Page 34 of 69

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jul 20, 2022 5:20 pm
by Gooner
Үнэ хүргэж явуулах нь ч явуулсаан кк, гол нь орлох хүн үнэндээ олдохгүй арга ядаад гэрээ сунгахгүй гэж байсан Гнабригийн гэрээг сунгаад төвдөө тавьж тоглуулах болж байх шиг байна, дараа жилээс Кэйн л гэнэ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jul 20, 2022 7:42 pm
by Өсөхбаяр
Лева Анригийн манайд үзүүлсэн шиг тоглолт үзүүлчихэд л сайн наймаа болчих юм бгаам. жилийн өмнө л хямрал хусаад мессигээ хүртэл алдаж байсан баг одоо 33 настай тоглогчид 50 саяыг зараад явж байна гэхээр гайхахгүй бхын арга алга л даа. манай улс төр шиг ирээдүйгээ зараад тансаглаад байгаам шиг л санагддаг боллоо. буруудвал тэгээд манай улс, баг 2 маань Шри ланкын араас орох юмдаг уу даа

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Jul 21, 2022 12:30 pm
by Галмандах
Баг бол өнгөрсөн жил Шри ланкын араас ороод энэ жил буцаад гараад ирж байгаа юм биш үү? хаха
Улсыг бол мэдэхгүй ээ

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Jul 21, 2022 1:30 pm
by Цогоо
Ёстой түй ч мөнгө байхгүй гэсэн мөртлөө л тансаглаад явах билээ шт энэ Барса чинь. :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Jul 21, 2022 2:51 pm
by Cule
Мөнгө байхгүй олигтой наймаа хийж чадахгүй хэцүү л байна шдээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Jul 21, 2022 4:58 pm
by Цоомоо
Өсөхбаяр wrote:Лева Анригийн манайд үзүүлсэн шиг тоглолт үзүүлчихэд л сайн наймаа болчих юм бгаам. жилийн өмнө л хямрал хусаад мессигээ хүртэл алдаж байсан баг одоо 33 настай тоглогчид 50 саяыг зараад явж байна гэхээр гайхахгүй бхын арга алга л даа. манай улс төр шиг ирээдүйгээ зараад тансаглаад байгаам шиг л санагддаг боллоо. буруудвал тэгээд манай улс, баг 2 маань Шри ланкын араас орох юмдаг уу даа

Анри ч үнэндээ 1 улирал л дажгүй сайн тоглосон.
Дажгүй сайн гэдэг нь Анригийн левелд гэх үү дээ.
Ирсэн улиралд нь угаасаа баг миараад.
2 дахь улиралд нь Пепийн эхний жил.
Гэхдээ мань хүн Месси, Этогийн дараа 3 дахь довтолгооны чухал хүн.

Лева хувьд бол нэлээн үнэтэй л авчихлаа.
Анри 2007 онд 30тай байсан уу?
Лева 34 тэй, Мессигээс 1-ээр л дүү.
Магадгүй Мессид 30-40 саяын цалин өгөөд, тэр хэрээр орлого хангалттай оруулна эдийн засгийн хувьд ч бас илүү байх байсан байх даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Jul 21, 2022 10:23 pm
by spain man
Барса Мэссигээс салсан нь зөв шдээ, рэбуйлд чинь боломжийн л байх шиг байна шд… Мэсси, хамгаалалт дээр сул тал болохоос гадна довтолгоон дээр ч сул тал болно, нөхөрөөр бөмбөг дамжих нь тодорхой, бүгд мэссид өгөх гээд хайгаад давхичихдаг…

Манайх ч Роноос зөв цагтаа л салсан…

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sat Jul 23, 2022 5:12 pm
by PrOXy
Лео рон хоёрын барса мадрид дахь статус шал өөр л дөө ккк

Лева нээрээ хүсэн хүсэн ирлээ шүү. Олон гоё наймаа хийлээ. Бүгд л их хүсч хрэх шиг боллоо. Болдог бол левад баллон дор аваад өгчих юмсан :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sat Jul 23, 2022 5:43 pm
by spain man
Хоосон ч хамаагүй Мэсситэйгээ комбэйкдуулаад байж байвал кайфтай юу ккк

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sat Jul 23, 2022 7:31 pm
by poseidon
За миний хамгийн их хүсч байсан наймаа хийгдчих шиг боллоо шүү. Жюль Күндэ... Ухаалаг, их гоё... жижиг гэж голохгүй бол бусдаараа бол бууз хуушуураа гэж...

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sun Jul 24, 2022 11:18 am
by poseidon
янзын гоё атмосфертэй тоглолт болж байнаа... Лева гараанд сонин харагдаж байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sun Jul 24, 2022 11:37 am
by poseidon
паа аймаар гоол... ахаха... жаргаж байнаа...

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sun Jul 24, 2022 2:05 pm
by kayo
За найзуудыгаа "нөхөрсөг" биш нөхөрсөг дээр 1-0 хуслаа. Ер нь Чави улирлын гарааны 11-ээ зарлачихлаа гэж харлаа. Яахав Жьюнерийг бариулах гээд Аруёог баруунд ард гаргасанг эс тооцвол. Зарим улсуудад ч зай байхгүй гээд хэлчихлээ. Де Ёонгийг 2 тоглолтонд СБ-р гаргалаа, дунд зай байхгүй шүү л гэж харуулаад байх шиг байна. Шинэковууд гоё байна.
- Рафинна гоё юмаа, гоол бол тасархай байлаа, финиш, дамжуулалт сайтай харагдлаа.
- Кристенсэн гоё юмаа, маш тайван, хамгаалалтанд үнэн найдвартай юм.
- Лева, эхний тоглолт жоохон биеэ барьсан харагдлаа, гэхдээ л тогтоолт, бөмбөг эзэмшилт энэ тэр яалтчгүй ворлд класс, удахгүй бөмбөгдөөд өгнө.
- Кесси, хурдтай, хүчтэй, яг л манайд дутагдаад байгаа бокс тү бокс тоглогч.
- Гави харин харагдсангүй, дунд Педритэй Де Ёонг юмуу Кесси гармаар юм байна. Де Ёонг уг нь үнэн юниверсал тоглогч шүү, хойно ч гоё тоглож л байна, бүүр хойноос бөмбөг аваад урагшилаа, манайд ийм бөмбөг сайн эзэмшдэг СБ байхгүй, үе үе тоглуулчихмаар юм уу даа.

Одоо Күндэг авчихвал хойно бүүр гоё болох нь. Челситэй өрсөлдөөд л байна. Нөхдүүд шууд 65г өгөөд, цалинг 12 сая гээд байгаа, манайх харин 55 сая, хэсэгчилж хувааж өгнө, цалин 8н сая хавьцаа, гол нь Чави тоглогчтой нь яриад гарааны эрх амалсан гээд байгаа. Челсигээс Кристенсэнг үнэгүй авчихсан, гол таргет Рафиннаг сугалчихсан, одоо Күндэг сугалчих гээд, нэмээд Алонсо, Азпи хоёрыг нь авна гээд арай л "дээрэм" хийгээд байна, хаха. Ядаж байхад сая арсеналд 4-0 хусуулчихсан, Түххел их ууртай байх шиг байна. Күндэг манайд алдвал нөгөө хоёроо өгөхгүй байхаа даа, кк.

Айлаас 100 саяых нь залуу нээх харагдсангүй, Азар хөөрхий зүгээр л нэр болж, Рудигер нь харин мундаг юм, бас Челсигээс ирсэн гэж байгаа, хаха. Куртуа мундаг байлаа, нөхөр сайн байгаагүй бол манайх дахиад хэдийг ч хийчихээр байлаа. Валверди харин манай дээр л хусчих гээд байдаг нөхөр дөө, сая шон хуслаа, айлын хамгийн аюултай довтолгоо, өөрөөр хаалгаруу цохиж чадсангүй. Эл Классико болсон хойно нэлээн л шартай үзлээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Jul 25, 2022 9:08 am
by Reda
Ноднин улирал эхлэж бхд яалтачгүй амьдрал үзсэн үе байжээ. Тэр үед гараанд бат бсн Дэпэй одоо сэлгээний сэлгээ болчихсон гэхээр бүрэлдэхүүн үнэхээр чангарчээ. Шинэ хүмүүсээ хараад кайф аваад л суужийн. Баг ч тгд бас сүүлийн мөнгөө л гөвж бна, сүүлийн сумаа ингээд тавьж бна уу даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Jul 25, 2022 12:34 pm
by Цоомоо
Педри, Френки, Кесси голлож тоглох байх.
Гави, Буси, Нико, С.Роберто энэ хэдээр ротэйшн хийгээд.
Френкиг үнэхээр үлдээвэл тохирсон байрлалд нь байнга л тоглуулах байлгүй.
Хэрвээ нээх тоглуулахгүй гэж тооцож байвал зарах биз.
Төвд одоо тэгээд Эрик Гарсиа, Пике 2 нэлээн бага минут олдох юм болов уу.
Аруохо, Кунде 2 л голчох байх даа. Кристенсен тийм онцгой тоглогч санагддаггүй, харж л байя. Ленгле эхний улиралдаа боломжийн л байсан, тэр хавьцаа байхын байлгүй.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Jul 25, 2022 2:55 pm
by Галмандах
Ирсэн хүмүүсийн ид шидийг үзээгүй байгаа ч ерөнхийдөө сэтгэл хангалуун байна.
Поси багшийн сайн шдээ сайн гэж хэдэн жил ярьж хэлээд авхуулж байгаа Кундед их найдаж байна. Аруохо Кундэ гээд 2 залуу бат найдвартай байвал ч сайхан байна. 1-2 жилдээ хаалгачын асуудал яригдах нь уу яахнуу? Шавигийн доор МАТС аль хэр байхнуу? Уг нь хамт тоглож байсан 2. Дээр нь МАТС энэ жил 30 хүрээд хаалгачын хувьд ид насан дээрээ ирж байгаа даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Tue Jul 26, 2022 5:52 pm
by Radiohead
Баруун жигүүрт чинь олигтой хүн байгаа юм уу. Кунде чинь баруунд тоглохгүй юм уу?

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Tue Jul 26, 2022 5:56 pm
by poseidon
Radiohead wrote:Баруун жигүүрт чинь олигтой хүн байгаа юм уу. Кунде чинь баруунд тоглохгүй юм уу?

харин баруун ар их муу байна. Сая тэр Дэстийн байж байгааг... манарсан юм. Күндэ төвд тоглоно л байх. чухал тоглолтуудад Араухо баруунд Кристенсен, Күндэ хоёр төвдөө тоглох байх... гэсэн Күндэ нь ирсэн үү? :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jul 27, 2022 9:19 am
by poseidon
Пээш энэ Дэмбэлэ лааж байнаа... Юун хөөрхөн селебрэйшн хийдэг болцон юм... аахах

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jul 27, 2022 11:37 am
by El Payaso
Савиола залуусын багт коач болж бга юм бна шүү дээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jul 27, 2022 3:51 pm
by Өсөхбаяр
poseidon wrote:Пээш энэ Дэмбэлэ лааж байнаа... Юун хөөрхөн селебрэйшн хийдэг болцон юм... аахах

Степ ийг дууриаж байгаа л харагдлаа. улиралын өмнөх ч яахуу.. намар ч бас яах уу.. хавар чухал үед л мундаг тоглоцгоовол болоо2

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jul 27, 2022 4:39 pm
by Могжоохон
За авах хүмүүсээ ч ер нь авчихлаа. Одоо явуулах нөхдүүд их байнаа. Умтити, Пьянич энэ тэр гээд л...

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jul 27, 2022 8:05 pm
by poseidon
----------------------------------------------Тер Стеген/Нето?/Иняки Пеня/Арнау Тенас

Дест/Роберто/(Араухо?)-----Араухо/Кристенсен/(Де Ёонг?)/Умтити-------Күндэ/Эрик Гарсия/Пикэ------Алба/Балдэ

-------------------------------------------------------------Бускэтс/Де Ёонг?/Нико/Пиянич

---------------------------------------Кесси/Гави/Де Ёонг?---------------------------Педри/Де Ёонг?/Пабло Торре/Пүүч

Дэмбэлэ/Рафинья/Колладо----------------------------Лева/Ауба/Депай--------------------------Ансу/Ферран/Эз Абдэ/Лорд Брайтвайт

Их зузаан болжээ. Чухал тоглолтууд дээр тодруулсан хүмүүс л гараанд гарах байх даа. Дестийг явуулаад оронд нь арай аятайхан баруун ар авчихвал заза болчихож байнаа. Дестийг хэдэн тоглолт харлаа. Яах аргагүй муу юм байнаа... :ногоон: Улаануудыг яаж ийж байгаад явуулчихвал гоё болох гээд байна. Гэснээс энэ Ферран Торрес яасан юм? Гэмтэлтэй байгаа юм уу?

Саяны хэдэн тоглолтоос харахад Кесси бол үнэхээр сайн наймаа болж. Хүчирхэг, байрлалаа зөв эзлэдэг, маш бүтээлч юм шиг... Финиш сайжирчихвал алахаар юм.
Пабло Торре бол бас дээд түвшинд хүрчихээр авъяас авчихсан бололтой юм бишүү. Их таалагдлаа. Юун Пүүч...

Де Ёонг үлдлээ ч гараанд гарахад их л хэцүү юм. Бүскэтсийг суулгана гэхэд Никогийн урдуур СДМ дээр гаргахгүй юм бишүү? Чавигийн планд байхгүй учраас л хамгаалагчаар тоглуулав уу?

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Jul 28, 2022 3:07 pm
by Цоомоо
Чави өөрөө үлдээнэ гээд байсан уг нь.
Тэгснээ дандаа СБ болгоод байх юм.
СБ -ээр ашиглахын төлөө ийм тоглогчийг байлгавал утгагүй.
Хэцүүдсэн үед СБ дээр хангалттай гоё орлож байсан тоглолтууд байдаг.
Ер нь бол Бусигийн байрлал дээр чадна.

Бусигийн байрлал ч гэж бас нэг жоохон харьцангуй ойлголт маягийн юм болоод байна л даа.
Барсагийн ид үеүд, Пэп, Лучо аль аль үед нь Бусиг орлуулшгүй байсан.
Одоо тийм доминант байх ямар ч боломжгүй болчихоод байгаа ч Буси яг тэр хуучин байрлал, хэв маяг, тоглолтоор тийм орлуулшгүй, сольшгүй бол биш л дээ.
Тэгээд ч ер нь сүүлийн жил нь байх гэлцэж байгаа.
Бусиг одоо бага тоглуулаад, дараагийн хүнийг нь бэлдэх ёстой байх аа.

Ф.Торрес бол гэмтэлтэй байгаа.
Депайгаа ПЛ рүү 20 саяд, хэцүү нэртийг Ла Лигт сонирхож байгаа баг руу нь, Пүүч Бенфика хавьцаа байх, Пьянич сая Юве дээр хөөрхөн тоглочихсон гэсэн, эвтэйхэн оффер ирвэл явуулчих биз.
Дест бол дараагийн левелд гарна гэж худлаа бололтой ер нь, тийм болоод л Азпи шиг зүгээр л найдвартай тоглогч гээд байгаа байх.
Дани Алвес явснаас хойш РБ үнэхээр олж чадсангүй, С.Роберто 1-2 жил аргалсан, их ч шүүмжлүүлсэн. Үндсэн байрлал нь биш болохоор аргагүй биз.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu Jul 28, 2022 3:37 pm
by kayo
Дэмбээ гоё хусаж байна, гараанд ер нь Дэмбэ, Рафинна, Лева гэж гарах юм уу даа, Рафинна чинь фрийкик бас гоё цохьдгийн байна, энэ залуу их таалагдаж байна шүү. Ферран харин при-сийсон дээр бэртэлтэй таараад их л эвгүй болчихлоо доо, урд Сити шиг шахуу бүрэлдэхүүнтэй болчихсон, буцаад Ситид байсан шигээ замен болох нь дээ. Өнгөрсөн жил Чави уг нь тултал нь дэмжсэн дээ.

Күндэ ирснээр хойд төвийн хамгаалалт гоё болчихлоо, Умтити, Ленглет хоёрыг Күндэ, Кристенсэн хоёр болгосон гэхээр яалтчгүй эвгүй болчихлоо.

Баруун ар ч ёстой толгойны өвчин болж байна шүү, Дест бол хамгаалалт угаас паг, ямар сайндаа Аруёог реал дээр гаргах вэ дээ. Дэнхийсэн нөхөр жигүүрээр гүйхээр сонин л харагдахын байна лээ. Одоо Азпи гээд байгаа, челси өгөхгүй бол за тэгээд Роберто бараг дахиад тоглох байх даа.

Гави, Педри яг хоюлаа гараанд гарахаар нэгийгээ дараад байна, тэгээд хоюулаа зүүн талдаа сайн тоглоод, хажууд нь яалтчгүй Де Ёонг юм уу Кесси гаргамаар юм байна. Де Ёонгд СБ-гийн л зай байгаа, одоо Күндэ ирэхээр бүүр зайгүй шүү л гээд байх шиг байна, нөхрийн цалин өндөр, үнэ нь ч өндөр, орлого оруулах боломжтой гээд явуулах гээд байдаг, нөхөр үгүй гэж гүрийгээд. Чави Никод их найдаад Бусигийн орны хүн гэж хараад байна, гэхдээ хамгаалалтанд арай л гүйцэхгүй харагдаад байгаам даа. Пяанич сая их дажгүй тоглоод бараг үлдэх эрхээ авах гээд байна уу даа, Де Ёонг явбал үлдээх шинжтэй.