , тухайн тоглогч хоёроос дээш клубт харьяалагдахийг зөвшөөрдөгүй юм байж.
Машерано өмнө нь Коринтианс , Уэст Хэмд тоглочихсон болохоор Ливерпульд ирж болохгүй гэсэн үг. Ингээд бөөн маргаан дэгдлээ. Уг нь бол ФИФА -н энэ дүрэм ч асуудалтай л байгаа юм. За ямар ч байсан эцсийн эцэст үнэн ялж , Машерано Ливерпулийн бүрэн эрхт гишүүн болсон юм.
Зарим нэг үл итгэгчид , түүний наймааг 'хэрэггүй зүйл' гэлцэж байсан ч , хэдхэн сарын дараа л энэ үгэндээ харамссан нь гарцаагүй. Асар богино хугацааны дотор Машерано , Бенитезийн итгэлийн хүлээж , багаа Аваргуудын лигийн финалд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Түүнийг ирсэн цагаас Ливерпулийн дундыг шугам илт хүчирхэгжиж , ямар ч хүчтэй өрсөлдөгчөөс айхааргүй болсон билээ. Ийм ч учраас олон жилийн мөрөөдөл болсон Премьер лигийн цомоо хүртэхэд байг гэх газаргүй болоод байна.
Саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа тэрээр 'Бид оролцож буй бүх тэмцээндээ түрүүлх боломжтой , Манайх хүчтэй бүрэлдэхүүнтэй , сайн дасгалжуулагчтай , галзуу фенүүтэй , гайхалтай цэнгэлдэхтэй , тэгэхээр яагаад боломжгүй гэж. Дээрээс нь манайхан бүгдээрээ багийнхаа төлөө сэтгэл зүрхнээсээ тоглодог' гэжээ.

Сул тал

Маш олон өмнөд Америкийн тоглогчдын карьерыг сүйтгэсэн нэг зүйл бол дэг журам . Тэдэн дунд алдарт Марадона ч багтана. Машерано -н хувьд өөлөөд байх элдэв ааш байхгүй ч , хааяа хааяа уураа барьж чаддаггүй сул талтай.

Олд Траффордод зочилсон эхний тоглолтдоо тэрээр шүүгчтэй маргалдаж ,улаан хуудсаар торгуулсан. Шүүгчийн энэ шийдвэр нь Маше -г ихэд цухалдуулсан бөгөөд , сүүлдээ Бенитез ирж түүнийг талбайгаас гаргахад хүрсэн билээ. Мөн өнгөрсөн есөн сард Траффород зочлоход хуучин найз Тевез дээрээ бүдүүлэг алдаа гаргаж , багагүй шүүмжлүүлсэн. Эдгээрийг эс тооцвол Хавьерийг муулаад байх шалтгаан бага.

Шигшээ багт
Image
Ердөө хорин дөрөвхөн настай ч шигшээ багаа ахалж байгаагаас нь үзвэл түүнийг Аргентиний түүхэнд үлдэх , агуу тоглогч болно гэдэгт эргэлзэх юм алга.
2003 онд Ривер Плеитэд байхдаа тэрээр анх шигшээдээ дуудагдсан бөгөөд одоогоор нийт 46 тоглолтонд оролцоод байна. Цаашид энэ тоо гурван оронтой ч болж мэднэ.
Сонирхуулахад Машерано хоёр олимпод түрүүлсэн цөөхөн Аргентин тамирчдийн нэг юм.
Анх 2004 оны Афиний олимпод магнайлсан бол өнгөрсөн жилийн Бээжингийн наадамд төрийн дууллаа хоёр дахь эгшиглүүлж , дээрхи амжилтанд хүрчээ.

Хувийн амьдрал

Маше -н хөлбөмбөгөөс гадуурх амьдрал нь их энгийн. Эхнэр охинтойгоо цагийг өнгөрөөж , тайван байх дуртай аж.

Ливерпуль дэх түүний хамгийн сайн найз нь Бенаюн гэнэ. найзийнхаа талаар ''Уэст Хэмд -д байх хугацаанд тэр надад их туслаж , дэмждэг байсан. Дараа нь түүнийг Ливерпульд ирэх гэж байгааг нь сонсоод их баярлаж билээ''. хэмээжээ.

Jefecito буюу Бяцхан ахлагч гэж түүнийг хочлодог. Ердөө 170хан см өндөр хэдий ч хүчний тулаанд барагтай бол дийлддэггүй , дээрээс нь маш ухаалаг тоглолттой болохоор ийн нэрлэдэг аж.

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Sun Jan 18, 2009 5:38 pm
by Seikoni
цэвэрлэгч чинь sweeper биз дээ.. нэрээ арай буруу өгсөн юм бишүү... шилдэг ДМ гээд байдаг юм ФИФПро-ос шилдэг 11-т багтаж байсан юм уу..

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Sun Jan 18, 2009 6:21 pm
by zigo
Uuganaa wrote:Түүнийг талбайд байхад үнэхээр хойд шугам ямар тайван бас найдвартай байгааг мэдэрдэг шүү...

Тэр бөмбөгөнд сууж байгаа таслаж байгаа хамгаалж байгаа нь дамжуулж байгаа нь... Гайхалтай.

Сүүлдээ ч тэгээд тоглогчид Машерано гоос зугтаад ойртхоо байсан байна лэ дээ...


Ингээд л Маше хэрэггүй болж байгаа юмдаа тэ? Түүнд ойртолгүй тойрч гүйгээд тоглоод, гоолдоод байдаг болсон байна лээ.

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Fri Jan 23, 2009 10:58 am
by Maslo
Seikoni wrote:цэвэрлэгч чинь sweeper биз дээ.. нэрээ арай буруу өгсөн юм бишүү...


Харин монголчуудын яриад байдаг цэвэрлэгч чинь уг нь DM юм шиг байгаан. Харин яг тэр SW чинь хамгаалагч нарын ард байгаад цэвэрлээд явдаг гарыг хэлээд байгаа л юм шиг байна лээ. Би л тэгэж ойлгосон.

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Fri Jan 23, 2009 12:37 pm
by soccer
Бүхнийг цэвэрлэгч-г.... нэг гэртээ дуудаж авчираад гэрээ цэвэрлүүлчих юмсан. :mrgreen:

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Fri Jan 23, 2009 12:40 pm
by Барнаба
soccer wrote:Бүхнийг цэвэрлэгч-г.... нэг гэртээ дуудаж авчираад гэрээ цэвэрлүүлчих юмсан. :mrgreen:


удахгүй 2 сард АЛ эхлэхээр танай талбай дээр очоод тоглогчдыг чинь талбайгаас цэвэрлээд өгөх байлгүй дээ

түр хүлээ :mrgreen:

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Fri Jan 23, 2009 12:42 pm
by baynaTS
KUDASHAH wrote:
soccer wrote:Бүхнийг цэвэрлэгч-г.... нэг гэртээ дуудаж авчираад гэрээ цэвэрлүүлчих юмсан. :mrgreen:


удахгүй 2 сард АЛ эхлэхээр танай талбай дээр очоод тоглогчдыг чинь талбайгаас цэвэрлээд өгөх байлгүй дээ

түр хүлээ :mrgreen:

saixan xelleee :-o :-o :-o :-o

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Thu Feb 05, 2009 11:00 am
by haka
http://i43.tinypic.com/28iawzr.jpg
хэтэрхий том тул линк болгов.

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Thu Feb 05, 2009 11:22 am
by soccer
ямар шаадаг зураг бэ? :RD

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Thu Feb 05, 2009 1:14 pm
by fd11
бие нь төмөр толгой нь мах юмуу :mrgreen:

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Thu Feb 05, 2009 4:50 pm
by zigo
fd11 wrote:бие нь төмөр толгой мах юмуу :mrgreen:


Махан толгойт Машерано. ккк

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Mon Feb 09, 2009 12:18 pm
by Адмирал
Image
Торресийг гоолдсоны дараа..

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Mon Feb 09, 2009 12:22 pm
by che
мань хүн анхныхаа гоалоо хийчээд аймар сэлэбрэшин хийж билээ.

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Tue Feb 10, 2009 1:58 am
by Primax
che wrote:мань хүн анхныхаа гоалоо хийчээд аймар сэлэбрэшин хийж билээ.

тэрнийх нь зураг, бичлэг байна уу?

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Tue Feb 10, 2009 9:38 am
by che
Primax wrote:
che wrote:мань хүн анхныхаа гоалоо хийчээд аймар сэлэбрэшин хийж билээ.

тэрнийх нь зураг, бичлэг байна уу?

Image

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Tue Feb 10, 2009 10:53 am
by Devil 7
Gago uragshaa toglohdoo iluu.Buhniig tseverlegch chini hamgaalaltruu sain bizdee.Gago ch goy shuu :mrgreen:

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Tue Feb 10, 2009 12:59 pm
by che
тэгээд тоглолтон дээр л хэн нь илүү нь харагдана даа. :eek:

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Tue Feb 10, 2009 2:59 pm
by zigo
Uuganaa wrote:Ойрд манай хүн ч харин сайн сайн цохиод байгаа шүү...

Гаго муу нусан буу одоо манай хүний хажууд бол жул шдээ...

Одоо талбай дээр нь бол Ливэрпүүл хачин болгоно дөө... Дараа нь бараг Дасгалжуулагчаа солих барих юм яригдана шүү...

Яаая бас л Европын тэмцээнд Anfield бол аймар болдий шд... Ямарч лаг баг байсан бас л сүрждэг байхаа...


Ёстой мэдэхгүй үг байна. :help:
Удахгүй аль аль нь Пласиосд байраа алдах вий дээ.

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Wed Feb 11, 2009 10:15 am
by che
zigo wrote:
Uuganaa wrote:Ойрд манай хүн ч харин сайн сайн цохиод байгаа шүү...

Гаго муу нусан буу одоо манай хүний хажууд бол жул шдээ...

Одоо талбай дээр нь бол Ливэрпүүл хачин болгоно дөө... Дараа нь бараг Дасгалжуулагчаа солих барих юм яригдана шүү...

Яаая бас л Европын тэмцээнд Anfield бол аймар болдий шд... Ямарч лаг баг байсан бас л сүрждэг байхаа...


Ёстой мэдэхгүй үг байна. :help:
Удахгүй аль аль нь Пласиосд байраа алдах вий дээ.

танай эсрэг ганц сайн тоглоод л од болчив гэж :RD

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Thu Feb 12, 2009 4:19 pm
by zigo
Угаасаа Виганд тодроод Тот авсаншд. Яахав одоогоор тогтмол сайн тоглох эсэх нь тодорхой бус байгаа ч ерөнхийдөө гайгүй л болов уу даа.

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

PostPosted: Thu Feb 12, 2009 4:27 pm
by El Payaso
хахаха тэгжийгаад бас зико утгагүй юм яринаа... харьцуулмаар байгаа бол арай өөр хүнтэй харьцуул л даа ядаж какака...