Page 6 of 69

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 01, 2021 1:34 pm
by kayo
Атлетико энэ жилдээ дахиад түрүүлэх байхоо, урд, дундаа дахиад зузаалчихсан, реал манай хоёр юү ч хийсэнгүй.

Реалыг бодвол манайх дан залуус шахуу үзнэ, гараанд 18,19тай залуус, бенч ч гэсэн бөөн залуус. ФИФА дээр бол нэг улиралд тоглогчдын рэтинг 5с-10 хүртэл нэмэгдэнэ, хаха. Дараа жил санхүү гайгүй болоод ирвэл ганц хоёр том нэр авбал дараа жилээс л жоохон үзэх байх. Яахав үе солигдолт дуусах шатруугаа орж байгаа юм уу даа.

Реал бол сүүлийн 5,6н жил огт солигдоогүй шахуу гараагаараа үзнэ, нас нь нэлээн явж байгаа, дараа жил л огцом шинэчлэл хийх байх, сая Мбаппед 200 саяыг санал болгосон гэхээр мөнгөтэй байна, дараа жил нөхрийг үнэгүй авчихвал дахиад мөнгөтэй нэлээн хүн авах байх, гэхдээ багийн тулгуур хөгширч байгаа, үе солигдоно. Нэлээн олон хүн солих хэрэг гарна даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 01, 2021 1:58 pm
by Reda
Бороо wrote:Хүүеээ ядаж АТМ руу явуулахаа болиочээ. Сургамж авдаггүй юмуу энчдоо.
Танайхыг түрүүлүүлэхгүй гэж л тэр

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 01, 2021 3:37 pm
by Cule
Манай сүүлийн хэдэн жилийн наймаа бол анх удаа фүүтбол менежер тоглож байгаа хүний л хийдэг наймаанууд болсон. Тэгэхээр өдий зэрэгтэй үзээд байгаа нь их юм даа кк. Барто Абидал 2 сайхан гарууд.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 01, 2021 4:02 pm
by orangeman
Дүүрч дүүрч
энэ улирал ЧЛ-н эрхтэй үлдээд, нүдний булай болох хожигдол үзэхгүй байхад л болно доо.

Санасанаар болдог бол Месси-г буцааж фрий аваад аятайхан зодог тайлуулчих юмсан


Sent from my iPhone using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 01, 2021 11:36 pm
by Өсөхбаяр
Гриз намайг явуулаад өгөөч гэсэн шиг сүүлийн 2 тоглолтонд муу тоглосон л доо. Энэ АтМ д навс шулуулдаг боллоо шүү бүр хаха
Ансу 10 дугаарыг авчээ. жаахан гэхээргүй тоглолттой болохоор нөхөрт бол найдаад үзэхэд болохгүй юм алга. Нээрээ энэ жилийн ЭК нтр ер нь бодогдох юм алга.. Нөгөө Рамос нь Месситэй тэнд хамууд болцон ч явжаах шиг :ногоон:

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Sep 02, 2021 9:57 am
by kayo
Одоо бодоход Гриз явах сурах сонсчихоод албаар муу тоглосон болов уу гэж бодогдох, муу тоглож байгаад явахаар хүмүүс нээх юм ярихгүй, харамсахгүй, алж байгаад явчихсан бол бараг бослого гарна. Бүүр лийгийн эхний 3н тоглолтонд бүгдэнд нь муу тоглосон. Одоо Атлетикодоо очоод гоолдоод унана л даа.

Ашгүй бодсноор Ансуд 10-г өглөө, жоохон хүүхдэд хэт дарамт болохгүй байгаа, уг нь дараа жилээс гайгүй болохоор нь өгөх болов уу гэсэн өөр дугаарын хувиаралтгүй болчих шиг боллоо.

Энэ жил юм хүлээлтгүй, сайхан залуучуудаа л харна даа, НБА-д нэг шуударчихсан багууд байдаг даа, одоогоор бол ОКС, Орландо энэ тэр гээд драфт хүлээгээд дан залуучууд тоглуулаад явж байдаг, тэрэн шиг л боллоо, харамсах юм байхгүй амар амар, хаха.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Sep 02, 2021 2:49 pm
by Галмандах
Ер нь санхүүгийн үзүүлэлт бол нилээн эерэг үзүүлэлттэй явж байгаа юм байна.
Facebook post хусав Эрхэмүлэг:
Одоогоор Барсагийн орлогын 85%-ийг тоглогчидын цалинд зарцуулж байна. 2 сарын өмнө энэ нь 110% байв. Удахгүй мөн Дембеле, Пяанич тэргүүтэй тоглогчид цалингаа бууруулахаар тоглогчдийн цалинд зориулсан зарлага улам бүр буурах боломжтой болж байна.
Мөн энэ зуны наймааны цонхоор €130 саяын орлогыг тоглогч зарж олсон бөгөөд. Цалингийн цэсийг €565 саяас €420 сая хүртэл €145 саяар бууруулжээ.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 03, 2021 3:34 am
by Могжоохон
Image
Баруун Африкийн Гвиней-Бисау улсын нийслэлд 2002 оны Халлоуэны баяраар төрсөн Анссумане Фати 10 дугаарыг авч байгаа нь зүй ёсны санагдаад байх юм. Аав Божи Фати, ээж Лурдес нарынхаа 5 хүүхдийн нэг болон мэндэлсэн юм байна. 2003 онд Гвиней-Бисауд цэргийн эргэлт болж, ерөнхийлөгчөө түлхэн унагасан генерал улс орныг удирдах болсон тул Божи Фати Европ руу, тэр дундаа Португал руу явж, алсдаа гэр бүлээ татах бодолтой байж. Аав Фати тухайн үедээ Португалийн сонирхогчдийн лигт хальт хөлбөмбөг тоглож байгаад Испанийн Севилья мужийн Мариналеда хотод цагаачдад ажил их олдож байна гэдэг сургаар тэр даруй тийшээ нүүлээ. Гэвч ажил олдолгүй, зарим үед гудманд гуйлга гуйж ч явсан толгой. Ингэж яваад Мариналеда хотын даргын жолооч болоод, хичээнгүй, үнэнч ажиллаад л байж. Дарга ч Божид туслаад Фатигийн гэр бүлийг Испанид цагаачлахад их тус болсон юм байна. Ингээд 2008 онд Фатигийн гэр бүл Испанид нүүж ирж, элэг бүтэн амьдрах болсон юм. Ансугийн ах Браима нь Севилья клубын хүүхдийн багт шалгуулаад тэнцэж. Ансу ч бас шалгуулаад ороод явчихаж. Ингээд л тэдний гэр бүлийн амьдрал тэгшрээд эхэлж. Реал Мадрид, Барселонагийн скаутууд хүүг таргетлаад л... Тэгээд л Ла Масиатай гэрээ хийгээд бидний мэдэх Ансу Фати жинхэнэ утгаараа бий болсон юм байна. Товчхондоо бол ийм. Цаашдаа амжилт гаргаад, мундаг байх юм бол алсдаа Ансугийн амьдралын тухай кино хийж ч болохоор юм санагдаад явчихлаа...

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 03, 2021 2:19 pm
by tsetse921
Аваргуудын лигийн эрхийн төлөө тоглох гэж чааваас. Аваргуудын лигт бол хэсгээсээ гарахын төлөө үзэх нь хөөрхий. Байж болох хамгийн замаар явж байна даа

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 03, 2021 7:30 pm
by Reda
Энэ жил ч яахвэ. Сүүлийн хдн жил л харамсалтай бна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 08, 2021 3:33 pm
by Cule
Депай энэ жил ийм өнгөтэй байна уу, эсвэл угаасаа ийм гоё тоглогч юм уу. МАНЮ-д олигтой тоглож чадахгүй байх үеэр нь төсөөлдөг байж, одоо яг тоглолтуудыг нь анхаараад үзээд эхэлсэн чинь бас л өөр нөхөр юмаа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 08, 2021 6:26 pm
by Mojul
Манайд өгөр ван Гаал нээх ашиглах гэж хичээгээгүйшдээ бараг өмссөн хувцаснаас нь болоол багт дууддаггүй байлуудаа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Sep 09, 2021 4:55 am
by john wick
Морибаг заралгүй Фати, Педри дээрээ сэргээн босголтоо хийгээд явбал 3-4 жилийн дараа гоё баг гарахаар байгаа

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Thu Sep 09, 2021 11:11 am
by kayo
Энэ хагассайны Севиллатай хийх тоглолт хойшилжээ, уг нь Севиллагийн нэлээн хэдэн өмнөд америкийн тоглогчид нь тоглохгүй гайгүй байлаа.

Одоо шууд Баернтай тоглох юм байна, гайгүй хожигдох юмсан.

Ансу дараа 7 хонот эргэж ирнэ гэсэн бас хойшилжээ, 10н ноймер өгөөд гол ирээдүй гээд зарлачихсан, нэлээн хашир үзэх гээд байх шиг байна, зөв л дөө, хамаагүй эрт ирүүлж байгаад гэмтээчихвэл шал дэмий.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Fri Sep 10, 2021 11:57 am
by Cule
Баернтай өмнөхөөсөө хамаагүй дээр үзэх байх өө.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 15, 2021 8:28 am
by A-Nightmare
koeman zailah tsag n bolson baihaa. Conteg l avchmaar baihiin. ooriigoo haruulsan dasgaljuulagch nariig avchirah tsag n bolson baihaa. koeman minii medehiin evertond hog l baisan.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 15, 2021 9:13 am
by Cule
Яахав 8-2 бодоход хамаагүй дээр л үр дүнтэй саллаа хаха.

Куман нээрээ ямар ч тактикгүй нөхөр юмаа. Том багийн эсрэг, эсвэл шийдвэрлэх тоглолт бүрт алуулж дуусдаг.

Ганц гэгээтэй нь тоглолт нь болохгүй байсан бүгдийг л сэлгэлээ. Бүси, Сержи, Лүүк, Эрик, Алба. Өмнөх хожигдлын айдсаасаа салж чадаагүй хөгшчүүлээс илүү залуу тоглогчид хамаагүй дайчин, тэмцэлтэй үзэж байна. Мэдээж тоглолт жаахан замбараагүй болсон ч үлбийчээд айдастаа баглуулаад зогсож байснаас л дээр байлаа.

Сержи Робертог ер нь дахиж гараанд, тэр тусмаа РБ дээр хармааргүй байна. Арай л муу юмаа. Гэрээг нь сая сунгачихсан бил үү.
За тэр Лүүкийн тухай бичих ч юм алга, дэргэд нь манай Мартин бол класс довтлогч юмөө. Уралдуулаад өгсөн бөмбөгрүү яаж гүйдэг гэнэ үү хахаха. Манай Мартин бол тийм юмыг ядаж цохиод дуусгана, аягүй бол хийнэ шүү тэрийг.

Одоо ер нь саяын тоглолт дуусгасан 11-р гараагаа гаргаад явчихмаар юм дөө. Залууст итгэл өгөөд явсан нь цаг хожих байх. Тэртэй тэргүй зорьсон цомгүй улирлыг бензин нь дуусч байгаа хөгшин тоглогчдын эгог тэжээхэд зориулснаас залуустаа дайны утаа үнэрлүүлээд явмаар.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 15, 2021 9:34 am
by kayo
За ёстой гутамшигтай тоглолт талбай дээрээ нэг хийлээ. энэ Куман хүүрийг одоо зайлуулах цаг нь болсон, хичнээн бүрэлдэхүүн сул байлаа ч арай дэндүү муу тоглолоо, талбай дээрээ ухарч хамгаалаад 3-0, айлын хаалгаруу ганц ч цохьсонгүй. 8-2 уулахад бол гоол хийгээд, дахиж гоол хийх гэж зүтгэж байгаад уншуулсан, сая бол ямар ч зүтгэл байхгүй, бага оноогоор хожигдъё гэсэн жижиг багийн сэтэгхүйтэй гараад хусууллаа. Баерн бүүр тийм алж хядаад байхаар сайн байсангүй, нээх ч их хичээсэнгүй, манайх харин хагас бүтэнсайнд бүтэн амрчихаад бүүр арай ч дээр гэмээр тоглолоо.

Энэ Лүүк гэж нөхрийг хаанаас олоод ирвээ, ямар муухай залхуу тоглогч вэ, урд гүйхгүй, прессинг ч хийхгүй, өөрөө отонд зогсоод байж, буцаж гүйгээд отонгоосоо ч гарчихгүй, бүүр ямар арчаагүй тоглогч вэ. Брэйтвэйт хичнээн авъяас муутай, толгой муу ч зүгээр дан зогсолтгүй гүйдэг, хамгаалалтанд оролцдог, урд зүгээр байхгүй сул зайруу дан гүйж айлын хамгаалгчийг завгүй байлгаж байдаг, нөхөр бүүр таг зогсоод байхын, Севилла гээд манайхаас илүү таргет мэнтэй тоглодог, илүү кросс хийдэг багт 70н хэдэн тоглоод 5,6 гоолдсон гэхээр аргагүй байхдаа. Би Куман байсан бол шууд 30 дахь минутанд авж хаях байлаа.

Куманы сэтэгхүй ч тэгээд бүүр жижигхэн, амбийцгүй, том багийн эсрэг ямар ч тактик төлөвлөгөөгүй, угаасаа багт маань Мэсси, Гризмэн байхгүй, маш олон тоглогч гэмтэлтэй байна гэсэн ярилцлага өгсөн байсан тийм эрт буугаад өгчихсөн коачаар яахав дээ. Энэ **н** явуургүй 3-5-2 тоглоод алуулаад байхын, хэд алуулж байж хашрах юм байгаан. Одоо доороос гарч байгаа залуучуудын ирээдүйг ална, зугээр явуулаад залуучуудтай гоё ажилдаг коач тавьмаар байна.

Заменаас өмнө нь хамгийн муу байсан Коу бэртлээс иргэж орж ирээд талбай дээр хамгийн сайн тоглогч байсан гэхээр юү ч гэсэн үгийн, бүрэлдэхүүн бүүр тартагтаа тулчихаж. Ганц авах юм нь Балде байлаа, угаасаа Алба халуунтай, гэмтэлтэй байхад гаргасан юм байна, сүүлд бүүр өөрөө нэхэж байгаад сууж байна лээ, Балде харин хурдтай, зоригтой хэдэн оролт хийсэн.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 15, 2021 10:32 am
by El Payaso
Аятайхан дасгалжуулагч олж ирэхгүй бол овоо удаан шааригдах бх даа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 15, 2021 10:58 am
by Reda
Хэсгээсээ гарвал хасагдах шатанд дундаж багтай таарч ойролцоо хусуулаад л хасагдмаар бна даа. Тэхгүй лаг багтай таараад том дүнгээр хусуулж хасагдвал хэцүүм бна.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 15, 2021 11:03 am
by Галмандах
Куман хүүхдүүд гоё тоглуулж гарааны тоглогч болгож байгаа нь сайн байна. Шааригдсан ч хэдэн гоё залуучууд гаргаж ирж байна гээд хаях гэхээр нөгөө залуучууд нь тоглох учраа олоод дараагийн зорилго нь Том цом.
Гэтэл тийм юмны бараа харахгүй бол Энэ Челси нтр гоё харагдаад байх нь аргагүй болно.
Реал том наймаа хийхгүй хяраад байгаа нь ирэх зуны төлөвлөгөөндөө хамгийн том 1-2 одыг авч галактико 3 нтр ээ үүсгэхээр гэтэж байгаагийнх гэж хардаж байнө.
Манай Педри, Эрик нтр л гэхэд сая Олимпын алтыг, Еропын финалыг атгаад алдсандаа шар нь хөдөлсөн дотроо шатаж л байгаа.

Sent from my SM-A600FN using Tapatalk

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Wed Sep 15, 2021 7:21 pm
by Boldono
06 оноос хойш 4 түрүү авсан хэсэг чойрход гэмгүй биз дээ…

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Sep 21, 2021 4:49 am
by Cule
Куман ч аргаа баржээ, Пикег довтлогчоор оруулж бна шд

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Sep 21, 2021 9:26 am
by Цоомоо
Арсенал болчихлоо, амархан ч юм аа.

Re: FC BARCELONA 2021-2022 "PLSD"

PostPosted: Tue Sep 21, 2021 9:32 am
by Gooner
Цоомоо wrote:Арсенал болчихлоо, амархан ч юм аа.

Image