Més que un club

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: Més que un club

Postby Mr S » Fri Oct 31, 2008 5:34 pm

ГАЙХАЛТАЙ......... :eek:
ТНКС ПОСИ...... :-D
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Més que un club

Postby Ortiz » Fri Oct 31, 2008 10:44 pm

poseidon wrote:Хосоог дарамталж байгаад наалгуулав. :RD

Муу одко хөдлөхгүйм байна.

:-D :-o
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: Més que un club

Postby F.C.B » Sat Dec 13, 2008 12:48 am

Barca-гийн сүлд дуу дуу гэж ямар юм байдгийн? Татаад авчихаар хаяаг байна уу
F.C.B
 
Posts: 1
Joined: Sat Dec 13, 2008 12:02 am

Re: Més que un club

Postby Ortiz » Sat Dec 20, 2008 4:37 pm

hey poseidon!!!
Би чиний энд байгаа мэдээнүүдийг ашиглаж болох уу нөгөө сайтдаа???
чамтай яаж болбоо барих вэ!>?
Чи намайг мэссэнжэрдээ нэмчих би ер нь ихэнхдээ байна...
tumen00009@yahooooo
shu za
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: Més que un club

Postby Г.Баяраа » Tue Jan 06, 2009 12:18 am

Каталоны шүтээн-Пеп

М.СУГАР-ЭРДЭНЭ
Image
Нэр: Хосеп Гвардьола Сала (каталонаар: Жозеп Гвардьола и Сала)
Төрсөн өдөр: 1971 оны нэгдүгээр сарын 18
Төрсөн газар: Санпедор (Барселона, Испани)
Гэр бүлийн байдал: эхнэр, 3 хүүхэдтэй
Тоглосон багууд: «Барселона» (1990-2001), «Брешиа» (Итали) (2001/02, 2003), «Рома» (Итали) (2002/03), «Аль-Ахли» (Катар) (2003-2005), «Дорадос» (Мексик) (2006)
Дасгалжуулсан багууд: «Барселона-Б» (2007/08), «Барселона» (2008 оноос)


Гавьяа шагнал:
Аваргуудын лиг-1991/92, Европын Цомтнуудын цом-1996/97, Европын супер цом (2)-1993, 1997
Испанийн аварга (6)- 1990/91, 1991/92, 1992/93, 1993/94, 1997/98, 1998/99
Испанийн цомын аварга (2)- 1996/97, 1997/98, Испанийн Супер цомын эзэн (4)-1992, 1993, 1995, 1997
Олимпийн аварга- 1992
Хувийн шагнал: Трофео Браво (1992), “Евро-2000” шилдэг 11 тоглогчид багтсан.


Наяад оны сүүлээр алдарт “Барселона” хямралд ороод байлаа. Дотооддоо хэрүүл маргаантай, том тэмцээнээс ямар ч шагнал медаль байхгүй, дээр нь Мадридын дайснууд Испанид хаанчилж байсан нь олон сая балиашгуудыг галзууруулахад хүргээд байв. Дасгалжуулагч нар ирээд л яваад л, одууд ч солигдоод л, тоглолтын стиль тактик бараг тоглолт бүр дээр өөрчлөгдөж, “Эзэн хааны цом” мэтийн жижиг тэмцээнд л хааяа нэг түрүүлдэг болоод байлаа.

Ялангуяа Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Терри Венейблсээр удирдуулж ороод ялагдсан нь том цохилт болсон юм. 1987/88 оны улиралд үзэгчдийн тоо рекорд тогтоох хэмжээнд хүртэл унаж, “Ноу Камп” цэнгэлдэх дүүрэн хүнтэй байна гэдгийг мартаад байв. Энэхүү хүнд үед ерөнхийлөгч Хосеп Луис Нуньес Голландын Йохан Круиффыг дасгалжуулагчаар урьж түүхэн шийдвэр гаргасан билээ. Урт удаан үргэлжилсэн хямралтай үед гаргасан энэ шийдвэр тэр үед олон хүнд галзуу гэж бодогдож байсан биз ээ.

Нэг талаар Круифф “Барса”-гийн түүхэнд төдийгүй хөлбөмбөгийн түүхэнд арилшгүй мөр үлдээсэн агуу тоглогч ч нөгөө талаас залуу туршлагагүй дасгалжуулагч байлаа. Круиффт багийг дахин сэргээн мандаах болон фэнүүдэд хайрлагдсан тоглолтын стилийг нь буцааж авчирч, шүтэн бишрэгчдийн алдагдсан бахархлыг сэргээх хүнд хэцүү үүрэг даалгавар оногдож байв. Мэдээж хэрэг бас нэгэн үүрэг нь “Барса”-гийн түүхэнд шинэ баатар од бэлэглэх явдал.

Круиффийг “Барса”-д дахин ирэх энэхүү 30 жилийн дотор “Барса” хоёрхон удаа Испанийн аварга болсон юм. Эхний удаа 1973-74 оны улиралд Круифф ирээд Михелсийн баг аварга болж байлаа. Тэгвэл дараагийн титмийг 11 жил хүлээж нэг юм Венейблсийн удирдлагаар хүртсэн. Тэр улирлын тоглолтын үед “Камп Ноу” цэнгэлдэхэд Шустер тэргүүтэй томчуудад бөмбөг зөөн, атаархангуй харцаар ширтэх нэгэн хүүг анзаарч болох байлаа. Анзаарахад ч хэцүү байсан байх, яагаад гэвэл тэр хүүд онцгой юм юу ч байсангүй, туранхай жижигхэн хүү. Биеийн хөгжлөөсөө болоод тэр хүү хөлбөмбөгчин болох шансаа алдах шахсан бөгөөд “Барса” ч ирээдүйн домгоо алдаж магадгүй байсан.

Хүүг Хосеп Гвардьола гэх бөгөөд каталоны Санпедор гэдэг жижигхэн хотоос иржээ. Хосеп анхны Пап Гэгээн Петрийн өргөмжлөгдсөн өдөр төрсөн. Каталонд Гэгээн Петрийг Сан Пере гэж нэрлэх агаад Санпедор хотын шүтээн нь юм. Хүү багаасаа хөлбөмбөгт хорхойтой тул эцэг эх нь Манресын “Гимнастика” гэдэг хүүхдийн багт өгчээ. Авьяастай хүүгийн тоглолт “Барса”-гийн алдарт скаут Ориоль Тортын анхаарлыг татаж, “Барса”-д шалгалт өгөх эрхтэй болов. Эхний хоёр шалгалтад унасан Хосеп нутаг буцах байсан боловч Ориоль Торт түүнд итгэж найдаж байлаа.

Гурав дахь шалгалтад “Барселона”-гийн хүүхдийн академийн бүх томчууд цугларсан байсан бөгөөд Хосеп амжилттай өгснөөр 1984 оны зургадугаар сарын 24-нд 13 настайдаа хүслэн болсон “Барса”-даа орж чаджээ. Ингээд шууд л аз жаргалтай болоод явчихсангүй. Дээд дурдсан биеийн хөгжил муутай нь зарим дасгалжуулагчийг энэ хүү мэргэжлийн хөлбөмбөгч болж чадна гэж үү гэж эргэлзэхэд хүргэж байв. Хүүхдийн багаас идэрчүүдийн багт дэвших үедээ Гвардьола үеийхнийхээ хажууд хэдэн насаар дүү юм шиг л ялгаатай харагдаж байв.

Гэвч агуу Круифф ч эрт үед “Аякс”-т ирэхдээ туранхай жижиг хэмээн хэлүүлж явсан гэдэг. Багийн эмч Бестит хүүг судалж үзээд “Зүгээр ээ энэ хүү 180 см болтол өснө” хэмээн амласан ба тусгай хоолны дэглэмийн ачаар Хосеп ч өсч, эсгий ч сунасан бөлгөө. Харин багтаа Хосеп “noi de Santpedor”, өөрөөр хэлбэл “Санпедорын бацаан” гэсэн хочтой болсон байна. Угаасаа Хосепт бие бялдар, техник, гоё сайхан гоол гээд хүнд гайхуулах юм байсангүй. Уран сайхан хуурч, гоё гоол хийн бусдын анхаарлыг татах гэсэн бусад хүүхдүүдээс нэг ялгаатай нь Хосеп бөмбөг аваад л шууд дамжуулдаг, өөрөө гоол оруулах гэж зүтгэдэггүй байлаа хэмээн Торт дурсаж байна. Тэр үеэс л Хосепийн багийн лидер болох шинж нь бүрдэж эхэлсэн гэдэг.

Хосепийг “Камп Ноу” анх харсан нь 1986 оны дөрөвдүгээр сарын 16. Аваргуудын лигийн хагас шигшээд “Гётеборг”-той тэнцээд 11 метрийн цохилтоор хайнаа хагалж байсан үе. Виктор Муньос шийдвэрлэх бөмбөг оруулангуут Гвардьола талбай дээр үсэрч гаран хүзүүнд нь зүүгдэн баярлаж байсан нь видео бичлэг, фото зурган дээр тод гэгч нь гарсан бөгөөд удахгүй энэ залуу “Барса”-д ямар хэмжээний тоглогч болох вэ гэдгийг харуулсан агшин байсныг тэр үед олон хүн мэдээгүй болов уу.

Йохан Круифф “Барса”-д ирээд шууд “Реал”-ыг дараад эхэлсэнгүй. Гэхдээ тэр тоглолтын тактикаас эхлэн шинэчлэлт хийж, залуу хөлбөмбөгчдийг бэлтгэх явдалд анхаарлаа хандуулж байв. 3-4-3 системээр тоглон, баруун зүүн жигүүрийн идэвхтэй довтолгоо, тэгээд тоглолтыг удирдаж чадах ухаалаг төвийн хагас хамгаалагчид Круифф найдвараа тавьж байв. Эхний үед төвийн хагас хамгаалагчаар Луис Мильяг тоглуулж байсан ч 1990 онд Милья гэрээний нөхцлөө сайжруулахыг шаардан багийн удирдлагатай маргалдаад заналт дайсан “Реал”-д орчихов. Круифф нэгэн хэсэг Мильягийн байрлалд Гильермо Амораг туршиж үзсэн ба удалгүй шинэ хагас хамгаалагч авахаар хөөцөлдөн 1990 оны арваннэгдүгээр сард Данийн шигшээ, “Ливерпуль”-ийн Ян Мёльбиг авах дөхсөн боловч больсон байна. Яагаад болив оо гэхээр Круифф тэр үед залуучуудын багт 19 настай Хосеп гэдэг авьяаслаг залуу байгааг мэдэж байсан болохоор тэр.

1990 оны арванхоёрдугаар сарын 16-нд Хосеп Гвардьола “Ноу Камп”-т “Кадис”-тай хийсэн тоглолтод анх удаагаа нэгдүгээр багт тоглосон. Эхний тоглолт амжилттай болсонгүй. Пеп биеэ барьж сандраад, шар хуудсаар торгуулж, хэрэв Бакеро тогтоож бариагүй бол улаан ч авч болох байлаа. Энэхүү Хосе Мари Бакеро болон Андони Субисаррета нар залуу Пепийн гол түшиг тулгуур нь байлаа. Энэ улиралд Пеп дөрөвхөн тоглолтод оролцсон ба Круиффыг Пепээс болж хайр найргүй шүүмжилж байв.

Мёльбиг аваагүйгээс гадна хэдий авьяаслаг ч туршлагагүй залууг зүрхийг нь үхүүлж, ирээдүйг нь баллах нь хэмээн бичицгээж байлаа. Харин Йохан юу хийж байгаагаа мэдэж, Гвардьолагийн авьяаст итгэж, найдаж байв. Мэдээж эхний тоглолтын дараа түүнийг муу тоглолоо хэмээн загнаж, бүр буцаан II багт шилжүүлэн, дараагийн тоглолтод заавал гоол хийх үүрэг өгсөн гэдэг. Барсагийн баг “Сабадель”-ийг 4:0-ээр бут ниргэж, Пеп талбайн төвөөс хүчтэй цохилтоор гоол хийн, тушаалыг биелүүлээд нэгдүгээр багтаа буцан ирсэн. Дахиж тэрбээр II багт дасгалжуулагчийн хувьд л очсон юм.

1977 оны аравдугаар сард Франкогийн үхлээс хоёр жилийн дараа Каталоны ерөнхийлөгч Хосеп Таррадельяс Францаас нутагтаа буцаж ирсэн. Засгийн газрын байрны индэр дээрээс тэрбээр ард олонд хандан “Каталончууд аа! Би гэртээ ирлээ” гэсэн алдарт үгээ хэлсэн. 15 жилийн дараа тавдугаар сарын нэгэн дулаахан үдэш яг тэр талбай дээр ард олон яг л тэр үе шиг баярлан хөгжиж байлаа. Ерөнхийлөгч зогсож байсан тэр индэр дээр одоо тэдний шүтээн болсон хөлбөмбөгчид зогсож байна. Тэд үг хэлэн ялалтаа тайлагнаж, легионерүүд нь хагас хугас испаниар ярьж байтал гэнэт индэр дээрээс цэвэр каталоноор 15 жилийн өмнөх алдарт үг сонсогдох нь тэр.

“Каталончууд аа! Тэр харьж ирлээ”. Тэр гэдэг нь Аваргуудын лигийн цом. Ингэж хэлээд Пеп цомоо өндөр өргөн ард олондоо харууллаа. Каталон хүн болгонд ойр дотно энэ үг аваргын цомоос алслагдаж байсан ард олонд талх тариа шиг л хэрэгтэй зүйл байсан юм. Энэ амжилт тэр жилийн ганц нь байсангүй, харин ч бусад шагналын эх болж өгсөн юм. “Уэмбли”-д болсон түүхэн тулааны дараа лигийн гурван тоглолт үлдээд байлаа. Эхний хоёр тоглолтод нийлбэр дүн 10:0 харьцаатай ялсан ч сүүлийн тойрогт “Реал”-аас нэг оноо дутуу байв. Аз болж Мадридын баг “Тенерифе”-д ялагдсанаар “Барса” аварга болсон. Зун нь Пеп төрөлх “Ноу Камп”-даа олимпийн аварга болж, дараахнаас нь шигшээ багт уригдав. 21 хүртэлх насны дэлхийн шилдэг хөлбөмбөгч болж, Италийн “Ювентус” түүний араас ангуучилж эхэлсэн.

Хэдэн жилийн өмнө 1986 онд “Барса” Аваргуудын лигт “Ювентус”-ийг буулгаж авч байлаа. Тэр үед Хосепт Мишель Платини тэргүүтэй “Ювентус”-ын тоглолт ихэд таалагддаг байсан ба гэрийнхээ хананд зургийг нь хадсан байдаг байв. Магадгүй тэр үед Пеп хэрэв “Барса” биш бол “Юве” гэж бодож байсан ч байж болох. 21 насандаа Хосеп Гвардьола Европын шилдэг хөлбөмбөгчдийн тоонд ороод байв. Түүнийг гадаадад ч шүтэн биширч байсан ч төрөлх Каталонд бол бүр дээдэлж байлаа. Гадаадын олон тоглогчтой байсан “Барса”-гийн фэнүүдэд кантерано, нутгийн жинхэнэ каталон тоглогч хэрэгтэй байсан юм. Хосепийн хүн чанар, тоглолт, тэгээд жинхэнэ каталон хүн гэдгээрээ “Барса” төдийгүй Каталоны бэлгэ тэмдэг болж чадсан. Тоглогч байсан 11 жил төдийгүй одоо ч түүнээс цааш ч тэрбээр үүрд “Барселона”-гийн бэлгэ тэмдэг хэвээр байх болно.

Мөрөөдлийн багийн тоглолтод Пеп дорхноо дассан. Хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг багийн нэгний гол үүргийг ийм залуудаа гүйцэтгэнэ гэдэг ховор тохиолдол. Биеийн бэлтгэлийн хувьд бас л сул хэвээр байсан тул тэр бөмбөг булаах, түлхэлцэхдээ хүчтэй биш байлаа. Энэ талаа засах гэж тэр дараа нь тухтай үзэх болно. Харин тэр үед Хосепийн үүрэг өөр байлаа. Тэр тоглолтыг удирдан найруулж, хэмнэлийг тааруулан, хаанаас довтлохыг шийдэж байв. Талбайг харах мэдрэх гайхамшигтай чанарынхаа ачаар тэр бөмбөг удаан залалгүй хоромхон зуур ухаалаг шийдвэр гарган, оновчтой дамжуулалт өгч байлаа.

Image
Тэр Круиффын хэлээд байгаа “талбайг бүхлээр нь ашиглах”-ын үр дүнг сайтар ойлгож байснаас түүний зах жигүүр лүү өгөх хурдан дамжуулалтууд эсрэг талыг сандрал сүйрэлд хүргэж байлаа. Йохан Круиффын довтлох тоглолтын үзэсгэлэн хэмээх философийг сайтар ойлгож, талбайд хэрэгжүүлж байв. Тийм болохоор Пепийг талбай дээрх дасгалжуулагч гэж нэрлэж байлаа. Круиффын ачаар Пеп урьд өмнө байгаагүй шинэ төрлийн хөлбөмбөгчний дүрийг бүтээсэн бөгөөд түүний “Барса”-гийн түүхэнд үлдээсэн мөр бусад од лидер, ахлагчийн мөрнөөс хавьгүй гүн гүнзгий билээ.

Яагаад сүүлийн арван жилд “Барса”-гийн залуучуудын багаас ийм олон авьяаслаг хагас хамгаалагч төрөв гэдэг дээр ч түүний үүрэг их. Хави, Иньеста, Сеск бүгд л хүүхдийн багт сурч байхдаа хэнийг шүтэж, хэнийг дууриаж явснаа ярихад Пепийн нэр л гардаг. Хосеп ч залуу авьяаслаг тоглогчдод анхаарлаа хандуулдаг, тэднийг үзэхийг хүсдэг. Энэ аргагүй. Энэ бол түүний үлдээсэн өв хөрөнгө, Круиффын өв хөрөнгө билээ.

1996 онд Круифф ерөнхийлөгч Нуньестэй муудалцаад халагдсаны дараахан Каталоны ахмад тоглогч Бакеро ч зодог тайлсан. Ингээд Пеп бүх “Барса” Каталоны бэлэг тэмдэг болж, түүний нэр хүнд баг дотор төдийгүй Каталон мужид үгээр илэрхийлэхийн аргагүй агуу байлаа. Гэвч шинээр ирсэн дасгалжуулагч Бобби Робсон арай туршлагатай гээд ахлагчийн туузыг Румыний Попескуд өгсөн. Багийн тактик схем ч өөрчлөгдөж, Пеп Попескутай хамт төвд тоглох болсон. Энэ улирлын дараа Пеп “Парма”-д очих дөхсөн ч Робсон явж, оронд нь Голландын Луи ван Галь ирэх болсон тул “Барса”-д үлдсэн байна. Луи ван Галийн “Аякс”-ын тоглолт, сахилга бат Гвардьолад үнэхээр таалагддаг байлаа.

Италийн “Парма”-гийн тавьсан санал цалин хөлсний хувьд ч илүү сайн байсан тул Пеп “Барса”-д цалингаа нэмүүлэх санал тавив. Багийн удирдлага эхэндээ зөвшөөрөхгүй байснаа балиашгуудын шахалтаар 1997 онд цалинг нэмж, 2001 он хүртэлх гэрээ шинээр байгуулсан. Энэ нь Гвардьола багт төдийгүй Каталонд ямар их нэр хүндтэйг харуулсан ч Нуньесийн аппаратад фэнүүдийн бодол хүслийг эзэмдсэн, тэр тусмаа Круиффын талын хүн байхад дуртай биш байлаа. Тэгээд ч Круифф халагдаад тийм их удаагүй байв. Байдал хурцдаж байв. Ядаж байхад Пеп наймдугаар сарын 27-нд Ригад “Сконто”-той тоглож байгаад гэмтчихэв. Улирлын дундуур буцаж ирсэн ч зургаан тоглолтод оролцоод л дахин гэмтэв.

Францад хийсэн эмчилгээ үр дүнгүй болсноос зургадугаар сард Барселонад хагалгаанд орлоо. Тэрээр хагас жилийн дараа 1998 оны арванхоёрдугаар сард багтаа буцаж ирлээ. Гэмтэлтэй байх үед нь багийн удирдлага түүнээс салах гэсэн янз бүрийн арга хэмжээ авч, нийт ард олны нүдэн дээр нэр хүндийг нь унагаах бодлого явагдаж байв. Хэвлэл мэдээллээр хувийн амьдралынх нь талаар бичиж, гэмтэлтэй байхдаа Каталоны загвар зохион бүтээгч Тони Мирогийн шоунд оролцсон хэмээн буруутгаж, Мигель Мартигийн шүлгийг нийтийн өмнө уншсаных нь төлөө үндэсний үзэлтэн гэж шүүмжлэв. Энэ Каталоны яруу найрагч Пепт их нөлөө үзүүлсэн хүн гэдгийг дурдах хэрэгтэй.

Пеп зүгээр нэг хөлбөмбөгч байсангүй, боловсролтой соёлтой хүний хувьд Каталоны олон алдарт яруу найрагч, зохиолч, найруулагч нартай нөхөрлөн, боломж гарвал соёл урлагийн арга хэмжээнд оролцох дуртай байв. Нэр хүнд унагаах гэсэн ажиллагаа үр дүнд хүрээгүй юм, Пеп урьдын адил фэнүүд дотор нэр хүндтэй хэвээр байв. 1998 оны зургадугаар сард хагалгаа хийлгэсэн тул тэр ДАШТ-д оролцож чадсангүй. Энэ нь Пеп шигшээ багийн хоёр том тэмцээн алгасч байна гэсэн үг байв. 1994 оны ДАШТ-д оролцсон ч Англид болсон “Евро”-д Хавьер Клементе түүнийг авч яваагүй.

Шигшээ багт Камачо ирснээр Пеп тогтмол тоглосон бөгөөд 2001-02 онд сэргээшийн хэрэгт холбогдсон ч Камачо урьсаар байсан юм. Гэвч гэмтэл аваад 2002 оны ДАШТ-д оролцож чадаагүй. “Евро-2000” түүний хувьд шигшээ багт тоглосон сүүлийн том тэмцээн болжээ. Испанийн шигшээд тоглохоос тэр ер татгалзаж байсангүй. 1992 онд анх уригдсанаасаа хойш тэр “Барса”-д тоглодогтойгоо адилхан л хамаг хүчээрээ тоглож байв. Шулуун шударгаар “Миний эх орон Каталон. Каталоны шигшээ гэж албан ёсоор байхгүй болохоор л Испанийн шигшээд тоглодог” хэмээн мэдэгдэж байлаа.

Хосеп Гвардьола “Барса”-гийн 100 жилийн ойн улиралд гэмтлээ эдгээгээд ахлагчийн туузаа зүүгээд багтаа эргэж ирлээ. Тэр үеийн “Барса” голландчуудаар дүүрч, жинхэнэ каталон хүн дутагдаж байсан цаг. Харин үүнийг голланд дасгалжуулагчид хэн ч тайлбарлаж ойлгуулж чадсангүй. Багийн ахлагч Пеп гарааны 11-т үргэлж гарч чадахаа больсон. Зодог тайлсан хойноо Пеп Ван Галийг магтан, их юм зааж сургасан хэмээн ярьсан ч үнэн хэрэг дээрээ Ван Гальд багт өөрөөс нь илүү нэр хүнд, нөлөөтэй тоглогч байх нь гай болоод байв.

1999/2000 оны улиралд Гвардьола бага зэргийн гэмтлийн дараа дахин тоглож, дараалан ялагдаад байсан “Барса” ялж эхлэн, бүгд Пеп Пеп гэж байхад Ван Галь “Гвардьола тоглоод баг ялж байгаа биш, хаалгач Рууд Хесп гэмтлээс буцаж ирсэн болохоор бид ялж байна” гэж мэдэгдсэн. Гэвч дараа нь Пепгүй “Барса” дөрвөн тоглолт нийт 1:12-оор ялагдсаны дараа Пеп талбайд гаран “Челси”-г 5:1-ээр будаа болгосныг юу гэж тайлбарлах вэ? Иймэрхүү жижиг сажиг зүйлс олшрох болсон, тэгээд ч гэрээ дуусах дөхөж байгаа тул Гвардьола ирээдүйгээ бодохоос өөр арга байхгүй болсон.

Тэр үед л Пепийн агент Итали, Английн багуудтай ярилцаж эхэлсэн юм. Харин Пеп “Барса”-г гэрээгээ сунгах болов уу гэж хүлээсээр л байлаа. Найдвар нь биелэхгүйг ойлгосон Гвардьола 2001 оны дөрөвдүгээр сарын 11-нд хэвлэлийн бага хурал хийлгэн энэ улирал дуусаад өөр багт очих болсноо зарлав. Тэрбээр “11 жил тоглоод ядарлаа, бас өөр орон үзэж, өөр газар хүчээ соримоор байна” хэмээн тайлбарласан. Багийн бэлгэ тэмдэг болж байгаа нь ч сэтгэл санааны том дарамт болж эхэлсэн хэрэг.

Тэр хэрүүл маргаан хийлгүй, чимээгүйхэн гараад явчихсан. Гэвч багаас өөрийнхөө домог болсон тоглогчийг ингээд чимээгүй явуулчихсан нь харин ч энд нэг л НО байна даа хэмээн Каталон даяар чарлаж байлаа. “Камп Ноу”-д сүүлийн тоглолтоо Хосеп “Сельта”-гийн эсрэг хийсэн. Стадион тэр чигээрээ Гвардьола гэсэн плакатаар дүүрж, фэнүүд хэзээ ч мартахгүй хэмээн амлаж байлаа. Пеп даруухан шиг салах ёс хийх гэсэн боловч багийнхан нь хүчээр өргөж мөрөндөө суулган, цэнгэлдэх тойрсон. Үзэгчид харьж, цэнгэлдэх хоосорсон хойно Пеп 17 жил тоглосон ногоон талбайдаа дахин гарч, стадионтойгоо салах ёс хийсэн гэдэг. “Барса”-гийн түүхэнд бүтээсэн гавьяаг нь үнэлж Гвардьолаг бүх үеийн Каталоны шилдэг хөлбөмбөгч, “Барса”-гийн түүхэн дэх шилдэг хагас хамгаалагчаар тодруулсан байна.

“Барса”-гийн эсрэг тоглохыг хүсэхгүй байсан Пеп шинэ багаа гадаадад хайж эхэлсэн. Бага насных нь шүтээн Мишель Платини тоглож байсан “Ювентус”-т орохыг хүсч байв. “Юве” ч түүнийг авах болж байтал Карло Анчеллотти халагдан, шинэ дасгалжуулагч Марчелло Липпи өөр хүн авах болсон. Хосеп аравдугаар сар хүртэл хүлээсэн ба урилга ирсэн нь жижигхэн “Брешиа” байв. Энэ багт тоглосноор тэр алдарт Роберто Бажотой найз болжээ. Дараа нь Гвардьола түүнийг хамт тоглож үзсэн хамгийн шилдэг хөлбөмбөгч гэж нэрлэсэн байдаг. “Брешиа”-д эхэндээ бүх юм сайн сайхан явж байлаа.

Гэвч 2001 оны арваннэгдүгээр сарын 21-нд Хосепийн цуснаас сэргээш илэрлээ. Түүний дөрвөн сар тоглох эрхийг нь хасч, 7 сар хорих ял оноов. Тэр үед Италид дугуйчдын сэргээшний асуудал ихээр гарч байсан тул шүүхээс ийм хатуу шийтгэл оноосон юм. Пепээс гадна Фернанду Коуту, Эдгар Давидс, Яп Стам нар сэргээшээр шийтгүүлсэн. Тэд шийтгэлээ хүлээгээд дахин тоглож, шүүх энэ тэрээ мартсан бол Пеп үнэн шударгыг тогтоох гэж олон сар, жил шүүхдэхээс айгаагүй юм. “Италийн шүүх миний нүд рүү эгц харахаас айж байна” хэмээн Гвардьола ярьж байв.

Өмгөөлөгчтэйгээ цуг заргалдсаар тэр цуснаас нь илэрсэн нандролон сэргээшний замаар биш, өөр жирийн хоол ундны замаар орсон гэдгийг батлах гэж зүтгэсээр, нэр төрөө сэргээх гэж оролдсоор санасандаа хүрсэн. Бүр 2007 оны намар Брешиагийн шүүх түүнийг цагаатгасан тогтоол гаргаж, Пепийн нэр төр сэргэсэн. Улирлын ихэнхийг шийтгэлээр өнгөөрөөсөн ч Гвардьола найруулагчтай, Бажо довтлогчтой “Брешиа” сайхан тоглож, Пеп “Рома”-гаас урилга авав. Капелло талбайн төвд хагас хамгаалагчаараа хамгаалалтын цайз хийлгэх сонирхолтой байсан тул найруулагч Пепт байр олдсонгүй. Тэр “Рома”-д хэдхэн тоглоод “Брешиа”-д буцаж ирэн, доод лигт унахаас нь аварсан билээ.

Ингээд л хөлбөмбөгч Гвардьола зодог тайлж магадгүй байв. 2003 онд “Барса”-д ерөнхийлөгчийн сонгууль болж байв. Сүүлийн жилүүдэд хэрүүл маргаанаар олон сайн хөлбөмбөгчөө алдсан, өр зээлэнд орсон гээд багийн байдал хямралтай байсан тул энэ сонгууль халуухан юм болох нь ойлгомжтой байв. Сонгуульд өрсөлдсөн Льюис Бассат түүнийг штабтаа урьж, хэрэв сонгуульд ялбал “Барса”-гийн техникийн захирал болгохоор амласан байв. Бассат Лапортад ялагдсан бөгөөд гол буруутан нь Пеп гэж сонин хэвлэлээр бичиж байлаа. Өрсөлдөгч нартайгаа адил Пеп тийм од авчирна энэ тэр гэж худал том амлаж чадаагүй тул Бассат ялагдсан гэж судлаачид ярьж байв. Сонгуульд ялагдсан учир Пеп зодог тайлахаа болино. Зодог тайлах дөхөж байгаа олон оддын адил Пеп Катар явлаа.

Мэдээж мөнгө төгрөгнөөс гадна энэ нь түүнд шинэ орон газар үзэх болон олон ододтой хамт тоглох боломж олгож байв. Эхний жилээ л тэр шилдэг хөлбөмбөгч боллоо. Хоёр жил Азид тоглосны дараа Сесар Луис Меноттигийн зуучлалаар “Ривер Плейт”-д орох дөхсөн боловч бүтсэнгүй. 2005 оны сүүлээр Мальоркад гольф тоглон, бөмбөг дахин өшиглөхгүй нь гэж байтал гэнэт Мексикээс урилга ирлээ. “Дорадос”-ын дасгалжуулагч Хуан Мануэль Лильо тэр хоёр найзууд байсан бөгөөд хөлбөмбөгийн талаар санал их нийлдэг байв. Хэрэв Бассат сонгуульд ялсан бол Лильо “Барса”-гийн дасгалжуулагч болох байсан гэсэн цуурхал ч байв. Пеп Мексикт хагас улирал тоглосон. Гэвч өнгөрч буй цаг хугацааг зогсоож болохгүй. 2006 оны арваннэгдүгээр сард Хосеп Гвардьола зодог тайлснаа зарлажээ.

“Барса”-д захиргааны ажил хийх боломж байсан ч тэр дасгалжуулагч болохоор мөрөөдөж байв. 2006 онд дасгалжуулагчийн сургууль төгсөж, баг удирдах эрхтэй боллоо. 2007 онд “Барса” Пепийг хүүхэд залуусын скаутаар авах гэсэн боловч тэр дасгалжуулагч болох хүсэлтэйгээ хэлсэн байна. Ингээд хоёрдугаар багийн дасгалжуулагчаар томилогдов. Урьд улирал нь “Барса-Б” бүрэлдэхүүн сайтай ч түрүүлж чадаагүй байв.

Тийм болохоор Пепийн хувьд энэ нь төрөлх багтаа буцаж ирэх боломжоос гадна дасгалжуулагчийн ажлын практик хийх сайхан шанс болсон юм. “Барса-Б” багт ажиллах энэ боломжоос Пеп татгалзсангүй. Зургадугаар сарын 21-нд Хосеп II багийн дасгалжуулагчаар албан ёсоор томилогдлоо. Пеп хөлбөмбөгтэй холбоотой л бол тактикаас эхлээд эмнэлэг ч сонирхдог байлаа. Тоглогч байсан үеийн туршлагаас гадна хамт ажиллаж байсан олон алдарт дасгалжуулагчдаас бага багаар юм сурч авсан байлаа.

Бьелса, Менотти, Капелло, ван Галь... Энэхүү алдарт мэргэжилтнүүд залуу дасгалжуулагчид их нөлөө үзүүлсэн ч тэр хэнийг нь ч сохроор дууриахыг хүссэнгүй. Йохан Круиффын үзэл бодол түүний ажилд нөлөөлсөн нь ойлгомжтой. Тоглогч байх үеийн ярилцлагууд болон бичсэн номноос нь Пепийн хөлбөмбөгийн философи нь ил тод харагдана. Довтолж тоглох, хоёр жигүүрийг байнга ашиглах, бөмбөг эзэмших, хамгаалалтаас довтолгоонд хурдан шилжих, төвийн хагас хамгаалагчийн том үүрэг.

Хосеп Гвардьола “Барса”-г ингэж тоглохыг хүсч байгаа, ингэж тоглохыг тамирчдаасаа шаардаж байгаа. Түүний бэлтгэл Круиффынхтай төстэй гэнэ. Бөмбөг залан, жижиг талбайд маш хурдан квадрат тоглоод, тэгээд биеийн бэлтгэл. Өрсөлдөгчөө судлахад Пеп маш том үүрэг өгч байна. Хоёрдугаар багт энэ тал дээр тусалж байсан Тито Вилановаг үндсэн багт авчирсан. Судалгаан дээр үндэслэн онолын бэлтгэл хийх ба тоглогчдод айлын тал яаж тоглох болон яаж болох, хэрэв тэгвэл тэгнэ гэх мэтээр хийх ажлыг нь зааж өгнө. Өрсөлдөгчөөс шалтгаалан тактик ч өөрчлөгддөг.

4-3-3 гэсэн үндсэн тактикаа тоглолтын дундуур 3-4-3 болгон өөрчлөх үе ч байдаг агаад оновчтой сэлгээ хийдгээрээ Пеп алдартай. Гвардьола тоглолтын үед чимээгүй суугаад байдаггүй, үргэлж тамирчдад зөвлөгөө өгөн удирдаж байдаг. Хэрэв тэд хүчээ нөөгөөд эхэлбэл тоглохыг шаардан хашгирч эхэлдэг. Шүүгч нарыг загнаж эхлэх нь ч энүүхэнд. Залуучуудын багийн алтан медаль Райкаардын үндсэн багийн хямралтай цаг хугацаа давхацсан бөгөөд Пеп Райкаардын байрыг эзлэх нь гэсэн цуурхал эртнээс явж байлаа.

“Барса” дотор баталгаатай амжилт, багийн уламжлал хоёрын алийг сонгох талаар маргалдаж байсан юм. Баталгаатай амжилт гэдэг нь Моуриньо бол уламжлал нь Гвардьола байлаа. Ингла, Сориано нар Моуриньог, Чики, Лапорта хоёр Гвардьолаг дэмжиж байв. Эцэст нь Лапортагийнхан ялсан ба үүнд нь Круиффын нөлөө их байсан нь мадаггүй. Круифф одоо ч “Барса”-д асар их нөлөөтэй хэвээр. Жозе Моуриньог “Барса”-гийн стильд тохирохгүй хэмээн хассанаас хойш Райкаард үлдэх юм болов уу гэж байтал “Барса” “Манчестер”-т ялагдсанаар Гвардьола гарч ирэх нь тодорхой болсон.

Пепийг хоёрдугаар багийн дасгалжуулагчаар томилохдоо багийн удирдлага зөвхөн залуучуудаа шат ахиулах бодол тавьсангүй, Пепийг өөрийг нь ч үндсэн багт урих практик болгож байсан ч ийм хурдан дэвшинэ гэж хэн ч бодоогүй биз ээ. 2003 онд дасгалжуулагчийн туршлага бараг байхгүй Райкаардийг дасгалжуулагчаар урьсан нь маш том аз туршсан зүйл байсан ч үр дүнгээ өгсөн. Тийм болохоор Пепийг урьсан хэрэг.
Image
Хосеп Гвардьола “Барселона”-гийн дасгалжуулагч болоход багийн хувьд ч Пепийн хувьд ч аз туршсан хэрэг гэж олон хүн бодож байсан ч каталончуудын Пепийг хайрлах хайр хүндэтгэл нь фэнүүдэд манай баг сэргэн мандана гэсэн итгэл найдвар төрүүлсэн. Туршлагагүй гэж үү? Хөлбөмбөгийн ертөнцөд Пепт олон шүтээн байсан төдийгүй олон алдарт тоглогч, дасгалжуулагч ч түүнийг хүндлэн биширдэг байв. Түүнийг бахархдаг тоглогчдын нэг нь “Реал”-ын домогт Хорхе Вальдано. “El Pais” сонин дээр Хорхегийн “Лидер” номын хэсэг гарсан бөгөөд тэнд түүний Хосептой ярилцаж буй хэсэг байдаг.

Вальдано: Пеп, зодог тайлаад юу хийх гэж байна?
Гвардьола: Мэдэхгүй л байна. Дасгалжуулагч л болох санаатай.
Вальдано: Юу ярьж байгаа юм. Чи аль хэдийнээ дасгалжуулагч болчихсон хүн.
Энэ ном 1999 онд гарч байж.

Хөлбөмбөгчин Пепийг мэддэг хүмүүс түүнийг тоглогч байхаасаа л дасгалжуулагчид хэрэгтэй бүх чанарыг агуулсан байсан гэж үздэг. Тоглолт ойлгоно, удирдан зохион байгуулах чадвар гээд л. Гвардьола довтолгооны хөлбөмбөг тоглох нь мэдээж, мөн багийн доторх уур амьсгалыг гартаа барих нь ойлгомжтой. Одуудтай ажиллаж байсан туршлага байгаа тул хэрэгтэй үед хатуу шийдвэр ч гаргаж чадна.

Түүнд өөрт нь шулуун шударга, хатуу дасгалжуулагч нар таалагддаг байсан. Тийм байхыг ч өөрөө хүсч байна. Хосеп ямархуу дасгалжуулагч болохыг цаг хугацаа харуулах ч одоо “Барса” хөлбөмбөгт хайртай, ухаантай дасгалжуулагчтай болсон нь маргаангүй. Хамгийн гол нь тэр өөрөө хаана ирснээ, юу хийхээ сайтар ойлгож байгаа явдал.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Més que un club

Postby orangeman » Tue Jan 06, 2009 6:56 am

Энэ ёстой гоё нийтлэл байна шүү... :eek:
Миний уншиж байсан нийтлэлүүдээс хамгийн тасархай нь ....
Пепын тоглолтыг би үзэж байгаагүй харин энийг уншаад ёстой цаг хугацааг буцаагаад ч гэсэн үзэх юмсан гэсэн хүсэл оргилж байна ...
Манай хүн чинь харин тухайн үедээ хийсэнээсээ доогуур үнэлэгддэг байсан юмуу даа..
ямар ч байсан ийм сайхан нийтлэл бичсэн хүнд баярлалаа бас монгол хэлрүү хөрвүүлсэнд нь энд тавьса хүмүүсд баярлав...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby PrOXy » Tue Jan 06, 2009 10:58 am

мэдүүштэй сайхан нийтлэл байлаа. :eek:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Més que un club

Postby Barcik » Tue Jan 06, 2009 1:31 pm

Гоё нийтлэл байна.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: Més que un club

Postby Lucifer » Wed Jan 07, 2009 2:57 am

Үнэхээр гоё нийтлэл байна. Сайн ч орчуулжээ. Энэ нийтлэлийг бичсэн таван цагирагийн Сугараагаас кулегийн үнэр нэвт ханхлахгүй байна уу. Энэ бол анхных нь ч биш. Өмнө нь гоё нийтлэлүүд бичиж байсан.

Миний хувьд Пепийг сайн мэдэхгүй. Яг намайг Барсаг дэмжиж эхлэж байх үед буюу 1998 оны үед Пеп тоглож байсан. Испанийн шигшээд ч тоглож байсныг нь санадаг. Гэхдээ бусдыг байлдан дагуулж байсныг нь тэр бүр санадагүй байсан болохоор өмнө л сайн тоглодог байжээ л гэж бодож байсан.

Сая энийг уншаад үнэхээр гэмтэл бэртэл, багийн удирдлагатай таардагүй асуудал байжээ.
Цаг л цаг хугацааны машинд суугаад өнгөрсөн үеээр аялсан юм шиг санагдлаа.

Үнэнийг хэлэхэд анх Пепийг дасгалжуулагчаар томилогдоход гайхаж бас дургүйцэж байснаа нуухгүй. Жозег болчоосой гэж найдаж байсан.

Гэхдээ одоо бол тун зөв шийдвэр байсан нь батлагдаж байна. Өнгөрсөн амралтын өдрөөр ESPN -ийн хөлбөмбөгийн мэргэжлтнүүд европийн лигүүдэд ямар баг түрүүлэх магадлалтай талаар ярилцаж байсан.
Англи:Ман Ю
Итали: Интер
Испаниа: Тодорхой. Аль хэдийн шийдэгдсэн. Энэ бол Барса. Харин Барса нэмээд СЛ авах магадлалтай гэж байсан

Ерөөл бат оршиг
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Més que un club

Postby Цэнгүүн » Wed Jan 07, 2009 9:18 pm

gaihaltai niitlel bna :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Més que un club

Postby Mr S » Mon Feb 23, 2009 11:20 am

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Més que un club

Postby BilguunRM » Mon Feb 23, 2009 10:06 pm

gaihaltai niitlel....
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Més que un club

Postby Мөөжө » Mon Feb 23, 2009 10:27 pm

Гоё нийтлэл бна! Али дээр уншчиxаад юм үлдээxэ мартчиxаж... Гайxалтай!!
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Més que un club

Postby Г.Баяраа » Sun May 31, 2009 12:49 pm

Image
Энэ жилийн аваргуудын лигийн финалыг маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болно гэж олон хэн бодож байсан нь лавтай. Тус тусын лигтээ түрүүлсэн, гайхалтай довтолгоонтой хоёр баг үлдсэн болохоор арга ч үгүй биз. Гэвч 27-ны үдэш Олимпийн цэнгэлдэхэд нэг баг нь давамгайлсан, уйтгартай гэмээр тоглолт өрнөж Каталоны алдарт Барса гурав дахь Аваргуудын лигийн цомоо өргөсөн билээ. Финалын тоглолтонд Барсачууд бүгд гайхалтай тулалдаж, тус тусын үүргээ амжилттай биелүүлсний дотор Пепийн санааг хамгийн их зовоож байсан зүүн жигүүрийн арын албыг Силвиньо нэр төртэйгөөр манаж, фенүүдийнхээ хүндлэлийг хүлээсэн юм. Өдгөө 35 настай тэрбээр энэ улиралд хэдий цөөхөн тоглолтонд оролцож, сэлгээний сандалд ихэнх цагийг өнгөрөөсөн ч хэрэгтэй үед алдаа мадагггүй итгэлтэй тоглолтыг үзүүлж жинхэнэ мэргэжлийн тоглогч гэдгээ харууллаа. Олны нүдэнд нэг их өртөөд байдаггүй энэ даруухан залуугийн намтраас бага зэрэг сонирхуулбал : 1974 оны 4 сарын 12-нд Бразилийн Сан Паулу хотноо төрсөн бөгөөд мэргэжлийн карьераа төрөлх хотынхоо Коринтианс багаас эхлүүлжээ. Энд тоглосон таван жилдээ тэрбээр муугүй амжилт үзүүлж Бразилийн аваргаар хоёронтоо тодорч байсан ба 1999 оноос европын багуудын анхааралд өртөх болжээ. Тухайн үед Португал, Испаний цөөнгүй багаас түүнд санал ирж байсан ч Арсеналын тавьсан саналыг хүлээж авсан аж. Төрсөн нутгаасаа цаг агаар, хэл соёлын асар их зөрөөтэй Будант Альбионыг зорих болсноо тэрбээр хожим Арсен Венгерийн найрсаг зантай холбон тайлбарласан байдаг. Буучдын бүрэлдэхүүнд багтсан анхны Бразил тоглогч хэмээн өргөмжлөгдөх болсон Силвиньо Англид ирсэн даруйдаа л Уйнтербөрнөөс зүүн жигүүрийн байрыг нь булааж гарааны тоглогч болж чаджээ. Хамгаалахаас гадна довтолгоонд идэвхтэй оролцдог түүнд Венгер ихээхэн итгэл хүлээлгэж пеналти хүртэл цохиулдаг байлаа. Харамсалтай нь энэ туршилт нь муугаар төгсөж Силвиньо Карлинг цомын Мидсборотой хийсэн тулаанд пенальти алдсанаар баг нь тэмцээнээс хасагдсан байна. Улиралын төгсгөлд Арсеналчууд УЕФА-н цомын финалд шалгарч чадсан ч мөн л пеналтиар дийлджээ. Фенербахчетэй хийсэн тус тулаанд Силвиньо үүргээ тун сайн биелүүлж, эсрэг багийнхаа олон довтолгоог үгүй хийж байсан юм. 2000-2001 оны улиралд Арсеналын бүтээгдэхүүд Эшли Коул хэмээх залуу гарч ирснээр Силвиньо сэлгээний сандалд шилжив. Энэ байдлаараа хол явахгүй нь тодорхой болсон тул тэрбээр Селта Вигогийн тавьсан саналыг хүлээн авч 2001 оны зун Испанийг зорьжээ. Түүнийг тоглосон жилүүдэд Селта муугүй амжилт үзүүлж УЕФА-н цом, Аваргуудын лигт шалгарч чадсан ч хэсгийн шатнаас хэтэрсэнгүй. Удалгүй 2004 оны улиралын төгсгөлд бүр 19-р байр эзэлж доод лиг рүү унах болсон нь Силвиньог шинэ баг хайхад хүргэжээ. Тухайн үед Франк Райкаардын өөрийн супер багаа бүрдүүлж байсан ба Бразил хамгаалагчыг хоёр сая еврогоор өөрийн болгосон байна. Эндээс л түүний удаан хүлээсэн ялалт амжилтын буухиа эхэлсэн бөгөөд Ла лигт хоёр жил дараалан аваргалж , Аваргуудын лигийн түрүүг хүртсэн Каталоны багийн амжилтанд Силвиньог чамгүй үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний дараах Барсагийн хүнд жилүүдэд ч Силвиньо багийнхаа төлөө үнэнчээр зүтгэж, чимээгүйхэн үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Хувийн амжилтаасааа илүү багийнхаа ялалтыг дээр тавьдаг нь Силвиньогийн хүндлүүштэй чанар. Күлүүд түүнд ам сайтай байдаг нь ч үүнтэй холбоотой. Шигшээ багийн намтрынх нь хувьд 2000 оны хавьцаа зургаан тоглолт хийснээсээ хойш дахин дуудагдаагүй аж.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Més que un club

Postby poseidon » Tue Jun 16, 2009 6:17 pm

За зуныхаа ажлыг эхлий даа... :mrgreen:

Энэ зун барсагийн талаар биш Ла лигийн талаар юм бичнээ... Та нар ла лигийн багуудын талаар хэр мэдэх вэ? Би лав юу ч мэддэггүй юм байна. Иймээс 2009-2010 онд тоглох 20 багийг танилцуулнаа... Өсөх эрэмбээр нь...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Tue Jun 16, 2009 6:24 pm

Ла лига

Image
Долоо хоног бүр гайхалтай тулаанууд өрнөсөн нэг улирал өндөрлөлөө. Бидний хувьд хөлбөмбөгийн аль ч лигээс илүүтэйгээр Английн Премьер лигийг илүү сайн мэддэг. Эрэмбээрээ түүнээс огтхон ч дутахгүй гайхалтай нэгэн лиг байдаг нь Испанийн хөлбөмбөгийн лиг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гэтэл бид энэ лигийн талаар, түүнд оролцогч багуудын тухай хэр мэдэх билээ? Уртаас урт санагдах зуны гурван сард ирэх улиралд Ла лигт хүч үзэх хорин багтай цувралаар танилцацгаая. Юуны өмнө бид Ла лигийн талаар товчхон сонирхоё.

Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн Примера дивизион (Primera División) буюу Ла лига (Liga de Fútbol Profesional) хэмээн алдаршсан тэмцээн нь 1927 онд Хосе Мари Ача гэгч хүний санаачлагаар бий болжээ. 2008 оноос эхлэн BВVA Liga нэртэй болсон бөгөөд 20 баг багтдаг. Жил бүр хамгийн муу үр дүн үзүүлсэн 3 баг уг лигээс хасагдаж, шинээр доод лигийн 3 баг солигдон ордог.

Ла лигийн түүхэнд нийтдээ 58 баг тоглосон байдаг ба 9 клуб л аваргын титмыг тэргүүндээ залж байв. 1950-аад оноос хойш Ла лигид Реал Мадрид, Барселона гэсэн клубууд үнэмлэхүй давамгай болж эхэлжээ. Мөнхийн өрсөлдөгч аугаа багуудаас гадна Атлетико Мадрид, Атлетик Билбао, Валенси, Севилья, Депортиво Ла Корунья, Реал Сосиедад, Реал Бетис клубүүд алтан жолоо өргүүлж байсан ажээ.

Ла лига нь дэлхийн хамгийн их үзэгчидтэй лигүүдийн нэг бөгөөд 2008 оны байдлаар дунджаар нэг тоглолтыг 29029 хүн үзсэн нь аливаа мэргэжлийн спортын лиг, тэмцээнүүдийн дотроос наймдугаарт, хөлбөмбөгтөө бол Бундеслиг, Премьер лигийн дараа гуравдугаарт орох үзүүлэлт юм.

Өрсөлдөөний хэлбэр

Лиг жил бүрийн есдүгээр сараас эхлэн дараа оны зургадугаар сард дуусдаг. Баг бүр бусад багуудтай өөрийн талбайд хүлээн авах болон эсрэг багийн талбайд зочлон очих гэсэн 2 тоглолт хийх бөгөөд нэг баг тухайн улиралд 38 тоглолтод оролцдог. Ялсан баг нь 3 оноо авах ба тэнцвэл 1 оноо авна. Багуудыг оноо авсан байдлаар нь буурах эрэмбээр үнэлэх бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд хоорондын тоглолтод хэн нь илүү оноо авснаар нь хүснэгтэд байр эзлүүлдэг. Хэрвээ хоорондын оноо нь ижил бол гоолын зөрүү ихтэй нь дээр нь бичигддэг.

Лигт дэвшин орох болон лигээс хасагдах нь Сегунда дивизионтой хийгддэг. Ла лигт хамгийн муу амжилт үзүүлсэн 3 клуб нь Сегунда руу унаж, Сегуда дивизионы эхний 3 клуб нь Ла лигт дэвшин ордог.

Ла лигийн эхний дөрвөн клуб дараа улирлын УЕФА-ын Аваргуудын лигид оролцох эрх өвөртлөдөг. Ингэхдээ эхний 3 нь шууд оролцох эрхээ авах ба дөрөвдүгээр байрт орсон клуб сонгон шалгаруулалтын гуравдугаар шатнаас Аваргуудын лигт ороцдог билээ. Европа цом хэмээн шинээр нэрлэгдэх болсон УЕФА-ын цомд тав болон зургадугаар байрт орсон клубүүд плей оффын шатнаас оролцож эхэлдэг.

Түүх
1927 онд тухайн үеийн томоохон клубүүдийн нэг “Аренас клуб де Гечо”-ын захирал Хосе Мари Ача Испани улсыг бүхэлд нь хамарсан үндэсний лигийг санаачлан 10 багтайгаар 1928 оны улирлаас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Association crestУг лигт Эзэн хааны цомын аварга болж байсан Барселона, Реал Мадрид, Атлетик Бильбао, Реал Сосиедад, Аренас клуб де Гечо болон Реал Юнион клубүүд оров. Мөн дэд аварга болж байсан Атлеко Мадрид, Эспаньол, Европа, Рэсин Сантандер клубүүдийг оруулжээ. Өнөөдрийн байдлаар нэг ч удаа уналгүйгээр Ла лигт тоглож байгаа гуравхан баг байдаг. Энэ нь голлох гурван үндэстнүүдийн хамгийн том кубүүд болох Каталончуудын Барселона, Испаничуудын Реал Мадрид, Баскуудын Атлетик Бильбао юм.

1930-аад он

ImageRobert Capa, Death of a Loyalist Soldier

1929 онд анхны аварга тодорлоо. Энэ бол Каталаны нэр төр хэмээгдэгч Барса байлаа. Удаах хоёр жилд нь халуун цуст Баскуудын баг Бильбао тэргүүлэв. Дараагийн 2 жилд нь эзэн хааны клуб аваргаллаа. Баскуудын клуб эхний он жилүүдэд нийтдээ 4 удаа аваргалж, 2 удаа дэд аваргаар тодорсон юм. 1935 онд Бетис Паломпье буюу өнөөгийн Реал Бетис клуб түрүүлэв. Энэ багийн өнөөг хүртлэх түүхэндээ авсан цорын ганц Ла лигийн аваргын цом билээ.

Удалгүй иргэний дайн дэгдэж лиг завсарлалаа. 1937 онд Мадридын талынхны хамгийн нөлөө бүхий хоёр клубыг оруулалгүйгээр Газрын дундад тэнгисийн лиг гэгчийг зохион явуулсан боловч уг тэмцээнд түрүүлсэн Барсаг Испанийн хөлбөмбөгийн холбоо (RFEF) тухайн жилийн Ла лигийн аварга хэмээн үзэхээс татгалзаж, Эзэн хааны цомтой адилтгах тэмцээнд нь түрүүлсэн Леванте клубыг аваргаар тооцсон нь өнөөг хүртэл маргааны сэдэв болсоор байна.

1940-өөд он

Иргэний дайны дараа дахин сэргэсэн Примера дивизионд Атлетико Авиацион (Өнөөгийн Атлетико Мадрид), Валенси, Севилья клубүүд давамгайлж эхлэв. Дэлхийн дайны үе, дотоодын хямралт байдал клубүүдэд хүндээр тусч байсан ч тэмцээн үргэлжилсээр байв. Энэ үед Атлетико 2, Валеси 3, Севилья 1 удаа түрүүлжээ. Севилья энэ үед жинхэнэ алтан эриндээ байсан ч харамсалтай нь дөнгөж ганцхан түрүү авсан байдаг.

40-өөд оны төгсгөлөөр Каталоны баг чангарч, 3 удаа түрүүлсэн байна.

Ди Стефано, Пушкаш, Кубала ба Суарезийн эрин

Атлетико Мадрид гэсэн шинэхэн нэртэй болсон нисэх хүчний багийн алтан эрин 1950-аад онд тохиож, 1950, 1951 онуудад дараалан түрүүллээ. 1950-аад оныг хүртэл Испанид тоглох гадаадын тоглогчдод хатуу хязгаар тавьдаг байв. Тухайн клубын бүрэлдэхүүнд Испани бус иргэншилтэй 3-аас илүүгүй тоглогч л байх ёстой байдаг байв. Үүнээс зайлсхийхийн тулд Реал, Барса зэрэг томоохон багууд дэлхийг тойрох аялал хийн, Альфредо ди Стефано, Ференц Пушкаш,Ладислао Кубала нарын олон тоглогчдыг Испанийн иргэншилтэй болгосон байдаг.

Кубалагаар магнайлуулсан Барса 1952, 1953 онуудад түрүүлсэн бол Ди Стефано, Пушкаш, Франсиско Генто нараар цөмөө хийсэн Реал 1950-аад оны сүүлийн хагаст магнайлав. Европын тавцанд 5 дараалан түрүүлж, Примера дивизионд илэрхий илүүрхэж байсан тэдний амжилтын дундуур Баскууд нэг удаа цойлон гарч чадсан юм.

1959, 1960 онд Эленио Эррерагаар удирдуулсан, Луйс Суарез гэгч супер одтой Барса аваргын титмыг булаан авав.

Аваргын цом Мадридад л байдаг.

1961-1980 оны хоорондох хорин улиралд Ла лигийн цом Мадрид хотоос 2-хон удаа л “алдагдсан” юм. Энэ хугацаанд Реал Мадрид нь 14 удаа түрүүлж, Атлетико Мадрид нь 4 удаа түрүүлжээ. 1971 онд Валенси нэг удаа цомыг “булааж” чадсан бол Иохан Круйффыг багтаасан Барса 1974 онд түрүүлжээ.

1980-аад он

Төгсөшгүй мэт байсан Мадридынхны хаанчлалыг Баскууд зогсоолоо. Сан Себастьяны Реал Сосиедад 1981, 1982 онуудад Ла лигийн аваргын алдарт дараалан хүрчээ. Тэднийг залгамжлан Баскын өөр нэг алдартай баг болох Бильбао хоёр жил дараалан түрүүллээ. Каталанчууд яаж дутахав. Терри Венаблийн удирдсан Барса нэг түрүүлээд амжлаа. Удалгүй Мадридын хаанчлал дахин сэргэлээ. 1980-аад оны сүүлийн 5 жил дахиад л РЕАЛ МАДРИДЫНХ… Лео Бийнхаккерын дасгалжуулсан Уго Санчез, Эмилио Бутрагико, Маноло Санчез, Мартин Вазкез, Михел ба Мигуел Пардеза нарын домгуудыг багтаасан эзэн хааны клуб жинхэнэ ялагдашгүй мэт байв.

1990-ээд он

Image
1988 онд Барсагийн дасгалжуулагч болсон Иохан Круйфф өөрийн алдарт “Мөрөөдлийн баг”-ийг бүрдүүллээ. Түүний баг Жозеф Гуадиола, Хосе Мари Бакеро, Чики Бегиристайн, Гойкотчи, Роналд Койман, Михел Лаудруп, Ромарио, Христо Стойчков гэх мэт дэлхийн хэмжээний супер одуудтай байлаа. Тэд 1991-1994 оны хооронд 4 дараалан Ла лигийн аварга болов.

Лаудруп Барсагийн гол өрсөлдөгч Реал Мадридад шилжин орсноор Круйффын баг уналтанд оров. Мадридын хоёр баг энэ хугацаанд түрүүлээд амжлаа. Круйффыг явуулсны дараа өөр нэгэн Голланд мэргэжилтэн Луй Ван Хааль Камп Ноуг удирдах болж, Луйш Фигу, Луйс Энрике, Ривалдо нарын авъяас билэгтнүүдийг цуглуулан 1998, 1999 онуудад түрүүлсэн билээ.

Шинэ шинэ зууны эхээр

XXI зууны хамгийн гол өрсөлдөөн Барса, Реал гэсэн аваргуудын хооронд л үндсэндээ өрнөх болов. Мөнхийн өрсөлдөгчдийн амжилт бусдаасаа илт тасарч эхэллээ. Тэдний амжилттай хамгийн ойр байгаа клуб нь Депортиво Ла Корунья юм. Тэд 1993-2004 оны хооронд Ла лигийн эхний гурван байранд 10 удаа шалгарсан байдаг. 2000 онд тэд Хавьер Ируретагаар удирдуулан анх удаагаа Ла лигт түрүүлжээ. Үүний дараа аанай л Реал аваргалсаар. Рафа Бенитезын удирдсан Валенси мөн хүчирхэгжин 2002, 2004 онуудад аваргалав. Шинэ зуун гарсаар Реал 4 удаа аваргалсан бол Барса 3 удаа аваргалаад байна.

Дөнгөж сая дууссан 2008-2009 оны улирлыг Барса гайхамшигтай ялалт амжилтын дор төгсгөснийг бид бүхэн мэдэж байгаа… Түүх үргэлжилсээр байна…

Европын тавцанд

Ла лигээс Европын тавцанд Реал, Барса, Валенси клубүүд маш сайн өрсөддөг. Эдгээр клубүүдын аль аль нь Европын тавцангаас 5-аас олон цом хүртсэн байдаг. 2005 – 2006 оны улиралд Барса Аваргуудын лигийн аварга, Севилья УЕФА цомын эзэн болж Европын бүрэн байлдан дагуулж байв.

Өнөөдрийн байдлаар Ла лиг нь УЕФА-ын чансаагаар Английн Премьер лигийн дараа хоёрдугаарт орж байна.

2008-2009 оны Ла лигийн багууд
Клуб Эрэмбэ
2008-09 Дэвшин гарсан улирал Муж Стадион Багтаамж
Барселона 1 n/a Каталон Камп Ноу 98,772
Реал Марид 2 n/a Мадрид Сантьяго Бернабеу 80,400
Севилья 3 2001/02 Андалуз Рамон Санчез Пизхуан 45,500
Атлетико Мадрид 4 2002/03 Мадрид Висентэ Калдерон 54,851
Вийяреал 5 2000/01 Валенси Эл Мадригал 23,000
Валенси 6 1987/88 Валенси Местаяа 55,000
Депортиво Ла Корунья 7 1991/92 Галиси Риазор 34,600
Малага 8 2008/09 Андалуз Ла Росаледа 29,000
Майорка 9 1997/98 Балерик арал ОНО Эстади 23,142
Эспаньол 10 1994/95 Каталон Луй Компанис 55,926
Алмериа 11 2007/08 Андалуз Эстадио Мэдитерранео 22,000
Рэсин Сантандер 12 2002/03 Кантабри Эл Сардинеро 22,271
Атлетик Бильбао 13 n/a Баск гүнлэг Сан Мамис 39,750
Спортинг Хихон 14 2008/09 Астури Эл Молинон 25,585
Осасуна 15 2000/01 Наварр Ревно де Наварр 19,500
Реал Вайядолид 16 2007/08 Кастил ба Леон Хосе Зоррилла 26,512
Гетафе 17 2004/05 Мадрид Алфонсо Перез 16,300
Херез Сегунда 1 2009/10 Андалуз Чапин 20,300
Тенерифе Сегудна 2 2009/10 Канарын арал Эстадио де Тенерифе 24,000
Реал Зарагоза Сегунда 3 2009/10 Арагон Ла Ромареда 34,596

Тоглогчдын тухай


Ла лигийн болон Испанийн хөлбөмбөгийн холбооны олон тооны шагналууд байдаг ч хамгийн алдартай, нэр хүндтэй шагнал нь Испанийн хамгийн том спортын сэтгүүл болох “Марка”-ын олгодог хамгийн олон гоал оруулсан мэргэн буудагч буюу Пичичи, дунджаар хамгийн бага гоол алдсан хаалгачийн шагнал буюу Рикардо Замора Трофи, хамгийн шилдэг тоглогч буюу Трофео Алфредо ди Стефано, хамгийн олон гоол оруулсан Испани тоглогчид олгодог Зарра шагнал юм.

2009 оны хувьд:

Пичичи: Диего Форлан (Атлетико Мадрид)

Зарра: Давид Вийя (Валенси)

Рикардо Замора: Виктор Валдез (Барселона)

Бүх цаг үеийн мэргэн буучдыг Атлетико Билбаогийн домогт тоглогч Тельмо Зарра 253 гоолтойгоор тэргүүлдэг.

Эрэмбэ Тоглогчийн нэр Гоол
1 SpainТельмо Зарра 253
2 Mexico Уго Санчез 234
3 Argentina Flag of Spain Алфредо ди Стефано 227
4 Spain Сезар Родригез 226
5 Spain Раул 223
6 Spain Күйни 219
7 Spain Пахиньо 210
8 Spain Эдмундо Суарез 196
9 Spain Сантияана 186
10 Spain Хуан Арза 182
11 Spain Гуйлермо Горостиза 178
12 Cameroon Самуел Этоо 162
13 Spain Луйс Арагонес 160
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Tue Jun 16, 2009 6:26 pm

Реал Сарагоса

Ирэх жилийн Ла лигийн багуудын хамгийн доор эрэмбэлэгдсэн, “шинэ цэрэг” бидний эчнээ танил Сарагоса клубын талаар товчхон танилцуулъя. Чансаа нь чангарах байдлаар Ла лигийн багуудаа танилцуулна. Одоогоор хамгийн дор эрэмбэлэгдсэн нь Реал Сарагоса.

Саяхан даа Диего Милито гоолоор бөмбөгдөж, Габриель Милито хамгаалалтын ноён нуруу болж, д’Алессандро, Аймар нарын цагаан хөх өнгөтнүүдээр цөмөө хийсэн ямар ч багийг айлгадаг байсан бүрэлдэхүүн бол Реал Сарагосынх…

Сарагосад Фернандо Мориентес, Давид Вийя, Пабло Аймар, Диего болон Габриель Милито, Хорхе Вальдано, Д’Алессандро, Кафу, Андреас Бреме, Франк Райкаард, Саво Милошевич гэх мэтчилэн бидний эчнээ танил одод тоглож байсан түүхтэй.

Реал Сарагоса буюу Macos нь 1932 оны гуравдугаар сарын 18-нд үндэслэгдсэн, Арагон мужийн Сарагос хотод оршдог. Тэд гэртээ цагаан цамц, гүн хөх өнгийн богино өмдтэй тоглодог бол айлын талбайд хар богино өмд, хар, шар судалтай цамц өмсдөг.

Тэдний “гэр”-ийг Ла Ромареда гэх бөгөөд 34596 үнэнч хөгжөөн дэмжигчдээ хүлээн авах хүчин чадалтай. Ла лигийн бүрэлдэхүүнд 45 жил багтсан, 2001/2002 оны улиралд Сегундаруу унах хүртлээ 25 жил тасралтгүй Примерад хүч үзсэн алдартай багуудын нэг бол Реал Сарагоса.

Түүх

Image
1930-аад оны эхээр Арагоны хоёр хүчирхэг баг болох Реал Сарагоса, Ибериа клубууд Ла лигийн тэргүүн хэсэгт бичигдэж, гэрлийн хурдаар хүчирхэгжин, бас ч үгүй хоорондоо гал гартал “тулалддаг” байв. Тэд байгуулагдсан анхны жилүүддээ гайхалтай хурднаар цойлон гарч, 1932, 1933 онуудад гуравдугаар дивизионы хошой аварга болж, дараагийн хоёр жилд нь сегундагийн 2, 3-р байрыг эзлэн, шууд Ла лигт тоглох болов. Гэвч Испани оронд коммунистууд, фашистууд, ардчилагчид, хааныхан гэх мэтээр Кастилууд, Баскууд, Каталанчууд нь талцан иргэний дайн дэгдлээ.

2000 жилийн урт түүхийг өөртөө агуулсан Сарагос хотын шинэхэн багийн хөгжил дэвшлийн хурд хөнөөлт иргэний дайны уршгаар тасалдан 1950-аад оны сүүлч хүртэл бүдгэрэн доройтжээ. Тэд энэ үед Терсера дивизионд тулалдаж, нисээд л Сегундагийн эхэн хагаст бичигддэг байлаа.

1957 онд Ла лигт дэвшин ороод нэг жил болоод байсан Сарагосчууд өөрийн төрөлх стадион Торреротой салах ёс гүйцэтгэж, илүү том, шинэ Ла Ромаредад оров. Шинэ стадионд орсноос хойш амжилт нь тогтворжиж, 1960-аад оны үед анхны амжилтандаа хүрч эзэн хааны цом, Fairs цомын эзэн боллоо. Сарагосын домогт довтлогч Хуан Семинарио 30 тоглолтод 25 гоол оруулан Ла лигийн мэргэн буучаар тодорч түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.

Сарагосынхан довтолгооны шугамдаа Хуан Семинарио, Канарио, Вийя, Лапетра нарын ододтой, хамгаалалтандаа Рейя, Виолета нарыг агуулсан энэ үеэ Лос Магнификос буюу аугаа эрин хэмээн нэрлэдэг.

Энэ зурвасхан үеэс хойш дахин ялалт, амжилтын барааг харахын тулд Сарагосын фэнүүд 20 жил хүлээсэн гэдэг.

1995 оны тавдугаар сарын 10. Үзэсгэлэнт Парист болсон УЕФА-ын цомтой багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтод алдарт Ганнерзуудын шүглийн дуутай зэрэгцүүлэн буулган авсан тэмдэглэлт өдрийг Сарагосын фэнүүд өнөөдрийг хүртэл мартдаггүй. Тоглолт үндсэн цагтаа 1:1 харьцаатай өндөрлөж, нэмэлт цагийн 120 дахь минутад “Найим” хочит Мохаммед Али Аммарын гоолын ачаар их буучдыг буулган авчээ.

2006 оны тавдугаар сарын сүүлээр Агапито Иглесиас гэгч эрхэм клубын хувьцааны хяналтын багцыг эзэмших болсноор Сарагоса клуб Испани төдийгүй Европод хүчтэйд тооцогдохуйц бүрэлдэхүүнтэй болов. Агапито эхний жилдээ л Аргентины супер од Пабло Аймарыг 11 сая еврогоор худалдан авлаа. Саяхан явагдсан судалгаагаар Сарагосын бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчоор дунд шугамын мастер П.Аймар шалгарсан билээ. 2006-2007 оны улиралд Диего Милито 23 гоол оруулан Пичичид өрсөлдөж, баг нь зургадугаар байрт шалгаран, Европын тавцанд өрсөлдөх эрх олов. Дараагийн улиралд багийн бүрэлдэхүүнийг нэг их өөрчлөлгүйгээр оролцсон ч бүтэлгүйтэл, азгүйтэл дагасаар Сегундаруу унаж орхих нь тэр.

УЕФА цомын тэмцээний эхний раундад бут ниргүүлж, гурвын гурван дасгалжуулагчаа сольсон ч бүтлийг эс оллоо. Зочлон очсон 18 тоглолтоос дөнгөж 8 оноо салгасан нь тэднийг ангалын ирмэг рүү түлхэж, сүүлийн тойргийн тоглолтдоо Майоркад 3-2 харьцаагаар харамсалтай ялагдсан нь Сегунда руу орох ганцхан замыг тэдэнд сонголтгүйгээр үлдээсэн юм.

Гэвч ганцхан улирал Сегундад өнгөрөөгөөд гуравдугаар байраар шалгаран эргээд ирлээ. Тавтай морил… Ла лигт…

Сегундад хашир бурхи Эвертоны гоолуудын ачаар гуравт орж дээшээ гарч ирээд байгаа.

Энэ баг дараа улиралд Эвертон, Аризменди, Габи, Хорхе Лопез, Диего, Запатер нартаа түшиглэх биз. Энэ зун ямар наймаа хийж яаж өөрчлөдөхөөс хэр амжилттай тоглох нь хамаарах байх даа. Юутай ч амжилт хүсье.

Багийн бүрэлдэхүүн
№ Байрлал Нэр
1 Flag of Spain GK Javier López Vallejo
2 Flag of Uruguay D Carlos Diogo
3 Flag of Spain D Javier Paredes
4 Flag of Spain D Luis Cuartero (captain)
5 Flag of Argentina D Roberto Ayala
6 Flag of Spain D Chus Herrero
7 Flag of Spain D Jorge López
8 Flag of Brazil F Ewerthon
10 Flag of Spain F Braulio
11 Flag of Cameroon F Franck Songo’o
14 Flag of Spain M Gabi
15 Flag of Spain D Francisco Pavón

№ Байрлал Нэр
17 Flag of Argentina M Juan Pablo Caffa
19 Flag of Spain F Javier Arizmendi
20 Flag of Spain M David Generelo
21 Flag of Spain M Alberto Zapater
22 Flag of Spain D Rubén Pulido
23 Flag of Argentina M Leonardo Ponzio
24 Flag of France D Stéphane Pignol
25 Flag of Spain GK Antonio Doblas
26 Flag of Spain D Raúl Goni
30 Flag of Spain GK Jorge Zaparaín
31 Flag of Spain M Adrià
34 Flag of Spain M Ander Herrera
Winners

* Inter-Cities Fairs Cup: 1
o 1964

* UEFA Cup Winners’ Cup: 1
o 1995

* Copa del Rey: 6
o 1965, 1966, 1986, 1994, 2001, 2004

* Spanish Supercup: 1
o 2004

* Segunda División: 1
o 1978

Runners-up

* Inter-Cities Fairs Cup: 1
o 1966

* La Liga: 1
o 1974-75

* Copa del Rey: 6
o 1963, 1965, 1976, 1993, 2006

* Spanish Supercup: 2
o 1994, 2001

* Segunda División: 6
o 1929, 1936, 1942, 1951, 1956, 2002/03
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Tue Jun 16, 2009 6:28 pm

Херес

Ла лигийн сүүлээсээ хоёрт эрэмбэлэгдэх баг Херес нь түүхэндээ ямар нэг цом хүртэж байсангүй. Байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн хэмжээний биш юмаа гэхэд тивийн хэмжээний оддыг өөрийн нэрийн өмнөөс нэг ч удаа тоглуулж байсангүй. Гэхдээ тэд Ла лигийн бүрэлдэхүүнд багтаж чадсан. Тэд одоо Испанийн шилдэг 20 багийн нэг мөн. Үүнийгээ ч батлахын төлөө тоглох биз.

Херес клуб Депортиво (Xerez Club Deportivo, S.A.D.) нь Андалузийн автономит тойргийн Кадис мужийн засаг захиргааны төв Херес де ла Фронтерад оршдог клуб юм. Тэднийг “хөхүүд” буюу Azulinos хэмээн хочилдог.

Уг клуб нь 1947 онд албан ёсоор байгуулагдсан гэж үздэг бөгөөд 2009-2010 оны улиралд анх удаагаа Ла лигт дэвшин орж байгаа баг юм. Тэд 1988 онд өөрийн шинэ стадионтой болсон бөгөөд Эстадио Мунисипал де Чапен гэж нэрлэдэг, 20300 үзэгчийг багтаадаг.

Багийн үндсэн өмсгөл нь хөх цамц, оймс болон цагаан богино өмд юм. Зочлон тоглохдоо өнгө нь эсрэгээрээ болдог.

Түүх

1800-аад оны сүүлийн хагаст тухайн үеийн дэлхийн хамгийн аугаа эзэнт гүрэн болох Их Британитай Кадисынхан худалдаа арилжааны нягт холбоотой ажилладаг байв. Кадисынхан, тэр дундаа Херес тосгоныхон дарс нэрэхдээ маш алдартай. Тэд Англичуудтай нягт харилцаатай байж, өөрийн Херес нэрийн дарсаа нийлүүлэхийн зэрэгцээ тэдний хөлбөмбөг гэгч тоглоомыг сурч авчээ. 1900-аад оны эхээр “Уйльям энд Хумберт вайнери” компанийн ажилтан Сэр Томас Спенсер гэгч эрхэм “Сосиедад Херес Фүт-бол клуб” гэсэн нэртэй баг байгуулан анхных нь ерөнхийлөгч, тоглогч болон багийн ахлагчаар нь ажиллаж байв.

1942-19747 онд тус клуб хэдэнтээ нэрээ сольж, хуваагдаж, буцан нийлсний эцэст “Херес клуб Депортиво” нэртэй болжээ. 1960 оноос хойш өнөөгийнхөө нэрээр тоглож байгаа аж.

Хөхүүд 1953-1954 оны улиралд анх удаа Сегундад дэвшин гарч, улмаар 5 жилийн турш тэндээ тогложээ. Гэвч дараагийн том дайралтыг хийхийн тулд тэд бараг 40 жилийг гуравдугаар дивизион, түүнээс доогуурх ангилалд өнгөрөөсөн гэж хэлж болно.

Image
2001-2002 оны улирал. Сегундад хийсэн тулалдаанууд нь багийн түүхэн дэх хамгийн оргил амжилтуудын нэг болсон бөгөөд бараг л Ла лигийн эрх авчихаа алдав. Бүхэл улирлын турш гайхалтай амжилттай тоглож байсан ч “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр сүүлийн найман тоглолтондоо 4-хөн оноо авсан нь Испанийн топ багуудын нэг хэмээн нэрлүүлэх алтан боломжийг нь үгүй хийсэн байна.

Үүнээс хойш Херес клуб Сегундагийн эхний 10 байрнаас бараг бууж үзсэнгүй. Тэд Сегундагийн бүрэн эрхт гишүүн болжээ. 2007-2008 оны улирал Сегундагийн 15-р байр руу унасан ч их амжилтынх нь эхлэл, түр амсхийлт болсон ч байж болох юм.

2009 оны зургадугаар сарын 13. Хуеска клубыг 2-1 харьцаагаар буулган авснаар түүхэндээ анх удаа Ла лигт дэвшин ороод байна. Одоо тэд ямартай ч Испанийн хамгийн шилдэг 20 багийн нэг мөн. Хөхүүд Сегундад түрүүлсэн Тенерифетэй яг ижил 81 оноо цуглуулсан ч аман хүзүүнд оржээ.

Энэ амжилтад хүрэхийн тул Хересийнхэн 20 улирлыг сегундад үдэж, 17 улирлыг Сегунда Б дивизионд өнгөрүүлж, 21 улирал Терсерад тулалдаж, 2 улирал хамрах тойрогтоо тоглож байсан аж. Урт хугацаа шүү.

Багийн бүрэлдэхүүндд яг өнөөдрийн байдлаар 3-хан легионер байгаа. Бусад нь унаган Испаничууд.

Клубын удирдлага Ла лигт амжилттай тоглохын тулд Вийяреалаас АНУ-ын залуу од, ирээдүйтэй тоглогчдын нэг хэмээн нэрлэгддэг байсан 19 настай Жози Алтидорыг зээлээд байгаа аж. Тэрээр Яанкуудын шигшээд багтан 11 тоглолтод оролцож, 6 гоол хийгээд байна.

Ноднин зун Вийяреалд 7.4 сая еврогоор ирснийг бодоход чамгүй нэгэн гэдэг нь тодорхой. Тэнд өнгөрүүлсэн хагас улиралдаа 6 тоглолтод л оролцсон. Одоо Херест сайн тоглож, өөрийгөө харуулах биз. Үүнээс өөр тоглогчийг үнэндээ мэдэхгүй юм. Энэ багаас… Улирал эхлэхлээр улам илүү мэдэгдэнэ биз дээ.

Өнөөгийн бүрэлдэхүүн
No. Байрлал Нэр
1 Flag of Spain GK Chema
2 Flag of Spain DF Juan Redondo
3 Flag of Spain DF Jesús Mendoza
4 Flag of Spain MF Alex Bergantiños
5 Flag of Spain DF Aythami
6 Flag of Spain MF Vicente Moreno
7 Flag of Spain MF Francis
8 Flag of Spain FW Antoñito
9 Flag of Spain FW Mario Bermejo
10 Flag of Spain MF Jorge Luque
11 Flag of Spain MF Momo
12 Flag of Spain FW Antonio Calle
13 Flag of France GK Stéphane Porato

No. Байрлал Нэр
14 Flag of Spain MF Pedro Ríos
15 Flag of Argentina FW Brian Sarmiento
16 Flag of Spain MF Asier
17 Flag of Spain FW Míchel
18 Flag of Spain MF Emilio Viqueira
19 Flag of Spain MF Carlos Calvo
20 Flag of Ghana MF Mohammed Rabiu
21 Flag of Spain DF Martí Crespí
22 Flag of Spain DF José Portela
24 Flag of Spain DF Álvaro Silva
25 Flag of Spain MF Abel
30 Flag of Spain GK Toni
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby Miro Klose » Sat Jun 27, 2009 9:00 am

гоё гоё мэдээлэл бна thanks
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Més que un club

Postby poseidon » Mon Jun 29, 2009 4:30 pm

Дараагийн клуб бол Тенерифэ


Спортньюс рүү оруулж байгаа ч гэсэн форумдаа оруулья даа :RD
Клуб Депортиво Тенерифе (Club Deportivo Tenerife) нь Автономит тойргийн эрхтэй Канарын бүлэг арлын нийслэл Санта Круз Тенерифе хэмээх 20 түм гаруй оршин суугчтай бэсрэг хотын хөлбөмбөгийн клуб юм.
1922 онд үндэслэгдсэн уг клубын хочийг "Эль Тэтэ" гэх бөгөөд гэртээ цагаан цамц, хөх богино өмдтэй тоглодог бөгөөд айлын талбайд өнгө нь эсрэгээрээ солигддог.
Эль Тэтэгийн нэрийн өмнөөс бидний мэдэх Редондо, Эмерсон, Роберт Энке, "бөгтөр" Нойвель, Рой Макай, Ёбо, Миста, Х.К.Унзуэ гэх мэт олон алдартнууд тоглож байв.
Энэ бүх цаг хугацаанд Тенерифийг дэмжиж байсан фэнүүдийг нь "загасчид" буюу "chicharreros" хэмээн нэрлэдэг бөгөөд Санта Круз хот нь өмнө нь загасчны жижигхэн суурин байсантай холбоотой аж. Санта Крузын өнөө хүртэл загасчдын суурин хэмээн Канарын арлынхан тохуурхах нь бий. Тенерифийн хамгийн гол өрсөлдөгч нь Лас Палмас клуб (UD Las Palmas) юм.
Түүх
1912 онд Санта Крузэд Спортинг клуб де Тенерифе гэдэг баг байгуулагдсан нь 1922 онд албан ёсоор үндэслэгдсэн гэх уг клубын үндэс болжээ. Энэ утгаараа Тенерифе клуб Канарын төдийгүй Испанийн ууган клубүүдийн нэг хэмээн нэрлэгддэг ч 1953 онд л дөнгөж Сегундад дэвшин орсон юм. Тэд энэ үеийг хүртэл орон нутгийнхаа лигт л тоглож байжээ.
1951 он. Анх удаа тэд Ла лигт багтах болов. Гэвч улирлын төгсгөлд тэд дараа улирлыг доод дивизионд өнгөрүүлэх нь тодорхой болсон байлаа.Үүнээс хойш 1976 оныг хүртэл Ла лигийн барааг дахин харсангүй.
1985 онд Хавиер Перез клубын ерөнхийлөгчөөр сонгогдсноор клубын шинэ эрин эхэллээ. Алхам алхамаар урагшлах болсон Тенерифе тэр жилдээ Сегундад дэвшин гарч, хоёр жилийн дараа Ла лигт орж чадлаа.
1992 онд Хорхе Вальданогоор удирдуулсан Эль Тэтэ нар улирлын хамгийн сүүлийн тоглолтод аугаа Реал Мадридыг хожиж, Сегундаруу унах аюулаас аврагдсан бөгөөд Барса Реалын бүдрэлтийг дөрөөлөн аваргын титмыг зүүсэн байдаг. Дараагийн улиралд нь тэд гайхалтай амжилт үзүүлж, Ла лигийн 5-р байрт шалгарт УЕФА-ын цомд оролцох эрх өвөртлөв.
УЕФА-ын цомд 1/16 шигшээ тоглолтод Италийн бүх цаг үеийн хамгийн аугаа клуб болох Ювентустэй ширүүн үзэлцэж, нийлбэрээрээ 4-2 харьцаагаар хожигдсон байна.
1995 онд Юпп Хейнкэс клубын дасгалжуулагч болов. Түүний удирдлагаар УЕФА-ын цомд шалгарсан ба Маккаби Тель Авив, Лацио, Фейнорд, Брөндби багуудыг дараалуулан өвдөг шороодуулсаар шөвгийн дөрөвт шалгарсан байна. Хагас шигшээд Шалькед нэмэлт цагт хожигдсноор цомын барааг хараад өнгөрсөн билээ.
ImageГайхалтай сайн тоглож байсан зурвасхан үе дуусгавар болж, амжилт алгуур буурсаар 1999 онд Сегунда руу унаж орхив. 2001 оныг хүртэл дасгалжуулагчдыг бээлий шиг сольсны эцэст Рафаэль Бенитезээр удирдуулан Ла лигт эргэн ирж чадсан юм. Гэвч Рафа удалгүй Валенси руу явсан билээ.
Клубын өр 40 сая еврод хүрч, ерөнхийлөгч Перез солигдсон ч түүнийг орлогч Виктор Перез де Асканио "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох" гээч болгов.
Түүнийг халааг бизнесмен, улс төрч Мигуель Консепшин Тенерифег өөрийн компанийхаа нэгэн хэсэг болгон авч, өрийг нь даран долоон жилийн азгүйтлийг нь төгсгөж, энэ улирал дээд лигт эргэн ирэх гол хөшүүрэг болжээ.

Тоглогчид

Херес 3 легионертэй байсан бол Тенерифе Даниель Комэ (Камерун), Эзкиел Луна (Аргентин) гэсэн ердөө 2 легионертэй. Гол найдвар нь өнгөрсөн улирал Сегундад 29 гоол оруулсан Нино, 20 гоол оруулсан Альфаро нар гэж үзэж болно. Тэд багийнхаа нийт гоолын 60 хувийг оруулсан гэхлээр багтаа ямар чухал болох нь тодорхой бизээ.
Тенерифээс нэрд гарсан дасгалжуулагч нар
• Хавиер Клементэ
• Юпп Хейнкес
• Рафаэль Бенитез
• Хавиер Азкаргота
• Хорхе Вальдано
• Хорхе Солари
• Любиша Бросич
• Хериберто Эррера
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Mon Jun 29, 2009 4:34 pm

Мадридын зулзаганууд - Гетафе

Тэднийг “Azulones” буюу хар хөхүүд гэдэг. Реал мадридын Ла лиг дэх бэлтгэл бааз, хоёр дахь Кастил гэгддэг Гетафе клуб байгуулагдаад ердөө 26-хан жил болж байгаа ч фэнүүдийнхээ тоогоор дэлхийн хэмжээнд яригддаг клуб болжээ. Ф-1 –ийн аварга Фернандо Алонсо, шороон талбайн их мастер Рафаэль Надаль нар Гетафийн тоглолтыг шимтэн үздэг.
Мадридын жижигхэн дагуул суурингийн клубыг дэмжигчид Испани даяар байх ба Австрали, Швед, Финлянд, Аргентин, Шотланд, Дани, АНУ, Мексик, Венесуельд хүртэл албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Бүр хэт даврагч ультра фэн бүлэглэл хүртэл бий. Түүнийг нь “Comandos Azules” буюу Хөх коммандосууд гэдэг.
“Гетафе Клуб де Футбол” Испанийн нийслэл Мадридын дагуул хот болох Гетафед 1946 онд байгуулагдсан клуб бөгөөд 1983 онд дахин шинээр үндэслэгдсэн юм. Тэдний гэрийг Колисеум Альфонсо Перез гэдэг, 17700 хүний суудалтай. Гэртээ туж цэнхэр өмсгөлтэй тоглодог бол зочлохдоо улаан өмсгөл өмсдөг.

Түүх

Үүсэн байгуулагдсан нь.
1945 он. Дэлхийн дайн дөнгөж дуусаад байх үед Гетафе хотын “Ла Маркюзина” хэмээх жижигхэн уушийн газарт тэндхийн унаган хөвгүүд болох Гарсия, Олавария, Лозано, Вергара болон Франсис нар уулзан хөлбөмбөгийн клуб байгуулахаар тохиролцсон нь өнөөгийн Гетафе клубын үндэс болжээ.
Image1946 оны хоёрдугаар сарын 24. Клуб Гетафе Депортиво хэмээх клуб албан ёсоор нээлтээ хийлээ. Клубын амжилт маш удаанаар хуримтлагдаж байв. 1957 онд анх удаа Сегунда дивизион орсон ч дараа улирал нь буцаад мултрав.
1970 он. Өөрийн гэсэн шинэ стадионтой болж, Терсера дивизионд дэвшин оров. 6 жилийн турш цөхрөлтгүй тэмцсний эцэст Сегундад гарч чадлаа. 1976-1980 оны хооронд тэд Сегундагийн эхний арван байрнаас бууж үзсэнгүй.
1981-1982 оны улиралд санхүүгийн хямралд өртсөн Гетафе тоглогчдынхоо цалинг тавьж чадахгүйд хүрлээ. Улирал дуусмагц клуб дампуурснаа зарлаж, тоглогчид нь тарж явлаа.

Шинэ түүх

1976 оны 9 сарын 1. Гетафе хот дахь Реал Мадридын “Пенья Мадридиста фэн клуб”-ынхэн шинэ баг байгууллаа. Тэд анхандаа өөрсдийн клубээ “Клуб Депортиво Пенья Гетафе” гэж нэрлэж байв. 1983 онд дампуурсан Гетафе клубыг өөртөө нэгтгэн өнөөгийн “Гетафе Клуб де Футбол” байгуулагджээ.
1990-ээд оны төгсгөл хүртэл Сегунда, Терсерад тоглосоор байв. Энэ хугацаанд өөрийн гэсэн шинэ стадионтой болж, түүнээс хойш амжилт нь эрс тогтворжлоо. 2000-2001 оны улиралд хүндхэн тоглолтууд хийхийн зэрэгцээ тоглогчдынхоо хөлсийг төлж чадахгүйд хүрч байв. Мөн гол тоглогчдын нэг Себастиан Гомез зуурдаар нас барж хүнд гарз тохиолоо. Үүгээр ч зогсохгүй Сегунда Б дивизион руу унав. Гэвч тэнд ганцхан улирал болоод 5-р байраар дээшээ гарав.
2003-2004 оны улиралд Сегундад гайхамшигийг бүтээж эхлэв. Улирлын сүүлчийн тоглолтод Канарын арлын Тенерифийг талбайд нь 5-3 харьцаагаар бут ниргэж, Ла лигт анх удаа тоглох болзол хангажээ. Гетафе ийнхүү Испаний хөлбөмбөгийн бүх лигүүдэд тоглон дээд шатанд хүрэхийн тулд ердөө 20-хон жил зарцуулсан юм. Хүний амьдралын хувьд урт хугацаа ч хөлбөмбөгийн клубын хувьд асар богино хугацаа. Ла лигт Гетафе гэх нэр бичигдэх болсноор Мадридын тойргоос уг дивизионд тоглох болсон дөрөв дэх баг хэмээх алдрыг хүртжээ.
Өмнө нь Реал Мадрид, Атлетико де Мадрид, Райо Валлекано клубүүд Ла лигт тоглож байв.
Ла лигийн анхны улирлыг эхлүүлэхдээ лигийн шалыг арчих болж, бүтэлгүйтсээр байсан ч Реал, Эспаньол, Атлетик Бильбао, Валенси клубүүдыг гэртээ хожиж шаггүй шазруун баг гэдгээ нотлон харууллаа. Хавар болж, лиг өндөрлөхөд тэд релегэйшн баттлаас асар дээгүүр 13-р байрт хүрч чадсан байлаа. Шинэ багийн хувьд муугүй амжилт.
Дасгалжуулагч Флорес ажлаа өгч, хэд хэдэн тоглогч нь ривал клубүүд рүү нь явлаа. Гэсэн ч үлдэгсэд нь өмнөх амжилтаа улам бүр ахиулан лигийн 9-р байрт шалгарав. 2006 оны дэлхийн аваргад тус клубын Аргентин гаралт Мариано Перния Испанийн шигшээ багийн зүүн хамгаалагчаар сонгогдсон нь тус клубын түүхэнд хамгийн анх удаа шигшээ багт дуудагдсан тоглогчоор мөнхрөн үлдэх хувь заяаг түүнд олгожээ. Дэлхийн аваргын дараа Перния Мадридын өөр нэг клуб болох Атлетико руу явлаа.
2006-2007 оны улиралд хаалгач Роберто Аббонданзиери 38 тоглолтод 33 гоол алдаж, 12 тоглолт хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлттэйгээр Ла лигийн шилдэг хаалгач боллоо. Энэ улиралд Эзэн хааны цомд өмнө үзүүлж байгаагүй өндөр амжилт гаргав. Цомын хагас шигшээд Барсатай таарч, Камп Ноуд 5-2 харьцаатай бут ниргүүлсэн ч нутагтаа авчиран 4-0 харьцаагаар төгс ялалт байгууллаа. Сантьяго Бернабеуд болсон Эзэн хааны цомын финалын тоглолтод Севийяд 1-0 харьцаагаар хожигдон аман хүзүүдлээ. Севийя өөрөө Аваргуудын лигийн эрхээ нэгэнт авсан байсан тул Гетафе УЕФА-ын цомд оролцохоор болов. Анх удаа Европын тавцанд тоосоо өргөх боломж гарах нь энэ.
Энэ хүртэл дасгалжуулсан Бернд Шустер нь Реал Мадридыг дасгалжуулахаар болж, оронд нь Михаел Лаудруп ирлээ. Дани мэргэжилтний удирдлага дор Гетафе лигийн хүснэгтийн дунд хэсэгт дахин бичигдэж, УЕФА-ын цомын G хэсгийг ганцхан хожигдолтойгоор итгэл төгс тэргүүлэн, Европын гигантуудын нэг Бавари Мюнхэнтэй супер тулаан хийсэн юм. Алианк Аренад 1-1 харьцаагаар тэнцэж, нутагтаа хийсэн хариу тоглолтод Румын легионер Козмин Контра нэгдүгээр үеийн төгсгөлд мөргөн 1-0 болгов. Контра гэмтэн Рубин де ла Ред орж ирлээ.
89 дэх минут.Тэдэнд ялалт ойрхон байлаа. Гэвч Рибери тэнцээний гоол хийж орхилоо. Нэмэлт цагт Гетафе Каскүэро, Браулио нарын гоол орж, 3-1 харьцаагаар тэргүүлж эхэлсэн ч Лука Тонигийн гоолууд тэднээс ялалтыг нь булаан авав. Тоглолтын эцсийн дүн 3-3. Бавари Мюнхен эвэй гоолын дүрмээр цааш тоглох эрхтэй болов.
Эзэн хааны цомд ч тэд амжилттай тулалдан дахин финалд шалгарсан ч Валенсид 3-1-ээр хожигдсон билээ.
Өнгөрөгч улирал тэд маш хүнд байдалд орж эгээтэй л уначихаагүй хасагдах байрны яг амсар дээр тогтож үлдснийг бид тодхон санаж байгаа.
Тэд УЕФА-ын цомд 1 удаа, Ла лигт 5 улирал, Сегундад 6 улирал, Сегунда Б дивизионд 11 улирал, Терсера дивизионд 1 улирал, орон нутгийнхаа бүсчлэлд 3 улирал тоглоод байгаа харьцангуй залуу клуб юм.
Тэдний гол ривал нь Леганес хэмээх жижиг клуб байдаг ч сүүлийн жилүүдэд огт тоглоогүй байгаа. Мадридын тойрогт хамаарагдахынхаа хувьд Реал Мадрид, Атлетико Мадридтай дерби. Өөрийн “том ах” Реал Мадридыг саяхан 3 удаа хожчихоод байгаа гэж. Өөрөөр хэлбэл бэлтгэл ангийнхан нь ах нартаа ойрмогхон сургааль айлдсан гэсэн үг.
Барсаг 4-0 –ээр хожсон гайхалтай ялалт нь Каталаны нэр төртэй ривалдахад хүргээд байгаа.
Ер нь Гетафе томчуудтай маш сайн тоглодог баг.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Mon Jun 29, 2009 4:39 pm

Реал Ваяадолид
Реал Ваяадолид нь Кастил ба Леон мужийн Ваядолид хотод оршдог хөлбөмбөгийн клуб юм. 1928 онд байгуулагдсан уг клуб нь Ла лигт 2006-2007 оны улиралд дэвшин орж, өнөөг хүртэл нийт 39 улирал тоглосон нь Ла лигт хамгийн удаан тоглосон багуудын 13-рт эрэмбэлэгдэхүйц үзүүлэлт юм. Ла лигийн бүхий л түүхийн хугацаанд 58 клуб өрсөлдөж байсан гэхээр чамлахааргүй үзүүлэлт.
Ваяадолид хот нь 1072 онд үндэслэгдсэн дундад эртний хот бөгөөд 30 түм гаруй хүн амтай. Эндхийн оршин суугчдыг Pucela нар гэдэг. Энэ хотын хамгийн том клуб нь мэдээж Ваяадолид. Тэдний хөгжөөн дэмжигчдийг бас Pucela гэнэ. Ваяадолидын цэнгэлдэхийг Нуэво Эстадио Хосе Зоррила гэх бөгөөд 26512 Pucela нарыг хүлээн авах хүчин чадалтай.
Гэртээ цагаан, нил ягаан өнгө хосолсон өмсгөлтэй тоглодог бол зочлон тоглохдоо нил ягаан өмсгөлтэй байдаг.
Түүх
1928 онд Реал Юнион Депортива де Ваяадолид ба Клуб Депортиво Эспаньол (өнөөгийн Реал Юнион) клубүүд нэгдэж Ваяадолид клубыг бий болгожээ. Тус клуб 1947-1948 оны улиралд анх удаа Сегундад түрүүлэн, Ла лигт хөл тавьж байв. Дараагийн улирал нь Эзэн хаан цомын финалд хүрсэн ч Баскийн алдарт Атлетик Бильбаод хожигдон, аман хүзүүдлээ.
ImageҮүнээс хойших 10 жилд тэд Ла лигт тогтвортой тоглов. Богинохон хугацаагаар Сегундад унасан ч клубийнхээ домогт дасгалжуулагч Хосе Луйс Сасогийн удирдлага дор эргэн ирсэн юм. Сасо бол тус клубт хаалгачаар тоглож байгаад зодог тайлан төрөлх клубтээ дасгалжуулагчаас авахуулаад ерөнхийлөгч хүртлэх бүх албан тушаалыг хашсан нөлөө бүхий нэгэн байв.
Ваяадолид Ла лигт тогтвортой тоглож байсан ч үе үехэн Сегунда руу уначихдаг байв. Хамгийн сүүлд 2003-2004 оны улиралд Сегунда руу унасан нь эргэн ирэхэд 2 жил зарцуулах шаардлагатай болгожээ.
1996-1997 онд Реал Мадрид Кастиллын дасгалжуулагч байсан залуухан Рафаэль Бенитез Ваяадолидын дасгалжуулагч болж, Ла лигийн 7-р байрт шалгаруулсан нь клубын сүүлийн 20 жилийн хамгийн өндөр амжилт нь юм.
2006-2007 оны улиралд Баск гаралтай дасгалжуулагч Хосе Луйс Мендилибар дасгалжуулагчаар ажиллах болж, 88 оноо цуглуулан, аман хүзүүний багаасаа 8 оноогоор, дөрөвдүгээр байрнаас 26 оноогоор илүү гарсан нь Сегундагийн түүхэнд шинэ дээд амжилтууд болон үлджээ. Тэд энэ үед 26 тоглолт дараалан хожигдоогүй аж.
Тэд 39 улирлыг Ла лигт, 30 улирлыг Сегундад, 9 улирлыг Терсерад өнгөрүүлээд байна.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby Haaak. » Thu Jul 09, 2009 6:27 pm

din don
Haaak.
 
Posts: 1
Joined: Thu Jul 09, 2009 6:10 pm

Re: Més que un club

Postby poseidon » Sat Jul 11, 2009 3:38 pm

Осасуна
Клуб Атлетико Осасуна буюу нийтэд Осасуна нэрээр алдаршсан хөлбөмбөгийн клуб нь Испанийн Наварр мужийн Памплона хотод 1920 онд байгуулагджээ. Гэртээ тэд улаан цамц, усан цэнхэр богино өмдтэй тоглодог бол айлын талбайд хөх цамц, улбар богино өмд өмсдөг.
Осасунагийн талбайг Эстадио Рейно де Наварра гэх бөгөөд Баск хэлээр “Эрүүл” гэсэн утга агуулна.
Түүх
Сегунда дивизион дэвшин орохын тулд 12 жил зарцуулсан Осасуна 1933 он Ла лигт анх удаа дэвшин орж байв. 1985-1986 оны улиралд Ла лигийн 6-р байрт шалгаран анх удаа УЕФА-ын цомын тэмцээнд орохоор болж байв.
2005-2006 оны улиралд амжилттай тоглож 4-р байрт орж, Аваргуудын лигийн гуравдугаар шатнаас эхлүүлэх болзлыг хангасан ч Гамбург клубт хожигдон шагшээ 32 багт багтаж чадаагүй юм. УЕФА-ын цомд оролцох болсон Осасуна клуб Парма, Ланс, Оденс, Хээрэнвен, гэсэн шаггүй чанга клубүүдтэй нэг шатанд багтан тоглосон бөгөөд хэсгээсээ амжилттай шалгарч чадав. Гэвч Борде клубыг нутагтаа оруулсан гоолынхоо ачаар хожиж, Шотландын алдарт Рейнжэрсийг мөн л гэртээ оруулсан ганц гоолын ачаар буулган авчээ. Улмаар Байер Леверкузен клубыг буулган авч, семифиналд Севийятай тунан үлдсэн юм. Гэвч түрүүлэх тавилантай Севийя цааш шалгарсан юм.
Өнгөрөгч улиралд маш муу тоглож эгээтэй л Сегунда руу уначихаагүй. Сүүлийн тойрогт Реал Мадридад 1-0 –ээр хожигдож яваад 2 гоол оруулан 3 оноо салгаснаар дээд дивизионд үлдэж чадсан юм.



Спортинг де Хихон
Реал Спортинг де Хихон нь Испанийн Астур мужийн Хихон хотын хөлбөмбөгийн клуб юм. Тэдний цэнгэлдэхийг Эль Молинон гэдэг бөгөөд Испанийн хамгийн эртний цэнгэлдэх хүрээлэн юм. 1908 онд хуучин усан тээрмийг нураан уг стадионыг байгуулсан тул “Усан тээрэм” буюу “Эль Молинон” гэж нэрлэсэн байдаг.
Клубын үндсэн өмсгөлийн өнгө болох улаан цагаан босоо судлууд нь Хихон хотын далбааны өнгө юм.
Түүх
1905 онд тус клуб байгуулагдсан бөгөөд анхны ерөнхийлөгчөөр нь Анселмо Лопез гэгч эрхэм сонгогдож байв. 1912 онд Испанийн эзэн хаан XIII Альфонсо тус клубыг хааны титэм эзэмших эрхтэй болохыг батламжилснаар эмбелемний дээд хэсэгт ханы титэм клубын нэрний урд Реал гэсэн үг нэмэх эрх олгожээ. Гэвч 1931-1936 онд буюу Испанийн иргэний дайны үед Хааны титмийн оронд өөр хэлбэртэй болжээ.
1944 онд анх удаа дээд дивизионд дэвшин орсон байна. 1970, 1980-аад он бол Хихоны амжилт оргилын жилүүд байлаа. Тэд Ла лигт тогтмол тоглож, эзэн хааны цомыг хүртэж, 6 удаа УЕФА-ын цомын тэмцээнд оролцжээ.
1998 оны бүтэлгүй улирал Хихонд Сегунда руу унасан бөгөөд бүтэн 10 жил Ла лигт тоглож чадсангүй. Тэд өнгөрсөн улирал Валенси, Севийя гэсэн томоохон клубүүдийг хожиж, Ла лигт үлдэж чадсан байна.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Sat Jul 11, 2009 3:39 pm

Атлетик клуб

Атлетик клуб буюу Атлетик Бильбао нь Испанийн Баск гүнлэгийн Бильбао хотод оршдог хөлбөмбөгийн клуб юм. Баскуудыг үе үехэн террорист ажиллагаа явуулдаг, үндэсэрхэг, хэт даврагч ЭТА бүлэглэлээр нь дэлхий нийт анддаггүй. Баскуудын бахархал болсон Атлетик клубыг ч бас хөлбөмбөг сонирхогчид андахгүй биз.
Атлетик клуб Ла лигийн аваргаар 8 удаа тодорч байсан нь зөвхөн Реал Мадрид, Барселона клубүүдийн дараа орох амжилт юм.
Тэднийг буюу Арслангууд гэж хочлодог бөгөөд гэрийг нь Сан Мамис гэж нэрлэдэг. Цэнгэлдэхийг олон зуун жил болсон алдарт Гэгээн Маммес цогчин дуганын хажууд барьсан байдаг тул уг цэнгэлдэхийг “Хөлбөмбөгийн цогчин дуган” гэж хэлдэг.

Арслангуудын хүүхдийн академи нь маш алдартай. Тэнд зөвхөн Баск гаралтай хүүхдүүд л суралцдаг.
Атлетик клубт Баск үндэстэн амьдрах Испанийн Бискай, Наварр, Гипускоа, Алава болон Францын Лабурдан, Соле, Доод Наварр гэсэн 7 мужийн аль нэгэнд нь төрсөн, Баск үндэстэн хүн л тоглох эрхтэй байдаг. Мөн зарим тохиолдолд Баскийн гүнлэгийн ойролцоох Кантабриа, Ла Риоя мужуудаас Баск гаралтай тоглогч тоглуулж байв. Энэ нь фэнүүдийнхээ зүгээс талархал, шүүмжлэлийн аль алинийг нь авчирдаг. Испанийн Клубүүд дотроос цэвэр спортын биш статустай клуб нь Реал Мадрид, Барселона, Осасуна болон алдарт “Баскийн арслангууд” байдаг. Баскуудын хувьд Атлетик клуб бол зөвхөн хөлбөмбөгийн клуб биш !!!

Тиймээс ч тэд Ла лигээс хэзээ ч унаж байгаагүй билээ.

Түүх
Бильбаод хөлбөмбөг гэгч тоглоом хоёр сувгаар орж иржээ. 1800-аад оны сүүлээр Бильбао хотын ойролцоо томоохон төмрийн хүдрийн уурхай ашиглалтад орж, эргийн боомт хот байсныхаа хувьд ихээхэн хүчирхэгжсэн байна. Испанийн өнцөг бүрээс ажил хайсан цагаачид Бильбаод цуглах болж, хот өдрөөс өдөрт хаяагаа тэлсээр байв. Төмрийн том уурхай ашиглалтад орсноор зүүн хойд Англиас уурхайчид, Сандерланд, Саутхамптон болон Портсмутаас хөлөг онгоц баригчид хүрэлцэн очээ. Англи ажилчид үндэснийхээ нэгэн тоглоомоор тоглодог байв. Тэр нь хөлбөмбөг аж.
Ертөнцийн өнцөг булан бүрээс цугласан хүмүүсийг ганцхан спорт нэгтгэж байсан нь хөлбөмбөг. Ийнхүү 1890-ээд оны үед Англи ажилчид голцуухан хэсэг нөхөд нийлэн "Бильбао футбол клуб" гэгчийг байгуулсан нь өнөөдрийг хүртэл Баскуудын бахархал болсоор байгаа “Арслангууд”-ын үндэс суурийн нэг хэсэг болжээ.
Энэ үед Баскийн залуу хөвгүүд тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрэн Англид иргэний инженерчлэл болон худалдааны чиглэлээр маш олуулаа суралцах болсон байна. Нэгдсэн Вант улсад суралцаж байсан залуус гэртээ ирэхдээ хөлбөмбөгт дуртай болсон байдаг байв. Тэд өөрсдийн Атлетик клуб гэгчийг байгуулан Англи ажилчдын клубтэй тогтмол тоглодог болжээ.
1902 онд Бильбаогийн хоёр клуб нэгдэж, "Клуб Бискай"-г байгуулснаар жинхэнэ “Арслангууд” бий болжээ. Анхны Эзэн хааны цомын тэмцээний дэд аваргаар Баскууд тодорлоо. Жилийн дараа тэд шинэ нэртэй болжээ. Одоо тэднийг “Атлетик Клуб де Бильбао” гэдэг.

Сонирхолтой нь тэр жил Мадридад бас хэсэг Баск оюутнууд "Атлетик Клуб де Мадрид" гэгч клуб байгуулсан нь хожмын "Атлетико Мадрид"-ын үндэс болжээ.
Клубыг анх байгуулсан Англи ажилчид Сандерланд, Саутхамптоноос гаралтай байсан, Баскуудын үндэсний далбаанд цагаан, улаан өнгө хослон ордог тул Атлетик Бильбаогийн үндсэн өмсгөлийн өнгө Сандерланд, Саутхамптоныхтой адил болсон ажээ.
Анхандаа зөвхөн Баскууд тоглодог клуб ганцхан Атлетик Бильбао байсангүй. Реал Юнион, Аренас клуб де Гечо, Реал Сосиедад клубүүдэд дан Баскууд тоглодог байв. Эдгээр клубүүд 1928 онд анхны Ла лиг байгуулагдахад Баск гүнлэгийг төлөөлөн оролцож байсан юм.


1921 онд Фред Пентланд гэгч эрхэм Ресинг Сантандераас “Арслангууд”-ыг дасгалжуулахаар иржээ. Тэрээр клубын тоглолтын хэв маягийг бүрэн өөрчилж, богино дамжуулалтуудаар тоглодог, довтолгоо голлосон үзүүштэй тоглолт үзүүлдэг болгосон байна. 2 жилийн дараа гэхэд тухайн үеийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Эзэн хааны цомыг хүртэж чадлаа. Арслангуудын хамгийн анхны албан ёсны цом нь энэ байв. Эль Бомбен гэж алдаршсан энэ эрхэм удалгүй багийн дасгалжуулагчийн ажлыг хүлээлгэн өгсөн ч 1929 онд эргэн ирж, 1930, 1931 оны Ла лиг, Эзэн хааны цомуудыг хос хосоор нь авч өгчээ. Дараагийн хоёр жил нь Ла лигийн дэд аваргаар шалгарахад чухам энэ эрхэм л онцгой үүрэг гүйцэтгэжээ. Түүний алдарт замналд гайхалтай рекорд байдаг нь 1931 оны Ла лигийн тоглолтод Каталаны нэр төр Барселонаг 12-1 –ээр хожсон дүн билээ. Бильбаогийн Арслангууд өмнө нь ч, хойно нь ч ямар ч байгийг үүнээс илүү дүнгээр хожиж байгаагүй аж.
1941 онд дарангуйлагч Франко бүх Испани даяар зөвхөн Испани хэл дээр бүх үйл ажиллагаа явагдах ёстой гэсэн тушаал гаргав. Үүний улмаас Арслангууд нэрээ өөрчлөх шаардлагатай болж, Кастил маягаар Атлетико Бильбао болгон өөрчилжээ. Мөн зөвхөн Баск хүмүүс тоглодог байсан явдалд Франко таатай ханддаггүй байв. Яг энэ хориг үйлчилж эхлэх жил Бильбао төдийгүй Ла лигийн бүх цаг үеийн мэргэн бууч Тельмо Зарра “Арслангууд”-ын эгнээнд нэгджээ. Тэрэр Бильбао хотод төрсөн жинхэнэ Баск үндэстэн хүн байлаа. Зарра Атлетикийн бүрэлдэхүүнд 13 улирал тоглохдоо 294 гоол оруулсан бөгөөд Испанийн шигшээд багтан 20 гоол оруулсан байдаг. 1950-1951 оны улиралд Зарра 38 гоол оруулсан нь өнөөдөр ч эвдэгдээгүй байна. Энэ үед өөр нэгэн гайхалтай тоглогч Бильбаогийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд чухамхүү түүний үнэлж баршгүй оролцоотойгоор 1943 онд Ла лиг, Генералиссимусын цомыг хосоор нь хүртсэн гэж үздэг. Тэр хүнийг Панизо гэдэг.
1950-аад оны эхээр домогт довтлогч Зарра, Панизо, Ириондо, Гайнза нарын туслалцаатайгаар “Арслангууд” амжилттай тулалдаж байлаа. 1930-1950-аад оныг дуустал Арслангууд амжилттай тоглож байсныг зарим хүмүүс өөр шалтгаантай гэж үзэх нь бий. Тухайн үед Испанийн лигийн аль ч клуб 3-аас илүүгүй гадаад тоглогчтой байхыг л зөвшөөрдөг байсан нь өрсөлдөгчдийг нь хүчирхэгжих боломжийг багасгаж, Арслангуудад завшаан болсон гэдэг.
Гэвч энэ нь тийм ч сайн тайлбар биш. Тухайн үед Испанийн гигантууд өөрийн багтаа гадны авъяаслаг тоглогчдыг элсүүлэхийн тулд давхар иргэний харъяалалыг ашигладаг байсан. Тухайлбал Барса, Реал багууд Ди Стефано, Пушкаш, Сантамариа, Кубала нарыг өөрийн болгоод байсан. Харин Бильбао өөрийн үндсэн зарчмаа хэлбэрэлтгүй барьсаар л байсан юм. Атлетик Бильбаод зөвхөн БАСК хүн л тоглох ёстой.
1977 онд өөрийн үндэсний хэлээрээ нэрээ сэргээн тоглосон анхны улиралдаа Европын тавцанд ажилттай өрсөлдөж, УЕФА-ын цомын финалд шалгарч, Ювентуст ялагдан дэд аварга болж байв. Энэ нь тэдний Европын тавцанд гаргасан хамгийн өндөр амжилт.


1981 онд Хавьер Клементе багийн дасгалжуулагч болж, залуусын багаас Уркиага, Де Андрес, Уртуби, Арготе болон Андони Зубизаретта нарыг дэвшүүлэн Дани, Гойкотчиа нарыг багтаа элсүүлэн Атлетик Бильбаогийн шинэ эринг эхлүүлжээ. Анхны улиралдаа л тэд Ла лигийн 4-р байрт шалгарсан. 1983 онд тэд Ла лигийн тэргүүн баг болж, дараа жил нь Ла лиг, Эзэн хааны цомыг хосоор нь хүртлээ. Мөн 1985, 1986 онуудад Ла лигийн 3, 4-р байруудыг эзлэж байв.
Клементийн “Арслангууд” хатуу, ширүүн тоглолтын хэв маягтай, гол тоглогч Гойкотчиад тулгуурласан тактиктай байлаа. Хоёр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчтай, нэг чөлөөт хамгаалагчтай тоглодог байсан нь хатуу ширүүн, хамгаалах хэв маягийн тоглолттой гэж шүүмжлүүлэх хүргэдэг байлаа. Гэвч Атлетик Бильбао Клементийн үеэс хойш дахин гол тэмцээнүүдэд түрүүлж чадаагүй юм. Тэд эзэн хааны цом, Ла лигт түрүүлэлгүй 25 жил өнгөрч. Их хугацаа шүү.
1990-ээд оны дунд үед Луйс Фернандез гэгч эрхэм “Арслангууд”-ын удирдагч болов. Тэрээр Арслангуудыг 1998 онд Ла лигийн дэд аварга болгож, Аваргуудын лигт шалгаруулсан нь Клементийн үеэс хойших хамгийн том амжилт болжээ. Тэрээр улам бүр глобалчлагдаж байгаа нийгэмд дан ганц Баск тоглогчдоор амжилт үзүүлэх нь ихээхэн хүндрэлтэй гэж үздэг нэгэн байсан тул хэд хэдэн Баск бус тоглогчдыг өөрийн багтаа багтаасан нь ийм амжилтанд хүргэжээ. Мөн тэрээр Лизаразьюг элсүүлсэн нь францад төрсөн Баск үндэстэн байв. Энэ мэтчилэн Баск гаралтай гадаадын тоглогчдыг өөрийн багтаа багтаах болжээ.
Шинэ зуун гарснаар баг тийм ч сайнгүй байна. 2005-2006, 2006-2007 оны улирлуудад эгээтэй л Сегунда руу унаж шившиг болсонгүй. Ялангуяа 2007 оны улирал 37-р тойрогт арайхийн Ла лигт үлдэх эрхээ хармаалж чадсан. Хэдийгээр Хавьер Клементег эргүүлэн авчирч багийг удирдуулсан ч тусыг эс олжээ.


Өдрөөс өдөрт харь үндэстний авъяас билигтнүүдээр тасралтгүй цус сэлбэгдэж байгаа Ла лигт зөвхөн Баскуудаас бүрдсэн баг өндөр амжилт үзүүлнэ гэдэг өдрийн од лугаа хүнд ч тэдний чиг шугам өөрчлөгдөөгүй л байна. Эль Мундо сонинд өгүүлж байснаар 1990-ээд оны үед тус багийн фэнүүдээс авсан судалгаанд оролцогчдын 76 хувь нь “Клубын зөвхөн БАСК гэх онцлог нь ямар ч цом, уралдааны түрүүнээс хавьгүй чухал” гэж үзсэн байдаг. Үндэсэрхэг үзлээ гэж...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests