Page 21 of 69

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Jan 26, 2022 2:53 pm
by Өсөхбаяр
АЛ-д түрүүлсэн тоогоороо дэлхий дээрх багуудтай биш хар гаригийхантай л тоглож байхаар цаасан дээр амжилтын түүхтэй баг. бид яахав энүүхэндээ багаа үзээтэй л гээд бгаа болохоос барса байтугай европ дэлхийд реалын фенүүдэд статаар дахиад 100 жилдээ санаа зовох юу бхав дээ тэ :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Jan 27, 2022 3:18 pm
by Цоомоо
Яахав дээ, хэцүү үед ч гэсэн баярлаж чадвал зөндөө л юм байгаа.
Ривалдо Валенсид 90+ дээр агуу гоол чинь дөнгөж 4-р байранд орж байгаа л үр дүншд.
Тэгэхэд бүр сүйд болж билээ.
Стар Спортсоос гараад л.
Лиг авахад ч тэгж баярласан нь цөөн байх даа.
Халгиж цалгисан үед жишээ нь РМ-ийг 5:0дсонгүй гээд шуналтах үе ч байдаг.
Гэхдээ тэр Мунир тэрийг хийчихсэн бол, ядаж Пикед үлдээчихгүй нээрээ одоо ч бодоход харамсаад байхын хаха.

Сая Месси Барселонад ирээд,
Чави, Буси, Альбатай диннердсэн байна лээ.
Мэдээж зун хүрээд ирье гэж яриагүй биз.

Энд Пике байгаагүй.
Тэгсэн энэ яриа л байнга давтагдаж байна.
Пике өнгөрсөн зун Лапортаг ятгасан гол хүмүүсийн нэг байж магадгүй.
Мессиг одоо явуулсан нь дээр, шинэ Барсагаа эхлүүл.
Месси явсан ч үлдсэн Барса тэгтлээ миарчихгүй ээ, гайгүй гээд.
Тэгээд одоо байгаа байдал нь нэг иймэрхүү л.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Jan 28, 2022 9:32 am
by kayo
Адама гэртээ буцаж иржээ.

Манайд байхдаа жижигхэн чөргөр л залуу байсан, одоо харин 50 cent болчихож, ккк. Америк хөлбөмбөг л тогломоор харагдаад байгаам даа.

Нөхрийн дриббли, хурд нь сайн л даа, топ 5 лийгтээ 1,2т шахуу байгаа, даанч тэгээд дамжуулалт муутай, финиш муутай, толгой муутай, нэг л их дрибэлдэж орсноо яахаа мэдэхгүй маш муу дамжуулдаг, дамжуулалтын хувь энэ тэрийг нь харсан юү вэ, хүн ичмээр л юм байна, нэг л их гүйсэн Халк. Боди хийж байхын оронд цохилт, дамжуулалт дээрээ ажиллаж байхгүй, нээрээ.

Дэмбээг явуулахаар болж байгаа болохоор орлох хүнээр авж байгаа юм шиг байна. Моратаг авъя гэсэн Юве Ок гэсэн ч үндсэн баг Атлетико новшроод, заавал худалдаж ав, үгүй бол нөү гээд, ер нь тэгээд яаж ч бодсон өрсөлдөгчдөө гайгүй тоглогчоо хямдхан явуулдаг манайх шиг **н** баг гэж юү байхав. Ядаж байхад яг топ 4н төлөө өрсөлдөж байгаа, дараа хагассайнд тулах гээд байдаг.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Jan 28, 2022 11:59 am
by kayo
Гэснээс одоо Мората ирэх юм бол зүгээр Испанийн шигшээ болчихлоо. Испанийн шигшээ гээд манай хэд жерсигээ солиод л орох нь.

Ирээгүй байсан ч Ферран, Ансу, Адама, Гави, Педри, Бускутс, Алба, Пике, Гарсиа, Мингуза гээд хаалгачаас бусад байрлал дээр Испаниард. 3 дахь хаалгачаа гаргачихвал Испанийн 2р шигшээ бүрдэх нь, яахав Пике зодог тайлсан, Мингуза, Пена хоёр дуудагдахгүй биз.

Пепийн үед ганц хоёр Арг, Бразилтай бүтэн ла массагаараа гарч байсан, тэрнээс хойш ийм их Испанитай байсангүй. Тэр үед ч Испани ч барса ч оргил амжилтаа үзүүлж байлаа, одоо харин яах юм байгаан, их л дундаж шигшээ баг байгаа даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Jan 28, 2022 12:06 pm
by kayo
Цоомоо wrote:Энд Пике байгаагүй.
Тэгсэн энэ яриа л байнга давтагдаж байна.
Пике өнгөрсөн зун Лапортаг ятгасан гол хүмүүсийн нэг байж магадгүй.
Мессиг одоо явуулсан нь дээр, шинэ Барсагаа эхлүүл.
Месси явсан ч үлдсэн Барса тэгтлээ миарчихгүй ээ, гайгүй гээд.
Тэгээд одоо байгаа байдал нь нэг иймэрхүү л.


Пике, Мэсси хоёр муудалцсан нэг шалтгаан нь Мэсси Бартогийн боардын эсрэг үзэж байхад хамт тэмцэж байснаа нөхөр өөрөө Бартотой өндөр үнэтэй шинэ гэрээ хийсэн нь гэнэ, яг л сарьсан багваахай шиг ажилласан байгаан. Нэмээд Мэссиг явах үед цалингаа багасгаагүй байснаа явсны дараа Мемфис энэ тэртэй гэрээ хийх болсон чинь цалингаа багасгаж гэрээ хийсэн гээд нэг тийм хоёр нүүртэй аашилсан юм байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Jan 28, 2022 1:20 pm
by Өсөхбаяр
Еөк болох хүн эхнээсээ муу аргад суралцаад яваам блгүй дээ :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Jan 28, 2022 3:56 pm
by Cule
Дэмбэлэгийн гэрээ бол ер нь аль ч тохиолдолд алдагдал болно гэж хараад байгаа. Нөхөр цалингаа бууруулсан гэрээний санал зөвшөөрөөд сунгалаа ч ганц хоёр тоглолтод цөөн хэдэн спринт хийгээд л дахиад гэмтэх магадлал маш өндөр, нэг гэмтэхээрээ хэдэн сараар хэвтчихдэг гар эмчилгээ хийлгэнгээ хий цалин авсан хүн л болно. Зүгээр аятайхан тохироод гэрээг нь цуцлаад явуулж чадвал бараг ашигтай ажиллалаа гэж хувьдаа баярлана аа хаха.

Адама цалингаа үлэмж хэмжээгээр бууруулж ирэх нь гэсэн цуурхал байгаа ч нэг их итгэхгүй байна. Яахав Ла Масиагийн хүүхэд харьцангуй Шавигийн тоглолтыг ойлгоод аятайхан дасчих ч юм бил үү. Ерөнхийдөө Дэмбэлэгээс илүү үр ашигтай л байна гэж найдах. Хурдтай, дрибл сайн гээд төстэй чадваруудтай, гэхдээ шилэн биш. Дэмбээ ч финиш, шийдвэр гаргалтаараа Адамагаас хол ялгаа гаргаж чадахгүй дээ яс юман дээр. Хөлдүүшдээ бас л.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Jan 28, 2022 4:58 pm
by Цогоо
Адама Траорэ аймар лагс харагддаг шт. Танай мидфилдэд илүү хүч нэмэх болов уу л гэж бодож байна. Рагбигийн тамирчин шиг л овойж товойсон эв хавгүй баагий гүйгээд байдаг.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Jan 28, 2022 5:32 pm
by Cule
Ла лигийн хамгаалагчдыг зовоох байх аа. Шави, Лучо 2 нийлж байгаад гайгүй болгочих ч юм бил үү хаха.

Багт үзүүлэх импакт Дэмбээгээс дутахгүй дээ бараг тэгээд хамаагүй зардал багатай кк.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sat Jan 29, 2022 10:40 pm
by Devil 7
Адама ч биеийн хүч, тэсрэлт нтр бол аймар..Дамжуулж л мэддэггүй хүн дээ Барсагаас гарсан гэхэд

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sat Jan 29, 2022 11:24 pm
by Villa_Bayaraa
Манайд байхдаа бүр утгагүй амиа байсан... одоо харин ч давгүй дамжуулдаг болсон харагдана лээ...

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Jan 30, 2022 4:41 am
by A-Nightmare
morata ireesee spainiin shigshee boloosoi l gej bi boddog. manaih id yedere spainii shigshee l baisiinshd. yu n bolohgui bgaan.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 31, 2022 9:04 pm
by kayo
Ауба бүүр барсад ирчихсэн байна гэнэ, гэхдээ манайх Дэмбээг явуулж амжих юм болов уу даа, бараг худлаа болох гээд байдаг. Явуулчихвал Ауба манайд 6н сараын хугацаатай зээлээр ирнэ.

Уг нь саяхан алж байсан залуу даа, манай гараанд одоо Лүүк гарч байхад хамаагүй дээр байлгүй яахав. Ансу дахиад 2, 3н сар тоглохгүй, Дэмбээг явуулж байгаа гэхээр Адама, Ауба хоёр бол болж л байна.

Хэрвээ ирчихвэл урд Ферран/Мемфис - Ауба - Адама гэж гарах нь. Б-н хүүхдүүдийг бодвол хамаагүй туршилгатай, гоолтой довтолгоо болох нь.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Jan 31, 2022 11:07 pm
by Cule
Оны сүүлээр эхлэх ДА уг нь манайд их л сайнаар нөлөөлж бна даа. Тоглогчид том багийн гараанд тоглож л байвал цалин 2р асуудал болж байх шиг бна. Адама манайд Испанийн шигшээгийн хэдтэйгээ тоглохын тулд цалингаа буулгаад ирсэн, Аубаменг ч формтой байхыг хүсч байгаа биз.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Feb 01, 2022 10:43 am
by Цоомоо
Ауба драм боллоо.
Барсад буусан, гэрээ зурах гээд.
Тэгсэн удаагүй бүртгүүлж чадахгүй боллоо гээд худлаа боллоо гээд мэдээ явсан.
Ашгүй эцсийн мөчид бүтэж.
Ауба нь Моратагаас дээр сонголт л гэж бодож байна, гэхдээ хэр формтой байгаан одоо.
Ферран, Ауба, Депай, Дембеле, Люк, Брайтвайт, Азбе, Ютгла хэн хэн ч болчихов доо, довтолгоонд.
Ансу гэмтэлгүй байсан бол номер 1 сонголт.
Ансу, Ферран, Депай гээд гоё л довтолгоо юм уг нь.
Яг тулгуурын, системийн хэрэгтэй байрлалууд дээрээ хэвээрээ гэхээр тоглолтын чанар нээх дээшлэхгүй биз, яахав топ 4 бол болчих байх аа.
Дембеле ингээд зун үнэгүй зайлах болж байх шиг байна.

Неймарыг зарсан мөнгөөр Дембелег аваад, Дембелегээс болж Мессигийн цалинг дийлэхээ болиод одоо зун нөгөөх нь үнэгүй явна.

Улирлын үлдсэн зорилго - Топ 4, РМ-тай хийх тоглолтондоо хожих.

За сайхан шинэлээрэй бүгдээрээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Feb 01, 2022 1:01 pm
by kayo
Ямар ч байсан ирлээ ирлээ, бөөн драм болж байж үнэгүй 18н сарын гэрээтэй ирж байгаан байна.

Арсеналын хувьд Аубагийн том цалингаас салж байгаа бол манайд цалингаа маш их багасгаж ирж байна. Ирэх жил хагасын хугацаанд 30н сая авах байсан, тэрнээсээ больж ирж байна гэнэ. Өөрийх нь хувьд Арсеналд нэгэнт таарахгүй болсон, сүүлийн жилээ барсад тоглоё гээд л ирж байх шиг байна. Вин-Вин.

Хоёр жилийн өмнө уг нь яг гоё формтой байсан даа, тэр үед нь 50 билүү 60 саяд авъя гэхэд Арсенал үнэрхээд өгөөгүй, одоо харин үнэгүй явуулж байна.Сая африкийн цомд явахад зүрхний асуудалтай гээд үлдээсэн байсан, тэр нь гайгүй бол 2 жил гайгүй тоглочих байхоо.

Дэмбээгийн хувьд бас баахан юм болж байгаад үлдлээ. Челси, ПСЖ, Тоттенхам гээд хэдэн ч багтай холбогдов, яг цаг нь тулахаар нөгөө хэд нь 1 сард их мөнгө гаргаж чадахгүй зунаас авъя л гээд байх шиг байна. Манайх зун хүртэл тоглуулахгүй байх, эсвэл гэрээг нь цуцлах шинжтэй. Тэр нь дээр биздээ одоо.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Feb 01, 2022 1:40 pm
by kayo
Өвлийн цонхоор муугүй ажилчихлаа шүү. Хэдий мөнгөгүй ч гэсэн хэрэгтэй хүмүүсээ авчихлаа, зүүн ард л хүн авж чадсангүй. Лапортагийн багт Матю Алеману гээд өмнө нь Валенсигийн СЕО байсан хүн спорт хариуцсан захиралаар ажиллаж байгаа. Энэ бүх наймааны ард байдаг хүн нь, мундаг юм шиг байгаан.
Сая өвлийн цонхоор:
Явуулсан:
Инаки Пена - зээлээр Галатсрай
Коу - зээлээр Астон Вилла
Демир - Нутагруу нь буцаасан
Колладо - Зээлээр Гранада
Агуеро - Зодог тайлсан
Ирсэн:
Ферран - 60 сая
Алвес - Үнэгүй
Адама - Зээл
Ауба - Үнэгүй.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Feb 01, 2022 9:30 pm
by BLGN
Ауба энэ улиралд хэд 3н тап-ин гоолууд л хийсэн.Тэгээд болоо. :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Feb 07, 2022 12:08 am
by kayo
Ойрд үзээгүй гоё тоглолт үзүүлж байх чинь. Алвес гоё байна, талбайг бол үнэн мэдрэх юмаа, яалтчгүй класс хүн, хичнээн хөгширсөн ч талбайг харах өнцөг бол мундаг байна, хамгаалалтанд харин яалтчгүй алдаад байна.

Адама манай Абде энэ тэрийг бодвол овоо хэдэн жил английн лийгт тоглочихсон юм болохоор шал өөр байна шүү, дрибли нь гоё байна, биеийн хүч, хурдыг нь ярих юм биш, айлын зүүн жигүүрийг үнэн ядрааж байна, дамжуулалт нь ч гоё байлаа.

Шинэковуудаас Ферран л жоохон хэт хичээгээд байх шиг байна, хэрвээ сүүлийн тэр хүрэлтийг нь дамжуулалт гэж тооцвол гурван шинэков гоолын дамжуулалт өгжээ.

Одоо Аубаг хармаар байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Feb 07, 2022 12:12 am
by kayo
Албагийн гоол тансаг байлаа, дээхэн Мэссигийн дамжуулалтаар бас иймэрдүү воллей хийж байсан, тухайн үедээ 100 ингэж цохихоос л нэг нь л орох байх, энэ удаа азаар тэр нь таарлаа гэж байсан, хоёр дахь нь орчихлоо.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Feb 07, 2022 1:17 am
by kayo
Гоё хожлоо, сүүлийн 2 жилд анх удаа том багийг, Атлетиког сүүлийн 6н тоглолтонд анх удаа хожлоо. Ямар ч байсан 4төө ороод ирлээ. Одоо барьцаа ахиулна даа.

Алвес минийхээр МОМ байлаа, 1 гоол, 1 дамжуулалт, 1 гоолын бэлдэлт, тэгээд 1 улаан. Сүүлийн улаан л жоохон илүүдчихлээ. Энэ хүн харих болоогүй л юм байна

Шинэковууд бүгд гоё байлаа. Ауба гарч ирсэн чинь даанч 10-уулаа болчихлоо, тэрнээс нэг хусах л байсан байх, бөмбөг тогтоолт, хүрэлт энэ тэр нь анги байноо. Гоё тоглох шинжтэй. Испани ээжтэй, испани хэлтэй болохоор бас дасахад асуудалгүй байх.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Feb 07, 2022 3:48 am
by storm
Сэтгэл сэргээсэн сайхан тоглолт боллоо. АТМ хаалганд 4 гоол хийх тийм амар биш. Эндээс залуус урам зориг эрч хүч авсан байх. Энэ тоглолоо яаж хадгалах хэрхэн сайжруулах дасгалжуулагчийн ухаан. Довтолгоон дээр олон сонголттой боллоо.

Sent from my SM-A700S using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Feb 07, 2022 3:50 am
by Өсөхбаяр
ёстой үзэхгүй хусуулах бх гэсэн эсрэгээрээ боллоо. шинэковууд өөрсдийгөө харуулах гэж хичээж гоё тоглолоо. алба гоё ч хуслаа, алвес талбай дээр хийж болох бүхнийг л хийлээ :ногоон: угаасаа байж л байсан юм шиг санагдуулахаар л тоглолоо. ер нь нөхрийг явуулаагүй бж бсан бол гэж халит бодогдож л блаа. гэхдээ сүүлд харанхуй кросс л чулууддаг болчихсон бж билээ хэхэ

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Feb 07, 2022 11:10 am
by meesh
Адамаг Ла лигийнхэн хэсэг учрыг нь олох гэж зовох байхаа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Feb 07, 2022 2:17 pm
by Цоомоо
Хамгийн сүүлд хэзээ ингэж баярлатал тоглосон юм мэдэхгүй.
Ат.Мадрид муу үе нь ч таарлаа, гэхдээ л том баг л даа.