Page 7 of 69

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Sep 21, 2021 11:49 am
by Галмандах
Куман явбал 6 саяын нөхөн төлбөр авах юм уу даа. Угаасаа ч Лапаагийн тавьсан хүн биш. Гэлээ гээд санхүүгийн хямралтай үед 1 саяыг ч гамнах философитой байгаа билүү? Хэсгээсээ гараад лигтээ эхний 4-т салгалаад байвал Куманыг 12 сар гартал харах байх. Хэсгээсээ гарахгүй эсвэл лигтээ 4-с доошоо яваад байвал хүссэн хүсээгүй наана нь зайлна биз.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Sep 21, 2021 3:11 pm
by Өсөхбаяр
тэр голланд довтлогч хоосон хаадганы урдаас мөргөөд алдаж ч байх шиг.. чадваргүй юмнууд ёндоочгүй бхым даа..

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Sep 21, 2021 3:42 pm
by kayo
Одоо Куманыг зайлуулъя, хангалттай харлаа. Арай ч дээ л тоглолоо. Ямар нэг тактик, хувилбар байхгүй зүгээр л баруун, зүүн жигүүрээр кроссолсоор байгаад таарлаа. Хамгийн их цохилтыг хамгаалагч Аруёо хийж эцэст нь нэг юм мөргөж хийлээ, цэвэр хамгаалагч хүн нь гол довтолгооны хүн болчих гэж, сүүлд Пикег довтолгоонд оруулаад 3н өндөр хүнээр мөргүүлэх гэж үзлээ, нээрээ аргаа барлаа шүү. Ла лийгийн хүрээнд 2015 оноос хойш хамгийн их кросс хаясан тоглолт боллоо гэж байна шүү. Барса хэзээ ингэж тоглож байлаа, арай ч дээ.

Шинээр авсан Лүүк нь 1 метрийн зайнаас мөргөөд давуулчихын, бүүр яг хаалганы урд хүнгүй, хов хоосон зогсож байгаад мөргөөд, арчаагүй гар юмаа. Энэний доор Б-д байсан залуу хамаагүй сайн фиништэй байсын байна, 500к-р билүү явуулчихсан даа.

Тэгээд худлаа биеэ өмөөрөөд юүн тика-така, надад байгаа скуад нь энэ, ингэж тоглуулахаас өөр аргагүй гэсэн юм яриад байна, ла лигийн өөр жижиг баг ч хамаагүй сайн тика така хийж байгаа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Sep 21, 2021 4:12 pm
by Тэгшээ
Өндөргэрэл үзсэн Стоке Сити шиг л байна лээ дээ. Баахан мөргөсөн хүмсүүд

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Sep 21, 2021 8:13 pm
by spain man
Пикэ довтлогчоор тоглодог л бэст байлаа даа хаха….


Яах вэ, муу мэнэжмэнтээс болж сүйрч байгаа нь үнэн… Гэхдээ тэгээд коуч сайн бол агуулга арай л өөр байдаг даа… Нээрээ живж байна дөө…

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 22, 2021 9:02 am
by Цоомоо
spain man wrote:Пикэ довтлогчоор тоглодог л бэст байлаа даа хаха….

Нийтдээ 50 гаруй гоол оруулсан хүн шүү дээ, тоглолгүй л яахав хаха.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 22, 2021 9:03 am
by Цоомоо
За бүр шигшээтэйгээ нийлээд 60 гоол оруулсан юм байнашд.
Пен цохьдоггүй гэхэд бас их л юм байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 22, 2021 2:52 pm
by Өсөхбаяр
Араухогийн жигүүрт хамгаалагч тойруулж гүйдэг нтр ийн харж л сэтгэлээ дэвтээж сууна.. Де Ёонг Араухо тэргүүтэй гоё залуусаар ингэж тоглуулж байдаг нээрээ.
нөгөө талд Суарез класс аа харуулсаар.. оронд нь аятайхан хүн бсан бол харамсах юм алга л даа.. гэтэл Браитвет Лүүк гэхээр л ёстой нээрээ

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 22, 2021 2:56 pm
by El Payaso
Энэ жилдээ ч бүрэлдэхүүнээ ч харсан коачаа ч харсан гоё чойрох бх аа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Sep 23, 2021 5:56 am
by spain man
Энэ жилдээ ч гэж, цаашид хэдэн жил бат байх өө ккк

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Sep 23, 2021 11:45 am
by Цогоо
БиБиСи дээрх нэг нийтлэлийг уншсан чинь Куманыг халж чадахгүй ацан шалаанд орчихсон байгаа юм байна шт. Голландын шигшээтэй байгуулсан байсан гэрээг нь 6 сая евро төлж цуцлуулангуутаа 2 жилийн гэрээ байгуулсан юм байна. Барсад гэхдээ 6 сая нь байгаагүй тул Куман өөрөө тэр мөнгөө өгсөн гэнэ. Тэгээд гэрээний хугацаа дуусахаас өмнө халах бол 12 сая еврогийн нөхөн олговор өгөхөөр тохиролцоод гэрээ байгуулчхаж. Баларсан юм аа. Одоо тэгээд ув улаан данстай нөхөд ацан шалаанд орчихсон л суугаад байгаа янзтай.

Манай Арсеналаас ч онцгүй байдалд байгаа гэж бодохоор одоо "баярлах" нь ч хаашаа юм. Гэхдээ ханьтай амар юм өө. :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Sep 23, 2021 1:22 pm
by kayo
Куманыг яахав ганц өмөөрчихье.

Өнгөрсөн жилийн довтолгооны бүрэлдэхүүнээс хоёр гол довтолгооны хүн болон 1 замен явсан:
- Мэсси
- Гризмэн
- Тринкао (үе үе заменаас хөөрхөн тоглочихдог, хэд хэдэн гоол хийсэн, зээлээр явсан)

Нэмээд гэмтэлтэй:
- Өнгөрсөн жил хамгийн формтой эхлүүлээд гэмтсэн Ансу,
- Өнгөрсөн хавар гэмтсэн, барса дах хамгийн сайн улирлаа үдсэн Дэмбэ,
- Энэ жилийг хамгийн сайн формтой эхлүүлсэн лорд Брэйтвэйт,
- Найзтай нь тоглуулна гэж хулхидаж авчирсан Агуеро,
- Өнгөрсөн жил Мэссигийн дараа хамгийн их дамжуулалт хийсэн Алба,
- Куманы хайртай шавь Педри гээд довтолгоонд тоглох 6н хүн, өнгөрсөн жил хамаг гоол дамжуулалт хийсэн 8н хүн байхгүй тоглосон.

Скуадад үлдсэн нь 6! ЦБ, 1 жигүүрийн хамгаалагч, 2 ДМ, 3 СМ, 2 довтлогч, ганц хоёр Б-н бацаан.

Тэгээд урдаа өнгөрсөн жилжин эмнэлэгт хэвтсэн Коу, Б-д авсан турк бацаан Демир-г Мемфистэй гаргаад заменаас сүүлийн мөчид хог дээрээс олж ирсэн Лүүкийг гаргасан.

Юүгаар баян түүгээд дайл гэж, арга буюу 6 төвийн хамгаалагчаасаа арай гоолтой Пикег довтолгоонд Арухотой цуг гаргахав.

Тэрнээс Арсенал шиг бүрэн бүрэлдэхүүнтэй байгаа мөртлөө мяараад байгаа ч юм биш :RD

Куманыг халахгүй байгаа гол шалтгаан мөнгө биш л дээ, өвлийн цонхоор 50н саяаар тоглогч авна гээд бэлдсэн мөнгө бол байна. :ногоон:
Гол нь менежментийн гаргаж тавьсан скуад нь өөрөө ийм байгаа болохоор бас шууд буруутгаж чадахгүй байх шиг байна. Гэхдээ 10н сард дараагийн интернэшинэл брекээр хална гэдэг шуум байна, тохиромжтой үеийг хүлээж байгаа гэх үү. 10н сарын дунд гэхэд гэмтэлтэй нөхдөөс Брэйтвэтээс бусад нь бүгд ирнэ, тэр үед мярвал үг үчиггүй хөөх юм шиг байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Sep 23, 2021 1:44 pm
by Цогоо
kayo wrote:Тэрнээс Арсенал шиг бүрэн бүрэлдэхүүнтэй байгаа мөртлөө мяараад байгаа ч юм биш :RD
Хөөе хөөе, манайх бас бөөн гэмтэлтэй эхэлсэн шүү өөш. хаха :-o :-o

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Sep 23, 2021 4:32 pm
by Цоомоо
Реалын сайн тоглолт шийдвэр гаргахад нөлөөлнө л дөө.
Кадисыг гайгүй тоглоод хожихгүй бол ч аргагүй болсон байх аа.
Сетьенд ч гэсэн өртэйшдээ хаха.
Өр тавиад л хална биз өөр яахав.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 24, 2021 10:51 am
by El Payaso
Кадицийг барсангүй ээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 24, 2021 11:13 am
by poseidon
Тэр Дэмир, Гави нар болоогүй байнаа. Тэрний оронд Коутиньо, Пүүч хоёрыг гаргахгүй дээ. Ер нь мия гэж хэлэхэд ч томдохоор болжээ хаха. Юу ч хүлээлтгүй юм байна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 24, 2021 11:44 am
by Цоомоо
Би бол таамаглалаа аль зун л хэлсэн.
Лигтээ СЛ-ийн эрх авах, СЛ-д хэсгээсээ гарах гээд.
Сүүлийн 2-3 жил, за ер нь Неймар, Иньестагаас хойш Мессигээр л гоол ордог болсон байсан.
Уг нь багийн тоглолтын агуулга аятайхан болоод хожиж хожигдоод явбал хамаа алга.
Гэвч агуулга нь ч алга, юу нь ч алга.
Куманыг л энэ залуучуудыг зүгшрүүлнэ гэж найдсан, болохгүй шинжтэй.
Боломжийн коач одоо дундаас нь ирэхгүй байх.
Б багийн Гарсиа Пимиента гээд коач байгаан байна, улирал дуустал байж болох хувилбар гээд бичигдэж энд тэнд.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 24, 2021 1:21 pm
by Reda
Хойтонгоос Реалын лигийн аваргыг хамгийн олон дараалж авсан рекорд нтр гд эхлэл нь явагдах вий. Наана нь маниус юугаа ч мэдкү, одоо бол баг мяарч бга ч Реал лиг нтрээ аваагүй бас сайхан л бна кк.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 24, 2021 1:54 pm
by Цогоо
Манай Анриг сонирхоод байна гэсэн шум сая хальт харагдаад өнгөрөв. Яахнав дээ. :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 24, 2021 1:56 pm
by Өсөхбаяр
Багийн бүрэлдэхүүн сайн биш ч бас гранада кадис гэх мэт багуудтай тэнцэж байгаа баг цаашлаад 4т орно гэж итгээд суух хэцүү л юм. Педри бхгүй үед Пүйч ийг ашиглахгүйм яаая дөө. нэмээд чухал тоглолтонд хэзээ ч олигтой тоглуулсангүй, бэлдэж баридаг юм бдымуу, тактик нтр яриад ч хэрэг бхгүй

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 24, 2021 2:19 pm
by Цоомоо
2000–01 Real Madrid
2001–02 Valencia
2002–03 Real Madrid
2003–04 Valencia
2004–05 Barcelona
2005–06 Barcelona
2006–07 Real Madrid
2007–08 Real Madrid
2008–09 Barcelona
2009–10 Barcelona
2010–11 Barcelona

2011–12 Real Madrid
2012–13 Barcelona
2013–14 Atlético Madrid
2014–15 Barcelona
2015–16 Barcelona

2016–17 Real Madrid
2017–18 Barcelona
2018-19 Barcelona

2019-20 Real Madrid
2020-21 Atletico Madrid

Лиг, копа хэрэггүй ээ гэж голдог байлаа даа.
2009 -өөс 2019 онд 8 удаа авч байж дээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Sun Sep 26, 2021 11:12 pm
by Cule
Овоо нэг Барса шиг тоглож байх чинь вэ. Энэ Гави юм дуулгана шүү, авъяасаас гадна сэтгэлзүй, характер нь лаг юмаа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Sep 27, 2021 12:08 am
by Cule
Залуучууд шажигнуулаад хаячихлаа. 1 үед хуучны Барсагаа харах шив. Ансу гоё байна өө.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Sep 27, 2021 12:10 am
by kayo
Муу Ансугаа нэг юм харж баяслаа. Бүх барсагийн фанатууд хүлээж байсан байх, хичнээн 1 жил тоглоогүй ч гоё хөнгөн байна шүү, өөрөө бөмбөг нэхэж байгаад хуслаа, гоёо гоё, нээх хүчилж далайхгүйгээр гүйлтэн дундаа хүчтэй цохьчихдог, Ронние яваад Мэсси 10 аваад жинхэнэ утгаараа багийн гол тоглогч болж гарч ирсэн, Ансу ч гэсэн өөрийгөө гаргах байхаа.

Леванте л юм даа, гэхдээ хэдэн тоглолт унтарсны эцэст нэг юм гоё тоглолт үзчихлээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Mon Sep 27, 2021 12:15 am
by kayo
Гави мундаг зүтгэлтэй байна, ирээдүйн Шави гэж хараад байгаа, сүүлд жигүүрт шидчихсэн харин чимээгүй болчихлоо.

Пүүжийг нэг юм гаргалаа, замены замен болгочих гэж, одоо өөр багруу явсан нь дээр болжээ, доод талых нь залуус гараад ирлээ, хөөрхий олдсон боломжоо ашиглах гэж нэлээн л идэвхтэй үзлээ.