Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

Postby zigo » Fri Feb 13, 2009 12:48 am

el payaso wrote:хахаха тэгжийгаад бас зико утгагүй юм яринаа... харьцуулмаар байгаа бол арай өөр хүнтэй харьцуул л даа ядаж какака...


1-д зико биш Зиго! 2-т удахгүй аль аль нь Пласиод байраа алдах вий дээ гэсэн болохоос тэр нь илүү, энэ нь дутуу гэсэн харьцуулалт хийгээгүй байна!
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

Postby Hotspur » Fri Feb 13, 2009 4:42 pm

Гаго+Машерано<Паласиос :mrgreen:

Вайт Харт Лане дэх дебют vs Arsenal
[youtube]http://www.youtube.com/watch?v=sVjhRss1b-U[/youtube]
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

Postby Бамбууш » Sun Mar 15, 2009 5:28 am

Реал дээр Маше бол дунд лааж байсан шд. бөмбөг таслаад л пасс хаяаад л юун тэр Гаго энэ тэр.Үнэхээр Ливерпүүлд Хэрэгтэй цагтаа ирсэн үнэлж баршгүй тоглогч.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

Postby Seikoni » Sun Mar 15, 2009 12:01 pm

Машерано бөмбөг таслаад алаад хядаад байсан юм байхгүй.. ямар ч юм харагдаагүй.. харин Карагер Скртэлийн туслагч бас нэг свийпэр л байсан байх.. бөмбөгөнд бараг хүрээгүй байх.. Гаго хажууд нь бөмбөг эзэмшээд хөөрхөн тоглосон шд.. баг нь муу тоглосон болохоос.. :RD
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

Postby Бамбууш » Wed Mar 25, 2009 1:50 am

Битгий тэгж шааж байгаач. Миний харснаар лав гурав дөрвөн удаа танай нөхдүүдээс бөмбөг амжилттай таслаад хойшоо дамжуулж байсан. гуравдахь гоол дээр ч дамжуулалт өгсөн. гаго чинь үнэндээ бараадахгүй юм билээ шүү. Тоглолтын дараах евро спортын тоглогчдод өгсөн оноонд Жеррард Маше хоёр 7, Торрес 8 байсан.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

Postby CAHAKA » Wed Jun 24, 2009 4:10 am

zigo wrote:Угаасаа Виганд тодроод Тот авсаншд. Яахав одоогоор тогтмол сайн тоглох эсэх нь тодорхой бус байгаа ч ерөнхийдөө гайгүй л болов уу даа.

Паласиос гэснээс тэрийг чинь анх А.Венгэр олж авчраад Арсэнал-д бэлтгэл хийлгэж байсан юм байна лээ ш д тэ.
Тэгсэн одоо жинхэнэ ривал-д нь тоглоод явжийдаг хэхэ
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

Postby Бамбууш » Tue Jul 07, 2009 10:13 am

Муу "Бяцхан удирдагч" -n маань цалинг манай аалзнууд хурдан нэмээсэй.
Энэ залуугаа л алдмааргүй байна. Өчүүхэн цалингаар тоглодог байсан байж
илүү дутуу амбицлаж новширдоггүй байсан байна. 35,000-гаар одоо энэ байрлал дээр нь өөрөөс нь ч дулимаг гарууд тоглохгүй.
Манай хүний цалинг нэмчихсэн байхад багаа сольно энэ тэр гэсэн яриа бол
гаргахгүй л дээ.. За яадаг ч байсан энэ залуугаа аваад үлдэх л хэрэгтэй мөн цалинг нь нэн даруй 80,000 энэ тэр болгох хэрэгтэй..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby ††‡MaRSHaLL‡†† » Sat Oct 31, 2009 5:47 pm

шүүгчтэй хэрэлдээд байдаг л жоохон түргэн зантай ч гэхиймуудаа
тэрнээс цэвэрлигчийнхээ байрлалд бол хэнийг ч дагуулку
хэл амаа л бариад сурчуул уул нь нээх олон тоглолтноос хөөгдөдд байхгүйм байгаамдаа
хэх
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby khulgee » Sun Nov 01, 2009 11:04 am

өрөөний шал муухай болчиж, цэвэрлүүлэх юмсэн...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby Mojul » Sun Nov 01, 2009 12:09 pm

Мистер Мускулаар цэвэрлүүлэхнүү Хүлгээ :RD
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby zigo » Mon Nov 02, 2009 12:08 pm

khulgee wrote:өрөөний шал муухай болчиж, цэвэрлүүлэх юмсэн...


Өөө тэгээд наад чинь цэврэлхээсээ илүү олон юм шалчигнаад чи л өөрөө зовно дөө. ккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby Miro Klose » Mon Nov 02, 2009 12:10 pm

Stadioni zvleg tseverlediin bishvv :mrgreen:
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby zigo » Mon Nov 02, 2009 12:20 pm

Miro Klose wrote:Stadioni zvleg tseverlediin bishvv :mrgreen:


Ажилдаа нэг их дуртай биш юм шиг байна лээ. Дандаа л уурлаж, олон юм ярьж яваа харагддаг. Тэгээд бүр заримдаа олон юм ярьж байгаад ажлаасаа хөөгдөж байгаа харагддаг. ккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby Miro Klose » Mon Nov 02, 2009 12:25 pm

zigo wrote:
Miro Klose wrote:Stadioni zvleg tseverlediin bishvv :mrgreen:


Ажилдаа нэг их дуртай биш юм шиг байна лээ. Дандаа л уурлаж, олон юм ярьж яваа харагддаг. Тэгээд бүр заримдаа олон юм ярьж байгаад ажлаасаа хөөгдөж байгаа харагддаг. ккк


Зогсолтгүй гүйгээд цэвэрлээд байхаар ядраад уур нь хүрээд байдын болов уу кккк :mrgreen:
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby boboZ » Tue Nov 03, 2009 5:42 pm

Үе үе энд мэдрэл муутай хүмүүстэй юм бичээд цагаа үрж байгаа ч юм болуу гэж аймар эргэлзэх юм... (mannn
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby MJ » Wed Nov 04, 2009 10:22 am

Энэ МОДУУД нь сэдэвээ цэвэрлээсэй. Нэг бол ингэж бхаар энэ хэдэн тамирчдийн сэдэвийг нэг мөр устгаасай. Мэдрэл муутай гарууд орж ирээд л тонгочоод бдаг аас олигтой юм нэг ч бичихгүй юм. :grin: :help:

Бамбууш wrote:El Jefecito
Өнөө цагийн хөлбөмбөгт хамгаалах чиглэлийн хагасууд багт асар том үүрэг хариуцлага хүлээдэг болжээ. Тэдний үүрэг хариуцлага хөлбөмбөг хөгжиж дэвжихийн хэрээр улам хүнд , улам хариуцлага өндөр чадвар *a*рдсан болж байна. Тэд бол нэр нь тоглолтын онооны самбар дээр , хэвлэл мэдээлэлийн эхний хуудсан дээр том гарчигтайгаар эсвэл дэлгүүрт хамгийн их борлогддог өмсгөлүүд дээр тэр болгон байх нь тун ховор.. Тэгсэн ч заримдаа тэд онооны самбар дээр , сонин хэвлэлийн эхний хуудсанд, мянга мянгаар зарагддаг өмсгөлүүд дээр нэр нь байдаг тэдгээр тоглогчидоос илүүгээр багийн хамаг хүндийг үүрэх нь бий... Байх ёстой чадварууд нь 120 минут тасралтгүй гүйж харайх эрч хүч, цэвэрхэн алдаа мадаггүй такл, эсрэг багийн гол хүн болох найруулагч ( ПМ ) буюу заримдаа номер 10 хэмээн дуудагддаг тэдгээр тоглогчыг бөмбөгтэй нь элдэн хөөж айлын довтолгоог эвдлэн бусниулаад эргээд сөрөг довтолгоог гайхалтайгаар эхлүүлэх зэрэг юм.
ESPN- ы Ази дах төвийн нэвтрүүлэгч, хөлбөмбөг тайлбарлагч Shebby SIngh-ээс нэгэн хүн Клауде Макалеле, Рой Кийн, Патрик Виера нарын хэн нь хамгийн шилдэг бэ гэж асуухад өнөөдөх нь энгийнээр
-Миний хувьд одоо цагт тоглож байгаа хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас гэвэл нэг Аргентин тоглогч байдаг. Тэр түрэмгий, эрч хүчтэй, дайчин .. Түүний нэрийг Хавьиер Машерано гэдэг гэж хариулсан гэнэ.
Бурханаас заяасан агуу Марадонагын эх орныхон, цэнхэр цагаан өмсгөлтөнгүүдийн нутгынхан түүнийг El Jefecito буюу Бяцхан удирдагч хэмээн авгайлна. 170 см өндөртэй 68 кило биетэй энэ шавилхан залуу бол миний хувьд өнөө цагт байрлал дээрээ дэлхийд 1 номер. Цэвэрхэн такл, хожлын төлөөх зүтгэл, элдэв амбицгүй үүргээ 120% биелүүлдэг чанар дээр нь хэнээс ч үл эмээх сэтгэл зэрэг нь түүнийг Копууд болон Цагаан цэнхэр өмсгөлтөнүүдийн хайрлаж хүндлэж явдаг нэгэн болгосон юм.
Image
Анх түүнийг Германд болсон Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний үед Цагаан цэнхэр өмсгөнтөнгүүдийн төлөө тоглож байхад нь олж харж билээ..Үхлийн зоонд орсон Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн тоглолт болгон дээр гараанд гарч тоглож байсан түүнийг тэр үед 22 настай гэдгийг мөн дэлхийн хамгийн хүчирхэг шигшээнүүдийн нэгт тоглож байгааг нь хараад гайхан мөн их үнэлж байснаа одоо болтол санадаг. Ялангуяа Германтай хийсэн тоглолт бол түүний ДАШТ -р шигшээдээ тоглосон магадгүй хамгийн шилдэг тоглолт нь байсан байх. Германы дунд шугамын Бастиан Швейнстэйгер, Михайл Баллак, Фрингс нартай тулсан тулаан болгондоо ихэнхид нь ялалт байгуулж тэдний төмөр мэт эмх цэгцтэй тоглолтыг бужигнуулж тоглолтын хүнд хэцүү 120 минутын хамгийн хэцүүг гүйцэтгэж байсныг сайн санаж байна. Пеналтиар хожигдчихоод газар сууж буй түүний дотор юу бодогдож байсныг тааж цөхөөд байх зүйл үнэндээ байхгүй байсан.
Image
Зиак ингээд би гэдэг хүн чинь нэгэн шинэ хүндлэн биширдэг тоглогчтой боллоо..
Тэр ДАШТ хүлтэр би хөлбөмбөг гэдгийг гоол хийдэг довтлогчид, тоглолт найруулдаг ПМ-үүд, Хаалгаа манадаг хаалгачид том том сүпер одуудаар л төсөөлдөг байж. Гэвч El Jefecito-гын тоглолтыг үзсэнээр хөлбөмбөгийн өчүүхэн мэдлэгт минь дахин нэг юм нэмэгдэж бишрэн хүндлэдэг тоглогчын маань тоо нэгээр нэмэгдсэн юм. Ингээд түүний талаар чадан ядан хэдэн зүйл олж мэдсэн нь тэрээр Шигшээтэйгээ хамт Афины Олимпоос алт хүртэж, 2004 онд болсон Копа Америка тэмцээнд Финалд өст дайсан мөнхийн хөрш Бразилд пеналтигаар гусуулж байжээ. Түүний шигшээтэйгээ хамт тоглосон томоохон тэмцээн болгон дээр ихэвчлэн өнөөх өст дайсан Бразилчууд цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийг ялж байсан байх юм.. Хэдийгээр тэд хожигдсон ч Бяцхан удирдагчыг шигшээн андууд нь бүхэл тэмцээний турш хамгийн сайн тоглосон тоглогчоор нэгэн дуугаар нэрлэсэн байнаа. Мөн тэрээр Аргентины алдарт баг "River Plate" багтайгаа хамт 2003-2004 оны Аргентины улсын аваргаар тодорч байж. 2005-2006 онд тэрээр хөрш орон Бразилын баг Corinthians -т
очсон ч улиралын ихэнхид гэмтэл бэртэлийн улмаас нээх их гараанд гарч чадаагүй байна. Баг нь харин тэр жилдээ улсынхаа аваргаар тодорч Маше маань нэгэн алтан медал цуглуулгандаа нэмжээ.. ДАШТ -р хэр тоглосон талаар үзсэн хүмүүс бүгд мэдэж байгаа байлгүй дээ. Лавдаг ДАШТ-н дараагаар түүнийг сонирхсон баг нилээдгүй байсан.. Гэсэн ч тэрээр нутаг нэгтэн Карлос Тевезтэйгээ хамтдаа Будант Албионы багийг сонгосон нь олон хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргах шалтгаан болсон байхаа. Тэр тусмаа Лигийн шилдэгүүд болох Челси, Ман Ю, Арсенал, Ливерпүүл зэргийг биш Лондонгийн даруухан дундаж Вест Хамыг сонгожээ. Би энэ мэдээнд баярлах мөн гуних эсэхээ үнэндээ тэр үед мэдээгүй. Хамгийн гол нь миний харж явдаг Аргентин тоглогч Англид ирж би тоглолтыг нь нээх төвөггүйхэн шиг үзэж чадна гэж л бодогдсон байх.. Гэхдээ юунаас ч илүү намайг гайхшруулсан зүйл гэвэл тэрээр Зүүн Лондонд ихэвчлэн сэлгээнд л суудаг тоглогч болж хувирлаа.. Тэр үед Вест Хамын менежер Алан Курбишлэй чухам яагаад энэ авьяас бэлэг дүүрэн залууг гараанд гаргахын оронд түүний талд ч хүрэхгүй тоглогчдыг гаргаж энэ гайхалтай залуугын карьерыг эвдэж байгааг би ойлгоогүй. Өөрийн дурсамждаа Бяцхан удирдагч маань тэр үеийг ийнхүү бичсэн байна
: Намайг гараанд гарж тоглуулахгүй гэдгийг би мэдэж байсан ч гэсэн бэлтгэлийн талбай дээр өглөө болгон очиж яг л тоглох гэж байгаа юм шиг бэлтгэл хийдэг байсан маань надад үнэхээр хэцүү байсан:
Image

Аргентины дасгалжуулагч байсан Алфио Басил ( Коко гэдэг нэрээр олонд танил болсон )
-Бурхан минь тэр бушуухан Вест Хамаас яваасай. Миний хүслээр болдог бол Италийн Сери Б-д тоглож буй Ювентус түүнд яг тохироно хэмээсэн юм. Учир нь Маше Итали удамтай байсан , мөн Итали пасспорт давхар эзэмшдэг байсан билээ.. Гэхдээ хувь заяа түүнийг гаргуунд нь хаячихаагүй. Түүний авьяас чадварыг яг өөрийнх нь хэмжээнд үнэлэх нэг хүн түүн дээр хүрч ирэн өөрийн удирдаж буй багтай тоглох санал тавьлаа.. Тэр бол Рафаел Бенитез байлаа... 2007 оны хоёрдугаар сард урт удаан хугацааны гэрээ хэлэлцээр хоёр клубын хооронд явагдаж байсныг би бас л тун сайн эргэн санана. Түүнийг Рафа сонирхсон тэр Мерсейсайдруу ирж магадгүй гэсэн мэдээг би уншиад эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Энэ олон сонингын бас нэг худлаа солиорол, Наймааны цонхоор л давс хужир нь огцом дээшилдэг шар сонингуудын бас нэгэн зүггүйтэл гэж бодсон ч ингээд Будант Албионоос дэмждэг багт маань миний хүндлэж явдаг тэр шавилхан Аргентин залуу хүрээд ирвэл ч гэж бодож байснаа нуух юуун... Тэр үед Барнслийд амьдраж байсан болохоор хаа нэгтээ ажилгүй өдөрөө Номын санд орж нетэд суун Спорт Цонхыг үзэж мөн сонин сэтгүүл нэг хэсэг шагайсан даа...
1 сарын сүүлчээр нэг л өдөр босоод Ливерпүүл фс вебрүү ороход мань эрийн шилжилтийг ФИФА нааштай шийдэж тэр манайх болжээ... Түүнийг Ливерпүүлд харахыг хүсдэг байснаа би нуухгүй. Түүний авьяас чадварыг жинкэнэ утгаар нь үнэлж цэгнэдэг хүмүүс ихэнхи нь түүнийг өөрийн багтаа багтаахыг хүсдэг байсан байх.. Гэхдээ би хүсдэг байсан ч Рафаг түүнд санаа тавьж багтаа нэгтгэхийг хүснэ гэдэгт огтохн ч итгэдэггүй мөн төсөөлдөггүй байсан.. Рафа зөв шийдэл гаргасан гэж одоог болтол хувьдаа боддог юм..
Image

2 сарын 10 нд тэрээр 20 дугаарыг багийн зүгээс авч 20 гэхэд албан ёсоор манайх болсон нь зарлагдалаа. 24-нд болсон Шефьиелд Юнайтедын эсрэг хийсэн тоглолтыг нь үзнэ гэж бодоод үзэж чадаагүй ч гэсэн дараа өдрийн сонингин нүүрнээс El Jefecito-г тун сайн тоглосон талаар мэдээлэл олж уншиад хэрэндээ л их урамшиж билээ. Ахлагч , Босс хоёр маань түүнийг гайхалтай байсан хэмээн магтажээ.. Мөн Шаби маань ч гэсэн түүнийг гайхалтай нэгэн хэмээн магтсаныг хэлэхгүй өнгөрөөвөл алдас болох буйзаа..
-Тэрээр ийм залуу гэхэд үнэхээр насандаа баймгүй ухаалаг тоглолт үзүүлдэг. Тэрээр хөлбөмбөгийн талбай дээр үнэхээр тайван өөртөө итгэлтэй байж тоглолтын явцыг бахадмаар уншиж чаддаг.
Яг тэр үед Ливерпүүл төвдөө Момо Сисокко, Шаби Алонсо , Стивен Жеррард зэрэг чадварлаг тоглогчид байсан нь Бяцхан Удирдагчид үнэхээр өөрийн байрлалаа эзэлэхэд тун ярвигтай байсан нь дамжиггүй. Ялангуяа Хамгаалах чиглэлийн хагас дээр Валенсигаас Ливерпүүлд 2005 онд ирсэн Момо Сисокко хэмээх асар чадварлаг тоглогч байлаа. Сисокког мэргэжилтэнгүүд ихэвчлэн Патрик Виератай зүйрлүүлэн хэлдэг байсан юм.. Гэвч шавилхан Аргентин залуу маань өрсөлдөөнөөс огтхон ч эмээсэнгүй. Рафагын өөрт нь итгэж гараанд гаргасан тоглолт болгон дээр өөрийгөө 120% дайчлан тоглож тоглолт болгоны дараагаар Копууд болон багийн нөхдөөсөө сай*a*л магтаал харамгүй сонсож байлаа.. Тиймдээ ч тэрээр Сисоккогын байрлал дээр Афинд болох Аваргуудын Лигийн финал дээр нэр дуудагдан тоглох болов..Гуравхан сарын дотор түүний амьдрал асар хурдан өөрчлөгдсөн юм. Тэрээр гурван сарын өмнө Вест Хамд гараанд гарж тоглох талаар төсөөлж ч чаддаггүй байсан бол гурван сарын дараагаар Аваргуудын Лигийн финалд Ливерпүүлийн Хотон Шувууны дүрстэй гал улаан хувцас өмсөөд АС Миланы эсрэг тоглохгоод зогсож байна гэж үнэндээ толгойд нь орж ирээгүй байх.. Энэ бүхэнг тэр өөрийн цуцашгүй хөдөлмөр мөн авьяас чадвараар бий болгосоноос ямар нэгэн ид шид бурханы аврал ( Рафагын ч юмуу ) энэ тэр бол үнэхээр байгаагүй юм. Рафа түүнд мэдэээж санал тавьсан нь азтай хэрэг ч гэсэн Маше тэр үед өөрийгөө аль хэдийн дэлхийд таниулаад амжсан байсан юм. Тэр жилийн Аваргуудын Лигийг дурсахад үнэндээ бүхнээс илүү ганцхан нэр л дурсагддаг. Тэр бол мэдээж Гайхамшигт Кака... Тэрээр яг л зогсоогдошгүй ид ирэн дээрээ галзуурч байсан. Тоглолт болгон дээр Кака гоолдох эсвэл дамжуулалт өгдөг байлаа.. Тэр жил Кака Миланыг финалд хүргэсэн гэхэд болно. Харин нөгөө талд Рафагын удирдлага доор ороод нэг удаа Аваргуудын Лигийг хүртсэн уран гоё тоглолт үзүүлдэггүй ч эмх зэгцтэй хэв шинжит Англи маягаар тоглодог Ливерпүүл дахин тэдэнтээ яг тэр агуу шатан дээр дахин нэг тулахаар зогсож байлаа.. Эхний хагасд Ливерпүүлийн дунд шугам АС Миланы дунд шугамыг ажилгүй шахуу болгож байв.. Шаби Алонсо, Хавьиер Машерано хоёр эсрэг багийн Кларенс Сийдорф, нөгөө гайхамшигт Кака хоёрыг дунд шугамд харьцангуйгаар илүүрхэж чадсан юм. Ялангуяа El Jefecito гайхамшигт Какаг бараг энгийн л нэг тоглогчын хэмжээнд хүртэл дээрлэхэж бөмбөг авангуут нь салалгүй дагаж бөмбөгийг нь булаан довтолгоог нь хорьж, дамжуулалтыг нь тасалж үүргээ 150 % биелүүлж байсан.
ImageImage

Зальт үнэг Инзагигийн гарт ойн бөмбөг орох хүлтэр хоёр баг ижил төвшинд тоглолтыг өрнүүлж байсан гэхэд болно.. Харин эхний бөмбөгийг алдсаны дараагаар Рафа тактикын алдаа гаргаж Какаг энэ үдэш өөрийнхөө хармаанд хийчихсэн байсан Тоглогчын Мангасыг маань суулгаад горзгор Петр Краучыг талбайд гаргалаа. Гэтэл Машег сууснаас хойш Какаг хорих хүн байсангүй. Тэрээр талбайн голд хуучин дүрдээ хувилан аюултай дамжуулалтаар довтолгоог хангаж эхлэв. Тун удалгүй түүний ухаалаг дамжуулалтаар Инзаги гоолдсон нь Рафагын тактикын алдааг шууд тэр дор нь илэрүүлэн гаргасан гэхэд болно. Ливерпүүл хэдийгээр нэг гоол хийсэн ч энэ нь 2 жилийн өмнөх шиг агуу эргэн ирэлт дахин болно гэсэн үг хараахан биш байлаа.. Тоглолтын дараагаар багийн албан ёсны сайт дээр Хавьиер Алесандро Машерано 74 % хувийн саналаар энэ тоглолтын баатар эр болжээ. Тэр зөв газраа зөв цагт ирсэн гэдгээ баталсан юм.
Тэр жил нь болсон 2007 оны Копа Де Америкад өст дайсан Бразилын шигшээтэй нахиад л финалд үлдээд нухуулсан ч түүнийг тэр тэмцээний хамгийн шилдэг Аргентин тоглогчоор шигшээ дэх андууд нь нэгэн дуугаар тодоруулав. Ингээд тэрээр Хотон шувуудын төвийн шугамд бэртэл гэмтэлгүй үедээ ямар ч асуудалгүйгээр зогсох байраа баттай эзлэн авсан юм. 2008 оны 3 сарын 15 нд Лигийн тоглолт болох Рийдинг багтай хийсэн тоглолтон дээр 25 ярдаас цөм цохиж гоолдсон нь түүний Хотон шувууны төлөөх хийсэн анхны гоол байлаа.. Тэрээр өнгөрсөн жил болсон Бээжингийн Олимпод Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн эгнээнд багтан 4 жилийн өмнө авч байсан Олимпын аваргаа хамгаалах тулаанд дуудагдсан юм. Аргентины шигшээ гайхалтай тоглож Олимпын аварга авсан нь түүнтэй бас салшгүй холбоотой. Тэрээр ийнхүү Олимпын аваргыг хоёр удаа авсан тоглогч гэдгээр түүхэнд тэмдэглэн үлдэх боллоо.. Түүний өмнө бас нэгэн Аргентин тоглогч л хоёр Олимпоос хөлбөмбөгийн төрөлд алт авч байжээ.. Өнгөрсөн улирал тэрээр төвийн шугамд Шабитай хамт гаран олон олон сэтгэлд үлдэхээр тоглолтуудыг Хотон Шувуудын төлөө хийж байлаа.. Зарим тун чухал тоглолтуудыг тэрээр өнжсөн нь одоо ингээд эргээд бодоход үнэхээр харамсалтай..Тэрээ том тоглолт болгон дээр бидний итгэлийг алдалгүй тоглож эсрэг багийнхаа тоглогчидын хар дарсан зүүд , хавирганд наалдсан хатиг, хачигтай үсний цэвэрлэгч болж байдаг нь тун гайхалтай.
Мөн тэр Ливерпүүлийн төлөө тоглож буй анхны Аргентин тоглогч болсон билээ..Копууд түүнд зориулан дуу хүлтэр дуулдаг юм.

Jave Mascherano, you control the midfield solo
You’ll never walk alone, playing with Alonso…
Jave Mascherano, you make difference for us!
we’ll never surrender to the blue shite across the park
You are the boss, the number one
You’ll bring number 19 back to us
The scousers win and the manchester run !!!
If we win it at anfield then its because
He's gauranteed to love this and good bouncing material.

Ривер Платын фенүүд одоог хүртэл El Jefecito-д хайртай байдаг тул тэд Ливерпүүлийн улаан жерсиг өмсөн түүний талаар бас Испани хэлдээр дуулдаг ажээ..

Ay che bostero, mira que distinto somo!
ustedes van con la yuta, nosotro aguantamo solo…
ay che bostero, que diferencia que hay!
aca no hay banderas negras y la Hinchada no se va…
vos sos vigilante esa es la verda!!!
venis custodiado al Monumental!!!…
los pibes de River a La Boca van!!!
todos caminando!!! sin la federal!!!…

Мөн богинохон бас нэг хувилбар нь энд байна.
Javier Mascherano,
Runs so fast and he never goes slow,
He'll slide in and crack you like some eggs,
So just watch out cos he's comin to break your legs!

Аргентины ард түмэн улсынхаа шигшээн дасгалжуулагчаар Бурханаас зөвхөн ганцхан заяагдсан Диего Марадонаг томилсон нь гайхалтай зүйл байлаа. Гэхдээ бас тэрхүү Марадона нь Манай төвийн ноён нуруу болсон Тоглогчын Мангасыг маань үндэсний шигшээн ахлагчаар нэрлэсэн нь санаандгүй гэж хэлж болохоор зүйл байсан.
Марадона хэлэхдээ
- Би Хавьиерыг үндэсний шигшээн ахлагчаар тавихыг хүсч байгаа. Учир нь тэрээр миний бодлоор бол Аргентины шигшээн хувцасыг бүх л талаараа өмсөхөд зориулагдсан хүн. Тэр үүний төлөө юуг ч золиослож чадна, тэр үүний төлөө эцсийн хөлсөө дуустал тэмцэж чадна, тэрээр яг л профешнал байж чадна, мөн багийн аднуудтайгаа хамгийн ойр байж чадна. Би түүнийг үүнд ятган итгүүлнэ. Тэр миний ахлагч байх болно.
Үнэхээр Маше эхлээд даруу загнан татгалзсан боловч Мара түүнд Цагаан Цэнхэр өмсгөлийн үнэ цэнийг нэг л хэлэхэд хангалттай байсан нь Маше тун удалгүй саналыг зөвшөөрөн Аргентины үндэсний шигшээг ахлаж талбайд гарах болсоноос нь мэдэгдэнэ. Түүнийг хүмүүс олон хүмүүстэй адилтган жишдэг. Угаас хөлбөмбөгт ямар нэгэн авьяастай хүүхэд доороос түрэн гарч ирвэл түүнийг өнгөрсөн үеийн агуу нэгнүүдтэй зүйрлэн үздэг. Хавьиерыг Редондогын залгамжлагч гэж үзэх хүмүүс олон байдаг. Миний хувьд тэрээр яг өөрийн гэсэн нэг давташгүй хэв хэмжээг агуулсан тоглогч.
Түүний бас нэгэн дурдууштай зан чанар гэвэл тэрээр бидний төлөө 35,000 £ гэсэн цалингаар тоглож байхдаа нэг ч удаа цалингаа нэмэгдүүлнэ явна барина гэж гомдоллож байгаагүй, тэр өөрийн багт үзүүлдэг үнэ цэнээ мэддэг , тэр Хотон Шувуудын төлөө тоглож байгаагаараа бахархаж чаддаг. Энэ зун Барса түүнд санал тавьж унтах нойр уух ундаа идэх хоол энэ тэрийг маань нэг хэсэг л мартагнуултал санааг минь зовоосон. Гэхдээ Рафа түүнийг хаа*a* ч явуулахгүй гэдгээ мэдэгдсэнээр энэ яриа нэг эцэс болж сэтгэл амарсан л даа.
Мөн дээр нь цалинг нь ч 3 дахин нэмсэн.
Зиак ингээд энэхүү бэсрэг нийтлэлээ Хавьиер Алесандро Машераногын Ливерпүүлд ирээд 3 сар гаран болсоны дараагаар өгсөн ярилцлагын хамгийн таалагддаг хэсгээрээ төгсгөе!!
"Хэрвээ би Ливерпүүлд л тоглохгүй гэвэл Англид байхыг хүсэхгүй. Тэдний эсрэг тоглоно гэдэг үнэхээр төсөөлөхөд боломжгүй зүйл юм, учир нь би Ливерпүүлийг асар их хүндэтгэдэг. Би англид үлдэхийг хүсч байна, Гэхдээ зөвхөн Ливерпүүлд л хөлбөмбөг тоглоно.

"Энэ Клуб надад үнэхээр гайхалтай боломж олгосон түүнд би асар их баярлаж явдаг. Тийм ч учираас Европын өөр ямар ч том баг миний бодолд орж ирэх боломж байхгүй."


El Jefecito олон жил Хотон шувуудын төлөө тоглож Копууд биднээ баясгаж яваарай! Чи бол манай багийн хөдөлгөж боломгүй салшгүй нэг хэсэг.. Цагаан цэнхэр судалтай хувцасыг улсынхаа өмнөөс өмсөж хамаг байдгаа зориулдаг шигээ чи Ливерпүүлийн улаан хувцасыг өмсөж бүхнээ зориулдагт чинь чамд талархаад барашгүй..

Image
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

Postby Gooner » Wed Nov 04, 2009 10:33 am

CAHAKA wrote:
zigo wrote:Угаасаа Виганд тодроод Тот авсаншд. Яахав одоогоор тогтмол сайн тоглох эсэх нь тодорхой бус байгаа ч ерөнхийдөө гайгүй л болов уу даа.

Паласиос гэснээс тэрийг чинь анх А.Венгэр олж авчраад Арсэнал-д бэлтгэл хийлгэж байсан юм байна лээ ш д тэ.
Тэгсэн одоо жинхэнэ ривал-д нь тоглоод явжийдаг хэхэ

Тэхх
Вэнгэр болон Стив Брьюс 2 нэлээн зузаан.
Нэг удаа Вэнгэр лүү Брьюс яриад со са юу байна, гайгүй тоглогч юу байна санаа гэсиймуулаа. Вэнгэр : Гондураст нэг гайгүй нөхөр байна, манайх одоохондоо сонирхохгүй байгаа чи авахад алдахгүй л гэсэн юм ярьсан бололтой юм билээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: "Javier Mascherano"- Бүхнийг цэвэрлэгч

Postby Bold9 » Wed Nov 04, 2009 10:49 am

Gooner wrote:
CAHAKA wrote:
zigo wrote:Угаасаа Виганд тодроод Тот авсаншд. Яахав одоогоор тогтмол сайн тоглох эсэх нь тодорхой бус байгаа ч ерөнхийдөө гайгүй л болов уу даа.

Паласиос гэснээс тэрийг чинь анх А.Венгэр олж авчраад Арсэнал-д бэлтгэл хийлгэж байсан юм байна лээ ш д тэ.
Тэгсэн одоо жинхэнэ ривал-д нь тоглоод явжийдаг хэхэ

Тэхх
Вэнгэр болон Стив Брьюс 2 нэлээн зузаан.
Нэг удаа Вэнгэр лүү Брьюс яриад со са юу байна, гайгүй тоглогч юу байна санаа гэсиймуулаа. Вэнгэр : Гондураст нэг гайгүй нөхөр байна, манайх одоохондоо сонирхохгүй байгаа чи авахад алдахгүй л гэсэн юм ярьсан бололтой юм билээ

хамаагүй яриа чагнаж болохгүй шүү, хэрэгт оров оо
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Майкл Эссиен - Хар Алмааз

Postby Doyo » Sun Nov 29, 2009 12:00 am

Бадруул wrote:Минийхээр бол яг одоогоор энэ байрлал дээр хамгийн шилдэг нь манай Маше л юм даа...


:-D :-D Ингэж нэг санаа нийлэх хүн орж ирэх гэж.
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1251
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: Майкл Эссиен - Хар Алмааз

Postby Rooney » Sun Nov 29, 2009 12:02 am

Ер нь бол наад маргаан чинь хэзээ ч дуусахгүй ээ. Сараа Ариунаа 2-н хэн нь сайн дуучин бэ гэдэг шиг л. :mrgreen:
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Майкл Эссиен - Хар Алмааз

Postby Miro Klose » Sun Nov 29, 2009 12:03 am

Rooney wrote:Ер нь бол наад маргаан чинь хэзээ ч дуусахгүй ээ. Сараа Ариунаа 2-н хэн нь сайн дуучин бэ гэдэг шиг л. :mrgreen:


харин тийн тэ Флетчер бас аймар тэ :eek:
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Майкл Эссиен - Хар Алмааз

Postby Doyo » Sun Nov 29, 2009 12:04 am

Rooney wrote:Ер нь бол наад маргаан чинь хэзээ ч дуусахгүй ээ. Сараа Ариунаа 2-н хэн нь сайн дуучин бэ гэдэг шиг л. :mrgreen:


Ариунаа шд гээлүү ингээл хэрүүл эхлэнэ шүүдээ.
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1251
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: Майкл Эссиен - Хар Алмааз

Postby RBK » Sun Nov 29, 2009 3:02 pm

Doyo wrote:
Rooney wrote:Ер нь бол наад маргаан чинь хэзээ ч дуусахгүй ээ. Сараа Ариунаа 2-н хэн нь сайн дуучин бэ гэдэг шиг л. :mrgreen:


Ариунаа шд гээлүү ингээл хэрүүл эхлэнэ шүүдээ.

Сараа илүү шдээ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby ††‡MaRSHaLL‡†† » Sun Nov 29, 2009 11:38 pm

юун ариунаа сараа вэ

манай хүн өнөөдөр нэг сайхан гоолоор эвэртоний хаалгыг мялаалаа :eek:
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: Хавьер Машерано - Бүхнийг цэвэрлэгч

Postby che » Sun Nov 29, 2009 11:40 pm

тэгээд бас тасархай тасархай таклэ хийлээдээ, Барса явку нь тодорхой харагдана лээ.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests