Page 65 of 69

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Feb 01, 2024 11:53 am
by poseidon
Пэп буцаад ирнэ гэж байх уу?

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Feb 05, 2024 1:05 pm
by poseidon
хөгийн шар карт уу? тэр хоёрдахь нь

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Feb 05, 2024 1:07 pm
by Цоомоо
poseidon wrote:Пэп буцаад ирнэ гэж байх уу?

Битгий ч ирээсэй гэж боддог.
Нэг улирал тааруу тоглоход хогийн шаар болоод дуусна.
Энэ аймаар хүндлэл нь ингээд энэ хэвээрээ л дууссан нь гоё биз.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Feb 05, 2024 1:10 pm
by Цоомоо
poseidon wrote:хөгийн шар карт уу? тэр хоёрдахь нь

Арай ч сонин л хуудас харагдсан.
Одоо үндсэндээ Лева, Ямал, Роке гээд 3-хан л довтолгооны тоглогчтой үлдсэн байдаг.
Наполи ойртоод байдаг.
Ядаж QF, даварвал SF хүрчихвэл зүгээрсэн, CL-д.
Лиг ч ер нь хударсан даа. 8 онооны зөрүү гэхээр.
Л.Ямалыг арай л нүдэж байна аа, 16-тай хүүхэд.
Байнгын гараанд, өндөр ачаалал өгөөд.
Цаадах нь аргагүй л мундаг юм.
Педриг тэгж нүдээд дараа улирлаас нь гэмтлээс салахаа байсан шүү ер нь.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Feb 05, 2024 11:46 pm
by kayo
Пеп ирэхгүй ээ, ирэх болвол магадгүй өөр удирдах дээд түвшинд л ирж магадгүй, гэхдээ 5,10н жилийн дараа.

Муу л тоглолт, Чавигийн багаас ер илт давуу тоглолт харахаа байлаа шүү, бүүр нэг чичирж чичирж байж л хожих юм, ийм ч байгаагүй юмдаа.

Гундоган л хамаг довтолгоо найруулж байх чинь, 9н дамжуулалт, 5н гоол, гэхдээ нөхөр прессинг сайн хийдэггүй, энэ нь буцаад хамгаалалтанд дутагдал болоод байгаа харагдана.

Витор уг нь гоё гоол хийсэн дээ, сүүлийн хоёр тоглолтонд заменаас ороод 2 гоол, даанч хоёр дахь шар бол бүүр арай л юман дээр үлээсэн, манай дээр ч шүүгч нар тохиролцсон юм шиг л хатуу үлээж байгаа л даа. Одоо яахав, өөрсдөө олигтой биш болохоор шүүгч нарын үлээлт болгон асуудалтай юм шиг харагдаад байна л даа.

СЛ хол явж чадах болов уу даа, Наполигоо барвал бараг энэ жилийн хамгийн том амжилт болох байх, тэгээд 8д нэгэнд нь нусаа гартал хусуулах байх.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Feb 06, 2024 1:58 am
by Өсөхбаяр
энэ сүүлийн карт бол бас арай л юмаа. жийж орсон тоглогчоос бултаад дээгүүр нь үсрээд гарч байхад карт өгдөг гэнэ үү. арай2.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Feb 06, 2024 9:16 am
by Reda
Манай сэдэвт л хамаарах бх даа, оруулахгүй байж болно л доо, тэхдээ харамсалтай өрөвдөлтэй санагдаад байхын.
Escortуудыг шилж бгаад зүгээр худалдаж аваад л нухаад бна биз дээ ингэж хэрэг хийж л бдг.

Нэг жилийн өмнө хүчингийн хэргээр баривчлагдсан Дани Алвесийн шүүх хурал өнөөдөр Барселонад эхэллээ. Шүүх хуралд түүний зургийг Мундо агентлаг дарсан байна.
Бразил хөлбөмбөгч 2022.12.30-нд шөнийн цэнгээний газарт нэгэн зөөгч бүсгүйг угаалгын өрөөнд хүчиндсэн гэх бөгөөд Каталоны цагдаа нар түүнийг 2023.01.20-нд баривчилсан юм. Испанийн шүүх түүнд 9 жилийн ял төлөвлөөд байгаа юм

Image

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Feb 07, 2024 10:08 pm
by Өсөхбаяр
мэдсэн ч бичээд яахав гэж бодоод бсын.. манай хүн ч хөдөлгөөнтэй нь ч хөдөлгөөнтэй л дөө.. гэхдээ зөвтгөх аргагүй2. давж заалдаад2 9 дээр бууж бгаамдаг уу даа

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Sun Feb 18, 2024 5:21 pm
by poseidon
Сая татаж аваад үзлээ. Ямар муу тоглож байнаа? Наполиг барах юм уу энэ чинь одоо. 16-тай Ямал бацаан дээр бүх юм тогтож байна шд. Шүүгчтэй нийлж байгаад нэг юм хожлоо. хаха.

Витор Рокэ тогтоолт их муу байнаа. Гоё гоё боломж дээр бөмбөгөө тогтоож барахгүй алдаад байх юм.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Feb 20, 2024 2:40 pm
by kayo
Яахав залуу хүүхэд дөнгөж том багт ирээд анхны гарааны тоглолтоо хийлээ,сандрах бол байх л. Яалтчгүй хэд хэдэн юман дээр сандраад алдаж байгаа харагдсан, удахгүй дасаад эхлэхээр гайгүй байхоо.

Сүүлийх дээр шүүгч пеналт дахиж хийлэгсэн нь яахав яалтчгүй дүрмийн дагуу, дахиулж цохиулсан. Гэхдээ л энэ Левагийн цохилт үнэн утгагүй юмаа,цохих арга барилаа солиосой.

Эхний үеийн Лева овоо формондоо орж байна уу даа гэмээр тоглосон, гоё ч гоолдсон, тэгсэн 2р үед байхгүй алга болчихсон. Нөхөр ерөөсөө хамгаалагчдын ардуур нь орчихоод бөмбөг хүлээж авах гээд байхын, урдуур нь гарч болдоггүйн байхдаа, дан хамгаалагчийн ард зогсоод бөмбөгөө алдаастай. Эсвэл энэ Чавигийн тактик уу, ер ойлгосонгүй. Нэг бол хойшоо суугаад хойно бөмбөг авахгүй.

Педригийн форм бүүр алга болчихжээ, ямар муу байваа, өөрөө дамжуулалт хурдан явахгүй байна гэж ярилцлага өгсөн байсан, хэт яарсных уу дан бөмбөгөө дутуу өгсөн.

Кундэ гэж баруунд очихоороо ямар ч хэрэггүй нөхөр байнаа, ядаж хажуугаас бөмбөг оруулж чадахгүйн, дан алдсан. Урагш ер довтолохгүй, зүүнд Касейно бас довтлохгүй, хоёр вингбак үнэн ажилгүй, довтолгоо ер явсангүй. Чави ядаж Касейног унаган баруун нь тоглуулаад зүүнд доороос ч юм уу нэг хүүхэд тоглуулна биз, хоёр жигүүр нь ажлахгүй болохоор яаж тоглох вэ дээ.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Feb 22, 2024 4:56 am
by storm
Эхний 30 минут овоо тоглож байгаад айлаас бөмбөгөө салгаж чадахаа байчих юм. Гоолын дамжуулалт өгөх хүн алгаа урд хэд янз бүрээр хаяж үзлээ дандаа оновчгүй. Яамал 2 ч боломжийн хувилбар дээр амиатчих юм. 16 шугам дээр айл гар хүрсэн шүүгч тоосон ч үгүй.

Багаараа их удаан чухал дамжуулалтууд оновчгүй л байна даа.

Sent from my SM-A525F using Tapatalk

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Feb 22, 2024 8:25 am
by kayo
Чавигийн багаас үнэхээр хүлээх юм олдохоо байлаа шүү. Нэг л хэвийн унтаа тоглолт. Багийхаа тоглолтыг үзэхэд гоолгүй байсан ч ямар гоё дамжуулалт, хууралт, хамгаалалт, тоглолт вэ гээд байнгын сэтгэл хөөрч үздэг байсан, одоо бүүр үнэхээр сэтгэл сэргээх юм байхгүй боллоо шүү...
Халъя гэж дугарая гэхээр өөрөө нэгэнт улирлын төгсгөлд явна гээд хэлчихсэн байдаг, улирал дуусахыг л хүлээж дээ.

Ядаж байхад манай хамгаалагчид алдаа байнга гаргах юмаа, сүүлд Мартенез одоо юү хийж байгаан, айлын хүн түлхсэн ч гэсэн, арай л хөнгөхөн унаад өгөхийн.

Лева ядаж 1 гоол хийгээд яваад байна, ядаж энэ чигээрээ формоо барьвал улирлыг топ-4 дуусгах байх.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Feb 22, 2024 9:01 am
by Цогоо
Ийм үед нь таарч өмнөх жилүүдийнхээ хорыг гартал балбах байсан юмсан. хаха.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Feb 22, 2024 11:33 am
by poseidon
Цогоо wrote:Ийм үед нь таарч өмнөх жилүүдийнхээ хорыг гартал балбах байсан юмсан. хаха.

Эхлээд португаа давах хэрэгтэй байхаа :ногоон:

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Feb 23, 2024 2:23 am
by Өсөхбаяр
Цогоо wrote:Ийм үед нь таарч өмнөх жилүүдийнхээ хорыг гартал балбах байсан юмсан. хаха.

хүүхэд нохойн доог болох гэж :ногоон:

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Feb 23, 2024 5:00 pm
by Цогоо
Болоод удаж байна шдээ, Даниэл минь. :-o :-o

Намайг одоо хүүхэд гэх хэн байх вэ, та харин нохой гэчихсэн үү дээ? хаха

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Sat Feb 24, 2024 1:37 pm
by Өсөхбаяр
манайхаас илүү танайх өөрсдөө мултрах магадлал өндөр юм байна. хэрэв таарвал сайхан бет тавьж болжээнэ к

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Sat Feb 24, 2024 11:18 pm
by Cule
Энэ хөлбөмбөг гээд апп чинь аятайхан эд байна шд. Тоглолт эхэлж байна шүү... Эрт гар байгаа тоглолт үзээрэй манайхан...

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Sun Feb 25, 2024 12:12 pm
by poseidon
23 цагийн тоглолт бас эрт санагдахгүй болцон байна лээшүү. Гүрийж байгаад үзсэн. Яахвээ дажгүй. Гэхдээ Гетафе өөрөө л их муу тоглолоо. Тэр Жене их муу байлаа даа.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Sun Mar 10, 2024 5:56 pm
by Ortiz
Нөхөд сайнуу, энэ монголд дарга нар тоглолт яаж үзэж байна? Юнивишн дээр нь гардаггүй юм байна тэ?

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Mar 12, 2024 1:07 pm
by Өсөхбаяр
стрийм л олж үзнэ дээ к

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Mar 12, 2024 7:29 pm
by Ortiz
Аан зөзө, vpn ээр үздэг байснаараа үзсэн нь дээрийн байна л да.

Манайх өнөөдөр ялах арга байнуу? Наполи манайхтайгаа таарсан формтой байх шиг байна тмэ? :ногоон:

Манай бэртдэг хагасууд байсан бол найдахсан одоо бол Ямал хүүгээс өөр найдах хүн алга юма. Ирэх хэдэн жилээс кубараси арухо 2 олог жаг цуг тоглоод дасаад ирвэл уг нь хамгаалөлт ойрын хэдэн жилдээ шийдэгднэ дээ тэ

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Mar 12, 2024 11:35 pm
by Өсөхбаяр
талбайдаа хожчих блгүй гээд найдаад байж байна шт

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Mar 13, 2024 11:36 am
by poseidon
Юун урвайсан юм ярьдгийн хөнгөхөн дуусгаж л байгаа биз дээ? хаха

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Mar 13, 2024 12:58 pm
by Цоомоо
Довтолгоонд Л.Ямалдаа л найдаж байсан.
Тэгсэн энэ тоглолтын шилдэг нь Кубарси гээд Ямалаас арай хэд хоногоор ах хүү тодорлоо.
Он гараад байнга гараанд тоглож байна, 17 настай төвийн хамгаалалтанд ийм тайван, ямар ч алдаа гаргахгүй тоглож байсан өөр тоглогч байгаа бил үү л гээд байгаа.
Ла Масиагаас тэгээд гоё тоглогч нар тасрахгүймаа уг нь ч.

За яахав тоглолтын агуулга, үр дүнгийн хувьд маш том ялалт боллоо гэсэн байна.
Зүгээр арга ядаж хожоогүй, их сайхан тоглож. Бас хичээл зүтгэл, тэмцэл, сэтгэлзүй их сайн байлаа л гэнэ.
Залуу багийн сэтгэлзүй нэлээн сайжирсан, ойрд хүрээгүй 8-д үлдлээ.
Бусад үлдсэн багуудыг харахад алинтай нь ч таарсан хэцүүхэн байх, гэхдээ яахав.

С.Роберто сэлгээгээр гарч ирээд ганган тоглосон байна хөөрхий бас.