Page 32 of 67

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu May 12, 2022 11:19 am
by kayo
Хагас дээр хүн байхгүй, гараанаас Гави, Де Ёонг хоёрыг гаргаад урдаа 4н довтлогчтой тоглосон эхний хагаст эвгүйтэх гэж байна шдээ, бөмбөг эзэмшилт 45%, ямар ч их бөмбөгөө таслуулав, урд Мемфис, Ферран хоёр ямар ч их алдав. Хоёр дугаар үед Пүүж орж ирж байж арай гайгүй бөмбөг эзэмшсэн.
Азаар Дэмбээ ур чадвараа гаргаж байж гоол орлоо. Нөхрийн форм ч янзын байна даа, уг нь дриббли, хурд, цохилт сайн л даа, даанч толгой муутай, дан буруу шийдвэр гаргадаг байсан Чавигийн доор харин овоо зөв шийдвэр гаргадаг болчихоод байгаа шүү. Нэмээд эхнэр авсан биш овоо хүмүүжээд гэмтэх нь гайгүй болчихож, 60н минут гүйгээд л сэлгэе гэдэг хүн. (Ер нь яаж бодсон жоохон фифа тоглох гэхээр эхнэр нь үглээд ядаж оронд нь эрт оруулж байгаа байлгүй, аль ч эхнэрүүд адилхан даа, ккк)

Лийгтээ 13н дамжуулалттай, тэргүүлж байгаа, бусад лийгтэй харьцуулвал Мбаппе францад 15н гоолтой, Мэсси 13, англид Салах 13, германд Мүллер 17 дамжуулалттай гээд данд мундагуудтай зуузай холбож явна.

Арухогийн ёстой буруу хөл дээрээ боссон өдөр байж, хичнээн ч алдаа гаргав, Штегентэй хоорондоо дамжуулахдаа л алдаа гаргаж нэлээн хэд таслуулав, сүүлд нь Гавитай мөргөлдөөд, Гави мөргүүлээд шууд унаад өгөхөд ч ёстой хамгаалагч хүний инстиктээрээ гүйгээд бөмбөг бүрэн зайлуулсан хойно унаад өгнө лээ. Азаар гайгүй юм шиг байна.

Севилла дахиж оноо алдаад бүүр 4рүү шидэгдэж, одоо сүүлийн хоёр тоглолтоос ганц оноо авахад л 2р байраа баталгаажуулах нь.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu May 12, 2022 8:00 pm
by Ortiz
Дэмбэлэгийн бэртэл гайгүй байгаатай эхнэрээс гадна шинэ бэлтгэл бас нөгөө эмч буцаж ирсэнтэй холбоотой байх шиг байнаа тэ?

нэг хэсэг ташраараа бэртдэг байсан одоо бас жанцантай ч байгаа юм шиг, эмчээс хойш. Хэн билээ тэр үеийн эмч нарт итгэхгүй өөр тийшээ явж ахиж оншлуулаад байсан.

Дортмундад байхдаа нөхөр бэлтгэл дээрээ их гүйдэг байсан гээ биздэ? тгэд барса д ирсэн хүмүүс бараг бэлтгэл хийхгүй хөдөлж ядсан их зантай гарууд мэсси суарэзаас эхлүүлээд кк. Тэгээд тоглолтон дунд гэнэт тэсэрч хурд нтр хийхээрээ өмнөх шигээ ачаалал авч чадахгүй бэртээд байсан гэдэг бас үнэний хувьтай байхаа.

Мюлер хүртэл муулаад байсан биздээ, тухайн үеийн барсаг. Орчин үеийн хайя тэмптэй хөлмбөгийг тоглож чадахгүй байна удаан байна нтр гээд

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Fri May 13, 2022 10:07 pm
by Mojul
FDJоо явуулахымуу

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sat May 14, 2022 4:05 am
by poseidon
ФДЁ харин нэг сайн тохирохгүй л байгаа юм даа... Явсан ч одоо яахав дээ эсвэл нэг жил Бускэтсийн байран дээр харвал???
Тэр Кесси хэр юм байгаан? тэр ирвэл бас л эвгүй л болох төлөвтэй.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sat May 14, 2022 4:19 pm
by Tmshinoda
Манай кесси юу? танайд тохирохгүй байх өө хаха

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Sat May 14, 2022 6:25 pm
by Өсөхбаяр
пдё манайх хэрэгтэй л тоглогч доо

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon May 16, 2022 10:35 am
by Reda
Лева ч манайд талтай бгаа болтой. Реалыг давуу хусдаг л нөхрийн бодлыг манай руу эргүүлсэн биз... Шавитай Барса өөр бно гд.
Одоо тгд манайхыг зөндөө нухчихаад ирэхээрээ тгд Барса бол дэлхийн хамгийн шилдэг л гэх бх даа хэхэ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon May 16, 2022 12:13 pm
by poseidon
Өчигдрийн тоглолт гэж хог байлаа. Ферран нэг л болохгүй л байна даа? ер нь дунд ямар ч санаачлага алга. Бүгд л муу байх шиг. Пүүч гэж ямар ч хэрэггүй, санаачлагагүй.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon May 16, 2022 1:47 pm
by Gooner
Карьерийн бөгсөнд БаллонДорийг Барсад авна л гэж ирж байх шиг, нөгөөдүүл нь тэр рүү нь чиглүүлж чадах юм болов уу даа..

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Tue May 17, 2022 11:06 am
by kayo
За ямартаа ч хоёр дугаар байр бат боллоо. Одоо тэгээд сэлгээ, солионы үе эхлэнэ дээ, ямартаа ч Челсигээс Кристен, Миланаас Кейси гэсэн хоёр зайлшгүй шаардлагатай байрлал дээр хүн авчихсан, одоо цэвэр 9 ноймер л хайгаад л байна.

Анх Холланд гэж ярьж байсан, яаж ч үзээд санхүүгээр барахгүй юм байна гээд одоо Лева гэж байна.

Лева ч хэдий 34-той ч гэсэн бас л мундаг про тамирчин юм шиг байгаан, хоол, ундаа байнга зохицуулдаг, шоудаад явдаггүй, бэлтгэлээ яс хийдэг, бүүр унтахдаа хүртэл сайн хөлөө илүү амрахын тулд дарж унтдаггүй энэ тэр гээд манай өмнөд Америкийхан шиг хайнга биш юм шиг байгаан.

Манайд баллон дор гэхээсээ илүү Барсад тоглож байсан гэдэг чинь маш тэм нэр хүндийн хэрэг л дээ, ер нь бол хэн ч барса гэнгүүт л гүйнэ л дээ, Ауба цалингаа бүгдийг нь хасуулаад гүйсэн шиг. Тэгээд насаараа германы лийгт тоглосон хүн өөр лийгт тоглож үзэхийг, илүү челленж хүсэх байлгүй дээ, Германдаа хэд дарааллаад ч лийгээ авчихав.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon May 23, 2022 5:16 am
by poseidon
Адама сайхан дамжуулж байнаа хаха... За Ансугаа харъя даа...

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon May 23, 2022 8:40 am
by kayo
Заа за, нэг хар дарсан, Мэссигүй 1р он жил дууслаа. Зун нэлээн олон сэлгээ хийгдэнэ, 2 ч тоглогч өөрийн болгочихсон байгаа, Чави ч яг хүссэн тоглогчоо авчирна, арай учиртай үзнээ.

Гэснээс нөгөө талд Мбаппе баахан драмдаж байгаад найзуудад боов үмхүүлчихэж, хаха... ПСЖ гэж ганц даварсан баг байна, дэлхийн хамгийн өндөр цалинтай нөхдийг цуглуулчихсан мөртлөө дахиад хичнээн ч цалин амлаад байгаан. Нөгөө санхүүгийн фэйр плэй энэ тэр бол цаашаа биз. Одоо Дэмбээг бас авна л гэнэ. Мбаппег явсан бол авах нь тод байх гэж байсан, үлдээчихсэн мөртлөө Дэмбээ ч гэх шиг.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon May 23, 2022 10:10 am
by Reda
Ферран маань 1 учраа олоосой тэхгүй бол хажууд нь Лева Ауба Ансу гд лаг2 төгсгөдөг гаруудтай боллоо.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon May 23, 2022 11:53 am
by Өсөхбаяр
ферран ийм боломжинд өөрийгөө харуулж чадсангүй дээ. Лева ирвэл тэгээд банзнаас босохгүй талдаа болчвуу даа. манайх сая Педригээс ямар их хамааралтай баг болцон бсанаа харсан байх. ирэх улирал энэ бүхнээ зассан амжилт гаргасан сайхан жлирал угтах байхаа гэж найдаж байна

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon May 23, 2022 5:34 pm
by Цоомоо
СЛ-ийн л эрхтэй гэхээс аймшгийн улирал дууслаа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu May 26, 2022 1:19 pm
by Ortiz
Өчигдөр барса энд ирээд үзэвштээ.

Сайхан л тоглолт боллоо. Гэм нь баахан эрээвэр хураавар нэг л удаа нийлж бэлтгэл хийсэн бүх оддын багт гусуулангаа алдлаа :ногоон:

Ансу, алба нтр орж иржээж л хожих шивдээ. Тэрнээс Үмтити Балдэ гараанд гараад, хамгаалалт муу дээр муухай гэдэг нь л болох шиг боллоо. Гарууд пижигнэж орж ирээд ер нь нэмээд 2 3 сөрөг алдуул алдахаар л байлаа.

Уг нь агуулга сайтай зоригтой үзсэн ч бөмбөг алдах болгонд л алдчих гээд байгаам шиг лүд юмаа. Зун энэ хамгаалалтын асуудлыг бүрэн шийдээсэй, тэгэхгүй бол ирэх улирал бас юм горьдолтгүй байхаа

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Thu May 26, 2022 2:38 pm
by kayo
Найс, харин нэлээн зовж байж хожих шиг болсон. Одоо тэгээд зунжин амраад, яг при-сийсонийг Чавитай хийгээд ирэхээр илүү сайжирах байхаа. Зун нэлээн цэвэрлгээ хийнэ, 10 хүн явуулж 9н хүн авна гэсэн шуум байсан, том цэвэрлэгээ хийгдэнэ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jun 29, 2022 5:47 am
by A-Nightmare
De jongiig zarj bolj bna gehdee 75 say plus 10 m add ons gevel bolj bna

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jun 29, 2022 8:01 am
by Mojul
Манайх ФДЁг сугалчих юм биш бээз ккк. Нааштай юм дуулдаад эхлэх чинь.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jun 29, 2022 9:09 am
by A-Nightmare
esvel zugeer 75 add on baihgui. De jong ch uneheer huleeltend hureegui deerees n gavi pedri kessie bgaa bolohoor 75 sayd uul n bolonjiin

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Fri Jul 01, 2022 2:22 pm
by poseidon
A-Nightmare wrote:esvel zugeer 75 add on baihgui. De jong ch uneheer huleeltend hureegui deerees n gavi pedri kessie bgaa bolohoor 75 sayd uul n bolonjiin

Би бас үнэ хүрч байгаа дээр нь зарсан дээр л гэж бодож байна. Хоёр гурван тоглолт гайгүй тоглоно. Тэгээд хэсэг таг болно. Куманы үед гоё болж ирснээ дахиад уруудсан. Бас яаг гоё дэлхийн хэмжээний тоглогч мөн эсэхэд эргэлзэж л байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Mon Jul 04, 2022 12:56 pm
by Reda
Анх ирээд дажгүй бсн ч баг сугараад, дагаж сугараад, тгд сэтгэл зүй нь эргээд өндийсөнгүй дээ. Өөр багт очвол тгд аль аль талдаа л хэрэгтэй. Манюд гэхдээ бас манайд бснтайгаа л адил нөхцөл байдалд орох бх даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Tue Jul 05, 2022 2:26 pm
by Цоомоо
Френки өнгөрсөн улиралд л дэн дун тоглочихлоо.
Коач өөрчлөгдөөд, тоглолтын агуулга нь ч тодорхой биш яг нэг завсрын үе юм уу даа.
Ирсэн жилээ, Месситэй сүүлийн улиралд гээд сайн байсан, өсөөд л байсан даа уг нь.
Голландийн шигшээдээ яаж тоглож байгааг нь харвал Барсад л асуудал нь байгаан.
Өөрөө явахыг хүсэхгүй байна гэж байхад нь, ийм залуухан, гоё тоглогчоо явуулаад баймааргүй байх юм.
Араас нь гүйж гүйж авсан, Аякс, Барсагийн уламжлал ч нөлөөлсөн.
Тэгээд л баахан гоё юм ярьж авчихаад л, юу ч болоогүй зараад байвал хэн ч ирэхэв дараа нь.
МЮ-д бол Аякст удирдаж байсан коач нь байгаа, юу чаддагийг нь мэднэ, авах л гэх нь тодорхой.

Цалингаа жоохон буулгачихаач гэсэн шүү юм хэлсэн байсан, Лапорта.
Үлдээсэй.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Tue Jul 05, 2022 7:20 pm
by Boldono
Аяксд байхдаа арын шугамнаас довтолгооны шугам хүртэл бөмбөг авч явж хувиарлах л үүрэгтэй байсан. Танайх Шави, Инейста шиг киллер пасс хаяаад л тоглоно гэж хүлээж байвал бүтэхгүй л дээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "RETURN OF THE KING-XAVI"

PostPosted: Wed Jul 06, 2022 2:33 pm
by Цоомоо
Угаасаа Чави шиг найруулагч, Иньеста шиг хамгаалалтыг сэтлээд май гээд өгдөг тоглогч биш биш.
Классик маягийн тоглолттой хагас. Хамгаалалт хийх чадвар нь хүртэл мундагшд.
Угаасаа тики-така Барса байхгүй болчихсон байхад тийм арга барилыг тоглогч нараас нэхээд, болохгүй байна гээд явуулаад байх утгагүй л дээ.
Месси ч байхгүй болохоор бөмбөг барьж аргалж байгаад гоол болчдог үе бүр өнгөрсөн.
Боломжийн потенциалтай хэд дээрээ тохирсон арга барил л олохгүй бол байхгүй болсон арга барилаа хүчээр үлдээх гээд, тэр нь ч угаасаа тоглогч нарын чадвар нь хүрэхгүй.