Més que un club

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: Més que un club

Postby Мөөжө » Mon May 19, 2008 5:09 pm

Manai bag xamgiin goyo tuuxtei bag bxaa! Ronaldinhogiin niitlel unexeer tasarxai boljee! Dinhoog maani Blaugrana umsgultei zodog tailaasai gej muruuddug xun olon bxaa! :-D
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Més que un club

Postby Цэнгүүн » Mon May 19, 2008 5:28 pm

[quote="Munkhjin"]Manai bag xamgiin goyo tuuxtei bag bxaa!

tiim shuu :eek: visca el barca visca catalunya
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Més que un club

Postby poseidon » Fri May 30, 2008 12:10 am

За тааламжгүй 2 улирлыг үдсний эцэст залуухан дасгалжуулагч маань явчихлаа. Сүүлийн 2 улирал юу ч авч чадаагүй болохоос дүрлэгэр бор залуу маань бас л гайхамшигтай дасгалжуулагч байлаа. Бараг бүх тоглолтоороо гайхалтай, уран, гоёмсог хөлбөмбөгийг үзүүлж байсанд нь талархая. :beer

Улирал дуусаад үзэх юм олдохгүй болохлээр Райкаард гэж ер нь хэн байсан талаар жаахан юм орчуулах гээд үзлээ. Алдаа мадгийг нь уучилна биддээ... :D

Хөлбөмбөгч Франк Райкаард

Франклин Эдмундо “Франк” Райкаард нь 1962 оны 9 сарын 30-нд төржээ. Тэрээр Голландын шигшээ багт хагас хамгаалагч болон дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Райкаард АФС Аяакс, Зеал Сарагоса, АС Милан клубүүдэд алба хашиж байсан ба Үндэсний шигшээдээ 73 удаа тоглож, 10 гоал оруулсан.

2008 оны 5 сарын 8-нд алдарт Барсагийн дасгалжуулагчаар ажиллахаа больж байгаагаа албан ёсоор зарлаж, үүрэгт ажлаа Барсагийн Б багийн дасгалжуулагч Жосеф Гуардиолад шилжүүлэн өгчээ.

Түүний ээж нь Голланд, аав нь Африк гаралт Суринам хүн ажээ.

Image
Image

Аяакст – Хамгаалалтын мангас төрлөө

1980 оны 8 сарын 23-нд 17-хон настай Франк хүүг Голландын гайхамшиг Аяакс клубын ерөнхий дасгалжуулагч Лео Бийнхакер үндсэн багтаа элсүүлэн авав. Тэрээр лигийн анхны тоглолтондоо “Самбаатай Бүргэдүүд” (Go Ahead Eagles) хэмээх сүржин нэртэй жижигхэн багийг 2-4 харьцаатай хожиход 3 дахь гоалыг нь оруулж, өөрийгөө жирийн бус тоглогч гэдгээ тунхаглаж эхэлсэн байна.

Франк хүү анхны улиралдаа л Аяаксын нэрийн өмнөөс 23 тоглолтонд оролцов. Энэ улирал Эрэдивизийн аваргаар түүний баг тодорч, улмаар дараагийн улиралд аваргын титмээ нэр төртэй хамгаалан гарлаа.

Райкаард Аяакст яруу алдарт 7 бүтэн 1 хагас улирлыг үдэхдээ төвийн хамгаалагчаар 3 улирал, баруун жигүүрийн хагас хамгаалагчаар 1 улиралд тоглосон. Энэ хугацаанд Голландын лигийн аваргаар 3 удаа, Голландын цомыг 3 удаа хүртлээ. 1986-1987 оны улиралд Социалист Германы Локомотив Лейпциг клубыг 1-0 харьцаагаар хожин Цомтой багуудын цомыг хүртэхэд Аяаксыг түүнгүйгээр төсөөлөшгүй байв. 1987 оны 9 сар хүртэл домогт Иохан Круйффийн удирдлага дор хэнд ч зогсоогдошгүй гайхамшигт 3 улиралыг өнгөрүүлссэн тэрээр Аяакс дахь замналаа төгсгөн Португалийн Спортинг клубтэй гэрээлсэн байна. Гэвч хэтэрхий орой албан ёсоор Спортингтой гэрээ байгуулсан тул Спортингийн нэрийн өмнөөс ямар нэгэн тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Франкийг Испанийн Реал Сарагоса клуб нэн даруй зээлээр авч, өөрийн нэрийн өмнөөс тоглуулсан байна. Сарагосатай өнгөрүүлсэн анхны бөгөөд сүүлийн улирлыг дуусмагц тэрээр Италийн алдарт АС Милантай гэрээ байгуулав.

Россенери – Улаан харуудын ноёрхол

Улаан харуудын эгнээнд өнгөрүүлсэн 5 улирал нь түүнийг домог болгон мөнхжүүлсэн байна. Миланы дасгалжуулагч Арриго Саччи Райкардын тоглолтын үндсэн хэв маяг болох төвийн хамгаалагчийн байрлалыг нь хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч болгож өөрчилсөн нь үр дүнгээ тэр даруй өглөө. Шинэ байрлалдаа тэрээр гайхалтай хурдан дасан зохицож, дэлхийн хэмжээний хамгаалалтын хагас гэж хүлээн зөвшөөрөгджээ.

Голланд эрийн тоглолтын түрэмгий гэмээр идэвхитэй хэв маяг нь ирээдүйн супер од Патрик Виерад гүнзгий нөлөөлсөн гэдэг. :holland

Хөлбөмбөгийн ногоон талбай дээр нутаг нэгт Рууд Гуллит, Марко Ван Бастен нартай мөр зэрэгцэн тоглож, 1989 онд Стеуя Бухарестыг, 1990 онд Бенфикаг ялж, Европын цомыг АС Милан багт 2 жил дараалан авч өглөө.

Франк АС Милан багтай Сери А –д 2 удаа аваргаласан байна.

Франк хэдийгээр тайван дөлгөөн ааш зантай боловч 1990 оны дэлхийн аваргаар Руди Фёллертэй удаа ам муруйж, түүгээр зогсохгүй маш бүдүүлэг авирлажээ. Гэхдээ хэн хэндээ л юм байсан бололтой.Түүнийг “Лама” хэмээн хочлох болсон байна.

Image
Image
Лама бол өмнөд америкийн тэмээн гөрөөсний нэг зүйл бөгөөд буржгар үстэй байдаг нь Франктай эсвэл Рудитэй төстэй ч төстэй юм шиг…. :mrgreen:

Аяакст – Гэртээ тавтай морил Франк!

Италид 5 улирлын гялалзсан амжилтын дараа тэрээр 1993 онд төрөлх Аяакс клубтээ ирлээ. Луй Ван Гаалийн удирдлага дор Райкаард болон Дэнни Блинд нараар хамгаалалтын цөмөө хийсэн Аяакс Эрэдивизийн өрсөлдөөний 2/3-т нь ялалт байгуулан улмаар 1994-1995 оны улиралд Аяакс Голландын аварга шалгаруулах тэмцээнийг ганц ч ялагдалгүйгээр төгсгөж, Европын аваргуудын лигид амжилттай тоглосон байна.

Венийн Эрнст Хаппел стадионд нэгэн цагт өөрийн хүчин зүтгэж байсан АС Миланыг 1-0 харьцаатай хожин Аяакс клуб Аваргуудын лигид түрүүллээ.

Энэ гайхалтай улирал түүний ногоон талбайд тоглох хөлбөмбөгчнөөр өнгөрүүлсэн сүүлийн улирал байв.

Улбар шаруудын эгнээнд

1981 онд Райкаард Голландын шигшээ багт дебютээ хийлээ. 1988 оны Европын аварга шалгаруулах тэмцээний финалд ЗХУ-ын багийг 2-0 харьцаатай хожиход Франк Райкаард, Роналд Коеман нар улбар шаруудын хамгаалалтын цөм нь болсон байна. Тэр улбар шаруудын нэрийн өмнөөс 73 тоглолт хийж 10 гоал оруулжээ.

Улмаар Райкаард Голландын шигшээ багтай 1990, 1994 оны Дэлхийн аварга, 1992 оны Европын аваргад оролцов. 1990 оны дэлхийн аваргаар Баруун Германы Руди Фёллертэй муудалцан улмаар 2-уул талбайгаас хөөгдөж байжээ.


Ямархуу дасгалжуулагч байсныг нь дараа оруулнаа. одоо унтлаа :RD
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby Barcik » Fri May 30, 2008 8:43 am

Nice :eek:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: Més que un club

Postby TJ » Fri May 30, 2008 9:45 am

:eek: :-D
TJ
 

Re: Més que un club

Postby meesh » Fri May 30, 2008 10:04 am

Фёллертой муудалцаж шууд нулимдаг бас овоо гар шүү......Талбай дээрх характер нь ер тийм байсан юм шиг байгаан....
Виера тэгвэл энэ хүнийг дууриасан юм байна байна....
Найс Поси :eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Més que un club

Postby poseidon » Fri May 30, 2008 2:14 pm

Түүнийг дасгалжуулагч Франк Райкаард гэдэг !

Голландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт
Image
Франкийн дасгалжуулагчийн замналаа шууд л улбар шаруудын туслах дасгалжуулагчаар эхлүүлжээ. Зодог тайлаад дөнгөж гуравхан жил болж байгаа 36 настай дасгалжуулагчийн туршлагагүй хүний хувьд Европ төдийгүй дэлхийн хамгийн шилдэг багуудын нэгэнд тооцогддог Голландын шигшээг дасгалжуулна гэдэг бас л ховорхон олдох завшаан байв.

Тухайн үед улбар шаруудын ерөнхий дасгалжуулагчаар өнөө үеийн хамгийн гайхалтай, чадварлаг дасгалжуулагчдын нэг Гуус Хиддинк ажиллаж байжээ. Гуус Франкийг Иохан Нээскэнс, Роналд Коеман нарын хамтаар эргэлзэхгүйгээр өөрийн багтаа орууллаа.

Энэ үед Франк дасгалжуулагчийн хувиар ямар нэг туршлагагүй байсан ч 2000 оны европын аварга шалгаруулах тэмцээнд улбар шарууд түүний зааварчилгаагаар хагас шигшээд хүрсэн байна. Уг тэмцээний туршид туршид Голландууд гайхамшигтай тоглож байсан ч шөвгийн дөрөвт тэд Италичуудад пенальтигаар хожигдсны дараа Франк нэн даруй өөрийн саналаар шигшээтэй байгуулсан гэрээгээ цуцласан байна.


Спарта Роттердамд

2001 – 2002 оны улиралд Эрэдивиз төдийгүй Голландын хамгийн эртний баг болон Роттердамын Спарта клубтэй гарээ байгууллаа. Райкаардын клуб атмосферийн хувьд гайхалтай сэтгэл татам байсан ч баг нь өөрөө санхүүгийн чадавхиар муухан байв. Ердөө 11 мянгахан хүний суудалтай стадионтой баг, дундаж үзэгчдийн тоо нь 9700 !!!

Гэвч тэрээр анхны улиралдаа л бүтэлгүйтэж, Роттердамын түүхэнд анх удаа Эрэдивизээс багийг нь мулталсан анхны дасгалжуулагч болсон байна. Энэ нь түүнийг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр аргагүйд хүргэсэн байна.

Каталоны нэр төрийг дахин мандуулагч

Франк Роттердамыг амжилтгүй удирдсны дараа Барсаг дамгалжуулахаар болов. 2003-2004 оны улиралд Барсагийн захирлуудын зөвлөлийн шинэ ерөнхийлөгчөөр Лапорта сонгогдсон бөгөөд клубын тогтворгүй амжилтыг сайжруулах хүн нь Ф.Райкаард гэж үзжээ.
Ф.Райкаардыг ирэхэд клуб шинэ уур амьсгал, шинэ орчинтой болж байсан бөгөөд Лапортагийн хүсэлтээр багт авчрах хамгийн эхний тоглогч нь Английн шигшээгийн хагас хамгаалагч Дэвид Бекхэм байсан боловч багийн фэнүүд үүнд нь төдийлөн дуртай биш байв. Ф.Райкаард багт нэгдмэгцээ л шинэ суперстар РОНАЛДИНЬО-г Барсад элсүүлэн, шинэ мянган эхлээд гол өрсөлдөгч Реал Мадридыг хожиж, багийг хүссэн амжилтанд нь хүргэж чадахгүй байсан хөгшин од тоглогчдыг сольж, эрс шинэчлэлийг эхлүүллээ.

Роналдиньо нь Барсагийн хувьд Безхэмийн дараа орохуйц 2 дахь сонголт байсан бөгөөд 1999 оноос хойш аваагүй байсан лигийн аваргыг авчрах түлхүүр тоглогчоо болгосон нь нүдээ олсон хэрэг байв.

2003 оны 12 сард түүнийг Реал Мадрид клубэд хожигдоход багийн фенүүд түүнийг халахыг шаардаж, захирлуудын зөвлөлд хандаж байсан нь Ф.Райкаардын хувьд эхний улирал ямар хэцүү дарамттай байсны нэг илрэл билээ. Гэвч энэ улиралд Барагийн хүчин чадал цаг мөчөөр хэмжигдэхүйцээр сайжирсаар байв. Улирлын эхэнд релегэйшн зооноос нэгхэн онооны дээр байсан баг улирлын төгсгөлд дэд аваргын зэрэгт хүрлээ. Дараагийн улирал эхлэхэд хуучны хамгаалалтанд суурилсан баг үгүй болж, түүний оронд шинэ эрч хүч бүхий залуу од Роналдиньог гол баганаа болгосон Дэку, Самуэл Этүү, Рафаэл Маркес ба Эдмилсон нарыг шинээр багтаасан гайхалтай баг бүрдсэн байна. Энэхүү баг нь Ф.Райкаардыг гуйвашгүй дэмжигч, ерөнхийлөгч Лапортагийн хүчин зүтгэлийн үр дүн байв. Энэ баг дараагийн 2 улирал Ла лигийн аварга болж, хамгийн гол ривал Реал мадридыг талбайд нь 2 ч удаа хожсон байна.

Ф. Райкаард нь Реал клубыг талбайд нь 2 удаа хожсон Барсагийн түүхэн дэх хамгийн анхны дасгалжуулагч болон мөнхөрчээ. Түүний энэ амжилтыг Иохан Круйфф, Луй Ван Гаал, Луйс Арагонес гэх мэт алдар суутнуудын аль ч биелүүлж чадаагүй юм. Райкаардын нэг онцлог нь баг нь гялалзсан амжилтыг үзүүлж байсан ч талбайн гадна, талбай дээр ч дэмий олон үг хэлдэггүй, үг дуу цөөнтэй ч фэнүүдийн алга ташилтыг хамгийн их хүртсэн хайртай дасгалжуулагч байсанд оршдог.

Тэрээр 2005 оны УЕФА-ийн шилдэгийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон билээ. 2006 оны Аваргуудын лигийн финалд Арсенал клубт 1-0 харьцаатай хожигдож байхдаа сүүлийн хоёр сэлгээгээ Хенрик Ларссон, Жулиано Беллети нараар хийсэн нь гайхамшигтай сонголт болж, дараалан 2 гоал хийн түрүүлснийг хүн бүхэн санаж байгаа буй за. Үүний үр дүнд Мигуэл Мунез, Жиованни Трапаттони, Иохан Круйфф ба Карло Анчеолтти нарын дараачаар Аваргуудын лигид тоглогчийн хувиар болон дасгалжуулагчийн хувиар түрүүлсэн 5 дахь түүхэн хүнээр Франк Райкаард тодорлоо.

Гэвч түүнийг сүүлийн 2 улиралд нэг ч цом авч чадаагүй нь багийн дасгалжуулагчийн үүргээс чөлөөлөгдөхөд хүргэсэн байна. 2008 оны 5 сарын 8-нд Реал Мадридын талбай дээр 4-1 харьцаатай хожигдсон нь Лапортагийн сүүлчийн тэвчээрийг барж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг зарлахад хүргэжээ. Хэдийгээр түүнийг ажлаас нь халж, оронд нь Жосеф Гуардиолаг томилсон ч Лапорта нэгэнтээ “…Ф.Райкаард бол түүхийг бүтээгч бөгөөд Барселон клуб дэх түүний өнгөрүүлсэн мөч бүхэн алдар гавъяагаар дурсагдах болно…” хэмээн дуу алдсан гэдэг.

Түүний дараагийн баг нь өөрийн дасгалжуулагч А.Грантыг халсан Челси клуб байж болохыг өөрөө дурьдсан байна.

Дасгалжуулагчийн философи, хэв маяг

Дасгалжуулагчийн хувь Райкаард нь довтлох арга барилыг эрхэмлэдэг онцлогтой онцгой арга барилтай байв. Энэ арга барилаа тэрээр тоглолт бүртээ ялах ба үзэгчидэд тааламжтай байлгах хос зорилготой хэрэгжүүлдэг байна.

Үүнийг хэрэгжүүлэхдээ өөрийн нутаг нэгт Ринус Микелс ба Иохан Круйффийн хэв маягийн уламжлан хөгжүүлжээ. Ринус Микелс нь Райкаард болон Круйффийн аль алинийг нь Голландын шигшээ багт байхад нь дасгалжуулж байжээ. Хэдийгээр Райкаард хуучны тактик, хэв маягийн даган дууриаж, шууд хуулбарладаггүй байсан ба орчин цагийн хөлбөмбөгийн үзэлд баримтлалд итгэдэг байв. Тэрээр нэгэнтээ:
“… Өнгөрсөн үеэс чи маш их зүйлийг олж авна. Гэвч хэрвээ чи дасгалжуулагч болж, ямар нэгэн зүйлийг өөрийн гараар хийж байгаа бол чи өөрийн оюун санаагаараа тоглолтын хэв маягаа бий болгох ёстой. Чамайг хэн нэгнээс хуулбарлаж чадахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Олон олон жилийн өмнөх аугаа дасгалжуулагч нарын гайхалтай шийдлүүдийг хуулбарлах нь өнөөдөр тийм ч амжилттай үр дүнд хүргэнэ гэж би итгэхгүй байна…” хэмээсэн байдаг.

Тэрээр тоглолтын үеэр ч, бэлтгэл дээр ч, талбайн гадна ч ихэвчлэн нэг л хэвийн дөлгөөхөн төрхтэй байж чаддаг байв. Түүнийг Барсад ажиллаж байх үеийн тактик, хэв маяг нь довтолгоонд чиглэсэн хөлбөмбөгийн хамгийн сайн үлгэр жишээ болж байжээ. Ялангуяа 2004-2005 оны улирал, 2005-2006 оны улиралд 4-1-2-2-1 хэлбэрийг ашиглаж байсан нь гайхалтай үр дүнгээ өгснийг бүгд тодхон санаж байгаа бизээ. Энэ хэлбэр нь довтолгооны үед хагас хамгаалагч нар болон довтлогч нар хоорондоо маш сайн ойлголцож, өөрийн ур чадвараа бүрэн гаргаж, бүтээлчээр тоглоход маш тустай байв. Уг байрлалын 4 хамгаалагч нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байсан ба тоглолтын үед хагас хамгаалагч нарын олон удаагийн довтолгоонд идэвхитэй оролцох үед тэдний байрлалыг сайтар анзаарч зохих байрлалаа эзэлдэг ажээ. Баг ерөнхийдөө эсрэг талынхаа талбайд тоглолтыг өрнүүлж, талбайд нь шахан дарамтласны үр дүнд эсрэг талын хамгаалалтын алдааг ашиглан сөрөг довтолгоогоор гоалдах хэв маягтай тоглодог байна.

Хувь хүнийг удирдах, идэвхижүүлэх арга барилынхаа хувьд Райкаард “оддын систем”-ийг эрс эсэргүүцэж, хүн бүр багийн үнэ цэнэтэй гишүүн учир ижил эрхтэй байна гэж үздэг байна.


Eрөнхийдөө ямархуу хүн байсан талаар бага зэрэг орууллаа. Эгэл нэгэн биш байсан гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй билээ. :gold
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby orangeman » Fri May 30, 2008 2:58 pm

Гайхалтай Поси :eek:
thanks
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby poseidon » Fri May 30, 2008 7:32 pm

Жозеп Гуардиола
Жозеп Гуардиола И Сала нь Пэп Гуардиола нэрээрээ алдаршсан Испанийн шилдэг хагас хамгаалагч бөгөөд одоогоор дасгалжуулагчийн ажлыг эрхэлж байна. Тэрээр өөрийн хөлбөмбөгчний замналынхаа ихэнх хэсгийг Барсагийн төлөө зориулсан ба Итали, Мексик, Катарт тоглож байв.
Image
Image
Үндэсний шигшээ багийн хувьд Испани, Каталоны шигшээгийн аль алиных нь нэрийн өмнөөс хүч үзэж байжээ. Тэрээр зодог тайлсныхаа дараахнаас эхлэн дасгалжуулагчийн ажлыг хийсэн байна. 2008 оны 5 сарын 8-нд Барселон клубын ерөнхийлөгч Жоан Лапорта нэгдүгээр багийн дасгалжуулагч Ф.Райкаардыг залгамжлагч нь Пэп Гуардиола хэмээн зарласан байна.

Клубын замнал

Барселоны хагас хамгаалагч

Гуардиола бол педрера Барселонистагийн бүтээгдэхүүн бөгөөд хүүхэд байхдаа Гимнастик де Манреса ба Барселона Б багт тоглож байжээ. Тэрээр 1990-2001 оны хооронд Барселоны нэрийн өмнөөс 379 тоглолтонд оролцсны 263 нь Ла лигийн тоглолт байв.
1990 оны 12 сарын 16-нд Гуардиола Ла лигийн дебютээ Кадиз багийн эсрэг хийж, баг нь 2-0 харьцаатай ялсан байна Тэрээр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглож байсан бөгөөд Иохан Круйффийн голчлон баск болон гадаад тоглогчдоос бүрдсэн мөрөөдлийн багт эх нутгийнхаа төлөөлөл болоод зогсохгүй, түлхүүр тоглогчийн үүрэг гүйцэтгэж байв.
Барсатай байсан хугацаандаа тэрээр фэнүүдийнхээ хамгийн хайртай тоглогчийн нэг байсан бөгөөд 1992 оны Европын цомын аварга, Ла лигийн 6 удаагийн аварга болоход түүний хувь нэмэр маш их байсныг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байна. 1997 онд Хосе Мари Бакерог залгамжлан багийн ахлагчийн туузыг зүүх болжээ. Гэвч үүнээс нэг их удалгүй шөрмөс нь гэмтэж жил гаруй талбай дээр гарч чадаагүй гэдэг.

2001 оны 6 сарын 17-нд Гуардиола Барселон багийн төлөө хийсэн сүүлчийн тоглолтондоо оролцож, уг тоглолтонд баг нь Валенси клубыг 3-1 харьцаатайгаар хожсон байна.

Image

Сери А-д - Сэргээш


2001 онд Гуардиола Барсаг орхин Италийг зориж, Брешиа, Рома багуудад тоглох болов. Италид тэр төдийлөн таатай байсангүй. Сэргээшийн төрлийн нандролон хэмээх бодис хэрэглэсэн хэмээн 4 сараар тоглох эрхээ хасуулав. Гэвч яг хэрэглэсэн эсэх нь баттай нотлогдоогүй байсаар 6 жилийн дараа түүнийг цагаатгасан байна.

Дорадес де Синалоад – Зодог тайлах болсон нь

Италид олигтой амжилт үзүүлээгүй түүнийг 2006 онд Мексикийн нэгэн клуб өөртөө элсүүлж авсан байна. Гэвч тэрээр уг багийн төлөө 6 сарын дараанаас л тоглож эхэлсэн байна. Гэвч түүний шинэ баг Мексикийн Примера А дивизионоос мултарч доош унасан тул тэрээр зодог тайлахаар шийдсэн ажээ.


Үндэсний шигшээ багт

Испанийн шигшээд


1992 оны Барселоны зуны олимпод 21 настай Гуардиолагийн ахалсан Испанийн шигшээ баг түрүүллээ. Тэрээр 1992-2001 оны хооронд Испанийн шигшээ багт дуудагдаж байсан бөгөөд нийт 47 тоглолтод оролцож, 5 гоалаар эсрэг багийнхаа хаалгыг мялаажээ.

Испанийн шигшээд хийсэн анхны тоглолтоо Ирландын шигшээгийн эсрэг 1992 оны 10 сарын 14-нд хийсэн. 1994 оны Дэлхийн аваргаар тэр Испанийн шигшээгийн бүх тоглолтуудад оролцож байсан бол 1996 оны Европын аваргын тэмцээнд түүнийг дуудсангүй. Харин 1998 оны дэлхийн аваргын үеэр тэр гэмтэлтэй байсан тул бас оролцсонгүй.

Хэд хэдлэн чухал тэмцээнийг өнжсний дараа 2000 оны Европын аваргад улсаа төлөөлөн оролцохоор болсон байна. Түүний Испаний шигшээд хийсэн хамгийн сүүлийн тоглолт нь 2001 оны 11 сарын 14-нд болсон бөгөөд уг нөхөрсөг тоглолтонд Испаничууд Мексикийн шигшээг 1-0 харьцаатай буулган авсан ажээ.

Каталоны шигшээд

Гуардиола Каталоны хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хамгийн гол тоглогч байсан бөгөөд 1995 – 2005 оны хооронд Каталоны нэрийн өмнөөс 7 тоглолтонд оролцож байжээ.

Дасгалжуулагчийн замнал – Алдарт хүрэх шинэ орон зай

2007 оны 6 сарын 21-нд Пэп Гуардиола Барселон Б багийн дасгалжуулагчаар тохоон томилогдов. Түүний удирдлага дор Барселон Б баг Терсера дивизионоос шалгаран Сегуда Б –ийн плей офф-ийн шатанд шалгарчээ. Үүний дараа тэрээр Барселоны нэгдүгээр багийг 2008-2009 оны улиралд дасгалжуулахаар болоод байгаа билээ.


Шинэчлэл, шинэ ялалтуудыг авчирна гэдэгт эргэлзэх хэрэггүй байх. Зөвхөн :gold
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby Цэнгүүн » Fri May 30, 2008 9:07 pm

poseidon gaihaltai bayrlalaa :eek: :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Més que un club

Postby kayo » Fri May 30, 2008 10:03 pm

Raikaard :gold
poseidon gaihaltai, :-D
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Més que un club

Postby a_odko » Sat May 31, 2008 12:55 am

Пози... :-D
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Més que un club

Postby Мөөжө » Sat May 31, 2008 10:25 am

Rijkaard :D :-D :-D :gold
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Més que un club

Postby poseidon » Thu Sep 25, 2008 2:47 pm

Шави Эрнандес


[img][img]http://img.dailymail.co.uk/i/pix/2008/03_01/barcelonaR_468x344.jpg[/img][/img]
Хавиер Эрнандес Креус буюу Шави нэрээрээ алдаршсан Испанийн үндэсний шигшээ болон Барселон багийн төвийн болон хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч нь Испанийн Каталан мужийн Террасса хотод 1980 оны нэгдүгээр сарын 25-нд төржээ. Тэрээр Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 63 тоглолтонд оролцоод байна. Шави эх орныхоо нэрийн өмнөөс 2000 оны зуны олимп, 2002, 2006 оны Дэлхийн аварга, 2004, 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, ЕВРО 2008 тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдэж байв.

Клубын замнал

Шави нь Барсагийн өсвөр үеийн хөлбөмбөгчдийг бэлтгэх тогтолцооны бүтээгдэхүүн бөгөөд хөлбөмбөгчин болсноосоо хойш буюу 11 настайгаасаа Камп Ноугийн ногоон талбайд тоглох болж, Барселон багт зүтгэж байгаа юм. Тэрээр хүүхдийн баг болон нөөц багуудад тоглож байхдаа маш хурдан сайжирч, Хорди Гонзалвогийн “Барселона Б” багийг Сегунда дивизионд дэвшихэд түлхүүр тоглогч нь болсон байна.
Нэгдүгээр багт хийсэн дебют тоглолт нь 1998 оны наймдугаар сарын 18-нд болсон Супер цомын финалын тоглолт байсан бөгөөд Маллорка багт гоалдаж байв. Дасгалжуулагч Луй Ван Гаалийг лигийн аварга болоход өдрөөс өдөрт ур чадвар нь өсөн нэмэгдэж байгаа Шави түлхүүр тоглогч нь болсон байна.
Тэрээр ихэвчлэн төвийн хагас хамгаалагчаар тоглодог байсан ба хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглож чаддаг байв. Шавиг Жозеф Гуардиолагийн залгамжлагч хэмээн нэрлэдэг байв. Барселон баг 2004-2005 оны улиралд лигийн аварга болсноос хойш Шави багийн дэд-ахлагч болов.
Шави 2010 он хүртэл Барсатай гэрээ байгуулж, бусад багууд түүнийг худалдан авахыг хүсвэл 100 сая паунд төлөх гэрээ байгуулжээ.
Тэрээр Барселон багийн төлөө тоглох 10 дахь улиралаа эхлүүлээд байгаа бөгөөд Каталаны нэр төр багт 421 тоглолт хийсэн нь багийн түүхэнд гуравт орох амжилт юм.
Энэ хугацаанд Барселон багийн нэрийн өмнөөс Ла лигид 26 гоал оруулаад байгаа юм.


Шигшээ багт


Шави Испани улсын нэрийн өмнөөс 2000 оны арваннэгдүгээр сарын 15-нд Голландын шигшээ багийн эсрэг анхны тоглолтоо хийснээс хойш Испанийн шигшээ багт түүний орон зай баттай бий болжээ. Өвдөгний шөрмөсөө гэмтээсэн Шави Дэлхийн аваргын тэмцээнийг өнжихөөс аргагүйд хүрээд байсан ч Луйс Арагонес өөрийн багтаа багтаажээ.
Түүний шигшээ багт үзүүлэх ач холбогдлыг хэрхэн үнэлж байсан тухайгаа Арагонес нэгэнтээ “Шавиг авч явах нь аз туршиж байгаагаас ялгаагүй хэмээн ярьж байгаа хүмүүст би Шавиг гэрт нь үлдээх нь бидэнд бүр их эрсдлийг авчирна гэж хэлж байлаа.” гэж хэмээн өгүүлж байв. Шави Украйнтай хийсэн анхны тоглолтонд оролцсноор үл барам уг тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсан бөгөөд уг дэлхийн аваргад Испаничуудын бүх тоглолтод оролцсон байна.
Евро 2008 тэмцээний турш Шави Испанийн шигшээгийн амин сүнс нь болж байв. Уг тэмцээнд Барселон багт хамтран зүтгэдэг Андрес Иниестагийн хамтаар төвийн хагас хамгаалалтын шугамыг бүрэлдүүлж, хамгаалалт болон довтолгооны шугамыг хооронд холбон, эсрэг талдаа аюул тарихуйц дамжуулалтыг довтлогч нартаа гаргаж байв. Тэрээр хагас шигшээд Оросын эсрэг тоглож, анхны гоалаа хийж, шигшээ тоглолтонд Фернандо Торресийн оруулсан хожлын гоалын эхлэлийг тавьжээ.
Шавиг УЕФА-аас тус тэмцээний шилдэгийн шилдэг тоглогчоор нэрлэсэн билээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглохдоо 8 гоал оруулаад байна. /Спортингийн гоал ороогүй :mrgreen: /


БАРСЕЛОН багийн бүрэлдэхүүнд багтан:-
Ла лигийн аварга: 1998-1999, 2004-2005, 2005-2006
УЕФА Аваргуудын лиги: 2005-2006
Испанийн Супер цом: 2005-2006, 2006-2007

Испанийн шигшээгийн нэрийн өмнөөс:-
ФИФА Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга: 1999
Сиднейн Олимпийн тоглолтын мөнгөн медаль: 2000
УЕФА Европын аварга: 2008


Хувь тоглогчийнхоо хувьд:-

Ла лигийн 2004-2005 оны шилдэг Испани тоглогч
УЕФА-ЕВРО 2008 тэмцээний шилдэг тоглогч
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby poseidon » Thu Sep 25, 2008 3:05 pm

энэ сэдвийг наачих
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Més que un club

Postby kayo » Thu Sep 25, 2008 3:34 pm

Хави ч одоо манай гол тархи л даа
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Més que un club

Postby Цэнгүүн » Thu Sep 25, 2008 5:15 pm

saihan bichjee :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Més que un club

Postby TJ » Thu Sep 25, 2008 5:25 pm

Поси :eek:
TJ
 

Re: Més que un club

Postby Lucifer » Sat Sep 27, 2008 10:11 pm

Гоё бичсэн байна, Маш их цаг зав бас сэтгэл гаргажээ. Баярлалаа.
Реалынхны гоочлоод байгаа Виктор Валдесыгаа өмөөрвөл ямар вэ.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Més que un club

Postby Lucifer » Sat Sep 27, 2008 10:48 pm

Виктор Валдез нь 1982 оны 1-р сарын 14-нд Каталонд төржээ. Тэрээр манай залуучуудын багаас 2002 улиралд 1-р баг руу орсон билээ. Түүний Барсатай байгуулсан гэрээ нь 2010 он хүртэл үргэлжлэнэ.
Түүний карьерийн эхлэл Аргентини хаалгач Бонаногийн орлогчоор эхэлсэн ба тун удалгүй Радомир Антич дасгалжуулагчаар ирсэний дараа түүнийг үндсэн бүрэлдэхүүнд гаргах болжээ.
2003-04 улиралд үндсэн бүрэлдэхүүнд баттай багтсан ба 2005 онд 6 жилийн дараа Ла Лигийн аврага болоход багтаа чухал үүрэг гүйцэтгэсэн ба шилдэг хаалгачийн шагнал болох Заморагийн Цомыг хүртсэн.
За мэдээж 2005-06 улиралд СЛ, Ла Лиги дээр давхар цохилт хийхэд Барсад үнэлж баршгүй гавъяа байгуулж Парист болсон СЛ-ийн финалд Анригийн 2 аюултай цохилтыг хаасан билээ. Тэр жил харамсалтай нь Заморагийн цом Пинтод очсон.
2007 оны 6-р сарын 17-нд Ла Лигийн сүүлчийн тойрогт Валдез домогт Андони Зубизарретагийн рекордыг давтсан. Энэ дээд амжилт нь улиралын 38 тоглолтонд гараанд бас сэлгэлгүйгээр бүтэн тоглох байсан юм. Харамсалтай нь тэр тоглолтонд Расингийг 2-0 хожиж бүр Гарайгийн торгуулийн цохилтыг хаасан боловч новшийн Реалд аврагын цолоо алдсан.
Валдез Барсад СЛ-д хамгийн удаан буюу 466 минутанд хаалгандаа бөмбөг алдаагүй гэсэн үзүүлэлтээр мөн дээд амжилт тогтоосон.
2008 оны 4-р сарын 1-нд Барсагийн хаалгыг 250 дахь удаагаа манасан билээ.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Més que un club

Postby orangeman » Mon Sep 29, 2008 12:29 am

poseidon wrote:энэ сэдвийг наачих


Тэгээч энийг наачихаач АДМИНУУДАА....
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Més que un club

Postby Barcik » Tue Sep 30, 2008 12:35 pm

Сайхан сэдэв болжээ... Үргэлжлүүлээд байгаарай.

:eek:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: Més que un club

Postby Ortiz » Thu Oct 30, 2008 10:12 pm

Үнэхээр сайхан болжээ!!!
Poseidon баярлалаа!!! :-D
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: Més que un club

Postby Ortiz » Thu Oct 30, 2008 10:13 pm

orangeman wrote:
poseidon wrote:энэ сэдвийг наачих


Тэгээч энийг наачихаач АДМИНУУДАА....

Наахгүй байхын аргагүй сэдэв байна тэ атмануудаа!! :mrgreen:
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: Més que un club

Postby poseidon » Thu Oct 30, 2008 11:30 pm

Хосоог дарамталж байгаад наалгуулав. :RD

Муу одко хөдлөхгүйм байна.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests