Page 39 of 69

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Fri Sep 02, 2022 11:43 am
by Cule
Энэ жилийн наймааны цонхоор сүпер ажиллалаа. Мэтью Алимени лаг юмаа.

Рафинья, Күндэ, Лева 3г авахад 153 саяыг зарцуулж, Кесси, Кристенсен, Беллерин + Алонсог үнэгүй дарсан. Дэмбэлэгийн гэрээ дууссан ч шинээр аятайхан гэрээ байгуулсан бас.

Ауба 13, Мингеза 3, Тринкаогийн зээлээс 3 саяыг олсым байна. Яахав өвөл Коуг 20д зарсан гэхээр энэ жилийн баланс -114 хавьцаа юм уу даа.

Гол нь цэвэрлэгээ үнэхээр сайхан боллоо хаха.

Лүүк, Адама зээллэгээс буцсан
Умтити, Лэнглэт, Дэст, Нико, Колладо, Абдэг зээлээр явуулсан
Пүүч, Братвайт, Нето, Алвэс, Моусса Ваги, Рэй Манажийг үнэгүй явуулсан.

Зиа тэгээд жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй хүчтэй бүрэлдэхүүнтэй л боллоо.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Fri Sep 02, 2022 1:58 pm
by Цоомоо
Ауба үнэгүй ирээд гялалзтал тоглоод, нэг дээрэмдүүлж зодуулж аваад, 15 сая кэш, Алонсо болоод явлаа даа хөөрхий.
Дараагийн кареерт нь амжилт хүсье.
Алба Интер лүү явахгүй гээд үлдсэн байна.
Альбаг явуулаад Балде, Алонсо 2-т тэр жигүүрийг хариуцуулах гэсэн байх уг нь.
Альбатай тэр гэрээг сунгаж байхад нь л би хэлж байсан, арай л өндөр цалингаар олон жил сунгаж байна даа гээд.
Заменгүй 10 жил тоглосон, мундаг л даа уг нь ч.
Гэхдээ яг энэ цалингийн хямрал Пике, Буси, Альба 3-ын гэрээний л үр дагавар юм даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Fri Sep 02, 2022 8:53 pm
by Ortiz
Раяотой тоглодог тоглолтон дээр Алба Чавигийн уурыг барсан юм шиг байна. Урагш орчоод буцаад хамгаалалтандаа шилжихдээ хөлөө зөөгөөд пээдийгэд байсын бишүү. Аргагүй нас ч бие хаа ч яваад, хожих бүхнээ хожоод өлсөглөн фрэш Балдэ нтрийн хажууд одоо ер нь худлаа болж байх шиг байна.

Пикэ улирал эхэлсэнээс хойш нэг минут ч тоглосонгүй.

Анх Чави ирэхэд өмнө нь цуг тоглож байсан багийн мундгуудыг зоригтой шийдвэр гаргаж мэрит бэйсд гараа нтр гааргаж чаадах уу, тийм персоналити нтр байгаа юу бас нөгөө хэд нь хүндлэх үү ойшоохуу гээд гол санаа зовоосон асуудал байсан. Тэгтэл энэ улирал Пикэг шийдэмгий суулгаад бас сая Алба дээр би босс шүү гэдэгээ багт мэдрүүлж л байх шиг байна.

Ийм багтаай болсон одоо ёстой Трипл нтр гусна гэж дайрна биздэ :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sun Sep 04, 2022 4:52 am
by Cule
0-3

Янзын байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sun Sep 04, 2022 4:54 am
by Өсөхбаяр
жаахан айж байсан ч Севиляг талбайд нь хөнгөхөн хожчихлоо.. эднийх ер нь тааруухан байгаам байна.. Габиг гүйж яваад унахаар нь айлаа. ашгүй гайгүй тоглосоор дуусгалаа. Лева гоолдсоор л

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sun Sep 04, 2022 4:57 am
by poseidon
Күндэ минь гялалзаж байнаа... гоё байна. Яасан ч тайван юм, ямар ч найдвартай юм..

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 10:38 am
by Цоомоо
Кунде бол өөр байна шүү.
Гавигийн нэхэлт, прессинг ч мундаг юм аа.
Довтолгооны санаачлага нь сайн биш ч хамгаалалтын оролцоо нь үнэхээр лаг байна.
Гэхдээ зөвхөн 2 жигүүрээс момент үүсгэх байдлаар бол хэцүү л дээ, ялангуяа топ багийн эсрэг.
Буси - Чави - Иньеста 3 гараад, хэн нь ч тийм гүйлтийн тэсвэр, хамгаалалтын чадвар сайн байгаагүй ч ямар ч багийг дундаа идэж уудаг байсан.
Барса нэгэнт л 4-3-3 гэж байгаа бол хагасууд боломжууд үүсгэх, гоё пассууд өгөх хэрэгтэй л харагдаад байгаа.
Бернардо Силва гээд байсан нь ч тэрэнтэй холбоотой байх.

За гэхдээ өнөөдрийн нөхцөлд бол багийн ростер, сэтгэлзүй, тоглолт аль аль нь шал өөр л болж ирж байна.
Дажгүй сайн гэж хэлэхээр байна шүү, Чави одоогоор бол.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 11:00 am
by Reda
Өнгөрсөн улирал тааруу бүрэлдэхүүнтэй хэрнээ лигт 2-т орсон, энэ жил бүрэлдэхүүн их сайжирсан учраас лигээ авч байж л амжилттай бна гэж харах бх даа. Сл-т бас сити л гэхээс Байерн Лив ер нь суларсан бх шүү, бас олон жил л топ формтой явсан одоо болж бгаа бх аа, тэхээр СЛ бас авчуул авчихмаар л жил бгаан.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 11:15 am
by Цоомоо
Топ хэмжээнд удаан тоглочихсон багууд сэтгэл зүй, характер шал өөр байгаа, Сити, Ливерпуль, Байерн, Реал гээд. ПСЖ, Челси бас эд нартай л үзнэ гэж байгаа.
Энэ хэдийн араас л нэрлэгдэнэ, хэцүү хэцүү.

Гэснээс Фигу кино үзсэн үү.
Өөрөө бол нэлээн л айж байсан байна лээ шүү хэхэ.
Гаспар бол 60 саяыг төлөөд авах баг байхгүй, тэгээд төлчих юм бол та 2-т бизнес класс захиалж өгье нтр гээд бас л.
Сүүлийн 20-25 жилийн хамгийн миа ерөнхийлөгч байсан даа, хөөрхий.
Одоо гэхдээ Барто бас орох байх, өрөнд оруулсан гээд.
Тэр би явахгүй ээ гэж хэлж байх үедээ угаасаа гэрээ байгуулчихсан байсан гээд ярианы ч учир гарч байна лээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 11:22 am
by kayo
Севийяа муу байгаа, баахан солио холио хийчихсэн өнгөрсөн жилийх шиг гоё формоо алдчихсан, эхний 4н тоглолтоос ганцхан оноотой. Гэхдээ л манай эсрэг эвгүй тоглодог баг, тоглолт эхлээд хэд хэд сөрөг явсан нь эвгүй байсан шүү, азаар отон болоод байснаас биш нэг отон биш таарвал эвгүйтэхээр сөргүүд хэд явсан, тэгээд л суучихсан даа.

Гави үнэхээр мундаг байгаа, ФДЁ-г суулгаад байгаа шалтгаан ерөөсөө л энэ, 11-н удаа айлын бөмбөг тасалсан гэж, айлын дунд шугамыг бол үнэн зовоож байгаа, бөмбөгний төлөө тэмцэж байгаа нь надад Рүүнийг санагдуулаад байгаа, шууд такл хийхгүй ч дайрсаар байгаад бөмбөгийг нь булаагаад байгаа, хэнтэй ч хамаагүй үзээд, агаарт намхан ч гэсэн өндөр хүнтэй үзэлцээд, тийм нэг эвгүй шартай бацаан, бөмбөгний төлөө юү ч хийхээс буцахгүй. Дөнгөж 18-тай хүүхэд, өшөө илүү өсөх байхоо, шийдвэр гаргалт, довтолгоо энэ тэр нь сайжирах биз. Дараа жил Бусиг орлох хүн нь Нико, ФДЁ биш Гави байж магадгүй л юм.

Дунд Буси араас найруулаад, бөмбөг бариад, Гави хар ажил хийгээд, Педри найруулга хийгээд гоё л таарсан харагдаад байна, довтолгоо дэмжих тал дээр бол харин ФДЁ илүү харагдаад байгаа, ялангуяа ард айл прессинг хийгээд бөмбөг урагш явахгүй байхад нөхөр араас тууж ороод бөмбөг дамжуулаад байгаа. Одоо Бусиг тоглолт болгонд тоглуулахгүй ФДЁ-г өшөө илүү Бусигийн байрлал дээр тоглуулмаар байгаам даа.

Хамгаалалт энэ жил гоё байна, эхний 4н тоглолтонд ганцхан гоол алдсан, өнгөрсөн жил тоглолт болгонд 1 гоол алдаж, 2 цохилт болгоны нэгийг шауу алдаж байсан Штеген ч өөрийгөө буцааж олоод байна, эхний Ракийн өлгөсөн цохилтыг бас гоё хаасан шүү, нөхөр ч хэлсэн байсан, энэ жил хамгаалалтын систем өөрчлөгдсөн, миний форм ч сайн байгаа, өнгөрсөн жилээс илт өөр байна гэж. Күндэ ч гоё юмаа, хамгаалалт довтолгоо аль алиндаа сайн.

Эрик мэргэжлийн түвшинд анхны гоолоо хийлээ гэнэ, ккк. Уг нь багадаа үеийхэн дундаа их өндөр, мөргөж гоолддог байсан, тэрнээс хойш өсөлт нь зогсоод ганц ч гоолдоогүй явсан юм байна л даа. Маше манайд байхдаа ганц ч гоолдоогүй, бүүр сүүлд Мэсси пеналт өгж байж нэг гоолдож билээ.

Одоо СЛ эхлэнэ, ротэшин хийнэ л гэнэ, хийхгүй бол нөгөө замены хэд нь формгүй боллоо. Кесси, ФДЁ, Кристэнсэнг гараанд хармаар байхын, гаргах байгаа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 12:30 pm
by Cule
Цоомоо wrote:Топ хэмжээнд удаан тоглочихсон багууд сэтгэл зүй, характер шал өөр байгаа, Сити, Ливерпуль, Байерн, Реал гээд. ПСЖ, Челси бас эд нартай л үзнэ гэж байгаа.
Энэ хэдийн араас л нэрлэгдэнэ, хэцүү хэцүү.

Гэснээс Фигу кино үзсэн үү.
Өөрөө бол нэлээн л айж байсан байна лээ шүү хэхэ.
Гаспар бол 60 саяыг төлөөд авах баг байхгүй, тэгээд төлчих юм бол та 2-т бизнес класс захиалж өгье нтр гээд бас л.
Сүүлийн 20-25 жилийн хамгийн миа ерөнхийлөгч байсан даа, хөөрхий.
Одоо гэхдээ Барто бас орох байх, өрөнд оруулсан гээд.
Тэр би явахгүй ээ гэж хэлж байх үедээ угаасаа гэрээ байгуулчихсан байсан гээд ярианы ч учир гарч байна лээ.


Энэ киног үзсэн. Том мөнгөн дүнтэй, олон хүн оролцсон нарийн төвөгтэй операци. Спойлдоод яахав одоо хаха.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 1:12 pm
by El Payaso
Яаг Барсагийн хамгийн чадваргүй Еөк нь Реалын хамгийн лаг Еөктэй тулж таараад л баралгүй алдсан санагдсан. Төгсгөлд Гасарын хэлдэг гунигтай. Би хувь хүнийх нь хувьд Перезийг хүндэлдэг. Гэхдээ Реалын Еөк гэдгээр нь үзэн яддаг. Тэр одоо ч гсн ажлаа хийж бна. Би гэтэл Барсагийн түүхэн дэх хамгийн муу еөк гээд ккк. Гол нь Фигог зарсан мөнгөөр ацарсан гарууд нь бүгд фэйлдсэн дээ. Овермас, Пети гэх мэт. Фиго, Пеп хоёрыг тийм ойр бсн гэж харин ёстой мэдэдгүй бсн бна лээ. Перезийн тэр Реал зүгээр нэг ялдаггүй том үсгээр ялдаг бх ёстой гэж хэлж бга энэ тэр бас зэвүүн бгам шүү.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 1:32 pm
by kayo
Цоомоо wrote:Топ хэмжээнд удаан тоглочихсон багууд сэтгэл зүй, характер шал өөр байгаа, Сити, Ливерпуль, Байерн, Реал гээд. ПСЖ, Челси бас эд нартай л үзнэ гэж байгаа.
Энэ хэдийн араас л нэрлэгдэнэ, хэцүү хэцүү.

Гэснээс Фигу кино үзсэн үү.
Өөрөө бол нэлээн л айж байсан байна лээ шүү хэхэ.
Гаспар бол 60 саяыг төлөөд авах баг байхгүй, тэгээд төлчих юм бол та 2-т бизнес класс захиалж өгье нтр гээд бас л.
Сүүлийн 20-25 жилийн хамгийн миа ерөнхийлөгч байсан даа, хөөрхий.
Одоо гэхдээ Барто бас орох байх, өрөнд оруулсан гээд.
Тэр би явахгүй ээ гэж хэлж байх үедээ угаасаа гэрээ байгуулчихсан байсан гээд ярианы ч учир гарч байна лээ.


Үзсэн, энэ агентууд бас хамаг үймээний эзэд санагдсан. Тэгээд Фигү ч тэр агент нь ч тэр мафаантай гарууд байна лээ дээ, манайд ирэхээсээ өмнө Юве, Парма хоёртой бас зэрэг гэрээ байгуулаад италиас бандуулчихсан байх шиг.

Тэр урьдчилсан гэрээг харин нарийн тодорхой гаргаагүй, гэрээн дээр нь хэрвээ Перез гарахгүй бол Фигү мөнгө авна, ялвал Фигү Реалд ирнэ, ирвэл агент нь 6н саяыг авна, ирэхгүй бол агент нь торгуулна гэдэг заалттай байсым шиг байна лээ, 30 сая гээд байгаа, арай жоохон давсдуулсан байх. Тэгээд Фигү яахав мөнгөнд дуртай дурак, хэний ч мэдэхгүй гарыг шууд Ек болно гэж бодоогүй, гарын үсэг зуруулчихаад нэг талаас энийг ашиглаж цалингаа өсгөх гэсэн байх (угаасаа өмнөх Ек нь амжилт сайтай, хоёр ч СЛ авчихсан, өөрөө ч ялагдана гэж бодоогүй байх). Тэгэнгүүт гарын үсэг зур зур гэчихээд эвгүйтээд ирэнгүүт хоёр ч удаа би барсад үлдэнэ гэж сонинд ярилцлага өгөөд ялагдуулах гээд байсым шиг байгаан. Тэгээд Перез гарангуут эвгүйтээд агент нь өөрөө өрөнд орчих гээд Фигүг ятгаастай, амралтанд байхад нь л хоюлаа очоод ятгаастай, хэдэн саяыг хувааж авчих гээд. Фигү тэгээд кинон дээр тийм гэрээ байгаагүй гээд нөгөө талд Перез, агент нь хоюулаа зөвшөөрчихсөн байхад одоо хүртэл зүтгээд байдаг нь тэр мөнгөнд болж гэрээ байгуулснаа үгүйсгээд байдгийн учир юм болов уу.

Би бол Фигүгийн эхнэр нь аюулгүй байдал, заналхийлэл энэ тэрээс айгаад Барсад үлд гээд эргэлзүүлээд байсан байх, өөрөө ч реалд анхны танилцуулга дээрээ юү ч хийчихэв дээ гэсэн айсан царайтай.

Нэг нөхөр твиттер дээр Фигү бүх насаараа 40-н настай юм шиг харагддаг байж гэсэн байсан нээрээ муухай хөгшин царайтай гар байсан байна лээ шүү, манайд ирэхдээ ч, явахдаа ч одоо ч яг л нэг ижил царайтай, хаха.

Гаспарт нээрээ арчаагүй цаана нь бөөн юм болоод байхад тэгээд зүгээр харсаар байгаад явуулчихдаг, тэгээд л барсагийн уналт эхэлсэн дээ, жоохон сүйхээтэй хөдлөхгүй, удаан гар байсан байна лээ, нэг талаас Фигү жил болгон цалингаа шинэчилдэг байсан гэсэн, тэрний нэг хэсэг гээд тоогоогүй гэж байгаа, Мэсситэй манайх жил болгон гэрээ шинэчилдэг шиг л шинэчлээд явна биз, хамгийн шилдэг тоглогчоо ривалдаа өгөөд өөрөө алуулсан даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 2:03 pm
by storm
Бараг үзсэн юм шиг болчлоо энэ киног олж үзье.

Гоол оруултал жаахан бужигнасаныг эс тооцвол үзэхэд урамтай тоглолт болсон. Севиллья тааруухан улирал эхлүүлж байгаа юм байна.

Раф баруун дахь тоглолтууд их гоё байна Матс 3 тоглолт хаалгаа хуурай маналаа. Тоглолт сайтай багтай тулж байж алдаагаа олно.



Sent from my SM-A525F using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 2:11 pm
by Cule
Наймааны хамгийн том ялагч нь Перез, хохирогч нь Гаспарт, бусад нь үймээн дундаас баахан ашиг хийсэн гарууд хаха.

Тэр Парматай гэрээ байгуулчихаад Юветэй өөрөө давхар гэрээ зурдаг бол бас л маапаантай гар гэдгийг нь харуулж л байгаам. Перез ч тухайн үедээ 60 саяын бай аут төлөнгөө агентад нь 6 саяын коммишн, өөрт нь манайд авдгаас 4 дахин билүү нугалсан цалин амлаад зүгээр мөнгөөр бороо оруулсым шиг байгаам. Сери А-д тийм будлиан хийж байсан нөхөр ийм саналаас яаж ч татгалзах билээ дээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 2:35 pm
by El Payaso
Перез, Реал, Фигу 3 хожиж, Барса Гаспар хоёр муухай юм болсон. Фигу бол гэрээг мэдэж бсн. Гэхдээ тэр 30 сая бгаг бол мэдээгүй юм билээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 2:51 pm
by Cule
Яахав яг гэрээ зурах үйл явцын тухайд л. Хэрвээ Фигу үлдсэн бол бүр марзан юм болох байсан байх.

Перез клубын бүх гишүүдийн тасалбарыг даана гэл үү, тэгээд агентаас нь 30 саяаа нэхнэ. Нөхөр баларна гэсэн үг. Фигу ч яахав багтаа үнэнчээр үлдсэн гээд бүр домог болох байсан байх.

Эцэст нь хамгийн анх агент нь Фигуг ятгуулахаар ярьсан Пауло гэж ямар ч үүрэггүй гар л ямар ч эрсдэл хүлээлгүйгээр цөм хийсэн байгаам даа хаха.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 3:03 pm
by Өсөхбаяр
Фигу шиг нөхрөөс ямар юмны сэтгэл гарахав дээ :ногоон:
одоо тэгээд улирсан баларсан юм шиг санагддаг болж.. Перез өөрийгөө зарлах том шуугиан нь Фигу бсан.. тэрэндээ ч хүрсэн. одоо замнал нь яаж явааг бүгд л харж байна. манай Еөк үүд ч тэгээд хөөрхий ажаад бхад Перезийн хажууд бол локал гарууд :ногоон:
Тэгж бгаад киног нь үзэхээс дээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Sep 05, 2022 3:14 pm
by Цоомоо
El Payaso wrote:Перез, Реал, Фигу 3 хожиж, Барса Гаспар хоёр муухай юм болсон. Фигу бол гэрээг мэдэж бсн. Гэхдээ тэр 30 сая бгаг бол мэдээгүй юм билээ.

РМ цалинг нь бүр тултал нь өгье гэсэн болохоор Фигу энийг ашиглаад Барсаг шахаж байгаад яаж ийж байгаад тийм цалинд хүрээд авъя гэж бодсон байх.
Эцсийн мөч хүртэл л Барсатай ярилц гээд явуулаад байсан байгаан, Реал гэж хэлэхгүйгээр зүгээр өөр санал ирсэн, цалинг нэмчих гээрэй гээд.
Реал нь ч байна уу, хэн нь ч 60 сая төлөхгүй нь тод гээд бодчихсон Барса.
Тэр үед чинь одоо Роналдо хүртэл 30 саяар зарагдаж байсан байх аа, 2-3 жилийн өмнө.
60 бол үнэхээр аймаар дүн л дээ.
Агентийн хувьд Фигуг төлөөлнө гэхээсээ илүү өөрт нь бонус нь гоё байсан биз, тийш нь зүтгүүлээд.

Неймар дээр бас 220 сая хэн ч төлөхгүй гэж байсан байх.
Яахав Неймар цалин нэмбэл үлдье гэсэн бодолгүй, өөрөө том прожектийн гол дүр болъё, дэлхийн шилдэг болъё гээд амбицлаад явсан чинь юу нь ч бүтсэнгүй шив.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Sep 08, 2022 3:52 am
by poseidon
Сайн финишертэй байх чинь яасан ч сайхан юм. Дэмбэлэ хяддаг дээрээ тавьчихаж... Күндэ ер нь энэ улиралд 10 дамжуулалт өлхөн өгчих юм бишүүдээ?

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Sep 08, 2022 4:30 am
by storm
Бөмбөгөөр хангаад байвал хийгээд байх шинжтэй. Фати нээх сайн тоглосонгүй суулаа. Хеттрик Лева янзын юмаа. Ийм тоглогчтой байхад Герман баг тогтвортой амжилт гаргах нь аргагүй юм байна одоо жаахан муудаад байгаа нь энэ шдээ.

Sent from my SM-A525F using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Sep 08, 2022 10:35 am
by Reda
Ийм сул багийн өөдөөс дор хаяж 2 гоол хийхгүй бол огт хийгээгүйтэй л адил бх Левагийн хувьд. Тэр гоол алддаг бас сайн юм боллоо, хамгаалалт илүү хичээх биз ээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Sep 08, 2022 10:41 am
by Kro
ЧЛ-т 3 өөр клубын өмнөөс хэттрик хийсэн анхны тоглогч боллоо л гэнэ. Рон хийж байгаагүйн байх даа :smile:

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Sep 08, 2022 10:45 am
by Бороо
Кристиано Манчестерт хийгээгүй байх.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Sep 08, 2022 10:46 am
by Reda
Лева мундаг довтлогч юм бна аа. Зөв байран дээрээ байхаас гадна бас зөв багтаа ч байх юм. Байерн топ түвшинд хдн жил бсн одоо тийм биш болж бгаа. Барса харин үеээ шинээр эхлүүлж бгаа гд л.
Ирэх хдн жилд яаж ч бодсон Барса нь илүү амжилттай бх нь тод.