Page 9 of 69

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 03, 2021 8:28 am
by Өсөхбаяр
багаараа хурд муу, нэг хүн аргалаад зай гаргачих хүнгүй аргуу тоглоод хожигдлоо доо. Суарез нэг гоё боломжоо алдсан ч хийж л байна.. манайх хожигдоод ирэхээрээ кросс хийдэг баг болчих ч гэж нээрээ

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 03, 2021 11:04 am
by kayo
Одоо Куманыг хусах болов уу гэсэн Лапорта халахгүй гээд ярилцлага өгчихөж, заа за дууслаа л даа. Топ-4 үлдэж чадах нуу, тэр нэг жил баахан оранжуудыг цуглуулаад 6-р дуусгаад УЕФА-д тоглосон шиг болох юм байна л даа, шит гэж. Лапорта баахан попроод байсан ингэх гээд байж, хугацаанаасаа өмнө хусуулна, Фонт нь илүү реалистик юм яриад байсан, зөв байж.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 03, 2021 11:44 am
by Өсөхбаяр
Лапорта амар хусагдахгүйээ.. гэхдээ анх гарч ирсэн амлалтуудынхаа эсрэг л ажиллаад бх шиг.. мессиг ямарч аргаар үлдээнэ гэсэн байхгүй, куманыг ер нь удаахгүй явуулна гэсэн одоо бүр хэлхэлдчихлээ, санхүүгийн асуудлыг шийднэ гэсэн одоогоор тоглогчдын цалинг бууруулснаас өөрөөр шийдвэртэйалхам, санаачлага гаргасангүй шив

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 03, 2021 11:37 pm
by Зак
Эспаноль овоо доо. Реалын туршуул баг шиг д байдаг сан.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Oct 04, 2021 9:34 am
by Цоомоо
Нико, Гави гээд 2 бацаан л төвд гарч байнашд, Буситэй.
Тэхээр ойлгомжтой л доо, А.М шиг багийн эсрэг яаж аятайхан үзэхэв.
Харин нэг юм харсан нь, угаасаа маш бага бэлтгэл хийдэг болсон байж, энийг шууд өөрчилж физикаль илүү сайжруул гээд байгаа бололтой.
За энэ үнэн байх магадлалтай шүү.
Алтан үе шиг техник, ур чадвараар зодсон баг биш болчихоод физикаль муу байна гэдэг.
Угаасаа ч гүйгээд барахгүй, биедээд барахгүй унжгар л баг болчихоод байгаа л даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Oct 04, 2021 11:03 am
by kayo
Дэмбээгийн гэмтлийг одоогийн бэлтгэлтэй холбож тайлбарлаад байдаг шүү, бэлтгэл дээр маш удаан темптэй бэлтгэл хийж байснаа тоглолт дээр гэнэт хурд хийснээс болоод амархан гэмтээд байна гэж агент нь шүүмжлээд байсан, үнэний ортой байх нь.

Де Ёонг анх ирчихээд Аяаксаас арай удаан темптэйн гэж байсан, нөхдүүд ханаад, ахархаад удаан болгосон байж магадгүй л байх. Одоо хөгшчүүл бага юм чинь залуучууд дээр хурдыг нь нэмээд л өгөх хэрэгтэй. Пике, Буси, Роберто гурвыг гараанд гаргалтгүй болжээ, одоо нэгэнт залуучуудаа хөгжүүлэх юм чинь энэ 3г суулгаад нүдээд баймаар байхын.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Oct 04, 2021 11:17 am
by Цоомоо
Бусиг бол байлгахаас өөр аргагүй.
2 бацааны хажууд хөдөлгөөн, хүрэлт бүр нь класс юм уг нь.
Фати энэ улиралд гэмтэлгүй тоглоод, нэг од тоглогч нарын эхлэл байдаг даа, тийм үе шат хийчихвэл.
Уг нь ч өөр байна лээ шүү.
Френки маань өнгөрсөн улирал ганган байсан, энэ улирлын эхлэл онцгүй л байна.
Матс бас сүүлийн 2 улирал биш болчлоо.
Баг муудахаар сайн тоглогч нар хүртэл миарчих юм.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Oct 06, 2021 10:37 am
by richie_d4
Barcelona kick off their UWCL defense with a 4-1 win over Arsenal
That's now 39 goals scored and 2 conceded in six games this season. гэнээ...
Эрчүүдийнхээ оронд тоглочихоор юм бишүү

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Oct 06, 2021 2:33 pm
by Өсөхбаяр
richie_d4 wrote:Barcelona kick off their UWCL defense with a 4-1 win over Arsenal
That's now 39 goals scored and 2 conceded in six games this season. гэнээ...
Эрчүүдийнхээ оронд тоглочихоор юм бишүү

манай хүүхнүүд лаажийгаа шт.. эрэгтэй 1р багийнхан суралцмаар байгаам даа бараг хаха
бүсгүйчүүдээ хардаг болчоод бгаа.. үзэхэд ч урамтай, краш нтр тэй ч болцон :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Oct 06, 2021 4:43 pm
by Цогоо
Манай бүсгүйчүүдийн энэ оны анхны хожигдол гэсэн. Би бас хэд хэдэн гүүнер краштай болоод байгаа хаха. Вивиэн Миэдэма, Леа Виллиамсон энэ тэр гээд одоогийн бүрэлдэхүүнээс. Өмнөхөөс бол Алекс Скотт байна. Хөөрхөн шт. :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Oct 21, 2021 5:43 am
by Өсөхбаяр
Цогоо wrote:Манай бүсгүйчүүдийн энэ оны анхны хожигдол гэсэн. Би бас хэд хэдэн гүүнер краштай болоод байгаа хаха. Вивиэн Миэдэма, Леа Виллиамсон энэ тэр гээд одоогийн бүрэлдэхүүнээс. Өмнөхөөс бол Алекс Скотт байна. Хөөрхөн шт. :ногоон:

танай охидууд бас лаг бгаам бна шт.. эмэгтэй хөлбөмбөг удахгүй эрчээ авах бхаа :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Oct 21, 2021 3:27 pm
by kayo
Форум буцаад ажиллаад эхэлсэн үү, өмнөх линк нь гэхдээ ажлахгуй байх шиг байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 24, 2021 5:20 pm
by Цогоо
Буцаж ажиллаж байгаа. Ажиллахгүй байгаа үед хадгалагдсан күкинүүдийг арилгаж байгаад шинээр ачаалбал болох байх.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 24, 2021 5:56 pm
by Cule
За Эль классикотой өдөр.

Куман одоо гараа, сэлгээндээ ямар сюрприз барихаар төлөвлөж байгаа юм бол доо. Сержи Робертог нөгөө Лүүктэйгээ хамт гараанд гаргаад ирэхээс сийхгүй хүн шүү дээ. Реалаас илүү Куманаас шийрэгнэдэг болчих ч гэж.

Ямар ч тактикгүй Куман тогтворгүй довтолгоо, туршлагагүй бөгөөд системгүй хагас, орон гаран хамгаалалттайгаар Реалтай тулна. МАТС, Де Ёонг, Ансу, Депайгийн ур чадварт л найддаг байх даа. Гэхдээ менежер маань бол Лүүк Пике 2-р 2 давхарт илүүрхэнэ гэж бодож байж мэднэ.

Гэснээс Куман Барсаг дасгалжуулснаас хойш классикод тэнцэж үзээгүй байгаа. 2 батируулсан. Нөхөр бол Ноу кампдаа тоглоно, айхгүй байнаа л гэж кк. Ер нь 3 хусуулахаас бол айж л байгаа бололтойм.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 24, 2021 8:43 pm
by storm
Найдвар бүр нарийссан энэ дасгалжуулагчтай тоглоно гэхээр эвгүй мэдрэмж төрх юм.

Эрт тоглоно цэнгэлдэх дүүрэн үзэгчтэй.

Sent from my SM-G903F using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 24, 2021 9:50 pm
by kayo
Хэд дарааллаад хусуулчихаад байгаа билээ, одоо нэг зогсоохгүй бол арай л анти цуврал яваад байгаа. Өнөөдөр нэг хүн шиг тоглочихгүй байгаа. Айлаас гол нь Бенземаг ойрхон аваад, бөмбөг тогтоох боломж олгохгүй яг марклаад, Винчиусис-г холоос дагаад хамгаалчихмаар байгаан, нэг гүйчихвэл лай болно, энэ жил финиш нь харин нэлээн сайжирсан шинжтэй, олон гоол хусаад байгаа. Урд бол энэ хоёрын сөрөг л байгаа, төвд ч гайгүй байх, нээх бөмбөг эзэмшиж тоглохгүй, боломж олдвол л сөрөгдөөд байна байх. Манайх харин ёстой тултал нь бөмбөгөө бариад, хойшоогоо дамжуулаад байвал. Ялангуяа эхний 20,30н минут айл пижигнэнэ, тэрийг нь дарчих хэрэгтэй.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 24, 2021 11:09 pm
by Зак
Мингүэзаг солиод Дест хойноо тоглосон нь дээр байна аа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 24, 2021 11:55 pm
by victor valdes
Нэг тоглолт энтрээр дүгнэх нь ч хаашаа юм, Фати энтр Мессигийн дайнд хүрэх худлаа шүү, ингэж байгаад л замхараад алга болох байх, Месси анхнаасаа л класс байсан, Месси, Роналдо 2 шиг иймэрхүү тоглогч нар зуундаа, магадгүй сая жилдээ нэг л төрөх байхөө, би лав Фати энтрийг Барсагийн ирээдүй болно гэж харахгүй л байна. Тэгснээс тэр Ман Ситигийн Кансело гаад хамгаалагч арай л гоё хамгаалагч байнлээдээ. За тэгээд өнөөдөр хүн шиг тоглож байнөө. Куман домогоороо л явагдээ хөөрхийдөө гэж.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Oct 24, 2021 11:59 pm
by Зак
За за Куман бая, бая. Хүүхэд байхдаа Куман шиг цохидог болно гэж хүсдэг байлаа. Харамсалтай нь цохилт шигээ дасгалжуулагч байсангүй ээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Oct 25, 2021 12:04 am
by Зак
Нэмж алддаг нь ч юув дээ. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгч л болох шив.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Oct 25, 2021 12:12 am
by poseidon
гунигтай юм аа хахаха

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Oct 25, 2021 12:20 am
by orangeman
Odoo Kuma ch bolson bailgu dee
ymar ch uramgui togluulahiin


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Oct 25, 2021 7:42 am
by Галмандах
Куман дахиад хэдэн ч эль классико-д боломж олгосон тэнцээчгүй хусуулах юм байна. Одоо нээрээ болно доо. Заавал Шави гээд яахав нөгөө ЭВ зайлвал оронд нь хэн ч ирсэн байдал дээрдэнэ гэдэг шиг Куман яваад өгвөл оронд нь хэн ч ирсэн хэсэг л найдлага тээж тоглолтоо ч арай хүлээлттэй үзэх байх. Хүмүүс ФДЁ-г муулаад байхын? Тийм муу байгаагүй биздээ? Надад бол бараг хамаг юмыг хийж байгаа л харагдсан. Ядаж байгаа хэдэн гол нөхдүүдээ сэтгэлийг нь урвуулчихмааргүй байхын.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Oct 25, 2021 9:08 am
by Cule
Дест тэрийгээ хийчихсэн бол, Ансу шавааралдсан хамгаалалтруу цохихын оронд Депайд өгсөн бол гэдэг ч юм уу тодорхой моментийн тухай ярих хэрэг алга. Хувь тоглогчийн чадвар, үйлдлээс илүү нөгөө л довтолгоо, хамгаалалтын ямар ч хувилбаргүй гардаг, тоглогчдын хоорондын ойлголцол, линк ерөөсөө болохгүй байгаагаас хожигддог тоглолт давтагдаж байна. Куман ер нь тоглогчидтой юу ярьдаг бол. За бүгдээрээ гараад гоё зоригтой ш** л гэдэг байх над шиг хаха.

Наад зах нь Анчи тоглолтын турш хажуугаас зааварчилгаа өгч байхад манай хүн муухай царайлахаас өөрийг хийж чадахгүй байгаа нь бас л ялгаа юм даа. Тэрнээс Реалын тоглолт бас сайнгүй л байна лээ.

Бодож бодож цаг дуусах дөхөхөөр Лүүк Де Ёнгийг оруулж, Пикег урагшлуулаад айлын 16руу агаарын дайралт хийнэ гэж байгаам. Реал байтугай би хүртэл урьдчилаад мэддэг болчихсон "тактик" л даа энэ хаха. Бас Реал дээр байтугай ямар ч багийн эсрэг амжилттай хэрэгжүүлж үзээгүй довтолгооны хувилбар нь. Хэзээ нэг Лүүк нь мөргөж гоол оруулах юм байгаам.

Ер нь тэгээд клуб 16 саяыг нь төлж чадахгүйн улмаас албан тушаал дээрээ тогтож байгаа хүнээс өөр юу ч хүлээхэв, харин ч том тоглолтоос гайгүй үр дүнтэй саллаа. Нэр төрийн гоолоо ч хийлээ. Ихэнхдээ иймэрхүү тоглолтонд салам нүдүүлж байгаа.

Агуэрогоос Ансу их зүйлс суралцаасай хэхэ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Oct 25, 2021 9:49 am
by Cule
Дестийн шувуу бууддаг дээр гараа сэлгээ, менежерийг оруулаад бүтэн багаараа гаргаж байгаа реакц бас сонин. Анхнаасаа барахгүй байх гэсэн сэтгэлзүйтэй гараад, олдсон ганц боломжийг хийсгэнгүүт бүтэн бүрэлдэхүүнээрээ харамсаж үхэх гээд байгаам уу хаашай ч юм. Бараг 30д хүн нэг зэрэг амаа ангайж, толгойгоо барьсан байх аа хаха.