Més que un club

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: Més que un club

Postby poseidon » Sun Jul 19, 2009 4:08 pm

Расин Сантандер
Реал Расин Клуб де Сантандер нь Кантабриа мужийн нийслэл Сантандер хотын Испанийн Примера дивизионд тоглодог Франкогийн засаглалын үед Испани маягаар нэрээ өөрчилж байв. Клубын хамгийн өндөр амжилт нь 1930-1931 оны улиралд дэд аварга болсон явдал юм. 2007-2008 оны улиралд Ла лигийн 6-р байраар шалгарч УЕФА-ын цомд оролцох эрх авсан нь Европын тавцан дах хамгийн өндөр амжилт юм.
Түүх
Тус клуб 1913 онд байгуулагдсан бөгөөд төдийлөн өндөр амжилт үзүүлж байсангүй. Сантандер нь Баскийн гүнлэг, Астуриа мужийн хооронд оршдог, 200000 орчим хүн амтай хот юм. 1936 онд анх удаагийн бөгөөд цорын ганц цомоо Алжирт болсон олон улсын тэмцээнээс авчээ.
Тэд 41 улирал Примера дивизионд тоглож, 32 улирлыг Сегундад өнгөрөөж, 1 улирал Сегунда Б –д тулалдаж, 4 улирлыг Терсерад үджээ.

Энэ багийн тухай вики дээр ийм л юм байна :mrgreen:

Алмериа

Юнион Депортиво Алмериа (ЮД Алмериа) нь Алмериа мужийн Алмериа хотод орших хөлбөмбөгийн клуб юм. Тус клуб 1989 онд байгуулагдсан бөгөөд 2006-2007 оны улиралд Ла лигт дэвшин оржээ.
Түүх
1971 онд АД Алмериа нэртэй клуб байгуулагдсан бөгөөд 1979-1981 оны хооронд Ла лигт дэвшин гарч тоглож байв.1982 онд тус клуб санхүүгийн хүндрэл орж, үйл ажиллагаагаа зогсоожээ. 7 жилийн дараа 1989 онд Алмериа хотод шинэ клуб мэндэлсэн нь өнөөгийн Алмериа.
Хэд хэдэн улирал хоёрдугаар дивизионд тоглосны эцэст 2006-2007 оны улирал огцом сайжирч, Сегундагийн дэд аваргаар тодорч, Ла лигт анх удаа дэвшин гарчээ. Ла лигийн эхний улиралдаа Унай Эмэригийн дасгалжуулалт дор 8-р байрт орж, довтлогч Альваро Негредо нь 13 гоол оруулжээ.
Эмэри Валенсигийн дасгалжуулагч болж, Гонзало Арконада багийг удирдах болсон ч маш муу тоглуулж, улирлын эхээр Алмериа хүснэгтийн шалыг арчиж байв. Улирлын дундуур түүнийг халж, Мексикийн бөгөөд Реал Мадридын аугаа довтлогч Уго Санчезийг авчирч, энэ улирал 10-р байрт ороод байна. Түүх дөнгөж эхэлж байна.
Ла лигт 2 улирал, Сегундад 6 улирал, Сегунда Б-д 6 улирал, Терсерад 2 улирал, орон нутгийн лигтээ 3 улирал тоглосон юм.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Sun Jul 19, 2009 4:09 pm

Манай заналт Дэрби

Эспаньол де Барселона клуб нь Каталоны нийслэл, 3 сая гаруй хүн амтай, урлаг соёлын маш том төв Барселон хотод оршдог, Испанийн төдийгүй дэлхийд алдартай клубүүдийн нэг билээ. Тэдний цэнгэлдэхийг 1192 оны зуны олимпын үеэр байгуулсан бөгөөд 53 мянга орчид үзэгчийн суудалтай. Ирэх улиралд 40000 хүний суудалтай цоо шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болж байгаа бөгөөд Корнелла Эль Прат гэдэг нэртэй аж. Энэ шинэ цэнгэлдэх нь яг 2 долоо хоногийн дараа нээлтээ хийнэ.
Эспаньолынхон гэртээ цэнхэр, цагаан судалтай өмсгөл өмсдөг нь Каталаны алдарт адмирал, Итали гаралт Лаурагийн Рожерын сүлдний өнгө ажээ. Барселона, Эспаньол бол дэлхийн хамгийн ширүүн дербинүүдийн нэг юм.
Түүх
1900 оны аравдугаар сарын 28-ны өдөр Барселоны их сургуулийн инженерийн факультетын оюутан Анхель Родригез гэгч Сосиедад Эспаньол нэртэй клуб байгуулжээ. Барселон хот бол Каталанчуудын зүрх, тэдний нийслэл хот. Тэнд бас Испаничууд буюу Кастиллууд амьдарна. Аварга том уг хотод БАРСА хэмээх Каталаны клуб байдаг. Харин тэндхийн Испаничуудын клуб бол Эспаньол юм. Чухамдаа Испаничууд Барселона болон бусад Каталаны клубүүдийг сөргүүлэн тэдний зүрхэн дунд Кастилын тугийг хатгажээ.
Клуб байгуулагдмагцаа л маш амжилттай тоглох болж, 1903 онд Каталоны цомын аварга болж, тухайн үеийнхээ хамгийн том тэмцээн болох Эзэн хааны цомын тэмцээнд оролцох эрх олж байв.
1906 онд санхүүгийн хямралд орж, зарим тоглогчид нь өөр клубт оржээ. Гэвч амжилт арвинтай байлаа. Каталоны аварга шалгаруулах тэмцээнд 1906-1908 оны хооронд дараалан 3 түрүүлж, уг амжилтаараа 1912 онд Испанийн эзэн хаан Альфонсо XIII зарлигаар Реал хэмээх цол хүртэл багийн нэрээ Реал клуб Депортиво Эспаньол болгожээ.
Испанийн иргэний дайны үед бүгд найрамдахчууд болон Каталанчуудад илүү таатай харагдахын тулд нэрнээсээ Реал цолыг хасч байжээ. Дайн дууссны дараа эргэн Испани нэрээ авчээ. 1995 оноос эхлэн клубын нэрээ Каталан маягийн дуудлага оруулан засварласан байна. Депортиво гэх Кастил үгийг Каталан аялгад тааруулан Депортиу болгон өөрчилжээ. Гэвч Депортиво гэх үгийн жинхэнэ утга нь Каталан хэлээр “Эспориу” аж. Мөн Эспаньол клуб өөрийгөө Каталанизмын нэгэн хэсэг хэмээн зарлаж байгаа ч олонхи Каталанчуудын хувьд “Тэд бол Кастилчууд” гэх үзэл бодол бат оршсоор байдаг.
Европын тавцанд Эспаньол нилээд сайн тоглодог. Тэд УЕФА-ын цомд 7 удаа оролцож, 2 удаа дэд аваргаар шалгарч байв. Сүүлийн удаагийн оролдлогоороо тэд Севийятай финалд үлдэж байв. Эзэн хааны цомын тэмцээнд 4 удаа түрүүлж байжээ.
Онцлох мэдээлэл
• 1928 онд Ла лигийг анхлан үүсгэн байгуулагч клубүүдийн нэг бол Эспаньол бөгөөд тухайн үед Рикардо Саприсса хэмээх алдарт тоглогчийнхоо манлайлал дор, Эзэн хааны цомуудыг хүртэж байв. Саприсса хожим нь Коста Рика руу цагаачлан Депортиво Саприсса клуб байгуулжээ.
• Тэд Европа цом хэмээн нэрлэгдэх болсон УЕФА-ын цомын тэмцээний финалд 2 удаа шалгарахдаа эхнийхэд нь буюу 1988 онд Байер Леверкузен клубт торгуулийн цохилтоор, 2-3 харьцаагаар ялагдаж байсан бол 2007 онд Севийя клубт дахин пенальтиар (1-3) хожигдож байжээ. Тус тоглолтын үндсэн цаг 3-3 -аар өндөрлөж байв.
• 1994 онд өөрийн нөөц багийн байгуулж, Сегунда Б дивизионд тоглуулах болсон юм.
• Тэд Барселоны олимпод зориулан байгуулсан Эстади Олимпик Луйс Компани цэнгэлдэхэд тоглодог бөгөөд 2009 оны наймдугаар сарын 2-нд Барселоны дагуул хотууд болох Корнелла, Эль Прат хоёрын дунд байгуулсан 40000 хүний суудалтай цэнгэлдэхтэй болж байгаа ажээ.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby Г.Баяраа » Sun Jul 19, 2009 7:28 pm

поси ах ч сайн явж байна шүү амжилт хүсье кип гөүн :eek:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Més que un club

Postby Адмирал » Mon Jul 20, 2009 9:50 am

Г.Баяраа wrote:поси ах ч сайн явж байна шүү амжилт хүсье кип гөүн :eek:

Посигийн бичлэгийг Эспаньолын шинэ сэдэв нээгээд ашиглалаа. :mrgreen:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Més que un club

Postby Г.Баяраа » Thu Aug 06, 2009 2:25 am

За та бүхэндээ ээлжит бэлгээ задалж байна :mrgreen: (таван цагирагдах) Ууг нь анх ирсэн өдөр нь оруулчий гэж бодоод байсан юм ...алгуурласаар байгаад жоохон удчлаа бас залхуу нилээн нөлөөлсөн .... кк
чадан ядан бичсэн нийтлэлийг минь таалан сонирхну

”Ибракадабра” Златан Ибрагимович
Image
Испаний Ла лиг яг одоогоор дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Флорентино Перезээр удирдуулсан Реал Мадрид дэлхийн хамгийн өндөр үнэтэй шилдэг тоглогчдыг өөрийн эгнээнд нэгтгэж байгаа бол тэдний заналт дайсан Каталоны нэр төр гэгддэг Барселончууд ч зүгээр суусангүй. Шведийн супер од Златан Ибрагимовочоор хүчээ нэгтгэжээ. Ноу Камп цэнгэлдэхэд 60.000 үзэгчийг цуглуулж, өөрийгөө танилцуyлсан Швед эр , ирэх улиралын Пепийн багийн гол хүч байх болно гэдэгт эргэлзэх хүн нэгээхэн ч үгүй бизээ. Ингээд Ибкадабра буюу Златан Ибрагимовичийн амьдрал, амжилтанд хүрсэн түүхтэй танилцацгаая. Энд түүний Шведийн Мальмо хотын гудманд бөмбөг өшиглөн гүйж явсан бяцхан жаалаас хэрхэн дэлхийн хамгийн шилдэг клубт ирсэн 27 жилийн амьдралын намтар багтсан болой.

Бага нас


Златаны хүүхэд нас Шведийн өмнөд хэсэгт байрладаг Мальмо хотод өнгөрчээ. Тэдний амьдардаг байсан Росенгерд хэмээх дүүрэгт ихэнхдээ энд тэндэхийн цагаачид амьдардаг байсан бөгөөд Златаны гэр бүл ч энэ ангилалд багтдаг билээ. Аав Сефак нь анх Боснигоос цагаачлан Шведэд ирсэн бол ээж Юрка нь Хорват гаралтай нэгэн байсан гэдэг. Бага насныхаа тухай Златан ийн өгүүлж байна

”Манай дүүрэгт амьдардаг айлуудын бараг 90 орчим хувь нь цагаачдаас бүрддэг байлаа. Заримдаа надад тэнд амьдрах нь аймшигтай санагддаг байсан. Эргэн тойрон гэмт хэрэгтнүүд, хулгай дээрэм гээд л аймшигтай зүйлс маш их гардаг байсан болохоор тэр байх л даа”
Image
”Манайх чинь их өнөр өтгөн айл шүү дээ. Би дээрээ гурван эгчтэй, бас хоёр дүүтэй. Манайхан өөрсдөдөө олдсон бүх юмаа л хувааж хэрэглэдэг байсан. Ер нь их эвсэг гэр бүл байсан шүү. Харин хэлний тал дээр л бага зэрэг асуудал тулгарна даа. (инээв) Найз нөхөд сургууль дээрээ Шведээр яриад, гэртээ болохоор Югославиор ярина. Нэг удаа багш маань надаас чиний ярьж байгаа аялага чинь их сонин юм, чи яг ямар хэлээр яриад байна аа гэж асуухад нь,<<би өөрөө ч ямар хэлээр ярьж байгаагаа мэдэхгүй юм>>
гэж билээ”

Бяцхан Златаныг 5 настай байхад нь бэлэглэсэн хөлбөмбөгийн пүүз ирээдүйнх нь амьдралын замыг заасан гэдэг. Энэ бэлгийг авснаасаа хойш Ибрагимович ихэнхи цагийг гудманд бөмбөг өгшиглөн өнгөрүүлэх болжээ. Зүгээр ч нэг тоглох бус элдэв янзын техник үзүүлж, бусдыгаа алмайруулдаг байлаа.

”Манай дүүрэгт нэг жижигхэн хөлбөмбөгийн талбай байсан юм. Хичээл тарсны дараа би найзуудтайгаа ихэнхи цагийг тэнд өнгөрөөдөг байлаа. Хэн нь бусдаасаа гоё техник үзүүлэх вэ гээд л бөмбөгөөр элдэв янзын үзүүлбэр үзүүлж өгнө шүү дээ. Өдөр болгон би шинэ хөдөлгөөн сурч , бусдаасаа илүү гарах гэж мэрийдэг байлаа. Гэхдээ ингэснээрээ хөлбөмбөг сайн тоглодог болно гэсэн үг биш гэдгийг би сүүлд ойлгосон”


Орон нутгийн Мальмо клубын хүүхдийн багт Златаны ур чадвар улам сайжирч байв. Үеийнхэн дундаа бөмбөг эзэмших чадвар , талбайг мэдрэх чадвар зэргээрээ илт ялгарах болсон түүнийг ирээдүйд шилдэг тоглогч болно гэдэгт эргэлзэх хүн цөөхөн байсан гэдэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам түүнд цаашид хөлбөмбөгөөр хичээллэсээр байх уу, эсвэл эрдэм номын мөр хөөх үү гэдэг асуудал тулгарч ирлээ. Гэр бүлийнхэн нь хүүгээ сургуульдаа үргэлжлүүлэн сурахыг зөвлөсөн ч, Златан өөрийн амьдралаа альхэдийнэ сонгосон байжээ . Түүнийг ийм шийдвэр гаргахад багш дасгалжуулагчид нь чамгүй нөлөө үзүүлсэн гэдэг.

Мэргэжлийн карьер

1999 оны намар 18 настай Златан хэмээх нэгэн нуруулаг хүү Мальмогийн үндсэн бүрэлдэхүүнд багтан анхны тоглолтдоо оролцжээ. Тэрхүү улиралдаа Ибра ердөө зургаахан тоглолтонд оролцсон ч ямар ч байсан анхныхаа гоолыг оруулж дөнгөсөн гэдэг. Гэвч дэлхий нийтэд өөрийгөө таниулахад ганц гоол хангалттай бус байх нь ойлгомжтой. Дээрээс нь баг нь лигийн сүүлийн байранд орж Супереттан буюу доод лиг рүү унаснаар нэг жилийг ”дэмий” өнгөрөөх хэрэгтэй болох нь тэр. Энэ үед залуу авьяастнуудыг таньж, од болгодгоороо алдартай Франц мэргэжилтэн Арсен Венгер, Ибрагимовичтой уулзаж багтаа орохыг урьсан ч, татгалзсан хариу авсан байна. Хэрвээ тэр үед Мальмо клубын удирдлага зөвшөөрсөн бол Ибрагийн карьерын түүх огт өөрөөр бичигдэх байсан нь дамжиггүй. Доод лигт өнгөрүүлсэн нэг улиралдаа Златан чамгүй туршлага сууж, 20 гаран тоглолтонд оролцсон төдийгүй 12 гоол оруулаад амжжээ. Түүний энэ амжилттай тоглолтын нөлөөгөөр үү, ямар ч байсан Мальмо ирэх улиралаас нь дээд лигтээ эргэн ирсэн бөгөөд харамсалтай нь хоёр жилийн өмнөх явдал давтагдаж Ибра дахиад л сэлгээнд сууx болжээ. Яг энэ хүнд үед нь Аяксын спорт эрхэлсэн захирал Лео Бенхаккер түүнтэй уулзаж санал тавьсаныг ч хэлэх үү, мань эр ч уухайн тас зөвшөөрч 2001 оны 3 сард алс холын Голланд орныг зорин нисжээ. 20 настай залуу довтлогчын төлөө 7.8 сая еврог цацсан нь тухайн үед дэндүү өндөр байна хэмээн зарим мэргэжилтнүүд шүүмжилж байсан ч гурван жилийн дараа энэ мөнгө хоёр дахин өснө гэдгийг тэр үед хэн ч мэдээгүй бизээ.

“Бүх л залуусын адил Аякст дасан зохицоход анх түүнд хэцүү л байсан байх. Гэхдээ Златан ямар ч хүнд нөхцөлд шилдэг тоглолтыг үзүүлж чаддаг юм. Тийм ч учраас би түүнийг сонгож, багтаа авчирсан юм шүү дээ” Лео Бенхаккер

Тухайн үед Аяксыг удирдаж байсан Ко Адриансе хэмээх эрхэм Ибрад төдийлэн итгэдэггүй байсан ч, Роналд Куман түүний халааг авсаны дарaа бүх зүйл ”ном журмандаа” орсон гэж хэлж болно. Анх ирсэн улиралдаа л Златан лигийн 24 тоглолтонд оролцож 6 гоол оруулсан бөгөөд үүн дээр цом болон европын тэмцээний тоглолтуудыг нь нэмэх юм бол 30 гараад явна. Чухам эндээс Ибрагийн Аякс дахь ялалт амжилтын буухиа эхэлсэн бөгөөд Кристиан Киву, Ван дер Ваарт, Мидо, Литманен зэрэг шилдэг тоглогчдын хамтаар европын шилдэгүүдийг айлгаж байлаа. Ибрагийн ”Жүд”-үүдтэй хамт өнгөрөөсөн үеийг дурсахад нэг гоолыг заавал дурдах ёстой болдог юм. 2004 оны 8 сарын 22-нд НАС Бреда багийн эсрэг хийсэн тэрхүү гоол нь хожим Eurosport сувгийн оны шилдэгээр хүртэл тодроод амжсан гэж байгаа. Дурсан саная :

Айлын 16-н ойролцоо бөмбөг хүлээн авсан Ибра, өмнөө байгаа 5 хамгаалагчыг анзаараагүй мэт шууд дайран орлоо. Ямар нэгэн гоёмсог хууралт бус ердөө л энгийн хөдөлгөөнөөр өмнөө байгаа хамгаалагчдыг хөнгөхөн хуурах түүнийг яаж ийм тайван тоглож байгаад байгааг үзэгчид гайхан харна. Энэ хооронд Ибра альхэдийнэ 5 хамгаалагчыг хаалгачтай нь хуураад гоолын баяраа тэмдэглэн гүйх ажээ… түүн дээр багийнх нь андууд ирж баяр хүргэн байна …


Энэхүү тоглолтоос хэд хоногийн өмнө болсон Швед-Голландын тоглолтын үеэр Ибра багийн анд Ван дер Ваартыг бэртээж орхисон байлаа. Үүнээс болж Ирбаг өөрөө Голландаас явах хаалгаа нээсэн гэж зарим хүмүүс үздэг. 2004 оны 8 сарын 31-ны өдөр Златан 16 сая еврогоор Туриний Ювентус клубын эгнээнд шилжсэн юм.

Италид

Златаныг “Хуучин ноёд”-ын бүрэлдэхүүнд багтан хөлөө олоход нь Трезегегийн бэртэл гэмтэл нилээдгүй ”тус” болсон юм. Түүнийг ирсэний дараахан Франц эр бэртэл авсан бөгөөд энэ нь Златанд гараанд гарах боломжыг олгосон ажээ. Туринд өнгөрүүлсэн эхний улиралдаа Ибра 45 тоглолтонд 16 гоол оруулсан байдаг. Харамсалтай Аваргууудын лигийн 10 тоглолтонд ганц ч гоол оруулаагүй нь түүнийг чухал тоглолтын одгүй хэмээн “өргөмжлүүлэхэд” хүрсэн билээ. Улиралын дундуур Реал, Ибрагийн төлөө 70 сая фунт санал болгосон тухай мэдээ цацагдаж шуугиан тарьсныг та бүхэн санаж байгаа байх. Хожим Швед эрийн агент Мино Райоло үүнийг тоглогчын үнийг хөөрөгдөх гэсэн ”рекламны пауз” байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

“Хүмүүс намайг Ван Бастентэй их харьцуулдаг юм. Фабио Капелло үргэлж л <<Чи түүний тоглолтоос маш их зүйлийг сурч авна. Тэр яг л чам шиг стильтэй арга барилтай байсан. 16-гийн дотор чи яг л Марко шиг мэдрэмж гаргадаг байх хэрэгтэй >> гээд л Ван Бастений баахан бичлэг орхиод явчихдаг байж билээ. Марко бол үнэхээр гайхалтай тоглогч. Үнэнийг хэлэхэд би яаж ч хичээсэн түүн шиг сэтгэж чадахгүй юм билээ…”

Image
Шведийн 2005 оны шилдэгээр тодорсныхоо дараа дээрхи үнийг Ибрагийн төлөө ямар нэгэн баг цацахад гайхах явдалгүй гэдгийг хөлбөмбөг сонирхогчид ойлгож эхэлсэн нь дамжиггүй. Гэвч ирэх улиралд нь өрнөсөн италийн хөлбөмбөгийг хахуулийн асуудал Ибраг дахиад л багаа солиход хүргэсэн юм.

2005-06 оны улиралд Златан байрлалаа бага зэрэг өөрчилж гоол оруулахаасаа илүү дамжуулалт хаяж багийн тоглолтыгг түлхүү эргэмлэж байлаа. Гэхдээ 46 тоглолт 10 гоол гэдэг дэлхийн хэмжээний довтлогчын хувьд чамлалттай санагдах нь тодорхой.

Интерт


2006 оны дэлхийн аваргын дараа италийн хөлбөмбөгийн холбооноос хээл хахуулийн асуудалд орооцолдсон багуудыг албан ёсоор шийтгэсэн бөгөөд хамгийн хүнд нь Ювентус дээр буужээ. Хуучин ноёд өнгөрсөн улиралын Скудеттогоо хураалгаад зогсохгүй, Сери Б-д унаж, шинэ улиралыг -9 оноотойгоор эхлүүлэх болсон юм. Энэ гэнэтийн шийдвэр солилцоо наймааны томоохон шуургыг дэгдээж, Ювентусын олон тоглогчид багаа орхисны дотор манай гол баатар ч багтаж байлаа. ‘‘Нэр цэвэр” үлдсэн цөөхөн багуудын нэг болох Интер Милан клуб түүнийг 24.8 сая еврогоор өөрийн болгосон төдийгүй багийнх нь анд Патрик Виераг ч давхар урвуулаад амжжээ. Нерразуррид ирснээp Ибра өөрийн хүсэж мөрөөдөж байсан бүх зүйлээ авсан. Энэхүү гурван жилийн хугацаанд тэр нийт 116 тоглолтонд оролцохдоо 66 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Ялангуяа өнгөрсөн 2008-2009 оны улиралд “Швед эр” онцгой азтай байсан гэдгийг дурдах нь илүүц биз. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг 25 гоолтойгоор тэргүүлж Капоканоньере (Сери А-гийн мэргэн бууч ) болсон төдийгүй , Сери А-гийн түүхэнд бичигдэх хэд хэдэн гоёмсог гоол оруулж, Италийн Оскарын шагнал гардуулах ёслолоос бараг бүх шагналыг нь тэр хамсан гэхэд болно.

Мөн 3 дахь жилээ дараалан Италийн аваргаа учир Ибрад энэ амьдралаасаа уйдах шалтгаан даан ч байсангүй.

“Хэрвээ ямар нэгэн алдаа гаргалаа гэж бодоход өөрийгөө зүхээд суух биш , тэрнээсээ суралцах хэрэгтэй гэж боддог.
[i]

Нэг багийн 11 тоглогч бүгдээрээ ижилхэн ур чадвартай байна гэж байхгүй шүү дээ, бүгд л өөр өөрийн үүрэгтэй. Чи өөрийн үүргээ л сайн биелүүлж байх нь хамгийн гол нь. Тэрнээс ийш тийшээ савсаганах хэрэггүй л байхгүй юу.[/i]

“Италийн хамгаалагчид намайг тохойгоо ашиглаж сурахад хүргэсэн. Тэд намайг зогсоохын тулд ямар ч хамаагүй арга ашигладаг юм. Чи ямар ч сайн техниктэй байсан тэд өрсөөд л чамайг зогсоох аргаа хэдийнэ бодчихсон байдаг юм…”

Image
Гэхдээ хүлээгээрэй, Интер дэх түүний карьерийг өөлж болох ганц шалтгааныг энд дурьдахаа мартаж. Златаны санааг үргэлж зовоодог тэр тэмцээн бол Аваргуудын лиг. Том тоглолтын одгүй гэж үргэлж гоочлуулдаг Ибрад багаа Аваргуудын лигийн шигшээд аваачих авьяс, ур чадвар хангалттай бий ч, аз ивээдэггүй юм уу эсвэл өөр шалтгаан байн уу ямар ч байсан Интерт өнгөрүүлсэн 3 жилийн хугацаандаа шөвгийн 16-гаас цааш хэтэрч байсангүй ээ.

Барсад

Энэ бүхний эцэст Ибрагийн Барсад ирсэн хүслийг ойлгож болох л юм. Тэр өөрийгөө амбицтай хүн гэж нэгэнтээ хэлж байсан нь ч шууд утгаараа Барсагийн хамт илүү их ялалт амжилтанд хүрэхээр тэмүүлж буйг нь өгүүлнэ. Эцэст нь түүний шилжилтийн нарийн ширийн зүйлсээс сонирхуулахад Барса түүний төлөө 46 сая фунт төлсөнөөс гадна Самуель Это’о болон Александр Хлебийг цуг явуулсан. Это’огийн наймааны зах дээрхи үнэ нь 20 сая евро тул нийт 66 саяыг Интер халаалсан гэсэн үг . Тэгээд Хлебийн Штутгартад орсоны нөхөн төлбөр 3 саяыг нэмэх юм бол 69 сая евро болж байна. (99 сая доллар)

Каталоны багт Ибра 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулж, жилийн 12 сая еврогийн цалин авна. Ноу Кампад болсон түүний танилцуулах ёслол дээр 60.000 күлэ цугласан нь клубын хувьд дээд амжилт болсон байна.

Шигшээ багт

Златаны аав хүүгээ Босни улсын шигшээд тоглуулахыг хүсдэг байлаа. Энэ хэргээр 2000 онд Ибра Сараева хотод очиж Босни -Герцеговины шигшээн дасгалжуулагчтай уулзаж байсан удаатай. Тухайн үед дөнгөж 19 настай байсан түүнийг олимпийн шигшээд тоглуулж болох гэж санал тавьсан ч Златан хүлээж авсангүй. ”Зөвхөн үндсэн багт л би тоглоно” хэмээн хариулаад Шведдээ эргэн ирсэн гэдэг. Удсан ч үгүй Шведийн 21 хүртэлх насны багаас урилга ирж мань эр хүлээж авсанаар ”Гурван титмийнхний” эгнээнд эргэлтэ буцалтгүй нэгдсэн юм.

Үндсэн шигшээн дебут тоглолтоо Ибра 2001 оны 1 сарын 31-нд Фарое Арлын шигшээн эсрэг хийж байсан бол анхны гоолоо тэр оныхоо 10 сард Азербайзаны хаалганд оруулж байсан байх юм.
Image
2002 оны дэлхийн аваргад анхныхаа том тэмцээний утааг үнэрлэж буй Ибрагийн хувьд ч тэр , Шведийн хувьд ч тэр амаргүй тэмцээн болсон юм. Англи, Аргентин, Нигер гэсэн багуудтай ”үхлийн” хэсэгт багтсан Шведчүүд Англи, Аргентинтэй тэнцэн хэсгээ тэргүүлсэн ч шөвгийн 16-д Сенегалын залууст нэмэлт цаг харамсалтай ялагдан хасагдсан юм. Үүнээс 2, 4 жилийн дараа болсон европ, дэлхийн аваргад ч Шведийн хөгжөөн дэмжигчид Златанд итгэхээсээ илүү, Хенрик Ларссоныг шигшээн амин сүнсээр нэрлэж, илүү их итгэл хүлээлгэж байв. Германы дэлхийн аваргын өмнөх урьдчилсан шатанд Златан жинхэнэ галзуурах шиг болж боолыг ар араас нь хөврүүлж байсан ч, ”Жинхэнэ” тэмцээнд дээр ганц ч гоол оруулж чадалгүй ”хуурай” буцсан нь бас л араасаа бөөн шүүмжлэлийг дагуулсан удаатай.

2008 оны Европын аваргын өмнө Златаны карьерийг бага зэрэг харуулсан нэгэн явдал тохиолдсон юм. 2006 оны 9 сард Лихтенштэйний эсрэг тоглохоор шигшээдээ дуудагдаад байсан Ибрагимович, дасгалжуулагчынхаа зааврыг зөрчин шөнөөр оргон гарч согтууруулах ундаа хэрэглэсэн тул Лагербэкээс нилээдгүй чанга шийтгэл хүлээсэн удаатай. Түүнтэй хамт явсан Вилхельмсон, Мельберг хоёр ч бас шийтгүүлсэн. Гэхдээ Ибра өөрөө дасгалжуулагчын шийдвэрт дургуйцаж байгаагаа илэрхийлж ”ажил хаялт” зарласан тул бас шийтгүүлсэн гэхэд хэцүү юм. Ингээд хэд хэдэн чухал тоглолтыг өнжсөний эцэст 2007 оны 3 сараас Ибра ”ажил хаялтаа” зогсоож шигшээдээ ахин тоглох болжээ. Австри, Швейцарын Европын аваргыг Ибра хоёр гоол оруулсан амжилтаар үдсэн бөгөөд Грек, Испаний хаалганд 2 гоол оруулсан ч хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Одоогийн байдлаар Ибра, Шведийн шар өмсгөлийг өмсөн 56 тоглолтонд оролцож 21 гоол оруулаад байгаа ажээ. Энэ тоо цаашид улам олон болж өсөх нь дамжиггүй.

Хувийн амьдрал :

Ибрагимовичийн эхнэрийг Елена гэдэг. Хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд том хүү Макисмильян нь 2006 онд, бага хүү Винсент нь өнгөрсөн жил төрсөн. Мөн тэдний гэр бүлд Трустор хэмээх мопс үүлдрийн нохой багтдаг. Бага байхдаа Златан таеквондогийн секцэнд явдаг байсан гэнэ. Тиймээс янз бүрийн үсрэлттэй цохилт хийхдээ сурамгай бололтой. Чөлөөт цагаара шинэ кино үзэж гэр бүлийнхэнтэйгээ аялах дуртай энэ залуугийн бас нэг хобби нь шивээс хийлгэх. Эхнэр болон хүүхдүүдийнхээ нэр, зэрэг 8, 9 шивээс түүний биенд байдаг аж. Златан Швед, Югослав хэлнээс гадна Англи, Итали хэлээр ярьж чаддаг бөгөөд одоо Испани хэлийг идэвхийлэн сурч буй.

lБлиц анкет :

Нэр : Златан Ибрагимович

Төрсөн огноо : 1981.10.3

Төрсөн газар : Мальмо хот (Швед)

Өндөр : 192 см

Хоч : Ибракадабра

Тоглодог байрлал : Довтлогч

Одоог тоглож байгаа баг : Барселона

Дугаар : 9

Шагнал :

Клубын түвшинд


Аяксын хамт : Голландын лигийн аварга 2001-02, 2003-04

Голланды цом : 2001-02

Иохан Кройфын цом : 2002-03

Интерт :

Италийн аварга : 2006-07, 2007-08, 2008-09

Италийн супер цом : 2006, 2008

Хувийн амжилтууд

Сери А мэргэн бууч : 2008-2009

Сери А-гийн шилдэг гадаад тоглогч : 2005, 2008

Сери А-гийн оны шилдэг тоглогч : 2008

Сери А-гийн оны шилдэг гоол : 2008

Шведийн оны шилдэг тоглогч: 2005, 2007, 2008

Шведийн оны шилдэг тамирчин : 2007

УЕФА-н оны шилдэг багт багтсан : 2007
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Més que un club

Postby CAHAKA » Thu Aug 06, 2009 2:38 am

Гэхдээ нэг зүйл их адармаатай маргаантай байдаг ш дээ. Ибра-н төрсөн газрын талаар. Мань хүн Шведжсэн гэдэг утгаараа Мальмо хотод төрсөн гэдэг хэсэг бүлэг хүмүүс байхад нөгөө талаар хуучин Югослав-д төрсөн гэх хүмүүс ч байдаг. Ялангуяа энд Мальмо-д бусад хотуудыг бодвол хуучин зөвлөлт Югославын бүрэлдэхүүнд байсан хүмүүс маш их байдаг. Тэр ч утгаараа сая U21-н Швед-Сербийн тоглолт швед гэхээсээ илүү Серби-д болж байгаа юм шиг л байсан.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Més que un club

Postby Бамбууш » Wed Aug 12, 2009 5:47 am

Поси аймар аймар дэндүү..... :-D :-D
Алга нижигнүүлэн алга ташья чамд улаан гацарт минь!!!
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Més que un club

Postby Mojul » Thu Aug 20, 2009 1:56 am

Даяар монгол дээр Сугар ахын нэг нийтлэл байхаар энд хуулчвал зүгээр юм шиг санагдлаа.........
Чики гэж хэн бэ?
Айтор «Чики» Бегиристайн

1964 оны 8 сарын 12-нд Олаберриад төрсөн. (Гипуско, Баск, Испани) «Барселона»-д 419 (320 албан ёсны) тоглож, 121 гоол хийсэн. Испаний шигшээ багт 22 тоглож, 6 бөмбөг оруулсан.

Замнал:
1982 онд - «Сегура», «Олаберриа», «Реал Сосьедад»-ийн идэрчүүдийн баг
1982-1988 - «Реал Сосьедад»
1988-1995 - «Барселона»
1995-1997 - «Депортиво»
1997-1999 - «Урава Ред Даймондс» (Япон)
2003 оноос - «Барселона»-гийн техникийн захирал.

Гавьяа шагнал:

Тоглогчын хувьд:
Аваргуудын лийг (1991/92), Цомтонгуудын Цом (1989), Европын супер Цом (1989), Испаний аварга (1990/91, 1991/92, 1992/93, 1993/94), Эзэн хааны Цом (1987, 1990), Испаний супер цом (1982, 1991, 1992, 1994, 1995).

Захиралын хувьд:
Аваргуудын лийг (2005/06), Испаний аварга (2004/05, 2005/06), Испаний супер цом (2005, 2006).

Хувийн амжилт:
Гамперийн цомын шилдэг мэргэн буудагч - 7 бөмбөг

Өнгөрсөн оны 11 сард хэвлэл мэдээллээр Чики Бегиристайн Испанид байхгүй байгаа учраас Шави, Серхио Бускетс болон хэд хэдэн тоглогчийн гэрээний асуудал хойшлогдлоо гэсэн мэдээ гарсан. Үнэнийг хэлэхэд энэ мэдээг бүгдийг нь уншаагүй. Мөнгө төгрөгөн дээр тохиролцохгүй байгаа юм болов уу л гэж бодсоноос биш Чикигийн гэр бүлд ямар нэг юм болж гэж санаанд ер ороогүй. Өнөө үед тоглогч ч бай мэнэжэр ч бай хувь хүнийх нь хувьд хэн нэгнийг авж үзэх нь бараг байхгүй болоод байгаа зүйл. Багийн домог болсон Шавигийн гэрээг сунгаж өгөж л байвал тэр Чикид хамаатан садан бий юу үгүй юу, яагаад тэр Япон явах болов энэ тэр мань мэтэд падлий байхгүй хэрэг.

Домог болсон тоглогч. Сонирхолтой л үг. Энэ үгийг сонсохоор яагаад ч юм нэг л нууцлаг, агуу зүйл санаанд орно. Эрт үеийн тоглогчдыг домог гэж нэрлэхээс биш ид тоглож байгаа хүнийг домог гэх нь нэг л буухгүй. Одоогийн тоглогчдын талаар бид бараг бүгдийг нь мэдэж, тоглолтыг нь ч үзэж чадна, домог ч юм шиг үгүй ч юм шиг. Тэгвэл Чикитэй ойр дотно танилцсанаар бид Барсагийн алдарт түүхийг арай тодорхой өнгийн харж чадахаас гадна одоогийн байдлыг арай өөр өнцгөөс ажиглах боломжтой болно. Яаж мэдэх вэ тэр их магтаад байдаг мөрөөдлийн баг нэртэй түүх нь үнэндээ тийм ч гайхалтай биш, харин ч одоогийн баг нь домог болон үлдэхээр ч юм билүү? Эсвэл бид энэ хүнийг сайн мэдсэнээрээ хөл бөмбөгийн талбай , алт мөнгөн бөмбөгнүүд, олон сая долларын гэрээнээс огт өөр зүйл олж харах ч байж магадгүй.

Бегиристайны амьдрал дахь хамгийн харанхуй хэсэг яг л өнгөрсөн болон ирээдүйн хооронд буюу зодог тайлчаад одоогийхоо ажилд ороогүй байхад болсон юм. 2002 он. Айтор Бегиристайн телевизээр хөл бөмбөг тайлбарлаж, заримдаа ахмадын багт тоглон цаг өнгөрөөж байв. 12 сард түүнд нэгэн захиа ирнэ. Euskadi Ta Askatasuna буюу товчхоноор теро бүлэглэл ETA гаас ирсэн захиа байлаа. Тэр захианд түүнийг Euskal Herria гийн дансанд байнга 6000 евро шилжүүлж байхыг эелдэгээр шаардсан байв. Яг адилхан ийм захиа Мексикт Хосе-Мария Бакерогийн шуудангийн хайрцагт мөн орсон байлаа. Хэрэв энэ хэрэгт Чикигийн эхнэрийн эгч Лиерни Армендариц оролцоогүй бол яаж дуусах байсныг бурхан л мэдэх байх. Лиерни цагтаа ETA –гийн нэгэн салбар болох Comando Barcelona гийн гишүүн байсан хүн. Нэр хүндтэй нэгэн улс төрчийг хөнөөсөн хэрэгт холбогдон шоронд сууж байгаа Лиерни ETA-гийн удирдлагад гэр бүлийхнийг нь шантаажлахаа болихыг шаардсан захиа бичсэнээр хэрэг явдал дууссан байна. Энэ захианы талаар саяхан л нийтэд мэдэгдсэн ба гайхалтай нь тэр алуулсан улс төрч нь Эрүүлийн хамгаалах Яамны хуучин сайд, 2000 онд Барсагийн ерөнхийлөгчийн сонгуулиар Льюис Бассатыг идэвхтэй дэмжиж байсан Эрнест Льюч байлаа. Бассат тэр сонгуульд ялагдсан бөгөөд түүний багт Жоан Лапорта, Лоренсо Серра Феррер, Чики Бегиристайн нар багтаж байв. Хэрэв Бассат ялсан бол Чики спортын асуудал эрхэлсэн захирал болохоор тогтсон байсан гэдэг. Гэвч сонгуульд Жоан Гаспар ялж, спортын захиралаараа Карлес Решакыг тавьна. Гаспарын үе дууссаны дараа Решак өөрийг нь ажилд авахыг хүлээж байсан боловч Чики багтаа Барсагийн хуучин тоглогчдыг цуглуулсан мөртлөө түүнийг урьсангүй. Унсуэ, Алесанко, Эусебио, Стоичков, Бакеро, Амор, Куман гээд л танил нэрнүүд хэвлэл мэдээллээр удахгүй Барсад ажиллана хэмээн гарж байлаа. 2003 оны 6 сарын 16 нд Чики Барсагийн техникийн захирлаар томилогдсон ба түүний ширээн дээр зохион байгуулалтын олон асуудал, ялангуяа дасгалжуулагчийн асуудалыг хэрхэн шийдэх вэ гэсэн олон асуудалууд овоолоостой байв. Яг энэ мөчид Айтор «Чики» Бегиристайн Барсагийн домог болсон юм. Харин тэр үед хэн ч энэ талаар таамаглаагүй байв. Тоглогчийн хувьд биш ч захирлын хувьд гэсэн үг. Лапорта санхүүгийн асуудал эрхлээд завгүй сууж байх хооронд Чики шинэ дасгалжуулагч болон тоглогч хайж эхлээд байв. Юуны өмнө дасгалжуулагч Голланд хүн байх ёстой гэж шийдлээ. Зөвхөн голланд мэргэжилтэн л Барсад хуучин сайхан тоглолтыг нь буцаан авчирж чадна гэж тэр итгэж байв. Жигүүрүүдээ ашиглан довтлоход ганц хоёр хамгаалагчийг хөнгөхөн хуураад гарчих тоглогч хэрэгтэй байв. Даанч «Аякс», ПСВ аль аль нь өөрийхөө дасгалжуулагчид болох Куман Хиддинк нараас салах тухай сонсохыг ч хүсэхгүй байлаа. Хичнээн мөнгө амлаж, үнэгүй нөхөрсөг тоглолт хийхээр ятгаад ч Аякс авж хэлэлцсэнгүй. Хэвлэл мэдээллээр нэг хэсэг Ван Бастений нэр гарж байсан ч Райкаард дасгалжуулагч болно гэж хүмүүс бараг төсөөлж байгаагүй. Шинэ тоглогч гэвэл Лапортагийн эхний хоёр жилд 17 шинэ тоглогч ирсэн. Энэ нь Чикигийн шинэ төсөлтөй таарахгүй байлаа. Чики- урьд өмнө шинэ дасгалжуулагч ирэхээр заавал 6-7 тоглогч дагуулж ирдэг байлаа. Гэвч энэ бол мухардалд орох арга. Барса шиг баг тоглолтын стиль болон дасгалжуулагчийн бодлоос хамаардаг байж болохгүй. Харин дасгалжуулагч өөрөө манай стильд таарж тохирохыг хичээх ёстой гэж ярьдаг байв. Гэвч хуучин багаараа тоглоод амжилт олж чадахгүй нь харагдсан. Барсагийн түүхэн дэх хамгийн зөрчилтэй улирал гэж хэлэгдэж болохоор 2003 оны улирал. Тэр үед баг бүрдүүлэх асуудлыг дэд ерөнхийлөгч Сандро Россель техникийн захирал Чики Бегиристайн хоёр шийдэж байна гэсэн ойлголт байсан. Үнэн хэрэгтээ Россель гэрээ байгуулах үед л гарж ирэн, шинэ тоглогч хайх асуудлыг Чики дасгалжуулагч Франк Райкаард хоёр шийдэж байлаа. Мэдээж хэрэг Сандрод авчирсан тоглогч байсан, тэр тусмаа Роналдиньог тэр олсон. Гэхдээ Роннигоос гадна Россель Куарежма, Рюштю гэсэн ашиггүй наймаа ч хийсэн. Декуг авсан нь Росселийн гавьяа гэж яригддаг ч үнэндээ «Порто»-гийн ерөнхийлөгч нь Декуг «Челси»-д л оруулахгүй бол өөр хаана ч байсан ялгаагүй болчоод байсан юм. Захиралын хувьд үлгэр жишээ гэж хэлж болохоор «Севилья»-гийн Мончи Рейес, Баптиста, Алвес нарыг олж чадсан ч Хесули, Хинкель, Коне гэсэн наймаа хийж шатсан. Нэг үгээр хэлэхэд хэн ч алдаа гаргана. Чики ч хангалттай алдсан. 2005-06 оны гайхамшигт улирлын дараа Хенрик Ларссоныг орлох тоглогч хэрэгтэй болсон. Диего Форланыг авах талаар яригдаж байсан ч яагаад ч юм авж чадаагүй бөгөөд оронд нь Эйдур Гудьонсен орж ирсэн. Мэдээж Эйдур сайн тоглогч ч тэр үед огт өөр үүрэгтэй, огт өөр стилийн тоглогч хайж байсан хэрэг. Дахин хэлэхэд тэр үед Барсагийн спортын асуудлыг Бегиристайн – Райкаард нар шийдэж, санхүү дээр Лапорта болон дэд ерөнхийлөгч Ферран Сорриано нар ажиллан , Россель багаас гарж явсан.

«Багийн дотоод уур амьсгалыг эвдэхгүйн тулд шинэ тоглогч авахад их хэцүү болж байна» гэж Чики хэлсэн нь 2006 оны зун. Удахгүй энэ үг биелэлээ олно. Хар хонь, улаан гонжоом ч гарж ирэн, улбар шар өнгө багаас алга болно. 2007 оны 7 сард Лапорта Франк Чики хоёрын үүргийг дахин хуваарьлах шийдвэр гаргасан. Чики шинэ тоглогч авах сонгох тал дээр бүрэн эрхтэй болсон бол Райкаард одоогийн багтайгаа ажиллах үүрэг хүлээсэн. Хэд хоногийн дараа Чики ярилцлага өгөхдөө 3 жил ажиллахдаа тоглогчдыг ганц ч удаа торгож шийтгэж байгаагүй гэдгээ хэлж, асуудал гарахад багийн ахлагч нарыг цуглуулж, тэгээд чадахгүй бол хамгийн нэр хүндтэй таван тоглогчийг цуглуулан шийдэхээс өөр аргагүй болж байлаа гэдгээ хэлсэн. Шинэ төсөл нүдний өмнө задран унаж байсан ч Чики хариуцлагаас зугтаагүй. Харин ч эсрэгээр энэ бүхэнд Райкаард бид хоёр л буруутай хэмээн үргэлж хэлж байв. Манай багийн спортын талаархи бүх асуудалд Райкаард бид хоёр л хариуцлага үүрнэ гэж хэлдэг байв. Саяхан ярилцлага өгөхдөө Чики – бид шинэ багаа мөрөөдлийн багийг давж гарна гэж бодож байлаа. Улсын аваргаар 4 дараалан түрүүлж, Европын хэд хэдэн цом авна гэж найдаж байсан ч уналт маш хурдан болсон гэж хэлсэн байдаг.

Дрийм Тийм гэж. 23 настай Айтор Бегиристайн Барсад ирж байхад нээрээ л хоосон мөрөөдлөөс өөр юмгүй баг түүнийг хүлээж авсан. Түүнтэй хамт Барсад Сан-Себастьянаас Бакеро , Лопес Рекарте хоёр ирсэн. Чики найзуудаасаа илүү хурдан багт дасаж, анхныхаа улиралын анхны тоглолтод бөмбөг оруулан, 1988/89 онд бүх тоглолтод оролцсон цорын ганц хөл бөмбөгч болсон. 4 удаа л тоглолтын голоос сэлгээнд суусан бөгөөд эхний хоёр улиралд Чикигийн оруулсан бөмбөгнүүд үргэлж ялалтын гоол болж байв. Йохан Кройфф түүнийг багийхаа хамгийн ухаантай тоглогч гэж нэрэлдэг байсан гэдэг. Тоглолтын хамгийн хэцүү үед Барсагийн уриа нь бөмбөгийг Чикид дамжуул байсан гэх бөгөөд «Реал Сосьедад»-д байхдаа ч Бегиристайн ингэж голлох үүрэг гүйцэтгэж байсангүй. 350 сая песет буюу 2,2 сая еврогоор Барсад орсоноор Чики шигшээ багт дуудагдаж эхэлнэ. 1988 онд Европын аваргад явсан ч Италитай хийсэн ганцхан тоглолтод оролцсон. Ер нь шигшээ багт амжилттай байсан гэж хэлж чадахгүй хүн бол Чики. 1990 оны ДАШТ-д түүнийг урьсангүй, 1992 оны Европын аваргаар испаничууд оролцсонгүй, 2 жилийн дараа Америкад болсон ДАШТ-д гоол хийсэн ч Испаничууд маш муу тоголсон билээ. Шигшээ ч яахав, дотоодын тэмцээнд ч Барса амжилт муу байлаа. Түүний орсон эхний хоёр жил Барса зөвхөн Эзэн хааны цомд л түрүүлсэн. Тэр үед тоглогч нар тогтсон дугааргүй байсан ба 11 болон 14 дугаартай гарж байсан Бегиристайн зүүн жигүүрийг гартаа авж эхэлсэн. Түүний довтолгоо, оновчтой дамжуулалт, өргөлтүүд Барсагийн гол зэвсгийн нэгд тооцогдож байв. Дамжуулаад зогсохгүй гоол хийхдээ ч муугүй нь харагдаж, эхний 75 тоглолтдоо 22 гоол хийсэн нь сан-себастьянд тоглож байсан бүх үеийхээс ганц л бөмбөг дутуу байв. 1990/91 оны улиралд Бегиристайн – Бакеро хослол жинхэнэ ёсоор ажиллаж эхэллээ. Тэр үеийн Барсагийн довтолгоо- Чики захад бөмбөг аваад 16 метрийн талбайд ойртож ирээд өргөж өгнө. Бакеро гүйж ирээд гоол хийнэ. Барсагийн довтолгооны сонгодог хэлбэр нь энэ байлаа. Гэвч дараагийн улирлаас эхлэн Чики үндсэн багт гарахаа больж эхэлнэ. Кройфын үед ямар ч од байсан үндсэн багт байнга гарна гэж байдаггүй байсан ч зам салж байгаа нь ойлгомжтой байлаа. 1995 оны 6 сарын 21-нд тэрээр «Фигерес»-той нөхөрсөг тоглолт хийгээд даруухан шиг багаас гараад явна. Хаана тоглох вэ гэдгээ бодож бодож Чики Депог сонгосон. «Депортиво»-гийн дасгалжуулагч Жон Тошак заавал Чикиг авчир гэж багтаа шаардлага тавьсан гэдэг. Чики ирээд багаа Испаний супер цомын аварга болоход тусалсан. Реалыг 3-0, 2-1 гэж хожсон ба Чики нэг гоол оруулсан байна. Гэвч тэр үеийн Депор юуны өмнө хамгаалалтаараа алдартай байлаа. Донато, Найбет, Жукич, хаалгач Сонго'О нар гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Чики ч залуугийх шигээ биш байгаа нь харагдаж байлаа. Удалгүй Ривалдо ирсэнээр Чикид Депод байр олдохоо больсон. 1996-97 оны улиралд түүний оруулсан гоолын ачаар Депо 3-р байранд орсон ба Чики ч Испанид тоглоход хэцүү болсон гэдгээ хүлээж , Японы «Урава Ред Даймондз»-т орсон. Газрын мухар гэж хэлж болох ч спорт талаасаа Катар Америкаас илүү байв. «Санхүүгийн тал дээр ч сайхан урилга байсан. Японд амарж байгаа юм шиг л хөл бөмбөг тоголж, Европод байсан шиг сэтгэл санааны дарамт байхгүй байлаа. Удахгүй зодог тайлах цаг ирнэ гэдгээ мэдэж байгаа хөл бөмбөгчний хувьд үнэхээр тохирсон газар байлаа. Хэрэв нуруу гэмтээгүй бол дахиад хэдэн жил Японд тоглох л байлаа» гэж Бегиристайн дараа нь дурссан байдаг. Японд ихэд нэр хүнд олсон нь дараа нь Азийн зах зээлийг эзэмшихэд Барсад маш их хэрэг болсон билээ. Энэ холбоо сүлбээнийхээ ачаар Чики хүнд өвчтэй ахаа Японы эмнэлэгт хэвтүүлж чадсан юм. Хосе Антонио Бегиристайн Үгдэсний бүжгийн компаны мэнэжэр хийж байгаад өнгөрсөн жил Японд гэнэт цус харван унасан ба Чики шууд Япон явж ахаа эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр үед Барса Сэвильятай тоглож байсан бөгөөд бараг анх удаагаа Чики багийхаа тоглолт дээр байгаагүй гэдэг.

Чикигийн гол ажил бол одоогийн болон ирээдүйн Барсагийн тоглогчид. Гэрээ хэлэцээ, уулзалт яриа гээд л бүгдэд оролцохгүй бол болохгүй. Миний үүрэг бол хөл бөмбөгийн ертөнцийн талаар бүрэн мэдээлэлтэй байх явдал. Тоглогчдын мэнэжэрүүд бараагаа зарах гэж юу ч гэж хэлж болно. 5 тоглогч авахын тулд би 50 тамирчинтай ярилцах хэрэг гардаг. Бүрэн мэдээлэлтэй байж, оновчтой шийдвэр гаргаж чадна гэж Чики ярьж байна. Тэр хэзээ ч дасгалжуулагчийн бодлоос өөр тамирчин авчрахгүй. Өнгөрсөн онд Чики Барсагийн зүүн жигүүрийн довтолгоог сайжруулах хэрэгтэй гэж үзэн, Пеп Гвардиолад багаас 20 сая евро гаргахад бэлэн байна. Сильва, Капель, Аршавин, Калльстрем нарын нэгийг авах уу гэж асуухад Пеп хэрэггүй, залуучуудын багаас хүн авахад болно гэж хэлсэн тул больсон гэдэг. Хосеп Гвардиолаг Барсагийн дасгалжуулагч болох ч эхнээсээ эхлээд дуусахаа хүртэл Чики хийсэн ажил билээ. Сорриано , Марк Ингла нар Моуриньог урих гэж байсан ч Чики Лапортагийн дэмжлэгээр Пепийг авсан. 10 сард Чики нэгэн ярилцлага дээр ингэж ярьжээ.:

- Та арай хэтэрхий аз туршив уу даа?

- Үгүй харин ч эсрэгээр. Би аз туршихыг хүсээгүй болохоор ганц улирал манайд ажиллах хүнийг сонгохыг хүсээгүй. Би Барсад тохирох өөрийн гэсэн гүн ухаантай, арга барилтай мэргэжилтэн урья гэж бодсон. Багийг сайн мэдэхгүй гадаад дасгалжуулагч амжилттай ажиллах уу үгүй юу гэдэг харин аз туршсан хэрэг. Харин Пептэй бол тайван байж болно. Тэр Барсаг сайн мэднэ, юу хийхээ ч мэднэ.
Өнгөрсөн зун Чики юу чадаж вэ гэдэг энэ улирал дууссан хойно дүн нь гарна. Харин энэ дүнгээ сонсох зав түүнд байхгүй. Хавраас эхлээд дахиад түүний ажил ихсэнэ, эхэлнэ. Шинэ уулзалт, шинэ гэрээ. Одоогийн байдлаар ирэх зуны гол ажил Лионтой ярилцах явдал бололтой. Тиймээ Карим Бензема. « Бид хэд хэдэн удаа Бенземаг авах гэж оролдсон. Гэхдээ тэр Лионд үлдэхээр шийдсэн. Энэ удаад бид ямар ч байсан Лионоос түүнийг салгаж авах гэж үзнэ гэж тэр ярьж байна. Ирэх зуны гол ажил. Карим Бензема.

Сугараа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Més que un club

Postby Адмирал » Sat Aug 22, 2009 5:33 pm

Иоханн Круйфф
Image

Иоханн Круйфф. Төгс хөлбөмбөг. Агуу техник. 20-р зууны Европын хамгийн шилдэг хөлбөмбөгч (Олон улсын хөлбөмбөгийн статистикийн газраас шалгаруулсан), 3 удаагийн Баллон д'Орын эзэн. Бас Мишел Платинигийн шүтээн байсан гэж байгаа. Круйфф гэдэг нэрийг Голланд, Испанид сонссон хүн бүрт довтолсон, уран хөлбөмбөг санаанд нь ордог. Круйфф агуу техниктэйгээс (нэг удаа эсрэг багийхаа бүх тоглогчийг хуурч гоол хийж байсан гэдэг) гадна талбайг бүрэн хянаж чаддаг (тэдний тоглодог хөлбөмбөгийн хамгийн давуу тал нь эсрэг багийханд маш замбараагүй санагддаг байсанд оршино), ямар тоглогч хаана байгаа, тэр тоглогчид яаж дамжуулбал тэр тоглогч хамгаалагчаасаа амархан мултарч чадах вэ гэх мэтийг бүгдийг харж удирдаж чаддаг, дамжуулалтууд нь ч яг эзэндээ очдог байж. Тийм ч учраас түүнийг талбай дээрх Пифагор гэдэг байжээ. Тэр өөрийхөө хөлбөмбөгийн философио "Надад бөмбөг байвал өрсөлдөгч яаж ч чадахгүй" гэдэг ганц өгүүлбэрээр тайлбарласан байдаг.

Эндрик Иоханн Круйфф 1947 онд Амстердамд төржээ. Ээж нь Аяксын цэнгэлдэх Де Меер Стадионы цэвэрлэгч байсан бол аав нь архичин байсан болохоор Круйфф ерөөсөө гудамжинд өсчээ. Ядуу амьдралаасаа гарах ганц арга нь хөлбөмбөгч болох байсан тул 10 настайд нь ээж нь гуйсаар байж Аяксын хүүхдийн сургуульд оруулжээ. Тухайн үед Аякс багийн хүүхдийн сургууль төдийлөн нэртэй биш байсан ч Круйффын дараагаас Голландын бараг л бүх супер одууд эндээс төрөн гардаг болсон. Круйфф гуйж оруулсан ээжийхээ нэрийг хөөдсөнгүй, азаар түүнд авъяас хангалттай заяагдсан байсан юм. 17 настайдаа 1-р багт, 19-тэйдээ гэхэд шигшээ багт тоглодог болсон байна. Аякс Круйффыг 1-р багтаа орж ирэх үед одоогийх шиг Голландын хамгийн сайн баг байсангүй, дундаж л баг, ямар ч одгүй байж. Эхний улиралдаа Круйфф багийхантайгаа адилхан л дундаж тоглолт үзүүлэв. Дараагийн улиралд харин будаа болгож, мэргэн бууч, Лигийн аварга болов. Тэрний дараагийн улиралд ч мөн адил. Сонирхогчийн шахуу байсан Голландын хөлбөмбөг нэг одтой болж эхэллээ.

Аякст

Саяхныг болтол ээжтэйгээ хамт цэнгэлдэх цэвэрлээд гүйж явсан хүү 22 насандаа гэхэд Аяксын лидер, Голландын 4 удаагийн аварга, цомын 3 удаагийн аварга, Голландын 3 удаагийн шилдэг хөлбөмбөгч болчихсон, Аваргуудын Цомын финал хүртэл багаа удирдан Миланд хожигдсон байлаа. Хожих чухал ч хамгийн гол нь яаж хожиж байсан нь хүмүүст үнэхээр таалагддаг байлаа. Тотал футбол хэмээх шинэ хэв маягаар тоглодог байсан нь хүмүүст маш таалагддаг байж. Багийн ямар ч тоглогч ямар ч байрлалд тоглож чаддаг байсан нь үнэхээр хувьсгал байжээ. Круйфф багийхаа албан ёсоор бол төвийн довтлогч байсан ч бас багийхаа плеймэйкерийн үүрэг гүйцэтгэдэг, талбай дээр хамгийн олон минут бөмбөг эзэмшдэг тоглогч байв. Энэ нь бусад хүмүүст огт төсөөлөгдөхгүй байж, учир нь төвийн дотлогч гэдэг гоол л хийх ёстой болохоос техниктэй байна гэдэг байж болшгүй зүйл байсан юм. Тэр 70 оны улирлын дундуур маш хүнд гэмт сэн бөгөөд гэмтлээс ирснийхээ дараа төвийн довтлогчийн 9 дугаараа болиод 14 дугаартай тоглох болж. Энэ нь үндсэн бүрэлдэхүүний тоглогч замен дугаар эзэмших болсон анхны тохиолдол байлаа. Үүнээс хойш үндсэн бүрэлдэхүүний тоглогч 1-11 дугаараас өөр дугаар эзэмших нь жирийн үзэгдэл болсон юм. Голландад бол Аякс ерөөсөө босоо байлаа. Тийм болохоор Европын Цомд амжилт гаргах нь чухал байв. Тэр ч нэг их хүлээгдсэнгүй 1971 онд Панатинайкосыг хожсоноор Аваргуудын Цомын аварга боллоо. Тэр жилээ Баллон д'орын эзэн болсон анхны Голланд хүн болов. Аваргуудын Цомоо 72, 73 онд дараалан хамгаалав. 1972 онд Интерийг шигшээ тоглолтонд хожиход Круйфф хоёр гоол хийж, Интерийн хамгаалтын ёстой "**н**"-түүлжээ. (Интер тэр үед катеначчио гэдэг супер хамгаалах тактикаар тоглодог байсан.) Круйффыг хамгаалах ямар ч аргагүй байсан гэдэг, учир нь Круйфф хэзээ ч нэг байрлалдаа тогтвортой тоглодоггүй, үргэлж байрлалаа өөрчилдөг, хамгаалагч хүртэл хийдэг байж. (автогоол хийсэн удаа ч бий.) Сүүлийн Аваргуудын Цомоо авсаныхаа дараа Баллон д'орыг хоёр дахь удаагаа авсан бөгөөд тэр жилээ Барселона руу дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж зарагдсан юм.

1974 оны ДАШТ

1974 оны ДАШТ-д Голландын шигшээ хамгийн од багаар нэрлэгдэн орж ирлээ. 1971 оноос хойш хожигдоогүй, өнгөлөг улбар шар хувцастай, хиппи нарт л байхаар урт үстэй залуучууд эхний тойргийн тоглолтуудад багуудаар зүгээр бэлтгэл хийв. Дараагийн тойргийн эхний тоглолтонд Аргентины багийг авах юмгүй болтол хожсон нь олны анхаарлыг татжээ. Круйфф ёстой хаа сайгүй тоглож, багийхаа бараг бүх гоолд оролцож байв. Энэ дэлхийн аваргын үеэр Круйфф өөрийн хууралтаа алдаршуулсан юм. Бөмбөг өшиглөх хөдөлгөөн эхлүүлээд нөгөө хөлийхөө араар бөмбөгөө гаргаад шал өөр тийшээ явах хөдөлгөөн. Одоо үүнийг Круйффын хууралт гэдэг. Бас Зидан хийж бидэнд танил болсон 180 градус эргэх хуурлалтыг ч Круйфф санаачилж энэ дэлхийн аваргад анх хийсэн юм. 2-р тойргийн хамгийн сүүлийн тоглолт Бразилын эсрэг байсан бөгөөд 1970 онд хөлбөмбөгийн гайхамшгийг үзүүлж байсан Бразилын шигшээ шүгэл дуугарахаас эхлээд Голланд тоглогч нарыг хамаа намаагүй өшиглөж, зулгааж байлаа. Неескенс, Круйфф, Реп гэх мэт одууд дээр л гэхэд тус бүр 8 алдаа гаргасан гэж байгаа. Энэ бохир тоглолтон дунд Круйфф байдлыг гартаа авч хөөрхий Бразилыг 2-0-оор хожлоо. Круйффын өөрийн гоолоо өөрийн талаасаа эхлүүлж Бразил тоглогчдыг тэнэгттэл нь хуурсан дамжуулалтууд хийсээр хийсэн нь ДАШТ-ын шилдэг гоолуудын нэгэнд тооцогддог. Финалд талбайн эзэн Германы шигшээтэй тоглолоо. Шүгэл дуугараад эхний 90 секунд Германы нэг ч тоглогч бөмбөгт хүрээгүй бөгөөд Круйфф бөмбөг туусаар орж ирэхэд түүн дээр алдаа хийж пенальт цохин 1-0 боллоо. Тоглолт эхэлсээр 3 дахь минут гэхэд анхны Герман тоглогч бөмбөгт хүрсэн нь хаалгач нь өөрийн хаалганаас бөмбөг гаргаж байсан нь гэхээр хүмүүс Голландуудыг наадна гэж бодож байж. Гэвч Беккенбауэр тэргүүтэй Германчууд 30 дахь минутаас байдлыг гартаа авч бөмбөг эзэмших болсноор Голландууд аргагүй хожигдлоо. Тэд хэтэрхий романтик сэтгэлгээгээр "шоудаж" байсан бол Герман хэтэрхий ажил хэрэгч олдсон боломж бүрийг аюул болгож байсан юм. Бас нэг ялгаа нь Германд гоолын боломжийг хэн ч мэдээгүй байхад үнэрлэж чаддаг Мюллер байсан юм. Голландын 1974 оны баг дэлхийн аварга болж чадаагүй хамгийн супер багуудын нэгт тооцогддог. Круйфф дахиж ДАШТ-д тоглосонгүй, 1978 оны ДАШТ-д тоглохыг Голландын Хөлбөмбөгийн Холбооны дарга өөрийн биеэр гуйсан ч мань хүн "Надад цалин өгөхгүй юм чинь амралтаа алдмааргүй байна" гээд тоглоогүй гэдэг.

Барсад

Түүнийг ирэхэд Испаний улирал аль эрт эхэлчихсэн Барса хүснэгтийн доогуур байлаа. Круйфф ирсэн даруйдаа багийг эрс өөрчилсөн бөгөөд Круйфф Испанид ёстой дураараа дургиж эхэллээ. Реалыг талбай дээр нь 5-0 гэх мэт бусад багуудыг уйлуулж явсаар улирал дуусахад Барса Лигийн аварга болж, Круйфф 3 дахь удаагаа Баллон д'Ор хүртэв, арга ч үгүй биз, нэг тоглогч ганцаараа шахуу лигийн аварга болж байгаам чинь. Барсад өнгөрүүлсэн дараагийн жилүүд нь Аякст байсан шиг нь амжилттай байсангүй, учир нь түүнийг дэмжээд өгөх тоглогч байсангүй, 79 онд 32-тойдоо зодог тайллаа.

Эргэж ирсэн нь

Гэсэн ч хийх ажилгүй дэмий байсан уу, хөлбөмбөгтөө удалгүй буцаж ирэв. Лос Анжелес Галакси гэдэг багт орсон бөгөөд оронгуутаа л урьдын адил байдлыг гартаа авч, улиралд дуусахад Лигийн аварга, шилдэг толгогч болов. Улмаар 81 онд Голландад Аякс руугаа буцсан бөгөөд 2 жил дараалж лигийн аварга болж, нэг цом авав. 83 оны улирлын төгсгөлд 36-тай Круйффын гэрээг Аякс сунгахаас татгалзжээ. Уур нь хүрсэн Круйфф заналт дайсан Фейеноордод оров. 36-тай гэхэд маш сайн тоглож, ирээдүйн супер одууд болох Марко фан Бастен, Франк Райкаард тэрглуутэй Аяксыг хожиж Голландын Лиг, Цомын "дабл" хийв. 37-той, ид үе нь 15 шахам жилийн өмнө өнгөрсөн Круйфф ид үедээ байсан супер од Райкаардыг хуурчаад хэлээ гаргаж байгаа зураг маш алдартай.

Дасгалжуулагч Круйфф

84 онд албан ёсоор зодог тайллаа. Төд удалгүй Аяксын ерөнхий дасгалжуулагч болов. Ямар ч үнэмлэхгүй, туршлагагүй түүнийг дасгалжуулагч болгосон нь сонин байж болох ч бүх карьерыхаа турш талбай дээр тоглогчдоо удирддаг байсан болохоор ямар ч асуудал гарсангүй, Аякс удалгүй Цомтой багуудын Цом, Лигийн аварга болов. Амьдрал сайхан байж байтал муухай аашнаасаа болж халагдав. 1988 онд Барсагийн дасгалжуулагч болсон Круйфф Барсагийн түүхэн дэх хамгийн супер багийг бүрдүүлэв. Цомтой багуудын Цом, Аваргуудын Цом, Лигийн 4 удаагийн аварга болов. Түүний багийг "Мөрөөдлийн баг" гэдэг байсан бөгөөд Круйффын уриа нь "Өрсөлдөгчөөсөө нэг гоол илүү хийх" байж, үнэхээр ч Барса Европын хамгийн сонирхолтой хөлбөмбөг үзүүлдэг баг болжээ. Урьд нь Испаний дажгүй баг байсан Барсаг Круйфф жинхэнэ супер баг болгож чадсан юм. Өнөө үед Барса гэхээр довтолсон хөлбөмбөг гэдэг үг орж ирдэг ч Круйфф ирэхээс өмнө тийм байгаагүй юм.


asuult.net/forum
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Més que un club

Postby Тунгаа » Sat Aug 22, 2009 5:59 pm

1947 оны 4 сарын 25нд төрсий шүү. :)( :)( :)( :)(
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Més que un club

Postby poseidon » Sun Aug 23, 2009 5:48 pm

Майорка
Реал Клуб Депортиво Майорка клуб нь 1916 онд Испанийн Балеарик арлын Пальма хотод байгуудагджээ. Тэдний гэрийг ОНО Стади гэх бөгөөд 23000 гаруй үнэнч хөгжөөн дэмжигчид нь хуран чуулдаг. Тэд улаан хар хосолсон үндсэн өмсгөлтэй.
Балеарик арлын хамгийн эртний хөлбөмбөгийн клубыг Адольфо Вазкез гэгч эрхэм байгуулсан бөгөөд Испанийн эзэн хаан Альфонсогийн алдар сууг мандуулах зорилгоор “Хунта Директава дел Альфонсо XIII” хэмээн нэрлэсэн байдаг. Балеарик аралд Каталанчууд олон тоогоор суурьшдаг, нийт хүн амын тэн хагасаас багагүй нь Каталанчууд байдаг аж. Иймээс ч анхны тоглолтоо Барселона клубтэй хийж, 8-0 харьцагаар хожигдож байжээ. Удалгүй нэрээ дахин сольж, Реал Сосиедад Альфонсо XIII болгон өөрчилжээ.
Испани орон даяар иргэний дайны гал дүрэлзэн ассан тэр жилүүдэд Каталанчууд олноор амьдрах тус бүс нутагт хааны талыг баримтлах нь маш осолтой байлаа. Тиймээс 1931 онд Клуб Депортиво Майорка болгон өөрчилсөн нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. 1949 онд Реал хэмээх өргөмжлөлийг албан ёсоор зүүх эрхтэй болжээ.
Тэд байгуулагдсан цагаасаа хойш 20 улирал Ла лигт тоглож, 29 улирлыг Сегундад өнгөрөөж, 2 удаа Сегунда Б дивизионд тоглож, 11 улирлыг Терсерад өнгөрүүлсэн баялаг түүхийг бүтээжээ.
2008 оны долдугаар сарын 22-нд Английн бизнесмэн Пол Дэвидсон 50 сая паундаар клубын хувьцааны 96 хувийг худалдан авч дөнгөсөн нь ихээхэн шуугиан тарьж байв.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Sun Aug 23, 2009 5:49 pm

баярлалаа Амьдралаа бас бусад нөхөд минь :mrgreen: :mrgreen: :mrgreen:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Sat Aug 07, 2010 7:04 pm

Удаан үргэлжилсэн зуны амралтын хугацаа дуусах тун дөхөж байна. 2 эсвэл 3 долоо хоногийн дараа гэхэд бүх том лигүүд эхлэх нь. Боловсрол сувгаар Английн Премьер лиг, НТВ-ээр Германы Бундеслиг албан ёсоор дамжуулагдахаар болсон бол С1 телевиз Испанийн Ла лигийг дамжуулж магадгүй сураг ажиг сонсогдож байна. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд тун таатай мэдээ.

Миний хувьд Ла лигийн багуудыг танилцуулж байснаа үргэлжлүүлэн хүргэж байна. Ноднин зун танилцуулж байсан 11 багаас Херес, Тенерифэ, Реал Вайядолид багууд Ла лигээс мултран унаж оронд нь хуучин бууны хугархай Баскийн алдарт Реал Сосиедад болон Хэркулес, Левантэ нар дэвшин орж ирлээ. Реал Бетис маань дахиад нэг жил хүлээхээс өөр аргагүйд хүрлээ дээ. Уул нь гоё баг даа… Энэ удаад 9 баг үлдсэн байсан боловч танилцуулсан 3 баг унаснаас болж 12 багийг шинээр таницуулах болоод байна.

Ингээд эхнийх нь… Цагаан – хөхүүдийн тухай…

198-81, 1981-1982 оны Ла лигийн аварга, 1979-1981, 1987-1988, 2002-2003 оны Ла лигийн дэд аварга, Эзэн хааны цомын хошой аварга, 1982 оны Испанийн супер цомын эзэн, Баскийн гүнлэгийн алдартай клуб бол 200 мянган оршин суугчтай Сан Себастъян хотын жижигхэн боловч часхийсэн баг РЕАЛ СОСИЕДАД.

Real Sociedad de Fútbol, S.A.D. буюу нийтэд Реал Сосиедад гэх нэрээрээ алдаршсан клуб ирэх улирал дахин Ла лигт дэвшин орж байгаа билээ. Баскийн алдартай хотуудын нэг болох Сан Себастъян хотноо 1909 онд уг клуб үндэс сууриа тавьжээ. Тэдний стадион нь Estadio Anoeta нэртэй бөгөөд 32076 үзэгч багтах бололцоотой.

Түүх


Испанийн олонх багуудын нэгэн адилаар Реал Сосиедад нь Британид сурч, ажиллаж байсан нутгийн оюутан залуус, ажилчдын үүсгэл санаачлагаар бий болжээ. 1904 онд байгуулагдсан клуб дараа жил нь тэр үедээ хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Эзэн хааны цомын тэмцээнд оролцох болжээ. Анхны тэмцээндээ л тэд финалд хүрч дөнгөсөн юм. 1910 онд Испанийн эзэн хаан XIII Алфонсо өөрийн зуны нийслэл болох Сан Себастъян хотын клубыг өөрийн ивээлдээ авч титэмлэжээ. Ийнхүү өөрийн логондоо хааны титэм нэмж, клубынхээ нэрэнд РЕАЛ хэмээх хэргэм оруулсан байна.

1928 онд Испанид анхны лигийн тэмцээнийг бий болгосон багуудын нэг нь Реал Сосиедад болов. Анхны Ла лигт 4-р байранд орсон бол довтлогч Пако нь мэргэн бууч болжээ. 1940-өөд онд оны үед клуб үндсэндээ уналтад орж Сегунда ру үе үехэн шидэгдээд байдаг болов. Эр хүн долоо дордож, найм сэхнэ гэдэг шиг 1939-1940 оны хооронд 7 удаа унаж, тэр бүртээ сэхэж үзсэн байна. 1950-аад онд алтан дундаж л байлаа. Харин 1962-1967 оны хооронд 5 улирал дарааллан Сегундад тоглосны дараа алтан эрин нь эхэлжээ.

1980-аад он гармагц Сан Себастъяны баг Испанийн хамгийн шилдэг баг болоод байв. Лигийн хошой аварга болж, 3 удаа лигийн дэд аварга цол хүртжээ. Мөн энэ үед зөвхөн Баск үндэстэн тоглогч тоглуулдаг байснаараа Баскийн өөр нэг алдартай клуб болох Атлетик Бильбаотай өрсөлдөх болов. Хаана, ямар клубт сайн, ирээдүйтэй Баск хөвүүн тодорно, тэнд Сосиедад, Атлетик хоёр л алалцдаг байлаа.

Харин ХХ зууны сүүлийн 10 жил эхлэхэд Реал Сосиедад энэ бодлогоосоо татгалзжээ. Анхны гадаад тоглогч нь Ливерпульд тоглож асан Жон Олдриж хэмээх Ирланд эр байсан. Гэвч энэ бодлого нь буруудсан ч байж мэдэх юм. 2002-2003 оны улирал хүртэл тэд үндсэндээ лигийн жагсаалтын тэн хагаст нь л жагсаж байдаг боллоо.

2002-2003 оны улиралд Ла лигт дахин нэг тэсрэлт хийж, дэд аваргын байранд хүрчээ. Энэхүү амжилтанд хүргэсэн тоглогчид бол Сербийн Дарко Ковачевич, Туркийн Нихат Кахвечи, Тайфун Коркут, Оросын Валери Карпин, Голланд хаалгач Сандер Вестервелд нар байв. Мэдээж хэрэг энэ багт алдартай нэгэн Баск тоглогч өсөн бойжиж, тус дэмээ үзүүлж байсан нь ШАБИ АЛОНСО юм.

Энэ улиралд тэд гэртээ нэг ч хожигдоогүй бөгөөд 38 тоглолтоос 6 удаа л ялагдаж, эсрэг багийнхаа хаалгыг 71 бөмбөгөөр мялаасан гайхалтай амжилт үзүүлсэн билээ. Тэдний довтолгооны хослол болох Нихат, Ковачевич нар 23, 20 гоолтойгоор Лалигийн мэргэн буучдын дэд болон гутгаар байруудад шалгарсан байна.

Бадамлаж буй зул бөхөхийнхөө өмнө нэгэнтээ хурц гэрэлтдэгийн адил Ла лигээс унахынхаа өмнө нэгэнтээ гялалзсан нь энэ байв.

2006-2007 оны улиралд Лалигийн 19-р байранд орж, Сегунда руу уналаа. Гурван улирал Сегундад тэмцэлдсний эцэст сегунда лигийн аваргаар тодрон Ла лигтээ эргэн ирлээ.

Тоглогчид


Эдүгээ Реал Сосиедадын бүрэлдэхүүний үндсэн хэсгийг Баск тоглогчид бүрдүүлдэг ч Баск бус Испани тоглогч, гадаадын легионерууд нь чухал үүрэгтэй. Нэн ялангуяа Чилийн шигшээгийн №1 хаалгач Клаудио Бравог хөлбөмбөгийн мэргэжилтнүүд өндөр үнэлдэг. Сая ӨАБНУ-д болсон дэлхийн аваргаар гарааны үндсэн хаалгачаар тоглож байсан нэгэн.

Өөр нэгэн гадаад тоглогч нь зүүн жигүүрийн вингэр Антойне Гризманн юм. Дөнгөж 19 настай тэрээр үндсэн багт нэг жил л тоглож байгаа ч аль хэдийнээ 39 тоглолтод оролцож, 6 гоол оруулаад амжсан. Францын 19 хүртэлх насны шигшээ багийн гишүүн бөгөөд 7 тоглолтод 3 гоол хийсэн гэсэн статистиктай.

Сосиедадын довтолгооны шугамыг хуучин бууны хугархай Хосеба Лиорентэ, Эспаньолоос сая ирсэн Рауль Тамудо нар бүрдүүлнэ. Хашир туршлагатай хослол хэр нийцтэй байхыг харах л үлдлээ.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Sat Aug 07, 2010 8:10 pm

Хэркулес клуб
Өнгөрөгч улиралд Сегундагаас тодрон гарч ирсэн хоёр дахь баг бол Валенсийн автономит тойргийн Аликантэ хотын унаган клуб болох Хэркулес 1922 онд байгуулагдсан уг клуб нь Хосе Рико Перес хэмээх 30000 үзэгч багтаах стадионтой.

Түүх

1935-1936 оны улиралд анх удаа Ла лигт дэвшин орж байлаа. Үүнээс хойш 40 жилийн турш олигтой амжилт үзүүлсэнгүй. Ихэвчлэн Сегундад, заримдаа бүр гуравдугаар дивизион болох Терсера руу унадаг байлаа. Харин 1970-1980 -аад оны үед 12 улирлын турш Ла лигт тогтвортой тоглож байсан ч дахиад л уналаа. 1996-1997 оны улиралд дахин Ла лигт дэвшин орж, Барселонаг хожиж чадсан ч тогтож үлдэж чадалгүйгээр унажээ.

2004-2005 оны улиралд 5 жилийн Терсерагийн шалгуурыг давж Сегундад оржээ. 2008-2009 оны улиралд “хамрынхаа үзүүрээр” таслуулж, Тенерифэ клубт Ла лигийнхээ эрхийг алдаж байв.

Харин өнгөрөгч улиралд Сегундад 71 оноотойгоор дэд байр эзэлж, 13 жилийн мөрөөдлийн амжилтандаа хүрсэн юм. Гэхдээ энэ зам ихээхэн ээдрээтэй. 71 оноотой Хэркулес, Левантэ, Реал Бетис гэсэн гурван баг тодорсон бөгөөд хамгийн өндөр бөмбөгний зөрүүтэй нь Хэркулес байв.

Ямартай ч тэд нэг жилийн хугацаанд Ла лигийн баг байх нь тодорхой.

Тоглогчид


Энэ багийн тоглогчдын аль нь чухам сайн болохыг мэдэхгүй юм. Нэтээс харж байхад Матиас Фрицлер гэх Аргентин хагас хамгаалагч, Давид Кортес гэх Испани баруун хамгаалагч, Абел Агуйлар хэмээх Колумби хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч нар тодорч магадгүй гэнэ. Хэдийгээр чансаа доогуур баг ч гэлээ Сегунда руу унахгүйн тулд байдгаараа тэмцэлдэх болно. Тоглогчид нь ч өөрийн чансаагаа дэлхийд таниулахын тулд бүхнээ гаргах болно.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Thu Aug 12, 2010 7:28 pm

Левантэ клуб

Өнгөрөгч улиралд Сегундагаас дэвшин гарч ирсэн гурав дахь клуб бол Левантэ юм. Энэхүү клуб нь Испанийн Валенсиа хотод оршдог. Тиймээс ч логондоо сарьсан багваахайг бас оруулсан байдаг.

Амжилт багатай жижигхэн баг гэж бүү гол. Тэдний дэрби Валенси 1919 онд байгуулагдсан бол Левантэ 10 жилийн өмнө байгуулагдаж байж. Алдарт Йохан Круйфф тоглож байсан баг шүү!

Түүх

Эртний хоёр клуб нэгдснээр өнөөгийн Левантэ клуб бий болсон гэдэг.

1909 онд Валенсиа хотын үнэртэн, гоо сайхны үйлдвэрүүд голцуу оршдог дүүрэгт байгуулагдсан Кабанял клуб нь өнөөгийн Левантэгийн үндэс болсон гэдэг. Тухайн үед үйлдвэрийн ажилчид голцуу тоглодог, борчуудын дэмждэг клуб нь Кабанял байв. 1928 онд Валенсийн аварга болсноор тэд анхны цомоо авчээ. Удалгүй тэд нэрээ Левантэ болгов.

Мөн тэр онд Валенсиагийн хэсэг оюутнууд Гимнастико хэмээх клуб байгуулжээ. 1920 онд Испанийн эзэн хаан Алфонсо XIII хаан Гимнастико клубт Реал хэмээх цол хайрласан ч тэд эзний албат байхыг хүссэнгүй. 1930-аад оны Испанийн бүгд найрамдахчуудын хоёрдугаар дайн дэгдэхэд Хааны болон Франкогийн эсрэг тэмцэлд хамрагдсан Гимнастико Реал цолоо буцаан өгчээ. Гэвч тэд гутарсангүй. 1934 оны Эзэн хааны цомын тэмцээн Валенсиа, Барселона гэх мэт аваргуудыг сөгдүүлэн явсаар финалд хүрч дөнгөсөн юм. Үүнээс хойш Испанийн зүүн эргийн мужуудын үүсгэсэн Газрын дундад тэнгисийн лигт тоглож, Ла лигээс хэсэгхэн хугацаанд гарчээ.

Цус асгаруулсан иргэний дайн өндөрлөхөд Левантэ клуб сүйрэн унав. Клуб байхгүй болсон ч тоглогчид үлджээ. Эсрэгээрээ Гимнастико клуб оршин байсан ч тоглогчдын олонх нь байхгүй болсон байв. Баг нь алга болсон ч зодог тайлахыг хүсээгүй тоглогчид зэргэлдээх гимнастико клубын удирдлагуудтай тохиролцсны үндсэн дээр 1939 онд Гимнастико-Левантэ хэмээх шинэ клуб үүссэн байна.

Эдүгээ тэдний үндсэн өмсгөл нь азулграна буюу улаан дэвсгэрт хөх судлуудтай байдаг. Энэ нь эртний гимнастико клубын үндсэн өмсгөл юм. Харин зочлон тоглохдоо өмсдөг өмсгөл нь цагаан хар судлуудтай. Энэ нь Левантэ клубын үндсэн өмсгөлийнх аж.

1963 онд шинэ Левантэ клуб анх удаа Ла лигт зодогложээ. Хоёр жил Ла лигт үзэлцэж, Сегунда руу унаснаар 40 жил дээд лигт гарч чадсангүй.

2004-2005 оны улиралд Ла лигт эргэн ирсэн ч дахиад л уналаа. Гэвч Дахин нэг улирлын дараа эргэн ирэв. Тэгээд хоёр жил тоглосны эцэст эргэн Сегунда руу унажээ. Улмаар Сегундад хоёр улирлыг үдэж, 3-р байранд шалгарснаар энэ жил дахин Ла лигт хүч үзэхэд бэлэн болоод байна.

Өнгөрөгч улирал тэдний хувьд тийм сайн байгаагүй. Тоглогчдынхоо цалинг өгч чадахгүйд хүрч, нийт цалингийнхаа 20 хувийг л дөнгөж олгосон бөгөөд тоглогчдын цалинд өгөх өр 18 сая евро хүрээд байв. Тоглогчид ажил хаялт хүртэл зарлав. Ажил хаялтын дараа тоглогч болон клубт харилцан ашигтай гэрээ байгуулж, тоглуулснаар өнөөгийн амжилтад хүрээд байна. Одоо бол тэд ямар ч байсан Испанийн хамгийн шилдэг 20 клубт багтана.

Тоглогчид


Тэд Ла лигт хүч үзэхдээ зээллэгт илүү анхаарал хандуулж байна. Тухайлбал Хэтафэгээс хагас хамгаалагч Мигэл Паллардог, Италийн Режжинагаас Кристиан Стуани гэх Уругвай довтлогчийг, Малагагаас Барсагийн хүүхдийн академийн төгсөгч Чави Торрес нарыг аваад байна. Гэхдээ зөвхөн зээллэгээр шүү.

Багийн гол ноён нуруу нь Валенсиа, Сельта Вигод тоглож байсан Хуанфран. Хэдий нас нь талийсан ч хамгаалалтыг зохион байгуулахтайгаа гэнэ. Сая энэ жил Депортивогийн төлөө 10 жил зүтгэсэн хагас хамгаалагч Серхио Гонзалесийг аваад байгаа. Өөр таних хүн алга. Сураг сонссон хүн ч алга. Бусдыг нь бол мэдэхгүй юм. Энэ жил л танилцаж дээ…
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby bazuka » Thu Aug 12, 2010 8:20 pm

тнx тнx
bazuka
 
Posts: 901
Joined: Thu Jun 26, 2008 12:26 pm
Location: Only 2 second is enough to score... :D

Re: Més que un club

Postby poseidon » Thu Aug 12, 2010 9:01 pm

МАЛАГА

Испанийн зургаа дахь том хот бөгөөд Андалусын хоёр дахь том хот бол Малага. Газрын дундад тэнгисийн гайхалтай зөөлөн цаг агаараараа алдартай энэ хотын өөр нэгэн алдартай зүйл бол хөлбөмбөгийн Малага клуб.

Өнөөгийн Malaga CF клуб бол Андалус автономит мужийн хамгийн алдартай клубүүдийн нэг болох Malaga CD клубын шууд үргэлжлэл юм. Тэд хорин улирлыг Ла лигт өнгөрүүлсэн гэдгээрээ Андалусын клубүүд дотроос зөвхөн Севийяагийн дараа л ордог байна.

Олон улсын түвшинд ч гайгүй үзчихдэг. 2002 онд УЕФА-ын цомын шөвгийн 4-т хүрч байв. Дөнгөж саяхан ганцхан сарын өмнө Катарын хөрөнгө оруулалтын магнат, тэрбумтан Абдулла Бен Нассер Аль Тани гэгч эрхэм Малага клубыг худалдан аваад байна. Араб эзэнтэй болсон юм чинь Испанийн “Манчестер сити” болох ч юм билүү?

Түүх


Малага клубын түүх ихээхэн ээдрээтэй. Өнөөгийн Малага нь өмнөх Малага клубынхээ шууд залгамжлагч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа ч нийтэд уламжлалыг нь хадгалан яваа клуб хэмээн хүлээн зөвшөөрөх хандлагатай болоод байгаа билээ. Иймээс Малага клубын түүхийг 2 хэсэгт хуваан үзэхээс өөр аргагүй болдог. Эхний хэсэг нь мэдээж Malaga CD.

Нөгөө л Англичууд өөрсдийн тоглоомоо Андалусын жижиг боомт хотод дэлгэрүүлж, 1904 он гэхэд анхны хөлбөмбөгийн клуб Малага байгуулагджээ. 1927 онд Испанийн хаан Алфонсо XIII Малага клубт Реал хэмээх цол хайрлав. 1949 онд анх ла лигт орж ирсэн байна.

1952-1953 оны улиралд өөрийн цэнгэлдэх Ла Росаледад Реал Мадрид клубыг 6-0 харьцаагаар бут ниргэсэн байна. Энэ бол түүхэн тоглолт байсан хэмээн дурсдаг. Түүгээр ч зогсохгүй Камп Ноуд нь Барсаг хожиж, Баскийн Арслангуудыг ид гялалзаж байхад нь өвдөг сөгдүүлж байв.

Хэдийгээр Малага клуб томоохон цом хүртэж чадаагүй ч ямагт хорхойтой шүд мэт шаналгаа болдог баг байсаар байв.

1992 онд санхүүгийн хямралаас шалтгаалан Malaga CD клуб үйл ажиллагаагаа зогсоожээ. Ийнхүү Андалусын баг унтарлаа. Гэвч дахин сэргэх хувьтай байж.

Малага клуб 1948 онд өөрийн нөөц багтай болж, Club Atlético Malagueño гэж нэрлэжээ. 1959-1960 оны улиралд Малага клубын нэгдүгээр баг гуравдугаар дивизион руу уналаа. Гэтэл тэнд нь өөрийнх нь нөөц баг тоглож байсан нь томоохон асуудал үүсгэлээ. Өөрөөр хэлбэл нэг клубын хоёр баг нэг лигт тоглож болохгүй дүрэмтэй байдаг. Жишээ нь Ла лигт Реал Мадрид Кастиллатайгаа, Барселона Барса Атлетиктайгаа хамт тоглож болохгүй гэсэн үг.

Энэ дүрмийн дагуу Малага клуб өөрийн нөөц багаа арга буюу тусад нь гаргаж, CA Malagueño гэх нэгэн клубыг төрүүлсэн байна.

1992 онд анхны Малага клуб үйл ажиллагаагаа бүрэн зогсоох үед Малагено клуб Терсера дивизионы 9-р группт тоглож байлаа. Хэдийгээр тэр улиралдаа Терсера дивизионоос мултран унаж, санхүүгийн хүндрэлд орсон ч өмнөх Малага клубын удирдлагуудтай хамтран санамж бичиг гарган, албан ёсоор нэрээ Málaga Club de Fútbol S.A.D болгон өөрчлөсөн нь Малага клуб дахин төрснийг зарласан хэрэг болжээ.

Шинэ мянган гарахад Малага клуб хүчтэй тэсрэлт хийлээ. Санхүүгийн нөхцөл нь эрс сайжирч, хамгийн орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн байгуулж, залуу бөгөөд өндөр зэрэглэлийн тоглогчдыг татан авчирлаа. Үүний зэрэгцээ багийн дасгалжуулагчаар Испанийн алдартай хагас хамгаалагч Хуакин Пейраг сонгосон байна. Түүний удирдлага дор Малага клуб УЕФА-ын Интертото цомыг хүртэж, Бельгийн Гент, Голландын Виллем II, Испанийн Вийяарреалыг арчин Европын цомын хагас шигшээд хүрсэн байна. Харамсалтай нь 2003 онд Пейраг дасгалжуулагчийн ажлаас зодог тайлахад гол тоглогчид болох Дарио Силва, Кики Мусампа, Хулио Валдес нар нь орхин одсон байна.

Пейраг залгамжлан Хуанде Рамос ажиллав. Хэдийгээр тэр лигт өндөр амжилт үзүүлээгүй ч Барселонаг гэртээ 5-1 харьцаагаар бут ниргэснээрээ алдаршсан юм. Энэ улиралд зээллэгээр тоглож байсан Сальва гайхалтай цоорч Ла лигийн мэргэн буудагчаас 2-хон гоолоор дутсан байна.

Хуанде Рамос Севийяад уригдаж дахиад л Малага дасгалжуулагчийн эрэлд гарлаа. Улмаар хоёр улирлыг Сегундад өнгөрөөсний эцэст 2008-2009 оны улиралд Ла лигт эргэн ирлээ. Он-лайн худалдааны картуудыг энэ үйл явдалд зориулан гаргасан нь хотын хамгийн гүйлгээтэй бараануудын нэг болсон гэдэг.

Тоглогч, дасгалжуулагч нар багийг орхин оддог бол үнэнч хөгжөөн дэмжигчид мөнхөд хамтдаа байдаг гэж...

Тоглогчид


Эднийхээс Дудаг л мэдэх юм байна. Португалын шигшээгийн хагас хамгаалагч, вингэр. Өнгөрөгч дэлхийн аваргаар Бразилийн эсрэг гараанд гарч байсан санагдана.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby bazuka » Fri Aug 13, 2010 1:22 pm

Пэдрo-n talaar bnuu ?
bazuka
 
Posts: 901
Joined: Thu Jun 26, 2008 12:26 pm
Location: Only 2 second is enough to score... :D

Re: Més que un club

Postby arch_tseegii » Thu Sep 02, 2010 6:50 pm

ямар их мэдээлэл вэ баярлалаа :D
Més que un club
User avatar
arch_tseegii
 
Posts: 133
Joined: Thu Sep 02, 2010 11:06 am
Location: MGL, UB

Re: Més que un club

Postby poseidon » Thu Sep 02, 2010 8:09 pm

Баярлалаа цээгий хэхэ
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby Reda » Sat Oct 16, 2010 1:10 pm

Dani Alves - тэр зүгээр л шилдэг нь
Image

Хөлбөмбөгийн одоо цагийн нэгэн шилдэг тоглогч болсон энэ хүний тухай Шави Ернандес маань саяхан хэлжээ: "Алвес бол хэдийгээр Севилла клубээс ирсэн тоглогч ч Барса клубын хувьд үнэлж баршгүй хэрэгтэй тоглогч... бид түүхэндээ томоохон амжилтанд тооцогдох триблийг хийсэн бөгөөд Алвес бол багийн салшгүй нэгэн хэсэг байж чадсан..... одоо түүнийг бүгд Дэлхийн хамгийн шилдэг баруун арын нэг гэдгийг мэддэг болсон.... Хэрэв түүнийг надаас асуух хүн гарвал би хамгийн шилдэг нь гэж хариулах болно... "


Дани Алвес гэдэг нэрийг анх Севиляд байхдаа дуурсгаж чадсан бөгөөд энд байхдаа тэрээр гайхалтай 6 жилийг өнгөрөөж 2 удаагийн UEFA Cups болон Copa del Rey-д түрүүлсэн билээ. Хэдийгээр хамгаалалтын байрлал тоглодог ч улирал бүрт л багийн тэргүүлэгч лийдер нь байж довтолгоо бүрт оролцон, түүний дамжуулсан шидтэй мэт дамжуулалт бүр нь багийн довтлогч анд нарт нь бэлэг болон очдог байлаа /бяцхан хэтрүүлэг нэмчихлээ/... Бразил эр маань Севиляд байх хугацаандаа 16 гоол оруулсан бөгөөд энэ нь ч Европын том клубуудын анхаарлыг татахад хүргэсэн билээ... Севилягийн зүгээс удаа дараалан ирсэн Челсигийн саналаас татгалзсан бөгөөд Каталончууд татгалзахын аргагүй санал тавьснаар буурь сэлгэх нь тодорхой болсон билээ.... Ингээд Каталаны багтай өнгөрөгч улиралын эхэнд ирж, Севиляг нулистай нүдээр орхижээ...

Энэ магадгүй гайхаад байх зүйл биш ч байж болно.... түүний ирсэн жил Барса клуб хамгийн амжилттай улиралаа үдсэн ба Алвес хэдийн том клубд тоглосон анхны улирал нь байсан ч гарцаагүй түлхүүр тоглогчдын нэг нь байж чадсан билээ...... Түүний чадварлаг хамгаалалт болон довтлогчдыг дамжуулалтаар хангах зэрэг байдлууд нь нь клубын тоглолттой маш сайн нийцэж байлаа... Алвес бол эсрэг хамгаалагчдын хувьд зүгээр л гай зовлон, мөн хэрэв түүний шилдэг дамжуулалт өгч байх үеийн нүдний харцыг ажиглах юм бол өөр ямар хамгаалагчдын нүд иймэрхүү байдаг билээ гэж гайхахад та хүрнэ.... тэр ер нь Бразил байх нь тийм хамаатай хэрэг үү...

Тэр шигшээдээ ердөө 32хон тоглолт хийсэн хэдий ч дэлхийн ямарч багт тэр бол гологдох хэмжээний биш тоглогч юм...... Майкон хэдий сайн тоглогч ч түүний Алвесаас давах чадварлаг гэж би бодохгүй байна.... Дунга түүнийг Дэлхийн аварга эхлэхээс өмнө түүнийг аюултай тоглогч гэдгийг сайн мэдрээсэй билээ

Чамд Алвесийг гайхалтай тоглогч мөн биш эсэхийг танихад тийм ч их хугацаа шаардагдахгүй.... би түүний Эл Классико дээр Мессид хаясан дамжуулалтын үеийн харцыг үргэлж санах болно.... гэвч тэр нь гоол болж чадаагүй... Алвес бол Барсагийн томоохон өмч хөрөнгө бөгөөд бид түүнийг олон жил Камп Ноуд харах болно гэдэгтээ итгэлтэй байна.........

Barcelona Fan Diary
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9209
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Més que un club

Postby Reda » Sat Oct 16, 2010 1:16 pm

Надад энэ нөхрийн 3 жилийн өмнө Севиляд байхдаа Валенсиатай хийсэн тоглолт нь санаанаас гардгүй юм.... тэгэхэд Севиляа цаг дуусах дөхөөд хожих нь тодорхой болж байсан үе.... Вилъя гэж бөөн нээрв.... Алвес тэрнийг хамгаалж байсан чинь араас нь түлхээд 2 уулаа эрчиндээ хажуугийн хашлага мөргөж унаад.... тэгээд Вилъя нээрэвтсэн нөхөр талбай руу алхаад орж байхад Алвес араас нь зэвүүн хорон инээчихсэн дагаад ирж байдын.... уг явдалд Вилъя шатсандаа түлхээд буруу үйлдэл хийгээд нөгөөхөд нь Алвес инээдээ барьж ядаад.....
Одоо 2 улаа л манай клубд тоглож байна даа :-D
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9209
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Més que un club

Postby bazuka » Mon Oct 18, 2010 6:49 pm

bazuka wrote:Пэдрo-n talaar bnuu ?
bazuka
 
Posts: 901
Joined: Thu Jun 26, 2008 12:26 pm
Location: Only 2 second is enough to score... :D

Re: Més que un club

Postby Могжоохон » Fri Feb 11, 2011 7:33 pm

За дараа завтай үедээ уншина аа. Тэмдэглээд авчихъя
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Més que un club

Postby bazuka » Sun Jun 12, 2011 5:01 pm

алвэс+мэсси=goal !!!

bi lav ene jil iimerhvv l dvr zurag xarsan.
bazuka
 
Posts: 901
Joined: Thu Jun 26, 2008 12:26 pm
Location: Only 2 second is enough to score... :D

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests