Page 3 of 69

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Aug 10, 2021 6:55 pm
by Галмандах
Заза манай хүн ерөөсөө албажаад явчихлаа.
Залуучуудаа хадгалж үлдээд гоё баг болоод Баллондор авах хэмжээний одтой болоод гоё явмаар байна шүү.
10 дугаараа шууд Дё Ёонгд өгч итгэл, үүрэг хариуцлагыг нь нэмээд Педридээ том гэрээ санал болгоод гоё гоё юм хийгээд явчихмаар байна.
Тэгэхгүй бол ирэх зун аль нэг нь Месситэй цуг тоглооч гээд лалрын ПСЖ дуудаашаачуул сэтгэлийн зовлонд унана гай.

Sent from my SM-A600FN using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Aug 11, 2021 8:17 am
by storm
Үнэхээр тэр явчлаа. Ерөнхийлөгч болохын тулд биелэгдэшгүй зүйлээр амлалт өгч гарч ирэв үү үнэхээр ийм зүйлийг төсөөлсөнгүй юу?

Клубын удирдлага алсыг харьж санхүүгийн хямрал болно гэдгийг мэдэрч баймаар юм. Өнгөрсөн зун явъя гэхэд нь явуулсан бол ингэж нэгэндээ гомдлохгүй байлаа. 2-3 жилийн дараа эргэж ирээсэй гэж хүсэж байна. Байж болох бүх хүндлэлийг хүртэх эртэй хүн.

Одоо байгаа тоглогчдоос явуулах эсвэл байж болох түвшинд цалинг бууруулах шаардлагатай гэнэ. Яагаад үүнийг өнгөрсөн 2 сар хийсэнгүй зах зээлд гаргах тоглогчид ярилцаж тохирох гээд. Сайн менежмент хийхгүй бол клуб дампуурч байна цар тахалаас шалтгаалж ойрын 2-3 жил хүндхэн өнгөрч мэднэ.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Aug 11, 2021 8:18 am
by Өсөхбаяр
явах байх гэж бодож байсан ч яг тулахаар бас хоосон оргиод байдаг шүү. нөхөр хурцлагдаад шигшээдээ улам илүү импакт өгөх байхаа л гэж голоо зогоохоос :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Aug 11, 2021 8:27 am
by storm
Бидэнд ийм мэдрэмж төрж байгаа юм чинь түүнд бүр хүнд цохилт болсон байх. Найзыгаа авчраад шигшээдээ цом өргөөд гэрээгээ бариад ирсэн чинь өөдөөс нь хүйтэн ус цацах гэж. Их л дотогшоо хүн тоглолтод нь нөлөөлж илт мэдэгддэг. Тэр бүхнийг мартаад илүү олон амжилт гаргаасай.

Энэ ПСЖ дасгалжуулагч ямар азтай юм бэ? Ийм мундаг бүрэлдэхүүн гаргачаад гараа хармаандаа хийгээд зогсох баавар биз.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Aug 11, 2021 9:10 am
by kayo
Шарталтаас гарч чадахгүй байна шүү. Уг нь при-сийсон дээр залуучууд гоё тоглоод Мэсси нэмэгдчихвэл алах нээ гэж бодож байсан ингээд явчих гэж...

За одоо мүүв он болно, хэт Мэсси депендэнт байсын, залуучууд при-сийсонд гоё тоглож байна, шууд Мэссид дамжуулдаг байсан, лидер байхгүй арай чөлөөтэй үзэж магадгүй. Депэй бас гоё зохицох шинжтэй байна, Гриз илүү өөрийхөөрөө тоглох байх, Ансу ирчихвэл бас ч яахав учир байна шүү. Демир бацаан бас хөөрхөн тоглодог юм байна лээ.

Сая Юветэй тоглосон тоглолтыг үзлээ. Муугүй шүү. Рон бол бараг харагдсангүй, бөмбөг авах болгонд нь бараг Мэсси гэж орилж байсан байх шүү. Депэй их ганган ганган л юм хийх гээд байдгийн байна, заримдаа их гоё болоод заримдаа хэтрээд бөмбөгөө алдаад байхын. Эхний гоолын ойлголцол бол гоё, Депэй бол сул гарч ирчихвэл зоодог л юм байна, Демир бас мундаг гаргаж өгсөн. Брайтвэйт корнерөөс мөргөж гоолдож байхын, ингэж гоолдож байгаад үлдчихвий дээ, сүүлд Пүүж бас хөөрхөн финиш хийж, гэхдээ нөхөрт боломж олгохгүй хэвээр, дундаа хүнгүй шахуу нөхөрсөг дээр гараанд гаргахгүй Демирийг дунд тоглуулсан байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Aug 11, 2021 6:32 pm
by Cule
Одоо нэгэнт өнгөрсөн, Лапорта багийг сайжруулах тодорхой плантайгаар Мэссиг явуулсан байгаасай гэж найдахаас өөр сонголт алга. Мэдээж Мэсси хамаарал гм сөрөг нөлөө байсан, гэхдээ явуулснаар асуудал шууд шийдэгдэхгүй. Харин ч Мэссигийн ур чадварт халхлагдаад харагдахгүй байсан түмэн зовлон одоо ил болох байх.

Лапорта Тебасын СиВиСи гэрээг зөвшөөрүүлэх гэсэн шахалтаас зайлсхийх, сүпер лигийн мөрөөдлөө хадгалах гм зорилгоор Мэссиг явуулсан бол ёстой юу ч гэхэв.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Aug 12, 2021 9:26 am
by kayo
Лийгийн эхний тоглолтонд 30н мянган хүн орох эрх өгсөн, тэгсэн үзэх хүн олдохгүй байна гэнэ дээ. Эхлээд гишүүддээ санал болгосон ч дүүртэл авахгүй, стадионоор зарах юм байна. 100н мянган суудалтай стадионы 30н мянга нь ч дүүрэхгүй байх гэж, дээрээ нь жерсиний өнгөрсөн хоёр өдрийн орлого 80% буурсан гэнэ. Мэсси явсны импакт зөвхөн санхүү дээр гэхэд ингээд л гараад эхэлж байна даа, яана даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Aug 12, 2021 9:34 am
by Reda
МСН ББС тэй байсан Ла лиг эргээд харахад бас тансаг байжээ. Атлетико нь тэр үед бас хүчтэй манайхыг 2 мулталж бсн гэхээр лигийн оргил үе нь бж дээ.
Ла лигийг Пл-с илүү гээд маргадаг бсн, томчууд нь тоглодог гд л, одоо маргах аргагүй боллоо кк.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Aug 12, 2021 1:48 pm
by Өсөхбаяр
Ла Лиг нь тэгээд тийм гоё тэргүүлэх, хага авах боломжтой үедээ өөрсдийгөө хойш нь татсан алхмууд л хийсэн бна гэхээр.. ёстой Сери А гийн араас орж байхдаа таарсан олгой толгойтууд бна шт.. Мөнгийг шажигнуулаад юун ПЛ болчих боломж ч байсан даа уг нь :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Aug 12, 2021 2:53 pm
by orangeman
Ойрын хэдэн жилдээ ЧЛ-н аварга Ла лигээс төрөхгүй байхдаа.


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Aug 12, 2021 4:23 pm
by El Payaso
Атлетико үзэх бх. Реал том наймаа хийхгүй байгаа. Цалингийн зай мөнгө төгрөг гайгүй бга бх. Ганц хоёр том наймаа хийхэд бас кандидэйт болчих бх. Мбапег дарна гэж бсн. Мбапе ч одоо ойрын хоёр гурван жил сугарахгүй болсон бх аа. Месситэй хамт үзэх бх. Явж явж Нейг түрүүлж зарах бх шүү ПСЖ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Aug 12, 2021 7:18 pm
by orangeman
Манайх ер нь наймаан дээрээ үнэн азгүй тахианууд юмаа


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022

PostPosted: Fri Aug 13, 2021 1:04 am
by Өсөхбаяр
orangeman wrote:Манайх ер нь наймаан дээрээ үнэн азгүй тахианууд юмаа


Sent from my iPhone using Tapatalk

улсын мөнгө уйлдаггүй гэдэг шиг л хандсан дөө.. месси талбай дээрх асуудлыг шийдээд гор нь цухалзахгүй дарагдаад бүр эрхэлчихсэн бж дээ

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Aug 13, 2021 1:30 am
by ND
Мануусд хэдий харамсалтай хэдий ч ийм новшийн лиг, новшийн менежменттэй багт байснаас өөрийгөө бодоод, дахиад хэдэн жил СЛ, Баллон нтрээ авсан нь Мессид ашигтай гэж сэтгэлээ тайвшруулж бна дөө.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Aug 13, 2021 8:41 am
by kayo
Нөгөө яригдаад байсан СВС-н ла лийгтэй хийгдэх гэрээ нь ла лийгийн олонх болох 38-н багийн саналаар баталжээ. Манайх, Реал, Атлетик Билбао тэгээд өөр нэг Б лийгийн баг татгалзаж. Ингэснээс татгалзсан багууд СВС-н 2.7 тэр бумаас юү ч хүртэхгүйн байна. Хэрвээ энэ гэрээнд манайх нэгдсэн бол 270 саяыг авахаас гадна +40-н саяын цалингийн цэс нэмэгдснээр Мэссиг ч үлдээх боломжтой байсан гэж байна. Гол асуудал нь энэ гэрээнд гарын үсэг зурчих юм бол нөгөө сүпер лийг юм уу өөр лийгт 50н жилийн хугацаанд орж чадахгүй юм байна.

Лапорта тэгээд Мэсси эсвэл Сүпер лийг гэж байгаад Сүпер лийгийг сонгосон бололттой. Энэ нэг бүтэшгүй мөрөөдлийн лийгийг Перез энэ хоёр ярьсаар байгаад манайх реал хоёр дуусах юм байна л даа. Анх Лапортад нэлээн эрт энэ талаар хэлсэн, нөхөр Мэссиг үлдээх боломжтойн байна гээд их хаппи байсан л гэж байна, тэгээд бүх юм санасны дагуу явж байна гээд байж. Тэгснээ гэнэт саналаа өөрчлөөд СВС-д зурахгүй гэнгүүт Мэссиг авж үлдээх боломжгүй болчихож.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Aug 13, 2021 8:59 am
by Цогоо
Нөгөө гэрээ нь батлагдлаа даа. Ла Лигагийн 10 хувийг зарлаа л гэнэ. Барса, Риал, Атлэтико Билбао, тэгээд доод лигийн нэг баг гэсэн дөрвөн клуб л татгалзсан гэсэн. 2.1 тэрбум еврогийн гэрээ.

https://www.bbc.com/sport/football/58185440

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Aug 13, 2021 11:25 am
by kayo
Одоо тэгээд бялуунаас ч хүртэж чадахгүй, нөгөө багууд нь сайжираад жинхэнэ мярах үерүүгээ орох юм байна л даа. Санхүүгийн асуудлаа ерөнхийдөө зохицуулчихсан Перезийг дагаж байж хайргадах нь дээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Aug 13, 2021 12:07 pm
by Reda
kayo wrote:
Лапорта тэгээд Мэсси эсвэл Сүпер лийг гэж байгаад Сүпер лийгийг сонгосон бололттой. Энэ нэг бүтэшгүй мөрөөдлийн лийгийг Перез энэ хоёр ярьсаар байгаад манайх реал хоёр дуусах юм байна л даа. Анх Лапортад нэлээн эрт энэ талаар хэлсэн, нөхөр Мэссиг үлдээх боломжтойн байна гээд их хаппи байсан л гэж байна, тэгээд бүх юм санасны дагуу явж байна гээд байж. Тэгснээ гэнэт саналаа өөрчлөөд СВС-д зурахгүй гэнгүүт Мэссиг авж үлдээх боломжгүй болчихож.

Гол нь тэгээд супер лиг нь бүтдэг л байгаа даа. Хүмүүс дургүйцээд л бсн, надад бол сонирхолтой л санагдсан.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sat Aug 14, 2021 3:38 am
by Могжоохон
Реал Барса гэж маниусыг талцуулчихаад цаагуураа Лапорта нөгөө өвгөнтэй өвөр түрийндээ ороод нэг ашиг сонирхолтой болоод байгаа гэж санагдаад байх юм...

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Aug 15, 2021 2:03 pm
by Өсөхбаяр
Реал манай 2 ахлагчаа үнэгүй франц руу явуулчихсан.. тэнд нь бараг найр болжээдэг шүү :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Aug 16, 2021 6:36 am
by storm
Улирлын эхний тоглолт сайхан боллоо. Эрик дажгүй юмаа нямбай юм Ситид байсан нь том туршлага болж. Депай уран юмаа хууралт тэсрэлт биеийн хүч сайтай мэдрэмжтэй. Дасгалжуулагч хаширласан зунжин тоглосон Педриг бүтэн тогууллаа. Залуус та лүүгээ чөлөөтэй тоглолоо

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Aug 16, 2021 10:40 am
by El Payaso
Месси яваад Брайтвайт өөрийгөө харуулж бх шиг бна шүү дээ хаха. Мемфис гайгүй үзэж бна лээ

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Aug 16, 2021 10:56 am
by kayo
Эхний тоглолтыг ухрааж үзлээ, Мэссигүй гэхэд бас ч дажгүй шүү. Гриз, Депэй хоёр Мэссигийн найруулгын ажлыг хийж байна, Депэй хоёр ч гоолын эхлэлийг тавьлаа, хөдөлгөөнгүй бөмбөгөөс дамжуулалтууд дажгүй шүү. Мэсси байхгүй бүгд шууд бөмбөгөө Мэссид өгдөг байсан илүү өөр өөрсдийхөөрөө чөлөөтэй тоглох шиг боллоо, Гриз хамгаалалт, довтолгоонд аль алинд нь маш идэвхтэй байлаа.

Энэ жил хамгийн эхэнд клубээс жийгдэх байсан лорд Брайтвэйт мэргэн буучийг тэргүүлж байх шиг, хаха. 2 гоол, 1 дамжуулалт, Мэссигийн үзүүлэлтийг хийчихдэг юмдаа.

Эрик их гоё байрлалаа зөв эзэлж тоглох юмаа, их тайван, дамжуулалт сайтай, сая Еврогоор ч, олимпд ч гараанд гарахдаа том алдаа гаргаагүй, их цэвэрхэн тоглосон. Сая багтайгаа хамгийн сүүлд нэгдсэн, ганц ч нөхөрсөгт тоглоогүй, 7 хоног ч бэлтгэл хийж амжаагүй гэхэд хэзээ язааны багийн нэг гишүүн шиг тоглолоо, аргагүй Ла массиа юм болохоор өөр байна. Уг нь багадаа багийхаа хамгийн өндөр сайн мөргөдөг нь байсан юм байна лээ, гэм нь тэрнээсээ хойш өсөөгүй, арай л намхан харагдаад байгаан, 5н см өндөр байсан бол бүүр алахаар байж. Аруёо энэ хоёр манай хамгаалалтыг дараагийн жилүүдэд авж явна.

Эриксоны дебүт харин жоохон онцгүй болчихлоо, аргагүй багтаа уусаж амжаагүй байна, уусаад ирэхээр Дестийг суулгах байхаа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Aug 16, 2021 11:07 am
by Reda
Брайтвайт гоолдчихоод тэр харц марц бол ширүүн бна лээ дээ. 2 гоол 1 асс. Ер нь тоглогч бүр л Рон Месситэй хамт тоглож үзэхийг хүсдэг, Барсагийн хэд нэгэнтээ л хамт тоглоод үзчихсэн юм чинь одоо байхгүй болоод чөлөөтэй дарамтгүй сайхан бгаа даа, урд довтолгооны хэд бол.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Aug 16, 2021 12:10 pm
by kayo
Умтити, Пьянич, Коу гурвыг дуудсангүй, Коугийн 14н ноймерыг Манажид өгөөд ноймер ч үлдээсэнгүй. Ашгүй энэ гурвыг явуулах дээрээ тулж байгаан болов уу. Хэрэв Коу явахгүй бол ноймер байхгүй 10-г өмсөх юм байна, нөхөрт өгмөөргүй байхын, хадгалж байгаад дараа жил Ансуд өмсүүлмээр байна.

Колладог бас дуудсангүй, Б-гийн ахлагч, хамгийн ирээдүйтэй гэгдэж байсан хүү бас Куманы нүдэнд өртсөнгүй, бараг явуулах байх даа.