Més que un club

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Més que un club

Postby poseidon » Tue Mar 11, 2008 2:22 pm

Барселон клубтэй холбоотой нийтэлүүдийг бичиж байх шинэ сэдэв үүсгэлээ...

Сонирхолтой ярилцлага, нийлэл орчуулгуудыг оруулцгаая
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Tue Mar 11, 2008 2:34 pm

"Барселон" хөлбөмбөгийн клуб
Image

Бүтэн нэр Futbol Club Barcelona
Хоч Барса Күле Блауграна /Хөх-улаан/
Талбай Камп Ноу, Барселон хот, 98787 хүний суудалтай
Клубын ерөнхийлөгч Жоан Лапорта
Ерөнхий дасгалжуулагч Франк Райкард
Лиги Испанийн Ла лига
Image
Үндсэн болон хоёрдахь өмсгөл

Хөлбөмбөгийн Барселон клуб буюу нийтэд БАРСА хэмээх нэрээрээ алдаршсан клуб нь Испанийн спорт клуб бөгөөд Каталон мужийн Барселон хотод оршдог. Уг алдарт клубыг Жоан Гампераар удирдуулсан Швейцарь, Англи, Каталан хэсэг хүмүүс 1899 онд үндэслэсэн байна. Энэ клуб нь жирийн клубээр зогсохгүй Каталаны ард түмний салшгүй нэг хэсэг болсон байдаг. Тиймээс ч Més que un club буюу Клубээс ч эрхэм зүйл хэмээгдэх болжээ. Барселон клуб нь 1928 онд Ла лигаг үүсгэн байгуулсан багуудын нэг бөгөөд Реал Мадрид, Атлетик Бильбао клубүүдтэй адил доод дивизионруу унаж байгаагүй баг юм. Уг клуб нь Анхны Ла лигийн аварга болсноосоо хойш нийт 18 удаа лигийн аварга, 24 удаа Копа дель Рэй буюу Испанийн эзэн хааны цом], 7 удаа Испанийн супер цом, 2 удаа УЕФА-ийн Аваргуудын лигийн аварга, 4 удаа УЕФА-ийн цомын аварга, 3 удаа Олон хотуудын цомын тэмцээний аварга, 2 удаа Европийн супер цом хүртэж байжээ.

Клубын өөрийн үндсэн стадион нь Камп Ноу нэртэй. Барселон багийн фенүүдийг күле гэж нэрлэдэг байна. Испанийн нийт хүн амын 25,7 хувь нь Барсаг дэмждэг гэсэн санал асуулгын дүн байдаг. 2007 оны 6 сарын байдлаар уг клубын хувьцаа эзэмшигчдийн тоо 156366 байсан. 2006 оны байдлаар дэлхий дахинаа Барселон клубын албан ёсны дэмжигч фэн клубын тоо 1782-т хүрсэн байна. Тус клуб нь мэргэжлийн хөлбөмбөгийн үндсэн багаас гадна нөөц баг, ФС Барселона Би гэсэн хөлбөмбөгийн багтайгаас гадна сагсан бөмбөг, гандбол, футзал, роликтой хоккейн мэргэжлийн багуудтай. 2007 оныг хүртэл залуучуудын багаасаа бүрдүүлсэн ФС Барселона Си багтай байсан. Мөн сонирхогчийн спортын нилээд олон салбарт хүчээ үздэг. Тухайлбал рэгби, эмэгтэй хөлбөмбөг, тэргэнцэртэй сагсан бөмбөг, шайбтай хоккей, атлетикийн олон төрлүүд, бэйсбол, дугуй, зүлэгний хоккей, уран гулгалт, воллейболын багууд байдаг. 2006-2007 оны улиралд Бaрселон клуб нь 291,1 сая еврогийн орлоготой байсан ба дэлхийн 3 дахь баян клуб билээ.


Түүх

Үүсэн байгуулагдсан нь: (1899-1908)

Image
Лос Депортес дээрх зар

1899 оны 10 сарын 22-нд Жоан Гампер хэмээх нэгэн эрхэм хөлбөмбөгийн клуб байгуулсан тухайгаа Лос Депортес хэмээн орон нутгийн сонинд зар тавьжээ. Энэ зарын дагуу 11 сарын 29-нд Барселон хотын нэгэн дунд сургууль нааштай хариу илгээсэн байна. Гуалтери Вайлд, Луй де Осси, Бартомэй Террадес, Отто Кунзл, Отто Майер, Энрик Дукал, Пере Кабот, Иосеф Ллобет, Жон Парсонс ба Ульям Парсонс гэсэн 10 хүнийг цуглуулсан байна. Үүний үр дүнд Барселон хөлбөмбөгийн клуб үүссэн байна. Гампер өөрөө Швейцарь хүн байсан ба өөрийн тоглож байсан Базель клубын бэлэгдэлийн өнгө болох хөх ба улаан өнгийн хослолыг /Блауграна/ багийн үндсэн өнгө болгон сонгон авсан байна. Барселон клуб маш хурднаар Каталаны аварга, Эзэн хааны цомд түрүүлэх хэмжээний болж, Каталон төдийгүй Испанийн тэргүүлэх клубуудын нэг болсон байна. Байгуулагдснаасаа 2 жилийн дараа 1901 онд Каталаны аварга болсон бөгөөд, 1902 онд Эзэн хааны цомын финалд шалгарсан байна.


Гамперийн удирдлага доор: (1908-1923)


1908 онд Жоан Гампер анх удаа клубын ерөнхийлөгч болсон байна. Түүнийг ерөнхийлөгч болох үед клуб бараг л дампуурчихсан байлаа. 1905 оны Каталаны аваргаас хойш ямар нэгэн тэмцээнд ялалт байгуулаагүй, санхүүгийн хувьд гүнзгий хямралд орсон байв. Гампер багийн ерөнхийлөгчөөр 1908-1925 оны хооронд 5 удаа сонгогдон ажилласан бөгөөд Барсатай нийтдээ 25 жил хамт байсан байна. Түүний гол амжилт нь Барсаг өөрийн гэсэн стадионтай болгосон байна.

1909 оны 3 сарын 14-нд Гампер 6000 хүний суудалтай “Каррер Индустриа” стадионтой болгов. Мөн клубын дэмжигчдийн тоог ихэсгэх идэвхитэй алхамуудыг шат дараалан хийж, 1922 он гэхэд стадионы суудлынхаа тоог 10000 гаруйд хүргэсэн байна. Тэр жилдээ багтан шинэ том цэнгэлдэх хүрээлэн болох Лес Кортсийг албан ёсоор нээсэн байна. Лес Кортс цэнгэлдэх хүрээлэн анх баригдахдаа 20000 хүний суудалтай байсан боловч улам өргөжүүлэн 60000 хүний суудалтай болжээ. 1917 онд алдарт хөлбөмбөгч, Барселон клубын бүх цаг үеийн хамгийн олон гоал оруулсан тоглогч Паулиньо Алкантараг элсүүлэн авч, Барселон багийн хувь заяаг баттай болгож чадсан нь Гамперийн бас нэгэн гавъяа ажгуу.

Гамперийн удирдлага дор Барселон клуб санхүүгийн хувьд хүчирхэгжсэн төдийгүй 11 удаа каталаны цом, 6 удаа эзэн хааны цом, дөрвөнтөө Пиренейн цомыг хүртсэн билээ. Иймээс энэ үеийг Барсагийн фенүүд “Алтан үе” хэмээн нэрлэдэг билээ. Тухайн үед ногоон талбай дээр Барселон клубын нэрийн өмнөөс Алкантаратай мөр зэрэгцэн Сагибарба, Рикардо Замора, Жосеф Самитиер, Феликс Сесимага ба Франц Платко гэх мэт алдартай хөлбөмбөгчид тоглож байсан билээ.


Ривера, Бүгд найрамдахчууд ба иргэний дайны үе: (1923-1939)

Алдар нэр нь цуурайтаж байсан Барселон баг 1920-оод оны дунд үеэс эхлэн 10 жилийн турш спортын бус зөрчил тэмцлийн илэрхийлэл болсон байна. 1925 оны 6 сарын 14-нд Барселон хотод болсон нэгэн тоглолтын үеэр үзэгчид Испанийн Ерөнхий сайд Риверагийн дэглэмийг эсэргүүцэн, Испанийн төрийн дууллыг тохуурхан, шогчлон дуулсан байна. Үүнд нь хорссон Ривера багийн тоглолт хийх эрхийг 6 сараар хааж, улмаар Гамперийг клубийн удирдлагаас зайлуулсан байна. Клубыг үндэслэгч аугаа хүн Гампер үүнээс хойш мөнгө, санхүүгийн хүндрэл, сэтгэл санааны дарамтанд орсон ба 1930 оны 7 сарын 30-нд амиа хорлосон байна.


Барселон клубыг Испанийн дарангуйлагч цаашид шат дараатайгаар дарамтлан, каталаны жижигхэн тэмцээнд л оролцох эрх өгсөн байна. Гэвч барса бууж өгсөнгүй Жосеф Эскола хэмээх хүнийг шинэ ерөхийлөгчөөрөө сонгон үйл ажиллагаагаа явуулсаар байв. Энэ үед Барса санхүүгийн доройтол, нийгмийн таагүй хандлага, хөгжөөн дэмжигчдийн тогтвортой бус тоо гэсэн хүнд хохирол хүлээж байсан ч 1930, 1931, 1932, 1934, 1936 ба 1938 онууудад 6 удаа каталаны аварга болж, 1937 онд Испанийн аваргыг авсан боловч, улс төрийн шалтгаанаар Леванте клубт түрүүг нь шилжүүлсэн байна.


6 сарын дараа иргэний дайн эхэлж, Барсагийн ерөнхийлөгч зүүний үзэлтэн Жосеф Суньол, Гуадалжара орчимд Франсиско Франкогийн цэргүүдэд алагдсан байна. 1937 оны зун Испанийн Бүгд найрамдахчуудын II засаглалын үймээнт жилүүдэд Барселон клуб аюулгүй байдлын үүднээс Мексик, Америкт аялан тоглолт хийсэн байна. Энэ аялалаа санхүүжүүлэхийн тулд клубын хагасыг Мексик, Францад тоглуулж байжээ. 1938 оны 3 сарын 18-нд Фашистууд клубын үндсэн барилга байгууламжуудыг хүчтэй бөмбөгдөн ихээхэн хохирол үзүүлсэн байна. Хэдхэн сарын дараа Барселон хотод фашистын булаан эзлэгчид цөмрөн орсон бөгөөд эмх замбраагүй байдал үүсгэх гол үүр уурхайг хөлбөмбөгийн Барселон клуб, түүний хөгжөөн дэмжигчид гэж нүд үзүүрлэх болжээ.

C. de F. Barcelona (1939-1974)

Испанийн иргэний дайны дараа Каталан хэл болон туг далбааг аливаа үйл ажиллагаанд ашиглахыг хориглон, хөлбөмбөгийн клубуудын нэрэнд Испани бус нэр хэрэглэхийг хуулиар хоригложээ. Үүний улмаас Барселон клуб өөрийн нэрээ Клуб де Футбол Барселона болгон Испаничилж, Каталаны далбааг багийн сүлдэн дээрээс авсан байна. Франкогийн дэглэмийн турш каталанчуудын эх хэлээрээ ярьж болох цөөхөн газруудын нэг нь клубын цэнгэлдэх хүрээлэн болж байсан ажээ.

1943 онд өөрийн Лес Кортс цэнгэлдэх хүрээлэндээ Эзэн хааны цомын хагас шигшээгийн эхний тоглолтод Реал Мадрид клубыг 3-0 харьцаатай бут ниргэв. Хоёр дахь тоглолтын өмнө Барселонын тоглогчдыг Франкогийн улсыг аюулаас хамгаалах газрын дарга өрөөндөө дуудан авчирч, “сануулга” өгсөн байна. “Аугаа засаглалын баг ялах жам ёстой талаарх сургааль”-ын дагуу тоглох сануулгыг заавал хүлээн авах ёстой байв. Талбай дээрээ Мадридын баг “11-1” –ээр хожжээ. Энэ мэт улс төрийн ялгаварлалтай байдлын дор 1940, 1950-аад он өнгөрсөн байна. Гэхдээ Барселон клуб бууж өгсөнгүй, хүлцэнгүйгээр итгэл төгс оршин тогтносоор байв. Жозеф Самитиер дасгалжуулагчтай Сезарь, Рамаллец, Веласко гэсэн түлхүүр тоглогчидтой Барселон клуб 1945 оны Испаний Ла лигийн аваргаар тодорсон нь 1929 оноос хойших хамгийн анхных нь болж байв. Тэд 1948, 1949 онд дахин лигийн аварга болсон бөгөөд 1949 онд анхны Латины цомийг хүртэв.

Социалист лагераас гаралтай Фердинанд Дауцик, Ладислав Кубала нарын шилдэг менежерүүдээр удирдуулсан Барселон клуб олон шилдэг тоглогчдыг цуглуулан 1952 оны улиралд Ла лига, Генералиссимусын цом, Латины цом, ]]Мартини Россигийн цом]] болон Эва Дуартегийн цом гэсэн 5 цом авч, гайхалтай амжилт үзүүлсэн байна. 1953 онд тэд дахин Ла лиги болон Генералиссимусын цом авчээ. 1957 онд Генералиссимусын цом, 1958 онд Олон хотуудын цом хүртсэн байна. Дасгалжуулагч Элено Иеррерагийн удирдлага дор довтлогч Луйс Суарез 1960 онд Европын оны шилдэг тоглогч болж, Кубалагийн зөвлөгөөгөөр Шандор Коциш, Золтан Цибор нарыг авч хүчээ сэлбэн 1959 онд Ла лига, Эзэн хааны цом авч, 1960 онд Ла лига, Хот хоорондын цомыг авчээ. 1961 онд Европын цомын тэмцээнд Реал Мадрид клубын олон улсын түвшин дэх монополь байдлыг тасалсан клуб нь Барселон байв. Гэвч аваргалж чадалгүй, финалд Бенфика клубт ялагдсан байна.

1960-аад оны турш Мадридын Реал, Атлетико клубуудын давамгайлал Ла лигад оршин байсан байна. 1957 онд өнөөгийн гайхамшигт цэнгэлдэх Камп Ноу баригдаж, нээлтээ хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор шинэ авъяаслаг тоглогчид худалдан авахад бага хэмжээний мөнгө зарцуулах болжээ.Үүнээс шалтгаалан 10 орчим жилийн турш Барса дөнгөж 2 цом хүртсэн байна. 1968 оны Генераллиссимусын цомын тоглолтын финалд Реал Мадридыг Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд нь 1-0 –ээр хожиж мартагдашгүй ялалт байгуулсан байна. 1974онд Барса өөрийн албан ёсны нэрээ өөрчилж, анх байсан Футбол клуб Барселон болгосон байна.

Круйффын анхны дамжуулалт: (1974-1978)


1973-1974 оны улиралд Барса шинэ домог Иохан Круйффийг багтаа оруулж чадлаа. Тэрээр Голландын Аякс клуб аль хэдийн гялалзаж эхэлсэн бөгөөд томоохон клубууд бүгд л сонирхож байв. Түүний төлөө Барса, Реал хоёр өрсөлдөж байсан боловч эцсийн мөчид Барселон багийг Реал Мадридаас илүүд үзсэн байна. Учир нь тэрээр Дарангуйлагч Франкогийн багт тоглох хүсэлгүй байсан ажээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн хүүдээ Жорди хэмээх каталан нэр хайрласан гэдэг. Түүний тусламжтайгаар Барселон баг 1960 оноос хойш аваагүй байсан Ла лигийн түрүүгээ авч чадсан байна. Мөн энэ жил заналт ривал Реал Мадридыг 0-5 харьцаатайгаар Бернабеуд нь хожсон байна. Круйфф тэр жилдээ Европын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон байна.

Тогтворжилтын жилүүд: (1978-1988)

1978 онд Барселон клубын ерөнхийлөгчөөр Жосеф Луйс Нунез сонгогдов. Түүний үндсэн зорилго нь Барсаг дэлхийн хэмжээний спорт клуб болгох, санхүүгийн хувьд хүчирхэг, тогтвортой болгоход чиглэгдэж байв. Нунезийг ерөнхийлөгч болох үед Барса 1979, 1982 онд Европын супер цом хүртсэн нь хамгийн том амжилт нь болжээ.

1982 оны 6 сард Бока Хуниорс багаас Аргентиний гайхамшигт супер од Диего Марадонаг тухайн үеийн рекорд ханшаар худалдан авчирлаа. Эхний улиралдаа Марадона болон Барса Эзэн хааны цомын финалд Реалыг хожиж мартагдашгүй ялалт байгуулсан байна. Гэвч Марадона Барсад төдий л удсангүй Италийн Наполи клуб руу явжээ. 1984-1985 оны улирал эхлэхэд Германы од Бернд Шустерийг багтаа элсүүлсэн байна. Дараа улирал нь Европын цомд амжилттай тоглож, финалд шалгарсан ч Стеуя Бухарест клубт пенальтигаар хожигдсон байна. 1986 оны дэлхийн аваргын дараа английн мэргэн бууч Гарри Линнекер болон хаалгач Андони Зубизареттаг багтаа элсүүлсэн ч тэр улирлыг амжилтгүй өнгөрүүлж, улмаар түлхүүр тоглогч Бернд Шустерийг багаасаа алдсан байна. Энэ амжилтгүй улирлын дараа багийн ерөнхий дасгаожууулагч Терри Вунаблесийг халж, Луйс Арагонесийг шинэ дасгалжуулагчаа болгосон байна. 1987-1988 оны улиралд Эзэн хааны цомыг хүртсэн ч Барселон багийн тоглогчид ерөнхийлөгч Нунезийг эсэргүүцэн бослого гаргасан гэдэг.

Мөрөөдлийн баг: мандан бадрал ба уналт: (1978-1988)

1988 оны зун багийн шинэ дасгалжуулагчаар домог болсон тоглогч Иохан Круйфф томилогдов. Ингэснээр Барселон багийн дасгалжуулагч болон тоглогчдыг дэлхий нийтээр Мөрөөдлийн баг гэж нэрлэх болсон байна. Хожим нь 1992 оны Барселоны зуны олимпод оролцсон АНУ-ын мэргэжлийн тамирчдаас бүрдсэн сагсан бөмбөгийн баг уг нэрийг зээлдэн авсан ажээ. Мөрөөдлийн багийн бүрэлдэхүүнд Жосеф Гуардиола, Хосе Мари Бакеро, Тксики Бегуйристайн, Жон Андони Гойкетксиа, Георг Хажи, Роналд Коеман, Мишель Лаудруп, Ромарио болон Христо Стойчков нар багтаж байсан ба дасгалжуулагч нь Иохан Круйф байлаа. Круйффийн удиардлага дор 1991-1994 оны хооронд 4 жил дараалан Ла лигийн тэргүүн баг болж, 1989 оны УЕФА-ийн уомтой багуудын цом, 1992 оны Европын цомын аль алинд нь Италийн Сампдория клубыг хожиж түрүүлэв. Тэд мөн 1992 оны Европын супер цом, 1990 оны Эзэн хааны цомыг хүртсэн байна. Круйфф Барсаг дасгалжуулж байхдаа нийт 11 цом авч клубын хамгийн амжилттай дасгалжуулагч болсон ч сүүлийн 2 улиралдаа ямар нэг цом авч чадаагүй, түүний дотор 1994 оны Аваргуудын лигийн тоглолтонд 4-0 –ээр АС Миланд хожигдсон нь түүнийг үүрэг ажлаа өгөхөд хүргэсэн байна.

100 жилийн ой руу: (1996-2000)

1996 онд Круйффийн ажлыг Бобби Робсон хүлээн авлаа. Тэрээр ганцхан улирал Барселоныг дасгалжуулсан бөгөөд хожим нь нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Каталон бол улс, түүний арми нь Барса” гэж дуу алдсан гэдэг. Робсон хэдийгээр нэг жил болсон ч өөрийн урьд нь дасгалжуулж байсан ПСВ Эйндховен клубээс шинээр гялалзан гарч ирсэн Луйс Роналдог Барселоны бүрэлдэхүүнд нэгтгэж чадснаар нэг улиралын дотор 3 цом авчирсан байна. Тэрээр анхны улиралаа амжилттай эхлүүлсэн боловч дахин цааш Барсаг удирдахыг хүссэнгүй. Шинээр Лийс Ван Гааль хэмээх дасгалжуулагч ирсэн ч, Роналдо яг л Марадона шиг Итали руу, Интер Милан баг руу явсан гэдэг.


Хэдий Роналдо байхгүй ч Луйш Фигу, Жиованни Сильва де Оливейра, Луйс Энрике Мартинез болон Ривалдо гэсэн одод бүхий Барса 1998 онд Ла лига, Эзэн хааны цомыг хоёуланг нь авсан байна. 1999 онд Барселон клуб байгуулагдсны 100 жилийн ой тохиож уг ойгоор Ла лигийн түрүүг авсан бөгөөд гол тоглогч Ривалдо тус багаас Европын оны шилдэг хөлбөмбөгч болсон 4 дэх тамирчин болжээ. Хэдийгээр Ла лигийг авсан ч Аваргуудын лигид Реал Мадрид клубт хожигдсон нь Ван Гаалийг ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүйд хүргэж, 2000 онд гэрээ цуцлагдсан байна.

Гаспарын уналтын жилүүд: (2000-2003)

Клубын ерөнхийлөгч Нунез, дасгалжуулагч Луйс Ван Гаал нарыг удирдлагаас зайлуулж, шинэ ерөнхийлөгч Гаспарыг томилсон гол шалтгаан нь Барселон багийн дэд ахмад Луйш Фигугийн үйлдэлтэй холбогддог. Тухайн үеийн Барсагийн дэд ахмад, Португалийн шигшээгийн супер тоглогч Луйш Фигуг Барселон багийн фенүүд маш их хайрладаг байсан бөгөөд түүнийг бусад тоглогчдоос онцгойлон каталанчуудын баатар мэтээр төсөөлдөг байжээ.

Фигу багийн фенүүдийнхээ энэ их хайр хүндэтгэлийг юман чинээнд бодолгүй шалбаагт шидэн, заналт ривал Реал Мадрид багтай нууцаар гэрээлснээр багийн удирдлага, фенүүдэд хүнд цохилт болсон байна. Үүнээс хойш Фигуг Камп Ноу цэнгэлдэхэд тоглох бүрт багийн хорссон фенүүд дургүйцэн элдвээр хэлж, гахайн толгойгоор дүрслэн доромжлодог болсон байна. 2000-2003 оны хооронд Барса Ван Гаал тэргүүтэй хэд хэдэн шинэ дасгалжуулагчийн нүүрийг үзсэн ч амжилтийг эс олж, улам доройтсоор байлаа.

Өнөө үе: (2003 - Яг одоо)

Гаспар ерөнхийлөгчийн бүтэлгүй 3 жилийн дараа шинэ залуу ерөнхийлөгч Жоан Лапорта Барсаг удирдах болов. Тэрээр ерөнхийлөгч болмогцоо шинэ дасгалжуулагчаараа Голландын болон АС Миланы од, залуухан Франк Райкардыг сонгосноор баг дахин сэргэж ирлээ. Райкард дасгалжуулагч болмогцоо багийг шинэчилж, шинэ залуу оддыг цуглуулж эхэлсэн байна. Рональдиньо, Деку, Лионель Месси, Людовик Жюли, Самуэл Этүү, Рафаэль Маркес нарыг шинээр багтаа элсүүлж, үндсэн багийн Карлес Пуёоль, Андрес Иниеста, Шави Эрнандез болон Виктор Валдес нартай хослуулан гайхалтай багийг бүрдлүүлсэн байна. Энэ ч тэр дороо зр дүнгээ өгч эхлэв. 2004-2005 оны улиралд Барса Ла лигад түрүүлж, Багийн түлхүүр тоглогчид Роналдиньо, Этүү нар тухайн оны ФИФА-ийн дэлхийн шилдэг хөлбөгчдийн тэргүүн болон гуравдугаар байрыг эзэлсэн байна. Мөн Реал Бетис багийг Испанийн супер цомын тэмцээний финалд хожин түрүүлж, Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод Лондоны Челси клубт нийлбэрээрээ 5-4-өөр хожигдсон байна.


2005-2006 оны улиралд Барселон улам гялалзав. 2005 оны 11 сард Мадрид дахь Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд Реал Мадрид багийг 0-3 –ын харьцаагаар буулгаж авчээ. Райкард энэ тоглолтод ялснаараа Реалыг талбай дээр нь 2 удаа ялсан Барсагийн анхны дасгалжуулагч болсон юм. Энэхүү тоглолтын үеэр Барсагийн туслах довтлогч Роналдиньо 3 дахь гоалыг хийхэд Мадридын хөгжөөн дэмжигчид анх удаа Барселон багт баяр хүргэн алга ташсан гэдэг.


Энэ улиралд Барса Ла лигад хялбархан түрүүлж, цомын тоглолтын финалд дерби баг Эспаньолийг буулган авсан байна. Мөн энэ улиралд УЕФА-ын Аваргуудын лигийн финалд Лондонгийн Арсенал клубтэй шалгаран үлдэж, 2-1 –ийн харьцаатай хожсноор 14 жилийн дараа Аваргуудын лигийн цомыг дахин хүртсэн байна. Үүний дараа 2006 оны ФИФА - клубын дэлхийн аваргад оролцож, финалын тоглолтод 1-0 харьцаатайгаар хожигдсон байна.

2006-2007 оны улирлын өмнөх АНУ-д хийсэн аялан тоглолтын үеэр багийн түлхүүр тоглогчид болох Этүү, Месси нар гэмтсэн нь улирлын төглөлтөд нөлөөлж, улмаар Ла лигийн 2-р байрыг эзлэх болсон байна.

2007 оны 9 сарын 27-нд Испанийн хөлбөмбөгийн холбоонд 1937-1938 оны Ла лигийн аварга гэсэн цолыг буцаан сэргээж өгөхийг хүсч Барселон клуб гомдол мэдүүлсэн байна.

2007-2008 оны улиралд Тиерри Анри, Эрик Абидаль, Габриел Милито болон Яаяа Туре нарыг багтаа элсүүлж, улиралыг амжилттай эхлүүлсэн.

Ривалууд
Эль Классико

Аливаа улсын хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүдэд тус лигийн хамгийн хүчтэй хоёр багийн хооронд ширүүн тэмцэлдээн өрнөдгийн хамгийн тод жишээ бол Барселон болон Реал Мадрид клубуудын хооронд болдог тоглолтууд буюу нийтэд Эль классико гэдгээрээ алдаршсан лигийн тоглолтууд юм. Эдгээр багууд нь Испанийн хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг Кастилл болон Каталон мужуудын нийслэл хотуудын баг бөгөөд Каталанчууд болон Кастилчууд нь спортоор төдийгүй соёл, урлаг, улс төрийн үзэл бодлоороо сөргөлддөг ажээ. Ерөнхий сайд Ривера болон ялангуяа Франсиско Франкогийн (1939-1975) засаглалын үед калатон мужийг ил тодоор хяхан хавчиж байсан. Тухайлбал каталан хэлийг хэрэглэхийг хуулиар хориглож байв. Энэ үед Каталанчуудын эрх чөлөөний үзэл санааны хамгийн тод илэрхийлэл нь ФС Барселон клуб болжээ. Тиймээс Каталанчууд өөрийн хамгийн хайртай клубээ (més que un club) буюу клубээс ч эрхэм зүйл хэмээн өргөмжлөх болсон байна.

Эсрэгээрээ Реал Мадрид нь Франкогийн Фашист дэглэм, түүний Кастилл төвтэй нэгдсэн Испани хэмээх үзэл санааны илэрхийлэл бэлэгдэл болж байсан ажээ.

Хэдийгээр Испанийн иргэний дайны үед аль аль клубийнх нь нөлөө бүхий хүмүүс Франкогийн армид алагдсан ч Франко Реал Мадрид багийг дэмжин, өмгөөлөн заримдаа шударга бусаар дөвийлгөдөг байсан гэдэг. Гэвч өнөө үед Мадридын олон фэн үүнийг эрс үгүйсгэдэг байна.

Эдгээр багуудын хоорондын таарамжгүй байдал 1950-аад онд маш хүчтэй болж иржээ. Тухайн үед од болон гялалзаж байсан Альфредо ди Стефанотой байгуулсан Барселоны гэрээг засгийн газрын оролцоотойгоор болиулан Реал багтай байгуулсан нь ихээхэн нөлөөлжээ. Ди Стефаног эгнээндээ авсан Мадридын клуб давамгайлах байдлыг бий болгосон байна. 1960-аад онд энэ ривалуудын тулаан европын тавцанд гарч, Европын цомын хагас шигшээд хүрч өргөжсөн байна.

Өнөө үед Барселон, Реал Мадрид клубуудын аль аль нь Ла лигийн төдийгүй дэлхийн хамгийн том клубуудын нэг болсон бөгөөд лигидээ төдийгүй олон улсын түвшинд ч өрсөлдөгч багууд болжээ.

Сүүлийн Камп Ноуд болсон эль классикод Реал Мадрид клуб 0-1 –ийн харьцаатайгаар ялсан.
Баг Ялалт Тэнцээ Хожигдол Нийт гоалын тоо
Реал Мадрид 67 30 58 256
Барселон 58 30 67 234

Барселон хотын дерби

Reial Club Deportiu Espanyol буюу Эспаньол клуб нь Барселон хотын хааны талыг баримтлагчдын буюу Франкогийн дэглэмийг дэмжигч, Каталан бус испани иргэдийн байгуулсан баг юм. Уг клубыг нутгийн уугуул каталанчуудын дэмжигч Барселон багийн эсрэг тус хотод зохион байгуулалттайгаар бий болгосон гэх яриа ч байдаг. Эспаньол клуб нь Барселон хотын өмнөд хэсэгт чинээлэгжүү дүүрэгт байгуулагдсан байна. Иргэний дайны дараахь жилүүдэд Эспаньол клубыг Каталанчуудын тусгаар үзэл санааны бэлэгдэл Барселон клубын өрсөлдөгч болгохоор засгийн газраас ихээхэн хөхиүлэн дэмжиж байжээ.


Хэдийгээр 1995 онд Эспаньолын фэнүүд каталанизмын нэгэн хэсэг хэмээн өөрсдийгөө зарласан ч нэг хотын багууд тул Барселон болон Эспаньол клубуудын тоглолт болоход Камп Ноу цэнгэлдэхэд хуран чуулсан үзэгчид Эспаньол багийг үл хүндэтгэдэг байна.

Хүмүүнлэгийн үйл ажиллагаа ба ивээн тэтгэлгүүд

Барселон клуб нь өөрсдийн өмсгөл дээрх ивээн тэтгэгчдийн талаар бусад клубуудээс нилээд ялгаатай байдаг. 2006 оны 7 сарын 14-нөөс эхлэн Барселон клуб өөрийн өмсгөл дээрээ арилжааны богино бичлэгүүдийг тавихаа больж, 5 жилийн хугацаанд НҮБ-ийн Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн логог байрлуулахаар гэрээ байгуулсан байна. Үүнийхээ төлбөрт Бaрселон клубын сангаас НҮБ-ийн хүүхдийн санд жил тутам 1,9 сая ам.доллар хандивлаж байхаар болсон ажээ. Энэ нь тус клубын жилийн орлогын 0,7 хувьтай тэнцэнэ.


Энэ нь мэргэжлийн хөлбөмбөгийн клубуудын түүхэнд багийн өмсгөл дээрх богино бичлэгүүдээр орлого олдог явдлаас татгалзсан хамгийн анхны онцгой үйл явдал болсон билээ.


Мөн өнөөгийн байдлаар тус клуб олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах, Мянганы хөгжлийн зорилтуудыг дэмжих зорилгоор НҮБ-ийн Хүүхдийн сангийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд үүнээс гадна ирэх 5 жилийн хугацаанд дахин хагас сая еврогийн хүмүүнлэгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

2008 оны 1 сарын байдлаар Барселон клубтэй ивээн тэтгэгчийн гэрээгээр дараах байгууллагууд ажиллаж байна. Үүнд:

* Найк корпораци - Албан ёсны ивээн тэтгэгч
* Кока Кола - Албан ёсны ивээн тэтгэгч
* ТВ3, Каталониа - Албан ёсны ивээн тэтгэгч
* Ауди - Албан ёсны ивээн тэтгэгч
* Телефоника - Албан ёсны ивээн тэтгэгч
* Эстрелла Дамм - Албан ёсны ивээн тэтгэгч
* Ла Кайкса - Албан ёсны ивээн тэтгэгч
* Бвин - Албан ёсны хамтрагч
* МедиаПро - Албан ёсны нийлүүлэгч
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Tue Mar 11, 2008 4:32 pm

Камп Ноу
Image
Каталан хэлээр Камп Ноу хэмээн нэрлэгддэг Барселон багйин цэнгэлдэх хүрээлэн нь Испанийн Каталон мужийн нийслэл Барселон хотод байрладаг. Испани, Англи хэлээр Ноу Камп хэмээн дуудагддаг нэр нь “Шинэ талбай” гэж утгачилагддаг.

Уг алдарт стадион 1957 онд барьж дуусгасан бөгөөд УЕФАгийн 5 одтой цэнгэлдэх хүрээлэнгийн зэрэглэлд багтдаг. Уг стадионд мэргэжлийн хөлбөмбөгийн олон улсын түвшний олон тооны тоглолтуудыг явуулдаг байна. Тухайлбал 1999 оны УЕФА-ийн Аваргуудын лигийн финалын тоглолт явагдаж байжээ.
Камп Ноу нь 98772 хүний суудалтай, Европын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн юм. 2000 оноос хойш албан ёсоор Estadi del FC Barcelona (ФС Барслоны стадион) хэмээн нэрлэх болсон ч, фэнүүдийн хүсэлтээр уламжлалт Камп Ноу нэрээ хадгалан үлдсэн байна.

Камп Ноугийн эсрэг талд билүү дээвэртэй, мөсөн талбай бүхий клубын эзэмшлийн танхимын спортуудад зориулсан Палау Блауграна цогцолбор оршдог. Мөн түүнтэй зэрэгцээд Mini Estadi хэмээх Барсагийн Б баг тоглодог жижиг цэнэглдэх байдаг.

Түүх
Image
1950-аад оны үед Хурдацтай хүчирхэгжиж, хүрээгээ тэлж байсан Барсад шинэ том цэнгэлдэх хэрэгтэй болоод байв. Хуучин цэнгэлдэх болох ЛесКортс нь 60000 хүний багтаамжтай байсан ч 1954-1957 оны хооронд архитекторч Франсеск Митянс-Мири, Лорензо Гарсиа Барбон болон Жосеф Сотерас Ммаури нарын төслөөр шинэ цэнгэлдэх Камп Ноуг барьсан байна.
Цэнгэлдах хүрээлэнгийн нээлтийг сэтгэл хөдөлгөм сүр жавхлантай хийж, анхны тоглолтондоо Легиа Варшав багийг 4-2 харьцаатай хожиж, анхны гоалыг Парагвай гаралт испани довтлогч Эулогиа Мартинез оруулсан байна.
Чухал тоглолтуудын үед 90000 гаруй хөгжөөн дэмжигчид Камп Ноуд хуран чуулдаг билээ.
Цэнгэлдэхийн багтаамжийн хувьд эхлээд тодорхой тогтсон хэмжээ байсангүй. Дунджаар 93000 хүн үздэг байсан бол 1982 оны ФИФА-ийн Далхийн аваргын нээлтийн тоглолтыг 120000 хүн үзсэн байна. 1990-ээд оноос хойш тогтмол хэмжээнд 99000 орчимд барих болсон байна.
Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборт бэлэг дурсгалын дэлгүүр, дасгал сургууль хийх жижиг талбай, тоглогчдийн хувцас солих өрөө байдаг.

Мөн Барсагийн музейг үзэхээр жил бүр 1,2 сая гаруй жуулчид ирдэг гэсэн тооцоо байдаг. Уг музейг 1984 онд тухайн үеийн клубын ерөнхийлөгч Жосеф Луйс Нунез ёслол төгөдөр нээж байв.
Музейд Барселон багийн түүхэн үнэт 1420 гаруй дурсгалт эд өлгийн зүйлс, 420 гаруй уралдаанд түрүүлсэн цом, шагналууд байдаг.

Камп Ноуд хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаануудаас гадна бусад олон чухал үйл ажиллагаанууд болдог. Дэлхийд алдартай дуучдын маш олон тоглолтууд явагддаг. Тухайлбал:
Майкл Жексон
Ю2
Пинк Флойд
Брюс Спрингстийн
Франк Синатра
Хулио Иглесиас
Гурвал Тенор: Жосеф Каррерас, Пласидо Доминго ба Лучиано Паваротти

Ромын пап II Иоанн Павел 1982 онд Испанид зочлон Барселон хотноо сүсэгтэн олонд хандан сургааль айлдахдаа 120000 гаруй сүсэгтнийг Камп Ноуд цуглуулсан гэдэг.

Ирээдүй

Image
Камп Ноугийн 50 жилийн ойд зорулан, дэлхийд алдартай архитекторчдын дунд Камп Ноуг орчин үеийн хэв загвартай болгон шинэчлэх, дахин загварчлах төслийн уралдаан зарлаж, дүгнэсэн байна. Төслийн зорилго нь хотжилт ба хүрээлэн буй орчныг нэгтгэсэн үзэмж сайтай байх ёстой байв. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоог нэмэх бус харин ядаж нийт суудлын 50 хувь нь дээвэр доор орохуйц байхаар шийдэгдсэн байх ёстой байв.
2007 оны 9 сарын 18-нд Британийн Архитекторч Норман Фостер ба түүний баг Камп Ноуг дахин бүтээн байгуулах эрхийг авсан байна. Түүний төлөвлөгөөгөөр 10000 суудал нэмэгдэх бөгөөд шинэ бүтээн байгуулалтын нийт өртөг 250 сая еврогоор хэмжигдэж байгаа ажээ.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby orangeman » Tue Mar 11, 2008 10:51 pm

Каталонийн нэр төр! "Барса" энэ бол зүгээр ч нэг баг биш ээ!
Өдгөө 108 насныхаа ойг тэмдэглэх гэж байгаа ФЦ Барселона'г хүндэтгэх шалтгаан нь бусад багийнхаас тэс өөр. Яагаад Челси'г Лондоны баячуудын дүүргийн, Реал'ыг АЛ болон Испанийн Лигт хамгийн олон түрүүлснээр нь, мөн Манчестерийг дэлхийд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэйгээр нь ч юм уу нэр төр гэж дууддаггүй юм бэ? Нэр төр хэмээх энэ цол зүгээр ч нэг багт олдоод байдаг зүйл биш ээ. Барса аль нэг лигийн тэргүүн баг байхын төлөө, АЛ-т түрүүлэх гэж эсвэл Цомынхоо тоог нэмэхийг гол зорилгоо хэзээ ч болгож байгаагүй. Түүхэндээ ийм юм байгаагүй. Барса - Хүрэн, хөх өнгөтнүүд Каталонийн ард түмний бахархал, дуу хоолой нь болж дэлхий нийтэд Каталон үндэстэн байдаг юм шүү гэдгийг харуулдаг бараг цорын ганц хайрт зэвсэг нь юм аа. Каталонийн нэр төр гэдгийн утгыг ярихын тулд бага зэргийн тайлбар хэрэгтэй болов уу...
Каталони нь хэзээнээс Испанийн нутаг дэвсгэрт харъяалагдсаар ирсэн. Андалуз, Кастиль, Майорчуудаас тэднийг ялгах зүйл гэвэл Франц улстай хил залгаж байсан бөгөөд Испани, Францын олон арван дайнаас шалтгаалж 14-өөс 18-р зууны хооронд аль нэгэн талд нь ээлжлэн эзлэгдсээр ирсэн. Энэ нь Каталони үндэстний түүх, соёлд яах аргагүй нөлөөлсөн. 18-р зууны сүүл үеэс 2 улсын дайн намжирсан бөгөөд Испанийн талд харъялагдах болсон.
Каталончууд үргэлж эрх чөлөөнийхоо, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн. Одоо ч тийм байгаа. Энэ тэмцэл нь 20-р зууны эхэн болон 1936 оноос өрнөсөн Испанийн иргэний дайнаас Каталончуудад бүр ч ээдрээтэй хүнд хэцүү болж ирсэн. Иргэний дайны үр дүнд түрэмгийлэгч, дарангуйлагчийн суудалд суусан генерал Франко Каталончууд - мөнхийн босогчдыг дарах, дарамтлах бодлогоо тууштай баримталж байсан. Эрх ашгийнхаа төлөө, амь насныхаа төлөө, нэр төрийнхөө төлөө орилсон нэг хүн 100 хүнээс ч илүү хүчтэйг, аюултайг тэрээр сайн мэдэж байсан. Тиймээс ч халуун цустай Каталончуудыг дарах нь амар биш гэдэг нь ойлгомжтой байсан юм. Тэгхээр тэдний зүрх сэтгэл, гал цогтой дайчин чанарын илэрхийлэл бамбай нь болсон ФЦ Барселона багруу дайрч зүрхийг нь мохойх аргыг сонгожээ. Түүний гол зэвсэг нь цэрэг арми, эрх мэдэл бус харин Барсаг талбай дээр номхруулах баг - Реал байсан. Тиймээс өөрийн бяцхан хүүхдээ тордож, бусад багуудаас илүү эрх мэдэл, мөнгөөөр дутаагаагүй. Энэ үеэс эхлэн Барса
түүхэндээ туулж байгаагүй хүнд хэцүү цагийг туулж эхэлсэн. Энэд л ФЦ Барселона багийн үнэн чанар, нэр хүнд, үнэ цэнэ харагдсан юм. Тийм ээ, Барсаг дээрээс дарамтлах, тэдний хөгжөөн дэмжигчдыг хомроглон алан хядаж байсан түүх олоход амархан. Өөрсдийн хайртай багаа дэмжих гэж, бид Каталон үндэстэн шүү гэж уухайлан орилолдох гэж ирсэн олон мянган хөгжөөн дэмжигч Каталончуудыг цэнгэлдэхэд дэлбэлэн хороож байсан. Реалын талбай дээр айлчилж эхний үед 1:0-ээр хожиж байсан Каталонийн багийн хувцас солих өрөөнд Мадридийн цагдаа нар айлчиллаа. Зодуулж нүдүүлсэн бүр нэг нь хөлөө хугалуулж бусад нь дарамтанд орсон Барса 2-р үед 5 гоол алдаж хариуд нь өрсөлдөгчийнхөө хаалганд нэг ч гоол хийж "чадаагүй" түүх нэг биш байгаа. Гэхдээ! энэ нь ч Каталончуудад, багаа гэсэн тэдний тэмүүлэлд саад болох хүчин зүйл яагаад ч байгаагүй юм. Франкогийн энэ зэвүүцмээр ширүүн бодлого харин ч Каталончуудыг улам нэгтгэж хүчтэй болгосон сайн талтайг түүх гэрчилнэ.
1954 он. Барсагийн болон Реалын түүхэнд тод мөрөөр бичигдэн үлдсэн он. Хожим нь 2 багийн хооронд өнөөг хүртлэх амьдарсаар байгаа маргааны эхлэл тавигдсан он байжээ. Аргентин гаралтай ди Стефано хэмээх хөлбөмбөгийн нэгэн домог дэлхий нийтийг өөрийн ур чадвараар шагшруулж байсан үе. Энэ амьд алтын төлөөх анд мэдээж хамгийн хүчтэй, баян багууд гарсан. Гэлээ ч ноён ди Стефано Каталонийн багийг сонгожээ. 2 талын гэрээ ч хийгдчихсэн байна. Энэ нь Реалд таалагдсангүй. Их мөнгө, эрх мэдэл, өвдөг сөгдөн гуйлт тус болдоггүй юм бол Франкогийн урт гар тус болсон. Домог болон үлдсэн ярианд ди Стефано толгойндоо буу тулгуулж амь нас эсвэл...шийдвэрээ гаргасан гэдэг. Ингээд Эзэн Хааны баг түүхэнд байгаагүй хамгийн авъяаслаг агуу хөлбөмбөгчөө гэртээ авчирлаа. Өдгөө ч хөгжөөн дэмжигчид ярьдаг, нэг нь Пеле бол агуу тоглогч, хөлбөмбөгийн хаан гэж. Харин хариуд нь нөгөө нь: Пеле симфони найрал хөгжмийн удирдаач нь байж болноо, гэхдээ _гоцлол хийлчин нь ди Стефано шүү дээ! гэж. Үүнд хэтрүүлэг байхгүй ээ. 1955 - 1960 онуудад Реал АЛ-т торолгүй түрүүлсэн нь энэ эрхмийн гавъяа. Мэдээж түүнтэй мөр зэрэгцэн бусад домгууд тоглож байсан, гэхдээ ди Стефано бол тэдний генерал нь байсан. Хожим нь энэ эр Испанийн үнэмлэх авч Аргентиний шигшээ багийн өмсгөлийг өмсөж талбай дээр гараагүй ээ.
Реал, Барса 2ийн тулаан бол зүгээр ч нэг 2 агуу хүчтэй багын тулаан, үзүүлэн тоглолт биш ээ. Түрэмгийлэгч, дарангуйлагч хөдөлгүүрийн эсрэг босогчид, тэмцэгчдын хоорондох зөвхөн хөлбөмбөгийн талбай дээрх бус сонгодог тулаан юм аа. Тиймээс ч дэлхий дээр энэ 2 талын дуусашгүй тулаан, гайхамшигт тоглолт шиг тоглолт хаа ч байдаггүй. Энэ түүх, үзэл бодлын, ард түмний эрх ашгийн тулаан Гран Дерби хэмээх нэгэн нэрийн дор өнөөг хүртэл амьдарч зав*a*нд нь бид агуу үзвэрийн гэрчүүд болж байна. Реал түүхэндээ(Франко тэднийг ивээлдээ авч багийн утга зорилгыг ойлгомжтой гаргаснаас хойш!) ядуу баг байгаагүй. Яагаад гэвэл нийслэл(үүний цаана эрх мэдэлтнүүд, хаан болон Засгийн газар тэр чигээрээ) байсан, байсаар ч байгаа. Барса ч ядуу, сул дорой баг байгаагүй ээ. Яагаад гэвэл тэдний ард Каталончуудын зүрх цохилж байдаг юм! Тиймээс ч тэд энэ олон арван жилийн хүнд хэцүүг, дарамт шахалтыг туулж давж гар ч ирсэн. Тиймээс ч Каталончууд Барсадаа хайртай байдаг. Барсагаараа тэд бахархдагаа. Барса байхгүй байсан бол дэлхий дээр Каталон үндэстэн байдаг аа гэсэн цуурай байх ч үгүй. Каталон байгаагүй бол Барса байх ч үгүй байсан. Blaugrana энэ бол зүгээр ч нэг багийн өмсгөлийн өнгө, бэлгэ тэмдэг биш ээ. Энэ бол Каталончуудын нэр төр, дээдлэх ёстой өнгө. Тиймээс 106 жилийг энэ өнгөн дээрээ ямар нэг зар сурталчилгааг мөнгөний төлөө тавьж зүрхлээгүй. Энэ бол агуу түүх, соёл, шүтээн мөн.

Барсагийн сүлд дуулал: Бид хүрэн, цэнхэрүүд
Бидний хаанаас гэдэг нь чухал биш
Өрнө зүгээсүү дорноос уу,
Харин биднийг энэ туг нэгтгэх үед
Нэг зүйл, зорилгодоо хамдтаа


Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна
Дайчин уриа,
Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ,
BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!

Тамирчид,
Хөгжөөн дэмжигчид,

Хамтдаа бид хүчтэй,
Энэ он жилүүдээр дүүрэн хүчин чармайлт, сорилтууд,
Олон ч гоол бид хийсэн,
Үүгээрээ бид харуулсан, харуулсан,
Ялагдашгүй гэдгээ.

Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна
Дайчин уриа,
Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ,
BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!

...миний энэхүү багахан хөдөлмөрийг бага ч атугай үнэлж цагаа гарган тухлан уншсанд тань баярлалаа!

Viva Blaugrana!!


Doox'a. Jan 10, 2007
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby orangeman » Tue Mar 11, 2008 10:53 pm

Энэ нь их нөлөөлдөгөө. Мадридийн сургуулийг төгссөн авъяаслаг хөлбөмбөгчинг Мадридиста гэж цоллон, хар багаас нь босогчдыг, Socios'ийг дарах сайн талаар болон багийн үүх түүхийг шингээсэн байдаг. Барсад ч мөн адил иймэрхүү маягийн зүйл явагддаг нь нэгэнт ойлгомжтой зүйл болсон. Залуу авяаслаг хөлбөмбөгнөөс асуухдаа чиний хүсэл гэж асуудаг: мэдээж хайртай багтаа тоглох. харин энэ багтаа боломж олохгүй бол өөр ямар багруу явах вэ? гэж асуудаг нь уламжлал болсон бага зэргийн улс төртэй хөөрхөн түүх. хэхэ. хариулт мэдээж би хэзээ ч Барсагийн(нөгөөх нь би Реалын)өмсгөлийг өмсөхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл тэднийг хар багаас нь түүх соёл нь хүмүүжүүлсэн байдаг. 2 багийн аль нэгд нь сураагүй өөр нутгийн хүн байж болно л доо. Тэд ч ялгаагүй дээ. Гран Дербин үеэр Испани улс 2 тал болж хуваагддаг гэж сонссон байлгүйдээ. Энэ тоглолтыг тоохгүй, аль нэг талд нь дэмждэггүй хүн гэж байхгүй. Тэгхээр энэ бол зүгээр ч нэг халуун тулаан, хөлбөмбөг байдаггүй. шүүгч, улс төрийнхөн дандаа орж бужигнуулж байдаг. Мэдээж олны анхаарлын төвд байх гэж зарим нь ордог бол ихэнх нь энэ 2 хүчтэй талын салхинд нэрвэгдэж үзэл бодлоо илэрхийлж хамт амьсгалдаг. Гаднаас легионер ирлээ гэхэд Гран Дербин талаар өрсөлдөгчдийн талаар асуудаг. Барсад Ривалдо ирлээ гэхэд: Реалыг хожхуу, чи чадхуу, тэднийг хэр сайн мэдэх вэ? тэр тоглолт л хамгийн чухал гэдгийг мэднэ биз дээ?...г. мэтээр хүмүүжүүлнэ дээ. хэхэ. Миланаас Интерлүү шилжсэн Одыг хэзээ ч тэгч харааж зүхэж үзэн яддаггүй. Яагаад гэвэл Реал, Барсагийн хоорондох тэр олон арван жилийн түүх, дайн, үзэн ядалт, улс төр тэнд байдаггүй. Тиймээс энэ 2 багийн хооронд шилжсэн хэнбгуайг ч хамгийн хатуугаар шийтгэхэд аль аль тал нь(Каталончууд арай илүү үзэн ядалттай байдаг)бэлэн байдаг. Фиго үлдсэн амьдралдаа Барселонд айлчлахыг ч хүсэхгүй байна гэсэн нь амь наснаасаа айж байна гэсэн үг. Өөрөө ч үүнийг мэдэж байгаа, тиймээс ч дэлхий дээрх хамгийн гоё гэж үздэг хотдоо очиж чадахгүйдээ харамссан байдаг. Эсрэг багийнхаа хөлбөмбөгчнийг тэгч аймаар үзэн яддаг гэж би бодоогүй. 2001 оны Гран Дербин бичлэг миний архивт байдаг юм аа.(Хүсвэл зээлдүүлж болно шүү!)сантъягод Барса зочилсон тоглолт. талбайн буланд бөмбөг очдог үе бий. Бөмбөгөнд Arnau гүйж очтол гарцан. Тэгээд Рауль Arnau'г хаалгандаа амжиж очхоос өмнө бөмбөгийг түүнээс авч тоглолтон оруулах сэргэлэн санааг агуулж бөмбөгний төлөө ноцолдоно. Арнау ч юу гэж бөмбөгөө өгөхөв, аваад л хаалгаруугаа гүйхийг оролдоно. Энэ үед тоглолтондоо шатсан Рауль Арнауг рекламны самбарлуу шахна. Цаахнана сууж байсан нэг баагий(50. 60 гарцан гэмээр) боломж гарсан дээр Арнауг хэд сайн нуруу түрүйгүй цохиод л байна. Арнау ч ***өг болно доо. Яг хэдэн өлсгөлөн нохойнуудад уруулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлхээр дүр зураг. Тэр хөгшин гөлөгийн царай нь...бүр нэг тийм үзэн ядалтын, хорслын царайтай цохиод л байна. уур хүрмээр. Арнауг ч өрөвдсөндөө. Дараа энэ зориулалтынхаа төлөө Арнау Каталончуудын хайртай хаалгач нэг хэсэг байлаа. хэхэ. Фигог Камп Ноуд 2002 онд тоглоход Каталончууд гартаа таарсан бүхнээ шидиж байсан. Цаас энээ тэрээгээс өөр юу л олдоо аж. Шил мил оруулахгүй юм чинь. Гэтэл талбай дээр Фигоруу шидсэн тэр олон хогон дотор гар утаснууд хүртэл байсан гээд бодхоор. Тэр гар утсын хайран үнэхээр байгаагүй. Гол нь тэр муу новшийг л нэг олигтойхон авчих л санаатай. Тэгтлээ үзэн ядалт, уур нь хүрдэг. хэхэ. Гран Дерби бол үнэхээр том сэдэв шүү. Испани улс дампуурчаагүй цагт Реал мөхөхгүй. Каталон үндэстэн сүйрээгүй цагт Барса мөхөхгүй гэдэг юм. Үүнээс үнэн гэж байхгүй ээ. Барса мөнгөний гачигдалд орвол Социос өргөөд л яаж ийгээд гаргаад ирдэг. Реал асуудалд орвол төрөөс энэ асуудлыг нь арилгаж өгдөг. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л 2002 онд Реал асуудалд орсон. Перезийн алдаатай бодлогын(жил дарааллан олон супер оддыг багтаа авсан) үр дүнд 250 сая еврогийн өрөнд унасан. Гэтэл сантъягогийн хажууд байдаг бэлтгэлийн талбайг 350 саяар улс худалдаж авсан. Уг н тэр газрын бодит үнэ нь...үсрээд л 150 сая байсан гэдэг. Реалыг Мадридын өлгийтэй хүүхэд гэж ч хочилдог. Барса бол зүгээр л Каталонийн нэр төр!!! болоо

Viva Blaugrana!!


Doox'a Jan 11, 2007
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby orangeman » Tue Mar 11, 2008 10:59 pm

Арслангийн зүрхт Карлос Пуйоль

Image

Амжилт
Испанийн аварга 2004-2005, 2005-2006
Аваргуудын лигийн аварга-2005-2006
Испанийн супер цом-2005-2006, 2006-2007
2000 оны Сиднейн олимпийн мөнгөн медаль
“Барселона” багт 1999 оноос хойш 227 тоглолтод оролцож, 4 гоол оруулсан. Испанийн шигшээд 54 тоглолт хийж, нэг гоол оруулаад байна


Амжилт, ялалтаар бялхаж байгаа “Барселона” багийн хамгийн гол хүн хэн бэ? Роналдиньо, Это`О, Деку магадгүй Месси юу. Эдгээр тоглогчид маргаангүй тус багийн гол хөдөлгөгч хүч болсоор яваа. Гэхдээ өнөөгийн “Барса”-г багийн ахлагч Карлос Пуйольгүйгээр төсөөлөхийн аргагүй. Орчин үеийн хөлбөмбөгийн шилдэг хамгаалагч, “Барселона”-гийн амьд бэлгэ тэмдэг болсон энэ хүнийг бид хэр мэддэг билээ? Хэрвээ бүх хөлбөмбөгчид яг л Карлос шиг өөрийн үүргээ ухамсарладаг бол дасгалжуулагч гэж байхын хэрэггүй” гэсэн Франк Райкаардын үг түүнийг бага ч болов тодотгох байх.

Cor de Lley
Түүнд цөөнгүй хоч бий. Эв хавгүй урт үснээс нь болж “Тарзан” хэмээн нэрлэнэ. Мөн багийн ахлагчийн туузыг зүүж, хамт олноо удирддаг болохоор нь Capita (Каталонаар толгой гэсэн үг) гэсэн хочтой. Гэхдээ эдгээрээс хамгийн алдартай нь Cor de Lley буюу “Арслангийн зүрх” юм. “Тэр яг л арслан шиг зоригтой, мөн үнэнч шударга хүн” хэмээн олон жил хамтран зүтгэж буй Хави Эрнандес өгүүлж байна.
Карлос Пуйоль Сафоркада 1978 оны дөрөвдүгээр сарын 13-нд Каталоны Побла де Сегур хэмээх жижиг хотноо зам засварын ажилчны гэрт төржээ. Түүний гэрийн хажууханд нь “Барселона” багийн хөлбөмбөгийн сургууль байсан нь хүүг ширэн бөмбөгтэй нөхөрлөхөд том түлхэц болсон байна.

“Барса”-гийн ирээдүйн ахлагч маань эхэн үедээ тоглох байрлалаа олох гэж чамгүй тэвджээ. Өнөөгийн төвийн хамгаалагчийн байрлалаа олохоос өмнө Карлос баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байв. Өөрийн ээлжээ чимээгүйхэн хүлээж суусан даруухан хүүг хожим Каталоны алдарт багийн түүхэнд үлдэх тоглогч болно гэдгийг хэн ч төсөөлсөнгүй. Баг байгуулагдсан 1899 оноос хойш өнөөг хүртэлх тоглогчдоос бүх цаг үеийн шилдэг 11-ийг тодруулахад Карлос багтсан нь түүний нэр хүндийн илэрхийлэл болох биз ээ.

1997 оны намар Пуйоль “Барса”-гийн бүрэлдэхүүнд тоглох урилыг хүлээж авлаа. Гэвч Аваргуудын лигийн тэр нэгэн тоглолтод Валерий Лобановскийн “Динамо Киев” нутаг дээрээ Каталоны алдарт багийг 4:0-ээр бут ниргэж, Шевченко хет-трик хийжээ. Мэдээж хэрэг Пуйоль талбайд гарсангүй, нөөцийн сандлаас багаа хэрхэн хожигдохыг гунигтай харан суулаа. Ийнхүү 19 настайдаа үндсэн бүрэлдэхүүнд багтах хүсэл нь хийсэн одов. Үүнээс хойш тэр багийнхаа хувцсыг өмсөх мөчийг хоёр жил хүлээжээ. Луи Ван Галийг удирдаж байх үеийн “Барса”-д баруун жигүүрээр Райцигер, зүүн жигүүрээр Серхи тоглодог байлаа. 1999 оны улиралд “Вальядолид” багтай хийсэн тоглолтын үеэр Райцигер хоёр дахь шар хуудсаа хүртчихлээ.

Сандарсан Луид манай гол баатрыг талбайд гаргахаас өөр арга байсангүй. Пуйоль талбайд гараад олныг алмайртал сайн тоглоогүй ч бас тийм ч муу байсангүй. Үүний дараа “Реал”-тай хийсэн тоглолтын үеэр Серхи хүнд гэмтэл авсан тул Пуйоль үндсэн бүрэлдэхүүнд тоглох боллоо. “Авьяаслаг залуу юм. Тэр надад таалагдаж байна. Тиймээс бэлтгэлээ л сайн хийвэл багийн үүд хаалга түүний өмнө нээлттэй” хэмээн Луи Ван Галь тэр үед өгүүлж байжээ. Улирлын төгсгөл гэхэд каталон залуу Райцигерийг шахан үндсэн багийн бүрэн эрхт гишүүн болсон байлаа. Ийнхүү балиашгууд “БарсаАякс”-ын (тэр үеийн “Барселона”-д Голландын олон тоглогч байсан тул ийн нэрлэдэг байв) бас нэгэн легионер бус, өөрийн нутгийн авьяаслаг залууг харах болсон юм.

Бүх зүйл ном журмын дагуу явагдаж байлаа. Карлос багийнхаа тоглолт бүрт оролцож, тэр ч байтугай Испанийн шигшээд багтан Сиднейн олимпоос мөнгөн медаль авчрав. Гэвч үлгэр ингээд амар сайхандаа жаргах учиргүй байж. Тамирчин хүний хамгийн гол дайсан болох гэмтэл түүнийг тойрсонгүй. Өвдөгний хүнд гэмтлээс болж Карлос хагас жил талбайд гарсангүй. Яг энэ үед “Барса”-гийн дасгалжуулагч солигдож, Лоренцо Серра Феррер ирсэн байлаа. Шинэ дасгалжуулагч ажлаа хүлээж аваад удалгүй “Энэ тоглогч надад хэрэггүй” гэж мэдэгдсэн нь түүний амьдралыг бүрхэг болгожээ. Залуу хамгаалагчийг өөр багт, тухайлбал “Реал”-д худалдах тухай яриа сонсогдож байв. Гэхдээ Л.Фигугийн шилжилт ямар том хэрэг мандуулсныг мэдэж байсан болохоор багийн удирдлагууд арай ч ингэж зүрхэлсэнгүй. Энэ эгзэгтэй мөчид шигшээ багийн дасгалжуулагч Камачо түүнийг дуудсан нь залуу хамгаалагчид үл итгэгчдийг амаа барихад хүргэсэн юм.
Image
Удалгүй Серра Феррер ч халагдаж, Луи ван Галь дахин “Барса”-г удирдах боллоо. Голланд эр “Тарзан”-д урьд өмнө тусалж байсан шигээ энэ удаа ч тус болов. Дахин ирсэн голланд дасгалжуулагч Пуйолийг төвийн хамгаалалтын байрлалд авчирсан нь нүдээ олсон хэрэг байлаа. “Би бага байхын л янз бүрийн байрлалд тоглож үзсэн. Гэхдээ надад хаалгачид ойр, арын бүсэд тоглох нь илүү таалагддаг” хэмээн тэр өгүүлсэн. Пуйоль зөвхөн хамгаалаад байсангүй, тоглолтод ч идэвхтэй оролцоно. Ямартай ч улирал бүрт 5-7 оновчтой дамжуулалт өгчихдөг байв. “Түүний дамжуулалтууд ухаалаг, оновчтой байдаг. Би түүний ачаар арав гаруй гоол оруулсан байх” хэмээн “Барса”-гийн лидерүүдийн нэг Патрик Клюйверт үнэлж байсан юм. 2003 онд баг шинэ ахлагчаа сонгоход олонхийн санал Пуйоль дээр тогтжээ. Энэ мөчөөс хойш “арслангийн зүрхт хамгаалагч” маань багийн ахлагчийн үүргээ нэр төртэй биелүүлсээр явна.

Хувийн амьдрал
Пуйоль хөлбөмбөгийн талбай дээрх шигээ хувийн амьдралдаа ч үлгэр жишээ гэрийн эзэн. Түүний эхнэрийг Агнесс гэх бөгөөд тэд Марина охинтой. Охин нь аавтайгаа хамт дэлгүүр хэсэх туйлын дуртай гэнэ.

Харамсалтай нь өнгөрөгч оны намар түүний гэр бүлд уй гашуу тохиолдож, эцэг Хосеп нь 57 настайдаа зуурдаар нас нөгчжээ. Засмал зам тавьж байсан эцэг Пуйолийг трактор мөргөж хүнд гэмтээсэн юм. Эмч нар чадах бүхнээ хийсэн боловч засал авсангүй, эмнэлэг орох замдаа Хосеп таалал төгсчээ. Энэ явдал Карлост том цохилт боллоо.

“Ийм хүнд ажил битгий хий гэж би түүнд бараг зуун удаа хэлсэн байх. Би хангалттай мөнгө олж байна, тиймээс засмал зам тавилгүйгээр бид хангалуун амьдарч чадна гэж хэлдэг байлаа. Гэвч эцэг маань миний үгийг сонсохыг хүсээгүй. Тэр ажилдаа дэндүү дуртай байлаа” хэмээн Пуйоль харамсангуй өгүүлж байсан билээ. Гэхдээ Хосеп Пуйоль хайртай хүүгийнхээ Испанийн лиг, Аваргуудын лигт түрүүлж, алдар хүндийн оргилд хүрэхийг харсан болохоор санаа амар бурхны оронд заларсан биз ээ.

Таван цагариг сонин
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby orangeman » Tue Mar 11, 2008 11:01 pm

Image
Лионел Месси

Хамтрагчдаа уран гоё дамжуулалт өгч, бөмбөгийг гайхалтай сайн эзэмшиж, довтолгоог амжилттай дуусгадаг гээд тvvний ур чадварыг тоочвол нэлээд vргэлжилнэ. Гагцхvv энэ бvх авьяасыг тэр ийм залуудаа эзэмшиж чадсан нь бахдалтай. Месси 1987 оны зургадугаар сарын 24-нд Аргентиний Санта Фэ-д төржээ. Бvх л аргентин хvvхдvvдийн адил тэр багадаа ширэн бөмбөгтэй “нөхөрлөж”, “Ривер Плэйт”-д тоглохыг мөрөөддөг байв.

Таван нас хvрэх vедээ тэр орон нутгийн “Грандоли” багт тоглож эхэллээ. Удалгvй буйр сэлгэж арай нэр хvндтэй “Олд Бойз” багт шилжжээ. Тэнд амжилттай тоглож байсан Месси багын мөрөөдөл “Ривер Плэйт”-ийн скаутуудын анхааралд өртөв. Ингэснээр тэр хоёр клубийн төлөө хvчин зvтгэх болжээ. Ур чадвар нь өдрөөс өдөрт өсч байсан тvvнийг европын баячууд аль хэдийн овоо хараандаа авчихаад байв. Удалгvй Месси� хувь заяаныхаа их дуудлагыг хvлээн авч европыг байлдан дагуулахаар Испанийг зорилоо. Каталоны “Барселона” баг 13 настай жаалхvvтэй гэрээ байгуулсан нь энэ байж. Тvvний авьяас чадварыг эрт мэдэрсэн каталончууд шинэ тоглогчтойгоо 2012 он хvртэл гэрээ байгуулсан юм.

Шинэ нутагт хөл тавиад аргентин залуу гандан буурсангvй, бvгдийг гайхшруулсаар байлаа. “Барса”-гийн хvvхдийн багт хийсэн эхний тоглолтдоо тэр таван гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж олныг уулга алдуулсан. Тэр улиралдаа Месси 30 тоглолтод оролцож 35 гоол хийсэн байна.

Гэхдээ Месси довтолгоонд бус хагас хамгаалагчийн байрлалд тоглодогийг санах хэрэгтэй. 16 настайдаа тэр “Порту”-тай хийсэн нөхөрсөг тоглолтод анх багийнхаа vндсэн бvрэлдэхvvнд багтаж тоглов. Жинхэнэ албан ёсны тоглолтоо тэр “Эспаньол”-ын эсрэг хийлээ. Энэ нь тvvнийг “Барса”-гийн тvvхэн дэх гурав дахь залуу тоглогч болгосон юм. Тэр улирлынхаа төгсгөлд аргентин залуу “Альбасете”-гийн хаалганд хожлын гоол хийснээр “Барселона”-гийн бvрэлдэхvvнд хамгийн залуудаа гоол хийсэн тоглогчоор тодорчээ.

Тэр нутаг нэгт Марадона, Аймар нарыг бишрэн шvтэж явдаг. “Марадона бол vнэхээр агуу тоглогч. Би тvvнийг бvх цаг vеийн хамгийн шилдэг тоглогч гэж бодож явдаг” хэмээн Месси нэгэнтээ өгvvлж байсан. “Харин Аймар бол гайхалтай тоглогч. Тэр “Валенси”-д ихийг бvтээж чадсан. Би тvvний тоглолтыг vргэлж харж, суралцаж байдаг” гэжээ.

Одоо Месси “Барса”-гийн бvрэлдэхvvнд байнга тоглож багийнхаа салшгvй нэг хэсэг болж чаджээ.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby orangeman » Tue Mar 11, 2008 11:03 pm

orangeman wrote:Энэ Таван Цагираг дээр Декүгын талаар их гоё нийтлэл гарсан байна бичсэн хүн нь кууль юм шиг байна ккккк...

Image
Нэр: Андерсон Луис Де Соуза «Деку»
Төрсөн өдөр: 1977 оны 8 сарын 27.
Төрсөн газар: Сан-Бернарду, Бразил
Өндөр: 175 см
Жин: 73 кг
Яс үндэс: Португал (Бразил)
Гэр бүл: 2 удаа гэрлэсэн. 4 хүүхэдтэй.
Байрлал: Төвийн хагас хамгаалагч
Тоглож байсан багууд: «Насьональ» (95/96), «Коринтианс» (96), «Коринтианс Алоаго» (97), «Алверка» (97/98), «Салгейруш» (98), «Порту» (99/04), «Барселона» (2004-өөс)
Нийт гоол: 81
Шигшээ багт: 51 удаа тоглож, 4 гоол оруулсан.
Гавьяа шагнал- Порту: Португалийн аварга (98, 99, 03, 04), Португалийн цом (00, 01, 03), Португалийн супер цом (99, 01, 03,), UEFA-гийн цом (03), Аваргуудын лигийн цом (04).
Барселона: Испанийн аварга (05, 06), Испанийн супер цом (05, 06), Аваргуудын лигийн цом (06).
Шигшээ баг: Европын аваргын мөнгөн медаль (04), ДАШТ-ий IV байр (06).
Хувийн шагнал: Аваргуудын лигийн шилдэг хагас хамгаалагч (04, 06), Аваргуудын лигийн хамгийн үнэтэй тоглогч (04), «Мөнгөн бөмбөг» (04), Португалийн оны шилдэг хөлбөмбөгч (04), Багуудын дэлхийн аваргын тэмцээний шилдэг тоглогч (06).


1.«Pais Porrada
“Деку бараг дуугардаггүй, гэхдээ нэг яриад эхэлбэл бүгд түүний үгийг сонсдог” гэж Лионель Месси ярьсан байдаг. Бразилийг дэлхийн хамгийн сайхан орон гэж хэлж болох ч нөгөө талаар хамгийн аюултай орон ч гэж хэлж болно. Жунглийн ой модны үзэсгэлэнд та уяран явж болох ч хэдхэн алхаад таныг хорт могой довтолж болно. Энэ оронд үзэсгэлэнт сайхан болон аймшигт аюулын хооронд хэдхэн алхам бий. Тиймээс ч тэр үү Бразил бол авьяаслаг тоглогчид, аймшгийн муу хаалгачидтай орон.
1977 оны наймдугаар сарын 27-нд Осис Маргарита Де Соуза хоёр хүүтэй болоод юу бодож байсныг бид мэдэхгүй. Ямар ч гэсэн Андерсон хэмээн нэр хайрлаж. Тэд хүүгээ аав шигээ машин засварын мэргэжилтэн болно гэж мөрөөдөж байсан байж болох, эс бөгөөс зураач хөгжимчин ч болгох гэж байсан юм билүү. Харин хөлбөмбөгч, тэр тусмаа од болно гэж төсөөлж байсан болов уу яасан бол. Яагаад гэвэл Андерсон хүүгийн ах нар хөлбөмбөг тоглож ч байсангүй, гэр нь ч харьцангуй баян тул хүүгээ хөлбөмбөгч болгож мөнгө олох гэсэн олон айлаас ялгаатай байлаа. Андерсон бөмбөг өшиглөх сонирхолтой байгаагүй. Тэр бараг л бөмбөгөө тэврээд унтдаг Рональдиньо биш байлаа.

Роналдиньогийн авьяас чадвар нь хар багаасаа л тодроод ирсэн бол манай хүн чөлөөт цагаараа хааяа бөмбөг өшиглөх төдий байв. Гэвч өсч томроод ирсэн Андерсон хөлбөмбөгөөр олон юм олж чадах нь, тэр дотроо аав ээжийхээ хүсэн хүлээж байгаа ирээдүйг ч олж болох нь гэдгээ ухаарч эхэлж. Гэрийнхэн нь болиулах гэж үзсэн ч зөрөхөөр үнэхээр хөлбөмбөгт дуртай болж эхэлсэн байв. Ингэхэд яагаад тэр Деку болсон юм бол? Багадаа Андерсон хүү хэл ам бага зэрэг муутай байсан тул хэлээ хазаж ярьдаг байж гэнэ. Тэдний гэрийнхний найз Де Соуза гэгч хүн нэг удаа түүнийг «Cunzinho» буюу хэлгий гэж тоглоомоор нэрлэсэн нь хүүгийн найзуудад ихээхэн таалагджээ.

Тэд хочин дээр нь Андерсон гэдэг нэрнээс нь Де хэмээх тодотгол нэмж өгөөд Декунзиньо хэмээн дуудах болсон нь товчлогдсоор Деку болон хувирсан түүхтэй. 1996 онд 18 настайдаа Деку Сан Паулу хотын «Насьональ» хөлбөмбөгийн академийг төгсөв. Сургууль дотроо Деку тодрох нь тодорч байсан ч Бразилд түүн шиг тоглогч хэдэн арав байтугай хэдэн зуу байсан тул түүнийг том багууд битгий хэл Европын дунд зэргийн багууд ч сонирхсонгүй. Энэ үед залуу тоглогчдыг хямдхан авч ашиглаад, үнэтэй зарах талаар мэргэшсэн «Коринтианс» түүнийг авсан бөгөөд гол зорилго нь зарах л байлаа. Хагас улиралд хоёрхон тоглоод Деку биеийн хөгжил муутай гэсэн шалтгаар багаас халагдсан юм.

Дээд хэмжээнд тоглоход жин нь ч, өндөр нь ч хүрэхгүй байсан хэрэг. Ямар ч гэсэн “Коринтианс”-ын дасгалжуулагч нар тэгж бодож. Багаасаа халсан ч хүүг бүр орхичихсонгүй, «Коринтианс Алагоано» гэдэг багт зарж орхив. Шинэ баг нь хэдийгээр Бразилийн шилдэг багийн тоонд ордоггүй ч залуучуудыг сурган хүмүүжүүлэхэд сайнаараа алдаршсан баг байв. Энэ багаас одоо «Вольфсбург»-д тоглож байгаа Марселиньо, Болгарт тоглож байгаа Лусио, Мадридийн төвийн хамгаалагч Пепе нарыг дурдаж болох юм. Тэнд бас л хагас улирал тоглоод Деку үндсэн багт орж чадсангүй.

Энэ үед Декугийн хөлбөмбөгийн замнал дуусч болох байсан ч аз дайрч 1997 онд «Коринтианс Алагоано» Португалийн «Бенфика»-тай тоглогч солилцох гэрээ байгуулсан байна. Португалчууд хэрэггүй тоглогчоо Бразил руу яаж ийгээд гайгүй тоглочих юм биш байгаа гэсэн найдлагатайгаар илгээж байсан бол бразилууд өөрсдийн шилдгүүдээ мөн л тийм найдлага тавин Португал явуулж байв. «Коринтианс Алагоано»-гийхан өөрийн шилдэг довтлогч Кажуг Португал явуулсан бөгөөд Декуд цалин төлөөд байхыг хүсээгүй тул Кажугийн дайвар болгоод «Бенфика»-д өгсөн байна. Ингээд манай хүний намтрын шинэ хуудас эхэлжээ.

2.Шийдвэрлэх үе
Деку өөрөө энэ талаар “Жирийн л нэг солилцоо шүү дээ. Тэгээд ч Португалд намайг хэн ч уриагүй, сайн тоглоно гэж ч найдаагүй” гэж ярьж байна. Тэр үеийн «Бенфика» хямралд орсон байлаа. Нэгэн цагт Европыг доргиож байсан энэ баг өрөнд ороод, дасгалжуулагч нар байнга солигдон буруу бараа буюу тоглогч авч шатсан баг болчихоод байв. Ээлжит шинэ дасгалжуулагч ирэн багаа бүрдүүлж байсан бөгөөд ямар ч гэсэн Деку браклагдсангүй. Улирлын өмнөх бэлтгэл дээр гайгүй тоглож, үндсэн багт орчих болов уу гэж байсан ч тэр жил шинээр Грэм Сунесс дасгалжуулагч ирлээ. Тэрбээр том биетэй, хүчирхэг тоглогчдод дуртай хүн байсан ба Декуг жин нэмээд ирвэл яахав тоглуулж болох юм гээд Португалын II лигийн «Альверка»-д зээлээр өгсөн байна.

«Альверка» «Бенфика»-гийн нөөц баг байсан ба тэнд Деку үндсэн багт тодрон, 32 тоглолтод 13 бөмбөг хийжээ. Довтлогчдын хойно тоглодог байсан гэхэд чамлахааргүй үзүүлэлт. Одоо л «Бенфика»-д буцаж ирэх нь гэж байтал дахиад л Сунесс зөрүүдлэсэн байна. Ийм намхан тоглогчийг би багтаа авахгүй гэж хэлсэн тул бас арга байсангүй. Ингээд түүнийг «Салгейруш»-д зарж орхив. «Салгейруш» «Алверка» шиг л II лигийн баг, гэхдээ энэ удаад «Бенфика»-гийн заналт дайсан «Порту»-гийн нөөц баг байлаа. Ингэж Деку Портуд орсон түүхтэй.

3.«Цагаан-хөх агуу луу»
«Тэр бол дэлхийн хэмжээний тоглогч». Жозе Моуриньо Декугийн талаар ингэж хэлж байна. Шинэ гараа, шинэ боломж, юу ч гэж нэрлэж болно. Ямар ч гэсэн анх удаагаа Деку Европын шилдэг багуудын нэгэнд орлоо. Хэдийгээр түүнийг шууд үндсэн багт аваагүй ч удалгүй Декуд итгэж эхэлсэн юм. 1998 оны өвөл Портуд ирсэн Декуг хараад дасгалжуулагч нар хоёр юманд анхаарал хандуулжээ. Нэгдүгээрт энэ залуу авьяастай, хөдөлмөрч юм. Нөгөө нь дээд хэмжээнд тоглоход биеийн хөгжил дутуу байна. Багийн туслах дасгалжуулагч Брайан Ванг Декуд зориулан тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлэв. Энэ нь ч үр дүнгээ өгч эхэлсэн юм. Яарах хэрэг ч байсангүй. Тэр үед «Порту» 1998, 1999 онд улсын аварга болсон ч Аваргуудын лигт эхний шатанд л өнхрөөд өгч байлаа. 1999-2000 оны улиралд Деку үндсэн багийн тоглогч болсон байв. 23 тоглолтод гарч, багийн түлхүүр тоглогчдын нэг болж эхэлсэн байлаа. Улсын аваргаа «Спортинг»-д алдсан ч Аваргуудын лигээр шилдэг 16-д орж, Деку туршлага хуримтлуулсаар. Ирэх жил «Порту» Португалийн цомоос өөр тэмцээнд түрүүлээгүй амжилтгүй улирал болсон ч Декугийн хувьд улам олон тоглолтод оролцож, улам олон бөмбөг оруулсан сайхан жил болсон юм. Багийн удирдлага дасгалжуулагчаа сольж, энэ удаад Октавио Мачадо ирлээ. Хагас улирал болоод Мачадог халж, оронд нь Жозе Моуриньо ирэв. Жозе ирснээс эхлэн Декугийн тоглолтод эрчимтэй ахиц гарлаа. Торгуулиар өнжихөөс бусад тоглолтод бүгдэд нь гарч, 13 гоол хийв. Дараагийн улиралд нь бүх 30 тоглолтод оролцож, 10 бөмбөг. Манише, Коштинья, Деку гэсэн «Порту»-гийн хагас хамгаалалтын гурвал Европт яригдаж эхэлсэн байв. Улсын аварга, цомын тэмцээнд зовох юмгүй түрүүлсэн «Порту» UEFA-гийн Цомын шигшээ тоглолтод шалгаран үлдлээ.

Декугийн чадварлаг тоглолтын ачаар «Порту» UEFA-гийн цомд түрүүлж чадсан. Энэ жил Деку Португалийн иргэн болохоор шийдэж, Португалийн шигшээ багт тоглов. Хэдийгээр Фигу, Руй Кошта нарын одууд эсэргүүцэж байсан ч Деку Португалын шигшээгийн гол тоглогчдын нэг болж чадсан билээ. Деку хувь заяаны ерөөлөөр гэх үү өөрийн эх орон Бразилийн шигшээтэй хийх тоглолтод анх удаагаа Португалийн шигшээгийн цамц өмссөн. Тэрбээр сэлгээгээр гараад хаалттай цохилтоос гоол оруулан 1966 оноос хойш анх удаагаа Бразилийн багийг хожиход нь шинэ эх орондоо тусалсан. «Деку сайн тоглогч.

Түүн шиг тоглогчоор би хэдэн шигшээг ч байгуулж чадна. Тийм болохоор би Декуг Бразилийн шигшээд биш, Португалд тоглож байгаад нь харамсдаггүй» гэж Бразилийн дасгалжуулагч Карлос Альберто Паррейра тоглолтын дараа хэлсэн. Хэдэн жилийн дараа тэрбээр энэ үгэндээ харамсах болно. 2003 оны зун «Порту» шилдэг тоглогчдоо Европын том багуудаас арай ядан хамгаалж үлдэж чадсан юм. Мэдээж хэрэг Декуг авах гэсэн баг хамгийн олон нь байсан бөгөөд «Ювентус», Францын «ПСЖ», Мадридын «Атлетико» өрсөлдөж байлаа. «Барселона» ч Декугийн араас хөөцөлдсөн боловч тэр үед Рональдиньог аваад байсан тул Декуг авах мөнгө үлдээгүй аж. Деку өөр багт очихыг хүсч байсан ч багийн удирдлага дахиад ганц жил тоглооч гэж хүссэн тул үлдсэн байна.

Ирэх жил нь “Порту”-гийн тэр үеийн бүрэлдэхүүний хувьд үнэхээр аз хийморь нь гийсэн жил болсон юм. Оны эхээр Португалийн супер цомын эзэн болоод дараа нь улсыхаа аварга болж, Португалийн цомын шигшээд ялагдсаныхаа дараа «Порту» Аваргуудын лигийн шөвөгт шалгаран үлдлээ. Хэсгээсээ арай ядан шалгарч, 16-д «Манчестер Юнайтед»-ыг арай гэж нэг юм барж байж үлдсэн хэрэг. Шигшээ тоглолтод Францын «Монако»-г ялснаар түүхэн ялалт байгуулсан. Энэ тоглолтод Деку нэг гоол хийж, нэг дамжуулалт өгсөн байна. Аваргын цомоо хараад удаан сууж чадсангүй, тэрбээр Европын аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж эхлэв. Мэдээж хэрэг бас өөр багт орох бэлтгэлээ ч эхэлсэн.

4.Devil’s Playground
«Деку манай багийн хэмжүүр л гэсэн үг. Хэрэв тэр сайн тоглож байвал баг сайн тоглодог, хэрэв формгүй байвал бид муу тоглодог» гэж Франк Райкаард хэлсэн байдаг. 2004 оны зун түүний хувьд үнэхээр завгүй зун байв. Юуны өмнө тэрбээр шинэ баг хайж байлаа. “EURO-04” эхлэхээс өмнө «Атлетико», «Депортиво» болон «Реал»-д татгалзаад байсан Деку ирэх улирал Лондонгийн «Челси»-д бараг тоглох байх гэж өөрөө урьдчилан хэлж байв. «Челси»-д «Порту»-гийн Рикардо Карвальо, Паулу Феррейрагаас гадна дасгалжуулагч Жозе Моуриньо нар очоод байлаа. “EURO-04” дууссаны дараа эмнэлгийн үзлэгээр ороод л «Челси»-тэй гэрээ байгуулна хэмээн Деку өөрөө ярьж байсан ч байдал өөрөөр эргэсэн юм.

Мюнхены «Бавари» өөрийн лидер Баллакаа «Барса»-д зарах гэж байсан бөгөөд Баллакийн байранд тоглуулахаар Декуг сонирхож байлаа. “EURO-04”-д Деку маш сайн тоглож, дэлхийн шилдэг хагас хамгаалагч нарын нэг гэдгээ баталсны дараа Декугийн төлөөх дайнд «Барса» нэмэгдэн орж ирсэн юм. «Барса» «Бавари»-тай Баллакийн үнэ хөлсөн дээр тохиролцож чадаагүй гэх бөгөөд Декуг аваx азаа үзэхээр шийдсэн гэдэг. Азаа үзэх гэдгийн учир нь «Барса»-д Дэвидсийн оронд тоглолт зохион байгуулдаг ч, эвдлэн сүйтгэдэг ч хагас хамгаалагч хэрэгтэй болоод байв. Харин Деку хэдий хатуу ширүүн тоглодог ч эвдлэн сүйтгэхээсээ илүү довтолж тоглодог тоглогч гэсэн имиж өндөртэй байв. Ингээд л азаа үзэхээр шийдсэн «Барса» Декуг авсан бөгөөд хожоотой наймаа болсон юм.

Деку ч ямар ч эргэлзээгүй «Барса»-г «Челси»-гээс илүүд үзсэн гэдэг. «Барса» «Порту»-д 15 сая евро, дээр нь Каталонд идээшиж чадаагүй Рикардо Куарежмаг өгсөн. Европын АШТ дуусангуут Деку Барселонд ирж гэрээ байгуулсан бөгөөд цалингийн хувьд «Челси»-гийн амлаж байснаас бага байсан. Сэтгүүлчид Декуг «Барса»-д сайн тоглож чадахгүй гэж зөгнөж байсан ч эхний улиралдаа л Деку тэднийг алдаж байсныг харуулж чадсан юм. Тэрбээр шилдэг төвийн тоглогч гэдгээ харуулж, өрсөлдөгчийн довтолгоог зогсоохдоо ч гаргуун байлаа. Заримдаа бүр хэт ширүүн гэж хэлж болохоор тоглон, хүртсэн торгуулиараа «Барса» дотор толгой цохиж байв.

Гэсэн ч амжилттай дамжуулалтын тоогоороо бас нэгд бичигдэж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. «Барса» Испанийн аварга болж, Деку найман бөмбөг оруулсан бөгөөд ихэнхийг нь холын цохилтоор хийсэн байлаа. Аваргуудын лигт «Челси»-д ялагдсан боловч Деку энэ улирлыг үнэхээр амжилттай өндөрлөсөн билээ. Шинэ улиралд «Барса» Испанийнн аваргаа батлах, Аваргуудын лигт түрүүлэх гэсэн зорилготой орж ирлээ. Том зорилго байсан ба тэр үеийн «Барса»-гийн бүрэлдэхүүн 100 хувь гэж хэлж болохгүй байснаас биелэшгүй гэж хэлүүлж байв. «Барса» Цомын тэмцээнд ялагдсан ч тайван гэгч нь улсыхаа аварга болоод, тайван гэгч нь Аваргуудын лигийн цомыг авав. Энэ ялалтад Декугийн оруулсан хувь нэмэр үнэлэхийн аргагүй. Улирал эхлээд л Хави гэмтсэн бөгөөд Деку талбайн төвд хоёр хүний ажил хийж байлаа.

Андреас Иньеста тэр үед Хавиг бүрэн төгс орлох хэмжээнд хүрээгүй байсан бөгөөд Марк Ван Боммель зохион байгуулахаасаа илүү будилах тул Хавиг орлож чадахгүй нь ойлгомжтой байв. Аваргуудын лигийн эхний тоглолтод гоол оруулсан Деку «Удинезе»-д хаалттай цохилтоос бөмбөг хийгээд дахин гоол хийгээгүй ч үндсэн ажлаа сайн хийж байв. «Челси», «Бенфика», «Милан», «Арсенал»-ыг ялан Европын шилдэг баг гэдэг алдрыг гавьяатай хүртсэн. Энэ үед Декугүйгээр «Барса»-г төсөөлөхөд бэрх болоод байв. 2006 оны ДАШТ-д мордсон Португалийн шигшээ багт ч Деку гол хүн болоод байлаа. 2006 оны ДАШТ-д Деку Ираны багт гоол хийн, Голландтай тоглохдоо улаан карт авснаар дууссан бөгөөд тэр өнгөрсөн улиралд их ядарсан нь мэдэгдэж байлаа. Декуг сайн амраах хэрэгтэй байсан ч ДАШТ-ээс буцаж ирээд л тэр цомын тоглолтуудад орж эхэлсэн. Деку ч, «Барса»-гийнхан ч тэр чигээрээ ядаргаанд орсоор 06-07 улиралд Испанийн супер цом л авч, үлдсэн бүх тэмцээнд ялагдсан гээд бод доо.

Сэтгүүлч нар энэ ялагдлын гол бурууг Декуд оноож байсан ч үнэндээ түүний буруу тийм их биш. Тэр урьдах шигээ л 100% зүтгэж тэмцэж байсан ч багийнхан нь түүнийг олигтой дэмжиж өгөөгүй юм. Тэр улирлын Аваргуудын лигт Деку хоёр гоол хийсэн бөгөөд хоёуланд нь Английн багт оруулсан. Эхний гоолоо «Челси»-д хийсэн бөгөөд тэр тоглолт 2:2-оор дууссан. Тэр тоглолтод Деку 92 дахь минутад гоол зохион байгуулсан Эссьенийг зогсоох гэж оролдсон цорын ганц хүн байсан бөгөөд түүний үсрэлт амжилттай болсон бол улаан картаар төдийгүй нилээд хэдэн тоглолт өнжих торгуулиар мялаалгаж, харин Эссьен хөлөө хугалуулах нь ойлгомжтой байсан. Харамсалтай нь гэх үү Декугийн үсрэлт байнаасаа зөрж, «Челси» тэнцэж чадсан билээ.

Хоёр дахь гоолоо «Ливерпуль»-д мөргөж хийсэн ч баг нь хожигдсон. Амжилтгүй өнгөрсөн энэ улирлын гол буруутны нэгд Декуг багийн удирдлага ч, балиашгууд ч тооцож байв. Декуг «Ньюкасл», «Интер» гээд л олон багт зарж байна гэсэн цуурхал гарч байсан ч «Барса» зараагүй, Деку ч өөр багт очих хүсэл байгаагүй гэхэд болно. Деку «Барса»-д хэрэгтэй байгаа цагтаа би энд тоглоно гэж хэлснээр элдэв цуурхал зогссон юм. Тэр ямар ч гэсэн одоо «Барса»-гийн нэгэн гишүүн. Энэ зун өөр багт очиж магад ч одоо «Барса»-д зүтгэж байна гэдэг «Барса»-гийн хувьд ихээхэн том зүйл юм. Ингэхэд Деку гэж ямар хөлбөмбөгчин юм бэ гэдэг талаар хэдэн үг хэлье. Деку бол довтолгооны чиглэлийн хагас хамгаалагч. Бразил, Португалд энэ байрлалд л тоглож байсан. Тэрбээр техниктэй, талбайг сайн хардаг, тоглолтын хэмнэл, явцыг удирдаж чаддаг. «Барса»-д ороод түүний холын дамжуулалт болон цохилт хийдэг авьяас улам тодрон гарсан бөгөөд сөрөг довтолгоонд чухал үүрэгтэй нь мэдэгдсэн.

Харамсалтай нь «Барса»-д түүний хаалттай цохилт хийх чадварыг хэрэглэдэггүй бөгөөд Райкаард хаалттай цохилтыг Роналдиньогоор хийлгэдэг. Хууралт сайн бөгөөд бие жижиг ч хэр барагтай унадаггүй, тэнцвэр сайтай. Унаж татах болон толгойгоор тоглохдоо ч сайн тоглогч билээ. Муу тал гэвэл Месси, Это’О шиг хурд байхгүй. Зарим үед дамжуулалт өгөхгүй аминчлан өөрөө хаалга руу цохидог үе бий. Гэхдээ энэ бол «Барса»-гийн хагас хамгаалагчид бүгд өвчилсөн өвчин тул ганц Декуг онцлоод яах вэ. Хамгийн сул тал нь Декугийн зан ааш болон дайснаас бөмбөг булаан авах чадвар. Хэрэв баг хожигдож байвал, тэр тусмаа Декуг хэн нэг нь өдөөд байвал Деку улаан карт битгий аваасай гэж бурханд залбирахаас өөр арга байхгүй. Өдөөн хатгалгад тэвчдэггүй нь түүний онцлог. «Атлетик»-тэй тоглоход хамгаалагч түүнд нэг юм хэлэхэд л шууд нүүр лүү нь нулимаад улаан карт. Дээр нь хоёр тоглолтын эрхээ хасуулсан. Хараад байхад Декугийн сайн тал нь сул талаас нь илүү. Гэхдээ «Барса»-гийн фэнүүд түүнийг ийм сул талтай болохоор нь л хайрлаж шүтэж байж болох. Деку ямар ч байсан «Барса»-гийн түүхэнд нэрээ үлдээсэн бөгөөд цаашдаа ч олон гавьяа байгуулна гэдэгт итгэлтэй байна.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby orangeman » Tue Mar 11, 2008 11:11 pm

''Мадридад атомын бөмбөг хаях хүн байвал би талархал илэрхийлэн гар барих болно''
Image

1996 он. «Ноу Камп» -д улирлийн өмнөх уламжлалт, багаа танилцуулах арга хэмжээ болж байлаа. Үзэгчдийн алга ташилтан дундуур багийн лидерүүд Хосеп Гвардьола, Мигель Анхель Надаль нар талбайд гүйн гарж, Роналдо, Пицци, Жованни, Витор Байа нарын шинэчүүлийг ч балиашгууд найрсагаар хүлээн авав. Бүгд талбайн голд зэрэгцэн зогсох тэр агшинд стадион чив чимээгүй боллоо. Талбайд ганцхан тоглогч гараагүй үлдсэн байв. Магадгүй ганц түүнийг л харах гэж энэ олон фэн цугласан байж болох. Харин тэр энэ үед хувцас солих өрөөнд сууж байлаа. Сэтгэл нь их хөдөлсөнөөс нулимс нь асгаран, талбайд шууд гарж чадсангүй. Хажууд нь зогсох Барсагийн хамгаалалтыхан аргаа барсан шинжтэй нүүр буруулна. Тэд Барсагийн олон жилийн бахархал болсон тоглогчийг ийм байдалтай байхыг нь урьд өмнө үзэж байгаагүй хойно аргагүй. Гэнэт тэр инээмсэглэн бослоо, уйлсанаас улайсан нүдээ арчаад, каталон ардын хувцастай эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг гараас нь хөтлөн алхаж эхлэв. Энэ үед түүнийг хурдан харах гэсэн цэнгэлдэх тэр чигээрээ тэсвэрээ алдан нэрийг нь дуудаж байв. Талбайд түүнийг гарж ирэхэд бүгд суудлаасаа босон хүндэтгэл үзүүлсэн нь энэ тоглогчид балиашгууд хичнээн хайртайг бэлхэнээ харуулж байлаа. Тэр гараа өргөн үзэгчидтэй мэндлээд, цээжин дээрх Барсагийн эмблемийг үнсэж, Нуньес ерөнхийлөгчид мэхийн ёслов. Балиашгууд баярлан уухайлсаар байсан тул зарлагч ч танилцуулга хийхээ хүлээхээс өөр арга байсангүй. Цэнгэлдэх бага зэрэг тайвширж эхэлсэн хойно зарлагчийн дуу гарлаа. 8 дугаарын тоглогч Христо гэнгүүт стадион тэр аяараа Стойчков хэмээн түрсэн юм. Тиймээ энэ бол Христо байлаа. Жилийн дараа Болгарын бүх үеийн шилдэг хөл бөмбөгч маань гэртээ эргэн ирж байгаа нь энэ. Христогийн зүрх сэтгэл, бие махбодь Барсадаа эргэн ирэхийг уриалан дуудаж байсан болохоор тэр эргэж ирсэн юм. Энэ удаад бид та бүхэнд Барсагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Христо Стоичков-ийг танилцуулах гэж байна.

1990/91 оны улирал.

21 гоол (Пример лийг – 14, Испаний цом – 1, Цомтонгуудын цом— 6)
Цол: Испаний аварга
Христо Стоичков «Барселона»-д тоглох тавилантай байсан. 6 настайгаасаа Барсагийн фэн болсон Христо өмнөө тавьсан зорилгоо ямагт биелүүлдэг байлаа. – Надад итгэхгүй байж болно. Гэхдээ миний эхний зорилго Софигийн ЦСКА байсан. ЦСКА –д ороод би Болгарын шигшээ багт орох зорилт тавьсан. 3 дахь зорилго маань Барса байлаа гэж Стоичков ярьж байна. 3 дахь зорилгоо биелүүлэхийн тулд Христод Цомтонгуудын Цомын хагас шигшээд Барсагийн эсрэг хоёр тоглох хангалттай байлаа. Каталоний хамгаалагчдыг тамлан зовоосон Стоичков Барсад 3 гоол хийсний хоёр нь Ноу кампад хийсэн гоол байлаа. Барса талбай дээрээ 4-2, Болгарт 2-1 хожин дараагийн шатанд шалгарсан ч Болгарын залуу довтлогч Йохан Кройфын зүрхийг эзэмдэж чадсан юм. Тиймээс Барса Христог авсанаа удалгүй зарласан нь хэний ч гайхлыг төрүүлсэнгүй. Харин энэ наймаа зөв эсэх талаар эргэлзсэн хүн багагүй байв. Испаний хөл бөмбөгт 1950-1960 онуудад бөөндөн орж ирж байсан Зүүн Европынхныг Испани орон аль хэзээний мартсан байлаа. Гэвч Нуньес Кройфод бүрэн эрх олгосон байсан бөгөөд Нисдэг голланд тэр эрхээ бүрэн ашиглаж байв. Стоичковыг сайн уу муу юу гэдгийг талбай дээр харахаасаа өмнө л каталончууд түүнд сайн болж эхэлсэн. Учир нь Христо анхныхаа хоёр дасгалжуулагчид тус бүрд нь 7000 доллар бэлэглэсэн гэдэг нь хэвлэлээр гарсан хэрэг. Одоо ч 7000 ногоон их мөнгө ба тэр үед Баруунд ч маш их мөнгө байсан юм. Үүнээс гадна Христо испани хэл төдийгүй каталон хэлийг ч эзэмшихийг хүсэж байгаа тул каталон хэлний багш хувиараа авсан нь Барсагийн фэнүүдэд их таалагдсан. Гэхдээ хамгийн их каталончуудыг татсан нь Мадридийн Реалын талаар түүний хэлсэн үгүүд байлаа. Хамгийн анхны ярилцлага дээрээ л Стоичков – Би Каталоний түүхийг мэднэ. Хэрэв маргааш Мадридад атомын бөмбөг хаях хүн байвал би тэр хүнд талархал илэрхийлэн гар барих болно гэж хэлсэн. Мадридийн сонингууд тэр өдрөөс хойш Христог шовинист гэж нэрлэдэг болсон билээ. Анхны жилээ Стоичков 14 гоол хийн багийн шилдэг бомбардир болж, 10 удаа гоол орох дамжуулалт өгсөн байна. Тиймээ, би Болгарт байснаасаа бага гоол хийж байгаа. Испанид ирсэн болохоор тэр биш, Барсагийн тоглолтын онцлогт байгаа юм гэж тэр Ла Лига дууссан хойно ярьсан. Онцлог гэдэг нь тэр үеийн Барсагийн довтлогч Христо Салинас нар хоёр зах руу гаран төвд хагасууд дайрах зай гаргаж өгдөг байв. Энэ жил Барса 1986 оноос хойш завсардаад байсан Испаний лигийн аварга цол хүртсэн бөгөөд сэтгүүлчид энэ ялалтын гол баатар нь Йохан Кройф Христо Стоичков нар хэмээн нэрлэсэн юм.

1991/92 оны улирал

23 гоол (Пример лийг – 17, Испаний цом – 2, Аваргуудын лийг— 4)
Цол: Аваргуудын лигийн эзэн,Испаний аварга, Испаний супер цом.
1992 он Стоичковт алдар нэр, амжилт төдийгүй асар том харамсал авчирсан. Европын шилдэг хөл бөмбөгчөөр шалгарах нь тодорхой хэмээн хэлэгдэж байсан ч тэр Марко Ван Бастенд шударга бусаар ялагдсан юм. Ван Бастен тэр жил 20 хон тоглолтод оролцсон ба санал асуулгийн яг өмнөхөн буюу 12 сард Шведийн «Гетеборг»-д 4 гоол хийснээр алтан бөмбөгийн эзэн болсон билээ. Дараа нь Стоичков – Марко агуу хөл бөмбөгч. Гэхдээ алтан бөмбөг авах эрхгүй байсан гэж хэлэх болно. Христо хэл амтайгаараа алдаршсан байсан ч энэ удаад 100% түүний зөв байлаа. Энэ улиралд Барса Микаель Лаудруп гэсэн найруулагч, Хулио Салинас Христо Стоичковын гурвалжингаар өрсөлдөгчийхөө толгойг эргүүлж байв. Дайсны хамгаалагч нар аюул хаанаас ирэхийг тааварлаж чадалгүй бут ниргүүлж байлаа Салинасийг хамгаалагч нар бүчин ирэх үед тэрээр Лаудрупт хаян, Микаэль тэр дор нь Христод гарган өгөж байлаа. Христо Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод ч гоол хийх боломжтой байсан ч сайхан байрлалаас хөндлөвч оносон юм. Энэ улирлаас Барсагийн хамгийн сүүлийн тойрогт аваргийн болзол биелүүлсэн домогт гурван АШТ эхэлсэн. Барсагаас нэг оноо илүү явсан Реал сүүлийн тоглолтод Тенерифед 2-3 хожигдон, Барса аварга болж байсныг уншигчид санаж байгаа байх.

1992/93 оны улирал.

23 гоол (Пример лийг – 20,Испаний супер цом -1, Тив хоорондын цом – 1, Европийн супер цом— 1).
Цол:Испаний аварга,Европийн супер цом,Испаний супер цом.
Энэ улирал Христотой цуг довтолгоонд нас ахисан Салинасыг үндсэн бүрэлдхүүнээс шахаж чадсан баскийн Айтор «Чики» Бегиристайн тоглолоо.Олон талын авьяастай, хурдтай энэ хослол Барсагийн супер зэвсэг болсон юм. Кройф жигүүрийн довтлогоогүйгээр багаа төсөөлдөггүй байсан тул Христо зүүн, Чики баруун захаар гүйн, хэрэгцээтэй үед хагас хамгаалагчын үүрэг ч гүйцэтгэж байв. Балиашгуудын шүтээн болсон байсан Стоичков бараг өдөр бүр шуугиант ярилцлага өгөж байлаа. Христо Marca сониний сурвалжлагч Реалийн талаар сонирхоход - Энэ багийн талаар сонсохоор бөөлжис цутгадаг хэмээн хариулсан нь нилээд шуугиан тарьсан. Испани каталоноор ярьдаг болсон Стоичковын цалинг Хосеп Луис Нуньес гурав дахин нэмж, гэрээг 1998 он хүртэл сунган, Христог худалдаж авах санал тавьсан «ПСЖ», «Милан», «Интер» «Валенси» багуудын яриаг сонсохыг ч хүсэхгүй байв. Харамсалтай нь Барса Аваргуудын лигэд ч, тив хоорондын цомд ч амжилт олоогүй. Оросын ЦСКА- тай талбай дээр нь тэнцсэн Барселона «Ноу Камп»-д 2-3 ялагдаж орхисон бол Токиод Бразилийн «Сан-Паулу» -г Стоичковийн бөмбөгөөр хожиж явсан ч 1-2 ялагдсан. Улсын аваргаар Барсагийн домогт цуврал үргэлжилсээр л. Сүүлийн тоглолтын өмнө нэг онооны илүү байсан Реал дахиад Тенерифетэй тоглоод дахиад ялагдав. Харин Барса маргааш нь «Сосьедад»-ийг 1-0 ялан анх удаагаа гурав дараалан түрүүлсэн юм. Хожлын гоол мэдээж Христо хийсэн.

1993/94 оны улирал.

24 гоол (Пример лийг – 16,Испаний супер цом – 1, Аваргуудын лийг— 7).
Цол:Испаний аварга, Дэлхийн аваргын хүрэл медаль, ДАШТ-ий шилдэг бомбардир, Европын шилдэг хөл бөмбөгч.
Барселоны түүхэн дэх хамгийн хүчтэй Барсагийн нэгэнд зүй ёсоор тооцогдох Йохан Кройфын мөрөөдлийн багийн сүүлийн улирал. Энэ багт гол үүрэг Христод оногдож байлаа. Тэрээр довтлогч гэхээсээ илүү найруулагч болон хувирсан байв. Барса Ромариог авсан бөгөөд хэл амаараа алдаршсан бразил болгар хоёр заргач эр сайн найзууд болцгоосон билээ. Энэ хоёрын өөдөөс сөрөн зогсож чадах хамгаалалт дэлхийд байсангүй. Христо Ромарио хоёр гоол хийх тэмцээнээ тохиролцон хувааж авсан юм шиг л байв. Ромарио Аваргуудын лийгэд хоёрхон бөмбөг оруулсан бол (Стоичков 7 гоол) улсын аваргаар 30 гоол хийсэн юм. Ромарио 8 тоглолт тоглох эрхээ хасуулж байсан гэхээр энэ тоо улам их байх байсан нь ойлгомжтой. «Барса» Москвагийн «Спартак»-ийн тоглолтийн өмнө Христо Зөвлөлтийн танк Софид цөмрөн орсон үеийн талаар сонинд ярьна. Москвад болсон тоглолтод Стоичков гоол оруулан, Ромариод дамжуулалт өгсөн боловч 2-2 тэнцсэн. Нутагтаа болсон хариу тоглолт дээр Барса 5-1 ялахад Христогийн Амород өгсөн гайхамшигт дамжуулалт хөл бөмбөгийн түүхэнд мөнхрөн үлдсэн. Испаний аваргаар Барса бас л сүүлийн тойргоос өмнө нэг оноогоор энэ удаад «Депортиво»-гоос хоцорж явлаа. Депорууд сүүлийн тоглолтод нутагтаа «Валенси»-тэй, Барса «Севилья»-тай тоглох байв. Энэ тоглолтын өмнө Кройф сэтгэл зүйн дайралт хийсэн. Тэрээр – та нар Депорыг хар даа. Ийм баг аварга болдоггүй юм. Бид аварга болох ёстой ,болох ч болно гэж мэдэгдсэн. Депортивогийн хамгаалагч Жукич 11 метрийн цохилтоос гоол хийж чадалгүй аварга болох боломжоо алдсан бол маргааш нь Барса Севильяаг 5-2 бут ниргэн аварга болсон. Стоичков энэ тоглолтод хоёр гоол хийсэн.

ДАШТ-1994

Америкт болсон дэлхийн аваргын гол баатруудын нэг Христо. Болгарууд алдарт Диего Армандо Марадонагийн тэргүүлсэн Аргентин, Хар тивийн шилдэг баг Нигери болон Гректэй нэгэн хэсэгт орсон. Мэргэжилтнүүд санал нэгтэй Болгарыг гуравдугаар байранд орно хэмээн таамаглаж байв. Болгарчууд шувтаргийн тоглолтод ч тун санамсаргүй шалгарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Парист болсон урьдчилсан тоглолтын сүүлийн минутад Эмил Костадиновын хийсэн гоолын ачаар тэд Францыг даваж гаран сэнсаац тарьсан. Ингээд дэлхийн аваргадаа эргэн очьё. Эхний тоглолтод Болгарууд яаж ч чадсангүй, Нигерүүдэд 0-3 хожигдсв. Дасгалжуулагч Димитар Пенев тоглолтын дараа тамирчиддаа бүрэн эрх олгож байгаагаа мэдэгдэн, бэлтгэл хийхээ больсоноо зарлав. Болгарын багийнхны эхнэр, найз бүсгүйчүүл нь Америкт ирж, бүгд усанд сэлэн, уун наргиж байв. Гайхалтай нь энэ бодлого үр дүнгээ өгсөн юм. Эхний тоглолтод Грекийг 4-0 хожиж, унтраасан Аргентин Нигерийг 2-1 ялж, дараагийн шатанд шалгарах эрхээ хармаалаад байв. Болгарийн шигшээ Грекийг 4-0 хожиход Стоичков хоёр гоол хийгээд зогссонгүй, Лечков Боримиров нарт дамжуулалт өгжээ. Хэсгийн сүүлийн тоглолтын өмнө Болгарууд таамаглал ёсоор гурав дугаар байранд байж байлаа. Аргентинтэй хийх тоглолт үлдэж байгааг хэлэх үү, Нигерүүд Грекийг хөнгөхөн 2-0 хожсоныг ч хэлэх үү. Гэвч эндээс л хамаг сонирхолтой юм эхэлнэ. Сэргээш хэрэглэсэн хэргээр Аргентины ахлагч Марадона тэмцээнээс хасагдаж, аргентинчүүд том шоконд орлоо. Болгар Аргентиний хатуу ширүүн тоглолтод Аргентиний багт удирдагч лидер байхгүй байсан бол Болгарт Трифан Иванов, Эмил Костадинов, Йордан Лечковоос гадна мэдээж Христо Стоичков байлаа. Тоглолт дуусахаас 30 минутын өмнө Христо гоол хийсний дараа болгарууд урд ганц Стоичковыг үлдээгээд, хамгаалалтад шилжсэн. Христо ганцаараа урд талд бужигнуулсаар булангийн цохилт хийх эрх авж, Наско Сираков гоол хийснээр Болгарууд 2-0 хожин хэсгээсээ хоёроор гарж чадлаа. Плей-оффын эхний шатанд Хорхе Кампосын Мексиктэй таарсан бөгөөд 7 дахь минутад Христо хоёр хамгаалагч хууран, 90 ийн буланд цохин гоол хийсэн ч мексикүүд 11 метрийн цохилтоос хариу гоол хийн оноо тэнцэв. Багууд гоол хийхээсээ илүү алдахгүйн тулд хамгаалах тактик барин тоголж, 11 ийн цохилтоор ялагчаа тодруулах болсон ба Мексикчүүд их баяртай байлаа. Учир нь тэдний хаалгач Кампос зарим үед довтлогчийн байрлалд тоглодогоороо төдийгүй 11 метрийн цохилт хаадагаараа алдаршсан хаалгач байв. Гэвч Болгарын Михайлов Бернал, Родригес нарын цохилтыг хааж, Гарсия Аспе хаалгаа оносонгүй. Кампос ганцхан цохилт хааснаар болгарууд дараагийн шатанд шалгарлаа. 1994 оны 7 сарын 14 Болгарын ард түмний хувьд түүхэн өдөр болсон. Энэ өдөр тэдэнтэй тоглохоор Германы машин гарж ирлээ. Үүнээс өмнө болгарууд Германтай 17 тоглохдоо 16 ялагдаж, ганцхан удаа тэнцсэн байв. 48 дахь минутад Лотар Маттеус пенальтигаас гоол хийхэд бүгд л германууд хожлоо гэж бодож байсан байх. Тэгвэл үгүй юм. Болгарт Христо гэдэг аврагч байсан бөгөөд 77 дахь минутад хаалттай цохилтоос хариу гоол хийн, удалгүй Йордан Лечков мөргөн бөмбөг оруулсанаар болгарууд түүхэндээ анх удаагаа Германыг хожиж чадсан. Энэ тоглолттой холбогдсон нэгэн сонирхолтой явдал байдаг. Германы Томас Штрунц хамгаалагчтай мөргөлдөөд хэсэг зуур ухаан алдсан бөгөөд ухаан оронгуутаа тоо хэд хэд вэ гэж асуусан гэнэ. 2-1 гэсэн хариулт сонсоод манай хэн оруулаа вэ гэж лавлан, Болгар оруулсаныг сонсоод дахин ухаан алдсан гэдэг. Германыг ялсаны дараа хаалгач Борис Михайлов болон Йордан Лечков, Христо Стоичков, дасгалжуулагч Димитар Пенев нар албан ёсоор ардын баатар болцгоосон байна. Хагас шигшээ тоглолтод Болгарууд шүүгчийн буруугаас Италид 1-2 ялагдан ( Христо гоол хийв.), 3-р байрны төлөөх тоглолтод Шведэд 0-4 ялагдсан ч энэ тэмцээн Болгаруудын хувьд түүхэнд алтан үсгээр бичих тэмцээн болсон юм. Болгарын шигшээ тоглох үеээр Софийн гудамжинд такси ч харагддаггүй байсан гэнэм. Христо Стоичков шилдэг бомбардирын Алтан пүүз шагнал авсан ба ДАШТ –д гайхалтай сайн тоглосныхоо ачаар Европын шилдэг хөл бөмбөгчийн Алтан бөмбөгийг ч хүртсэн билээ. Алтан бөмбөг шагналаа тэрээр өөрийн дотны найз Любо Пеневт зориулж байна хэмээн мэдэгдсэн. Болгарын хамгийн авьяаслаг тоглогчийн нэг Пенев өмөн үү өвчтэй байсан тул 23 настайгаасаа л өвчин намдаах тариа хийж тоглодог байсан гэнэ.

1994/95 оны улирал.

20 гоол (Пример лийг – 9, Испаний цом -2, Испаний супер цом – 3, Аваргуудын лийг— 6)
Цол: байхгүй.
Улирлын төгсгөлөөр Микаель Лаудруп Мадридийн Реалд оров. Барсагийн тоглогчид энэ талаар ярихгүй байхыг хичээж байсан ч Христо мэдээж хэрэг ганцаараа дуугүй суусангүй. – Лаудруп гэж хэн бэ? Би мэдэхгүй юм байна. Би урвагчидтай юм ярьдаггүй, нүүр лүү нь нулимдаг. Дахиж битгий тэрний нэрийг хэлээрэй. Би түүнийг үзэн яддаг гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Энэ жил Йохан Кройфийн «Барса» тун хялбархан нуран унасан. Хэрүүл маргаан тун их байсан ба нэг мэдэхэд багийхан Христогийн эсрэг нэгдсэн байв. Стоичков хэвлэл мэдээллээр багийхнаа дасгалжуулагчаа хайр найргүй шүүмжилсэнээс болон мэдээж хэрэг сэлгээний суудалд шилжлээ. Сэлгээнд байсан ч тэр Аваргуудын лийгэд 6 гоол хийж, Куманыг давж гаран багийн түүхэнд нэрээ мөнхөлж чадсан. Стоичков Кройф хоёрын хэрүүл сонин хэвлэлээр гарж, Барселоны тоглогчид хичнээн сайхан байрлалд байсан ч түүнд дамжуулалт өгөхөө больсон. «Биднийг хэрүүл маргаан хагаралдуулж байна. Би тоглогчидтой ярилцмаар байгаа боловч хэн ч надтай ярихыг хүсэхгүй байна. Би сэтгэл зүрхнээсээ Барсад хайртайг та нар ч мэдэж байгаа. Би багтаа үлдмээр байна, гэхдээ цаашид яахаа ч мэдэхээ болиод байна гэж тэр El Mundo Deportivo гийн сурвалжлагчид ярьна. Стоичков өөрийгөө төвд тогловол илүү ашигтай хэмээн үзэж, зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар гаргаад байгаа Кройфийг шүүмжилсэн юм. 5 сарын дундуур Барсагийн ерөнхийлөгч Нуньес Стоичковыг Пармад 15 сая ногооноор зарсанаар энэ хэрүүл намжсан.

1996/97 оны улирал.

8 гоол (Пример лийг – 7, Испаний супер цом— 1).
Цол: Цомтонгуудын цом, Испаний цом, Испаний супер цом.
Ингээд дээр дурдсаны дагуу жилийн дараа Стоичков багтаа буцаж ирлээ. Италид очоод 9-хэн гоол хийн , амжилт муутай байсан түүнийг Барса 3,6 саяар эргүүлэн худалдаж авсан юм. Эхний тойргийн тоглолтод үндсэн бүрэлдхүүнд гарсан ч удалгүй сэлгээний тоглогч болон хувирсан. Түүнийг балиашгууд урьдын адил хайрлаж, тоглогчид хүндэлж байсан бөгөөд чухал тоглолтод тэр сэлгээнээс гарж байв.

1997/98 оны улирал.

1 гоол (Аваргуудын лийг— 1)
Цол: Испаний аварга, Испаний цом, Европийн супер цом.
Луи Ван Гаальтай анхнаасаа хэл амаа ололцсонгүй. Ван Гааль Христог багийхаа тоглогч гэж үзэхгүй байсан ба дараа нь зүүн жигүүрт хамгаалагчаар тоглуулж үзсэн байна. Мэдээж хэрэг Христо тэссэнгүй, ерөнхийлөгчтэй уулзан чөлөөт агент болгож өгөх хүсэлт тавьсан ба тэгэхдээ гэрээ ёсоор авах мөнгөө авахгүй гэж хэлсэн байна. Гэвч Нуньес гэрээ цуцалсаны мөнгийг түүнд төлсөн ба 1998 оны 3 сард Христо багаасаа гарсан. Христогүйгээр Барса Испаний аварга болсон ч Нуньес аваргын бөгж түүнд илгээсэн юм. Барсад 7 улирал тоглохдоо Христо Стоичков 120 гоол хийсэн ба одоо ч Барсагийн балиашгууд түүнийг хайрлан биширдэг. Тэрээр одоо ч жинхэнэ «куле» хэвээр бөгөөд Барсагийнхны зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн. Халуун омголон зантайгаас шүүгч нартай маргалдан 55 шар, 10 улаан картаар торгуулж байв. 20-р зууны шилдэг 100 тоглогчийн тоонд багтсан ба Барсагийн Аваргуудын лийгийн 100, 125 дахь ойн бөмбөгийг оруулж байлаа. 2000 онд Кройфтой уулзан эвлэрсэн Христо хэрэв Йохан шиг дасгалжуулагч байгаагүй бол сайн тоглогч болж чадахгүй байсан хэмээн хүлээсэн байдаг.Болгарын үндэсний шигшээ багийг дасгалжуулж байгаад больж, одоо Испаний Сельта багийг удирдаж байна. 2004 онд Барселон хотод хүүхдийн хөл бөмбөгийн сургууль нээсэн бөгөөд яагаад энд нээгээ вэ гэсэн асуултад яагаад гэвэл энд миний сэтгэл зүрх байгаа болохоор гэж хариулсан юм. Христо Стоичков хэмээх алдарт хөл бөмбөгчийн тухай товчхон дурсахад ийм буюу.

М.Сугар-Эрдэнэ

Жавхлан May 03, 2007
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby orangeman » Tue Mar 11, 2008 11:13 pm

Архив ухаж байж хэдэн юм хийлээ.
Ингээд нэг дор байвал шинэ орж байгаа гишүүдэд амар юм гэж бодоод.
Цаашдаа манайхан сонирхолтой нийтлэлүүд бичэж байгаарай.
Форча Барса
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby Barcik » Thu Mar 27, 2008 11:54 pm

:eek: Sain baina zaluusaa... urgeljluuleed baigaaraii... Zugeer neg hoorondoo yum yaruh bish bas hund heregtei, medeelel saitai forum-tai bolj baiwal l sain shuu dee... Bi 4 sariin 10n hurtel harih boloogui l bn, gaduur badarchlaad yawaad baina... tegj baigaad nogoo diwan galawt ehelsen Ispanii hol bombogiin tuuhee urgeljluulen orchuulna aa... :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: Més que un club

Postby poseidon » Mon Mar 31, 2008 11:16 pm

Боян Кркич Перез
Зияа хайртай баг маань хожигдож байгаа ч гэсэн надтай нэг талаараа ижилхэн нэг залуугийн талаар орчуулах гээд оролдоодхий.
Энэ залуу надтай он нь өөр ч яг нэг сарын нэг өдөр төржээ. Би ч бас бахархах юмтай л байна хэхэхэ. :RD За нуршилгүй жаахан мэдээлэл оруулаадхий.

Image

Перез Боян Кркич нь 1990 оны 8-р сарын 28-нд Испанийн ихэвчлэн каталанчууд амьдардаг хамгийн зүүн хойд Лилейда мужийн жижигхэн суурин Линьолад төржээ.
Түүний эцэг нь Серби үндэстэн бөгөөд 1980-аад онд Ред Стар Белград хөлбөмбөгийн багт тоглодог байжээ. Түүнийг бас Боян гэж нэрлэдэг байна. Тэрээр Испанид ирж, сувилагч мэргэжилтэй Мария Луйза Перез хэмээх бүсгүйтэй гэрлэсэн. Тэрээр 1997 оноос Барселон багийн скаут болжээ.

Хөлбөмбөгчний замнал

Од гялалзаж эхэлсэн нь
Боян хүү 1999 оноос 2005 оны хооронд Барселон багийн хүүхдийн багт тоглон 961 гоал оруулж, тус клубын хүүхдийн багийн түүхэн дэх хамгийн олон гоал оруулсан тамирчнаар шалгарсан байна. Түүний онцлог нь маш хурдтай, хууралтын техник маш сайн байдагт оршдог.
Тэрээр 2006 оны 5 сард болсон УЕФА-ийн зохион байгуулдаг 17 хүртлэх наснуудын Европын аврага шалгаруулах тэмцээнд 5 гоал оруулж, мэргэн буучаар Мануэль Фишер болон Томаш Нецид нарын хамт шалгарсан байна. Тэрээр энэ тэмцээнд оролцсон Испанийн шигшээгийн тоглогчдоос хамгийн залуу нь байсан учир сэлгээгээр гарч тоглосон. Боян хоёрдугаар хагаст сэлгээгээр гарч Люксембургийн эсрэг хеттрик хийж, мөн уг тэмцээний аварга болсон Оросыг 3-0 харьцаатай хожсон тоглолтонд сэлгээнээс гарч гоалджээ. Уг тэмцээнд Испаничууд хэсгээ тэргүүлэн гарсан ч Чехийн хөвгүүдэд 2-0 харьцаатай ялагджээ.
Хүрлийн төлөө Германы багтай тоглосон бөгөөд Боян хоёрдугаар хагасаас сэлгэгдэн орж ирэн тэнцээний гоалыг хийн улмаар пенальтиар ялсан байна.
2007 оны 17 хүртлэх насны Европын аваргын тэмцээнд тэрээр дахин Испаний шигшээд багтан оролцож, хагас шигшээд Бельгид гоалдан тэнцүүлж, пенальтиар багаа шигшээ тоглолтонд шалгаруулсан ажээ. Шигшээ тоглолтонд Английн багийг 1-0 харьцаатай хожиход хожлын гоалыг хийсэн байна. Ингэж 17 хүртлэх наснтуудын Европын аварга болжээ.
Боян 2006-2007 оны улирал хүртэл Барселона Б багийн бүрэлдэхүүнд тоглож байсан ба 17 нас хүрмэгцээ мэргэжлийн гэрээг байгуулан Барселон багийн үндсэн тоглогч болжээ. Барсад хийсэн анхны тоглолт нь 2007 оны 4 сарын 24-нд Аль Ахли багтай хийсэн нөхөрсөг тоглолт байсан ба тэрээр гоалдаж, баг нь 4-0 харьцаатай хожсон байна.

2007 оны ФИФА Ю-17 Дэлхийн цомын тэмцээнд
БНСУ-д болсон тус тэмцээний өмнө Бояныг Барселон багтай цуг Азид аялан тоглож байх үед түүнийг Испанийн Ю-17 шигшээд дуудах эсэх талаар шуугиан нилээдгүй дэгдэж байна. Барселон багийн эмч Рикард Пруна Бояны өвдөгний гэмтэл нь энэ тэмцээнд сэдэрч магадгүй гэж үзэж байсан ч Испанийн хөлбөмбөгийн холбоо түүнийг дуудсан байна.
Уг тэмцээнд тэрээр 5 гоал оруулж, Германы багийн Тони Кроосын хамтаар мэргэн буучийн 3-р байрыг эзэлсэн. Тэрээр Испанийн багийг оройлон финалд хүрлээ. Харамсалтай нь Ганатай хийсэн хагас шигшээгийн тоглолтонд Боян хоёр шар карт хүртэн, финалын тоглолтонд оролцож чадаагүй байна. Финалд баг нь Нигерийн шигшээд пенальтиар хожигдсон байна. Боян уг тэмцээний шилдэг тоглогчийн 3-р байрт шалгарч хүрэл бөмбөг хүртжээ.
Боян Кркич Испанийн Ю-21 шигшээд 20 тоглолтонд оролцож, 16 гоал оруулсан байна.

2007-2008 оны улиралд
Ла лига ба Аваргуудын лигийн дебют
2007 оны 9 сарын 16-нд Осасуна багийн эсрэг тоглосон тоглолтонд 78 дахь минутанд Жиовани Дос Сантосаар солигдон тоглосноор Ла лигийн дебютээ хийсэн байна. Харин 2007 оны 9 сарын 19-нд Лионы эсрэг тоглолтонд 17 нас 22 хоногтойгоор Лионель Мессигээр солигдон орж ирсэн нь Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болжээ. Харин аваргуудын лигийн 2 дахь тоглолтоо 2007 оны 10 сарын 2-нд Штутгартын эсрэг хийсэн байна. Үүнээс 10 хоногийн дараа Испанийн Ю-21 шигшээд тоглон 2-0 харьцаатайгаар польшийг хожиход гоалджээ.
Ли лига дахь анхны гоал
2007 оны 10 сарын 20-нд Боян Вияриалын эсрэг Барсагийн гарааны 11-ийн бүрэлдэхүүнд анх багтан гарч, 25 дахь минутанд гоалдснаар Барсагийн нэгдүгээр багт тоглон гоалдсан хамгийн залуу тоглогч болсон байна.
Үндэсний шигшээдээ
2008 оны 2 сарын 1-нд Испанийн хөлбөмбөгийн шигшээгийн ерөнхий дасгалжуулагч Луйс Арагонес 5 хоногийн дараа болох Францийн шигшээтэй хийх тоглолтонд дуудснаар Боян 17 нас 5 сар 9 өдөртэйгээр Испанийн хамгийн залуу шигшээ багийн тоглогч болсон байна. Гэвч тэрээр багийн бүрэлдэхүүнд багтсан ч талбай дээр тоглоогүй байна.'

Викигээс иймэрхүү л юм мэдлээ.

Боян цаашид улам сайжрах нь гарцаагүй гэж боддог тул одоогоор ямархуу амжилт үзүүлээд байгааг нь сонирхсон юм. Олон олон жил Барсагийн бүрэлдэхүүнд тоглож, олон олон цом авчраарай гэж хүсч байна. :spain :gold :eek: :beer :kissing: :???: :)(
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby orangeman » Tue Apr 01, 2008 12:19 am

Гүүд жоб :eek: Posi
Манайхан сүүлийн үед муухан байгаач Бояаныг гоолдоод Барсад өөрийн орон зайгаа бэхжүүлж байгаад баярлаад байгаа шүү.
Энэ жаал ихыг Барсад бүтээнээ.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby TJ » Tue Apr 01, 2008 11:53 am

Сүүлийн хэдэн тоглолтод манайхаас ганц гялтайж байгаа нь Бояан л байгаа... Мэсси, Роннигийн гэмтэл манайд гай тарьж байгаа ч манай жаалыг тоглолтын ачаалал хувааж, хариуцлага үүрээд эхлэхээр улам туршлагажиж, өөрийгөө нээхэд нь дөхөм болж байгаа гэж бодоод байгаа... Нас нь жоохон юм, "хэл ам" дайрах вий түй түй... :mrgreen:
TJ
 

Re: Més que un club

Postby poseidon » Tue Apr 01, 2008 3:38 pm

Иниеста

Image

Андреас Иниеста нь Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч бөгөөд алдарт Барселон багийн гишүүн юм. Тэрээр дасгалжуулагч Франк Райкардын үеэс төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох болжээ. Иниеста нь дөнгөж 23 настай ч аль хэдийнээ Барсагийн фэнүүдийн дунд маш нэр хүндтэй, хайртай тоглогч нь болжээ.

Клубын замнал

Тэрээр 1984 оны 5 сарын 11-нд Испанийн Альбасет мужийн Фуэнтеалбияа хотод төржээ. Эцэг нь хуульч мэргэжилтэй, эх нь Рамбла хэмээх зочид буудлын үйлчлэгч ажилтай байв. Бяцхан Андрэ хүү нутгийн Альбасет Баломпье клубт тоглодог байх үед нь буюу 12 настай байхад нь Барсагийн скаут анх олж харан өөрийн багтаа элсүүлсэн гэдэг. Тэрээр Барселоны хүүхдийн багт багтснаасаа хойш асар хурдацтай сайжирч, клубт өөрийн байр сууриа улам бэхжүүлсээр байв. Түүнийг 18 настай байхад нь буюу 2002 онд тухайн үеийн Барсагийн ерөнхий дасгалжуулагч Луйс Ван Гаал үндсэн бүрэлдэхүүнд багтааж, 2002 оны 10 сарын 22-нд Аваргуудын лигийн тоглолтонд Клуб Брюггегийн эсрэг тоглуулснаар өнөөг хүртэл Барселон багийн салшгүй нэгэн хэсэг болсон байна.
Тэрээр 2003-2004 оны улиралд Ла лигад 11 тоглолтонд оролцов. Иниеста ихэвчлэн довтолгоог дэмжигч хагас хамгаалагчийн байрлалд, Роналдиньогийн сэлгээний тоглогчоор тоглосон байна. Баг нь энэ улиралд Ла лигийн тэргүүлэгчээс ганц оноо дутуу 2-р байрт орсон байна.
2004-2005 оны улиралд Иниеста Ла лигийн 38 тойргийн тоглолтын 37-д нь оролцож, Барселон багийн гарааны бүрэлдэхүүнд өөрийн гэсэн орлуулшгүй орон зайг бий болгосноо зарлан тунхагласан байна. Тэрээр хэдийгээр довтолгоонд түлхүү оролцдог хагас хамгаалагч байсан ч гоал оруулж, өөрийгөө харуулах гэсэн залуу хүний онгиргон амин хувиа хичээсэн занг таягдан хаяж, багийн довтлогч Самуэль Этүү болон Роналдиньо нарт гоалын олон дамжуулалтыг бий болгож байсан ажээ.
Иниестагийн ур чадвар улам сайжирч ирсэн 2005-2006 оны улиралд хамтран зүтгэгч Шави нилээд хугацаагаар гэмтэж, түүнийг орлон төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох болов. Энэ байрлалд тэрээр маш сайн тоглож чадахаа харуулснаар төвийн хагас хамгаалалтын хамгийн сайн чадвартай, ирээдүйтэй тоглогчоор нэрлэгдэх болжээ. Түүний хагас хамгаалалтын аль ч байрлалд тоглож чадах ур чадварыг дасгалжуулагч Райкард өндрөөр үнэлдгээ нэг бус удаа илэрхийлж байв. Тун удалгүй Испанийн шигшээ багийн дасгалжуулагч түүнийг Германд болсон дэлхийн аваргад тоглуулах багийн бүрэлдэхүүнд багтаасан нь гэнэтийн баярт мэдээ болсон гэдэг.
2006 оны 8 сарын 22-нд Андрес Жоан Гамперийн нэрэмжит цомын тэмцээнд Бавари Мюнхен багтай хийсэн тоглолтонд Барселон багийн ахлагчийн туузыг анх удаа зүүсэн байна.
2007 оны 7 сарын 19-нд тэрээр Барселон багийн ривал Реал Мадридтай холбогдсон талаар хэвлэл мэдээллээр томоохон шуугиан дэгдсэн байна. Испанийн сонингууд дээр Реал Мадрид клуб Иниестаг хэрвээ Барсатай хийсэн гэрээ нь дуусгавар болсны дараа Реал Мадридад ирвэл түүнд 60 сая евро төлөхөд бэлэн байгаа тухай шуугиж байв. Энэ тухай мэдээлэлд Иниеста хариултаа тодорхой илэрхийлсэн юм. Тэрээр “... Би энэ талаар ямар нэгэн зүйл хийхгүй. Би энд үлдэхийг хүсч байна. Би зодог тайлах хүртлээ Барсатай хамт байх болно, яагаад гэвэл зүрх сэтгэлд минь Барса үргэлж хөдлөшгүй том байр суурь эзэлдэг...” гэсэн гэдэг. Андресийн Барселон багтай байгуулсан өнөөгийн гэрээ 2014 оны 6 сард дуусах ажээ.
2007-2008 оны улиралд Иниеста 8 дугаартай өмсгөл өмсч байна. Өмнө нь энэ дугаарыг Людовик Жюли эзэмшиж байсан ба түүнийг Рома багтай гэрээ байгуулсны дараа Андрес эзэмших болжээ.
Өнөөдөр Андресийн 14 настай үеэл Хавиер Гастон Альберто нь Барсагийн хүүхдийн багт тоглодог бөгөөд түүнийг ирээдүйд маш сайн довтлогч болно гэж үздэг байна.

Үндэсний шигшээ багт

2001 онд Иниестаг шигшээ багт багтаж, тоглох боломжтой гэж үзэн дуудснаар шигшээ багийн замнал эхэлсэн байна. Тэр жилдээ 16 настай Андрес хүү Испанийн Ю-16 шигшээд багтан, 16 хүртлэх настнуудын Еюропын аваргын тэмцээнд оролцсон бөгөөд дараа жил нь Ю-19 багт багтан тоглох болов. Эдгээр тэмцээнүүдэд Испани тэргүүлсэн байна.
2003 онд ФИФА-ийн залуучуудын дэлхийн аваргад Испанийн шигшээ багийн салшгүй оролцож, финалд шалгарсан бөгөөд бэлэгдлийн 11 тоглогчдийн нэгээр тодорсон байна. Тэрээр Испанийн 21 хүртлэх насны шигшээ багийн ахлагчаар тоглосон аж.
2006 оны 5 сарын 15-нд Испанийн шигшээ баг түүнийг дахин дуудав. Харин энэ удаа насанд хүрэгчдын шигшээд багтан Германд болох дэлхийн цомын тэмцээнд орох болжээ. Иниеста шигшээ багийн ахлагчийн туузыг 2006 оны 5 сарын 27-нд Оросын шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтын 2-р хагаст зүүсэн бөгөөд баг нь хожсон байна.
Шигшээ багийн анхны гоалаа 2007 оны 2 сарын 7-нд Английн эсрэг хийсэн бөгөөд тус тоглолтын 67 дахь минутанд шигшээ багийн анд, довтлогч Виллагийн талбайн баруун захаас дамжуулсан бөмбөгийг баруун хөлөөрөө шууд гуядан гоёмсогоор цохиж оруулсан ажээ.

Евро 2008 тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтанд Андрес Испанийн шигшээгийн дунд шугаманд байнга тоглож байсан бөгөөд ихэвчлэн төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Гэвч түүнийг Данитай хийсэн чухал тоглолтонд зүүн жигүүрийн хагас хамгаалагч, вингэрийн байрлалд тоглуулсан байна. Энэ байрлалд ч зохицоно гэдгээ батлан Иниеста оновчтой дамжуулалтыг өгч, гоалын моментыг бий болгож байжээ.

Даруухан, идэвхи зүтгэл сайтай, залуухан, чадварлаг энэ залуу улам алдарших болно гэдэгт бат итгэлтэй байна.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby Цэнгүүн » Tue Apr 01, 2008 3:59 pm

poseidon :-D :-D :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Més que un club

Postby poseidon » Tue Apr 01, 2008 8:35 pm

Миний бүргэд

Намайг хөлбөмбөг сонирхогч болгосон, гайхалтай уран, ухаалаг, уйдашгүй тоглолтыг үзүүлэгч, гайхамшигт хөлбөмбөгч, ХӨЛБӨМБӨГИЙН САХИУСАН ТЭНГЭР, урлагийн бүтээл, :RD амьд домгийнхоо талаар жаахан юм оруулаадхий.

гэхдээ миний л бодлоор дээрх тодорхойлолт гарсан юм шүү... 8-)

Image

Товч анкет

Image

Бразилийн шигшээ болон Барселон багийн тоглогч дэлхий даяар Роналдиньо гэх нэрээрээ алдаршсан Роналдо де Ассис Морейра нь 1980 оны 3 сарын 21-нд Порто Алегре хотноо төржээ.
Бразилчууд түүнийг супер довтлогч Роналдогоос ялгахын тулд “Роналдиньо Гаучо” гэж нэрлэх болжээ. Энэ нэр нь “Бяцхан ковбой Роналдо” гэсэн утгыг агуулах бөгөөд яваандаа Гаучо хоч нь гээгдэн зүгээр л Роналдиньо гэх болжээ.
Түүний тоглох үе нь дуусаагүй байгаа ч өнөөгийн байдлаар маш олон алдар нэр, гавъяа шагналтай болоод байгаа билээ. Тэрээр ФИФА-ийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр 2 удаа (2004, 2005), Европын оны шилдэг хөлбөмбөгч, ФИФПро оны шилдэг хөлбөмбөгчөөр тус бүр хоёр удаа (2005, 2006) шалгарсан.
Тэрээр дэлхийн оны шилдэг хөлбөмбөгч болсныхоо дараа “4-4-2” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “.... Би өөрийгөө бусадтай адил гэж бодохгүй байна. Би Барсагийн хамгийн шилдэг тоглогч...” гэж хэлсэн байдаг.
Саяхан Барселон багтай шинэчлэн байгуулсан түүний гэрээ нь 2010 он дуустал хүчинтэй хэвээр байх ажээ.

Хүн болох багаасаа...

Гаучо хүү Бразилийн Рио Гранде до Сул мужийн Порто Алегре хотод тухайн үед хөлбөмбөгийн Крузейро багийн тоглогч, усан онгоцны үйлдвэрийн ажилчин Хоро, дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан Мигуэлина нарын нуган үр нь болон мэндэлжээ. Хожим нь Мигуэлина сувилагч мэргэжил эзэмшсэн гэдэг. Тэдний гэр бүл анхандаа хэцүүхэн амьдралтай байсан ч Роналдиньогийн ах Робертог Гремио клуб өөрийн бүрэлдэхүүнд багтааж, мэргэжлийн хөлбөмбөгч болгосноор хангалуун амьдралтай болсон байна. “Бяцхан Роналдо”-г найман настай байхад нь эцэг Хоро нь гэрийнхээ усан санд сэлж байхадаа зүрх хаагдан нас баржээ. Бяцхан хүү хүнд цохилтонд өртсөн энэ үед гэр бүлийн санхүүгийн эх үүсвэрийг Роберто Ассис ах нь өөртөө үүрч байв. Роберто Гремиод гялалзсан амжилт гаргаж эхлэх үеэр түүнийг Италийн Торино клуб сонирхож эхлэв. Гремио сайн тоглогчоо өөртөө үлдээхийн тулд тэдний амьдарч байсан клубын өмч байрыг тэдэнд бүрэн шилжүүлжээ. Гремио өөртөө Робертог авч үлдснээр түүний дүү хүүхдийн багт нь тоглодог өдрөөс өдөрт улам бүр тодрох Роналдиньо хэмээх эрднэсийг бас авч үлдсэн байна.
Робертод хүнд гэмтэл учирч, цаг бусаар хөлбөмбөгчний замналаа өндөрлөхөд тэрээр дүүгийнхээ менежер нь болсон байна. Харин Роннигийн эгч Дэйзи нь хэвлэлийн төлөөлөгч нь болсон байна. Роналдиньо хожим нь 2005 онд төрсөн өөрийн хүүдээ эцгийнхээ нэрийг буюу Хоро гэх нэрийг өгсөн байна. Бяцхан Хорогийн эх нь Бразилийн телевизийн од, мэргэжлийн бүжигчин Жанайна Наттайле Виана Мендез юм.
Роналдиньо хүүхэд байхдаа ур чадвар ихээхэн шаардагддаг элсний болон танхмийн хөлбөмбөгийг ихээхэн сонирхдог байв. Энэ нь ч үр дүнгээ өгч, түүний гайхамшигт уран хөдөлгөөнүүд бүрэлдэн бий болсон ба стандарт хөлбөмбөг тоглоход нь түүний ур чадвар ухаалаг байдал нь нэрийн хуудас нь болсон билээ.
Тэрээр анх олон түмэн танигдахдаа 13 настай байв. Тэрээр орон нутгийн нэгэн тэмцээнд Гремиогийн хүүхдийн багийн бүрэлдэхүүнд тоглон, эсрэг багаа 23-0 харьцаатай хожсон байна. Гэхдээ уг тоглолтын бүх гоалыг буюу 23 гоалыг бүгдийг нь бяцхан хүү ганцаараа оруулсан байна. Гайхамшиг биш гэж үү? Супер од төрж байгаа нь бүхэнд ил болж эхэллээ. Түүний алдар нэр ингэж багаасаа цуурайтаж эхэлсэн бөгөөд 1997 онд Бразилийн Ю-17 шигшээд багтан 17 хүртлэх настнуудын дэлхийн аваргад оролцсноор өөрийгөө жинхэнэ од болох хүн гэдгээ харуулсан ажээ. Уг тэмцээнд тэрээр 2 гоал оруулсан ч хоюулаа пенальти цохиж оруулсан байна.

Мэргэжлийн хөлбөмбөгчний замнал

Гремиод – Залуу бүргэд өдөлж гүйцэв

Роналдиньо төрсөн хот Порто Алегрегийн Гремио хэмээх мэргэжлийн хөлбөмбөгийн клубын залуусын багт орсноор мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлэв. Дасгалжуулагч Селсо Ротын хувьд Роналдиньог гараанд гаргахгүй бол фенүүдийн зүгээс маш хүчтэй дарамт амсдаг байлаа. Роналдиньо залуусын багт удсан ч үгүй, 1998 он гэхэд Гремиогийн үндсэн бүрэлдхүүнд багтаж, Либертадоресийн цомын тэмцээнд дебютээ хийж, тун ч удалгүй түүний бөмбөг гайхамшигтай эзэмшдэг байдал, санаанд оромгүй ухаалаг тоглолт нь томоохон багуудын хараанд өртөж эхлэв. 1999 он гэхэд Бразилийн үндэсний шигшээ баг залуу хархүүг өөрийн бүрэлдэхүүндээ багтаасан байна.
Гремио өөрийн үнэт эрднэсээ удаан хадгалж чадсангүй. Хадгалах боломж ч байсангүй. 2001 он гэхэд Роналдиньо Гремиог орхих нь тодорхой болчихсон байв. Иймээс Европын өндөр хөгжилт улсуудын аварга багууд түүнийг оролдож эхэлсэн байна. Английн Премьер лигийн багууд түүний араас ангуучилж байсан ч, Лондоны Арсенал хамгийн хүчтэй сонирхож, урт удаан хугацааны турш түүнтэй гэрээ байгуулах гэж оролдож байжээ.
Премьер лигийн багууд янз бүрийн саналуудыг Гремио болон Роннид шидэж байсан ч Англид ажиллах албан ёсны эрхгүй байсан нь гол хориг болж байв. Гремио клуб өөрийн хамгийн дээд цалин болох долоо хоногийн 7000 паундын саналыг Роннид тавьсан ч тэр татгалзав. Түүний ур чадвар үүнээс илүү үнэлэгдэх учиртайг тэр сайн мэдэж байлаа. Гэвч тэрээр Бразилийн лигийн тоглолтууд дуусах хүртэл багтайгаа цуг байсан юм. Эцэст нь Францын лигийн ПСЖ багтай таван жилийн гэрээ байгуулан, эх нутгаасаа гадагшаа явав.

Түүнд одоо илүү их зүйл хэрэгтэй. Бүргэд өдөлж гүйцэн, үүрээ орхих цаг нэгэнт болжээ.

Үзэсгэлэнт Парист – Омголон залуу бүргэдийн эрин

2001 онд Ронни Гремиог орхин Европын тавцанд нэрээ мандуулахаар ирэв. Илүү том, алдартай, санхүүгийн чадавхитай клубууд түүний төлөө хүч үзэж байсан ч тэрээр ПСЖ-ийг өөрийн багаа хэмээн сонгосон байна. Түүнийг ПСЖ-д байх хугацаанд дасгалжуулж байсан Луйс Фернандез хүссэнээ хийж, авч сурсан залууг хатуу гараар хүмүүжүүлж эхлэв. Ронни Бразилд байхдаа амралтын өдрүүдээр зугаацаж, зарим тохиолдолд мансуурдаг байсан явдлыг нь эрс хориглон, Парисын шөнийн амьдралаас илүү хөлбөмбөгтөө анхаарахыг шаардаж байв.

Фернандез шийтгэл болгон зарим жижиг, дундаж багуудын эсрэг тоглолтонд мань эрийг хагас тоглуулж, эсвэл бүр гараанд гаргахгүй байсан ч томоохон багуудын эсрэг болон чухал тоглолтуудад оруулдаг байв. Гэвч түүнийг өөрийнхөө очир эрдэнэс мэт ур чадвараа харуулахад энэ нь төдийлөн саад болсонгүй.
2002 онд ази тивд анх удаа болсон дэлхийн аваргад Бразилийн шигшээгийн нэрийн өмнөөс тоглохдоо тэрээр Английн хаалганд гайхамшигт нэгэн гоал оруулсныг хүн бүр санаж байгаа байх. Бразилчууд аварга болсны дараа Роналдиньо ямар хүн болохыг дэлхий даяар мэдэрсэн. Түүнийг ПСЖ-д удаан тогтохгүй, аль нэг том баг түүнийг өөртөө элсүүлэх цаг хаяанд ирснийг хэн хүнгүй ойлгож байлаа. 2003 онд ПСЖ баг Европын тавцанд сонгон шалгаруулах шатнаас цааш явж чадаагүй нь түүнийг багаа орхих хүсэлтэй болгосон байна.
Роналдиньогийн энэ мэдэгдэл нь Барселон, Манчестер Юнайтед тэргүүтэй том клубуудын хоорондох үнийн дайныг өдөөв. Манчестер Юнайтед түүнийг маш их хүсч байсан ч санхүүгийн зарим нэг саналууд нь ПСЖ багт таалагдсангүй. Ингээд дайны ялагч нь Каталаны нэр төр Барселон баг болох нь тэр.

Бүргэд Барсагийн нэрийн өмнөөс алдар хүндийн оргил өөд дүүлэн нисэхээр болов.

Барсад – Бүргэд бүхнээс өндөрт дүүлэн ниссэн нь

2003 оны 7 сарын 19-нд Барселон клуб 21 сая паундын өртгөөр каталаны нэр төрийн илэрхийлэл болгохоор Роналдиньог Камп ноуд газардуулав. Гэхдээ нэг сонин, санамсаргүй ч гэмээр явдлаар Ронниг Барса өөрийн болгосон гэдэг.
Барсагийн ерөнхийлөгч Жоан Лапорта анх Дэвид Бекхэмийг өөрийн багтаа элсүүлэхээр хөөцөлдөж байсан ч Бекхэм болон Манчестерийн хийсэн сонголт нь ривал Реал Мадрид баг байв. Энэ байдалд нь дургүйцсэн Барселон багийн удирдлагууд Манчестерийн наймаанд “шавар хааж”, ПСЖ-ээс Ронниг авсан байна. Манчестер, ПСЖ багууд бараг л мөнгө, “бараагаа” солилцох гэж байх үед нь Лапорта илүү ихийг амлан гэрээг нь цуцлуулжээ.
Роналдиньо дараа нь энэ талаар өгүүлэхдээ: “... Намайг Манчестерыг сонгохоо больж, Барселон багт элсэхэд “Найк” корпорацийн Бразилийн шигшээг болон Барселон багийг хариуцсан дэд ерөнхийлөгч Сандро Росселын зөвлөгөө чухал нөлөө үзүүлсэн...” гэсэн байна.
Роналдиньо Барсатай гэрээ байгуулах болсон бас нэг шалтгаан нь түүний эх орон нэгтнүүд нь болох алдарт Ромарио, Роналдо болон Ривалдо нарын Барселон баг дахь амжилттай замналууд нөлөөлсөн гэдэг.

2003-2004 оны улиралд Барселон багт тоглож эхэлсэн Ронни багтаа маш хурдан дасч, салшгүй нэг хэсэг нь болсон байна. Анхны тоглолтоо АС Милан багийн эсрэг хийж, Хоёр дахь тоглолтондоо гоалдсан байна. Улиралын эхний хагаст гэмтэлтэй байсан Роналдиньо улирлын сүүлийн хагаст сайн тоглолт үзүүлсэн ба баг нь Ла лигийн дэд аварга болов.
2004-2005 оны улиралд Самуэл Этүү, Деку, Шави, Жюли, Ларссон болон Роналдиньо гэсэн довтолгооны хүчирхэг бүрэлдэхүүнтэй болсон Барса Ла лигийн аварга болов.
2004 оны 12 сарын 20-нд Арсеналын Тиерри Анри, АС Миланы Андрей Шевченко нарын өмнө гишгэж 2004 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болжээ. Үүний дараа Лондоны Челси клуб 60 сая паундаар Ронниг худалдан авахыг хүссэн ч Барселон баг няцаасан байна. 2005 оны 6 сард Роналдиньотай 9 жилийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. Энэхүү гэрээнээс Роналдиньо 85 сая паунд авахаар тохиролцсон ажээ. Шинэ гэрээ ёсоор Ронниг өөр баг авахаар бол Барселон багт 85 сая паунд төлөх хэрэгтэй гэсэн үг ажээ.

2005 – 2006 оны улиралд тэрээр гайхамшигтай гялалзаж эхлэв. 2005 оны 11 сарын 19-нд хамгийн заналт ривал Реал Мадридыг Мадрид дахь Сантъяго Бернабеу цэнгэлдэхэд нь 0-3 харьцаатай бут ниргэхэд 2 гоал оруулж, голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Иймэрхүү тохиолдлыг өмнө нь Марадона 1982 онд хийж байсан ч, ялгаатай нь Роналдиньог 2 дахь гоалаа хийхэд буюу багийнхаа 3 дахь гоалыг хийхэд Реалын фэнүүд түүнд буюу Барселоны тоглогчид зориулан анх удаа баяр хүргэн алга ташсан гэдэг. :-D

2005 оны 9 сард Ронни ФИФПро оны шилдэг тоглогч болов. Мөн 2004-2005 оны оны шилдэг довтлогч хэмээх алдар хүртэв. Түүгээр ч зогсохгүй Европын оны шилдэг хөлбөмбөгч болсон 3 дахь Бразил тоглогч болов. 2005 оны 12 сард ФИФА-ийн оны шилдэг хөлбөмбөгчөөр дахин шалгарахдаа 956 оноо авсан нь хоёрдугаарт орсон Челси багийн Лампардаас 3 дахин их оноотой байсан хэрэг юм. Ронни багтайгаа 2005-2006 оны Ла лигийн аваргаар тодруулж, 2006 оны 5 сарын 17-нд Лондоны Арсенал Клубыг 2-1 харьцаатай буулган авч, Аваргуудын лигийн аварга цол хүртсэн байна. Аваргуудын лигийн 2005-2006 оны шилдэг тоглочоор тодорсон байна.
Энэ улиралд Ронни бүх тэмцээнүүдэд нийтдээ 26 гоал оруулсан байна. 2006 оны 8 сард АС Милан баг Ронниг худалдан авах санал тавьсан ч няцаагдсан байна.

2006-2007 оны улиралд өмнөх улирал шигээ сайн тоглож чадаагүй ч УЕФА-ийн оны мөрөөдлийн шигшээ багт 292000 саналаар шалгарсан нь рекорд тогтоосон байна. Харин энэ улиралд тийм ч сайн тоглохгүй байгаа ч энэ нь түр зуурын үзэгдэл байх болтугай. :)
2008 оны 2 сарын 3-нд Камп Ноуд Осасуна багтай хийсэн тоглолтонд оролцсноор Барселон багийн төлөө 200 дахь тоглолтоо хийсэн байна.

Үндэсний шигээ багт.

Роналдиньо бол Бразилын шигшээ багийн түвшин бүрт буюу Ю15, Ю17, Ю20, Ю23 багууд болон насанд хүрэгчдийн шигшээ багт багтсан цөөхөн тооны хөлбөмбөгчдийн нэг юм. Шигшээ багт хийсэн анхны тоглолтоо 1995 оны 3 сарын 15-нд Шотландын шигшээ багтай хийсэн байна. Бразилийн шигшээ багт 80 тоглолтонд оролцсноос 32 гоал оруулсан байна.


Хэдийгээр одоо түүнийг хүн бүр муулж байгаа ч тэр бол миний хувьд хамгийн аугаа тоглогч байсан, байна, байсаар ч байх болно. Удахгүй формлог болно гэдэгт итгэлтэй байна.

Пеле, Марадона нар бүх цаг үеийн хамгийн шилдэг гэгддэг ч тэдний тоглолтыг би хараагүй, тиймээс надад хамгийн хамгийн нь Ронни л юм даа :kissing: :)(

Тэр бол миний сэтгэлийн тэнгэрт дүүлэн нисэгч хүчит бүргэд минь билээ.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby Mojul » Tue Apr 01, 2008 9:04 pm

:-D :-D :-D
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Més que un club

Postby orangeman » Tue Apr 01, 2008 9:26 pm

Роннигынхоо нийтлэлыг уншаад хамрын самшаа шархирдаг байна шд лол
Үнэхээр агуу гэх үгийг зүүх цөөхөн тоглогчын нэг шүү... :eek:
Зодог тайлтал нь Блауграна өмсгөлтэй харах юмсан.
Гоё нийтлэлүүд байна тханкс Поси
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby zizu » Tue Apr 01, 2008 11:39 pm

:eek:
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Més que un club

Postby Бат-Оргил » Wed Apr 02, 2008 9:38 am

orangeman wrote:Роннигынхоо нийтлэлыг ун*a*д хамрын сам*a* шархирдаг байна шд лол
Үнэхээр агуу гэх үгийг зүүх цөөхөн тоглогчын нэг шүү... :eek:
Зодог тайлтал нь Блауграна өмсгөлтэй харах юмсан.
Гоё нийтлэлүүд байна тханкс Поси

Сайхан нийтлэл байна. :-D
poseidon good job man,
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: Més que un club

Postby barca forever » Wed Apr 02, 2008 3:27 pm

гоод жоб куле. :-D :-D :-D
барса д л зодог тайлаасай.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Més que un club

Postby Г.Баяраа » Thu Apr 03, 2008 2:09 pm

Манай лэжэндийн талаар сайхан нийтлэл байна. /Т.ц/

Luis Enrique

Бүтэн нэр - Luis Enrique Martínez García
Төрсөн огноо - May 8, 1970 (1970-05-08) (age 37
төрсөн газар - Gijon, Spain

тоглож байсан багууд -

Sporting de Gijón 1988- 1991 36 (14)
Real Madrid 1991-1996 157 (15)
FC Barcelona 1996-2004 207 (73/

National team

1991-2002 Spain 62 (12)


Шагнал

“Реал”-д: 1991-1996/Испанийн аварга, Испанийн цомын эзэн.
“Барселона”-д: 1996-2004/Испанийн 2 удаагийн аварга. 2 удаа Испанийн цом. Цомтой багуудын цом, Европын супер цом тус бvр нэг удаа.

Image

Тvvх: Анхнаасаа “Реал”-ын удирдлагатай таардаггvй байсан Луис Энрике 1995 онд сонинд нэгэн ярилцлага өгсөн нь тvvний хувь заяаг эргvvлнэ. “Барса”-д гоол хийхдээ юу боддог вэ гэж vv? Бусад багт гоол хийж байгаатай л адилхан жирийн л гоол. Би “Спортинг”-ийг шvтдэг. “Спортинг”-ийн удаах дуртай баг гэвэл “Барса” гэж хэлснийхээ дараагаас Луис Энрике багийнхаа балиашгуудад шvгэлдvvлж эхэлсэн. Ирэх зун нь Луис Энрике “Барса”-д орсон нь Мадридад бөөн шуугиан тарилаа.

Каталончууд мэдээж “Реал”-аас сайн тоглогч салгаж чадсандаа баяртай байсан ч манайд тоглож чадах болвуу яах бол хэмээн эргэлзэж байв. Гэвч хамгийн анхны албан ёсны тоглолтыг vзээд бvгд найдвартай тоглогчтой боллоо гэдэгт итгэсэн. Испанийн аваргын эхний тойрогт “Овьедо”-гийн талбайд 2 гоол оруулсан Христо Стойчковын оронд талбайд гаран бас л 2 гоол хийж 4:2-оор хожсон.

Ингээд тvvний “Барса” дахь урт удаан аян эхэлсэн юм. “Барса”-д ороод хуучин “Реал”-тайгаа хийсэн анхны тоглолт нь 1996 оны XII сарын 8-нд “Сантьяго Бернабеу”-д боллоо. Луис Энрике шvгэлдvvлж исгэрvvлэн, элдвээр хэлvvлнэ гэдгээ мэдэж байв. “Би Лаудруп “Ноу Камп”-д байсан шиг миарахгvй. Би “Барса”-гийн төлөө алалцана. Би өнөөдөр ялах болно” гэж тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Луис ярьж байв. Харамсалтай нь хожиж чадаагvй.

Надаль, Роналдо, Гвардьола нарын цохилт хөндлөвч цохиж азгvйтсэнээр 0:2 ялагдаж орхив. “Барса”-д ирсэн анхны улирлаасаа Луис vндсэн бvрэлдэхvvнд орон Роналдотой цуг довтолж байлаа. Робсон дасгалжуулагч ганц довтлогчтой тоглож эхлэнгvvт Луис Энрике хагас хамгаалалтад шилжсэн ч анхныхаа жилдээ 16 гоол хийсэн нь баг дотроо Роналдогийн дараахь vзvvлэлт байлаа. 1997–1998 онд “Барса”-д Луи ван Галь ирсэнээр ихээхэн өөрчлөлт хийгдсэн ч Луис vндсэн бvрэлдэхvvнд тоглох уу vгvй юу гэдэг хэний ч эргэлзээг төрvvлсэнгvй. Луис талбайн төвд найруулж, зvvн талд нь Ривалдо, баруун жигvvрт нь Фигу гvйж байлаа.

1997 оны XI сарын 2-нд “Барса” “Реал”-тай тоглохоор Мадридад ирлээ. 5 дахь минутад Ривалдо гоол хийсэн ч 49 дэх минутад “Реал” хариу бариад дошин дээрээ хожихоор довтолж эхлэв. Энэ vед “Барса” сөрөг дайралт хийлээ. Бөмбөгөнд хvрэх болгондоо шvгэлдvvлж байсан Луис Энрике талбайн төвд бөмбөг булаан авангуутаа 2 хамгаалагчийг хууран гvйсээр 16 метрийн талбайн гаднаас хvчтэй өшиглөлөө.

Бөмбөг “Реал”-ын хаалганд нисэн орж, Луис Энрике “Реал”-ын балиашгууд руу хандан нударга зангидан, хашгирч гоолоо тэмдэглэж байсан нь олон хvний санаанд байгаа байх. “Юу гэж хашгирч байснаа одоо санадаггvй гэх ба би астур хvн. Гэхдээ би Каталонд амьдарч байгаа болохоор бага зэрэг ч гэсэн каталон хvн. Тэдний эрх чөлөөнд дуртай, vзэл бодол нь миний зvрхэнд vvрд байх болно” гэж нэгэн сонинд ярьсан байна. Удалгvй тэр хуримаа хийсэн бөгөөд эхнэр нь мэдээж каталон. Барселоны алдарт “Санта-Мария-де-Мар” сvмд хуримаа хийсэн хосуудад “Барса”-гаас хотын төвд том байр бэлэглэсэн бол багийн нөхөд нь Луист “Мерседес”-ийн шинэ загвар өгсөн байна. “Барса”-д төдийгvй шигшээ багт ч лидер болсон Луист өөр багаас хичнээн санал ирж байсан ч “Би энд аз жаргалтай байна.

“Барса”-д зодог тайлахыг хvсэж байна” хэмээн хариулсаар ирсэн. 2000 оноос Гаспарын vе эхлэн “Барса” ганц ч цом авч чадалгvй балиашгууд бухимдаж байсан vе. Луис Энрике хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, балиашгуудыг багаа дэмжихийг хvссэн. “Ийм л хvнд хэцvv vед та бvхний дэмжлэг бидэнд юунаас илvv хэрэгтэй байна. Тиймээ. Гвардьола өөр баг руу явсан. Гэхдээ тэр vvрд бидний сэтгэл зvрхэнд байх болно. Бид “Барса” хэвээр, та бvхэн “Барса”-гийн фэн хэвээр байна. Багаа дэжмжицгээе” хэмээн уриалж байлаа. Луис Энрике шинэ лидер, шинэ шvтээн болсон байв. Нас ч ахиж, туршлага суун урьдын халуун омголон зан нь алга болжээ. Багийн ахлагчийн хувьд vvрэг хариуцлага нэмэгдсэнээр “Реал”-д хичнээн гоол хийсэн ч балиашгуудыг нь өдөөн хатгахаа больсон байна.

2002 онд Луи ван Галь дахин “Барса”-д ирэхэд Луис Энрике Галийг vзэн яддаг балиашгуудад хандан тэвчээртэй байхыг уриалж, дасгалжуулагч тоглогчдын маргааныг эвлэрvvлэн зохицуулж байлаа. Ривалдо, Серхи нарыг багт vлдээж чадаагvй ч тvvний ачаар баг оршин тогтнож байна гэхэд болохоор байлаа. 2002-2003 оны улирлаас фэнvvд Луис Энрике хуучин шигээ хурд хvчгvй болсныг анзааран удахгvй Луис Энрике маань зодог тайлах нь дээ хэмээн ойлгож эхлэв. Сэлгээнээс тоглолтод орох нь ихсэж байсан ч гарч ирэнгvvтээ л ажлаа vлгэр жишээ хийн маш олон хэцvv тоглолтыг аварч байсан. Юм болгон дуусах жамтай.

“Барса”-гийн хувьд Луис Энрике хэн байсан бэ гэдгийг ойлгохын тулд элдэв тоо баримт дурдах хэрэггvй, ганц тоглолт дурсахад л хангалттай. 2004 оны V сарын 16-нд Луис Энрике сvvлийн тоглолтдоо оролцоод зодог тайлсан. Испанийн лигт 400 удаа тоглохдоо 300-г нь “Барса”-гийн бvрэлдэхvvнд хийжээ. 54 дэх минутад Луис ахлагчийн туузаа авч байхыг харсан балиашгууд “Луис Энрике! Луис Энрике!” гэж хашгиран цэнгэлдэх тэр аяаараа босож, амьд домогт хvндэтгэл vзvvлсэн.

Өрсөлдөгч багийн тоглогчид ч алга ташин Луис багийнхантайгаа тэврэлдсэний эцэст балиашгуудад мэхийн хvндэтгэл vзvvлээд сэлгээний суудалд суусан. Энэ vед л “Барса”-гийн балиашгууд ямар тоглогчоо алдаж байгаагаа яс махандаа тултал ойлгосон байх. Урьд нь Луис талбайд гараагvй ч бvгд Луис сэлгээнд байгаа, хэцvvдвэл гарч ирээд туслана, багаа ялуулна хэмээн итгэж байдаг байсан бол одооноос эхлээд Луис сэлгээний сандалд ч байхгvй болно. Испанийн шигшээд Луис Энрике 62 удаа тоглож, 1992 оны олимпийн аварга болсон.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Més que un club

Postby Г.Баяраа » Thu Apr 03, 2008 2:29 pm

Josep Samitier

Image Image

Бүтэн нэр - Josep Samitier Vilalta
Төрсөн огноо - February 2, 1902
төрсөн газар - Barcelona, Catalonia, Spain

тоглож байсан багууд -
1919-32 FC Barcelona
1932-34 Madrid CF
1936-39 OGC Nice

Teams managed
1936 Athletic Madrid
1942 OGC Nice
1944-47 CF Barcelona

National team2
1920-36 Catalan XI
1920-31 Spain 21 (2)

Шагнал

Барселона”-д: 1919-1932 он. 2 удаа Испанийн аварга болж, 5 удаа Испанийн цомын эзэн болсон. 1920, 1924 онд олимпийн наадамд оролцсон.
“Реал”-д: 1932-1935 он. 1 удаа Испанийн аварга, 1 удаа цомын эзэн.


Тvvх: Ладислао Кубалог ирэхээс өмнө “Барса”-гийн бvх vеийн шилдэг тоглогч хэмээн нэрлэгдэж байсан домогт хөлбөмбөгч. Луис Суаресийг гарч ирэхээс өмнө Испанийн шилдэг тоглогч гэгдэж байсан. Барселон хотод өөрийн нэрэмжит гудамжтай 2 хөлбөмбөгчийн нэг. (нөгөөх нь Рикардо Замора). “Реал”-д шилжин орсон анхны каталон хvн. 11 наснаасаа “Барса”-гийн хөлбөмбөгийн сургуульд хичээллэсэн Самитьер 1919 онд дэлхийн нэгдvгээр дайн дууссанд зориулсан нөхөрсөг тоглолт дээр анх удаагаа vндсэн багт тоглож, анхныхаа гоолыг хийсэн байна. Тун удалгvй тэрбээр багийнхаа лидер болж, Каталонийн шvтээн боллоо.

1924 оны олимпийн дараа Европ дахин Самитьерийг шvтэн бишэрч, Европт тvvнтэй зэрэгцэх хөлбөмбөгч алга хэмээн шагшин магтаж байлаа. “Барса” ч тааралдсан бvхнээ бут ниргэсээр Испанийн 5 удаагийн аварга болов. Харамсалтай нь дараа нь энэ цолыг албаны бус хэмээн vзсэн билээ. Ид шидтэн гэдэг хочтой болсон Самитьер хvний санаанд ормооргvй байрлалаас vнэхээр бишрэм гоол оруулдаг байв. Өнгөрсөн зууны хориод он Каталонд vндэсний сэргэн мандлын vе байж, тэр хөдөлгөөний гол цөм нь Сальвадор Дали, Пабло Пикассо, Антонио Гауди, тэгээд “Барселона” байлаа.

Үндэсний vзэл улам бvр газар авсаар, 1925 оны VI сарын 14-нд “Барса”-гийн балиашгууд Испанийн сvлд дууллын vеэр шvгэлдэн эсэргvvцсэн тул засгийн газраас багийн стадионыг хагас жил хаан, “Барса”-г vндэслэгч Жоан Гамперийг багаас хөөсөн байна. 5 жилийн дараа Гампер Швейцарт ихэд сэжигтэйгээр амиа алдсан билээ. Каталонд Самитьерийг ямар ч хэрэг өдvvлсэн бvхнийг тэвчдэг байв. Тэр байтугай ижил хvйстэнтэйгээ явдгийг нь ч хvн болгон мэдэхгvй дvр vзvvлдэг байв. Алдарт бvжигчин Карлос Гардел, Францын жvжигчин Морис Шевальетэй явалддаг талаар нь ч Каталонийн сонинууд нэг vг ч дурддаггvй байлаа.

1929 онд “Барса” анхныхаа албан ёсны Испанийн аварга цолоо хvртсэний дараагаар Саминтьер багийн удирдлагатай муудалцаж эхэлсэн. Бэлтгэл сургууль дээр хоцорч ирдэг, хvч чадлаа дайчилдаггvй, дасгалжуулагчийг дарамталж vндсэн багийн бvрэлдэхvvнийг шийддэг гээд л олон гомдол тvvний талаар гарч ирсэн. Тэр vед багийн удирдлагад ихээхэн нөлөөтэй байсан Жоан Кома Сарасолс 1932 онд Самитьерийн гэрээ дуусангуут “энэ хөлбөмбөгч багийн доторхи уур амьсгалыг муутгаж байгаа, “Барса” дахь тvvний vе дууссан” хэмээн зарлаад хоёр дахин бага цалингаар 3 жил гэрээ байгуулахыг санал болгосон.

30 настай Самитьер vvнийг сонсоод галзууртлаа уурласан гэдэг. Яг тэр орой нь “Реал”-аас утас ирж, гэрээ байгуулах санал тавихад уур нь гарч амжаагvй, тэгээд согтуу байсан Самитьер зөвшөөрч, маргааш нь “Реал”-д орж орхисон байна. Каталон даяараа энэ мэдээг сонсоод шоконд оров. Барселон хот арай ч дээ хэмээн эргэлзэж байлаа. Жоан Кома сонин хэвлэлээр Самитьерийг урвагч хэмээн нэрлэв. “Барса”-гийн балиашгууд Самитьерийн урьд байгуулсан гавьяа зvтгэлийг төдийгvй хоорондоо хөлбөмбөг ярихдаа ч нэрийг нь дурсахгvй байхаар шийдэцгээсэн байна.

Самитьер “Реал”-д очоод анхныхаа жилдээ л Испанийн аварга болон цомын эзэн болсон байна. Иргэний дайны vед Францын “Ницца”-д тоглосон Самитьер 1943 онд зодог тайлаад төрөлх Барселон хотдоо буцан иржээ. Бөмбөгдөлтөд өртөн эвдэрч нурсан нутгаа харсан Самитьер биеэ барьж чадалгvй уйлан хотын гудамжаар найган алхаж байсан гэдэг. Хотын төв зам дээр машины хөдөлгөөн хаан өвдөг сөхрөн, мөргөл vйлдэн төрөлх хотоосоо уучлал гуйн уйлан суух тvvний хажууд олон мянган хvн цугласан ч хэн ч юу ч хэлээгvй гэнэ.

“Барса”-гийн стадионд орох гэсэн тvvнийг цагдаа нар хөөснөөр Самитьер Мадрид яван “Атлетико”-гийн дасгалжуулагч болжээ. Төрөлх багаа дасгалжуулахыг олон жил гуйсны эцэст нэг юм зөвшөөрөл авсан Самитьер 1945 онд “Барса”-г Испанийн аварга болгосон нь “Барса” 16 жилийн дараа авсан цом байв. Удалгvй тэр “Барса”-гийн менежер болж vхэн vхтэлээ энэ албан тушаалдаа ажиллажээ. 1972 оны V сарын 5-нд “Барса”-гийн стадионоос таяг тулсан өвгөн гарч ирлээ. Хэдхэн алхаад л өвгөн унасан ба эмч нар зvрх нь зогсчээ гэсэн онош тавьжээ.

Нас барахаасаа 30-хан минутын өмнө Самитьер Ринус Михелстэй уулзаж, Голландын Йохан Кройфыг “Барса”-д авах талаар гэрээ байгуулсан байлаа. Ийнхvv “Барса”-гийн тvvхэн дэх хамгийн алдарт домогт хөлбөмбөгчдийн нэгний амьдрал дуусчээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Més que un club

Postby Г.Баяраа » Thu Apr 03, 2008 2:33 pm

Сонирхолтой байх болов уу
гэсэн үүднээс энийг орууллаа.

Image

Луиш Фелипе ФИГУ
Яс vндэс: Португал
Байрлал: Хагас хамгаалагч
Урвасан он: 2000
“Барселона”-д: 1995-2000/ Испанийн аварга, цомын аварга, Цомтой багуудын цом болон супер цомын эзэн.
“Реал”-д: 2000-2005/ Аваргуудын лигт нэг удаа, Испанийн аваргаар 2 удаа шалгарсан. Супер цом болон тив хоорондын цомын эзэн.


Тvvх: “Реал”-ын шинэ ерөнхийлөгч Флорентино Перес “Зидан Фигу хоёрын аль нэгийг авна” хэмээн зарлаж, “Барса”-гийн балиашгууд хилэгнэж байсан vе. 2000 оны VII сарын 23-нд Луиш Фигу хэвлэлийн бага хурал хийлгэн “Би хаашаа ч явахгvй. “Реал”-д юу гэж очих вэ, инээд хvрмээр юм.

Хэрэв би “Реал”-д орвол дараа нь та нарын царайг яаж харах билээ” хэмээн фэнvvдээ тайвшруулав. Ингэж ярьж байхад хармаанд нь “Реал”-тай хийсэн урьдчилсан гэрээ байсан гэхээр Фигу бол ёстой Дvлзэнгvvдийн доторхи Дvлзэн юм. Маргааш нь л Фигу Мадридруу нисэн “Реал”-тай гэрээ байгууллаа. Фигугийн “Барса”-тай хийсэн гэрээнд заасан мөнгийг “Реал” шилжvvлсэн тул “Барса” юу ч хийж чадсангvй.

56,1 сая доллар “Барса”-д төлөөд “Реал” Фигутэй 3 жилийн гэрээ байгуулсан. “Барса”-д жилд 3 сая ногоон авдаг байсан бол “Реал”-д 4,5 сая авах болсноос гадна бэлнээр 2 сая доллар авжээ. Фигугийн бас нэг хvсэл болох 10 номерийг ч “Реал” өгсөн байна. Тvvнээс гадна том байшин авах гэснийг нь ч биелvvлжээ.

Гэрээгээ хийчихээд Фигу Португал руу амрахаар явсан бол энэ vед Каталонд балиашгууд уур хилэндээ автаж байв. Фигугийн амьдарч байсан байр луу олон мянган хvн очсон ч байрны эзэн Фигу сарын өмнө нvvсэн гэж хэлсэн байна. VII сарын 24-нд “Барса”-гийн албан ёсны интернэт хуудас fcbarcelona.com-д анх удаагаа саатал гаржээ. Олон мянган мэйл ирж сайтыг бөглөрvvлсэн байна.

Бvх дэлгvvрээс 7 номерийн Фигугийн цамц алга болж, хvмvvс хөлбөмбөг ярилцахаа болин нэг нэгнээсээ дөлж байлаа. Барселоны “Sport” сонин “Урвагч Фигу” гэсэн том гарчигтайгаар гарч, 7 номерийн цамц өмссөн хэд хэдэн хvн зодуулсан байна. Зодуулагчид гаднаас ирсэн жуулчид байсан ба тэд Фигуг “Реал”-д орсон гэж мэдээгvй байцгаав. Фигугийн цамцыг шатаан устгах арга хэмжээ болж, орон нутгийн ТВ шууд дамжуулан vзvvлэв. “Фигуг ал” гэсэн нэртэй онлайн тоглоом гарч, уурласан фэнvvд стрессээ тайлж байв. Барселон хот төдийгvй Каталон муж Фигуг эрхлvvлж байсан гэхэд болно.

Хvссэн бvхнийг нь биелvvлж, эхнэр нь ч Каталонд аз жаргалтай байна хэмээн ярьдаг байсан. За яахав “Барса”-гийн ерөнхийлөгч Луис Нуньес болон дасгалжуулагч Ван Галь багаас гарсан нь нөлөөлсөн гэж vздэг хvмvvс байдаг ч ихэнх хvн шуналаасаа боллоо гэж vздэг ба тэр нь ч vнэн юм. Батлах гээд оролдоод vзье. 1989 онд португалууд 16 настнуудын ДАШТ-д тvрvvлснээс хойш анх Фигуг мэргэжилтнvvд анзаарсан. 18 настайдаа Фигу Лиссабоны “Спортинг”-ийн vндсэн бvрэлдэхvvнд тоглож эхэлсэн. “Бенфика” авах гэж оролдсон ч амжилт олоогvй.

1994 оноос Италийн багууд хөөцөлдөж эхэлсэн ч цалин хөлсний тал дээр Фигутай ер тохирч чадахгvй байсаар 1995 он болжээ. Эцсийн эцэст Фигу нэг юм гэрээ байгуулсан ч шуналаасаа болоод “Ювентус”, “Парма” гэсэн 2 багтай зэрэг гэрээ байгуулж гарын vсэг зурсан байна. Мэдээж бөөн маргаан болж, ФИФА-гаас хоёр гэрээг аль алийг нь хvчингvйд тооцон Фигуг Италийн багтай харьцахыг 2 жилээр хориглосон.

Энэ vед “Барса” гарч ирлээ. Кройф ерөнхийлөгч Нуньестэй уулзан “надад Фигу хэрэгтэй” гэж хэлсэн гэдэг. 5 хоногийн дараа л “Барса”-гийн агентvvд Фигуг багтаа аваад ирсэн байв. Ингээд л Фигугийн “Барса” дахь амжилт эхэлсэн хэрэг. Анхны жилээсээ л Фигу цалингаа нэмэхийг хvсэн, жил болгон гэрээгээ шинэчилж урьдхаасаа илvv цалин авч байв. Кройфын vед ч, Бобби Робсон, Луи Ван Галийн vед ч Фигу vргэлж тоглон бvр багийн ахлагч болсон байв.

Каталон даяараа тvvнийг хайрлаж байсан. Мадридад очоод Фигу хэзээ ч “Барса”-д байсан шигээ балиашгуудад хайрлуулж байгаагvй. Мадридад тэр мөнгө, аваргын цом авсан байж болох ч алдсан юм нь их байх. Мадрид явахгvй хэмээн худлаа залж байхдаа Фигу Каталонийн олон сая фэнvvдийн тухай ер бодоогvй гэж vv? Бодсон ч тvvнд мөнгө л чухал байсан нь лавтай. Олон янзын шагнал медаль авсан энэ урвагчийн оргил vе нь 2004 оны Европын аваргын шигшээ тоглолт болох ёстой байлаа.

Дошин дээрээ сулхан Гректэй тоглох болж, португалчууд аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан бизээ. Гэвч тоглолтын дундуур “Барса”-гийн балиашиг Жимми Жамп талбайд гар ирэн Фигугийн нvvр лvv “Барса”-гийн эмблемтэй алчуур шидээд цагдаа нарт баригдан явсан. Телевизээр vзсэн олон сая хvний нvдэн дээр хийсэн нvглийг нь хэлсэн хэрэг.

Үнэний цаг ирж Грек ялан урвагчийн баг хожигдсон. 2005 онд Фигу Италийн “Интер”-т шилжсэн. Очингуутаа юу гэж хэлсэн гэж бодож байна! “Реал” бол алиалагчид цугласан цирк. “Интер” жинхэнэ хөлбөмбөгийн баг” гэж сонинд ярьсан. Урвагч хvн vхтэлээ урвагчаараа vлддэг гэж энэ ажгуу.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Next

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests