Page 29 of 69

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Mar 25, 2022 9:58 pm
by Галмандах
Мбаппэгийн төлөө уралдаанд нэгдлээ гэнэ үү.
Ер нь энэ нөхөр тийм лаг байж чадах уу? Идэж уугаад Месси Рон-ы дараа орох супер амьтан мөн байна гэж бодогдуулсан тоглолтыг нь ер санахгүй юм?

Sent from my RMX2193 using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Mar 25, 2022 11:01 pm
by Boldono
Мундаг л даа. Зөв газраа байж чадвал илүү сайжрах байх. Өөрөө ч сонголтоо хийчихсэн л байх.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sat Mar 26, 2022 3:24 pm
by spain man
Дашт Аргентины эсрэг аймаар байсан, юун мэсси вэ гэмээр л байсан шд… Сая манайтай хийсэн цувралд бол галзуу байсан… Нэй, Мэсси хоёр ч хүлээн зөвшөөрсөн харагдсан даа…

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sat Mar 26, 2022 8:46 pm
by Ortiz
Нөхөр риал гээд аль дээр шийдсэн биз, угаасаа бацаан байхаасаа риалд дуртай байсан гэсэн. Одоо гэрээгээ фаяналаяз хийхээсээ өмнээ үнэ нтрээ өсгөх тактик биз. Тэрнээс барсад ирнэ рэж ер бодохгүй байна


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Mar 27, 2022 6:17 pm
by El Payaso
ДАШТ аар ч одоогийн түвшиндээ арай хүрээгүй бсн бх аа. Гэхдээ манайхыг эдэлсэн эдэлсэн. Рохо хамгаалж байхад аргагүй л дээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Mar 27, 2022 10:15 pm
by tsetse921
Одооны Аргентин Францтай үзвэл нөхөр тэгж дураараа наадахгүй л дээ.

Sent from my SM-G975U using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Mar 28, 2022 9:59 am
by Reda
Дэмбээгийн оронд нөхрийг авчихсан бсн бол манай багийн сүүлийн хдн жилийн амжилт их өөр бх бсн даа. Гэтэл цомуудад нөлөө үзүүлж чадаагүй 1,2 тоглолтонд гайгүй үзсэн Дэмбээд одоо ингээд бүгд сэтгэл хангалууж байжийн гдг :(

Re: FC BARCELONA 2021-2022

PostPosted: Wed Mar 30, 2022 9:51 pm
by Radiohead
Галмандах wrote:Мбаппэгийн төлөө уралдаанд нэгдлээ гэнэ үү.
Ер нь энэ нөхөр тийм лаг байж чадах уу? Идэж уугаад Месси Рон-ы дараа орох супер амьтан мөн байна гэж бодогдуулсан тоглолтыг нь ер санахгүй юм?

Sent from my RMX2193 using Tapatalk

League 1-н тоглолт үзэхгүй болохоор л тэгэж санагдаж байгаан. Францын шигшээ, ЧЛ-н тоглолт үзвэл хамгаалагч нарыг үнэхээр зовоож байлээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Apr 01, 2022 8:43 pm
by Ortiz
За Хааландыг гусчлаадаа ирэх жил алаад өгөх нь дээ


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022

PostPosted: Sun Apr 03, 2022 8:24 am
by A-Nightmare
Ortiz wrote:За Хааландыг гусчлаадаа ирэх жил алаад өгөх нь дээ



Sent from my iPhone using Tapatalk

haha nice one

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Apr 03, 2022 10:00 am
by Зак
3 үгтэй онигоо. Реалын гурван пенальт...

Re: FC BARCELONA 2021-2022

PostPosted: Sun Apr 03, 2022 10:32 pm
by Ortiz
A-Nightmare wrote:
Ortiz wrote:За Хааландыг гусчлаадаа ирэх жил алаад өгөх нь дээ



Sent from my iPhone using Tapatalk

haha nice one

:ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Apr 04, 2022 6:54 am
by storm
Педригийн ганган гоолоор +3 оноо хүснэгтийн 4-р байраа бараг бат болголоо. Айлын хамгаалалтын төв 2 айхтар юмаа Торрес боломжуудаа алдсаар л...

Sent from my SM-A700S using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Apr 04, 2022 6:56 am
by storm
Дэмбааг суухад босож алга ташиж их урам өглөө сэтгэл нь нэлээн хөдөлсөн байх.

Sent from my SM-A700S using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Apr 04, 2022 11:00 am
by El Payaso
Тэр гоё гоол бна лээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Apr 04, 2022 11:21 am
by Cule
Манай фэнүүд Ракитичийн жерси, шортыг нь гуйж аваад мань хүнийг талбай дээр дотуур өмдтэй нь үлдээсэн бна шд хаха

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Apr 04, 2022 11:23 am
by Cule
Педри сүпер2.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Apr 05, 2022 8:27 am
by kayo
2т явсан Севиллаг хусч 2т ороод ирлээ.

Педригийн гоол яг л өөрийх нь Галатсрайгийн эсрэг хийсэнтэй адилхан хоёр дараад хуслаа, энэ удаад 16н гаднаас. Гоолын мэдрэмж нь улам сайжираад байна шүү. Бас нэг ганцаараа 16 ордог яг Инестаг санагдуулсан шүү, 2,3н хүн өнгөрч орчихоод даанч сүүлийн пасс-аа таслуулчихсан, дөнгөж 19тэй гэхээр бас л их ирээдүй хүлээж байна даа.
Ферран харин финишээ өшөө сайжруулмаар байхын, гоё гоё юм нэлээн хэд алдсан. Гоё гарч ирчихээд л хаалгач руу юм уу, тэнгэр буудчихын. Дэмбээ харин эхнэр авсан биш хүмүүжээд анги болоод байна шүү, мундаг формтой байсан Адамаг гаргахаа болилоо.

Тоглолтын агуулга, гаргасан боломж гээд бүх юмаар илүү байлаа, сүүлд Штеген харин дутуу бөмбөгөнд хүрч байж зүрх амаар гаргах шахлаа. Азаар өөрөө буцаад хаасан.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Apr 05, 2022 12:27 pm
by Өсөхбаяр
севияа тэгээд бас нэг тийм хүчилсэнгүй, аргалаад тэнцэх зорилготой ирсэн юмуу гэмээр л тоглолоо. педриг 3 оноо авч өгсөнд сонин биш санагддаг болж :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Apr 06, 2022 11:13 am
by Цоомоо
Энэ яг л 2004 оны өвөл, хавар шиг санагдаж байна даа.
Райкаард ирээд миарч байгаад он гараад тоглолт жигдрээд улирал дуустал үнэхээр гоё тоглоод дуусгасан.
УЕФА-д бас орж байсан, гэхдээ Селтикт хусуулаад түрүүлж чадаагүй.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Apr 07, 2022 3:30 pm
by spain man
Танигдахын эцэсгүй болжээ… чави нээрээ аймаар юм… Лив, Сити шиг сайн агуулгатай тоглож байна.. Би ч хэдэн жил дарлахинь гэж хөөрөөд байсан…

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sat Apr 09, 2022 1:36 am
by poseidon
Энэ Эрик Гарсиа уул нь дандаа зөв газраа байх юм. Даанч бие нь, бяр нь, хурд нь дутаад байх шиг... Мингэзагаас бол илүү дээр юм шиг. Яваандаа гоё болох юм болов уу гэж горьдхоос ккк

Ихээ олон жилийн өмнө Олегер Пресас гэж нэг сайхан гар байж билээ... Тэгээд баг алаад байгаад л байдаг байсан ккк

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Apr 10, 2022 5:36 pm
by kayo
Гарсиа сайн шдээ, хичнээн бие бялдар дутмаг ч толгой сайтай, мэдрэмж сайтай, дамжуулалт сайтай. Улирлын эхэнд жоохон асуудалтай байсан ч сүүлийн хэдэн тоглолтонд маш сайн тоглож байгаа.

Ческ хэлсэн байсан, хамгаалагчид бол ширүүн, bad boys байдаг, Пике, Рамос гээд сахал үстэй, алдаа такл хүчтэй хийдэг, Гарсиа хэт зөөлөн, сайн залуу байгаад байна гэж. Нөхөр жоохон ширүүн тоглоод өгмөөр байгаан.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Apr 11, 2022 10:03 am
by kayo
Лүүк шоу, хайр хүрээд явчихлаа шүү, хаха. Заменд нэг ийм хүн байна гэдэг их хэрэгтэй юмаа, эвгүйтэж байх үед гарч ирээд гоолдчихдог. Хоёр, гуравдахаа ингэж нэмэлт цагт хожлын гоол хийж байна уу даа. Хичнээн хөлөөрөө муу ч яалтчгүй өндрийн хэргийг гаргах юмаа. Анх ирэхдээ би өндөр, мөргөх бол миний давуу тал гэж ирчихээд эхний тоглолтонд 1 метрийн ойроос хаалга давуулаад мөргөхөд нь голж байсан, он гарснаас хойш харин дан мөргөлөө шүү. Нийт 6н гоол хийсний 5 нь мөргөлт байх шүү. 2 нь хожлын, 2 нь тэнцээний мөргөлт байж. Ер нь зун Холланд ирэхгүй бол үлдээчихмээр юм уу, заменаас үе үе мөргөчихөөд сууж байхад гэмгүй юм.

Леванте ч чанга баг шүү, ямар ч үед дан оноо салгачих гээд байдаг, одоо лийгтээ 19-д хасагдах шатанд явж байгаа ч энэ жил реалтай тэнцэж, атлетиког 1 хожиж, 1 тэнцсэн. Манайхыг сая бараг хусах шахлаа. Үлдчихээсэй.

Шүүгч бол пеналтыг гаргамгүй цацлаа, манайх 30р тойрог хүртэл пеналт ганц ч аваагүй байсан, ингээд авахгүй бай гэсэн шиг 3 удаа заалаа.

Педри, Гави хоёр орч ирээд л тоглолтыг өөрчиллөө, Педригийн гоол дээр Гави гоё орж бэлдээд Педри ч яг өмнөх тоглолт шиг төгсгөл хийлээ. Манай энэ 2 бацаан үнэн гоё байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Apr 11, 2022 10:08 am
by Галмандах
poseidon wrote:Энэ Эрик Гарсиа уул нь дандаа зөв газраа байх юм. Даанч бие нь, бяр нь, хурд нь дутаад байх шиг... Мингэзагаас бол илүү дээр юм шиг. Яваандаа гоё болох юм болов уу гэж горьдхоос ккк

Ихээ олон жилийн өмнө Олегер Пресас гэж нэг сайхан гар байж билээ... Тэгээд баг алаад байгаад л байдаг байсан ккк
юу домог шдээ хаха

Sent from my RMX2193 using Tapatalk